| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/471 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/471
2025 02 12 2025/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ын Өт холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байрны 2 дугаар орц в1 давхарт байрлах хохирогч Б.Дын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг авч нийт 2,805,180 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны ард талын хогийн цэгийн гадна болон дотор талд хохирогч С.Нгийн хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, “хашхирах юм бол ална шүү” гэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Нгийн халаасанд байсан Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүнд 65,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн **************дугаартай хэргээс:
Улсын яллагч иргэн Б.Даас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 123-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 124-126-р хуудас/, хохирогч Б.Дын мэдүүлгүүд /1-р хх-ийн 129-130, 133-р хуудас/, гэрч П.Эгийн мэдүүлэг /1-р хх-ийн 135-р хуудас/, гэрч Ж.Эын мэдүүлгүүд /хх-ийн 137, 139-140, 142-143/, 1.6 Хөрөнгийн үнэлгээний “Дамно Үнэлгээ” ХХК-ийн БЗД2-24-1452 дугаартай тайлан /1-р хх-ийн 156-159, 160, 161-р хуудас/, Эгаас эд зүйл хүлээн авч, хохирогч Б.Дад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 246-р хуудас/, иргэн С.Нгаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-13-р хуудас/, хохирогч С.Нгийн мэдүүлгүүд /1-р хх-ийн 17-19, 21, 23-24, 28, 233- 234, 236-р хуудас/, гэрч Ө.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 28-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-37, 240-243-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-45-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 9019 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 48-51, 87, 88-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн Б32-24-1617 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 67-69, 83, 92-р хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 903, 994 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 72-73, 82, 164-166, 169, 167, 168-р хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2-2/369 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 183-р хуудас/, яллагдагч Э.Өын мэдүүлэг /1-р хх-ийн 250-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Э.Ө нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Өт холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байрны 2 дугаар орц в1 давхарт байрлах хохирогч Б.Дын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг авч нийт 2,805,180 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны ард талын хогийн цэгийн гадна болон дотор талд хохирогч С.Нгийн хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, “хашхирах юм бол ална шүү” гэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Нгийн халаасанд байсан Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүнд 65,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Иргэн Б.Даас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 123-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 124-126-р хуудас/,
- Хохирогч Б.Дын: “Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1-р байр 2-р орц в1 давхарт найз залуу А.Түвшинбатын хамт амьдардаг. Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 30 минутанд гэрээ түгжээд гарсан бөгөөд өглөө 05 цагийн үед гэртээ ирэхэд гадаа хаалга цоожгүй онгорхой /цоож нь байхгүй/ дотор гэрт маань бүх зүйл эмх замбараагүй болсон байсан. Гэрээ хальт харахад хэд хэдэн зүйлс байхгүй болсон байхаар нь би шууд цагдаад хандсан. Манай найз залуу А.Түвшинбат 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 05 цагийн үед Баянхонгор аймаг руу явсан юм. Манай гэрт шөнийн цагаар хүн байхгүй байсан. Манай гэрээс ACER i5 notebook, БХИС-ийн сонсогчийн өвлийн пикеж, өдөр тутам, өвлийн малгай, үлээвэр хөгжим, өвлийн гутал, хавар, намрын ботинк, 3-4 ширхэг пүүз, кет тус тус алдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-130-р хуудас/,
...би эхлээд компьютероо үзтэл алга болсон, хувцас хунар замбараагүй болсон байдалтай байсан юм. ...Цагдаа нарыг ирэхээр нь хамт гэртээ ороод гэрээ цэвэрлэсэн юм. Уг өдрийн орой 23 цагийн орчим цагдаагаас дуудаад ирж эд зүйлээ ав гэсэн ба би найз Түмэнжаргалтай ирж авсан ба эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан болно” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 133-р хуудас/,
- Гэрч П.Эгийн: “...Би танина. Эын Ө гэх хүн нь манай хүргэн. Өчигдөр бид нар 00 цагийн үед бид нар амрах гээд байж байхад Ө “гарчихаад ирье, та хэд унтаж байгаарай” гээд гараад явсан. Намайг унтаж байхад 02 цагийн үед хаалга нүдэх чимээ гарахаар нь би очоод онгойлгоход Ө хар саарал өнгийн нэг мөртэй цүнх, үлээдэг бүрээ хөгжим, эрээн аранз үүрчихсэн жижигхэн гитар бас хэдэн пүүз барьчихсан орж ирээд. Аав энэ хэдийг Зэгст/БЗД-ийн 4-р хороо 112-р байрны СӨХ/-ийн хогийн бункерээс оллоо гэхээр нь би Өт “Чи арай хулгай хийсэн юм биш биздээ, үнэн ээ хэл” гэхэд “үгүй ээ, ааваа би хулгай хийгээгүй” гэхээр нь би “за одоо унтаж амар” гэж хэлээд унтуулсан. Тухайн өдөр өөр зүйл болоогүй. Маргааш нь манай гэрт цагдаа ирэхэд би Өын авч ирсэн бүх зүйлсийг нь гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-24-1452 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 156-159-р хуудас/,
- Эгаас эд зүйл хүлээн авч, хохирогч Б.Дад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 246-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл
- Иргэн С.Нгаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,
- Хохирогч С.Нгийн: “Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4, 3 дугаар байрнаас гараад 10 дугаар байрны гадаа байх хогийн цэг дээр хог хаяж байтал 35 орчим насны залуу ирээд надаас “хуванцар лааз түүж байгаа юм уу” гэхээр нь би тийм гээд хогийн пүнкерээ тойроод явсан чинь араас гарч ирээд намайг хажуу талаас татаж унагаасан. Тэгээд миний хоолой боогоод хөдлөх юм бол ална шүү” гээд хоолой боогоод өмдөө тайл гээд байсан. Би тайлахгүй байсан чинь өөрөө хүчээр миний гадна талын өмдийг шууд тайлаад шидсэн. Тэгээд намайг босох юм бол ална гээд ам дараад хоолой боогоод байсан. Тэгээд миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтэн дотор өөрийн бэлэг эрхтэнг хийгээд 30 минут орчим бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед хажуугаар хүмүүс явж байсан. Тэгээд дахиад намайг хогийн цэг дотор ор гээд намайг өргөж оруулсан. Тэгээд хогийн пункер дотор ороод дахиад бэлгийн харьцаанд орсон. Намайг хөдөлж, дуу гаргах юм бол ална” гээд байсан. Өөрийгөө шоронгоос өнөөдөр гарч ирсэн “чамайг ална шүү” гээд байсан өнөөдөр “орой 20 цагийн орчим дахиад ирж бэлгийн харилцаанд орно” гэсэн “чи цагдаад хэлэх юм бол хамт ална шүү” гээд явсан. Тэгээд намайг хэн гэдэг бэ гэхээр нь Нэргүй гэсэн чинь Намайг Ө гэдэг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-19-р хуудас/,
“...гэнэт миний хойноос угз татаад авахаар нь би холдох гэж үзэхэд намайг хүчтэй татаад газар унагачихсан. Намайг газар унагаад миний дээрээс дараад хоолойг маань гараараа шахаад “Чамайг хашхирах юм бол ална шүү” гэж хэлээд миний өмдний нэг талын гуяыг тэр чигт нь тайлсан. Миний хоолойг шахаад боож байх үед миний цамцны баруун талын халаасанд байсан утас маань дугарсан. Би утсаа авах гэхэд тэр эрэгтэй миний халааснаас утсыг маань авчихсан. Миний утсыг авсны дараа тухайн үл таних эрэгтэй миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж надтай бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд ороод 30 орчим минут болоод тэр залуу миний дээрээс боссон. Тухайн эрэгтэйг боссоны дараа би өмдөө өмсөөд араас нь босоход “одоо энэ хогны бункер рүү ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд хандаж “миний бие өвдөөд байна. Би амьсгаагаа дараадахъя” гэж хэлэхэд “хурдан ор” гэж хэлээд өшиглөх гээд байхаар нь би нүүрээ дараад доошоо суусан. Тэр эрэгтэй намайг бункер рүү хурдан ор гээд байхаар нь би хогны бункер рүү орох гээд авирсан боловч чадахгүй байсан. Тэгэхэд тэр үл таних залуу намайг доороос маань өргөж оруулаад өөрөө миний ардаас орж ирсэн. Тэгээд надтай дахиж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үл таних эрэгтэй надтай хогны бункерт 30 орчим минут бэлгийн харьцаанд орж дуусаад өөрөө эхэлж бункерээс гараад би араас нь гарсан.
Тэр хүнээс архи үнэртэж байсан. Би тухайн хүнийг бодитоор нь хараад, дуу хоолойг нь сонсвол танина. Хацар дээрээ шалбарсан 30-35 орчим насны эрэгтэй байсан. Тэр залуу хогийн бункер дотор миний дээр байх үед нь би зүүн хацар дээр нь нүднийх нь шалбарсан байгааг харсан. Тухайн залуу намайг газар татаж унагах үед би 2 гарынхаа шууны гадна талаа цохьсон. Хүзүүний араас базаснаас болоод миний чихний ар хэсэг хөндвөр орсон. Хогийн бункер дотор надтай бэлгийн харьцаанд орж байх үедээ миний баруун нүдний доод хэсэгт 2 удаа толгойгоороо хүчтэй мөргөсөн. Миний IPhone 5 маркын гар утсыг тухайн үл таних эрэгтэй миний халааснаас хүчээр гараа хийгээд авчихсан. Би тухайн гар утсыг 2 сар орчмын өмнө зээ охиноосоо авч байсан..” гэсэн дахин өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 21-р хуудас/,
- Гэрч Ө.Сгийн: “...Манай эмээ С.Н нь “Цахиур” СӨХ-д үйлчлэгчийн ажил хийдэг. Миний мэдэхээр 7 орчим жил ажиллаж байгаа. Би өөрийнхөө барьж байсан IPhone 6 загварын саарал өнгөтэй гар утсаа 2023 оны зун нь эмээ С.Ндаа бэлэглэж байсан. Яг хэдэн өгсөн гэдгээ санахгүй байна. Надад имей код нь байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-37-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-45/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9019 дугаартай: “С.Н-н шулуун гэдэсний амсар хэсгийн хунигч булчинд гэмтэл, эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. С.Н нь бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, хламид заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. С.Н нь жирэмсэн эсэх талаар эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй байна. С.Н-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. С.Н-н биед баруун хацар, баруун чихний урд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 48-49-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б32-24-1617 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-69-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй, болж байгаа явдлыг зөв ойлгох чадваргүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хохирогч гүн нойрссон, ухаан алдсан, өөр бусад биеэ хамгаалах ямар ч чадваргүй болсон тохиолдолд биеэ хамгаалж чадахгүй болсон байхыг ойлгоно.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоор гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төсг үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг хэргийн зүйлчлэлийг тогтооход хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, охин хальс урагдах, цус гарах, эсхүл хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй болно.[1]
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Өын хохирогч С.Нгийн халаасанд байсан Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч, түүнд 65,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр халдаж авсан байх явдал, харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн үйлдлээр гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Э.Ө нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байрны 2 дугаар орц в1 давхарт байрлах хохирогч Б.Дын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг авч нийт 2,805,180 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны ард талын хогийн цэгийн гадна болон дотор талд хохирогч С.Нгийн хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, “хашхирах юм бол ална шүү” гэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Нгийн халаасанд байсан Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүнд 65,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дад 2,805,180 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Эгаас эд зүйл хүлээн авч, хохирогч Б.Дад хүлээлгэн өгсөн /1-р хх-ийн 170-р хуудас/ байх тул хохирогч Б.Дад төлөх төлбөргүй байна.
Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч С.Нд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өаас 65,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял оногдуулах, уг ялыг нэмж нэгтгэн 9 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах” саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, урьд хулгайлах болон хүчиндэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Өт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 145 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 3 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 3 /гурав/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Өт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 /долоон/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өт оногдуулсан 7 /долоон/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 145 /нэг зуун дөчин таван/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди – 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өаас нийт 65,000 /жаран таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нд олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ
[1] Монгол Улсын дээд шүүхийн 2017.03.10-ны өдрийн №52 тогтоол