| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/457 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, түүний өмгөөлөгч Э.Оргил,
шүүгдэгч И.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2403008661078 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ямаат овогт *******ын ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч И.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо,*******ын гудамж ******* төвийн урд замд Тоуоtа Рrius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; , 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3 ...бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.*******г мөргөж амь нас нь хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохиролд 21.800.000 төгрөг нөхөн төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний ээж овогтой ******* 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орж нас барсан. Тээврийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тус хэрэгт намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Миний хувьд эхээс хоёулаа бөгөөд миний аав 10 гаруй жилийн өмнө өвчний учир нас барсан. Миний дүү 2020 онд мөн өвчний учир нас барсан. Миний ээж Шинжлэх ухааны академич, хими технологийн хүрээлэн, стандарт хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудад эрдэм шинжилгээний ажилтан, багш, лабораторийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Дүүг нас барснаас хойш би ээжийгээ асарч, хамт амьдарч байсан. Миний ээж үр хүүхдүүдээ элбэрэлтэй, төр болон үр хүүхдийнхээ төлөө тууштай ажиллаж амьдарч байсан. Хүний дээд эх хүн байсан бөгөөд тэтгэвэрт гарсны дараа ч гэсэн зүгээр сууж чаддаггүй, Баянзүрх дүүргийн Мал эмнэлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Тус хэрэг болсон 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээж ажилдаа яваад гэр рүүгээ харьж байсан. Орой 18:30 минутад залгаж ярихад “ажил тараад автобусанд суух гээд автобусны буудал явж байна. Замаараа эмийн сан орчхоод очно. Өлсөж байгаа тул ээж нь хоол иднэ шүү” гэж хэлсэн. Үүний дараа эхнэр бид хоёр хоол хийгээд хүлээж байсан. Ирэхгүй удаад байхаар 19 цагийн үед утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан. 18:40 цагт Цагдаагийн албанаас намайг дуудахаар нь очтол ээжийг зам тээврийн осолд орж нас барсан гэж хэлсэн. Би ээжийгээ ямар нөхцөл байдалтайгаар хэрхэн нас барсныг хараагүй. Осол болсны дараа манай эхнэр байрны оршин суугчдын групп дээр тус ослыг үзэж харсан хүн байгаа эсэхийг тодруулж хэрэв байгаа бол холбогдоно уу гэх агуулгатай мэдээлэл оруулсны дагуу ... фейсбүүк /facebook/ хаягтай хүн тус ослыг харсан талаар пост оруулсан байсныг мөрдөгчид дамжуулсан. Бидний хувьд ганц үлдсэн ээжийгээ зүй бусаар алдсандаа туйлын гомдолтой байна. Маш их харамсаж байна. Хууль дүрмийн дагуу зорчиж байсан эрүүл саруул хүнийг хайхрамжгүй байдлаас болж амь насыг хохироосон шүүгдэгч И.*******д маш их гомдолтой байна. Энэ гомдлыг үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их хүнд хэцүү байна. Энэ өдрөөс хойш миний сэтгэл санаа туйлын тогтворгүй болж, даралт байнга ихсэж, мартамхай болсноос гадна, шөнө унтаж чадахгүй, байнга хар дарж, хэцүү талаар яриад байвал цаг хугацаа орно. Хохирлын хувьд гэм буруутай этгээдээс хуульд заасан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж, хууль бусаар мөнгө төгрөг илүү авах санаа, зорилго байхгүй. Бид талийгаачийн ажил явдал оршуулгын зардалд 38,828,649 төгрөгийг зарцуулсан. 49 хоног, буяны ажилд 2,063,950 төгрөг зарцуулсан. Сэтгэцэд учирсан хохирол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тооцон 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ 139,892,602 төгрөгийг нэхэмжилж байна. Холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гарган өгч, мэдүүлэг гаргасан байгаа. Нийт хохирлоос 22,300,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ хугацаанд надаас манай гэр бүлээс уучлалт гуйж илэрхийлсэн зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2403008661078 дугаартай хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 28-55, 185-187 дахь тал/,
Амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3190, 3580, 5934, 5978, 5979 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 78-86, 92-97, 101-108, 114-116, 121 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2608 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №454 дугаартай дүгнэлт
/хавтаст хэргийн 137-144 дэх тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1926 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.... мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/, гэрч Б....мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 165 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 166 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 167, 173 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 168 дахь тал/, үл эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 170 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч И.*******д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1039 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч И.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээс хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо,*******ын гудамж ******* төвийн урд замд “ ” ББСБ ХХК-ийн эзэмшлийн Тоуоtа Рrius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; , /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3 ...бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигч Д.*******г мөргөж амь насыг нь хохироосон болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Зам орчны нөхцөл байдал нь харанхуй, гэрэлтүүлэг ассан, үзэгдэх орчин тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн ачаалал багатай зам байгаа харагдана. ...Бичлэгийн 01:09 секундэд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явган хүний гарц руу ойртон ирж байсан суудлын тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасалгүйгээр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний гарцыг нэвтэрч, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж байгаа харагдана...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн осол болохоос өмнө манай эхнэр ээжтэй 18 цаг 30 минутын орчимд утсаар залгаж ярьсан. Тэгэхэд манай ээж таван богдын орчимд автобусанд гэртээ харихаар явж байна гэж ярьсан байдаг. Ээж нь хоол иднэ шүү, замаараа эсийн сан орчхоод очно гэж ярьсан байсан. Тэгээд 19 цаг 30 минутын орчимд би ээжийн гар утас руу залгахад ээж гар утсаа авахгүй байсан. Би ээжийг утсаа авахгүй болохоор нь ээжийн бага дүү рүү залгаад “ээж танайд очсон уу? Утсаа авахгүй байна” гэхэд “манай гэрт ирээгүй, утсаар холбогдоогүй” гэж хэлсэн. Тэгээд ээжийг гэртээ ирэхгүй удаад байхаар нь яах уу гээд гайхаад байж байтал Замын цагдаагаас над руу залгаад “Замын цагдаагийн газарт хүрээд ир” гэхээр нь очсон. Тэгээд ээжийг зам тээврийн осолд орж нас барсан байна гэдгийг мэдсэн.
Миний ээж 1957 онд Улаанбаатар хотод төрж өссөн. 10 жилээ Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг суралцаж төгсөөд Монгол Улсын их сургуулийг Химич мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Стандарт хэмжил зүйн үндэсний төвд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, итгэмжлэлийн албаны дарга зэрэг албан тушаалтай ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гараад Стандарт хэмжил зүйн үндэсний төвд зөвлөх, Баянзүрх дүүргийн мал эмнэлгийн лабораторт зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Миний ээж 2 хүүхэдтэй. Би өөрөө талийгаачийн том хүү байгаа юм. Манай дүү 2021 онд нас барсан. Манай аав 10 орчим жилийн өмнө нас барсан. Манай ээжид надаас өөр хууль ёсны төлөөлөгч болох хүн байхгүй. Би ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Оршуулгын болон бусад зардалд 36.093.300 төгрөгийн зардал гарсан байгаа. Жолоочоос мөнгө өгөөгүй. ...Би гомдолтой байна. Сэтгэл санааны гэм хохирлыг Иргэний хуулийн 511.5 д зааснаар нэхэмжилнэ. Оршуулгын зардал 36.093.300 төгрөг, 49 хоногийн буян хураахад гарах зардлуудыг тус тус нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 28-55, 185-187 дахь тал/,
Нас барсны гэрчилгээний хуулбарт: ын *******г 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсныг бүртгэв гэх /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн осол болсны дараа манай ажлын газрын тогооч гэх хүн утсаар над руу залгаад “******* тээврийн хэрэгсэл жолоодож яваад Яармагийн замд хүн мөргөсөн байна” гэж хэлсэн. тухайн үед *******гийн хойд талд өөр машинтай явж байсан юм байна лээ. Надад тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. ...Би уг тээврийн хэрэгслийг анх хувь хүнээс худалдаж авахдаа “ профит энд инвестмент” ББСБ-д зээлийн гэрээ байгуулан зээл авч уг тээврийн хэрэгслийг худалдаж авч байсан юм. 1 жил 2 сарын хугацаатай зээл байсныг хугацааны өмнө зээлээ төлж барагдуулсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадахгүй байж байгаад *******гийн эхнэрт 6.500.000 төгрөгөөр уг тээврийн хэрэгслийг худалдсан. Мөн л нэр дээр нь шилжүүлж өгч чадалгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Уг тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэдэггүй. Тийм болохоор бусдад учирсан хохирлыг ******* өөрөө төлж барагдуулна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Яармагийн хорооллын ертөнцийн зүгээр хойд талын явган хүний гэрлэн дохиотой гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарахаар явган хүний гарцын дэргэд ирсэн. Явган хүний гарцын дэргэд ирэхэд явган хүний хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл ассан байсан. Тэгээд би ногоон гэрэл асахыг хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарахаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү алхаад орсон. Тэр үед миний өөдөөс буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар 60 орчим насны эмэгтэй хүн гэрлэн дохио хүлээж зогсож байгаад явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү орж байгаа харагдсан. Тэгтэл тэр эмэгтэй хүнийг зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд машин ирж мөргөсөн. Тэр машин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний гарцыг нэвтрэх үедээ миний өөдөөс буюу хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байсан 60 орчим настай, эмэгтэй, явган зорчигчийг маш хүчтэй мөргөөд зогссон. Мөргүүлсэн эмэгтэй газар дээрээ нас барсан байх гэж бодож байна. Явган зорчигчийг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан ба мөргөсөн машин нь Тоуоta Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Улсын дугаарыг нь бол мэдэхгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл асаж зорчих хэсгийн 1,2 дугаар эгнээний тээврийн хэрэгслүүд зогсох үед нь би зорчих хэсэг рүү орсон. Мөргүүлсэн явган зорчигч мөн адил тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл асаж тээврийн хэрэгслүүд зогссоны дараа зорчих хэсэг рүү орсон. Тэгэхэд 3 дугаар эгнээний тээврийн хэрэгсэл улаан өнгийн гэрэл дохиогоор зогсолгүйгээр явган хүний гарцыг нэвтэрч тэр хүнийг мөргөсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3580 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээгээр амь хохирогч Д.*******гийн цогцост гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтэл: Баруун дух, зулай, чамархай, суурь ясны цөмөрсөн, ясны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнд тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, цээжний баруун талд 2-7-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь баруун дух, зулай, чамархай, суурь ясны цөмөрсөн, ясны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнд тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хуйхны, ус хуралт, цээжний баруун талд 2-7-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүдийн улмаас нас барсан байна. 2024.10.21-ний 21:55 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон байжээ. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ гэх /хавтаст хэргийн 78-86 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний шинжээч Л.Алтанцэцэгийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5934 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Д.*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн майк, хөх өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн хөхний даруулга, улаан саарал өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн алчуур, ягаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн хос гутал, бор өнгийн хос өвдгөвч, хар өнгийн цамц нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр өнгийн хос оймс, хар өнгийн бээлий дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн майк, хөх өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн хөхний даруулга, улаан саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн бээлий, саарал эрээн өнгийн алчуур, цэнхэр өнгийн хос оймс дээр цус илэрсэн, ягаан өнгийн дотоож, цэнхэр өнгийн хос оймс, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн хос гутал, бор өнгийн хос өвдгөвч, хар өнгийн цамц дээр биологийн ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус байна. Хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн майк, хөх өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн хөхний даруулга, улаан саарал өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ9331 дугаартай Д.******* гэх хатаан бэхжүүлсэн бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно гэх /хавтаст хэргийн 92-97 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний шинжээч Б.Баатархүүгийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3190 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн хиймэл үс, саарал эрээн алчуур, шаргал өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, саарал энгийн цамц, хар өнгийн бээлий, цэнхэр өнгийн оймс хөх өнгийн өмд, хар өнгийн гутал, саарал өнгийн өмд, бор өнгийн хувцасны тасархай шинжилгээнд тэнцэнэ. Саарал улаан өнгийн өмдөнд үүссэн 40мм, б0мм хэмжээтэй гэмтлүүдийн зах ирмэг суналттай, утасны тасралтууд жигд бус, оёдлын алхмууд илэрч байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. 12х10мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг нь жигд бус, тасарсан утасны үзүүрүүд суналттай байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гогдолт байна. Бор өнгийн хувцасны тасарсан хэсгийн гэмтлүүдийн зах ирмэг нь тэгш, суналтгүй, байх тул хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн хиймэл үс. саарал эрээн алчуур, шаргал өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн цамц, хар өнгийн бээлий, цэнхэр өнгийн оймс, хөх өнгийн өмд, хар өнгийн гутал зэрэгт гэмтэл үүсээгүй байна гэх /хавтаст хэргийн 101-108 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний шинжээч Б.Нямхишигийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5978 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “...” гэсэн дугаартай хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний шинжээч Ш.Пүрэвдуламын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5979 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн И.*******гийн гэх цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна гэх /хавтаст хэргийн 121 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2608 дугаартай дүгнэлтэд: Тоуоtа Рrius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 1.088.000 төгрөг, шууд бус зардалд 155.000 төгрөг, нийт 1.243.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоуоtа Рrius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Инвестмент ББСБ-гэх /хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №454 дугаартай дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны хүч, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Урд их гэрлийн зүүн талын ойр болон баруун талын ойр, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер хагарсан, копуд баруун талдаа хонхойж, будаг гандсан, урд салхины шил баруун талдаа цацарч хагарсан, салхины шилний рам баруун талдаа хонхойсон, баруун гар талын урд их гэрлийн сэнж хугарсан, баруун урд крыло хонхойсон, баруун урд хаалга нугасан талдаа нугаларч, замаска ховхорсон, хойд буфер хагарч, замаска будаг ховхорсон, зүүн хойд крыло дугуйны ирмэг хэсэгтээ будаг зурагдсан, зүүн хойд хаалга хонхойж, будаг халцарсан, зүүн талын доод хормой замаска будаг ховхорсон, зүүн урд крыло хонхойж, будаг халцарсан, хойд 2 оврын гэрэл анивчиж асдаг, дугаарын 2 гэрэл асахгүй, тоормосны баруун гэрэл бүдэг асдаг зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Автотээврийн хэрэгслийн урд их гэрлийн зүүн талын ойр болон баруун талын ойр, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер хагарсан копуд баруун талдаа хонхойж, будаг гандсан, урд салхины шил баруун талдаа цацарч хагарсан, салхины шилний рам баруун талдаа хонхойсон, баруун гар талын урд их гэрлийн сэнж хугарсан, баруун урд крыло хонхойсон, баруун урд хаалга нугасан талдаа нугаларч, замаска ховхорсон, хойд буфер хагарч, замаска будаг ховхорсон, зүүн хойд крыло дугуйны ирмэг хэсэгтээ будаг зурагдсан, зүүн хойд хаалга хонхойж, будаг халцарсан, зүүн талын доод хормой замаска будаг ховхорсон, зүүн урд крыло хонхойж, будаг халцарсан, хойд 2 оврын гэрэл анивчиж асдаг, дугаарын 2 гэрэл асахгүй, тоормосны баруун гэрэл бүдэг асдаг зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны систем хэвийн ажиллагаатай, битүүмж алдагдаагүй байна. Тоуоta Prius 20 маркийн ******* ******* улсын дугаартай автотээврийн хэрэгсэл 2022 оны 05 дугаар сарын 16-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцээгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 05-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна гэх /хавтаст хэргийн 137-144 дэх тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1926 дугаартай магадлагаанд: Явган зорчигч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тоуоta Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч И.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3 ...бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэх /хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
Шүүгдэгч И.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад Ни...тойргийн баруун талын ....ШТС-ын урд байдаг ажил дээрээ очоод тэндээ оройны 18 цаг 30 минут хүртэл ажилласан. Тэгээд ..замаар баруунаас зүүн чигт автомашин жолоодож явсан. Зүүн зүгт явсаар Вива сити хотхоны урд замд явган хүний гэрлэн дохиотой гарц зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр дөхөөд ирэх үед гэнэт тэр гарцаар миний зүүн гар тал буюу замын зорчих хэсгийн хойд талаас нэг явган зорчигч гэнэт гараад ирсэн. Би тэр хүнийг хараад шууд зогсоох арга хэмжээ аваад өөрийн автомашиныг зогсоосон. Тэр хүнийг гарч ирэхийг хараад мөргөх үед би тоормос гишгэж таарсан. Тэгээд өөрийн автомашиныг зогсоогоод буугаад ирэхэд нөгөө хүний толгой хэсгээс нь цус гараад байсан. энэ үед надтай хамт явсан ажлын хүн маань түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би ойролцоогоор 40км/цагийн хурдтай явж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч И.******* нь ...аймгийн суманд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2,79 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 173 дахь тал/ баримтаар батлагдаж байна.
Шүүгдэгч И.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо*******ын гудамж ******* төвийн урд замд Тоуоtа Рrius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; , 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3 ...бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.*******г мөргөсний улмаас “...баруун дух, зулай, чамархай, суурь ясны цөмөрсөн, ясны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнд тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, цээжний баруун талд 2-7-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан. Амь хохирогч нь “...гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барж амь нас нь хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч И.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Хохирлын хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* оршуулгын зардалд 38,828,649 нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч нь 22,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Баримтгүйгээр нэхэмжилсэн 4,800,000 төгрөг, гадаадаас ирж, буцсан зардал 4,880,000 төгрөг эдгээр зардлуудыг хасаад нийт 13,412,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг арга”-д “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл хүн амын дундаж наслалтын зөрүүг аль ашигтайгаар тооцож шүүхээс тогтооно...” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д хөдөлмөрийн доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулах дүгнэлт гаргасан.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, түүний өмгөөлөгч Э.Оргил нараас улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргахгүй.
Хохирлын хувьд: Улсын яллагчийн зүгээс оршуулгын зардалд 38,828,649 нэхэмжилснээс 22,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Баримтгүйгээр нэхэмжилсэн 4,800,000 төгрөг, гадаадаас ирж, буцсан зардал 4,880,000 төгрөг зэрэг зардлуудыг хасаж тооцох санал дээр маргахгүй. Харин дээрх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Нийт 13,412,000 төгрөгийн хохирол дээр 49 хоногийн буяны ажлын зардал 2,065,950 төгрөгийг шүүгдэгчээс нэмж гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Тэрээр тогтсон гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй, урьд эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй ба тухайн үедээ согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага сонгох санкцтай. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.
Хохирлын хувьд: Гадаадаас ирсэн, буцсан хоёр талын онгоцны тасалбарын зардал 4,880,000 төгрөг, баримтгүй зардал 4,800,000 төгрөг, эмчилгээний зардал 610,000 төгрөг, зан үйлтэй холбоотой зардал 2,650,000 төгрөг зэргийг хохиролд тооцож нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Дээрх хохирлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа учир хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 165 дахь тал/
Шүүгдэгч И.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, оршуулгын зардлаас тодорхой хэмжээг нөхөн төлсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож энэ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч И.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан 02 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан И.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус зааж зохицуулсан.
“Тоёота Приус-20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “ энд ББСБ”-ийн нэр дээр бүртгэлтэй боловч тус байгууллагатай байгуулсан ... тоот зээлийн гэрээ нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлөгдөж дуусгавар болсон талаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 175 дахь тал/ авагджээ.
Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн осол болсны дараа манай ажлын газрын тогооч гэх хүн утсаар над руу залгаад “******* тээврийн хэрэгсэл жолоодож яваад Яармагийн замд хүн мөргөсөн байна” гэж хэлсэн. тухайн үед *******гийн хойд талд өөр машинтай явж байсан юм байна лээ. Надад тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. ...Би уг тээврийн хэрэгслийг анх хувь хүнээс худалдаж авахдаа “ профит энд инвестмент” ББСБ-д зээлийн гэрээ байгуулан зээл авч уг тээврийн хэрэгслийг худалдаж авч байсан юм. 1 жил 2 сарын хугацаатай зээл байсныг хугацааны өмнө зээлээ төлж барагдуулсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадахгүй байж байгаад *******гийн эхнэрт 6.500.000 төгрөгөөр уг тээврийн хэрэгслийг худалдсан. Мөн л нэр дээр нь шилжүүлж өгч чадалгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Уг тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэдэггүй. Тийм болохоор бусдад учирсан хохирлыг ******* өөрөө төлж барагдуулна /хавтаст хэргийн 63 дахь тал/ гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч И.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирогч Д.******* нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3580 дугаартай дүгнэлтээр “...гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан” /хавтаст хэргийн 78-86 дахь тал/ болох нь тогтоогдож байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...оршуулгын зардалд 38,828,649 төгрөг, 49 хоног буяны ажилд 2,063,950 төгрөгийн зардал гарсан ба үүн дээр Сэтгэцэд учирсан хохирол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тооцон 99,000,000 төгрөг, нийт 139,892,602 төгрөгийг нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гаас нэхэмжилсэн нэхэмжлэлээс оршуулгын зардалд 11,621,239 төгрөг, ресторанд буяны ажил хийсэн 10,220,000 төгрөг, хүнсэнд хэрэглэсэн 6,689,410 төгрөг, Ш.******* болон түүний эхнэр Д. нар 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 8-ны өдрийн хооронд “..” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал 610,000 төгрөг, нийт 29,410,649 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс эмчилгээний зардал 610.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, түүний эхнэр Д. нар нь амь хохирогч Д.*******тэй хамт амьдардаг байсан бөгөөд энэ хэргийн улмаас сэтгэл зүйн байдал тогтворгүй болж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Иймд амь хохирогчийн хүү Ш.*******, түүний эхнэр Д.... нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийн хооронд “Эрүүл Оршихуй” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал 610,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Харин амь хохирогчийн 49 хоногийн буяны зардалд гарсан 2,065,953 төгрөг /хавтаст хэргийн 185-187 дахь тал, баримтгүйгээр нэхэмжилсэн 4,800,000 төгрөг, нийт 6,865,953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн төрсөн дүүгийн хүү Б....онгоцны тасалбарын үнэ 4,888,000 төгрөг /хавтаст хэргийн 52-55 дахь тал/-ийн баримт авагдсан боловч ...-._ нь амь хохирогчтой болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******тай садан төрлийн холбоотой гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч И.******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д оршуулгын зардалд 22,300,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс нотлох баримтын шаардлага хангах үндэслэлтэй гэж үзсэн амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд гарсан 29,140,649 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 22,300,000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч И.*******гаас 6,840,649 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гом хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ...үржүүлэн тооцно.” гэж заасан.
Гэмт хэрэг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарсан ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч И.*******гаас нийт 105,840,649 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн нэхэмжлэлээс 49 хоногийн буяны зардал 2.065.953 төгрөг, баримтгүй зардал 4.800.000 төгрөг, бүгд 6,865,953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин амь хохирогчийн ач хүү ... оршуулгын ажилд оролцохоор ирж буцсан замын зардал 4,888,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хэн аль нь хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт диск хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ямаат овогт *******ын *******г тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 02 жил 8 сарын /хоёр жил найман сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч И.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д оршуулгын зардалд 22,300,000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч И.*******гаас оршуулгын зардалд 6,840,649 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99,000,000 төгрөг, нийт 105,840,649 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн нэхэмжлэлээс 6,865,953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн 4,888,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт диск хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР