Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2020/00099/И |
Дугаар | 142/ШШ2020/00209 |
Огноо | 2020-02-10 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2020/00209
2020 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2020/00209 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 3 759 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б. Н нь 2016 оны 02 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст Эрдэнэт сангийн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн - дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Иймд шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00721 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00262 дугаартай тогтоол тус тус гарсан тул 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин буюу 3 759 447 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мэдээлэл, шуурхай удирдлагын төв УТҮГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн " дугаар тушаал, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн-гийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б" дүгээр тушаалаар Б.Н нягтлан бодогчийн ажилд сарын 578 019 төгрөгийн цалинтай ажиллуулахаар томилсон. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдсэн тул 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тушаалуудыг Б. Н танилцуулж, өөрийнх нь хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/01 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. Н нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3 759 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас татгалзсан байна.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Мэдээлэл, шуурхай удирдлагын төв УТҮГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн " дугаар тушаал, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн " дүгээр тушаалаар Б.Н нягтлан бодогчийн ажилд сарын 578 019 төгрөгийн цалинтай ажиллуулахаар болсон тул шүүхийн шийдвэр биелэгдсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд томилсон тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б. Н нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын- 1 дүгээр захирамжаар орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн албан тушаалд 535 286 төгрөгийн цалинтай томилогдсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын - дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч Б. Н нь захирамжийг эс зөвшөөрч Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00721 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00262 дугаартай тогтоолоор Б.Нямаахүүг орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хүчин төгөлдөр болсон байна.
Зохигчид ажлын байрны санал солилцож, нэхэмжлэгч Б. Н нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн хариу тайлбарыг Орхон аймгийн ЗДТГ-т хүргүүлэхдээ Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нягтлан бодогчийн ажлын байрыг хүлээн зөвшөөрч байна, миний бие хөнгөн бэртлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилж өгнө үү гэжээ.
Мөн тэрээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид Орхон аймгийн Засаг даргатай тохиролцон Орхон аймгийн шуурхай удирдлага болон Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн нягтлан бодогчоор ажиллах тушаал батлагдсан тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна.
Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв УТҮГ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай тушаал, Орхон аймгийн Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Б.Нямаахүүг нягтлан бодогчоор томилсон байх бөгөөд үндсэн цалингийн нийлбэр 578 108 /289 054+289 054/ төгрөг байхаар тогтжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндлсэлэл болсон цалин 535 286 төгрөг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б. Н нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны олговор 3 759 447 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны олговор 3 236 613 төгрөгийг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь: нэхэмжлэгч Б. Н хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилуулах тухай хүсэлтийг ажил олгогчид гаргасан бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв УТҮГ-ын захирлын тушаал 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан байна. Тодруулбал энэ өдрөөс эхлэн Б.Нямаахүүг томилох боломжтой байсан бөгөөд түүний хүсэлтийг харгалзан үзсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагчаас 3 236 613 төгрөг /130 хоног*24 897.02 төгрөг нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцсон/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговороос зохих суутгал хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 522 834 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Хариуцагч хэдийгээр Орхон аймгийн Засаг дарга боловч цалин олговортой холбоотой шаардлагын хүрээнд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрт дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 236 613 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нямаахүүд олгож, олговороос зохих суутгал хийж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 522 834 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 75 094 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 66 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нямаахүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ