| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 94/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/466 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/466
2025 02 12 2025/ШЦТ/466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Даваасүрэн /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Бд холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спортын төв ордон”-ны А зааланд байсан иргэн Ч.Оын “Ай фоне Икс” загварын гар утас, бэлэн 42,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 447,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спортын төв ордон”-ын А танхимаас насанд хүрээгүй Б.Чий эзэмшлийн “Самсунг Галакси А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “хөл бөмбөгийн талбай” дээр байсан насанд хүрээгүй хохирогч Б.Бийн цүнх нь дотроос “Самсунг нөт-20 ултра” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бд 440,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Хд 325,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ст 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Тд 235,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Ч.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/, хохирогч Ч.Оын дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11-р хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мердегчийн тогтоол /1-р хх-ийн 12-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СБ1-24-894 дугаартай “Айфоне Х” загварын гар утсыг 405,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-30-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Чий мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-р хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 82-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн СБ1-24-929 дугаартай “Самсунг галакси А54” загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-89-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-р хуудас/, хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БЗД2-24-1016 дугаартай “Самсунг Ноте 20 ултра” загварын гар утсыг 725,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-133-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 137-139-р хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 136-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Бий мэдүүлэг /1-р хх-ийн 176-177-р хуудас/, гэрч А.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 185-р хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 187-191-р хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 186-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-399 дугаартай “Самсунг галакси” загварын гар утсыг 440,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 199-201-р хуудас/, эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 203-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Бд “Эд зүйл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 206-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн мэдүүлэг /1-р хх-ийн 235-236-р хуудас/, гэрч А.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 243-р хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 245-249-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Хд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 3-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-402 дугаартай “Хувай П30” загварын гар утсыг 325,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 6-9-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Сын мэдүүлэг /2-р хх-ийн 38-40-р хуудас/, гэрч А.Оын мэдүүлэг /2-р хх-ийн 47-р хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 48-52-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Ст “эд зүйл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 56-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-400 дугаартай “Айфоне-11” загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 59-63-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Тгийн мэдүүлэг /2-р хх-ийн 186-187-р хуудас/, гэрч А.Оын мэдүүлэг /2-р хх-ийн 102-р хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 105-109-р хуудас/, насанд хүрээгүй С.Тгийн хууль ёсны төлөөлөгч Э.Үд “эд зүйл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 113-р хуудас/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-401 дугаартай “Самсунг А-31” загварын гар утсыг 235,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 116-119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн буюу 7 удаагийн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,722,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Ч.Оын: “...2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Спортын төв ордонд болж буй тэмцээнийг үзэж байгаад, өмсөж явсан куртикнийхээ кармортын төв ордонд Загварын гар утас болон бэлнээр 45,200 төгрөг хийгээд куртикээ тайлаад сандал дикс улдээгээд бэлтгэлийн дүүгийн биеийг халаачхаад ирсэн чинь куртик алга болсон байсан. Тэгээд хайгаад явж байсан чинь хойд хаалганы буланд үлдээсэн байсан. Айфоне Сикс загварын гар утас, 42000 төгрөг алдсан өөр алдсан зүйл байхгүй.... Надад 42,000 төгрөг яг байсан, яагаад гэвэл би “А” заалны гадна талд байдаг хоолны газар хоол идэх гээд мөнгөө тоолж үзэхэд 42,000 төгрөг байсан. Тэгээд би хоол идэлгүй куртикээ тайлаад гар утсаа алдсан гэх газар үлдээгээд доошоо буусан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/,
- Хохирогч Ч.Оын дахин өгсөн: “...надад 42,000 төгрөг явж байсан, яагаад гэвэл би А заалны гадна талд байдаг хоолны газар хоол идэх гээд мөнгө тоолж үзэхэд 42,000 төгрөг байсан. Тэгээд би хоол идэхгүй куртикаа тайлаад, гар утсаа алдсан гэх газар үлдээгээд доошоо буусан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны А заалны доторх хэсгийн хяналтын камерын бичлэг байх ба тус бичлэгийн эхний 9 секунтэд хар өнгийн ханцуйгүй куртик, шаргал өнгийн малгайтай цамцтай 20-25 орчим насны эрэгтэй хүн /Б.Б/ хохирогч Ч.Оын хар өнгийн куртик тавьсан гэх суудлын арын эгнээнд сууж байна.... Б.Б нь өөрийн цаад талд сууж байх хүн рүү хандан хар өнгийн куртик байсан гэх газрын зүг зааж байсан. Дараагийн 1 минут 16 секунтэд Б.Б нь хар өнгийн куртикийг аваад гарч байх дүрс бичлэг байна...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 12-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн СБ1-24-894 дугаартай “Айфоне Х” загварын гар утсыг 405,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-30-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Чий: “...Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны “А” заалны хүндэтгэлийн индрийн орчимд өөрийн цүнхэнд хийж үлдээсэн гар утсаа хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 83 хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн СБ1- 24-929 дугаартай “Самсунг галакси А54” загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-89-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн: “... Би 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хичээлээ тараад найз Т, Ананд, Б-Очир нарын хамт хөл бөмбөг тоглохоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбай дээр очсон юм. Тухайн үед би өөрийнхөө гар утсыг цүнхнийхээ голын Хэсэгт хийгээд цахилгаандаад талбайн зүүн хойд хэсэгт хөл бөмбөгийн хаалганы хажууд цүнхээ тавиад тоглож байсан юм. Тэгээд тоглож дуусаад хувцсаа өмсөх гэтэл миний гар утас цүнхэнд тоглож байсагүй учир аав, ээждээ хэлээд хамтдаа хяналтын камер бичлэгийг шалгаж үзтэл хер өнгийн цүнхтэй, хар өнгийн гадуур хувцастай, дээд хэсгээрээ эрээн өнгийн канттай, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, халимаг үстэй 20- 25 орчим насны эрэгтэй хүн цүнхнээс миний гар утсыг хулгайлаад зугтааж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БЗД2-24-1016 дугаартай “Самсунг Ноте 20 ултра” загварын гар утсыг 725,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-133-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 137-139-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бий: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн ба ангид сурдаг бөгөөд манай ангийн 305 тоотод байдаг. Биеийн тамирын хичээлд орохдоо би өөрийн Самсунг галакси загварын гар утсыг ширээн дээр үлдээгээд явсан байсан.... Биеийн тамирын хичээл тараад ангидаа ирэхэд миний гар утас ширээн дээр байхгүй байсан. Мөн манай ангийн 3 хүүхдийн утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 176-177-р хуудас/,
- Гэрч А.Оын: “...2024 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Монтел төвийн гадаа байж байтал 20 гаран насны хар бараан хувцастай цүнх үүрсэн туранхай залуу ирээд гар утас авах уу гэж асуусан би тухайн утаснуудыг хараад шалгатал 4 ширхэг утас байсан. 1 ширхэг Айфоне 11 ягаан өнгийн, 1 ширхэг Редми нете 8 дэлгэц нь хагархай, 1 ширхэг Самсунг А-31 дэлгэц хагархай, 1 ширхэг Хуавай П30 про дэлгэц болон арын таг хагархай утаснууд байсан. ... тэгээд би тэр залууд бэлнээр 225,000 төгрөг өгсөн. ......2024 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед над руу 96261636 дугаараас залгаад би танд утас зарсан залуу байна, ах миний зарсан утаснууд байгаа юу гэж асуусан. ... Надад тэр залуу “ахаа би 225,000 төгрөгөө өгөөд буцааж 4 утсаа авч болох уу” гэсэн, би хулгайн утас юм бол ав гай болно гэж хэлсэн. Тэр залуу надад 225,000 төгрөг бэлнээр өгөөд надаас 4 ширхэг утсаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185-р хуудас/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 187-191-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-399 дугаартай “Самсунг галакси” загварын гар утсыг 440,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 199-201-р хуудас/,
- Эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 203-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бд “Эд зүйл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 206-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн: “...2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хичээлийн сүүлд биеийн тамир орох байсан юм. Манай ангийнхан биеийн тамирт орох үедээ гар утаснуудаа ангид орхиод ордог ба ангийн дарга хаалга түгжээд явдаг байсан. Өнөөдөр харин манай ангийн дарга ангиа түгжилгүй гарсан байсан ба биеийн тамирын хичээл тараад орж ирэхэд миний болоод манай ангийн Т, С, Б нарын гар утас байхгүй болсон байсан. Тэгээд ангийн багш Номинзулд хэлээд сургуулийн Хяналтын камер шүүлгэхэд манай анги руу үл таних хар хувцастай эрэгтэй хүн ороод хүүхдүүдийн ширээн дээр байсан гар утаснуудыг аваад гарсан байсан. Миний хувьд тухайн хүнийг огт харж байгаагүй, танихгүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 235-236-р хуудас/,
- Гэрч А.Оын: “... 2024 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Монтел төвийн гадаа байж байтал 20 гаран насны хар бараан хувцастай цүнх үүрсэн туранхай залуу ирээд гар утас авах уу гэж асуусан би тухайн утаснуудыг хараад шалгатал 4 ширхэг утас байсан. 1 ширхэг Айфоне 11 ягаан өнгийн, 1 ширхэг Редми нөте 8 дэлгэц нь хагархай, 1 ширхэг Самсунг А31 дэлгэц хагархай, 1 ширхэг Хуавай П30 про дэлгэц болон арын таг хагархай утаснууд байсан... тэгээд би тэр залууд бэлнээр 225,000 төгрөг өгсөн. 2024 оны дүгээр сарын 02-ны өдөр орой 20 цагийн үед над руу 96261636 дугаараас залгаад би танд утас зарсан залуу байна, ах миний зарсан утаснууд байгаа юу гэж асуусан. ... Надад тэр залуу ахаа би 225,000 төгрөгөө буцааж 4 утсаа авч болох уу гэсэн, би хулгайн утас юм бол ав, гай болно гэж хэлсэн. Тэр залуу надад 225,000 төгрөг бэлнээр өгөөд надаас 4 ширхэг утсаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 243-р хуудас/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 245-249-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Хд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 3-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-402 дугаартай “Хувай П30” загварын гар утсыг 325,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 6-9-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Сын: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуульд суралцдаг. Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 20 минутаас хичээл орсон. Манай хичээлийн цагаар сүүлийн цаг “Биеийн тамир”-ын хичээл байж таараад бид нар гар утсаа ангидаа буюу 305 тоот өрөөнд үлдээгээд хувцсаа, хувцас солих өрөөнд солихоор явсан. Хичээл завсарлахаас өмнө би ангидаа ороод гар утсаа шалгахад миний гар утас алга болсон байдаг. Тэгээд ангийнхаа хүүхдийн гар утаснаас өөрийнхөө 86140804 гэсэн дугаар руу залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд шууд анги удирдсан багш Номинзулд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 38-40-р хуудас/,
- Гэрч А.Оын: “... 2024 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Монтел төвийн гадаа байж байтал 20 гаран насны хар бараан хувцастай цүнх үүрсэн туранхай залуу ирээд гар утас авах уу гэж асуусан би тухайн утаснуудыг хараад шалгатал 4 ширхэг утас байсан. 1 ширхэг Айфоне 11 ягаан өнгийн, 1 ширхэг Редми нете 8 дэлгэц нь хагархай, 1 ширхэг Самсунг А-31 дэлгэц хагархай, 1 ширхэг Хуавай П30 про дэлгэц болон арын таг хагархай утаснууд байсан. ... тэгээд би тэр залууд бэлнээр 225,000 төгрөг өгсөн. ...2024 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед над руу 96261636 дугаараас залгаад би танд утас зарсан залуу байна, ах миний зарсан утаснууд байгаа юу гэж асуусан.... Надад тэр залуу ахаа би 225,000 төгрөгөө өгөөд буцааж 4 утсаа авч болох уу гэсэн, би хулгайн утас юм бол ав гай болно гэж хэлсэн. Тэр залуу надад 225,000 төгрөг бэлнээр өгөөд надаас 4 ширхэг утсаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 47-р хуудас/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 48-52-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Ст “эд зүйл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 56-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-400 дугаартай “Айфоне-11” загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 59-63-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч С.Тгийн: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн 6а ангид сурдаг бөгөөд манай анги 305 тоотод байдаг, өнөөдөр манай анги 6 цаг хичээллэсэн бөгөөд өдөр 13 цаг 20 минутаас 18 цаг 05 минутын хооронд хичээл орсон. Хамгийн сүүлийн цаг биеийн тамирын хичээл байсан тул манай ангийнхан ангиараа хувцсаа солиод зааланд биеийн тамирын хичээлдээ хамрагдсан. Биеийн тамирын хичээлд орохдоо би өөрийн Самсунг А-31 загварын гар утсыг ширээн дээр үлдээгээд явсан байсан. Манай ангийн хамгийн сүүлд гарсан хүүхэд ангиа цоожлох байсан боловч түлхүүрээ олохгүй, цоожлолгүй орхиод явсан байсан. Биеийн тамирын хичээл тараад ангидаа ирэхэд миний утас ширээн дээр байхгүй байсан. Мөн манай ангийн 3 хүүхдийн утас бас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 186-187-р хуудас/,
- Гэрч А.Оын: “...2024 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Монтел төвийн гадаа байж байтал 20 гаран насны хар бараан хувцастай цүнх үүрсэн туранхай залуу ирээд гар утас авах уу гэж асуусан би тухайн утаснуудыг хараад шалгатал 4 ширхэг утас байсан. 1 ширхэг Айфоне 11 ягаан өнгийн, 1 ширхэг Редми нете 8 дэлгэц нь хагархай, 1 ширхэг Самсунг А-31 дэлгэц хагархай, 1 ширхэг Хуавай П30 про дэлгэц болон арын таг хагархай утаснууд байсан..... тэгээд би тэр залууд бэлнээр 225,000 төгрөг өгсөн. ...2024 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед над руу 96261636 дугаараас залгаад би танд утас зарсан залуу байна, ах миний зарсан утаснууд байгаа юу гэж асуусан. ...Надад тэр залуу ахаа би 225,000 төгрөгөө өгөөд буцааж 4 утсаа авч болох уу гэсэн, би хулгайн утас юм бол ав гай болно гэж хэлсэн. Тэр залуу надад 225,000 төгрөг бэлнээр өгөөд надаас 4 ширхэг утсаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 102-р хуудас/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 105-109-р хуудас/,
- Насанд хүрээгүй С.Тгийн хууль ёсны төлөөлөгч Э.Үд “эд зүйл” Хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 113-р хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД1-24-401 дугаартай “Самсунг А-31” загварын гар утсыг 235,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 116-119-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спортын төв ордон”-ны А зааланд байсан иргэн Ч.Оын “Ай фоне Икс” загварын гар утас, бэлэн 42,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спортын төв ордон”-ын А танхимаас насанд хүрээгүй Б.Чий эзэмшлийн “Самсунг Галакси А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 447,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “хөл бөмбөгийн талбай” дээр байсан насанд хүрээгүй хохирогч Б.Бийн цүнх нь дотроос “Самсунг нөт-20 ултра” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бд 440,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Хд 325,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ст 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн 305 тоот ангийн ширээн дээр байсан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Тд 235,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Б /1-р хх-ийн 206-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Х /2-р хх-ийн 3-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.С /2-р хх-ийн 56-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Т /2-р хх-ийн 113-р хуудас/ нарт гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Ч.О, насанд хүрээгүй хохирогч Б.Ч, Б.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт 2,275,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Од 775,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Чд 775,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Бт 725,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, урьд хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж одоо биеэр эдэлж байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бийн хорих ял эдэлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны хуудас /хх-ийн 182-р хуудас/-аар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 1 жил 27 хоног гэж дурджээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 68 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 4 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди – 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт 2,275,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Од 775,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Чд 775,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Бт 725,000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ