| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0333/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/587 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/587
2025 02 25 2025/ШЦТ/587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Э.Баасанжаргал /томилолтоор/
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт С-ийнТд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2411 02007 1507 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүннү Молл Кафе Бенна кофешопт баристагаар ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн.....................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Н овогт С-ийнТ /РД:.................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Хос дээл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Чингэлтэй дүүргийн .................тоот гэртээ байхад нь Б.Нэс хэрэгт хамааралгүй А.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 45............ дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 405,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би их сургуульд сурж байгаад явах гэж байсан ба Япод очоод 6-7 сар болж байхад манай найз охин хүрээд ир гээд байсан. Тэгээд тусдаа гарахаар болоод хадмынхаа гэрт амьдарахаар болсон. Тэгээд миний амьдаралд цалин хаанаа ч хүрэхгүй байсан учраас ийм гэмт хэрэг хийх болсон. Манай найз охин ч гэсэн хэрэглээ өндөртэй байсан учраас надад мөнгө зайлшгүй хэрэгтэй байсан. Хос дээл зарна гэх зарыг би байршуулсан ба би буцаагаад өгчих юм чинь гэж бодоод авсан. Би мөрийтэй тоглоом тоглоод авчихвал буцааж өгнө гэж бодоод ийм үйлдэл хийсэн” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийнөгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 03-ны шөнийн 00:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .................тоот гэртээ амрах гээд байж байх үедээ дээл хувцас сонирхоод фейсбүүк зар харж байтал монгол үндэсний дээл хувцас гэсэн зарна групптХ.Онэртэй фейсбүүк хэрэглэгч “хос дээл зарна” гэсэн зар байхаар нь тухайн хаягт худалдаж авах зорилгоор чат бичсэн чинь “чи урьдчилгаа 405,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны50.............дугаартай данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 405,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн чатаар холбогдоод “хэзээ ирэх вэ” гэсэн чинь “хүргэж өгнө” гэчхээд түүнээс дахин чат бичээгүй. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/
Гэрч Ч.Э-ийнөгсөн: “...Би ээж А.Э-ийн нэр байдаг 45............ дугаартай дансыг 2023 оны эхлэн ашиглаж эхэлсэн. ...Би цахим фейсбүүкт A нэртэй хаяг ашигладаг. Харин надтай 2024 оны 02 сарын үед “К” гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй эд зүйл худалдана гэсэн зарын дагуу харилцаж эхэлсэн. Энэ хугацаанд би миний үе тэнгийн хүүхэд юм байна гэж ойлгоод ганц нэг удаа мэнд мэдэлцэж байсан. Зарим үед дансаа дээрх фейсбүүк хэрэглэгч данс байна уу мөнгө шилжүүлж авах хэрэг байна гэж гуйдаг байсан. Би зөвшөөрдөггүй байж байгаад 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “миний данс болохгүй байна, яаралтай мөнгө хүнээс авах хэрэг гараад” гэж хэлэхээр нь би за гайгүй байлгүй гэж бодоод өөрийнхөө ашиглаж байсан 45............ дугаартай дансыг өгсөн чинь Хаан банкны50.............дугаартай данснаас 50,000 төгрөгөөр нэг удаа, 355,000 нэг удаа нийт 405,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тухайн орж ирсэн мөнгийг “53......... дугаартай дансанд шилжүүлчих” гэхээр 3 удаагийн гүйлгээ хийж нийт 405,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг залилан хийж олсон мөнгө гэж мэдээгүй. ...Би энэ фейсбүүк хэрэглэгчтэй чатаар харилцаж байсан. Би овог нэр, гэрийн хаяг гэх зүйлийг мэдэхгүй. Царайг нь харж байгаагүй. Намайг залилан хийхдээ ашиглах гээд харилцаж байсныг мэдлээ, надад харьцаж байсан чат болон фейсбүүк хаяг нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/
Гэрч Т.Б-ийн өгсөн: “... Би Хаан банкны 53...........дугаартай дансыг одоо ашиглаж байгаа. Тухайн дансыг 1xbet цахим спорт бооцооны сайтын агент хийхэд ашигладаг. 2023 оноос хойш ашиглаж байна. ...Миний 53...........дугаартай дансанд 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 40.............2 дугаартай данснаас 28........ дугаартай аккаунтыг цэнэглэсэн байна. Тухайн 28........ дугаартай аккаунт нь “Т” гэсэн нэртэй бөгөөд тухайн бооцооны сайтаас бооцоо хожиж мөнгө авсан тохиолдолд Хаан банкны 51.......... дугаартай дансанд мөнгөө татан авалт хийдэг. Тухайн аккаунтын мэдээллийг шалгахад энэ мэдээлэл гарсан. 28........... дугаартай аккаунт нь 2023 оноос хойш миний дансанд тогтмол бооцооны цэнэглэлт хийж байсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/
Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6/9507 дугаартай албан бичиг, хавсралтууд /хх-ийн 23-24 дэх тал/
Хаан банкны 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 6/9507 дугаар албан бичиг /хх-ийн 29 дэх тал/
Хаан банкнаас ирүүлсэн 1ш сидиг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 34 дэх тал/
Яллагдагч *******гийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би зээлээ төлөх болоод бооцоо тавьж тоглодог спортын сайтад бооцоо тавьж тоглосон боловч мөнгөө алдсан. Тэгээд би хэрхэн мөнгө олох талаараа бодож байгаад
фейсбүүк цахим орчинд хуурамч зар оруулж байгаад мөнгө олоод, тухайн мөнгөө буцааж төлөхөөр болсон. 20,000 төгрөгөөр фейсбүүк аккаунт худалдаж аваад өөрийн мэйл хаягаа бүртгүүлээд О гэсэн нэр өгч фейсбүүк зар дээр “Монгол дээл хувцас зарна” гэсэн утгатай зар байршуулсан. Удалгүй чатаар /нэрийг нь сайн санахгүй байна/ нэг хүнээс хуурамч зарын дагуу “хоёр дээл авъя” гэсэн чат ирэхээр нь эхлээд урьдчилгаа гэж 355,000 төгрөг дараа нь 50,000 төгрөгийг өөрийн чатаар харилцдаг байсан Эгэх хүний өгсөн Худалдаа хөгжлийн 45............ дугаартай дансанд шилжүүлж аваад өөрийн бооцоо тавьдаг “Т” нэртэй аккаунтыг цэнэглүүлсэн. Тэгээд тухайн үед бооцоо тавьсан гэх мөнгөө алдсан учраас хуурамч фейсбүүк рүүгээ дахиж ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* амар хялбар аргаар мөнгө олох зорилгоох фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Хос дээл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Чингэлтэй дүүргийн .................тоот гэртээ байхад нь Б.Нэс хэрэгт хамааралгүй А.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 45............ дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 405,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гарасан.
Шүүгдэгч ******* нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “..Хос дээл зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.Нд 405,000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “..Хос дээл зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.Нд 405,000 төгрөгийг хохирол учруулсан болох нь
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийнөгсөн: “...фейсбүүк зар харж байтал монгол үндэсний дээл хувцас гэсэн зарна группт Х.Онэртэй фейсбүүк хэрэглэгч “хос дээл зарна” гэсэн зар байхаар нь тухайн хаягт худалдаж авах зорилгоор чат бичсэн чинь “чи урьдчилгаа 405,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны50.............дугаартай данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 405,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх 7-8/
Гэрч Ч.Э-ийнөгсөн: “2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “миний данс болохгүй байна, яаралтай мөнгө хүнээс авах хэрэг гараад” гэж хэлэхээр нь би за гайгүй байлгүй гэж бодоод өөрийнхөө ашиглаж байсан 45............ дугаартай дансыг өгсөн чинь Хаан банкны50.............дугаартай данснаас 50,000 төгрөгөөр нэг удаа, 355,000 нэг удаа нийт 405,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тухайн орж ирсэн мөнгийг “53......... дугаартай дансанд шилжүүлчих” гэхээр 3 удаагийн гүйлгээ хийж нийт 405,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх 16-17/
Гэрч Т.Б-гийн өгсөн: “Миний53...........дугаартай дансанд 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 40.............2 дугаартай данснаас 28........ дугаартай аккаунтыг цэнэглэсэн байна. Тухайн 28............ дугаартай аккаунт нь “Т” гэсэн нэртэй бөгөөд тухайн бооцооны сайтаас бооцоо хожиж мөнгө авсан тохиолдолд Хаан банкны 51.......... дугаартай дансанд мөнгөө татан авалт хийдэг” гэх мэдүүлэг /хх 20-21/
Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6/9507 дугаартай албан бичиг, хавсралтууд /хх 23-24/
Хаан банкны 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 6/9507 дугаар албан бичиг /хх 29/
Яллагдагч *******гийн өгсөн: “О гэсэн нэр өгч фейсбүүк зар дээр “Монгол дээл хувцас зарна” гэсэн утгатай зар байршуулсан. Удалгүй чатаар /нэрийг нь сайн санахгүй байна/ нэг хүнээс хуурамч зарын дагуу “хоёр дээл авъя” гэсэн чат ирэхээр нь эхлээд урьдчилгаа гэж 355,000 төгрөг дараа нь 50,000 төгрөгийг өөрийн чатаар харилцдаг байсан Эгэх хүний өгсөн Худалдаа хөгжлийн 45............ дугаартай дансанд шилжүүлж аваад өөрийн бооцоо тавьдаг “Т” нэртэй аккаунтыг цэнэглүүлсэн” гэх мэдүүлэг /хх 75/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн залилсан үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 405,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч нь хохирлоо авсан, гомдолгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хуваан төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт С-ийнТг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА