2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/339

 

 

 2025        01         30                                         2025/ШЦТ/339

           

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч М.Бамбадорж,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Бн Бд яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2406 03223 2713 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Ховогт Бн Б /РД:.....................  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий ............ойролцоо хохирогч Г.Тий гээгдэл эд хөрөнгө болох Spark 20 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 679,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 7 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тий өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ р сургууль дээр очоод байж байгаад өөрийн Spark 20 маркийн гар утсаа хичээлийн цүнхэндээ хийгээд сургуулиас гарч сургуулийн 2 дугаар байрны үүдэнд тоглож байгаад 12:00 цагийн орчимд сургууль руу буцаж ороод өөрийн ангийнхаа гадна сандал дээр үлдээсэн цүнхээ аваад үзэхэд миний гар утас байхгүй байсан тул би өөрийн ээж Цэнгэлмаа руу залгаад гар утсаа алдсан талаараа мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9 дэх тал/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 23-26 дахь тал/

Юнител ХХК-ны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5089 дүгээр албан бичиг /хх-ийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч:  Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий ............ойролцоо хохирогч Г.Тий гээгдэл эд хөрөнгө болох Spark 20 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 679,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

******* нь Г.Тий гээгдэл эд хөрөнгө болох Spark 20 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 679,920 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Г.Тий гээгдэл эд хөрөнгө болох Spark 20 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 679,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, /хх 7/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тий өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургууль дээр очоод байж байгаад өөрийн Spark 20 маркийн гар утсаа хичээлийн цүнхэндээ хийгээд, сургуулиас гарч, сургуулийн 2 дугаар байрны үүдэнд тоглож байгаад 12:00 цагийн орчимд сургууль руу буцаж ороод өөрийн ангийнхаа гадна сандал дээр үлдээсэн цүнхээ аваад үзэхэд миний гар утас байхгүй байсан тул би өөрийн ээж Цэнгэлмаа руу залгаад гар утсаа алдсан талаараа мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг, /хх 7-9/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх 23-26/

Юнител ХХК-ны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5089 дүгээр албан бичиг /хх 16/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.     

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн байх тул /хх 34/ шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч:Шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр ял шийтгэх саналтай  гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг”- ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Бн Бийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА