Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00000/И |
Дугаар | 181/ШШ2017/01731 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/01731
2017 оны 6 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2017/01731 Улаанбаатар хот
н
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Нэхэмжпэгч:
Хариуцагч:
Хариуцагч: “
-“” ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008 оны 9 сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгуулах, О. нь дулааны төвийн шугамнаас ЦПТ буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,
-“” ХХК-ийн 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлтэй,
-“” ХХК-ийн “” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, -гуравдагч этгээд “” ХХК-ийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.гийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүндалай,
нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Аптанцэцэг, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Иргэн О., “” ХХК-ийн хооронд 2008.09.04-ний өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээ байгуулагдаж, үүний дагуу хамтран ажиллах болж, манайх газраа өгч, ХХК нь дулааны шугам татах асуудлыг шийдэж, Зайсанд ЦТП буюу дулаан дамжуулах төвийг барихаар тохирч ЦТП буюу дулаан дамжуулах төвийг барьсан. Гэтэл хариуцагч “” ХХК гэрээний 4.3, 4.7 дахь заалтыг зөрчиж бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, дулаан дамжуулсан байсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011.05.13-ны өдрийн 793 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011.09.13-ны өдрийн 523 дугаар тогтоолоор “” ХХК нь иргэн О.тэй байгуулсан 25008.09.04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнийхээ 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон боловч хариуцагч нь гэрээний заалтаа биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.
Ямар гуравдагч этгээдүүд дулаан авсныг бид тогтоох боломжгүй байна, яагаад гэтэл бид УБДС ТӨХК руу албан бичиг явуулсан, шүүхээс мөн УБДС ТӨХК руу албан бичиг явсан. Гэтэл дулаан авсан гэх гуравдагч этгээдүүдийн нэр зөрүүтэй, зарим нь огт мэдэгдэхгүй байгаа. Бид 01 тоот гэрээнд заасны дагуу бидний хэн аль нь зөвшөөрөл авалгүй дулаан ашиглаж байгаа этгээдүүдийг гуравдагч этгээд гэж үзэж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа “Эй Ди энд би” ХХК, “Эм Си Эс проперти” ХХК, “Ханбэлчир” ХХК, “Сипоко” ХХК зэрэг компаниуд гэж нэр зааж байсан боловч ингэх боломжгүй юм байна гээд шаардлагаа гуравдагч этгээдүүд гэж өөрчилсөн. Гэхдээ 2 талын зөвшөөрлийг авсан “” ХХК, “Эс Девелопмент11 ХХК, “Сипоко” ХХК, “ИНЭЛ” ХХК, Америк сургууль зэрэг компаниуд байгаа, бусад нь зөвшөөрөл аваагүй.
Гэрээний нэг тал болох “” ХХК гэрээний зарим заалтыг ноцтой зөрчиж, дур мэдэн дангаараа бусдад дулаан өгсөн явдпыг таслан зогсоолгож, иаашид дахин давтан гаоплтахп/й байх болно. Бидний байгүулсан гэоээний 4.3-т“Дулааны шугам болон ЦТП-ээс гуравдагч этгээд дулаан авах хүсэлт гаргавал хоёр тал харилцан зөвшилцөж, санал нэгдсэн тохиолдолд протокол үйлдэн гуравдагч этгээдэд дулаан авах зөвшөөрөл өгнө”, 4.7-д “...Энэхүү шугамуудаас гуравдагч этгээдэд аль нэг тал дангаараа дулаан өгөхөөр тохиролцож, дулаан өгч болохгүй гэж тов тодорхой заасан байгаа. Энэ заалт гэрээнд яагаад тусгагдсан бэ гэвэл дулааныг хамаагүй өгөх юм бол хоёр тал өөрсдөө дулаанаар гачигдахад хүрэх юм. ХХК гэрээний дээрх заалтыг удаа дараа зөрчсөөр ирсэн бөгөөд түүнийг анхан шатны шүүх 3 удаа, Улсын дээд шүүх 2 удаа тогтоож, таслан зогсоох арга хамжээг авах үүргийг тус компанид өгсөөр ирсэн. Анхан шатны болон Улсын дээд шүүхийн 523 дугаар тогтоолоор “... ХХК Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны тухай 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот гэрээний 4.7 дахь заалтыг зөрчиж, гуравдагч этгээдэд дулаан өгсөн болох нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. ХХК нь аль ч шүүхийн ямар ч шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрч ирснийг гайхаад байна. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгааг юу гэж олгох вэ. Бид тухайн гэрээг хийх үед тусгай зөвшөөрөл авч байгаагүй, авах ч шаардлага байгаагүй. Хоёр тал ЦТП-г өөрсдийн л эрэлт хэрэгцээндээ ашиглахаар барьж байгуулсан бөгөөд гуравдагч этгээд, бусдад дулаан дамжуулах гэж эхнээсээ хийгээгүй.
Иймд, ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008.09.04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.гийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгуулах, О. нь дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох 2 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмнө гаргасан 2 шугамын үр ашгийг 50 хувиар хүртэлх эрхтэйг тогтоолгох хэсгээс татгалзсан байгаа нь хэвээрээ тул уг шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэв.
Хариуцагч “ ХХК”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2008.09.04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний нөхцөл биелэгдээгүй гэж үзэж байгаа. О. нь гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 178 тоот техникийн нөхцөл нь хүчингүй болсон, гэрээний 3.2-т заасан ЦТП-ийн барилгын зургийг хийлгээгүй, гэрээний 3.3-т заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй, энэ нь гэрээгээр хүлээсэн 4 үүргийн 3-ыг биелүүлээгүйг харуулдаг. Харин манай компани 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Жи Ди энд Би” ХХК, “Эм Си Эс” ХХК, иргэн Л.Ганбаяр, “Зайсан максим” ХХК, “Ханбэлчир” ХХК нарын хамтаар Эрчим хүчний ерөнхий газрын ерөнхий хэлтсээс дулааны хэрэглээ 7.0 Гкал/ц, үүнээс халаалт 4.5 Гкал/ц, хэрэглээний халуун ус 2.5 Гкал/ц хүчин чадалтай байх 07/2009 тоот техникийн нөхцөл өвч Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талаар байрлах төв шугамаас дулааны шугам салбарлан татах, шугам сүлжээ барьж байгуулах, ЦТП буюу дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, барилга зэргийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Энэхүү техникийн нөхцөл нь дээр дурдсан хуулийн этгээдүүд болон иргэний нэр дээр гарсан тул уг ажлыг хийхэд хоорондоо гэрээ Оайгуулан гүйцэтгэсэн байгаа.
Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5-д “талуудт, оруулсан хөрөнгө оруулалтаа мөнгөн дүнгээр илэрхийлэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын талаарх маргаан болон харилцан мөнгөн дүнгийн нэхэмжлэл гаргахгүй” гэж заасан, түүнчлэн 4.12-т “...гэрээнд заасан асуудлаар шүүхэд маргаан гаргаж хандахгүй” гэж заасан байхад нэхэмжлэгч тал нь хэдэн ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргав. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 2 дугаар зүйлд зааснаар дулааны шугам сүлжээ, ЦТП-ийн тоног төхөөрөмжийг суурилуулах үүрэг нь манай компанид байсан бөгөөд бид энэ үүргээ давуулан биелүүлсэн. Харин нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, үүгээр зогсохгүй гэрээний 1-д заасан зорилго биелэгдээгүй тул бид гэрээнээс татгалзан гарсан юм. Нэгэнт гэрээнээс татгалзан гарсан, тэй холбогдох тооцоог хийж дуусгасан тул нэхэмжлэгч нь манай компанийн бусад этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй.
Сөрөг нэхэмжлэлдээ:...01 тоот гэрээний 4.5, 4.12 дахь заалтууд нь Үндсэн хууль, Иргэний хуульд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. 01 тоот гэрээний 3.1-д заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй, энэ нь гэрээгээр хүлээсэн 4 үүргийн 3-ыг биелүүлээгүйг харуулдаг. Иймд талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээг цуцалж өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно гэв.
Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07/2009 тоот техникийн нөхцөл, зургийн дагуу гадна дулаан шугам, тоног төхөөрөмжийн монтаж угсралтын үеийн техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрэм, барилгын норм дүрмийн дагуу хийж байгаа эсэхэд манай байгууллагын инженер, техникийн ажилчид ажил үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж заасны дагуу “Эй Ди энд Би” ХХК, “Эм Би Эс” ХХК, “Зайсан максим” ХХК, “Ханбэлчир” ХХК, “Сипоко" ХХК, “Эс девелопмент” ХХК-иуд, иргэн Л.Ганбаяртай дулааны эрчим хүч хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон нь хууль зөрчөөгүй. Манай компани нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд “Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх” тухай заасан заалтыг зөрчөөгүй тул дээрх компани, иргэнтэй байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ цуцлах, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хөндөх, зөрчих эрх бидэнд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн баруун хойд хэсэгт баригдсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг барихад манай компани тодорхой хөрөнгө оруулсны үндсэн дээр өөрийн барьсан барилгыг дулаанаар хангаж байгаа. Гэтэл иргэн О.гийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Манай компани 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мфикскапитал ХХК-тай 10/021 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Зайсангийн аманд байрлах тус компанийн дулааны Ф315 диаметртэй шугамнаас салаалан татах эрхийг авч, өөрийн барьж буй барилгад шаардагдах 10 Гкал/ц дулааны эх үүсвэрээр хангагдах, манай зүгээс 70.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, манай компани дулааны үндсэн шугамаас өөрийн хөрөнгөөр салбар шугамыг барьж ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч шаардлагадаа дурдаад байгаа дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулсан болох нь энэ гэрээгээр нотлогдож байгаа. Түүнчлэн уг дулаан дамжуулах төвийн барилгын 1 дүгээр давхар нь ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн барилга байсан бөгөөд бид энэхүү барилгад өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулсан дулаанаар хангахад ашиглаж байна. Дулааны төв шугамаас дулаан салбарлан авах 07/2009 тоот техникийн нөхцөлийг “” ХХК, “Жи Ди энд Би”, “Эм Си Эм”, “Зайсан максим”, “Ханбэлчир” ХХК-иад болон иргэн Л.Ганбаяр нар нийлж Эрчим хүчний газраас 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан байна. Уг техникийн нөхцөлийн дагуу 7 Гкал/ц бүхий дулааны хэрэглээг зөвшөөрсөн, үүнээс хариуцагч болон гуравдагч этгээд компаниуд салбарлан авсан байна. Гэтэл иргэн О. нь 2010 онд авсан 35/2010 тоот Гкал/ц дулааны хэрэглээ зөвшөөрсөн техникийн нөхцөлийг үндэслэн дулаан авахаар зүтгэж байгаа нь үндэслэлгүй юм.
Маргаж буй дулааны шугам, дулааны төвийг 07/2009 тоот техникийн нөхцөлийн үндсэн дээр барьж байгуулсан болохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 687 тоотоор хариуцагч компанид мэдэгдсэн байна. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компанийн өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.гийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших ашиглах өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаарх тайлбартаа: Хэн ч шүүхэд хандах эрхтэй. Гэхдээ О. гэрээний заалтыг зөрчөөгүй, харин “” ХХК зөрчсөн. Бид хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардаж байгаа учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин бие даасан шаардлага нь хууль болон гэрээнд заагаагүй шаардлага байна. Манай нэхэмжлэлд хамаагүй. “” ХХК нь манайхаас зөвшөөрөл аваагүй байж байгаад сүүлд бид тохиролцож, манайд 100.000.000 төгрөг төлж, манайхаас дулаан авах зөвшөөрлийг өгчихсөн байгаа. Энэ мэтээр бид хэрэв тохиролцож чадвал манайх зөвшөөрлийг өгөхгүй гээгүй, өгнө хамгийн гол нь манайхаас зөвшөөрөл аваагүй олон гуравдагч этгээд байна гэв.
Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ЦТП барих нь өвлийн улиралтай улс орнуудад зардал ихтэй, мөнгө шаардсан ажил. Харин барууны улс орнуудад улсаасаа хөрөнгө авч барьчихаад буцаагаад улсдаа өгдөг хуультай. Харин энэ тохиолдлын хувьд хотоос төсөв мөнгө гарах боломжгүйн улмаас иргэд өөрсдөө ЦТП барьсан, үүнээс үүдэлтэй маргаан үүссэн болж харагддаг. ЦТП-г “” ХХК барьсан болох нь тэдний санхүүгийн баримтаас харагддаг. Манай улсын хувьд ЦТП барихдаа европын улс орнуудын жишгийг судлаасай гэж хүсэж байна. Бие даасан шаардлагын хувьд тусгайлан хэлэх зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгч “” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манайх “ ХХК”- тай 2008, 2009 онд 4 төрлийн гэрээ байгуулсан. Гэрээнүүдээр Хан-Уул дүүргийн11-р хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсрах ажлыг 1.734.442.700 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тохирсон. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дулааны шугам сүлжээ, ЦТП-ийн тоног төхөөрөмжийг угсарч бүрэн хүлээлгэн өгсөн. Одоо тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа. Гэтэл захиалагч буюу хариуцагч нь манайд төлөх мөнгөө төлөөгүй байна.
“Бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил гүйцэтгэх тухай” 2008.08.02-ны өдрийн 08/32 тоот гэрээний 5.4-т “Захиалагч тал нийлүүлсэн тоног төхөөрөмж, бараа материал, ажлын хөлсний үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд нийлүүлэгдсэн, угсрагдсан тоног төхөөрөмж бараа материал нь Гүйцэтгэгч талын өмч хэвээр байна”, “Тоног төхөөрмж нийлүүлэх тухай” 2009.07.28-ны өдрийн 09/26 тоот гэрээнүүдийн 5.3-т “захиалагч тал тоног төхөөрмжийн үнийг төлөөгүй нөхцөлд захиалсан тоног төхөөрөмж нь нийлүүлэгч талын өмч хэвээр байна” гэж тус тус заасан. Иймд Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан ЗузШегт фирмийн 11630 Ш ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Манай шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцач “” ХХК нь маргахгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул манайтай холбоотой нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч “” ХХК, түүний төлөөлөгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зайсанд байрлах Хөх тэнгэр цогцолбор хотхоныг барьж ашиглалтанд оруулсан. Уг хотхоны дулаан, цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх, дулааны шугамыг төвийн шугамтай холбох ажлыг хийлгэхээр “” ХХК-тай 2008.08.12-нд “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хотхоны гадна дулааны шугам сүлжээг угсрах ажпыг, 2009.07.06-ны өдөр “Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” гэрээг байгуулж Швед улсад үйлдвэрлэгдсэн Зуз*Ьегт фирмийн 11630 к\Л/ ялтаст дулаан солилцуурын иж бүрдлийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх, угсрах ажпыг, 2009.09.20- нд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ялтсан дулаан солилцуур угсрах ажлыг, 2009.07.28-нд “Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” гэрээг байгуулж 90 кВт-ын хүчин чадалтай иж бүрдэл 3 ком насос, инвектор, конпенсатрыг дагалдах тоног төхөөрөмж, туслах материалын хамт нийлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Ажил 1.734.442.700 төгрөгийн өртөгтэй байсан. Манайх 516.398.210 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.218.044.490 төгрөгийг төлөөгүй, төлж чадахгүй байгаа учир дээрх тоног төхөөрөмж, угсрагдсан зүйлийг “” ХХК-ийн өмч болохыг тогтоохыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Манай 2 компаний хоорондох ажил гүйцэтгэх гэрээнүүдтэй холбоотой маргаан нь энэ хэргийн нэхэмжлэгч О., хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон “Жинхэнэ-Уянга” ХХК-нуудад огт хамааралгүй гэв.
Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О. нь хариуцагч “” ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд тус тус холбогдуулан “” ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгуулах,
О. нь дулааны төвийн шугамнаас ЦПТ буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх шүүхэд гаргасан дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын үр ашгийн 50 хувийг хүртэх эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж, багасгасан хэсгийг баталж, хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд “” ХХК, иргэн О. нар Зайсан дахь аялал жуулчлалын цогцолбор барилга болон “” ХХК-ийн Зайсан дахь Аялал жуулчлалын цогцолбор барилгыг дулаанаар хангах, дулааны төв магистрал шугам татах, түүнд зориулсан тоног төхөөрөмж болон ЦТП-ийн барилга барих зэрэг ажлуудыг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран гүйцэтгэж, хамтран эзэмшихээр тохиролцсон байдаг.
Тус гэрээнд “” ХХК зураг хийлгэх, дулааны шугам барих, улсын комисст хүлээлгэн өгөх, ЦТП-ийн тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулах, шугамын огтлол хийн хаалт тавьж, гэрээний талуудыг хангахуйц дулаан авах нөхцлийг хангах, эдгээр ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, энэхүү хөрөнгө оруулалтын 50 хувийг О.д эзэмшүүлэх үүргийг хүлээсэн байна.
“” ХХК нь 178 дугаартай техникийн нөхцөл хүчингүй болсон тул өөр техникийн нөхцлийн үндсэн дээр 10 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар дулааны шугам сүлжээг барьж ашиглалтад оруулсан, ЦТП байрлаж байсан газрын хувьд 2010 оны 06 сарын 04-ний өдөр протокол үйлдэж төлбөр тооцоог дуусгасан, мөн ЦТП-ийн барилгын 1-р давхар болон барилга нь тус компанийн өмчлөлд үлдэж, 2-р давхарын хэсгийг О. худалдан авсан байна.
Талууд хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот гэрээний 4.1-д “А талын гүйцэтгэх дулааны төвийн шугамаас ЦТП хүрэх /буцах/ шугам, ЦТП доторх тоног төхөөрөмжийг 2 талын нийт хөрөнгө оруулалтын 50 хувь гэж хүлээн зөвшөөрнө” гэж зааснаас үзэхэд гэрээний талууд дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамыг 50, 50 хувиар эзэмших эрхтэй байна. Түүнээс гадна уг шугам нь зохигчдын хамтран эзэмших эрхтэй ЦТП-д холбогдсоноор ЦТП-д дулаан нийлүүлж цааш нь дамжуулах нөхцөл нь болох тул эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар ЦТП-ийн бүрдэл хэсэг болох юм.
Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор “” ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ гэж дүгнэж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан дахь Аялал жуучлалын цогцолборын Дулаан дамжуулах төв /ЦТП/ болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг “” ХХК 50 хувь, О. 50 хувийг өмчилж, эзэмших эрхтэйг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолоор дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын эзэмшлийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О. нь дулааны төвийн шугамаас ЦПТ буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин “” ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгуулах тухай О.гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т хэрэглэгчид үүрэг болгосон “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэсэн заалттай байх тул Дулааны шугам сүлжээнд нэгэнт холбогдсон хэрэглэгчийн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг шүүх цуцлах үндэслэлгүй байна. Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь “хотын төлөвлөлттэй холбогдуулан 7 Гкал/ц хүчин чадалтай ЦТП барихыг зөвшөөрч техникийн нөхцөл олгосон байхад нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж үзнэ.
2. Хариуцагч “” ХХК-ийн нэхэмжлэгч О.д холбогдуулан гаргасан “” ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин 0 төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“" ХХК болон О. нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д: “талууд оруулсан хөрөнгө оруулалтаа мөнгөн дүнгээр илэрхийлэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын талаарх маргаан болон харилцан мөнгөн дүнгийн нэхэмжпэл гаргахгүй” гэж, 4.12-т “Энэхүү гэрээг аль нэг тал нь дангаараа цуцлахгүй, гэрээнд заасан асуудпаар шүүхэд маргаан гаргаж хандахгүй” гэж тус тус заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан мэдүүлэх эрх, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг тус тус зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.
О., “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байх бөгөөд уг шийдвэрүүдээр хэлэлцэгдэж байсан үндэслэлүүдийг дахин шүүхэд гаргасан байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч “” ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох гуравдагч этгээдэд хамааралтай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагч “” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан хариуцагчийн хариу тайлбар болон түүний үндэслэл, нотолгоо нь сөрөг нэхэмжлэл болдоггүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргаснаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн алины тайлбар, үндэслэлийг эцэслэн шийдвэрлэдэг.
3. Гуравдагч этгээд “” ХХК-ийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох,
Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компани өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер худалдан авч суурилуулан ашиглаж байхад уг дулаан дамжуулах Э төвийг хамтран эзэмшдэг болсон гэх иргэн О. нь харуул хамгаалалт тавьж дулааны төв рүү оруулж гаргахгүй, өөрийн өмч хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад учруулсан үйлдлийг таслан зогсоож, цаашид манай компани өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай бие даасан шаардлагын тухайд:
Хамтран ажиллах гэрээний онцлог болох гэрээний талууд уг гэрээнээс хэдийд ч гарах эрхтэй боловч хамтран ажиллах гэрээний зүйл болсон ЦТП болон түүн доторх тоног төхөөрөмжийг нэг тал гэрээнээс гарснаар салгаж авах зүйл болохгүй. Харин гэрээнээс гарч буй тал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйл, Дөчин наймдугаар бүлэгт заасан журмын дагуу худалдахад энэ шийдвэр саад болохгүй.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн баруун хойд хэсэгт баригдсан дулааны шугамны талаар талууд маргаагүй, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамнаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад оруулсан хөрөнгийн хэмжээгээ тодорхойлоогүй, уг хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтооход бусад гуравдагч этгээдүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээнд нөлөөлөхүйц байгаа байдлуудыг тус тус үндэслэн “” ХХК- ийн дээр дурдсан хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д “” ХХК-ийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглаж, хамгаалахад О. саад болж буй үйлдлийн талаар нотолсон бичгийн баримт байхгүй тул уг үйлдлийг таслан зогсоож, цаашид манай компани өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
4. “” ХХК-ийн хариуцагч “” ХХК-д холбогдох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулааны дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн ЗузИпегт фирмийн 11630 Ш ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр топгоолгох нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “” ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаангүй байна гэсэн тайлбарыг гаргаж,
нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулааны дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн ЗузИпегт фирмийн 11630 к\Л/ ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул уг хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус тавьж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч О.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “” ХХК-ийн хариуцагч “” ХХК-д холбогдуулан гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч эсэргүүцсэн үндэслэлээр бичгийн баримтаар нотлоогүй гэж үзэв.
Иймд, зохигч талуудын тайлбарыг хүлээн авч тус нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Тухайн хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардпага гаргаагүй гуравдагч этгээд “Далай омбо” ХХК, “Бөхбат” ХХК, “Сипоко” ХХК, “Эх газрын эрдэнэс” ХХК, “Гантулга бор” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Пүрэвдорж, “Рома инвестмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Одгэрэл, “Совт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Зулзаяа, “Койнвэль” ХХК-ийн төлөөлөгч н.Очирпүрэв, төрийг төлөөлөн Нийслэлийн прокурорын газраас оролцох төлөөлөгч Т.Оргил-Очир, “Номин констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, “Эс девелопмент” ХХК-ийн бичиг хэргийн ажилтан н.Хишигээ, “Зайсан максим” ХХК-ийн менежер н.Баасанхүү, “Фүюшин” ХХК-ийн захирал н.Цэцэгмаа, “” ХХК-ийн захирал н.Жигжиддорж нарт шүүх хуралдааны товыг утсаар болон бичгээр, “Инэл” ХХК, “Хан бэлчир” ХХК-нуудын хаягаар баталгаат шуудангаар шүүх хуралдааныг товыг тус тус мэдэгдэж, баримтжуулсан атал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авч тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 478 дугаар зүйлийн 478.9-д заасныг баримтлан “” ХХК болон О. нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-Д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ХААИС-ийн урд байрлах, 1 дүгээр магистрал, дулааны төвийн шугамаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах ЦПТ хүрэх /буцах/ шугамын 50 хувийг нэхэмжлэгч О. эзэмших эрхтэйг тогтоосугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ