2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/455

 

     2025       02         10                                   2025/ШЦТ/455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,  

улсын яллагч Д.Пүрэврагчаа,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ын Өад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 356 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Д.Уын эзэмшлийн Айфоне-11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 775,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 16 дугаар сургуулийн орчим хохирогч Г.Мын эзэмшлийн Айфоне-14 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим хохирогч Н.Жын эзэмшлийн Айфоне-12 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” худалдааны төвийн гадна явж байсан хохирогч Б.Огийн эзэмшлийн Айфоне-11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын урд талын автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч Н.Нийн эзэмшлийн Айфоне-15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,955,500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Г.Тийн эзэмшлийн Самсунг Эс-23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн орчим хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Айфоне-12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй хохирогч Н.Ягийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Март” худалдааны төвийн урд талд алхаж явсан хохирогч Г.Мийн эзэмшлийн Айфоне-13 про макс загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38а дугаар байрны орчимд иргэн Д.Бгийн эзэмшлийн Айфоне-15 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,317,500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчим хохирогч Б.Бгийн эзэмшлийн Айфоне-14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч С.Хгийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд явж байсан хохирогч Х.Тын эзэмшлийн Самсунг Галакси Эс-24 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,755,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дээр явж байсан хохирогч Б.Хос-Уянгын эзэмшлийн Айфоне-13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,325,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” худалдааны төвийн гадна явж байсан хохирогч Л.Бын эзэмшлийн Айфоне-14 про макс загварын rap утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2,625,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миллениум плаза”-ийн урд хохирогч Л.Нгийн эзэмшлийн Самсунг А-54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны ойролцоо явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ны эзэмшлийн Айфоне-15 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад миний өгсөн мэдүүлэг байдаггүй. Улсын яллагч надтай 2 удаа ярьсан байгаа. Байцаагч надтай 2 удаа ирж уулзсан. Тэгээд намайг хавтаст хэрэгтэй танилцах гэсэн чинь “чи хавтаст хэрэгтэй танилцах гэвэл өдрийн тал болно” гэж хэлсэн. Тэгээд би гарын үсэг зураад явуулсан. Прокурор намайг 17 удаагийн үйлдэл хийсэн гэж ялласан байгаа. Би мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй мэдүүлгээ өгнө гэж хэлсэн боловч надаас мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэгт байгаа материалыг шинжлэн судлуулмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

Улсын яллагч насанд хүрээгүй хохирогч Д.Уын мэдүүлэг /1-р хх-ийн 8-9-р хуудас/, эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-24-578 дугаартай “...нийт 775,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 14-19-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23-р хуудас/, хохирогч Г.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 226-228-р хуудас/, камерийн бичлэг бүхий компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 220-221-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-24-601 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн “Айфон 14 про макс /iPhone 14 pго тах/ загварын гар утас..., 950,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 232-236-р хуудас/,  хохирогч Н.Жын мэдүүлэг /2-р хх-ийн 25-р хуудас/, камерын бичлэг бүхий компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 18-20-р хуудас/, “Дамно” ХХК-н 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн СБ2-24-558 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн “Айфоне 12 про макс /iPhone 12 pro тах/ загварын гар утас... 1,475,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /2-р хх-ийн 29-31-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 70-р хуудас/, хохирогч Б.Огийн мэдүүлэг /2-р хх-ийн 73-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 531-24-1037 дугаартай “Iphone 11 загварын гар утас 725,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 75-78-р хуудас/, хяналтын камерын бичлэгт узлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2-р хх-ийн 91-92-р хуудас/, хохирогч Н.Нийн мэдүүлэг /2хх-ийн 138-139/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 130-132-р хуудас/, “Айфоне 15” про макс загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 3,955,500 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 531-24-326 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 142-147-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 171-172-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 173-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 174-176-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Г.Тийн мэдүүлэг /2-р хх-ийн 181-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн НЦУГ-24-393 дугаартай “Samsung S23 загварын гар утасны 2024 оны 6 дугаар сарын 28-ны зах зээлийн үнэлгээ 1,450,000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 181-189-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 206-р хуудас/, хохирогч Ч.Бгийн мэдүүлэг /2-р хх-ийн 211-212-р хуудас/, хяналтын камерын бичлэг, бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 230-234-р хуудас/, хөрөнгө, хохирол, даатгалын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-24-520 дугаартай шинжээчийн “iPhone 12 про макс загварын гар утсыг 1,475,000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 215-219-р хуудас/, Иргэн Н.Ягийн цагдаагийн газарт ирүүлсэн өргөдөл /Зхх-ийн 5, 71, 8.2. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 8-10-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Н.Ягийн мэдүүлэг /3-р хх-ийн 16-р хуудас/, гэрч Б.Сын мэдүүлэг /3-р хх-ийн 18-р хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,175,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 22-27-р хуудас/, хохирогч Г.Мийн мэдүүлэг /3-р хх-ийн 59-60-р хуудас/, гэрч С.Бын мэдүүлэг /3-р хх-ийн 64-65-р хуудас/, “Дамно” үнэлгээ ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн НЦУГ-24-338 дугаартай “...2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг 2,050,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 74-77-р хуудас/, гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 53-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 83-84-р хуудас/, хохирогч Д.Бгийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 108-109-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №НЦУГ-24-126 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Айфоне” 15 про загварын гар утсыг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2,317,500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3-р хх-ийн 114-117-р хуудас/, хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 137-138-р хуудас/, гэрч Б.Сын өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 141-р хуудас/, хохирогч Б.Бгийн мэдүүлэг /3-р хх-ийн 161-162-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НЦУГ 24-941 дугаартай “iphone 14 загварын гар утас 1,750,000 төгрөг” гэсэн үнэлгээ /3-р хх-ийн 169-172-р хуудас/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 175-176-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Хгийн мэдүүлэг /3-р хх-ийн 206-р хуудас/, “Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-24-1164 дугаартай “...iphone 12 pго загварын хуучин гар утас 1,175,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 207-212-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн болон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 198-201-р хуудас/, хохирогч Х.Тын мэдүүлэг /3-р хх-ийн 237-238-р хуудас/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24/1062 дугаартай “... Шинжилгээний обьектын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 1,755,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 241-246-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 248-250, 4-р хх-ийн 1-3-р хуудас/, хохирогч Б.Хос-Уянгын мэдүүлэг /4-р хх-ийн 37-38-р хуудас/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 51-53-р хуудас/, Айфоне 13 про загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 1,325,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б31-24-83 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 41-44-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /4-р хх-ийн 67-р хуудас/, хохирогч Л.Бын мэдүүлэг /4-р хх-ийн 74-76-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 531-24-944 дугаартай “Iphone 14” рго mах загварын гар утас 2,625,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 81-86-р хуудас/, хохирогч Л.Нгийн мэдүүлэг /4-р хх-ийн 108-р хуудас/, хөрөнгө, үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний Өдрийн НЦУГ-24-358 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 113-118-р хуудас/, хохирогч Б.Ны мэдүүлэг /4-р хх-ийн 153-154-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн НЦУГ-24-946 дугаартай “Айфоне 15” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 2,275,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 161-166-р хуудас/, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 168-170-р хуудас/, Ноён жоон ХХК-ийн тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний хуулбар /1хх-ийн 38-41-р хуудас/, гэрч П.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/, гэрч Е.Зын мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-р хуудас/, гэрч С.Тийн мэдүүлэг /1хх-ийн 53-55-р хуудас/, гэрч С.Дын мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 31-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 104-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /1-р хх-ийн 108-113-р хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /1-р хх-ийн 114-136-р хуудас/, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зураг /1-р хх-ийн 66-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 59-60-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 193-194-р хуудас/, хохирогч Г.Бгийн мэдүүлэг /2-р хх-ийн 211-212-р хуудас/, Э.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 64-р хуудас/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 174-176-р хуудас/, сиди /3-р хх-ийн 11-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 11-13-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 57-58-р хуудас/, Э.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 98-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 138-р хуудас/, Э.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 142-р хуудас/, Э.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 236-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч М.Ө нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч М.Өад холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Э.Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс нэр бүхий 17 иргэний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 29,978,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Насанд хүрээгүй хохирогч Д.Уын: “...Би 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 40 минутад хичээл тараад 13 цаг 10 минут хүртэл сургуулийн үүдэнд найзыгаа хүлээгээд суусан. Тэгээд найз гарч ирээд гэр рүүгээ явахаар болоод сургуулийн хашаан дотор байхдаа ээж рүүгээ залгах гэтэл миний формны халаасанд байсан гар утас алга болсон байсан...ай фоне 11 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-24-578 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 14-19-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23-р хуудас/,

- Хохирогч Г.Мын: “...2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн хажуугаар явж байхдаа баруун халаасандаа Айфон 14 про макс загварын гар утсаа хийгээд 16 дугаар сургуулийн хашааны булан эргэж байхдаа халаасандаа гараа хийтэл миний гар утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226-228-р хуудас/,

- Камерийн бичлэг бүхий компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 220-221-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-24-601 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 232-236-р хуудас,

- Хохирогч Н.Жын: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 3 дугаар сургуулийн талдаа явган хүний гарцаар гарах гээд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын үед зогсох хооронд зүүн халаасандаа хийгээд гэрэл асахаар халаасандаа гараа хийтэл өөрийн айфоне 12 про макс маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд замаа гараагүй тэгээд миний хойд талд явж байсан нэг эрэгтэй хүний дугаараас өөрийн дугаар луу залгасан чинь унтарсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25-р хуудас/,

- Камерын бичлэг бүхий компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 18-20-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн СБ2-24-558 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /2-р хх-ийн 29-31-р хуудас/,

- Хохирогч Б.Огийн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо Боззоло төвийн ертөнцийн зүгээр баруун урд талд ганцаараа туслах замаар явж байхдаа халаасаа үзэхэд байхгүй болчихсон байсан тул алдсан гар утсанд байсан 86060870 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Тухайн үед хүн ихтэй явж байсан тул хэн авсныг мэдэхгүй байна. Натурын замаар Боззоло төв руу алхаж байхдаа ашиглаад өмсөж байсан шар өнгийн цувны халаасанд хийгээд алдчихсан. Айфоне 11 загварын цагаан өнгийн гар утас, 2020 онд худалдан авсан, хайрцаг нь байгаа боловч имей дугаарыг одоо харах боломжгүй гэрт хүн байхгүй байгаа, эргээд хэлье...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 73-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 531-24-1037 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /2-р хх-ийн 75-78-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 91-92-р хуудас/,

- Хохирогч Н.Нийн: “...2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд ажлаасаа буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвөөс гараад урагшаа зам хөндлөн гарч Жуковын автобусны буудлаас такси барих зорилготой явж байгаад буудал дээрээс такси бариад суутал миний гар утса алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 138-139-р хуудас/,

- Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 130-132-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 531-24-326 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /2-р хх-ийн 142-147-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 174-176-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.Тийн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр... гэрээсээ гараад Централ молл дээр найз Тэнгистэй таараад бид хоёр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-ын автобусны буудал руу алхаж байхад зүүн 4 замын гэрлэн дохиогоор гараад алхаад явж байхад 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудал руу явж байхад миний цамцны халаасанд байсан гар утсыг маань хүний гар орж ирээд авчих шиг болоод би цуг явж байсан найз Тэнгисдээ миний утас алга болчихлоо гэж хэлээд гар утас руугаа залгахад миний гар утсыг настай хүн авахаар нь би хаана байгаа юм бол гэж асуухад Жуковын буудал гээд олон удаа хэлээд байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн гар утсыг би 2024 оны 01 дүгээр сард Солонгосоос 1,800,000 төгрөгөөр авсан. Samsung S23 FE маркийн гар утас байсан хар саарал өнгөтэй, өнгөгүй гэртэй байсан. 256 гб багтаамжтай...” гэсэн  мэдүүлэг /2-р хх-ийн 181-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн НЦУГ- 24-393 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /2-р хх-ийн 181-189-р хуудас/,

- Хохирогч Ч.Бгийн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед найз Учралын хамт ажлаа тараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлаас И-март худалдааны төв рүү алхаж яваад тус төв рүү ороод түрийвчээ авах гэсэн чинь миний цүнх онгорхой байсан. Тэгээд өөрийн гар утсаа цүнхэндээ үзтэл байхгүй байхаар нь найз Учралын 89073772 дугаараас өөрийн 88822808 дугаарт залгахад холбогдох боломжгүй болсон байсан тул Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргасан. Миний гар утас iPhone 12 про макс загварын сэв, зураас байхгүй ягаан өнгийн кейстэй гар утас байсан байсан. Би 2024 оны 6 дугаар сард банкны зээлээр 2,500,000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 211-212-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 230-234-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-24-520 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /2-р хх-ийн 215-219-р хуудас/,

- Иргэн Н.Ягийн цагдаагийн газарт ирүүлсэн “...”Айфоне 12 про” загварын гар утсаа хулгайд алдсан...” гэсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /3-р хх-ийн 5, 7-р хуудас/,

- Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 8-10-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Н.Ягийн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Баянбүрдийн автобусны буудал дээрээс эко баке цахилгаан дугуй унаад Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын явган хүний гарцаар гараад эко баке зогсоолд тавих гээд гар утсаа үзтэл кармад байсан гар утас байхгүй болсон байсан. Үл таних хүний утаснаас өөрийн 96031125 дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан...Миний гар утас хар өнгийн кейстэй цэнхэр өнгийн Айфоне 12 про загварын гар утас байсан. ...2024 оны 07 дугаар сүүлээр эгчийн найзаас 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 16-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 22-27-р хуудас/,

- Хохирогч Г.Мийн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвөөс хүнс цуглуулаад гарсан, тэндээсээ гарцаар зам гарах гэж байгаад халааснаасаа гар утсаа алдсанаа мэдсэн тэндээсээ И-март руу буцаад орсон хяналтын камер шүүх гэсэн боловч надад шүүлгээгүй, тэгээд тэндээсээ шууд гэртээ харьсан, тэгээд одоо цагдаагийн байгууллагт хандаж байна...Миний гар утас саарал өнгөтэй айфоне 13 про макс загварын гар утас байсан. Гадна хавтас ногоон өнгөтэй 2 ширхэг банкны карт гэрийн чип байсан...Би алдсан гэх гар утсаа 2021 онд 01 сард АНУ-с захиалан авсан...Би одоо зах зээлийн ханшаар үнэлж байна. Би имей дугаараа мэдэхгүй байна...Намайг зам гарах гэж байхад миний ард 2 залуу байсан, би харвал танина, нэг нь хар хувцастай нөгөө залуу нь цагаан хартай хувцастай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 59-60-р хуудас/,

- Гэрч С.Бын: “...Би 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед би таксинд явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 хорооллын 4 замын уулзварын урд зүгт байрлах Петровис шатахуун түгээх газрын тэнд нэг эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Зогсоод 25-30 насны, дундаж өндөртэй, цагаан цайвар царайтай, бараан хувцастай эмэгтэй хүн байсан, тэгээд надад Айфоне загварын нэг ширхэг гар утас өгөөд баруун 4 замын Элба худалдааны төв дээр хүнд өгнө шүү гээд надад 10,000 төгрөг бэлнээр өгсөн. Ямар хүнд яаж өгөх юм бэ? гэж асуухад өөрөө гарч ирээд авна гэж хэлээд миний утасны дугаарыг аваад өөрөө дугаараа өгөөгүй. Тэндээсээ тэр эмэгтэй зам гараад явсан би шууд хөдлөөд явсан. Тэгээд яваад баруун 4 замын Элба худалдааны төв дээр ирсэн...Би тэр эмэгтэйг танихгүй ээ одоо харвал танина...Би урьд өмнө цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 64-65-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн НЦУГ-24-338 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 74-77-р хуудас/,

- Гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 53-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 83-84-р хуудас/,

- Хохирогч Д.Бгийн өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би гадагшаа гарах ажилтай байсан болохоор гэрээсээ 20:00 цагийн үед гарсан. Гадаа бороо орж байсан ба би шүхрээ дэлгээд дүүхээгийн автобусны буудал руу очсон. Тэнд очоод гар утсаа гаргаж ирэх гэхэд миний гар утас байхгүй болсон ба гэртээ буцаж очоод үзэхэд бас байхгүй болсон байсан. Тэгээд би верийн гар утсаа халааснаасаа алдсан болохоо мэдээд цагдаад дуудлага өгсөн...гэрээсээ гарах үед халаасандаа хийсэн...2023 оны 12 дугаар сард гар утас худалдааны төвөөс худалдан авч байсан Айфоне 15 про загварын хар саарал өнгөтэй, өнгөгүй тайлагдах гэртэй, дэлгэцэн дээрээ өөрийнх нь зурагтай, дэлгэцийн кодо ХХК-ийн 2024 хэцүү тоон кодтой гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 108-109-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НЦУГ-24-126 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 114-117-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 137-138-р хуудас/,

- Хохирогч Б.Бгийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 нэгдүгээр хороо Их наяд их дэлгүүр рүү явж байхад хажуугаар нэг хүн шүргэх шиг болсон тэгээд би шууд утсаа шалгасан чинь миний утас байхгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж байна ай фоне 14 хар саарал өнгөтэй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 161-162-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НЦУГ 24- 941 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 169-172-р хуудас/,

- Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 175-176-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч С.Хгийн: “...2024 оны 5 дугаар сарын 10-ны 19 цаг өнгөрч байхад найз Цэнгүүний хамт сургуулиасаа гараад хамт явж байгаад Шангрила худалдааны төв орж найз Цэнгүүний хамт кино үзэх гэж байгаад болиод Шангрила худалдааны төвөөс гараад хүүхдийн паркийн замын эсрэг талаар алхаж байгаад Олимпын гүүрний доошоо бууж байхад гар утсаа алдсанаа мэдсэн. Айфоне 12 про маркийн цэнхэр өнгөтэй 128 гига багтаамжтай өнгөгүй кейстэй кейсний ард талд тольтой, сэв зураас эвдрэл гэмтэл байхгүй утас байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 206-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-24-1164 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 207-212-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн болон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 198-201-р хуудас/,

- Хохирогч Х.Тын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд байдаг хүүхдийн цэцэрлэгээс хүүхдээ цэцэрлэгээс нь аваад байр луугаа орохоор байрны дотор хэсэгт алхаж байсан юм. Манай хүүхдийн цэцэрлэгээс байр хүртэлх 100-200 метр зайтай байдаг бөгөөд би тухайн үед хүүхдээ тэврээд явж байхдаа куртикний баруун талын халаасанд өөрийн Самсунг Галакси Эс-24 загварын гар утсаа хийчихсэн байсан юм. Би байр луугаа ороод орцны үүдэнд очихдоо гар утсаа алга болсон байгааг мэдсэн юм. Тэгээд би байрны хяналтын камерыг шүүлгэж үзээд нэг цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн миний араас дагаж яваад утас хулгайлж байсныг харсан юм. Миний алдсан гар утас нь саарал өнгийн Самсунг Галакси Эс-24 загварын гар утас байсан. Тухайн гар утсыг 2024 оны 04 дүгээр 2.300.000 төгрөгийн үнэтэй авсан. Тухайн гар утас маань шилэн наалттай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, өнгөгүй кейс байсан...Би байрны камераар тэр хүний алхаа гишгээ үйл хөдлөлийг харсан болохоор үйл хедлелеер нь харвал танина. Би хэрэг гарах үед ганцаараа хүүхдээ тэврээд явж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 237-238-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24/1062 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /3-р хх-ийн 241-246-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 248-250, 4хх-ийн 1-3-р хуудас/,

- Хохирогч Б.Хос-Уянгын: “...2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор өөрийн Х, Б гэх хоёр найзтайгаа явж байхдаа өөрийн Айфоне 13 загварын гар утсаа халаасандаа хийгээд хүрээлэн дотуур явж байгаад 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62-83 тоот гэртээ орж ирээд гар утас хийсэн гар утсаа шалгатал миний гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 37-38-р хуудас/,

- Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 51-53-р хуудас/,

- “Дамно” ХХК-ны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б31-24-83 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /4-р хх-ийн 41-44-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /4-р хх-ийн 67-р хуудас/,

- Хохирогч Л.Бын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 23 минутын орчим Их Монгол хорооллын номин супер маркет орж хүнс аваад Их Монгол төвийн зүүн талаар бага хүүхдээ хүүхдийн тэрэгтэй нь түрээд явж байхад өмсөж явсан хантаазны баруун халааснаас айфоне 14 про макс гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаа алдсан даруйдаа Номин супер маркет болон, Их монгол төвийн гадна хяналтын камерыг шүүхэд саарал өнгийн куртиктэй, хар саравчтай малгайтай, хар үүргэвч үүрсэн, эрэгтэй халааснаас гар утас хулгайлж байгаа хяналтын камер бичигдсэн байсан. Би хар өнгийн цамцтай, хар өнгийн хантаазтай хүүхдийн тэрэг түрээд явж байсан. 2022 оны 09 дүгээр сард АНУ-с үзмэн ягаан өнгийн айфоне 14 про макс загварын гар утсыг Монгол мөнгөөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр захиалаад 11 дүгээр сард хүлээн авч байсан. Их Монгол тевийн Номин супер маркет дэлгүүрт гар утсаараа төлбөр төлсөн. Түүнээс хойш гар утсаа огт ашиглаагүй байж байгаад гэр ороод гар утсаа халаасандаа үзэхэд байхгүй байгааг мэдсэн. Имей: 1 352051374653381. Имей2 352051374726922 дугаартай 88094503 юнителын дугаартай ашиглаж байсан. Би царай зүсийг хараад бол танихгүй. Тухайн үед миний гар утсыг хулгайлж байсан хувцастайгаа байвал гадна төрхөөр таньж магадгүй. Би хулгайд алдсан айфоне 14 про макс гар утсаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 74-76-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 531-24-944 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /4хх-ийн 81-86-р хуудас/,

- Хохирогч Л.Нгийн: “...Би өнөөдөр 16:40 цагийн үед Мелинум плазагийн урд гаднах үүдээр нь 2 дугаар эмнэлэг чиглэлд ажил руугаа явж байхад бороо хүчтэй ороод нэг гартаа шүхэр нөгөө гартаа цүнхээ бариад гар утсаа пиджакийнхаа халаасанд хийгээд ажил дээрээ очоод утсаа алга болсон гэдгээ мэдсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн... Би тухайн гар утсыг өнгөрсөн жилийн 7 сард Мобиком ХХК-аас 1,599,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утас ар нь үзмэн ягаан өнгөтэй ардаа босоо 3 том камертай, гадуураа нимгэн нэвт харагддаг Т кейстэй Samsung A54 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 108-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НЦУГ-24-358 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /4-р хх-ийн 113-118-р хуудас/,

- Хохирогч Б.Ны: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд сургуулиас хорих гээд ангийн охины хамтаар явсан. Тэгээд замдаа Си Юу сүлжээ дэлгүүр орсон худалдан авалт хийсэн. Төлбөрөө би картаар хийсэн. Би эхэлж гараад гадна хамт явж байсан охиноо хүлээж байхдаа гар утсаа ашиглаж байсан. Ангийн охиноо гарч ирэхээр нь гар утсаа гадуур куртикнийхээ халаасанд хийсэн. Тэгээд цааш явж байгаад халаасандаа байсан. Гар утсаа чи Баянмонгол хорооллын хойд талын гүүр дээр хүрч ирээд ав гэж хэлээхээр “та утсаа битгий салгаарай” гэж хэлээд буцаад холбогдох боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 153-154-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн НЦУГ-24-946 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /4-р хх-ийн 161-166-р хуудас/,

- СД-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 168-170-р хуудас/,

- “Ноён жоон” ХХК-ийн тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 38-41-р хуудас/,

- Гэрч П.Оын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол дүүрэгт зорчих эрхийн хязгаарлах ялаар шийдэгдсэн ялтнуудад хяналт тавьж ажиллаж байна Харин зорчих эрхийн ялаар шийтгэгдсэн Б.Ө нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон, цахим гав зүүсэн бөгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-7-18 тоотод оршин бүртгэлтэй, тус хаягаас шилжсэн болон өөр хаяг дээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэхээр ажилдаг юм. Иймд зорчих эрхийн ялаар шийтгэгдсэн Б.Ө нь тус бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7-7-18 тоотод оршин суудаггүй болохыг биечлэн шалгах явцад өөр хүмүүс оршин суудаг нь тогтоогдсон. Мөн Б.Ө нь цахим гавыг зөвшөөрөлгүй биеэс салгасан нь тогтоогдсон, цахим гавыг хаана байгааг тодруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд, цахим гавыг биеэс салгасан нь зөрчил байх тул шалтгаан нөхцөлийг тодруулан ажиллаж байна. Б.Өтай би өөрийн биеэр уулзаж, амаар тайлбарлаж авч, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа. Б.Өыг шүүхээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шийдвэр гаргасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/,

- Гэрч Е.Зын: “...Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 4-р хороо ЭРДЭМ ЦЕНТР 3 давхар 309 тоотод үйл ажиллагаа явуулдаг Ноён Жоон ХХК-нд анх машин түрээслэхээр 2024 оны 03 сарын 17-ны 16 цаг 50 минутанд ирж 76-80 УБО улсын дугаартай хар өнгийн Prius 30 маркийн автомашиныг нэг өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийгээд 2024 оны 05 сарын 05 хүртэл гэрээний дагуу төлбөрөө өдөр, өдөрт нь төлж автомашиныг манай Ноён жоон ХХК-аас түрээсэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 05 өдөр манай Ноён жоон ХХК-д ирж түрээсэлж байгаа автомашиныг 54-03 УЕЕ улсын дугаартай саарал өнгийн Prius 30 маркийн автомашинаар сольж өнөөдрийг буюу 2024 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл гэрээний дагуу нэг өдрийн 100,000 төгрөгөөр автомашин түрээсэлсэн. Манай байгууллага дээр өөрийн биеэр ирж жолооны үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шалгаж 100,000 төгрөгийг бэлнээр төлж гэрээ хийснээр цаашид өдөр болгон 5024508840 /Оюунцэцэг Хаан банк/-ны дансанд 100,000 төгрөг төлж цаашид автомашиныг сунгаж хэрэглэдэг. Ял шийтгэл эдэлж байгаа хүнд түрээслэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-р хуудас/,

- Гэрч С.Тийн: “...Би тухайн хороо буюу Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1-р хэсгийн ахлагчаар 2008 оноос хойш ажиллаж байна. Дээрх хаяг буюу Буянт-Ухаа 1-43 тоот хаягт Ө амьдардаггүй харин улсын бүртгэлээр бол бүртгэлтэй байдаг юм байна лээ. Би ер нь Ө гэх хүнийг харж байгаагүй мэдэхгүй юм байна. Дээрх хаягт Ө гэх хүний эгч Д нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-55-р хуудас/,

- Гэрч С.Дын: “...Би Энхбат гэдэг айлын хамгийн том охин бид нар эхээс дөрвүүлээ бөгөөд Э.Ө нь миний хамгийн бага дүү байгаа юм. Биднийг бага байхад манай эцэг эх хоёр тусдаа амьдрах болоод Ө аавтайгаа өссөн, багцаагаар 14 настайгаасаа манай гэрт амьдрахаар болоод манай хаяг болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1-43 тоотод ирж бүртгэл хийлгээд түүнээс хойш манай хаягт манай гэр бүлийнхэнтэй хамтдаа амьдарч байгаад 18 нас хүрээд хугацаат цэргийн албаа хааж цэргээс халагдаж ирээд найз охинтойгоо амьдарч байгаа гээд тусдаа гараад явсан юм түүнээс хойш бид нартай нэг их хамааралгүй болсон гэсэн үг л дээ. Манай хаягт амьдрахаа болиод 10-аад жил болж байгаа. Би өөрийн төрсөн дүү Өтай энэ оны 06 дугаар сард уулзаад салсан тэр үед дүү Өын төрсөн өдөр тохиож байсан болохоор нэг мэнд хүргээд хоол унд идэх үү гэхэд би найзуудтайгаа явж байна завгүй гэж хэлээд явсан түүнээс хойш уулзаагүй, утсаар ганц нэг удаа л холбогдсон. Өад яг тогтсон ажил байхгүй нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй хаа нэг утсаар ярьж асуухаар л ажил хийж байна гэж ярьдаг байсан. Би яг хаана ямар ажил эрхэлдэг талаар мэдэхгүй байна. Би дээрх хаягийг үнэхээр мэдэхгүй юм байна. Манай хамаатан садан ах дүү нараас амьдарч байгаа хүн байхгүй. Өад тогтсон ямар нэгэн хаяг байхгүй. Тогтсон хаяг гэх юм бол манай хаяг л байгаа гэхдээ манайд амьдрахгүй байгаа. Дээрх хаяг нь түрээсийн хаяг ч юм уу ямар ч учиртай хаяг болох талаар үнэхээр мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс насанд хүрээгүй хохирогч Г.Т, хохирогч Г.М, Б.Х нарын эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийг үйлдээгүй тул буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хүмүүсийн оролцоог шалгуулах, шүүгдэгч Э.Өад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн танилцуулаагүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Соос гэмт хэрэг үйлдсэнийг нотлох зорилгоор гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Э.Өын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэзээ эхэлж, хэзээ дууссан нь тодорхойгүй, мөн шүүгдэгч нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар удаа дараа дурдаж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн байхад түүний хуульд заасан эрхийг хязгаарласан буюу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай гэх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулж мэтгэлцэж оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгч Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан дээрх эрхээ эдэлж прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж гарын үсэг зураагүй, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаараа удаа дараа дурдаж тэмдэглэлд тусгуулжээ.

Гэвч Э.Өад холбогдох хэрэгт мөрдөгчөөс мөрдөн байцаалт явуулж дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргасны дагуу хяналтын прокурор хэргийг хүлээн авч хянаад, яллагдагч Э.Өад холбогдох үргэлжилсэн үйлдлээр “2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс нэр бүхий 17 иргэний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 29,978,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 330 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол /4-р хх-ийн 231-233-р хуудас/-ыг үйлдэж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Э.Өад эрх, үүргийн хамт танилцуулж, яллагдагчаас дахин мэдүүлэг /4-р хх-ийн 234-236-р хуудас/ авсан байх тул өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг бүрэн танилцуулаагүй гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдлыг нэг бүрчлэн тоочин заасан бөгөөд Э.Өад холбогдох хэрэг нь дээрх хуульд заасан үндэслэл хамаарахгүй, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгч сонгон авах нь тэдгээрийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сонгох эрхийн асуудал тул мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байна.  

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04-А/28313 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 186-р хуудас/-ээр Э.Ө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 09 сар 22 хоног эдэлж, 2 жил 06 сар 08 хоногийн үлдэгдэлтэй байгаа талаар дурджээ.

Харин шүүхээс шүүгдэгч Э.Өад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэрэгт нэгтгэсэн *************, ************* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Соос шүүгдэгч Э.Өын холбогдсон бусад гэмт хэргийг нотлох зорилгоор гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэх заалтыг ноцтой зөрчсөн байх тул шүүхээс Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүхэлд нь нотлох баримтаар тооцоогүй болно.

Иймд хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Д.Уын эзэмшлийн Айфоне-11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 775,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 16 дугаар сургуулийн орчим хохирогч Г.Мын эзэмшлийн Айфоне-14 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим хохирогч Н.Жын эзэмшлийн Айфоне-12 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” худалдааны төвийн гадна явж байсан хохирогч Б.Огийн эзэмшлийн Айфоне-11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын урд талын автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч Н.Нийн эзэмшлийн Айфоне-15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,955,500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Г.Тийн эзэмшлийн Самсунг Эс-23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн орчим хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Айфоне-12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй хохирогч Н.Ягийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Март” худалдааны төвийн урд талд алхаж явсан хохирогч Г.Мийн эзэмшлийн Айфоне-13 про макс загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38а дугаар байрны орчимд иргэн Д.Бгийн эзэмшлийн Айфоне-15 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,317,500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчим хохирогч Б.Бгийн эзэмшлийн Айфоне-14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч С.Хгийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд явж байсан хохирогч Х.Тын эзэмшлийн Самсунг Галакси Эс-24 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,755,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дээр явж байсан хохирогч Б.Хос-Уянгын эзэмшлийн Айфоне-13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,325,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” худалдааны төвийн гадна явж байсан хохирогч Л.Бын эзэмшлийн Айфоне-14 про макс загварын rap утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2,625,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миллениум плаза”-ийн урд хохирогч Л.Нгийн эзэмшлийн Самсунг А-54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны ойролцоо явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ны эзэмшлийн Айфоне-15 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,275,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.М /3-р хх-ийн 53-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Х /3-р хх-ийн 198-201-р хуудас/ нарын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба бусад нэр бүхий 15 хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өаас нийт 26,753,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Уд 775,000 төгрөгийг, хохирогч Г.Мад 2,950,000 төгрөгийг, хохирогч Н.Жд 1,475,000 төгрөгийг, хохирогч Б.Од 725,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Нд 3,955,000 төгрөгийг, хохирогч Г.Тт 1,450,000 төгрөгийг, хохирогч Ч.Бд 1,475,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Яд 1,175,000 төгрөгийг, хохирогч Д.Бд 2,317,500 төгрөгийг, хохирогч Б.Бд 1,750,000 төгрөгийг, хохирогч Х.Тд 1,755,000 төгрөгийг, хохирогч Б.Хос-Уянгын 1,325,000 төгрөгийг, хохирогч Л.Бд 2,625,000 төгрөгийг, хохирогч Л.Нд 725,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Нд 2,275,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Э.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж ойлгоогүй, урьд хулгайлах гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялыг бүрэн биеэр эдэлж дуусаагүй болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй, 2 жил 6 сар 8 хоногийн хугацаа үлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 4 жил 10 сар 8 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 118 хонгийг түүнийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Өад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 17 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын  1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 10 /арван/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нийт 118 /зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өаас нийт 26,753,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Уд 775,000 төгрөгийг, хохирогч Г.Мад 2,950,000 төгрөгийг, хохирогч Н.Жд 1,475,000 төгрөгийг, хохирогч Б.Од 725,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Нд 3,955,000 төгрөгийг, хохирогч Г.Тт 1,450,000 төгрөгийг, хохирогч Ч.Бд 1,475,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Яд 1,175,000 төгрөгийг, хохирогч Д.Бд 2,317,500 төгрөгийг, хохирогч хохирогч Б.Бд 1,750,000 төгрөгийг, хохирогч Х.Тд 1,755,000 төгрөгийг, хохирогч Б.Хос-Уянгын 1,325,000 төгрөгийг, хохирогч Л.Бд 2,625,000 төгрөгийг, хохирогч Л.Нд 725,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Нд 2,275,000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди –  17 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Э.Өад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ