| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04359/И |
| Дугаар | 101/ШШ2018/03606 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/03606
| 2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2018/03606 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
НэхэмжлэгчГ.О
Хариуцагч: Б.Б
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.О миний бие “Ивээл Инвест ББСБ” Гүйцэтгэх захиралаар ажилладаг. 2016 оны 8 сарын 29-ны өдөр Сормуус овогтой Чинболдын Ү нь манай ББСБ-с 6 сарын хугацаатай зээл авч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 хороо *******, /13311/ Их монгол улс гудамж ******* ,******* тоот хаягт байршилтай 68,2 m2 талбайтай хоёр өрөө байрыг барьцаанд тавьсан. Гэвч Ч.Ү нь гэрээний хугацаанд огт төлөлт хийгээгүй учир нийт үүссэн үнийн дүнд зээлдэгч Ч.Үын өөрийнх нь хүсэлтээр манайх 70 000 000₮-р худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл миний өмчлөлийн байранд одоо өмнөх түрээслэгч гэх Б.Б гэх хүн өөрийн гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд уг айлд удаа дараа байраа чөлөөлөхийг мэдэгдэж, бичгээр хүртэл мэдэгдэл хүргүүлж байсан боловч өмнөх хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой гээд байгаа. Мөн энэ айл нь одоог хүртэл миний өмчийг надад эзэмших, ашиглуулах, захиран зарцуулах эрхийг минь зөрчиж намайг хохироож байх тул миний өмч болох *******, /13311/ Их монгол улс гудамж ******* ,******* тоот хаягт байршилтай 68,2 m2 байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баасанцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* тоотыг албадан чөлөөлүүлнэ. Уг байрыг зээлийн барьцаагаар аваад захирлын нэр дээр шилжүүлсэн. Оршин сууж байгаа хариуцагчийг гаргахаар шаардсан боловч биелүүлээгүй. Утсаар яриад ирж уулз гэсэн. Уулзаад нөхцөл байдлаа ярилцсан. Чөлөөлөхийг шаардсан боловч зөвшөөрөөгүй. Шаардлагад хариу өгөөгүй. Улмаар шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Дамдинсүрэн овогтой Б миний бие иргэн Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу тайлбар гаргаж байна. Миний эхнэр Батням овогтой ******* нь 2002 онд ШУТИС-ийг төгсөөд ”*******”ХХК-д ажилд орсон. Бид 2009 онд өөрийн гэсэн гэр оронтой болъё гээд “*******” ХХК-ний Ерөнхий захирал Х.Чинболдод 8%-н хувийн зээлд хамрагдахаар 20%-ийн урьдчилгаа төлбөрийг гарган өгч манай гэр бүлд туслан буцаагаад цалингаасаа суутгуулаад барагдуулах хүсэлтэй өргөдөл өгсөн ба Х.Чинболд захирал нь манай эхнэрт тогтвор сууршилтай ажиллаж байвал компаниас байрны асуудлыг шийдэж өгнө гэж өргөдөлийг хүлээн аваагүй юм. Манай эхнэр ажиллаж байх хугацаандаа дахин 2011 оны хавар санал тавьж лавлаж асуухад шийдтэй хариу өгөөгүй ба түр хүлээж бай ярилцаж байгаад хариу өгнө гээд 2011 оны 6-р сард захирал Х.Чинболд нь *******д байр үзээд 2 өрөө байр сонгоод ир гэж манай эхнэрт хэлээд *******д 412-р байр,******* тоот 68,2м2 байрыг сонгож манай эхнэртэй 10-н жилийн хугацаатай байр эзэмшүүлэх ашиглуулах гэрээ хийж 10 жилийн дараа нэр дээр нь шилжүүлэхээр тохирон энэ байранд орсон юм. “Их үйлсийн эрэлд” ХХК-тай 2011 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийн бартерт авч байсан ба гэрээ дуусгавар болоод 2012 онд ******* ХХК-ний өмчлөлд шилжсэн баланс тооцоонд байдаг гэсэн. Байрны ордер нь Х.Чинболд захирлын охин Ч.Ариунжаргалын нэр дээр гарч байсан гэж манай эхнэр хэлсэн юм. Мөн энэ байрыг нэг бус удаа зээлд тавьж байсан ба Хаан банкны зээлийн барыдаанд тавиад авсан гэсэн. 2016 оны 8-р сард захирал Х.Чинболд нь байрыг чинь банкны хүмүүс очиж үзнэ оруулаарай гэж утсаар эхнэрт хэлсэн гэсэн. Тэгэхдээ ордерыг нь Чинболдын Ү гэдэг хүний нэр дээр шилжүүлэн зээлэнд тавьсаныг манай эхнэр мэдээгүй гэсэн. “*******” ХХК-д манай эхнэр байранд барьцаалагдаж нийгмийн даатгал нь төлөгдөөгүй тасалдаж цалинтай цалингүй маш хүнд нөхцөлд ажиллаж байгаад компани нь үйл ажиллагаа явуулж чадахгүй зогссон ба одоог хүртэл тэр компанийн харъяанд байгаа болно. Захирал Х.Чинболд нь манай эхнэрийг бүхэл бүтэн 16-н жил хүний идэр залуу насыг ашиглан ажиллуулчихаад одоо хаана байгаа нь тодорхойгүй утас нь холбогдох боломжгүй гээд ая яваад утасаа авдаггүй, дүү Х.Чинбаяр руу нь хэлэхээр захиралтай ярь би мэдэхгүй гэсэн хариу өгдөг ба манай гэр бүлийг үл тоомсорлож тохуурхаж байна. Захирал Х.Чинболд нь гэрээгээ зөрчиж хүнийг хуурч мэхэлсэн гэж үзэж миний зүгээс маш их гомдолтой байгаа ба “*******” ХХК-ний удирдлагууд манай гэр оронд ирж уулзаж нөхцөл байдлыг танилцуулж болох байсан ч тэгээгүй манай эхнэр холбоо авч уулзаж ярилцахыг хүссэн ч одоог болтол уулзаагүй байгаа ба ямар ч хэл сураггүй манай хүнийг сэтгэл санаагаар маш их хохироож байна. “*******” ББСБ-ийн хүмүүс нь удаа дараа ирж хаалга үүд нүдэж эвдлэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрч байсан ба тэдний талаар цагдаад өргөдөл өгөхөөр мөнгөтэй талд үйлчилдэг юм уу ямар ч сураггүй болдог. “*******” ББСБ-н хүмүүст Х.Чинболд, Х.Чинбаяр, Ч.Ариунжаргал гэх хүмүүсийг дагуулаад ир учираа олъё гэхээр тэд та нар гарцгаа наадах байр чинь манай байр гэж дарамтлаад өөр юм хэлдэггүй. Та нар Х.Чинболд гэдэг хүнтэйгээ уулзаж учираа ол эсвэл шүүхдээ өг бид та нараас мөнгө зээлээгүй, жирэмсэн хүнийг тайван байлгаад өг гэж маш их гуйж утас руу нь хүртэл мессеж бичиж байсан. “Ивээл инвэст” ББСБ-н хүмүүс нь нэг болохоор хоёр байр 70 саяд тавьсан нэг болохоор танай байрыг 70 саяд тавьсан гэж өөр өөр мэдээлэл өгөөд яриад байгаа ба бидний зүгээс хоёр өөр мэдээлэлтэй байна. Манай эхнэр одоо 8-н сартай жирэмсэн сэтгэл санаа нь тогтворгүй хэзээ ирж хаалга нүдэх бол гээд байнгын айдас түгшүүртэй байнга уйлж орилон гэр бүлийн уур амьсгал маш хүнд таагүй нөхцөлд амьдарч байна. Нэг хэсэг хүүхэд нь зулбах гээд эм тариа, эдийн засаг, сэтгэл санаагаар хохирч гэдсэн дэх хүүхэд нь ямар оёг өвчтэй хүүхэд гарах бол гэж маш их санаа зовж байгаа ба ийм байдалд оруулсан эдгээр хүмүүст маш их гомдолтой байна. Энэ байранд ороод хананд нь гал тогооны тавилга суурилуулан ах дүү нарын туслалцаатайгаар тавилга комоор нь авч тавьж байсан. Энэ том тавилгуудыг хаашаа авч гар гэж “*******” ББСБ хүмүүс хөөж тууж байгаа юм бэ? Хүний амьдрал яригдаж байхад мөнгө улаан нүд цагаан гэгчээр хөөж гаргана гэж яаж хэлж чадаж байна. Бид энэ “*******" ББСБ-тай гэрээ хийгээгүй мэдэх ч үгүй бидэнд ингэж хандах эрх тэндэнд байхгүй ба уг нь тэд нарт маш сайн тайлбарлаж ойлгуулсан гэж бодож байна. Бүтэн найман жил амьдарсан орон байр маань одоогийн зах зээлийн ханшаар 126-136 сая төгрөг, гэрийн тавилга 18-22 сая төгрөг, цаашлаад нэг айл өрхийн амьдрал, сэтгэл санааны маш их дарамт хохирол учируулаад зогсохгүй монгол улсын иргэний амь нас яригдах асуудал болоод байгаа гэдгийг ойлгоосой. Дээр нь энэ байрыг 70-н саяд тавьсан юм бол зөрүү мөнгийг бидэнд гаргуулан өгч хэн хэнийг нь хохироолгүйгээр ШИЙДЭЖ өгнө үү? Бид энэ хүмүүсийн яриагаар өвлийн хүйтэнд гудамжинд хөөгдөж гарахдаа хүрээд байгаа ба тэд цахилгааны гэрээг өөрчлөн, тог таслаж, хаалга эвдэж, цагдаа дуудаж хөөлгөх, өөрсдөө байнга дарамтлаж байгаа тул энэ асуудлыг шийдэгдэж дуусах хүртэл шүүхийн зүгээс элдэв дарамт шахалт үзүүлэхгүй байхыг “*******” ББСБ-д анхааруулан бидний амгалан тайван байдлыг хамгаалж өгнө үү. Миний бие нь ажилгүй хувиараа таксинд явдаг олсон мөнгө нь хаанаа ч хүрэлцэхгүй эхнэр ямар нэгэн орлогогүй энэ айлын амьдрал маш хүнд хэцүү байгааг анхаарна уу? Манай эхнэр хамаг залуу насаа энэ компанид өдөр шөнөгүй цалингаа гололгүй хоёргүй сэтгэлээр ажилласандаа харамсаж сэтгэл санаа нь тогтворгүй байнга уйлж үхнэ гэж орилж чарлаад хэдхэн сарын дотор зүс царай нь доройтож, үс гэзэг нь цагаарч бие нь маш муу байна. Иймээс шүүхийн байгууллага нь энэ хоёр мөнгөтэй компанийн асуудлыг нягтлан шалгаж иргэн хүнийг хохироолгүй нэг айл өрхийн амьдрал шийдэгдэх гэж байгаа тул ул суурьтай нухацтай хандаж өгөхийг миний бие хүсэж байна. Шүүх хуралдаанд миний бие хариуцагч болж оролцох субьект нь биш гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулсан ажилтаныхаа хувьд манай эхнэр оролцох ёстой гэж миний зүгээс бодож байна.
Нэхэмжлэгч нь Чинболдтой зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хэдэн байрыг хэдэн төгрөгт барьцаалсан нь тодорхогүй. Үын нэр дээр байсан барьцааны байрыг авсан гэдэг. Уг нь байр нь анх Ариунжаргалын нэр дээр гарсан байдаг. Гэтэл Үын нэр дээр шилжүүлээд зээлд барьцаалсан. Гэтэл манай эхнэртэй тогтвортой ажиллана гээд ******* ХХК-ний захирал Чинболд гэрээ байгуулаад 10 жилийн дараа өгнө гэсэн. 2002 оноос хойш ажиллаж байна. Иймд гэрээгээр 2011 онд уг байранд орсон. Манай эхнэр ******* нь захирал Чинболдтой гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал нь 2 сард гэрт ирсэн. Байраа суллаж өг гэсэн. Гэтэл бид ийм гэрээтэй гэж хэлсэн. Үүнээс хойш чимээгүй байж байгаад 6 сард дахиж ирсэн. 8 сард дахиж ирсэн. Бид та нараас мөнгө аваагүй Чинболдтойгоо учраа ол гэсэн. Би Чинболдыг хайгаад олоогүй. 10 сард дахиж ирсэн. Бид гэрээгээр орсон байр тул суллаж өгөхгүй гэж хэлсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Б нь уг байранд олон жил амьдарсан, анх “*******” ХХК, түүний захирлын өмч байсан байрыг компанид үр бүтээлтэйгээр 10 жил ажиллаад өөрийн өмчлөлд авна гэж гэрээ хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.О нь маргаж буй Баянзүрх дүүргийн *******, ******* /13311/ Их монгол улс гудамж, *******,******* тоот хаягт байрлах, 68.2 мкв, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь би биш харин манай эхнэр Б.******* гэж маргаж, учир нь энэ орон сууцыг манай эхнэр өөрийн ажилладаг /ажиллаж байсан/ компанитай гэрээ байгуулж авсан гэж тайлбарласан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Хариуцагч нь маргаж буй орон сууцыг олон жил эзэмшсэн, 10 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаад өмчлөх эрхтэй байсан. Энэ талаар “*******” ХХК-тай гэрээ байгуулж, олон жил ажилласан тул орон сууцыг өмчлөх эрхтэй гэж маргасан. Гэвч хариуцагч нь хуульд заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.
Ийнхүү хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй боловч хариуцагч, түүний гэр бүлийн гишүүн нь хуулийн этгээдтэй үр дүнгийн буюу урамшууллын гэрээ байгуулж, уг гэрээний агуулга нь маргаж буй орон сууцны өмлчөх эрхийг шилжүүлэх агуулгатай байсан ч гэсэн уг гэрээ нь өмчлөгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхийг хязгаарлахгүй юм. Хэрэв ийм гэрээ байгаа бол энэ хэргийн нэхэмжлэгч нь гэрээний аль нэг тал биш тул гэрээний үүргийн гүйцэтгэл болон үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан бол энэ нь гэрээний талуудын хоорондох маргаан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэж заасан.
Дээрх үндэслэлээр өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД