Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар  2021/ДШМ/117

 

 

 

 

 

 

       2021         01          26                                         2021/ДШМ/117                           

 

 

Ц.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

хохирогч П.Ганбаяр,

шүүгдэгч Ц.Эы өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Ганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Эд холбогдох эрүүгийн 201301042108 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.................... овогт Ц.........................ын Э, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр .......................... аймгийн ......................... суманд төрсөн, ...... настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ........................... дүүрэг .... дүгээр хороо .... дугаар хороолол ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  /РД:............................/;

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Ц.Э нь:

1. Д.Отай бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Бат-Очиртой “Д.Оюунтуяа” гэх хуурамч иргэний үнэмлэх ашиглан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбарт 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18.700.000 төгрөгийг авч залилсан,

2.  И.Дтэй бүлэглэн 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ц.Хорлоод өөрсдийгөө “Хөдөө аж ахуйн яаманд төсөл хариуцсан мэргэжилтэн” гэж танилцуулан “хөдөө аж ахуйн яамнаас бага хүүтэй зээл авч өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 40.935.000 төгрөгийг авч залилсан,

3. Хохирогч Г.Галбадрахад “өөрийгөө яаманд ажилладаг” гэж танилцуулан “Япон улсын хөрөнгө оруулалттай ой мод нөхөн сэргээх төсөлд хамтарч ажиллая, бид төслөө бичээд Япон луу явуулчихна хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 6.500.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 15.000.000 төгрөгийг авч залилсан,

4. И.Д, П.Н нартай бүлэглэн хохирогч Н.Баттөмөр, Ц.Энхжаргал, Г.Энхтунгалаг нараас “Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ой мод сэргээх ажилд хамтарч ажиллая, мөн мөнгө өгвөл 14 хоногийн дараа өсгөөд өгье, ашигтай бизнес байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Улаанбаатар зочид буудлын үүдэнд уулзаад 10.000.000 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 15.000.000 төгрөгийг авч залилсан,

5. И.Д, П.Н нартай бүлэглэн “1 тэрбумын төсөлд 20.000.000 төгрөг төлж төсөл бичүүлээд 200.000.000 төгрөгийг хувааж авах боломжтой, Э нь өөрийгөө Японы Жайкагийн төслийн ажилтан, Д нь Жайкагийн төслийн орчуулагч” хэмээн танилцуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Мягмаржав, П.Ганбаяр, Г.Тунгалаг нараас 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Ард кино театрын хажууд 7.700.000 төгрөгийг, 2012 оны 6 дугаар зарын 17-ны өдөр 3.400.000 төгрөгийг дансаар буюу нийт 11.100.000 төгрөгийг авч залилсан,

6. И.Д, П.Н нартай бүлэглэн “Н нь өөрийгөө Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Дийг Засгийн газрын ордонд орчуулагч, Эыг Япончуудтай холбож өгөх хүн хэмээн танилцуулж”, “Жайкагийн ойжуулалтын төсөл байна, хамтарч ажиллах уулын амтай хүн хэрэгтэй, газраа нөхөрлөл байгуулж компанийн нэр дээр болгох хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ё.Нэргүйгээс 2.000.000 төгрөг, С.Анхбаяраас 1.500.000 буюу нийт 3.500.000 төгрөгийг авч залилсан,

7. 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван богд моторс” ХХК-иас “Volkswagen touareg” загварын автомашиныг 47.000 /дөчин долоон мянга доллар буюу 61.964.800 төгрөгийн үнэ бүхий/ америк доллароор худалдан авна гэж хуурч, урьдчилгаа 2000 америк доллар буюу 2.636.800 төгрөгийг төлөн захиалж, үлдэгдэл 59.328.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

8. 2012 оны 4 дүгээр сард “хамтран хамгаалалтын алба байгуулъя, надад тусгай зөвшөөрөл байгаа” хэмээн хуурч, “оффисын тавилга, албаны хувцас авна” гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Мөнхсүхээс 2.500.000 төгрөгийг авч залилсан,

9. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт “30 км замын тусгай зөвшөөрөлтэй тендер авчихсан компани зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Энхтөрөөс зээлийн гэрээгээр халхавчлан 250.000 америк долларыг /408.547.500 төгрөг/ залилсан,

10. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Төв аймгийн нутагт газар авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Октябраас 10.000.000 төгрөгийг авч залилсан,

11. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкаар дамжуулан найз Ц.Мөнхжаргалын 5023297715 дугаарын дансаар иргэн Б.Доржжанцангаас “2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 597.247.300 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Цэдэнбалын Эыг ганцаараа болон бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн авч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Эд 5 /тав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ц.Эы цагдан хоригдсон нийт 372 /гурван зуун далан хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан, энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хохирлын дансанд хадгалагдаж байгаа Ц.Эаас хураагдсан 10.000.000 төгрөгөөс, хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-т 1.250.000 төгрөгийг, хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 1.250.000 төгрөгийг тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эаас нийт 446.360.898 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-т 17.250.000 төгрөгийг, хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 39.685.000 төгрөгийг, хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 13.750.000 төгрөгийг, хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 16.106.570 төгрөгийг, хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 1.250.000 төгрөгийг, хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 340.819.328 төгрөгийг, хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 8.750.000 төгрөгийг, хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 8.750.000 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Д.Огаас нийт 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-т, иргэний хариуцагч И.Дээс нийт 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Тунгалаг /РД:ШД79100261/-т , иргэний хариуцагч П.Нээс нийт 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Тунгалаг /РД:ШД79100261/-т тус тус олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч П.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/661 тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь П.Ганбаяр миний бие 201301042108 тоот эрүүгийн хэргийн хохирогч байсан. Миний хохирлоос 3.100.000 төгрөг үлдсэн байсан боловч шүүх хурал дээр П.Ганбаяр намайг хохирогчоор дуудаагүй, миний хохирлыг барагдуулахаар шийдвэрлээгүй байгаа учир хохирлыг минь гаргуулж, миний биеийг хохиролгүй болгож өгнө үү.

Хэрэг шүүхэд ирснийг мэдээгүй. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр М.Энхбаатар прокурортой уулзаж хүсэлт бичиж өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин очиж “хэрэг яагаад удаад байна” гэхэд 8 дугаар сард хурал нь болоод шийдэгдсэн байсан.

Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр очиж уулзахад Н, Д нар иргэний хариуцагч болсон гэдгийг мэдээгүй надад тайлбарлаж өгөөгүй.

Миний хохирлыг иргэний хариуцагч П.Нээс гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой миний үйлчлүүлэгч маргаагүй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэрэгслийг авч яллагдагч, шүүгдэгчийн хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтооно гэж хуульд заасан. Гэвч Ц.Эы холбогдсон хэргийн Б.Доржжанцангийн үйлдэлд гэрч Идэрцогт гэх хүнийг асуусан. Хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт аваагүй, нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ үйлдэлтэй холбоотой сонгуульд нэр дэвшүүлж өгнө гэсэн асуудлыг бодит байсан эсэхийг тогтоогоогүй. Зөвхөн Б.Доржжамц “би Ц.Эд мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн. Идэрцогт “би энэ хүнийг мэдэхгүй, Доржжамц мөнгө шилжүүл гэсэн учир шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Мөнхжаргал “би энэ талаар мэдэхгүй” гэсэн 3 тайлбар мэдүүлгийг үндэслэж залилсан гэмт хэрэг ялласан. Ц.Э 8 дугаар сарын 26-ны өдөр мөнгө шилжүүлэх талаар ярьсан. Б.Доржжанцангийн материалыг өгөхөд 5 жилийн хугацаанд тухайн оршин байх газраа амьдарсан гэсэн шаардлагыг хангаагүй байсан. Сонгуулийн тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан эсэхийг тодруулаагүй. Нэр дэвших боломж бүрдсэн эсэхийг тодруулаагүй. Эдгээр асуудлыг шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.”

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг өмнө нь шүүхээс 3-4 удаа буцаж байсан. Хохирогч П.Ганбаяртай уулзаж ямар хохиролтой талаар асуухад 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “3.100.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн бичиг хийж өгснөөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ иргэний хариуцагч П.Н, И.Д нараас хохирлыг гаргуулах талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхээр хэлэлцэх явцад П.Нийн өмгөөлөгчийн зүгээс “П.Ганбаярт хохирол төлбөрийг бүрэн төлсөн, 9 дүгээр хавтас хэргийн 26 дугаар талд баримт авагдсан учир хохирлыг гаргуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Доржжамцанг залилсан гэх хэрэгтэй холбоотойгоор нотлох баримт хангалтгүй гэж хэлсэн. Хэрэгт авагдсан хохирогч Б.Доржжанцангийн  мэдүүлэг түүний ах Идэрцогтын мэдүүлэг, ХААН банкны дансны хуулга, Мөнхжаргалын мэдүүлэг, таньж олуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх эцэслэн шийдсэн. Эдгээр зүйлсийг мэтгэлцээний үндсэн дээр эцэслэн шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв”.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Ганбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь:

1. Д.Отай бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Бат-Очиртой “Д.Оюунтуяа” гэх хуурамч иргэний үнэмлэх ашиглан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбарт 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18.700.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Г.Бат-Очирын “...2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “мөнгө зээлдүүлнэ” гэсэн зарын дагуу ярьж байна гээд нэг хүн ярьсан. Тэгээд тэр өдрөө уулзаад зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулаад мөнгөө авсны дараа барьцааныхаа гэрээг хийе гэж тохироод гэрээ байгуулсан. ...маргааш нь буюу 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хуучнаар Ард кино театрын хажуу талын Хаан банкнаас би хадгаламжаасаа 18.700.000 төгрөгийг авч Оюунтуяа гэх хүүхэнд өгсөн юм. ...Тэгээд үл хөдлөх дээр очиж барьцааны гэрээгээ баталгаажуулах гээд зээлийн гэрээ болон материалаа бүрдүүлж өгсний дараа намайг үл хөдлөхөөс дуудаж энэ Оюунтуяа гэдэг хүний иргэний үнэмлэх хуурамч байна гээд... Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуултал Оюунтуяа биш О өөрөө хуурамч бичиг баримт иргэний үнэмлэх хийгээд авсан байсан нь тогтоогдсон. Тэгээд авсан мөнгөө Эд өгсөн гээд байгаа юм. Э над руу анх утасдаад Огийн байсан газар нь хамт орж манай гэр гэж үзүүлээд хамт явж гэрээг хийсэн. Энэ зурган дээр байгаа залуу мөн учраас Э, О хоёр бүлэглэн хийсэн нь нотлогдож байна...” /2 хх 117-119/,

гэрч Н.Анхбаярын “...Эдгээр хүмүүс материалаа манай байгууллагад материал хүлээн авах газарт аваачиж өгсний дагуу, надад дүүрэг хорооны харьяаллын дагуу ирснээр би материалыг авч үзэхэд зээлдэгчийн иргэний үнэмлэхний серийн дугаар зөрүүтэй, мөн иргэний үнэмлэх олгосон он, сар, өдөр нь ижилхэн дугаартай манай архивт байгаа иргэний үнэмлэхний дугаартай эрс зөрүүтэй байхаар нь мэдүүлэг дээрээс холбогдох хүний гар утас руу нь ярьж хэлээд барьцааны гэрээ хийхгүй, бичиг баримт нь зөрүүтэй талаар хэлээд буцаасан...” /2 хх 124-125/,

иргэний хариуцагч Д.Огийн “...2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Э гэрт дахин ирээд “танай эгч чамтай адилхан юм чинь эгчийнхээ нэрээр УБЕГ-т Оюунтуяа болоод байраа барьцаалуулчих, ямар ч асуудал байхгүй, 7 хоноод л эргүүлээд төлчихнө, байр барьцаалаад зээл өгөх таньдаг хүн байна” гэхээр нь зөвшөөрсөн. 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрт ирээд “иргэний үнэмлэхээ өгчих, иргэний үнэмлэх дээр чиний зургийг чинь тавиад хүнээс 20 сая төгрөгийн зээл авъя” гэхээр нь хамт гарч Ард кинотеатрын зурагчин дээр зургаа даруулаад Эд өгөөд явуулсан. ...Э Бат-Очирын хамт гэрээс ирж намайг аваад Ард кинотеатрын ХААН банкнаас 18.700.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр 7 хоногийн хугацаатай Бат-Очироос авч мөнгө авсан баримтанд гарын үсэг зуралцсан...” /2 хх 154-155/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.Бат-Очироор яллагдагч Ц.Эы зургийг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /2 хх 120-121/,

2.  И.Дтэй бүлэглэн 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ц.Хорлоод өөрсдийгөө “Хөдөө аж ахуйн яаманд төсөл хариуцсан мэргэжилтэн” гэж танилцуулан “хөдөө аж ахуйн яамнаас бага хүүтэй зээл авч өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 40.935.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Ц.Хорлоогийн “...Манай нөхөр Ганхуяг бид хоёр Өвөрхангай аймгийн төвд худалдааны төв ажиллуулж бизнес эрхэлдэг. 2011 оны 8 дугаар сараас эхэлж дахиж нэг худалдааны төв барихаар хөөцөлдөж байсан юм. ...Одхүү надад “...яамнаас эхний жилдээ хүүгүй, дараагийн жилдээ 0,1 хувийн хүүтэй зээл олгодог, ...Цэвээнсүрэн гэдэг хүнтэй уулзуулж өгье, энэ хүн яаманд ажиллаж байгаа хүмүүстэй танилцуулж өгнө гэж хэлсэн. ...Тэгсэн Цэвээнсүрэн “одоо миний танилцуулах гээд байгаа хүний ард Улсын Их Хурлын гишүүн байдаг юм. ...энэ хүмүүстэй танилцуулаад зээл бүтэх шатандаа орох юм бол нийт мөнгөн дүнгийн 15 хувийг бид авна, ханш нь тийм байдаг юм” гэсэн. ...2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт байрлах АТА зоогийн газарт Одхүүгийн хамт очиж Дтэй уулзсан. Д “өөрийгөө Хөдөө аж ахуйн яаманд ойн төслийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн” гэж танилцуулаад, ...Д “Э гэдэг энэ хүн манай төсөл хариуцсан ажилтан байгаа юм, энэ хүн л бүх юмыг мэдэж байгаа” гэсэн. ...Э баримтуудыг үзчихээд “танайх ер нь шаардлага хангах юм байна, танайд 10 тэрбум хүртэл зээл олгож болох юм байна, та нар яг хэдэн төгрөгийн зээл авах юм, тэр тоогоо одоо хэл..., хамгийн гол нь танай зээлээс 15 хувийг авна гэдгийг мэдэж байгаа биз дээ” гэсэн. ...Э бид нарт “та нар эхний удаа 20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд дараа материал бүрдүүлж ир” гэсэн, ...Маргааш нь бүх бичиг баримтаа бүрдүүлээд Одхүүд үлдээгээд Эы өгсөн 5034307108 тоот данс руу 20 сая төгрөг шилжүүлээд, ...Э хэлэхдээ “танай зээл 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүтнэ...” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Э, Д нартай байнга л утсаар яриад юу болж байна гэхэд “зээл чинь бүтнэ” гээд байдаг байсан. Энэ хоорондоо ...нөхөр бид хоёр Эд нийт 40.935.000 төгрөг өгсөн байсан...” /З хх 47-49/,

гэрч Д.Ганхуягийн “...Эд бид нар авч явсан бүх материалаа үзүүлэхэд манай материалыг үзчихээд “танайх зээлд хамрагдах боломжтой юм байна, танайд 10 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг би өгч чадна, танайх авч байгаа юм чинь нэг мөр ахиухан авах хэрэгтэй” гэж хэлсэн... Э “танай зээл 2012 оны 4 дүгээр сард бүтнэ” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаа нь өнгөрөхөөр нь Этай утсаар ярихад “4 дүгээр сарын 20-оор бүтнэ” гэж хэлсэн. Тэгээд Этай байнга утсаар ярьдаг байсан. Ярих үед “5 дугаар сарын 10-аар бүтнэ, 20-нд бүтнэ, сонгуулийн дараа бүтнэ” гээд дандаа хугацаа сунгаад байдаг байсан. Тэгж хугацаагаа сунгаж байх үедээ “надад мөнгө хэрэгтэй байна” гээд мөнгө нэхээд аваад байдаг байсан. Хамгийн сүүлийнхийг нь 2012 оны 7 дугаар сарын 7, 8-ны үед Эы данс руу 10.300.000 төгрөг шилжүүлсэн. ...Эд нийт 40.935.000 төгрөг өгсөн... Э эхлээд Хүнс хөдөө аж ахуйн яаманд олгох зээл гэж байснаа сүүлдээ Японоос санхүүжүүлсэн зээл олгох юм яриад явчихсан юм...” /З хх 50-51/,

гэрч П.Цэвээнсүрэнгийн “...2012 оны 4, 5 дугаар сарын үед Одхүү эгчтэй уулзахад “манай нэг найз зээл авах гээд хөөцөлдөж байгаа” гэхээр би “миний нэг таньдаг хүн зээл гаргаж өгнө гэж байсан, 500 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээл гаргаж өгнө гэж” хэлж байсан. Тэгсэн Одхүү эгч “манай найзууд Өвөрхангайд байдаг, Өвөрхангайгаас ирж хотод эмчилгээ хийлгэж байгаа, хоёулаа хамт уулзъя” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Гранд плаза дээр Одхүү эгч бид хоёр Өвөрхангайд байдаг найз эмэгтэйтэй нь уулзсан, нэрийг нь Хорлоо гэж байсан. Хорлоо надаас “ямар хүн юм бэ гэхээр нь би энэ хүн ямар ч байсан зээл гаргадаг хүн” гээд Дийн дугаарыг өгсөн. Түүнээс хойш Одхүү эгч, Дийн алинтай нь ч уулзаагүй. ...Д “Хорлоогийн зээл бараг бүтэж байгаа, 20 хоногийн дараа гэхэд бараг бүтчих байх” гэж байсан. Би Дтэй танилцахад хамт Э гээд нэг залуу явж байсан. Тэр үед нь би тэр залуутай уулзаагүй, холоос л харсан. Эыг Японы төсөл дээр ажилладаг гэж Д хэлж байснаа сүүлдээ барилгын компанитай барилга бариулдаг гэж хэлж байсан...” /З хх 52/ гэх мэдүүлгүүд,

3. Хохирогч Г.Галбадрахад “өөрийгөө яаманд ажилладаг” гэж танилцуулан “Япон улсын хөрөнгө оруулалттай ой мод нөхөн сэргээх төсөлд хамтарч ажиллая, бид төслөө бичээд Япон луу явуулчихна хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 6.500.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Г.Галбадрахын “...2012 оны 2 дугаар сарын дундуур ...Одхүү эгч надад “манай нэг найз таньдаг тэгшхэн газартай хүн байна уу, мод тарих төсөл байна” гэж байна гээд асуугаад байсан төслийг нь тухайн хүн өөрөө бичээд өгнө гэсэн, чи авахгүй юм уу гэхээр нь зөвшөөрөөд тухайн хүнтэй нь уулзахаар болсон бөгөөд 2012 оны 3 дугаар сард Ц.Э гэдэг хүн Одхүү эгч бид гурав уулзсан, ...Ц.Э нь “энэ төсөл нь Япон улсын хөрөнгө оруулалттай төсөл бөгөөд гол нь тэгшхэн газартай хүн хэрэгтэй байгаа юм. Хэрэв чи зөвшөөрвөл бид нар өөрсдөө төслийг нь бичээд Япон луу явуулчихна” гэхээр нь зөвшөөрөөд газрын гэрчилгээ болон компанийнхаа гэрчилгээг өгсөн мөн эхний ээлжинд 15 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2012 оны 3 дугаар сарын 5-нд 6,5 сая төгрөгийг Эы 5034307108 дугаартай дансанд шилжүүлсэн мөн түүний дараа 3-4 хоногийн дараа дахин 8 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш утасдаж нөгөө “төсөл чинь юу болж байна гэхээр одоо удахгүй бүтэх гэж байгаа” гээд байдаг байсан...” /З хх 69-70/,

гэрч Д.Одхүүгийн “...2012 оны өвөл би Цэвээнсүрэнтэй уулзахад Цэвээнсүрэн надад төслийн мөнгө авч өгч чадах хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй нь уулзахаар болоод би Цэвээнсүрэн, Хорлоо хоёртой хамт тэр хүнтэй нь уулзахад өөрийгөө Д гэж танилцуулсан нэг хүүхэнтэй уулзсан. Д нь миний цаана Э гэж хүн байгаа. Манай Э төслийн мэргэжилтэн байгаа юм гэж хэлсэн. ...Маргааш нь Хорлоо, Ганхуяг бид гурав Д, Э нартай уулзсан. Тэгээд тэд нар хоорондоо зээлийнхээ тухай яриад байсан. Энэ уулзалт ингээд өнгөрсөн. Би Галбадрахад зээл гаргадаг хүн байна гэж хэлэхэд Галбадрах би уулзъя гээд уулзсан юм. Сүүлд Галбадрахыг Эд мөнгө өгөөд алдсан гэдгийг нь мэдсэн...” /З хх 72/ гэх мэдүүлгүүд,

4. И.Д, П.Н нартай бүлэглэн хохирогч Н.Баттөмөр, Ц.Энхжаргал, Г.Энхтунгалаг нараас “Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ой мод сэргээх ажилд хамтарч ажиллая, мөн мөнгө өгвөл 14 хоногийн дараа өсгөөд өгье, ашигтай бизнес байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Улаанбаатар зочид буудлын үүдэнд уулзаад 10.000.000 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Н.Баттөмөрийн “... Би Н гэдэг хүнтэй 2011 оны 11 дүгээр сард ТИС дээр танилцаж байсан. Танилцах үедээ Н нь өөрийгөө багш гэж надад хэлж байсан. ...Тэгээд сарын дараа санагдаж байна над руу яриад нэг хоолонд орсон. Хоолонд ороход Энхтунгалаг, Д нар сууж байсан ба хоолон дээр “Төв аймгийн Батсүмбэрт ой мод сэргээх ажилд хамтран ажиллах санал тавьж 15 сая төгрөг хэрэгтэй гэхээр” нь би зөвшөөрөөгүй, харин үнэхээр юм хийх гэж байгаа бол хамтран ажиллах хүмүүстэй чинь уулзаж байж болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Н хамт Төв аймаг Батсүмбэр сум явъя гээд санал тавиад би зөвшөөрч хамт миний машинтай Төв аймаг Батсүмбэр сумын Үдлэг багт очсон. Тэгээд газрыг нь харахад их боломжийн санагдахаар нь 15 сая төгрөг бол чадахгүй гэхэд хүн бүр 5 сая төгрөг нийлүүлж хамтран ажиллаж, 14 хоногийн дараа өсгөж өгнө гэсэн. Тэгээд би 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар зочид буудлын урд Д, Н, Энхтунгалаг, Энхжаргал нартай уулзаад миний хувьд Энхжаргалд мөнгөө цуглуулаад Эд өгсөн...” /З хх 86/,

хохирогч Ц.Энхжаргалын “...Н нь 2011 оны 9 дүгээр сард хөгшинд нь мөнгө хэрэг болоод байна гээд 1 сая төгрөг зээлээч гэхээр нь Сүхбаатар аймагт байхдаа Нд 1 сая төгрөг шилжүүлж байсан. Тэгээд тэр мөнгөө цувуулаад өнөөдрийн байдлаар одоо 700.000 төгрөг аваад байгаа. Би Нд дээрх өгсөн 1 сая төгрөгөө хөөцөлдөж байх үед буюу 2012 оны 1 дүгээр сард Н намайг Баянбүрд дээр хүрээд ир гэхээр нь би түүнээс мөнгөө авах гэж Баянбүрдийн гадаа очиход Баттөмөр, Энхтунгалаг, Н, Д нар байсан ба би Нээс мөнгөө нэхсэн чинь одоогоор мөнгөний боломж байхгүй байна, гэхдээ найз нь ...ойн нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээ хийж төсөл хэрэгжүүлээд олон улсын байгууллагаас мөнгө авна” гэж хэлсэн. ...Н нь Д, Баттөмөр, Энхтунгалаг нарт “ойг нөхөн сэргээж төслөөс мөнгө аваад энд цэцэгжүүлнэ, үүнийг хийхийн тулд эхний ээлжинд 15 сая төгрөг хэрэгтэй байна, тэгээд Н намайг хамтрахгүй юм уу” гэхээр нь би 5 сая төгрөг нийлүүлээд хамтран ажиллаж болно гээд хэлчихсэн. ...Цэдэнбалын Э гэсэн данс руу ХААН банкаар 5 сая төгрөг шилжүүлж 14 хоногийн дараа мөнгөө авах ёстой байсан боловч мөнгөө өгөхгүй хугацаа хойшлуулсаар байгаад өдий хүрсэн...” /З хх 93/,

хохирогч Г.Энхтунгалагийн “...Би Д гэдэг хүнийг найзаараа дамжуулан 2009 оноос таньдаг болсон. 2012 оны 1 дүгээр сард надтай уулзмаар байна гээд уулзсан чинь “Төв аймаг Үдлэг суманд шатсан газар байна, тэрийг нөхөн сэргээж ойжуулаад олон улсын байгууллагын төсөлд оруулаад хамтран ажиллах” санал тавьсан. ...Д уулзмаар байна гээд ...уулзаад удаагүй байхад Н, Баттөмөр нар орж ирээд бас л төсөл ярьсаар орж ирсэн. Н, Д нар нь Баттөмөр ах бид хоёрт ойлгуулахдаа “Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг багт байгаа шатсан газрыг цэвэрлээд, мод тариад нөхөн сэргээж олон улсын байгууллагаас мөнгө өгнө, төслийг нь бичээд эхний ээлжинд 15 сая төгрөг шаардлагатай байна” гэсэн. Тэгэхээр нь Баттөмөр ах бид хоёр “мөнгө яриад яахав газрыг чинь харна гээд” маргааш нь Төв аймаг явсан...” /З хх 105/,

гэрч Д.Батбаярын “...2011 оны 12 дугаар сарын үед Н нь надад “Японы Жайкагийн сангаас мод тарих төсөл орж ирэх юм гэнэ. Надад манай нэг дүү хүүхэн хэллээ. Намайг ойн сантай хүн олж өг гээд байна. Танайх ойн сантай юм чинь болох юм байна” гэж хэлсэн. ...Д, Э нар надад төслийнхөө талаар танилцуулчихаад “таны энэ төслийг бүтээхийн тулд 10 сая төгрөг хэрэгтэй, та энэ мөнгийг гарга, маргааш өглөө 9 цагт бэлэн мөнгө өг” гэж хэлсэн. ...Э над руу ...яриад “та мөнгөө бүтээсэн үү, мөнгөө бүтээгээгүй бол манай төсөл орохгүй шүү” гэхээр нь “би мөнгө бүтээж чадаагүй, тэгээд ч чамд мөнгө өгч чадахгүй, чамд надад танилцуулсан ямар ч баримт байхгүй”, ...Н над руу утсаар яриад нөгөө Э танайхыг “5 сая төгрөг гаргачих гэнэ, өөрөө 5 саяыг нь гаргая гэнэ эргээд төслөө бүтээгээд хурдан хэрэгжүүлмээр байна” гэж ярихаар нь би “Э нэгэнт 5 сая төгрөг гаргасан юм чинь нэмээд 5 сая төгрөг гаргаад 10 сая төгрөг болгоод өөрөө өгчих” гэж хэлээд тасалсан. ...Э хэлэхдээ “та нар надад итгэ, юм бүтэж байгаа эцсийн хугацаа нь 4 дүгээр сарын 1-ний өдөр гэж хэлье” гэсэн. Би Эаас “төслийн материал үзүүлээч” гэхэд “та санаа зоволтгүй бүх юм бүтнэ” гэж хэлсэн. ...Үүнээс хойш Э уулзаагүй, залгахаар утсаа авахгүй болсон...” /З хх 114-120/ гэх мэдүүлгүүд,

5. И.Д, П.Н нартай бүлэглэн “1 тэрбумын төсөлд 20.000.000 төгрөг төлж төсөл бичүүлээд 200.000.000 төгрөгийг хувааж авах боломжтой, Э нь өөрийгөө Японы Жайкагийн төслийн ажилтан, Д нь Жайкагийн төслийн орчуулагч” хэмээн танилцуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Мягмаржав, П.Ганбаяр, Г.Тунгалаг нараас 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Ард кино театрын хажууд 7.700.000 төгрөгийг, 2012 оны 6 дугаар зарын 17-ны өдөр 3.400.000 төгрөгийг дансаар буюу нийт 11.100.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Н.Мягмаржавын “...Би Н гэж хүнтэй Улс төр менежментийн академид хамт ...3 сарын хугацаатай сурсан юм. Тэгтэл Н 2012 оны 5 дугаар сарын 22-нд хичээл тараад явж байхдаа 1 тэрбумын төсөл байна 20 саяыг төлж төсөл бичүүлээд 1 тэрбум төгрөгийг авна, эргээд бид нар 200 саяыг хувааж авна гэсэн яриа болсон. Тэгэхээр нь би болон манай ангийн Ганбаяр, Тунгалаг нар хамт оролцохоор болж зөвшөөрсөн юм. 2012 оны 5 дугаар сарын 25-нд Мөнгөнморьт руу явж төсөл хэрэгжих газраа очсон. Тэнд Н, Д, Ганбаяр болон би мөн Баярмагнай гээд Төв аймгийн хорихын ажилтан нар явсан юм. Тэнд очоод уулын ам үзүүлж харуулаад баахан бичиг баримт үзүүлж харуулаад байсан. Ирээд 2012 оны 5 дугаар сарын 28-нд Ганбаяраас 3.7 сая, Тунгалагаас 4 сая төгрөг нийт 7.7 сая төгрөгийг Э гэх хүнд өгсөн. Н зуучилж өгсөн юм. Тэр Э гэгч нь Жайкагийн төслийн ажилтан гэж Н тэд нар яриад байсан. Дандаа л зурагтаар гардаг та нар хараагүй юу гээд байсан. Бид нар Эыг хараагүй бөгөөд бид нар ярилцаж байгаад 7.7 сая төгрөгөө Тунгалагаар өгүүлсэн. Тэр мөнгийг авахдаа Ард кино театрын хажууд авсан ба мөнгө өгөлцөж авалцсан гэрээг Тунгалагтай хийсэн. 2012 оны 6 дугаар сарын 17-нд Н үлдсэн мөнгөө өг гэж шавдуулсаар байгаад Ганбаяраас 2.1 сая төгрөг, Тунгалагаас 1 сая төгрөг, надаас 300.000 төгрөг нийт 3.4 сая төгрөгийг банкаар данс руу гуйвуулсан. Хуулбар нь байгаа авчирч өгнө. Ингээд нийт 11.1 сая төгрөг Д нь өөрийгөө Япон хэлний орчуулагч, Жайкагийн төслийн орчуулагч, Этай хамт ажилладаг гэж байснаа сүүлдээ тийм биш болох нь мэдэгдсэн. Биднээс Ганбаяр нь 5.8 сая төгрөг, Тунгалаг нь 5 сая төгрөг, би 300.000 төгрөгөө Э, Н, Д нараас нэхэмжилж байна. Эы гэрт очиход тийм хүн байхгүй гэсэн...” /З хх 133/,

хохирогч П.Ганбаярын “...2012 оны 5, 6 дугаар сард Н, Э, Д нарт би болон Мягмаржав, Тунгалаг нартай нийлж 11.1 сая төгрөгөө залилуулж алдсан. Би 5.8 сая төгрөг, Тунгалаг 5 сая төгрөг, Мягмаржав 300.000 төгрөгөө залилуулж алдсан. Н, Э, Д нар Жайкагийн төсөл бичих мөнгө гэж хэлээд тэр мөнгийг бид нараас аваад залилж одоо болтол алга болсон байна. ...2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мягмаржав надад Н 1 тэрбум төгрөгийн Жайкагийн ойжуулах төсөл байна, 20 сая төгрөгийг төсөл бичдэг хүнд өгвөл 1 тэрбум төгрөгөөс 200 сая төгрөгийг нь хувааж авах боломжтой гэнэ, 200 сая төгрөгийг төсөл бичиж өгөх Э авна гэнэ. Э Жайкад ажилладаг гэнэ, үлдсэн 600 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэх хүн авах юм байна гэж хэлсэн. Түүний дагуу 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Жайкагийн орчуулагч Д бид нартай ирж уулзаад одоо Төв аймгийн Мөнгөнморьт суманд төсөл хэрэгжүүлэх газарт очих шаардлагатай байна гэж хэлсэн. 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дтэй уулзсан ба маргааш нь буюу 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Цогтбаатарын делика машинаар Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явсан. Тухайн үед Цогтбаатар машинаа бариад түүний эхнэр Сугарсүрэн, Н, Мягмаржав, Д, Баярмагнай бид нар явсан юм. Бид нарыг Нэргүй гэх хүмүүс тосож аваад хамтдаа Чагнаадорж гэх айлд очсон. Чагнаадорж нь бид нарыг байж байтал Батбаяр гээд Чагнаадоржийн хамаатны хүн ирсэн. Батбаяр тэнд нэг уулын ам эзэмшдэг юм байна лээ. Н, Д нар хэлэхдээ Батбаярын уулын аманд мод тарьж, ойжуулж төслөө хэрэгжүүлнэ гэж хэлсэн.” /З хх 135, 138/,

хохирогч Г.Тунгалагийн ... Би 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл Улс төр менежментийн академид суралцсан. Энэ үед надтай хамт Мягмаржав, Ганбаяр, Н нар нэг ангид сурч байсан. 2012 оны 5 дугаар сарын 15-16-ны үед байх Н Мягмаржав эгчид Жайкагийн төсөл байна гэж хэлсэн гэсэн. Түүнийг нь Ганбаяр, Мягмаржав бид гурав Нээс тодруулж асуухад Жайкагийн төслөөр мод тарих 1 тэрбум төгрөгийн төсөл орж ирнэ, энэ 1 тэрбум төгрөгийг Японоос оруулж ирнэ. Мод тарих газар бэлэн байгаа, Төв аймгийн Мөнгөнморьт суманд мод тарих юм, энэ 1 тэрбум төгрөгийг оруулж ирэхэд мөнгө өгөх Япончуудад бичсэн төслөө үзүүлэх юм. Хөрөнгө оруулагч бид нарын бичсэн төслийг үзэж байж сонгох юм, 20 сая төгрөг байвал Э гэдэг хүнд өгөөд төслөө бичүүлэх юм. Э энэ төслийг хариуцаж шалгаруулдаг гол хүн гэж хэлсэн. Тэгээд мод тарих газрыг нь үзэхээр Ганбаяр, Мягмаржав, Сугарсүрэн, Н нар хамт явсан. Би тэр үед нь хамт явж чадаагүй юм. Ганбаяр, Мягмаржав нар явж газрыг нь үзэж ирчихээд газрыг нь үзлээ, мод тарихад боломжийн сайхан газар байна, Нд итгэж болох юм шиг байна, бүгдээрээ итгээд хөрөнгө оруулъя гэж хэлсэн. Н мөнгөө та нар хурдан өг гээд 2012 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрийн хооронд мөнгөө тараах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар мөнгөө цуглуулж. Ганбаяр эгч 3.7 сая төгрөгөө Ард кинотеатрын тэнд нэг кафед Н эгчид өгсөн гэсэн. Би тэр өдөр Н, Э нартай уулзаад 4 сая төгрөгөө өгсөн. Би 4 сая төгрөгөө Эд өгсөн. Э мөнгөө авчихаад үлдсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ гээд яваад өгсөн. Н эгч надаас мөнгө авчихаад үлдсэн мөнгөө 7 хоногийн дотор цуглуулж өгөөрэй гэсэн. Ганбаяр мөнгөө нэмж өгөх гээд 3.100.000 төгрөг олсон байсан. Тэгээд тэр мөнгөө Этай уулзаж өгнө гэхэд Н тэр хүн чинь яаманд том ажил хийдэг юм, зурагтаар байнга гарч байдаг, Жайкагийн төслийн талаар яриад зурагтаар гарсан шүү дээ, том ажил хийдэг болохоор олон хүнтэй уулзахгүй гээд байна, одоо анх уулзсан Тунгалагтай л уулзана гээд байна гэж хэлсэн. 2012 оны 06 дугаар сарын эхээр Н эгч надад Эы дансны дугаарыг өгөөд энэ дансанд үлдсэн мөнгөө хийгээрэй, Э хөдөө орон нутагт төслийн ажлаар яваа гэж хэлсэн. Тэгээд би Ганбаяр эгчээс 3.100.000 төгрөг, Мягмаржав эгчээс 300.000 төгрөг аваад Нийн өгсөн Эы дансанд 2012 оны 6 дугаар сарын дундуур хийсэн...” /З хх 144/ гэх мэдүүлгүүд,

6. И.Д, П.Н нартай бүлэглэн “Н нь өөрийгөө Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Дийг Засгийн газрын ордонд орчуулагч, Эыг Япончуудтай холбож өгөх хүн хэмээн танилцуулж”, “Жайкагийн ойжуулалтын төсөл байна, хамтарч ажиллах уулын амтай хүн хэрэгтэй, газраа нөхөрлөл байгуулж компанийн нэр дээр болгох хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ё.Нэргүйгээс 2.000.000 төгрөг, С.Анхбаяраас 1.500.000 буюу нийт 3.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Ё.Нэргүйн ...Баярмагнай надад би Н, Д гэж эмэгтэйчүүдтэй танилцлаа, тэр хоёр надад ойжуулалтын төсөл байна, хамтарч ажиллах уу, уулын амтай хүн хэрэгтэй байна гэсэн. Чамд уулын ам байна уу гэхээр нь би ойжуулалтын юм бол уулын ам олдох байх гэж хэлсэн. Тэгээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд очоод найз Анхбаярт энэ тухай хэлэхэд Анхбаяр надад газар байгаа, наад төслийг чинь хэрэгжүүлье гэж хэлсэн. ...Сумандаа буцаж ирээд Н, Д нар мөнгө өг гээд байсан болохоор Дэд 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ ХААН банкны И.Дийн 5746018628 тоот дансанд хийсэн. Үүнээс хойш хааяа нэг Н, Д нартай утсаар яриад төсөл юу болж байна гэж асуухад өнөө маргаашгүй болно, төсөл бичиж байгаа, Э Япон явсан байгаа, төслийн ажлыг хөөцөлдөж байгаа, Э ирээгүй байгаа гэж удаа дараа хэлж байсан. 2012 оны 05 дугаар сарын дундуур би тэр хоёроос мөнгөө буцааж нэхсээр байгаад эхлээд 1.900.000 төгрөг авсан. Тэгээд сүүлд нь 100.000 төгрөгийг өгсөн. Д, Н нарт өгсөн 3.500.000 төгрөгөөс 2 сая төгрөг нь миний мөнгө байсан юм. Би өөрийнхөө мөнгөө авчихаад Анхбаярт би мөнгөө авчихлаа, чи мөнгөө нэхэж аваарай наадах чинь нэг л худлаа болоод байна шүү гэж хэлсэн. Анхбаяр тэд нараас мөнгөө нэхэж байж эхлээд 1.400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 100.000 төгрөгөө 2013 оны 1 дүгээр сарын үед авсан гэсэн...” /З хх 156-157/,

хохирогч С.Анхбаярын “Би Н, Д нартай Баярмагнайгаар дамжуулж танилцсан. ...Нэргүй надад ойжуулалтын төсөл байна гэнэ, төсөл хэрэгжүүлэх уулын амтай хүн хайж байгаа гэнэ. Баярмагнай тэр хүмүүстэй танилцсан гэнэ гэж хэлсэн. Надад Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг Шороон гэдэг газар 700 м.кв талбай бүхий өвөлжөө байдаг юм. Манай өвөлжөөний хажууд хүргэн ах Батжаргал ахын 700 м.кв талбайтай өвөлжөө байдаг юм. Тэгэхээр нь би энэ хоёр өвөлжөөгөө нэгтгээд төслийг нь хэрэгжүүлээд ойжуулж авъя гэж бодсон. ...Н, Д нар утсаар яриад танай газар дээр хэрэгжүүлэх төслийг бичих хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 20 сая төгрөг урьдчилгаа болгож өг гэж хэлсэн. Нэргүй бид хоёрт тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан болохоор өөрсдөдөө байсан мөнгийг нийлүүлээд 3.500.000 төгрөг болгоод Дийн дансанд хийсэн. Энэ мөнгөний 1.500.000 төгрөг нь миний мөнгө байсан, 2.000.000 төгрөг нь Нэргүй ахын мөнгө байсан. ...Н, Д нар төсөл бичигдээд Япон яваад дэмжигдсэн байгаа, өнөө маргаашгүй Монголд ирээд мөнгө нь шийдэгдэнэ гэдэг байсан. Тэгээд төсөл орж ирэхгүй нилээн удсан. Тэгсэн Нэргүй ах тэд нараас мөнгөө нэхэж авчихаад надад би мөнгөө авчихлаа, энэ худлаа болсон шүү, чи наад хүмүүсээсээ мөнгөө аваарай гэж хэлсэн. Би тэгээд Д, Н нараас мөнгөө нэхсээр байгаад 1.400.000 төгрөгийг нь 2012 оны 7 дугаар сарын үед авсан. Яг хэзээ авсныг санахгүй байна. Үлдсэн 100.000 төгрөгийг 2013 оны 2 дугаар сард өгсөн юм...” /З хх 163-165/,

гэрч Ц.Сугарсүрэнгийн “...Манай найз Ганбаяр, Мягмаржав нар надад Н, Д нарын төсөл хэрэгжүүлэх газрыг нь явж үзэх гээд байна, машин хэрэгтэй байна гэхээр би нөхөр Цогтбаатарын хамт машинтай явж үйлчилж өгсөн. Тэгэхэд Төв аймгийн Мөнгөнморьт сум ороод Чагнаадорж гэдэг айлд очсон. Тэнд очоод Ганбаяр, Мягмаржав нар газар үзээд хоорондоо ажиллаа яриад яваад байсан. Би тэд нарын ажилд оролцоогүй юм. Тэгээд хөдөө явахад Ганбаяр, Мягмаржав, Н, Д, Баярмагнай бид нар явсан юм...” /З хх 171/,

гэрч Ш.Баярмагнайгийн “...Н Ерөнхийлөгчийн санаачилж байгаа Японы хөрөнгө оруулалттай төсөл байна, чи Мөнгөнморьтод ажилладаг байсан юм чинь чамд таних ойн амтай хүн байна уу, нийт 17 тэрбум төгрөгийн төсөл байгаа, уг төслийн мөнгийг 17 компанид хувааж өгч хэрэгжүүлэх юм, Дийн таньдаг хүн нь бид нарт 1 тэрбум төгрөгийг нь авч өгье гэсэн. Тэгээд газар хэрэгтэй байна, чи газраа олоод өгвөл 1 тэрбум төгрөгөөс 200 сая төгрөг нь ерөнхийлөгчийн дансанд орно, 600 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэх хүн авна, 200 сая төгрөгийг нь Д гурвуулаа төсөл бичиж байгаа хүнтэйгээ нийлж хувааж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Нэргүйтэй уулзаад Нийн хэлснийг хэлээд ойн амтай хүн байна уу гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд Нэргүй, Анхбаяр бид гурав Н, Д нартай уулзсан. Тэгэхэд Н, Д нар одоо урьдчилгаа 15 сая төгрөг хэрэгтэй байна, энэ мөнгийг төсөл бичиж байгаа хүнд өгөх юм гэж хэлсэн. ...Н, Д нар нь төсөл бичиж байгаа хүндээ мөнгө өгөх хэрэгтэй байна, та нар 15 сая төгрөгөө өгөөч гээд байхаар нь Нэргүй, Анхаа нар 3 сая төгрөг өгсөн...” /З хх 172-173/ гэх мэдүүлгүүд,

7.  2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван богд моторс” ХХК-иас “Volkswagen touareg” загварын автомашиныг 47.000 /дөчин долоон мянга доллар буюу 61.964.800 төгрөгийн үнэ бүхий/ америк доллароор худалдан авна гэж хуурч, урьдчилгаа 2000 америк доллар буюу 2.636.800 төгрөгийг төлөн захиалж, үлдэгдэл 59.328.000 төгрөгийг төлөлгүй гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч М.Болормаагийн “... 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Тэрэлт цамхаг" ХХК-ийн захирал Ц.Этай Автомашин захиалгын гэрээ хийгээд 2000 америк долларыг төлсөн. Ингээд 6 дугаар сарын 7-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд “Volkswagen tiguan” загварын хар саарал өнгийн автомашиныг 47.000 америк долларын үнэтэй зарсан. Гэрээ хийсэн Баярсайханд Э автомашиныг авахдаа урьдчилгаа 20 хувь болох 9.400 ам.долларыг төлсөн гэж худлаа яриад авсан байсан. Ингээд Э руу утсаар ярихад би хөдөө явж байгаа очоод төлчихье гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш сураггүй алга болсон. Э нь өөрийгөө Гэрэлт цамхаг компанийн захирал хийдэг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 20-110 тоотод байрладаг гэсэн. Тэр газарт нь очиход байгаагүй. Уг машинд 04-47 УНХ улсын дугаар тавигдсан...” /З хх 200-202/,

хохирогч С.Уранмандахын “...Би “Таванбогд трейд” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр 2012 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байна. Ц.Э манай охин компани болох “Таванбогд” ХХК-иас 2012 оны 6 дугаар сард “Volkswagen tiguan” загварын автомашиныг залилан мэхэлж авч явсан байсан ба энэ асуудалд тухайн үеийн компанийн удирдлага гомдол гаргаад цагдаад шалгуулсан. Э нь Сэлэнгэ аймгийн нутгаас баригдаж манайх машинаа хүлээж авсан юм байна лээ. Машинаа хүлээж аваад манай байгууллага Ц.Эаас хохирол гэж 5.000 ам.доллар, 3.356.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэтэл Эаас авсан машинаа зарах үед машины үнэлгээ өөрчлөгдөж төлөвлөж байсан үнээс бага үнээр зарагдсан. Одоо манай компани Ц.Эаас 17.356.570 төгрөг нэхэмжилж байна...” /З хх 205/ гэх мэдүүлгүүд,

 8. 2012 оны 4 дүгээр сард “хамтран хамгаалалтын алба байгуулъя, надад тусгай зөвшөөрөл байгаа” хэмээн хуурч, “оффисын тавилга, албаны хувцас авна” гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Мөнхсүхээс 2.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Б.Мөнхсүхийн “...2012 оны 3 дугаар сард Лаванда нэртэй паб ажиллуулж байхад Э орж ирж үйлчлүүлж байгаад танилцаж найзууд болсон. Ингээд би Эд хамгаалалтын алба нээж ажиллуулъя гэтэл надад тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. Ингээд хамгаалалтын албаны оффисын өрөө нээх гээд Баянгол дүүргийн замын цагдаагийн хойд талын 20 дугаар байрны подволыг тохижуулаад би гэрээсээ ДВД тоглуулагч, Тошиба загварын саарал өнгийн нөүтбүүк эд зүйлийг авчирч тавьсан. Э оффисын тавилга, хувцас авна гэхээр нь ХААН банкны дансаар 2.500.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Ингээд 2012 оны 7 дугаар сарын 20-ны үед Э ДВД тоглуулагч, нөүтбүүкийг оффисын тавилгануудын хамт аваад явсан байсан. Оффисын өрөө түрээсийн байр байсан. Үүнээс хойш Э олдоогүй. Хохирлоо барагдуулж авна, гомдолтой...” /З хх 211/,

гэрч Б.Мөнххалиуны “...Мөнхсүх нь миний төрсөн ах байгаа юм. Одоогоор манай ах Улаанбаатар хотод байхгүй, хөдөө сүлжээ барьдаггүй газар ажил хийж байгаа гэсэн. ...би энэ хэргийн талаар сонсож байсан. Сүүлд ахтай уулзахад дэлгэрэнгүй ярьж байсан. Э гэх хүнд ямар ч байсан 2.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд өгч залилуулаад одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа талаар ярьсан...хохирлыг болж өгвөл авчихаарай гэж хэлсэн. 2.500.000 сая төгрөгийг Э гэдэг хүнээс нэхэмжилж байна...” /10 хх 232/ гэх мэдүүлгүүд,

9. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт “30 км замын тусгай зөвшөөрөлтэй тендер авчихсан компани зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Энхтөрөөс зээлийн гэрээгээр халхавчлан 250.000 америк долларыг /408.547.500 төгрөг/ залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Д.Энхтөрийн “Одмөнх ...“бэлэн замын тендер авсан компани байна, ...үнэ нь нийтдээ 4.000.000 сая ам.доллароор худалдана, 2.000.000 сая долларыг нь урьдчилгаанд нь өгье, тодорхой хэмжээний ашиг гарна, ашгийг нь 2-уулаа хувааж авъя. Та энэ компанийг сонирхох уу, эсвэл зам барих компани олоод өгөөч” гэж хэлж байсан юм. ...би өөрийнхөө түнш хятад иргэнийг дагуулаад Одмөнх болон тэр замын тендертэй компани зарах гээд байгаа хүмүүстэй нь хуучин тээврийн товчооны орчим уулзацгаасан. Тэнд бас манай нутгийн Хасар гэх залуу ирсэн байсан. ...Тэгээд тэр компани зарах хүнтэй нь уулзсан чинь нөгөө компани, зарах хүн нь “урьдчилгаа бэлэн мөнгө авч байж компанийн бичиг баримтыг шилжүүлж өгье” гээд байхаар нь манай түнш хятад “бэлэн мөнгө төгрөг өгч байж болох юм бол хэрэггүй байх, хэрвээ чи компанийнхаа бичиг баримтыг аваад ирэх юм бол хамаа алга би чамтай ажиллана, худалдаад авч болно” гэсэн зүйл яриад татгалзсан. ...Одмөнх “энэ залуу өмнө нь 2 ч удаа замын тендер аваад өгчихсөн, Налайхад нэг замын тендер авч өгч байсан, би тэрийг нь үзсэн”, ...“Би ярьсаар байгаад нөгөө урьдчилгааг нь 500.000 ам.доллар болгочихлоо. Та байгаагаа надад өгчих, би зөрүүг нь өгье, тэгээд хамтарч ажиллая” гээд байсан. ...би “...Одмөнхөө би наад хүнийг чинь танихгүй, мэдэх ч үгүй, чиний наад яриад байгаа хүн чинь их л сэжигтэй байна, байгаа байдал нь нэг л таалагдахгүй байна” гэсэн чинь Одмөнх “би энэ хүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан, бас би энэ асуудал бүтэхгүй байсан ч би 100 хувь хариуцна, хэрвээ эрсдэлд орох юм бол таны мөнгийг би 101 хувь төлнө, тийм болохоор та байгаагаа л өгчих, би зөрүүг нь гаргана” гээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Одмөнх манай ажил дээр ирээд “найдвартай, би эрсдэлийг нь даана” гээд байхаар нь байгууллагынхаа кассаас 300.000 ам.долларыг бэлнээр аваад Одмөнхөд “зээл” гэсэн баримт хийлгүүлээд өгсөн юм...Тэгээд мөнгө өгснөөс хойш 5-6 хоногийн дараа Хасар, Одмөнх нар манай ажил дээр “бид нар мөнгөө хүнд залилуулчихлаа” гэсэн зүйл яриад ороод ирсэн. ...Одмөнх нь надад 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 мянган ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4.941 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 25.182 мянган ам.долларыг төлсөн байгаа. Одоо надад 219.876 мянган ам.доллар авах дутуу байгаа”...” /9 хх 104-107/,

иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхийн “...250.000 ам.доллароос машин зарсан үнийг хасаад хэд болж байгааг би мэдэхгүй байна. Би өөрөөсөө тухайн үед машиныг барьцаанаас гаргасан мөнгөө бусдаас зээлж авсан ба энэ мөнгийг дээрх машиныг зарсны дараа төлж үлдэгдэл мөнгийг Энхтөрд өгсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /10 хх 212 /,

гэрч Н.Одмөнхийн “...Гэрээ байгуулахаас өмнө Энхтөр, Э нар хоёр удаа уулзсан. Ингээд би Энхтөр ахаас “та юмаа сайн нягталсан биз дээ” гэж асуухад “шалгасан, ямар ч байсан бодитой юм шиг байна, чи очоод гэрээгээ хийчих” гэсэн... би Энхтөрийн ажлын газраас 300.000 ам.доллар бэлнээр аваад явсан. Ингээд би Хасарыг дагуулаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Монгол даатгал компанийн байранд очоод гэрээ хийхээр болсон чинь “Э урьдчилгаа хэрэгтэй гээд 24 цагийн хугацаатай зээлийн түр гэрээ хийсэн. Энэ гэрээн дээр Этай хамт явсан Төмөрсүх гэх залуу надтай гэрээ байгуулсан. Э тухайн үед өөрийгөө тусгай албаны ажилтан учраас би болохгүй, манай найзтай гэрээ байгуулчих, 24 цагийн дараа материалаа авчирч өгөөд үлдэгдэл мөнгийг нь авна гэж хэлсэн...ингээд би 250.000 доллар бэлнээр өгөөд гэрээн дээр 500.000 доллар гэж бичсэн”...” /9 хх 90-91/,

гэрч Х.Баасанжавын “...Миний бие “Билиг насан” ББСБ-д ажилладаг бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 27-нд билүү 28-ны үед 95001488 дугаарын утаснаас нэг эмэгтэй яриад “Lexus 570 загварын автомашин байна, 2013 оны машин юм аа” гэж хэлэхээр нь “ирээд үзүүлчих” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа Чулуунбат гэж машины эзэн залуу ирээд 40.000 ам.долларын зээл авахаар тохирч миний нэр дээр уг автомашиныг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлчихээд буцаж манай байгууллага дээр ирж зээлийн гэрээгээ хийж нотариатаар орсон...” /4 хх 29/,

гэрч Б.Чулуунбатын “...Ингээд Э нь 2013 оны 09 сарын үеэр над руу яриад “хөгшин нь машин худалдаж авах гэсэн юм, таньдаг ченж байна уу” гэхээр нь би “чи яасан баяжчихсан юм уу” гэхэд “би их ашигтай наймаа хийсэн юмаа” гэж хэлж байсан. Ингээд 9 дүгээр сарын сүүлээр бид хоёр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд авто салон дээр очоод 2012 оны “Lexus 570” загварын автомашин 113.000 ам.доллароор худалдаж авсан. Тэгээд машины нэр шилжүүлэх болсон чинь намайг Э “би иргэний үнэмлэхээ авч ирээгүй байна, чи баримтаараа авчих, би маргааш эхнэрийнхээ нэр дээр хийчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад над руу 20-иод хоногийн өмнө холбогдоод “нөгөө машиныг ломбарданд тавиадхаач” гэхээр нь би хадгаламж зээлийн хоршоо руу очоод тэр машиныг 40.000 ам.доллароор тавиад тэр мөнгийг Эд өөрт нь өгсөн. Уг автомашиныг Нарны гүүрний хажуу талын банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Баасанжав гэж хүнээс зээл авч нөгөө машинаа хүний нэр дээр шилжүүлсэн. Уг автомашин одоо надад ямар ч хамаагүй ээ, дээрх автомашин нь 11-02 УНИ улсын дугаартай...” /4 хх 35/,

гэрч Г.Батмөнхийн “...Одмөнх гэж залуу надаар үе үе гэрээ хийлгэдэг зүс таних залуу байгаа юм. Одоо санахад 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Одмөнхөөс Төмөрсүх гэгч нь 500.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн өдөр бэлнээр 250.000 ам.долларыг миний нүүрэн дээр Төмөрсүх гэж өөрийгөө хэлж байсан залуу цүнхлээд аваад явсан. Харин үлдэгдэл 250.000 ам.долларыг 24 цагийн дотор өгнө гэсэн тохироо хийсэн. Тухайн үед би долларыг Томоо гэх хүн цүнхэндээ хийхийг харсан. Тэгээд энэ Томоо гэж хүн мөнгийг авч байгаа юм бол хамтран зээлдэгчээр орох ёстой гэж хэлэхэд зүгээрээ манай найз энэ мөнгийг авч байгаа юмаа, би найздаа итгэж байна гэж хэлсэн. Тухайн үед Одмөнх ч хажуунаас хэрэггүй гэж хэлсэн...” /4 хх 37/,

гэрч Д.Хасарын “...манай найз Г.Энхтүвшин над руу утсаар “яриад замын ажлаа авчихсан компани зарах гэж байна, авах хүн байна уу” гэхээр нь “би хүнээс асууя” гэж хэлээд Одмөнхөд Г.Энхтүвшингийн хэлсэн зүйлийг хэлээд орхисон. ...Г.Энхтүвшин над руу утсаар яриад “нөгөө хүн чинь дахиж өөр компани зарна гэж хэлж байна. Чи авах юм уу, зарах хүн байна” гэж хэлэхээр нь “компани зарах хүнийг чинь хэн гэдэг юм бэ, хаана ажилладаг хүн юм бэ” гэж асуухад “тэр залууг Томоо /жинхэнэ нэрийг Э гэдгийг нь сүүлд мэдэж авсан/ гэдэг, Алтанхуяг сайдын бие хамгаалагч хийдэг юм гэнэ” гэж хэлээд, ...Э бол компани зарах юм байна гээд Одмөнх бид хоёр итгэчихсэн байсан ба Одмөнх тэр компанийг авна гэж шийдсэн. Энхтүвшингээс Эыг компаниа хэдэн төгрөгөөр зарахыг нь асуулгахад 1 сая ам.доллар гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 9 дүгээр сарын 16-17-ны үед Одмөнх бид хоёр Этай уулзаад хамт хоол идээд компаниа 500.000 ам.доллароор зарахаар ярилцаад урьдчилгаа 250.000 ам.доллар өг, үлдэгдэл мөнгийг нь бичиг баримтаа гаргасны дараа авъя гэж хэлээд салсан. ...Тэгээд мөнгө өгөх болоход Э би төрийн тусгай хамгаалалтын хүн болохоор өөрийнхөө нэр дээр мөнгө авахгүй, найз Төмөрсүхийн нэр дээр авна гэж хэлсэн. Тэгээд Төмөрсүхэд Одмөнх 250.000 ам.доллар зээлдүүлэх зээлийн гэрээ хийгээд мөнгөө Эд нотариатын хажууд өгсөн...” /4 хх 88/,

гэрч Г.Энхтүвшингийн “...манай дүү Батсайхан надад “манай найз ...Цэрэн надад замын ажил авчихсан компаниа зарах хүн байна гэж хэллээ та сонирхож байгаа хүн амьтан байвал асууж өгөөч” гэж хэлсэн. Би тэр үед өөрийн найз Хасарт энэ тухай хэлээд орхичихсон юм. Түүнээс хойш бараг нэг сар гаруйн дараа байх Батсайхан надад нөгөө компани зарах хүмүүс авах хүн байна уу гэж асуугаад байна. Тийм хүн байна уу гэхээр нь би Хасартай ярьж асуучихаад Батсайханд Хасарын дугаарыг өгчихсөн юм. Батсайхан Хасар нар нэгнийгээ мэддэг юм. Тэгсэн Хасар над руу нилээн хэд хоногийн дараа утсаар яриад би нөгөө компани зарах гэж байгаа хүмүүстэй уулзлаа, боломжийн юм байж магадгүй юм байна гэхээр нь би сайн судалж байж хуулийнх нь дагуу юм хийгээрэй гэхэд Хасар тэгнэ гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгсэн нэг өдөр Хасар над руу яриад нөгөө компаниа худалдаж авахаар гэрээ хийгээд нотариатаар орлоо, хурдан хугацаанд компаниа шилжүүлж авахаар боллоо гэж хэлсэн. Хасар над руу гэрээ хийлээ гэж ярьснаасаа хойш 7 орчим хоногийн дараа утсаар яриад компани зарах хүн чинь алга боллоо гэхээр нь би цагдаад хурдан мэдэгд гэсэн. Тэгээд Цэрэн, Батсайхан, Хасар, Одмөнх бид нар бүгд уулзаад тэр хүнийг ямар хүн байсныг нь ярихад тэр хүний нэрийг нь мэдэх хүн бид нар дотор байхгүй байсан. Тэр залуу өөрийгөө Томоо гээд л яваад байсан гэсэн. Сүүлд тэр залууг Э гэдгийг Цэрэн мэдэж ирсэн юм...” /4 хх 90/,

гэрч Г.Батсайханы “... Би Цэрэнгийн хамт компани зарна гэсэн хүнтэй нь уулзахад тэр залуу өөрийгөө Томоо гэж танилцуулсан. Томоо ах надтай танилцахдаа өөрийгөө төрийн тусгай хамгаалалтад ажилладаг гэж хэлж танилцсан юм. ...Би энэ тухай өөрийн ах Энхтүвшиндээ хэлээд орхисон юм. 2013 оны 8 дугаар сарын эхээр байх Цэрэн над руу яриад Томоо яриад байна, компани авах хүн байна уу гэж асуухаар нь Энхтүвшин ахаас миний хэлсэн зүйлийг хүмүүсээс асууж үзсэн үү? гэхэд Хасар сонирхож байна лээ. Хасарыг уулзуулъя гэж хэлсэн. Би тэгээд Томоод утсаар яриад ийм хүн байна гэхэд Томоо надад би наад хүнтэй чинь уулзъя гэж хэлэхээр нь Томоод Хасарын дугаарыг өгөөд орхисон...” /4 хх 91/,

гэрч М.Төмөрсүхийн “...Томоог Э гэдгийг нь сүүлд Одмөнх, Хасар нараас сүүлд мэдэж авсан. Э нь өөрийгөө надад Томоо гээд танилцуулаад яваад байсан. би Эаас ямар ч мөнгө аваагүй, Э нь мөнгөө бүгдийг нь өөрөө аваад явсан. Э нь компани хэрэгтэй гээд л манай компанийн нэр дээ гэрээ хийсэн юм. Одмөнх мөнгөө надад биш Эд өгсөн юм. Одмөнх Эд мөнгөө өгөхдөө “за ингээд ажил бүтчих юм байлгүй дээ” гэхэд Э “маргааш ажил бүтчихнэ” гэж хэлсэн...” /4 хх 94-95/ гэх мэдүүлгүүд,

10. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Төв аймгийн нутагт газар авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Октябраас 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн,

хохирогч Д.Октябрийн “...Эрдэнээ гэх залуу нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны үеэр миний танил Болдоо гэдэг ах хүүг дагаж ирээд надтай танилцсан юм. Болдоо ахад би тэгэхэд Төв аймагт газар авмаар байгаа тухайгаа ярьсан чинь Эрдэнээ гэх залуу нь би Төв аймагт танил ихтэй газрыг авч өгч чадна гэж ярьж байсан юм. Тэгээд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус Эрдэнээ гэх залуу над руу залгаад Төв аймаг явъя би Төв аймаг яваад газрын асуудлыг чинь зохицуулчихаад ирлээ одоо хамт явъя гээд хамт Төв аймаг орсон. Төв аймагт очоод засаг даргатай нь уулзаж байна гээд 2-3 хүнтэй уулзаад байсан. Тэгээд за газар асуудалгүй болсон 10 сая төгрөг хэрэгтэй гэсэн юм. Тэгээд хот орж ирээд 10 сая төгрөг Эрдэнээд тоолж өгөөд миний машинаас буусан юм. Тэр оройдоо Эрдэнээ над руу яриад яаралтай машин хэрэгтэй байна гээд намайг жаахан уучихсан байхад манай гэрийн гаднаас миний машиныг аваад би замын ажил төрөл хөөцөлдөж байна унааны хэрэг гарчихаад байна, оройдоо авчирч өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр оройдоо ирээгүй алга болоод маргаашаас нь утасдахаар ажилтай явж байна аваачаад өгье гэж явсаар сүүлдээ утсаа авахаа болиод 11 хоног болсон тул өргөдөл өгсөн юм...” /4 хх 116/ гэх мэдүүлгүүд,

11.  2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкаар дамжуулан найз Ц.Мөнхжаргалын 5023297715 дугаарын дансаар иргэн Б.Доржжанцангаас “2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Б.Доржжанцангийн “...Томоо гэдэг хүн манай найзтай хамт сууж байхад нь найзтайгаа уулзах гэж очоод танилцаж байсан юм. ...Томоо ах ...“ахын дүү нэр дэвшихгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд, ...Томоо ах урьдчилгаа 10 сая төгрөгийг Хаан банкны 5023297715 дугаарын данс руу шилжүүлчих квот авна гэсэн... Тэгэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хадам ах Идэрцогтоос 10 сая төгрөгийг зээлж ...шилжүүлсэн. Тэгсэн чинь мөнгө шилжүүлсний дараа баярлалаа, баяртай гэсэн мессеж бичсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш холбоо бариагүй, уулзаагүй, тэр чигтээ таг болсон... би анхнаасаа намайг хуурах гэж байсан юм байна гэж ойлгосон...” /9 хх 191/

гэрч М.Идэрцогтын “...Доржжанцан бол манай дүүтэй гэр бүл болсон манай хүргэн байгаа юм. Манай дүү 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр над руу яриад нэг хүн ажил оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 10 сая төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Та мөнгө байвал шилжүүлээд өгөөч...” гэхээр нь би хүнээс мөнгө асууж байгаад олоод Доржжанцангийн хэлсэн 5023297715 дугаартай данс руу нь Доржжанцан ажлын урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд одоо болтол надад тэр мөнгийг буцааж өгөөгүй байгаа. Нөгөө хүн нь хулхитчихлаа гээд одоо болтол тэр ажилдаа орж чадаагүй юм шиг байна лээ... /9 хх 194/,

гэрч М.Идэрцогтын Хаан банкны дансны хуулга. /9 хх 195/,

гэрч Ц.Мөнхжаргалын “...Би 2016 оны 5 дугаар сард... Эрдэнээ гэх залуутай танилцсан... түүнээс хойш бид хоёр үерхэж эхэлсэн ба дотно харьцаатай болсон... Доржжанцан нь Эрдэнээг Томоо ах гэж дууддаг юм. Миний Хаан банкны 5023297715 дугаарын дансны виза картыг Томоо буюу Эрдэнээ л ашигладаг байсан. Би өөрөө ашиглаагүй...” /9 хх 201/,

хохирогч Б.Доржжанцангаар түүнийг залилсан гэх Ц.Эы зургийг таньж олуулсан ажиллагаа хийсэн тэмдэглэл /9 хх 210/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг ганцаараа болон бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Ц.Эыг хохирогч нарыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Эд 5 /тав/ жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирол төлбөр гаргуулахдаа зарим хохирогчийн хохирлыг орхигдуулсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хохирол төлбөрийг гаргуулахдаа өрөөсгөл байдлаар шийдвэрлэсэн нөхцөл байдлыг тус тус зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эыг нь И.Д, П.Н нартай бүлэглэн “...1 тэрбумын төсөлд 20.000.000 төгрөг төлж төсөл бичүүлээд 200.000.000 төгрөгийг хувааж авах боломжтой, Э нь өөрийгөө Японы Жайкагийн төслийн ажилтан, Д нь Жайкагийн төслийн орчуулагч” хэмээн танилцуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Мягмаржав, П.Ганбаяр, Г.Тунгалаг нараас 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Ард кино театрын хажууд 7.700.000 төгрөгийг, 2012 оны 6 дугаар зарын 17-ны өдөр 3.400.000 төгрөгийг дансаар буюу нийт 11.100.000 төгрөгийг залилан авсан гэм буруутайд тооцсон боловч иргэний хариуцагч П.Нийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хохирогч П.Ганбаярын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн /9 хх 26/ хохирогч П.Ганбаярыг иргэний хариуцагч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, иргэний хариуцагч нараас хохирогч П.Ганбаярт төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч П.Ганбаярын хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө, мөнгө нь нэгэн зэрэг /нэг гүйцэтгэх баримт бичгээр/ шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.” гэж заасан бөгөөд хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг хуульд тусгайлан заасан байх боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хохирлын дансанд хадгалагдаж байгаа Ц.Эаас хураагдсан 10.000.000 төгрөгөөс хохирлыг хохирогч бүрт нэр зааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хохирогч П.Ганбаяр нь “...Миний хохирлоос 3.100.000 төгрөг үлдсэн байсан боловч шүүх хурал дээр П.Ганбаяр намайг хохирогчоор дуудаагүй, миний хохирлыг барагдуулахаар шийдвэрлээгүй байгаа учир иргэний хариуцагч П.Нээс хохирлыг минь гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.

Хэдийгээр хохирогч П.Ганбаяр нь иргэний хариуцагч П.Нээс хохирлоо гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж, гэм буруутай хүнийг нэрлэн заасан байх боловч шүүхээс тэдгээрийг залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон учир хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тус бүр хувь тэнцүүлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд хохирогч П.Ганбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/661 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хохирлын дансанд хадгалагдаж байгаа Ц.Эаас хураагдсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй...” гэж,

7 дахь заалтыг шүүгдэгч Ц.Эаас нийт 446.360.898 /дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун жаран мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж гэснийг шүүгдэгч Ц.Эаас нийт 458.727.564 /дөрвөн зуун тавин найман сая долоон зуун хорин долоон мянга таван зуун жаран дөрөв / төгрөгийг гаргуулж гэж,

“...хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-т 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-т 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 39.685.000 /гучин есөн сая зургаан зуун наян таван мянга/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 40.935.000 /дөчин сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 13.750.000 /арван гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 16.106.570 /арван зургаан сая нэг зуун зургаан мянга таван зуун дал/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 17.356.570 /арван долоон сая гурван зуун тавин зургаан мянга таван зуун дал/ төгрөг...” гэж,

“...хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 1.250.000 /нэг сая хоёр тавин мянга/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 340.819.328 /гурван зуун дөчин сая найман зуун арван есөн мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 342.069.328 /гурван зуун дөчин хоёр сая жаран есөн мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 8.750.000 /найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 10.000.000 /арван сая/ төгрөгийг...” гэж,

“...хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 8.750.000 /найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 10.000.000 /арван сая/ төгрөгийг...” гэж тус тус өөрчилж,  

7 дахь заалтад шүүгдэгч Ц.Эаас “...хохирогч П.Ганбаяр /РД:ХП63050565/-т 2.366.666 /хоёр сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг...”,

иргэний хариуцагч И.Дээс хохирогч П.Ганбаяр /РД:ХП63050565/-т 2.366.666 /хоёр сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг...”,

иргэний хариуцагч П.Нээс хохирогч П.Ганбаяр /РД:ХП63050565/-т 2.366.666 /хоёр сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг тус бүр гаргуулж олгосугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Хохирогч П.Ганбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ