Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2017/0120/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд 
Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ, Д.Учрахжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэмт хэрэгт Боржигон овгийн Сүхбатын  Мөнхжаргал, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт Хорчин овгийн Дагвадоржийн Учрахжаргал нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000137 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, Моностой гэх хаягийн бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 39- 14 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргай, Боржигон овгийн Сүхбатын Мөнх-Эрдэнэ, регистрийн дугаар МУ95050511

2. Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум 1 дүгээр баг Бумбат гэх хаягийн бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 68 дугаар брак байрны 13 тоотод түр оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2013 оны 7-р сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146-р зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хорчин овгийн Дагвадоржийн Учрахжаргал,  регистрийн дугаар МУ95030418, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэи үедээ 2017 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны хашаан дотор иргэн Ч.Сарангоог хүч хэрэглэн хүчиндсэн, шүүгдэгч Д.Учрахжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны хашаанаас иргэн Ч.Сарангоогийн Ай Поне-4 маркийн гар утас, гар цүнх болон дотор нь байсан 15 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж 413,500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төмөр замын вокзал орж хоол идэх гээд гарч арбатын гудамж уруудаж алхаад явж байтал нэг эмэгтэй арбатын гудамжны хойд талд ганцаараа зогсож байсан. Бид 3 алхаад дөхтөл Март түрүүлж очоод тэр эмэгтэйтэй юм ярьсан. Араас нь Учрахжаргал бид 2 очоод Учрахжаргал тэр эмэгтэйгээс хаачих гэж байгаа юм бэ гэхэд тэр эмэгтэй Толгойт явна гэсэн чинь Учрахжаргал наанаас чинь Толгойт явахгүй ш дээ Буян захын урдаас Толгойт явна гэж хэлсэн. Тэр эмэгтэй зам хөндлөн гарахад би тэр эмэгтэйг сугадаад гарсан. Учрахжаргал миний ард явж байх шиг байсан Мартыг хаана явсныг нь бол санахгүй байна. Тэр эмэгтэйг би сугадсан байх шиг байсан явж байгаад хажуу тийшээ түлхэж түрээд харанхуй хэсэг рүү орсон, тухайн үедээ би Монгол ардын намын байр гэдгийг мэдээгүй. Тэгээд түлхэж түрж оронгуутаа араас нь өмдийг нь хүчтэй шувтлаад тайлсан гутлыг нь яаж тайлснаа санахгүй байна. Тэгээд ямар ч байсан тэр эмэгтэйг газар дээш нь харуулж хэвтүүлээд би өөрөө дээр нь гараад дараад хэвтчихсэн байсан. Би өөрийнхөө өмдийг яаж тайлж шувталснаа санахгүй байгаа. Би бэлэг эрхтэнээ гаргаад тэр эмэгтэйгийн бэлэг эрхтэн рүү хийгээд ганц 2 л хөдөлсөн байх тэр эмэгтэй эсэргүүцээд болиочээ гээд хөл гараа тийчлээд байж байтал Учрахжаргал хажууд ирээд болиочээ гээд миний гарнаас татсан би байж бай гээд гараа буцаагаад татсан тэгээд Учрахжаргал хаашаа явсаныг мэдэхгүй. Тэгтэл Март ирээд намайг дээрээс татаад болиочээ хүн ирж байна ш дээ гэж хэлсэн, тэгэхэд тэр эмэгтэй болиочээ, би нялх хүүхэдтэй ш дээ гэж хэлсэн, тэгээд би гэнэт юу билээ гэж бодоод өөрөө босоод Март бид 2 Монгол ардын намын байрны цаад булангаар тойрсон, тэгсэн Учрахжаргал ирчихсэн бид 2- той хамт явж байсан, хаанаас яаж ирснийг нь мэдэхгүй байгаа. ...Би болсон хэргийн талаар сайн санахгүй байгаа. Зарим юмыг нь санаад заримыг нь санахгүй байгаа. ...Гадуураа хар өнгийн урт курткатай, цэнхэр хөх өнгийн жинсэн өмд, шар алаг ноосон цамц, хар өнгийн пүүзтэй явж байсан. Саарал өнгийн саравчтай малгайтай байсан. ...Хохирогч гар, хөлөө тийчлээд, болиочээ би нялх хүүхэдтэй ш дээ гэж хэлж байсан. Би хохирогчийн нэг гарыг нэг гараараа дарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Учрахжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Монгол ардын намын байрны хашаа руу очсон, би түрүүлж ороод явж байтал газар “Iphone 4” маркийн гар утас дуугарсан харсан чинь эмэгтэй хүний цүнх байсан, цүнхний арын тасалгаанд гар утас хагас цухуйсан байдалтай гэрэл нь анивчиж байхаар нь би гар утсыг нь салгаж халаасандаа хийгээд цүнхийг нь өвөртөө хийсэн. Тэгээд би Март, Мөнх-Эрдэнэ 2-ыг явъя гээд цаашаа яваад нурсан барилга дотор орсон. Нурсан барилга дотор ороод би асаагуурын гэрэл асааж тусгаж байгаад би цүнхийг энгэрээсээ гаргаж ирээд ухсан чинь эмэгтэй хүний түрийвч байхаар нь ухсан чинь 200 төгрөг, ХААН банкны карт, цээж зураг байсан өөр юм байгаагүй. Цааш нь цүнхийг ухаагүй шидчихсэн. ...Би гар утас, зөөврийн цэнэглэгч авсан. Өөр бусад юмыг нь үзчихээд авах юм байхгүй байхаар нь цүнхтэй нь хамт нурсан байшин дотор хаячихсан дараа нь цагдаад баригдаад хаясан газраа очиж үзэхэд цүнх нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,
...Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйг Монгол ардын намын байрны харанхуй руу сугадаад аваад орсон. ...би Мөнх-Эрдэний араас очсон чинь Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйг Монгол ардын намын байрны хашаан дотор хаалганы өндөр довжоо шатны хажууд газар унагачихсан дээр нь гараад дарчихсан байсан тэгэхэд нь би “яаж байгаа юм бэ” гэхэд Мөнх-Эрдэнэ би “өөреө мэдэж байна” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйгийн баруун гарыг бариад дарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Сарангоогийн: “2017 оны 02 дугаар сарын 19-ний орой би гудамжинд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй зочид буудалд найзтайгаа уулзчихаад тэндээс 00 цаг өнгөрсөн байхад гараад Арбатын гудамжны замын хойд талд гэрлүүгээ явах гээд таксинд суух гээд зогсож байтал хойд талаас 3 залуу ирээд нэг залуу над дээр ирээд намайг таниад чи Марал салонд ажилладаг үсчин мөн үү, наанаас чинь такси явахгүй ш дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би юм дуугараагүй дотроо нээрээ эндээс такси явахгүй байх гэж бодоод замын эсрэг тал руу гараад Буян захыг чиглээд зам дагаад алхсан, тэгэхэд нөгөө 2 залуу миний ард яваад байсан, би нээх ч тоогоогүй юм. Би зам дагаж алхаад явж байтал Монгол ардын намын байрны харалдаа харанхуй гудамжны харалдаа иртэл гэнэт нэг залуу нь араас ирээд намайг тэр харанхуй хэсэг рүү түлхээд шууд өмд доош нь шувтлаад нэг хөлийг доош нь тэр чигт нь тайлаад газар дээш нь харуулж унагаагаад тэр залуу өөрийнхөө өмдийг яаж тайлж шувталсныг нь бол мэдэхгүй, миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн, би миний дээр гарсан залуутай ноцолдоод хөлөө хавчаад нааш цааш нь болгоод бэлэг эрхтэнийг сугалаад, би жаахан хүүхэдтэй ш дээ болиочээ гээд орилсон. Тэр залуутай хамт явсан нэг залуу хажууд болиочээ, одоо болноо болио гээд зогсоож байсан. Тэр залуу бол миний биед хүрээгүй. ...Намайг зам дагаад алхаж байхад араас нэг нь ирээд харанхуй газар луу оуулсан байх, би яг тэр хэсгийг санахгүй байна. Анх намайг түлхэж оруулсан залуу л надад хүч хэрэглэж өмдийг маань шувталж хүчиндсэн. ...би тухайн үед айсан цочирдсон байсан тэр залуу та нар ямар аймар юм бэ гээд гараа цохиод түлхсэн чинь цаашаа холдчих шиг болсон. Тэр залуу бэлэг эрхтэнээ миний амруу бол хийгээгүй. ..Бие сэтгэл санаагаар хохирсон, өөрөө 3 настай охинтой намайг ингэж доромжилсон энэ хүмүүст хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгөхийг хүсч байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, ...Тэр 3 залуугийн нэг нь миний дээр ирээд хөхөх үү гэж асуусан гэхдээ /бэлэг эрхтэнээ гаргаж миний амруу хийж хөхүүлсэн зүйл байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө эмэгтэй хүнд ингэж хандаад байхдаа яадаг юм гэж бодоод уур хүрээд тэгээд хэлчихсэн юм. Сүүлд нь мэдүүлэг өгөхдөө тайвширчихсан байсан учраас болсон үйл явдалаа сайн дэс дараатай бодож байгаад мэдүүлэг өгсөн. Хөхүүлээгүй гэдэг нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ж.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг 30 минутын үед гэртээ орондоо ороод хэвтэж байхад нэг эмэгтэй хүний орилох чимээ сонсогдсон би дотроо согтуу хүмүүс хоорондоо маргалдаж байгаа гэж бодсон, тэр эмэгтэй 5-10 минут орчим авраарай хүн байна уу гэж орилсон, тэгэхээр нь орноосоо босоод цонхоороо харсан чинь зүүн талын хөл нь шалдан нэг эмэгтэй Монгол ардын намын байрны тэндээс нэг талын хөлийнхөө өмдийг барьчихсан Арбатын гудамжны замруу алхаад гарч байсан. Тэгээд би тэр эмэгтэйг хүчиндүүлсэн юм байна гэж бодоод туслах гэж хувцсаа өмсөөд гэрээсээ гараад очсон чинь тэр эмэгтэй зам дээр хажууд нь нэг эрэгтэй ирчихсэн өмдийг нь өмсүүлээд байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Цогтжаргалын мөрдөн байцалтад өгсөн: “Би өөрийн эзэмшлийн 48-53 ДАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинаараа 2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө таксинд явж байсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад таксинд суусан нэг хүнийг Буян захын урд буулгачихаад доошоо Арбатын гудамжаар уруудаад явж байтал хуучин Шугуй баарны тэнд төв замын хашлага дээр нэг эмэгтэй хүн суучихсан хажууд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Би таксинд суух байх гэж бодоод хажууд нь очоод зогссон чинь тэнд зогсож байсан залуу энэ эмэгтэй хүчиндүүлсэн гэнээ, цагдаа руу хүргэж өгөх хэрэгтэй байна, хүргээд өгөөч гэж гуйхад нь би зөвшөөрөөд тэр эмэгтэй, эрэгтэй 2-ыг суулгаад төв цагдаагийн газар хүргэж өгсөн. Монгол ардын намын байрны тийшээ оруулаад хүчиндсэн гээд уйлаад орилоод байсан. Тэр эмэгтэйгийн өмдийг нь доош нь шувталчихсан зүүн талын хөлнийх нь өмд тэр чигтээ тайлагдчихсан, зүүн талын хөл нь гуталгүй, нөгөө тал нь өвдөг хүртлээ шувтлагдчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Мартын мөрдөн байцалтад өгсөн “...Учрахжаргал Мөнх-Эрдэнэ бид 3 Төмөр замын вокзал орох гээд Арбатын гудамж уруудаад алхаад явж байтал Арбатын гудамжны замын хойд талд нэг эмэгтэй ганцаараа зогсож байсан, би Учрахжаргал, Мөнх-Эрдэнэ 2-оос түрүүлж очоод тэг эмэгтэй “Сайн уу, юу байна, Марал салонд ажиллаж байсан үсчин мөн үү хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухад тэр эмэгтэй " тэгээд яасан” гэж хэлээд өөр юм хэлээгүй, тэгээд байж байтал миний араас Мөнх-Эрдэнэ ирсэн ард нь Учрахжаргал зогсож байснаа “Хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухад “Толгойт явна" гэж хэлсэн, тэгэхэд нь Учрахжаргал “Наанаас чинь такси явахгүй ш дээ Буян захын урдаас явдаг ш дээ” гэсэн. Тэгтэл тэр эмэгтэйг Мөнх-Эрдэнэ зэрэгцээд сугадаад зам хөндлөн гараад Буян захын тийшээ Арбатын гудамж өгсөөд алхсан, араас нь Учрахжаргал явж байсан, би Арбатын гудамж уруудаад гэрлүүгээ явах гэж байгаад тамхи асуух гээд эргээд харахад Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйтэй Монгол ардын намын байрны хашаа руу орж байхыг харсан, араас нь Учрахжаргал орж байсан. Тэгэхээр нь би тэр 3-н араас яваад Монгол ардын намын байрны хашаа руу нь эргээд ороход Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйг газар унагаагаад тэр эмэгтэйгийн өмд нь өвдгөө хүртэл шувтарчихсан байсан. Мөнх-Эрдэнэ дээр нь гарчихсан байсан, би Мөнх-Эрдэнийг юу хийгээд байгаа юм бэ гээд гүйгээд очтол тэр эмэгтэй туслаачээ гээд уйлаад байсан. Би Мөнх-Эрдэнийг болиочээ гээд тулхээд гадуур куртикнээс нь татсан чинь Мөнх-Эрдэнэ байж бай гэж хэлсэн, тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ хүн амьтан ирж байна гэж хэлвэл айгаад болих байх гэж бодоод хүн ирж байна гэж хэлчихээд цаашаа гүйгээд цаад булангаар нь эргээд харсан чинь Мөнх-Эрдэнэ босоогүй байж байхаар нь би буцаж очоод Мөнх-Эрдэнийг болиоч гээд татсан тэгтэл хүн “хөөш” орилох шиг болсон тэгээд Мөнх-Эрдэнэ ч боссон би урд нь ороод түрүүлээд гүйсэн араас тэгээд цаашаа зугатаагаад грашнуудын тэнд очтол араас Учрахжаргал ирээд 3-лаа хамт зогсож байгаад буцаж нөгөө газар очиж эмэгтэй яасныг харъя гэж Учрахжаргал хэлээд бид 3 буцаад замруу гараад 15 дугаар сургуулиас дээшээ Арбатын гудамж өгсөөд алхаад Монгол ардын намын байрны харалдаа ирэхэд нөгөө эмэгтэй ойр хавьд байхгүй алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төмөр замын 11 дүгээр байрлуу эгчийндээ очих гээд ганцаараа Арбат уруудаад явж байтал хуучин Шугуй баарны хажуу талын төв зам дээр нэг эмэггэй нэг талын хөлийн өмд нь тайлагдчихсан нүцгэн орилж хашгираад хагас суучихсан байсан тэгээд би хажуугаар нь гараад явтал тэр эмэгтэй надад туслаач ямар муухай юм бэ гэхээр нь би тэр эмэгтэй рүү очоод юу болсон талаар нь асууж байтал Арбатын гудамж уруудаад удалгүй такси ирэхээр нь би таксиг зогсоогоод энэ эмэгтэй хүчиндүүлчихсэн юм шиг байна цагдагийн газар хүргээд өгөөч гэж хэлээд машинд суугаад цагдаагийн газар хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Б.Мартын: “...Тэгээд Учрахжаргал Мөнх-Эрдэнэ бид 3 зам хөндлөн гараад Монгол ардын намын байрны хашаа руу орсон. Учрахжаргал Мөнх-Эрдэнэ бид 2-оос түрүүлж ороод Мөнх-Эрдэнэ бид 2 араас нь орсон чинь Учрахжаргал явъя явъя гэсэн тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ бид 2 Учрахжаргалын араас түрүүний зугтааж гарсан замаараа яваад төв Гандангын хажуу талын нурсан барилга руу орсон. Нурсан барилга дотор ортол Учрахжаргал энгэрээсээ эмэгтэй хүний цүнх гаргаж ирэзд амандаа асаагуур зуугаад гэрлийг нь асаагаад цүнхийг нь ухсанаа утаснаас өөр юу ч алга явъя явъя гэж хэлээд цүнхийг нь тэнд хаяад бид 3 нурсан барилгаас гараад Төмөр замын вокзал явсан. ...Би тэр цүнхийг ухаж үзээгүй цүнхнээс нь ямар'нэгэн эд зүйл аваагүй. Учрахжаргал л тэр цүнхийг гаргаж ирээд ухаад байсан. Маргааш нь манай гэрт очсоны дараа хар өнгийн I рйопе 4 маркийн гар утас, Ро\л/егЬапк 2 гаргаж ирээд надад үзүүлж байсан. Тухайн үед манай эхнэр хажууд байсан учраас бид 2 жижиг өрөөнд орж Учрахжаргал надад үзүүлээд хоорондоо нээх юм яриагүй өнгөрсөн тэр хар өнгийн “iphone 4” маркийн гар утас, powerbank 2-ыг Учрахжаргал аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Сарангоогийн гар цүнхэнд байсан эд зүйл болон гар утасны зах зээлийи үнэлгээг тогтоосон тухай “Капитал зууч” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 35, 45 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах, хүлээлгэн өгөх тогтоолууд /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 1749 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна, Бор эрээн оруулгатай хар торон дотоожинд гарсан 17 мм, 11мм, 12 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхайнууд байна. Бор эрээн оруулгатай хар торон дотоожинд гарсан 40 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 2878 дугаартай  дүгнэлт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 328 дугаартай “Ч.Сарангоогийн биед баруун шуу, гарын хуруу, баруун, зүүн гуяны зулгаралт, хөлийн хууруунуудыны улайлт, зүүн сарвуу, хүзүүний цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Сарангоогийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 161 дугаар хуудас/,

С.Мөнх-Эрдэнэ, Д.Учрахжаргал нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 146-155 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны хашаан дотор иргэн Ч.Сарангоог хүч хэрэглэн хүчиндсэн болох нь шүүгдэгч С.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...“Би бэлэг эрхтэнээ гаргаад тэр эмэгтэйгийн бэлэг эрхтэн рүү хийгээд ганц 2 л хөдөлсөн” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Сарангоогийн ... “миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн, би тэр миний дээр гарсан залуутай ноцолдоод хөлөө хавчаад нааш цааш нь болгоод бэлэг эрхтэнийг сугалаад би жаахан хүүхэдтэй ш дээ болиочээ гээд орилсон” гэх мэдүүлэг,  гэрч Ж.Галбадрахын ...“зүүн талын хөл нь шалдан нэг эмэгтэй Монгол ардын намын байрны тэндээс нэг талын хөлийнхөө өмдийг барьчихсан Арбатын гудамжны замруу алхаад гарч байсан” гэх мэдүүлэг, ШШҮХүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 1749 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна, Бор эрээн оруулгатай хар торон дотоожинд гарсан 17 мм, 11мм, 12 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхайнууд байна” гэх дүгнэлт, ШШҮХүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 328 дугаартай ...“Ч.Сарангоогийн биед баруун шуу, гарын хуруу, баруун, зүүн гуяны зулгаралт, хөлийн хууруунуудыны улайлт, зүүн сарвуу, хүзүүний цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар бусад баримтуудаар,

Шүүгдэгч Д.Учрахжаргал нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны хашаанаас иргэн Ч.Сарангоогийн Ай Поне-4 маркийн гар утас, гар цүнхийг хулгайлж 413,500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь Шүүгдэгч Д.Учрахжаргалын ...”гар утас дуугарсан харсан чинь эмэгтэй хүний цүнх байсан, цүнхний арын тасалгаанд гар утас хагас цухуйсан байдалтай гэрэл нь анивчиж байхаар нь би гар утсыг нь салгаж халаасандаа хийгээд цүнхийг нь өвөртөө хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Мартын ...”нурсан барилга дотор ортол Учрахжаргал энгэрээсээ эмэгтэй хүний цүнх гаргаж ирээд амандаа асаагуур зуугаад гэрлийг нь асаагаад цүнхийг нь ухсанаа утаснаас өөр юу ч алга явъя явъя гэж хэлээд цүнхийг нь тэнд хаяад” гэх мэдүүлэг, болон хохирогч Ч.Сарангоогийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд С.Мөнх-Эрдэнийг хохирогчид хүч хэрэглэн хүчиндсэн, Д.Учрахжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэхдээ анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Д.Учрахжаргал, С.Мөнх-Эрдэнэ нар бүлэглэн хохирогчийг хүчиндсэн байж болзошгүй байх боловч хохирогч Ч.Сарангоогийн ... “бэлэг эрхтэнээ гаргаж миний амруу хийж хөхүүлсэн зүйл байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө эмэгтэй хүнд ингэж хандаад байхдаа яадаг юм гэж бодоод уур хүрээд тэгээд хэлчихсэн юм. Сүүлд нь мэдүүлэг өгөхдөө тайвширчихсан байсан учраас болсон үйл явдлаа сайн дэс дараатай бодож байгаад мэдүүлэг өгсөн. Хөхүүлээгүй гэдэг нь үнэн” гэх мэдүүлгийг үндэслэн Д.Учрахжаргалыг хүчиндэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлгүй байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Учрахжаргалд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7-р сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146-р зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.2.1-д заасан ялгүй болох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Учрахжаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч Ч.Сарангоогийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 145-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25-р зүйлийн 25.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Сарангоогийн гэх нэг ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Учрахжаргал 28 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Мөнх-Эрдэнийг хүч хэрэглэн бусдыг хүчиндсэн, шүүгдэгч Хорчин овогт Дагвадоржийн Учрахжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Д.Учрахжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д.Учрахжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Сарангоогийн гэх нэг ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Учрахжаргал 28 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг С.Мөнх-Эрдэнэд сануулсугай.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Учрахжаргал, С.Мөнх-Эрдэнэ нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Учрахжаргал, С.Мөнх-Эрдэнэ нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.ГЭРЭЛТ-ОД