| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0206/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/428 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/428
2025 02 10 2025/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,
шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн А-ын Б, Б овгийн О-ын Б, Х овгийн Б-ын О нарт холбогдох эрүүгийн ****************дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
4. Монгол улсын иргэн,
5. Монгол улсын иргэн,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Б нь Б.Э, С.Б, О.Б, Б.О нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokеrrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар дамжуулан 19,500,500 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч Б.Э нь А.Б, С.Б, О.Б, Б.О нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 33,927,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч С.Б нь А.Б, Б.Э, О.Б, Б.О нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 18,875,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч О.Б нь А.Б, Б.Э, С.Б, Б.О нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, бэлнээр 4,000,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч Б.О нь А.Б, Б.Э, С.Б, О.Б нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, бэлнээр 600,000 төгрөгийг ашиг олсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ****************дугаартай хэргээс:
Улсын яллагч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-20-р хуудас/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-27-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 31-33-р хуудас/, гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-96-р хуудас/, гэрч А.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Эий мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/, гэрч А.Сийн мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуудас/, гэрч Ц.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 137-138-р хуудас/, гэрч Ж.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 141-142-р хуудас/, А.Бийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Хын мэдүүлэг /1-р хх-ийн 145-147-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 189-192-p хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 193-250, 2-p хх-ийн 1-41-р хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №2211 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-156-р хуудас/, яллагдагч А.Бийн мэдүүлэг /2-р хх-ийн 51-53-р хуудас/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /2-р хх-ийн 67-68-р хуудас/, яллагдагч С.Бийн мэдүүлэг /2-р хх-ийн 82-83-р хуудас/, яллагдагч О.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 103-104-р хуудас/, яллагдагч Б.Оийн мэдүүлэг /2-р хх-ийн 92-94-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэвэлмаа гэрч О.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 124-р хуудас/, гэрч Б.Хийн мэдүүлэг /1-р хх-ийн 126-р хуудас/, гэрч Б.Оийн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р хуудас/, гэрч А.Сийн мэдүүлэг /1-р хх-ийн 131-р хуудас/, гэрч Ц.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 137-138-р хуудас/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 148-149-р хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 150-152-р хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 153-156-р хуудас/ зэрэг болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч А.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч С.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Р.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нар нь бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60- 69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokеrrr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, А.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар дамжуулан 19,500,500 төгрөгийн, Б.Э нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 33,927,000 төгрөгийн, С.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 18,875,000 төгрөгийн, О.Б нь бэлнээр 4,000,000 төгрөгийн, Б.О нь бэлнээр 600,000 төгрөгийн ашиг тус тус олсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-20-р хуудас/,
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-27-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 31-33-р хуудас/,
- Гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 34-96-р хуудас/,
- Гэрч А.Мийн: “...Би тухайн 5014406045 дугаарын дансыг 2018 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа. Тухайн данс нь миний нэр байдаг данс байгаа юм. Би 2024 оны 05 дугаар сараас өөрийн нөхөр С.Бийн нутгийн ах Бд ашиглуулж байсан. Би Бийг ямар зорилгоор миний дансыг ашиглаж байгааг мэдээгүй. Надад яг ямар зорилгоор өөрийн дансыг ашиглах гэж байгааг хэлээгүй ахдаа түр дансаа ашиглуулаач гэхээр нь л нөхрийн ах нь болохоор өгчихсөн. Би өөрийн дансыг ашиглуулсны төлөө ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Г.Эий: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээс 13 цагийн үед өөрийн эгч Энгүүний хамтаар гараад буцаад 17 цаг 30 минутын үед гэртээ эгч, найзын хамтаар ирээд байж байтал гэнэт манай блаконыг нэг хүн тогшоод эхэлсэн манайх тус байрны 12 давхарт байдаг урд зүг рүү харсан цонхтой. Манай эгч цонх тогшоод байхаар нь очоод шууд онгойлгосон тэгтэл 30 гаран насны дунд зэргийн махтай бор фудволк, хар шорт, хар углааштай эрэгтэй нэг бор дэр барьчихсан зогсож байсан. Бид 3 гайхаад та юун хүн бэ? хаанаас гараад ирэв гэхэд би дээд айлын чинь 69 тоотын хүн байна ахыг нь хэдэн хүн зодох гээд үүдэнд байгаад байх шиг байна чи ахдаа тус болоод дээшээ 12 давхар руу ороод хараадхаач гэж хэлэхээр би зөвшөөрөөд дээш гарч харахад ямар нэгэн хүн байгаагүй. Тэр хүн ахыгаа үүдээрээ гаргачих ах нь айгаад байна зугтаах хэрэгтэй байна гээд нэг том дэрээ манайд үлдээчих үү гэхээр нь хэрэггүй яах юм гээд хаалга онгойлгож өгөөд 18 цагийн үед манай гэрээс бор дэрээ фудволкон дотроо хийгээд аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/,
- Гэрч А.Сийн: “...Надад Хаан банкны ************ тоот дансыг сүүлийн 8 жил ашиглаж байгаа бөгөөд миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг миний нөхөр А.Б хэзээнээс хойш ашиглаж байгаа талаар сайн санахгүй байна. Уг дансны интернэт банкны нууц үгийг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуудас/,
- Гэрч Ц.Мын: “...Би Хаан банкны **************, ************** тоот дансыг өөрийн нэр дээр эзэмшдэг бөгөөд миний хүү учраас миний дансыг А.Б мэддэг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 137-138-р хуудас/,
- Гэрч Ж.Оын: “...Би зуучлагчаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60 байрны 1 дүгээр орц 12 давхрын 69 тоот орон сууцыг түрээслэхээр болж 3 сарын төлбөр 4,200,000 төгрөгийг байрны эзэн гэх хүн рүү тухай үед шилжүүлсэн. Байрны эзэн эмэгтэй Орхон аймагт байгаа гээд тухай үед нөхөр гэх залуу нь ирээд гэрээ хийж байсан. Б ах гэр бүлтэйгээ байх байр хэрэгтэй байна гээд надаас авч түрээсэлсэн. Намайг цагдаагаас дуудах үед мөрийтэй тоглоом зохион байгуулсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141- 142-р хуудас/,
- Гэрч М.Хын: “...2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн М.Х гэх нэртэй фейсбүүкээр тухайн байрыг түрээслэн гэж пост оруулсан постын дагуу хувь хүн байгаа юм би, танай байрыг бүтэн 1 жилийн хугацаатай хариуцаж түрээслэгчийг олж өгөх түрээслүүлэхтэй холбоотой бүхий л уйл ажиллагааг хариуцаж ажиллаж болох уу гэж чат бичсэн би тухайн саналыг хүлээн авч 1 сарын түрээсийн төлбөрийг ажлын хөлс болгож өгөхөөр тохирсон юм. Тэгээд манай байрыг 4 сарын хугацаатай түрээслэх хүн олчихлоо гээд та ирж гэрээ боломжтой байна уу гэж асуусан би тухай үед Эрдэнэт хотод байсан, миний нөхөр гэрээ хийсэн. Тэгээд байрыг О гэх залуу манай нөхрийн данс руу 3 сарын төлбөр мөнгө болох 4,200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 145- 147-р хуудас/,
- А. Бийн эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
- 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 189-192-р хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 193-250, 2-р хх-ийн 1-41-р хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2211 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-156-р хуудас/,
- Яллагдагч А.Бийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 60/4 байрны 12 давхрын 69 тоотыг түрээслүүлэн ганцаараа цахим орчинд онлайн покер буюу хөзөр тоглуулах зорилгоор анх эхлүүлж байсан. Би Poker2 групп хаягт Камаз нэртэй цахим клубийг худалдан авч эхлүүлсэн. Тэгээд Бийг 2024 оны 04 дүгээр сард хамтран цахим мөрийтэй тоглоомын админ хийх санал тавьж хамтран ажиллуулсан. 2024 оны 5 дугаар сард Э, Б хоёр мөн хамтран админаар ажиллахаар болж хамтран үйл ажиллагаа явуулсан. Б нь өөрийнхөө оюутан найз Оийн авчран мөн админ мөнгө шилжүүлэх үйл ажиллагаанд ажиллуулсан байгаа. Би цахим мөрийтэй тоглоомын дансаа өөрийнхөө Хаан банкны *************тоот данс, Төрийн банкны 181800135366 тоот данснуудыг ашиглаж байсан. Мөрийтэй тоглох хүмүүс миний данс руу доод тал нь 50,000 төгрөг шилжүүлж тоглоод надад тоглосон мөнгөнийхөө 2 хувийг өгдөг байсан. Би өөрт цугларсан 2 хувийн мөнгөнөөсөө өдрийн 200.000 төгрөгийг дансаар юм уу бэлнээр өгдөг байсан. Миний бие 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад баригдсан бөгөөд уг өдрөөс хойш дахин цахим мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 51-53-р хуудас/,
- Яллагдагч Б.Эын: “...Би 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Б ахын доор цахим мөрийтэй тоглоомын админ буюу гар утас дээр покер ар апплейшинаар дамжуулан өрөө үүсгэж хүмүүсийн цахимаар хөзөр тоглуулж хожсон хүмүүст мөнгийг нь шилжүүлэн өгдөг байсан. Тэгээд өглөө 8 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллаад 100-200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би цалингаа өөрийнхөө ************* гэсэн дансаар авдаг байсан. Нийт 2,000,000 төгрөг авсан байгаа байхаа сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 67-68-р хуудас/,
- Яллагдагч С.Бийн: “...Намайг нутгийн ах болох Б нь 2024 оны 06 дугаар сараас эхлэн цахим мөрийтэй тоглоом хийж байгаа үүнд админ хийх хүн хэрэгтэй байна. Өдрийн 200-300 мянган төгрөг өгнө гэхээр нь би ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 24 цаг ажиллаад 48 цаг амраад явдаг байсан. Би цалингаа хааяа өөрийнхөө ************* тоот дансаар авдаг байсан бөгөөд хааяа өөрийнхөө цалингаар өөрөө тоглож явдаг байсан. Покер ар гээд апплейшин дээр ширээ нээгээд хүмүүс орж ирээд мөнгөөрөө бооцоо тавьж цахимаар хэрэглэж ашиглаж хөзөр тоглодог байсан юм. Надад админ хийсэн гээд 200,000-300,000 төгрөг авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 82-83-р хуудас/,
- Яллагдагч О.Бын: “...Би нутгийн ах Бтэй 2024 оны 03 дугаар сарын дундуур уулзахад надад ажлын санал тавьсан бөгөөд онлайнаар тоглоом тоглуулна гэж хэлсэн. Тэгээд уулзаад түрээсэлж байгаа байранд нь очиж үзсэн. Б ах надад яаж хийх аргыг нь зааж өгөөд тэгээд ажиллаж эхэлсэн. Покер ар гээд апплейшин дээр ширээ нээгээд хүмүүс орж ирэхээр мөнгөөр бооцоо тавьж тоглодог байсан. Надад админ хийсэн гээд 100.000 төгрөг өгч байгаад сүүлдээ 200.000 төгрөг авдаг болсон. Би оюутан ангийн найз От наадмын үед санал тавиад хамтран ажиллаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-104-p хуудас/,
- Яллагдагч Б.Оийн: “...Анх намайг Б нь мөрийтэй тоглоомын мөнгө шилжүүлэх ажлын санал тавьсан. Уг ажлын санал нь гар утсаараа апплейкишн дээр мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаа хүмүүсийн мөнгийг шилжүүлж өгөх ажлын санал байсан. Тэгээд 24 цаг ажиллаад 200,000 төгрөг авна гэсэн тул үүнийг би хүлээн зөвшөөрөөд ажилласан байгаа. Миний мөнгө шилжүүлдэг Хаан банкны интернэт банк орсон гар утсыг Боос хүлээн авч байсан. Тэгээд интернэт банк орсон гар утсаар нь гүйлгээ хийдэг байсан. Гүйлгээ хийх нууц үгийг Б надад өгсөн. Үүнээс хойш би нийт 3 өдөр л ажилласан байгаа. Цалингаа Б миний данс руу хийж өгч байсан. Цалин авсан дансны хуулга баримтаар гаргаж өгнө. Өдөрт хоёр, хоёроороо ажил ажилдаг байсан. Би Бтай хамт өглөө 08 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд очдог байсан. Бид хоёрыг очиход Э сууж байдаг байсан бөгөөд бид хоёрын очсоны дараа гараад явдаг байсан. Тэгээд Б мөрийтэй тоглоом буюу цахимаар хөзөр тоглуулаад хожсон хүмүүсийн мөнгийг би шилжүүлдэг байсан. Ингээд өдөрт хоёр хоёроороо ээлжлээд юм уу ганц ганцаараа очиж ажилдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2-p хх-ийн 92-94-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
“Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.
Шүүгдэгч нар нь гар утас ашиглан цахим орчинд буюу фэйсбүүкт холбогдон “Pokerrr2” тоглоомын аппликейшнээр дамжуулан бусдаас мөрий авах байдлаар Покер буюу мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулан хожсон иргэдэд ашиг тараах, тухайн зохион байгуулж байгаа хууль бус мөрийтэй тоглоомоос шүүгдэгч нар нь хувьдаа амар хялбар аргаар ашиг, орлого олсон үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч А.Б нь Б.Э, С.Б, О.Б, Б.О нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Pokеr2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар дамжуулан 19,500,500 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч Б.Э нь А.Б, С.Б, О.Б, Б.О нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60- 69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Poker2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 33,927,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч С.Б нь А.Б, Б.Э, О.Б, Б.О нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Poker2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 18,875,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч О.Б нь А.Б, Б.Э, С.Б, Б.О нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Poker” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, бэлнээр 4,000,000 төгрөгийг ашиг олсон,
Шүүгдэгч Б.О нь А.Б, Б.Э, С.Б, О.Б нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Эрчим хүчний 60-69 тоот түрээсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Poker2” нэртэй апплейкешн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж, бэлнээр 600,000 төгрөгийг ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл хийснээр дуусгавар болдог гэмт хэрэг тул энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсны улмаас шүүгдэгч А.Б нь 19,500,000 төгрөгийн, шүүгдэгч Б.Э нь 33,927,000 төгрөгийн, шүүгдэгч С.Б нь 18,875,000 төгрөгийн, шүүгдэгч О.Б нь 4,000,000 төгрөгийн, шүүгдэгч Б.О нь 600,000 төгрөгийн ашгийг хувьдаа олсон болох нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 189-192-p хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *********дугаартай Арилжааны банкнуудын дансны хуулганд хийсэн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 193-250, 2-p хх-ийн 1-41-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаар шүүгдэгч Б.Э нь 33,927,000 төгрөгийг, шүүгдэгч Б.О нь 600,000 төгрөгийг, шүүгдэгч О.Б нь 1,500,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан дахь барьцааны дансанд байршуулжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э, Б.О нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон ашгаа улсын орлого болгон бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч А.Бөөс 19,500,000 төгрөгийг, шүүгдэгч С.Боос 18,875,000 төгрөгийг, шүүгдэгч О.Баас 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б, О.Б, Б.О нарт тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нарын хувийн байдал, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бүрэн төлж барагдуулсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн суралцагч оюутан зэргийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч А.Б, С.Б, О.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, харин шүүгдэгч Б.Э, Б.О нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч С.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч Б.Э, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, С.Б, О.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 19,500,000 төгрөгийг, шүүгдэгч С.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 18,875,000 төгрөгийг, шүүгдэгч О.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шар өнгийн дэрний ууттай “docomо” гэх бичиглэл бүхий гар утас 1 ширхэг, дээрээ наалддаг цаасан дээр А52 гэсэн бичиглэлтэй ягаан гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне загварын гар утас 1 ширхэг, Redmi гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне загварын гар утас 1 ширхэг, шаргал өнгийн Айфоне загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн самсунг загварын гар утас 1 ширхэг, улаан хүрэн өнгийн Самсунг загварын гар утас 1 ширхэг, Галакси Эс6 Эджэ гэсэн бичиглэл бүхий хар өнгийн гар утас 1 ширхэг /батерей хөөсөн/, Самсунг гэсэн бичигтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг гэсэн бичигтэй хар хөх өнгийн гар утас 1 ширхэг, Үзмэн ягаан өнгийн Галакси Нөүт-8 гэсэн бичиглэл бүхий гар утас 1 ширхэг, Самсунг гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, Делл загварын зөөврийн нөүтбүүк 1 ширхэг, залгуур болон нэгжлэг хийх ажиллагааны явцад хураан авч эд мөрийн баримтаар тооцсон ************** гэх серийн дугаартай 10.000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ************ серийн дугаартай 1000 /мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг ************ серийн дугаартай 1000 /мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ******** серийн дугаартай 500 /таван зуу/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,********** серийн дугаартай 500 /таван зуу/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ************* серийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ************ cерийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ************ серийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, 56 хуудастай дэвтэр 1 ширхэг, 32 хуудастай дэвтэр 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А-ын Б, Боржигон овгийн Баасансүрэнгийн Э, М овгийн С-ийн Б, Б овгийн О-ын Б, Х овгийн Б-ын О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, С.Б, С.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
6. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 19,500,000 төгрөгийг, шүүгдэгч С.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 18,875,000 төгрөгийг, шүүгдэгч О.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шар өнгийн дэрний ууттай “docomо” гэх бичиглэл бүхий гар утас – 1 ширхэг, дээрээ наалддаг цаасан дээр А52 гэсэн бичиглэлтэй ягаан гар утас – 1 ширхэг, хар өнгийн Айфоне загварын гар утас – 1 ширхэг, Redmi гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн гар утас – 1 ширхэг, хар өнгийн Айфоне загварын гар утас – 1 ширхэг, шаргал өнгийн Айфоне загварын гар утас – 1 ширхэг, цагаан өнгийн самсунг загварын гар утас – 1 ширхэг, улаан хүрэн өнгийн Самсунг загварын гар утас – 1 ширхэг, Галакси Эс-6 Эджэ гэсэн бичиглэл бүхий хар өнгийн гар утас – 1 ширхэг /батерей хөөсөн/, Самсунг гэсэн бичигтэй хар өнгийн гар утас – 1 ширхэг, Самсунг гэсэн бичигтэй хар хөх өнгийн гар утас – 1 ширхэг, Үзмэн ягаан өнгийн Галакси Нөүт-8 гэсэн бичиглэл бүхий гар утас – 1 ширхэг, Самсунг гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар утас – 1 ширхэг, Делл загварын зөөврийн нөүтбүүк – 1 ширхэг, залгуур болон нэгжлэг хийх ажиллагааны явцад хураан авч эд мөрийн баримтаар тооцсон ********** гэх серийн дугаартай 10.000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, *********** серийн дугаартай 1000 /мянга/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг AX7318041 серийн дугаартай 1000 /мянга/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, ************ серийн дугаартай 500 /таван зуу/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, ************* серийн дугаартай 500 /таван зуу/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, AN8402786 серийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, ********** cерийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхэг, ************ серийн дугаартай 20 /хорь/ төгрөгийн дэвсгэрт – 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, 56 хуудастай дэвтэр – 1 ширхэг, 32 хуудастай дэвтэр – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Б.Э, С.Б, О.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ