| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 188/2024/0590/э |
| Дугаар | 2025/ШЦТ/261 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 11.6.2., 17.2.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,
иргэдийн төлөөлөгч Э.Шинэтулга,
шинжээч эмч Б.Баяртогтох /цахимаар/,
гэрч Б.******* /цахимаар/, Ж.*******а,
шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1 ” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ургач овогт *******ын *******, нарт холбогдох эрүүгийн 2308000001744 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн... тоотод оршин суух хаягтай,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/22 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Боржигон овогт *******ийн ******* /РД: .../
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “... ХХК-нд чипсний үйлдвэрт шарагч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн .... тоотод оршин суудаг гэх,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автомашин жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор дуусгавар болсон, Ургач овогт *******ын ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.******* согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод амь хохирогч Б.*******г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан”
мөн 2023 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... байрны хойд талын хашаанд хохирогч Л.ын эзэмшлийн “Самсунг Галакси С-21 плаш 5 жи” загварын гар утсыг нь “хүнтэй ярьчхаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 920,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн”
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэн, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Замын байранд 18-01 тоотод байрлах ажлын байранд 2023 оны 4 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хохирогч О.*******ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн “ гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүгдэгч миний бие өөрт холбогдох хэргийн талаар шүүхэд мэдүүлэхэд, амь хохирогчийг үхэлд хүргэсэн байж болохуйц хэд хэдэн үндэслэл бүхий үйл баримт байдгийг мөрдөгч бөгөөд прокурор нар нь мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй орхигдуулан зөвхөн миний биед холбогдуулан зохиомлоор амь хохирогчийн амийг эрсдүүлсэн гэх үйл баримтыг бий болгож түүнийгээ “эрүүдэн шүүх” замаар нотлох баримтыг хууль зөрчиж хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн улмаар энэхүү зохиомол үйл баримтдаа тулгуурлан “Шүүх эмнэлгийн дүгнэлт” гарахад, тус “миний биед холбогдох худал үйл баримтаар” нөлөөлүүлж бий болсон, “Шүүх эмнэлгийн дүгнэлтийг” нотлох баримтаар үнэлж дүгнэж, энэхүү Эрүүгийн тоот бүхий гэмт хэргийн бичгийн нотлох баримтуудыг бүрэлдүүлэн хэт нэг талыг баримталсан буюу илтээр яллах талыг дангаар нь баримталж яллах дүгнэлт үйлдсэн. Монгол Улсын иргэн хүн миний, Үндсэн хуулиар баталгаажуулагдан хамгаалагдсан. "Хүний эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдааж, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг минь ноцтойгоор зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “... Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж заасан “хүнийг алах” гэмт хэрэг буюу маш өндөр эрүүгийн хариуцлага бүхий маш хүнд хэрэгт хилсдүүлэн энэхүү Шүүхийн шатанд хэргийг шилжүүлэн улмаар гэм буруугийн асуудал хэлэлцэхээр энэхүү Шүүх танхимд хүргэгдэн ирээд байгаа явдалд туйлын ихээр харамсаж мөн ихээр гомдолтой байгаа тул Шүүгдэгч миний бие өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалж буюу “цагаатгуулах” байр суурьтайгаар хуулийн хүрээнд, хуулиа дээдлэн мэтгэлцэж маргаж оролцох болно гэдгээ эхлээд илэрхийлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад орхигдсон үндэслэл бүхий үйл баримтуудын талаар аль болох товчхон мэдүүлэхийг хичээе. Үүнд:
Эхний үйл баримт болох: 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч ******* миний биеийг амь хохирогчийг цохиж, зодсоны улмаас тархинд нь гэмтэл учирч амь нас хохирсон гэж улсын яллагч үзэж байгаа. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих өдөр нас барах өдрөө амь хохирогч өөр хүнтэй уулзсан. Мөн орцонд бэлгийн харилцаанд орсон. Дараа нь нас барсан үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад авагдсан байдаг. Гэвч уг үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхүйц хэм хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийг олох үед хийгдсэн хэргийн газрын үзлэг бүхий гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд “шинээр учирсан” байж болохуйц ил шарх болоод толгой дагз орчмын ормонд үлдсэн цус болоод өөр бусад төрлийн шингэн төлөвийг харахад “нүд халтирах” бөгөөд тэр газраа тус тархины хүнд гэмтлийг авсан байж болохуйц ойлгогдохоор байдлыг ямар үндэслэлээр үгүйсгэж энэ үйл баримтаас 2 хоногийн өмнө гэж онцлон “миний биед” холбогдуулж хүнд гэмтэл учруулсан гэж дүгнээд байгааг үнэхээр ойлгож чадахгүй байна. Мөн Шүүх эмнэлгийн шинжээчид өгч буй албан даалгавар нь энэхүү дээрх үйл баримтыг орхигдуулан цор ганц миний биеийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амь хохирогчийг цохиж, зодсон гэж тодотгосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь “учирсан гэмтлийг авснаас хойш 48-72 цаг амьдрах боломжтой хэмээн гарах нь аргагүй мэт ойлгогдож байна. Хэн ч энгийн байдлаар дүгнэсэн, амь хохирогчийг амь нас эрсдэхээс өмнө амьд байхдаа хамгийн сүүлд байсан хүнийг “хамгийн эхэнд” тус гэмт хэрэгт холбогдуулан хуульд заасан хэм хэмжээнд шалгах нь чухал ач холбогдолтой баймаар ойлгогдох юм. Гэтэл уг үйл баримтыг орхигдуулсан явдал нь хууль зүйн байдлаасаа учир дутагдлыг ихээр ойлгуулж байна гэж үзэж байна.
Дараагийн үйл баримт болох: Хэргийн оролцогч миний бие нь урьд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр явагдаж өнгөрсөн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нь” мэдүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн 5 шард байрлах Эмийн сангийн довжоон дээрээс нэгэн үл таних эр цуг архи ууж суугаад хувийн таарамжгүй харилцааны улмаас “амь хохирогч, *******” хоёрыг хоёуланд нь тэр зогсож байсан болох /1 метр 20 см/ орчим өндөр довжоон дээрээс нэгэн үл таних хамж тэврээд давхраар нь чанх доорх цементтэй газрын гадарга дээр унагасан гэх үйл баримтыг мэдүүлсэн боловч хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй ба Б.*******аас энэхүү мэдүүлгийн талаар гэрчийн мэдүүлэгт авагдаагүй явдал нь “мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч ажиллах “үүрэг бүхий заалтыг зөрчсөн болох нь дүгнэгдэхээр байдаг бөгөөд тус шүүх хуралдаан дээр улсын яллагчийн хэлсэн нэг асуудал дээр одоог хүртэл ойлгомжгүй байсаар байна. Энэ гэмтлийг хохирогчид хүн учруулсан уу? Өөрөө унаад учруулсан уу гэдгийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх тайлбар нь ойлгомжгүй байх ба энэ явдлаа эцэслэн шалган тогтоогоогүй байна.
Сүүлийн үйл баримт болох: Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлэх боломжгүй байсан. Сэрдорж гэх цагдаа нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амь хохирогчтой 5 шар орчим тааралдсан бөгөөд энэ үед амь хохирогчийн үс нь сэгсийсэн, хүнд зодуулсан байр байдалтай байсанд тэрээр чи зүгээр үү юу болсон гэж асуухад амь хохирогч нь намайг зодоод гэж хэлсэн байдаг. Цуг архи уудаг байсан мөн л тэр 5 шарын орчмоор удаан хугацаанд архи ууж байгаа уг гэгч нь амь хохирогчийг чухам яаж, ямар хэлбэрээр цохиж зодсон талаар тус эрүүгийн тоот бүхий хэргийн хавтаст огтхон ч авагдаагүй ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдах нөхцөл байдал огт үүсээгүй гэсэн үг. Харамсалтай нь Үнэн гэвэл амь хохирогчийн амь эрсэдсэн байж болох хэргийн бодит байдлыг хөтөлбөргүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн тухайд: Шүүгдэгч миний хувьд энэхүү өндөр хэмжээний боловсролтой, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, авьяас чадвартай бол маргах зүйл алга. Учир нь: Эдгээр мэргэжлийн шинжээч нар бол Анагаах ухааны шинжлэх ухаан талаасаа амь хохирогчид учирсан хүнд гэмтэл болоод үхэлд хүргэсэн тус гэмтлийн талаарх үзлэг, шинжилгээ болон дүгнэлттэй маргах зүйл алга. Гол асуудал нь амь хохирогчид нөлөөлсөн тус тархинд учирсан хүнд гэмтлийг чухам яг аль цаг хугацаанд хэн үүсгэсэн байж болох талаар эргэлзээгүй тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт амь хохирогчид учирсан тархины хүнд гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэж гарсан байдаг. Энэ нь дээрх дурдсан амь хохирогчид хүнд гэмтлийг тархинд нь учруулж байж болзошгүй бүхий л үйл баримтууд нь амь хохирогчийг нас барахаас 48-72 цагийн цаг дотор болж өрнөсөн байдаг. Гэтэл эдгээр бүх үйл баримтуудыг орхигдуулан шинжилгээний дүгнэлтийг тулгаж ашиглаад байгаа нь шударга ёсны зарчимд эс нийцэхээр байгаа болох нь дүгнэгдэхээр байгааг анхаарч авч үзэхийг хүсэж байна. Хэргийн бодит байдал, нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байна. Дээрх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Гэрч Ж.*******а шүүхийн хэлэлцүүлэгт: Н.*******ыг багахан хугацаанд танина. 2025 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 15-16 хүн мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирсэн. Бүгд мэдүүлэг өгөх чадвартай, эрүүл байсан. Мэдүүлэг авч буй этгээдүүд намайг айлгасан, хүч хэрэглэсэн, тулгаж асуусан зүйл байгаагүй.
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амь хохирогч, шүүгдэгч Н.*******, гэрч Б.******* гэх мэт хүмүүс манай гэрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орж ирж архи ууж дуусгаад явцгаасан. Шөнө 01-2 цагийн орчимд талийгаач ******* хаалга нүдээд байхаар нь би онгойлгож өгөөгүй. ...Манай гэрт байхдаа *******, ******* хоёр хоорондоо муудалцаад бие биеийгээ цохиж харагдсан. Н.******* нэг л удаа *******гийн толгойны баруун тал руу нь цохиж харагдсан. Харин хүчтэй цохисон эсэхийг мэдэхгүй байна. ******* эргүүлээд цохихоор нь миний бие дундуур нь орж болиулах гэж оролдсон. ...Цагдаагийн албан хаагчдаас намайг айлган сүрдүүлж, нөлөөлж “Н.******* нь *******г цохисон” гэж хэл гэсэн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би Н.*******тай 2, 3 жил найзалж нөхөрлөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр мэдүүлэхдээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авахгүйгээр явуулаад 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг авсан.
Миний бие Дундговь аймгаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Шүүгдэгч Н.*******тай 5 шард таарч уулзсан. *******, *******, нар байсан. Бид хэд айлд орж архи уусан. Айлаа гарсны дараа олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн гэж 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнө эрүүлжүүлэхэд хоносон. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөө 5 шар руу буцаж очиход эрүүгийн цагдаагийн залуучууд дуудаж мэдүүлэг авсан. Болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. ...Мөрдөгч надаас хэдэн асуулт асуусан. 5 шарын байрны орцонд хүн амины хэрэг гарсан тул Н.*******ыг хайж байгаа талаар хэлсэн. Үүнтэй холбогдуулан асуухад мэдээгүй. Н.*******, амь хохирогч ******* нар тухайн үед маргалдсан зүйл байгаагүй. Үг хэлээр л хэлсэн зүйл байсан тул бие биедээ хүрч цохисон зүйл байхгүй. Н.*******, ******* нартай хамт шар байранд байх айлд очсон, байрны дугаарыг санахгүй байна, талийгаачийн ах нь гэсэн. Тэр айлд ороход хоёр хүн байсан. Бид нийлээд 5-уул хамт архи уусан. Тухайн айлд 2 цаг гаруй л болсон, би хоноогүй. Талийгаач болон Н.*******, миний бие гарч яваад 5-н шарын автобусны буудал яваад архи аваад буцаж ирсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрүүлжүүлэхэд хоносон. Тухайн үед мэдүүлэг өгсөн боловч юу болсныг ойлгоогүй мэдээгүй. ...Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтуу байсан тул мэдүүлэг өгөөгүй бөгөөд цагдаагийн албан хаагч нараас надад мэдүүлгийг заасан зөвлөсөн зүйл байхгүй гэв.
Шинжээч эмч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад зүйл, хүний гар хамаарна. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 788 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа өмнөх шинжилгээний дүгнэлттэй танилцаж гаргасан. Талийгаачийн тархинд учирсан гэмтлээс үүссэн 200 грамм цусан хурааны шинж байдал нь хар хүрэн өнгийн гялгар бүтэцтэй байсан гэх шинжилгээний протоколоос харж болно. Иймд нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Амь хохирогчид учирсан баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, зодох үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн биед учирсан баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн зулайн хэсгийн хатуу хальсан дор цус хуралт нь баруун, зүүн хоёр талд нь цохиход үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн үеийн шинжилгээний дүгнэлтээс харахад амь хохирогчийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байсан. Амь хохирогчийн бэлгийн их уруул, умдагт цус хуралт гэх гэмтлүүд нь бэлгийн харилцаанд ороход бус харин тэр хавьд хүч үйлчилснээс үүснэ. Энэ нь биеийн гадна хэсэгт тухайн хэсгээрээ унасан, эсхүл цохиулсан ч байж болзошгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2308000001744 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.******* нь ганцаараа:
Нэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх нотлох баримтууд.
Эрүүгийн 2308000001744 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 1-р хавтас 225-227 дахь тал/,
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хэргийн 1-р хавтас 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 2 дахь тал/,
Хэргийн газар болон Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 6-17, 19-28, 30-32 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 2 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 10-13 дахь тал/,
Г.*******, Н.******* нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 33-38 дахь тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-45 дахь тал/,
Гэрч Ц., П., Ж., Ч., Ж., Б., Б., Р., Д., , Ж.*******а, Б.*******, Б., Б., нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хэргийн 1-р хавтас 47, 49, 53-54, 56, 58-59, 61, 63, 65, 73, 75, 77-79, 81-82, 88 дахь тал, 2-р хавтас 230
Г.*******ын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100 дахь тал/,
Г.*******ыг оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 24-31 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 788, 1131, 2735, 3492, 3538, 4992, 4993, 4994, 5105, 5106, 13214, дугаартай дүгнэлтүүд /хэргийн 1-р хавтас 102-108, 114-117, 120-122, 125-126, 139-142, 144-146, 152-164 дэх тал, 2-р хавтас 177-180, 185-198, 199-206, 221-223 дахь тал, 3-р хавтас 142-151 дэх тал/,
Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 212-213, 3-р хавтас 5-6, 18-19 дэх тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон маягт /хэргийн 2-р хавтас 232 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 215-216 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 1-р хавтас 91-93, 231, 3-р хавтас 22-23, 54-56 дахь тал/,
Шүүгдэгч Н.******* нь ганцаараа:
Хоёр. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаарх нотлох баримтууд.
Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 2-р хавтас 8 дахь тал/,
Эрүүгийн 2308025671747 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 2-р хавтас 28-29 дахь тал/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 245-246 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 9-12 дахь тал/,
Хохирогч Л.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 16-17, 3-р хавтас 16 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 22-23 дахь тал/
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 32-33 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэсэн:
Гурав. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх нотлох баримтууд.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 42 дахь тал/,
Эрүүгийн 2308013501243 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 2-р хавтас 73-74, 81-82 дахь тал/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 37-38 дахь тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 32-35 дахь тал/,
Хохирогч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 46-47 дахь тал/,
Гэрч М., Б.э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 58-59, 62-63 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4687 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал/
Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 2-р хавтас 78, 88 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 190, 2-р хавтас 96 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 191, 2-р хавтас 100 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1-р хавтас 192, 2-р хавтас 90 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хэргийн 1-р хавтас 193 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 195, 2-р хавтас 153 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хэргийн 2-р хавтас 92-94 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 155-158 дахь тал/, гэрч Н.*******ийн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 227-228 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 103 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 2-р хавтас 104 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 106 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 2-р хавтас 105 дахь тал/, дансны хуулга /хэргийн 2-р хавтас 107-123 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 130 дахь тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 131-151 дэх тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******, Б.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Нэг: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот Ж.*******ын гэрт амь хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар нүүр болон толгойн тус газарт нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хэргийн 1-р хавтас 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 2 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 6-17, 19-28 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 2 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: ...Тухайн бичлэгт засмал зам болон түүний дээр аваарын гэрлээ асаагаад зогсож буй цагаан өнгийн машин болон бичлэгт байх байрны урд талын шороон зогсоолд зогсож буй нийт 3 машин харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд бичлэгийн 21 минут 22.00 секундэд бичлэгт байх байрны зүүн дээд булангаас хар бараан өнгийн хувцас бүхий 1 эмэгтэй болон өмднийхөө доод шилбэ хэсэгт цацруулагчтай хар өнгийн өмдтэй 1 эрэгтэй найгаасаар гарч ирэн бичлэгт байх байрны зүүн талын үзүүрийн бор өнгийн хаалга руу 21 минут 22.33 секундэд орсноор бичлэг дуусаж байна. ...05 минут 01 секунтын бичлэгийг нээж тухайн бичлэгт, бичлэгт байх байрны урд талын шороон зогсоолд зогсож буй 2 машин харагдаж байх ба бичлэгийн 22 минут 27.44 секундэд өмнөх бичлэгт дурдсан өмднийхөө шилбэ хэсгээр канттай хар хөх өнгийн өмдтэй эрэгтэй байрны зүүн булангийн бор өнгийн хаалгаар гарж ирж байх ба уг эрэгтэй байрны хаалгаар гаран шороон замаар ганцаараа алхаж засмал замаар орон байрны баруун талыг чиглэн 22 минут 28.13 секундэд бичлэгээс гаран алхав. Уг эрэгтэй байрнаас гаран засмал зам руу нийлж буйг харуулав. Бичлэгт байх эрэгтэй засмал замаар ганцаар алхаж явав гэх дүрс бүхий бичлэг /хэргийн 3-р хавтас 10-13 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: ...цогцос хөрсөн, хөшилт эрүү дээд, доод мөчдөд тод үүссэн, цогцсын толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайна, баруун чамархай хэсгийн хуйханд 7*5 см овойж хавдсан, зүүн чамархайн хуйханд 4*3 см овойж хавдсан, баруун хөмсөг хацар баруун нүдний дээд, доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралттай, баруун хацар нүдний зовхи хавдсан, баруун хацарт 3*1.5 см, 1*0.1 см, 0.5*0.1см, духны гол хэсэгт 0.6*0.2 см, 0.3*0.1 см, духны зүүн хэсэгт 0.5*0.1 см хэмжээтэй 2 ширхэг, хүзүүний зүүн хэсэгт 5*0.3 см, 5.5*0.2 см хэвлийн баруун урд хэсэгт 23*0.5 см босоо, баруун шилбэний урд дунд хэсэгт 1.2*0 8 см, тав үүсээгүй өнгөц зулгаралттай, гарын зүүн бугалгад 4*2 см, 1.5*1 см 1*1 5*2.5 см, зүүн шуунд 5*3 см, 2*1.5 см, 2.5*1.5 см 6.5*5 см, зүүн мөрөнд 6*2 см баруун мөрөнд 1*1 см баруун бугалгад 3*1.5 см, 4*1.5 см баруун шуунд 7*3 см цээжний баруун дээд хэсэгт 2*1.5 см, 2*1 см, баруун ташаанд 3*1 см, баруун гуянд 3*2 см, 1*0.5 см, 2*1 см, 3*1.5 см баруун өвдөгт 4*2 см, баруун шилбэнд 3*2 см зүүн гуянд 2*1 см, 4*3 см, 2*1 см зүүн өвдөгт 1.5*1 см, 3*1 см, 3.5*2.5 см, зүүн шилбэнд 53 см*2.1 см, 2*2 см, улаан хүрэн өнгийн хуучин цус хуралтуудтай, баруун тохойд 3*1.5 см, зүүн тохойд 11*9 см, цайвар өнгийн сорвитой биед өөр ил харагдах гэмтэл шархгүй, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй нас бараад 08-10 цаг орчим болсон байдалтай...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 30-32 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаартай дүгнэлтэд: Амь хохирогч Б.*******гийн цогцост баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал, баруун зүүн чамархайн хуйх, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхи, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, бэлгийн гадна уруул, умдагт цус хуралт, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно, элэгний язарсан урагдал гэмтэл нь нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн үхэлд нөлөөлөөгүй гэмтэл байна. Бусад гэмтлүүд амь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, хазах, нидрэгдэх, унах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авснаас хойш хэдий хугацаанд амьд явах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтлүүдийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломж муутай. Амь хохирогчид зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү, гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч нь 2023.10.15-ны өдрийн 13.35 цагийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг орчим болсон байна. Амь хохирогчийн ходоодонд 80мл орчим шингэн агууламжтай байна. Нас барахаас 2-3 цагийн өмнө хэрэглэсэн байх боломжтой. Амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Цусанд согтууруулах болон мансууруулах бодис, спиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Амь хохирогч нь ABO системээр 0 /I/ бүлгийн цустай байна гэх /хэргийн 1-р хавтас 152-164, 2-р хавтас 185-198 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан Хэргийн материалаар хийсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлтэд: Амь хохирогч Б.******* нь баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогчийн биед баруун зүүн чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдоогүй. Баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гавал тархины битүү гэмтэл авах үед үүсэх боломжтой, нас барахаас өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үед, 2023.10.12-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал гэмтэл нь нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, үхэлд нөлөөлөөгүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно. Босоо байрлалаас, биеийн урд болон баруун хажуу хэсгээр хавтгай гадаргуутай мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайлбал баруун хацар хэсэгт хазсаны улмаас 2023.10.09-ний өдөр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогчийн биед учирсан 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, нидрэгдэх, унах үед үүсэх боломжтой, үхэлд нөлөөлөөгүй, нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогчийн биед учирсан бэлгийн гадна уруул, умдагт цус хуралт гэмтэл нь бэлгийн харьцаанд орох үед үүсэх боломж муутай, мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үед үүсэх боломжтой, үхэлд нөлөөлөөгүй, нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь 2023.10.14-15-нд шилжих шөнө үүсэх боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Шүүх биологийн шинжилгээний 8263 тоот хариунд Б.*******гийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй, биологийн шинжээч П.Ундрах гэжээ. Энэ талаар биологийн шинжээчээс асууж тодруулах боломжтой. /хэргийн 2-р хавтас 199-206 дахь тал/,
Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэмтлийн шинж байдал, эд эсэд гарсан өөрчлөлтөөр дээрх цаг хугацааг тогтоосон. ...Хэр хугацаанд амьд явах боломжтойг тодорхойлох боломжгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Элэгний язрал гэмтлийг авснаас хойш идэвхтэй хөдөлгөөн хийх боломж багатай. Унаснаас үүсэх боломжтой. Нэг удаагийн цохилтын улмаас гавал тархины битүү гэмтэл үүсэх боломжтой. Баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчийн биед учирсан 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун шанаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтэл байх ба үүссэн цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Амь хохирогчийн хэвлийн баруун урд хэсэгт үүссэн 23х0,5мм зулгаралтыг авах үед элэгний дэлбэнгийн урагдал авах үед хамт үүсэж болно. Амь хохирогчийн биед үүссэн хуучин гэмтлийн хугацааг тогтоох боломжгүй. Хуучин гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 212-213, 3-р хавтас 5-6, 18-19 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б., Б.Даваасүрэн, Б.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Хэргийн материалаар хийсэн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтэд: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаартай, мөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Б.*******гийн цогцост баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал, баруун зүүн чамархайн хуйх, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, бэлгийн их уруул, умдагт цус хуралт, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Б.*******гийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт болон бэлгийн гадна уруул, умдагт цус хуралт, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдоно. Амь хохирогч Б.*******гийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/ зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь нас барахаас өмнө буюу 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Б.******* нь баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч Б.******* нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл архаг өвчинтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Б.*******д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй. Амь хохирогч Б.*******гийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ хүнд зэргийн согтолт болно. Сэтгэц болон мансууруулах бодис илрээгүй байна. Амь хохирогч Б.*******гийн цус нь 0/1/-р бүлэг байна гэх /хэргийн 3-р хавтас 142-151 дэх тал/,
Шинжээч эмч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад зүйл, хүний гар хамаарна. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 788 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа өмнөх шинжилгээний дүгнэлттэй танилцаж гаргасан. Талийгаачийн тархинд учирсан гэмтлээс үүссэн 200 грамм цусан хурааны шинж байдал нь хар хүрэн өнгийн гялгар бүтэцтэй байсан гэх шинжилгээний протоколоос харж болно. Иймд нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Амь хохирогчид учирсан баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, зодох үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн биед учирсан баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн зулайн хэсгийн хатуу хальсан дор цус хуралт нь баруун, зүүн хоёр талд нь цохиход үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн үеийн шинжилгээний дүгнэлтээс харахад амь хохирогчийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байсан. Амь хохирогчийн бэлгийн их уруул, умдагт цус хуралт гэх гэмтлүүд нь бэлгийн харилцаанд ороход бус харин тэр хавьд хүч үйлчилснээс үүснэ. Энэ нь биеийн гадна хэсэгт тухайн хэсгээрээ унасан, эсхүл цохиулсан ч байж болзошгүй гэх мэдүүлэг,
Г.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 33-35 дахь тал/,
Н.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 36-38 дахь тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Амь хохирогч Б.******* нь миний төрсөн дүү юм. Б.******* эцэг, эхээсээ 4-үүлээ айлын отгон хүүхэд. Талийгаач нь гэртээ байж байхдаа үе үе гарч яваад хуучин амьдардаг байсан Сонгинохайрхан дүүргийн ... хороо орчмоор явж байгаад сар орчим болоод ирдэг байсан. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд гэртээ байж байгаад сарын өмнө гэрээсээ гарч явсан. Гарч явсныхаа дараа надтай холбогдоогүй, ээж ...сарын хугацаанд хэд хэд холбогдож ярьсан гэсэн. Сарын хугацаанд дүү *******тай уулзаагүй. ...Би хамгийн сүүлд сарын өмнө уулзсан, тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан. Тэрнээс хойш надтай утсаар ярьж холбогдоогүй. Талийгаач нь архаг хууч өвчингүй байсан, бие нь өвдөж байна гэж ярьж байгаагүй. ...Ямар шалтгааны улмаас нас барсныг нь мэдмээр байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-45 дахь тал/,
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.*******г жилийн өмнөөс танина. 2023 оны 9 дүгээр сарын эхээр С... тоотод байх ах *******ын гэрт очиход Б.******* манай ахтай хамт архи ууж байсан. Б.******* нь сүүлийн саруудад манай ах *******атай хамт байнгын архи ууж байгаа. Гэрт нь байнга ирдэг юм шиг байна. *******ыг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ах *******ын гэрт байхад анх удаа харсан, танихгүй.
Би хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед очиж хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан тул би өөрийн түлхүүрээр хаалгыг нь онгойлгож ороход ах *******а том өрөөнд байх гурвалжин буйдангийн буланд унтаж байсан ба Б.*******, ******* /Өндөрөө гэх хочтой/ нар архи уугаад сууж байсан. Мөн цонхны тавцангийн доор ногоон дээлтэй эмэгтэй, мөн жижигхэн биетэй залуу унтаж байсан ба тухайн залуу намайг харангуутаа гэрээс гараад явсан. Тэгээд би ах *******ыг сэрээх гээд “ах босооч” гэхэд ах сэрж намайг харангуутаа буцаж унтаад өгсөн. Тэгээд би Б.*******, ******* /Өндөрөө гэх хочтой/, цонхны тавцангийн доор унтаж байсан ногоон өнгийн дээлтэй эмэгтэй, эдгээрийг та нар явцгаа гээд хөөгөөд гаргасан. Тэгээд ах *******ыг сэрээж гэрийн түлхүүр хаана байгаа талаар асуухад, Б.******* аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Б.*******гийн араас гарч гэрийн түлхүүр хаана байна гэж асуухад “...би мэдэхгүй, би аваагүй...” гэж хэлэхээр нь би ах *******ын гэрийн хаалганы голыг нь сольж, хоол хийж өгчхөөд, ах одоо гэрт танихгүй хүн битгий цуглуулаад бай, одоо гаднаас битгий хүн оруулаарай гэж хэлчхээд 17 цагийн үед гэр рүүгээ явсан. ...Б.*******гийн баруун нүүр нь хөхрөөд хавдсан байсан. Өөр гэмтэл шарх байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. Гэр дотор шавар шавхай болсон, гэрийн эд зүйл эмх замбараагүй тараагаад хаясан, коридорт байгаа шкафыг эвдэлсэн байсан. Би гэрээс гарсных нь дараа араас нь очиж гэрийн түлхүүр асуусан, тэрнээс хойш уулзаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 58-59 дэх тал/,
Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.*******тай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, 2020 оны үед /.../-тэй хамт явж байхад танилцаж байсан. Манайд байнгын ирээд байдаггүй хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ... тоотод байрлах гэртээ ганцаараа унтаж байтал 5-н шарын автобусны буудлын ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талийгаач *******, *******, *******, , нар архи уусан байдалтай манай гэрийн хаалгыг цохихоор нь би хаалгаа онгойлгосон. Тэгсэн тэр хэд “Гомбо” гэх нэртэй 0,75 граммын 1 шил архи бариад ороод ирсэн. Тэгээд манайд бүгдээрээ 1 шил архийг хуваагаад уусан. Тэр үед *******, ******* нар нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан, яг юунаас болж маргалдсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгсэн том өрөөнд сууж байх үедээ ******* *******гийн баруун нүд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуугаас нь гэр оронд битгий хэрүүл зодоон хийгээд бай зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд *******, ******* нар хоорондоо эвлэрсэн шинжтэй манай гэрээс гараад явсан ба буцаж орж ирэхдээ 2 шил архи авчирсан бөгөөд тухайн архийг бид хэд хувааж уугаад манай гэрт *******, *******, *******, , нар унтаж амарсан. ...Баруун талын шанаа хэсэг нь хөхөрчихсөн байсан. Яасан, юу болсон юм бэ гэж асуухад урдаас өндөр миний баруун талын хацрыг хазсан гэж надад хэлсэн. ...Нэг мэдсэн хоорондоо маргалдаад ******* *******гийн баруун нүд хацар орчим гараараа нэг удаа цохисон ба хойшоо унасны дараа хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 77-79 дэх тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Улаанбаатар хотод төрсөн дүү болох Баярцэцэгийн гэрийг эмхэлж янзлах зорилгоор ирсэн. Намайг ирэхэд 15 цаг болж байсан ба 5 шарын автобусны буудал дээр буугаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны байрны ойролцоо явж байхад зүс таних хааяа хамт архи уучихдаг *******, *******, Оюунаа эгч, Халиунаа, *******ын найз гэх нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу нийт 6 хүн гудамжинд архи ууцгааж байсан. Тэд нар намайг хараад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уучхаад *******тай дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи, 1 ундаатай аваад ...бусад нь ...байранд амьдардаг *******а ахын гэр лүү орж архи уухаар болсон. Тэдний гэрт ороход *******а ах ганцаараа унтаж байсан ба сэрээгээд авч орж ирсэн архиа бүгд хуваагаад уусан. Тэд нарыг архи ууж байхад нь би *******а ахын гэрийг цэвэрлэж аяга тавгийг нь угааж байхад *******, ******* эгч 2 хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж хэрэлдэж маргалдаад байгааг нь би ойлгоогүй. Би гал тогоог нь цэвэрлэчхээд том өрөөнд нь явж ороход тос өрөөний буйдан дээр ******* эгч, яг хажуу талд нь *******, буйдангийн урд талын ширээний хажууд *******а ах сандал тавиад суучихсан, харин нөгөө хэд нь өрөөний хаалганы гарах хэсэгт мөлхөө тавилга дээр сууцгаагаад архи ууж байсан. Намайг яг орох үед ******* шууд *******гийн толгой дух хэсэг рүү нь хүчтэй 1 удаа цохиход ******* хойшоо буйдан налж унасан ба ******* дахиад *******гийн нуруу бөөр хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед *******ын найз гэх зүс таних залуу эмэгтэй хүнийг битгий зодоод бай гэж хэлээд салгасан. Харин эхлээд цохиход *******а ах дундуур нь орж болиулсан. Тэр 2-г нэг нэгнээс нь холдуулж салгуулж суулгаад би хоол хийж бүгдээрээ идэцгээсэн. Хэсэг хугацааны дараа *******, ******* 2 дахин гэрээс гарч яваад дэлгүүрээс 2 шил архи авч ирээд түүнийгээ хувааж ууцгаагаад бүгдээрээ тэдний гэрт унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагийн орчимд би сэрээд ганцаараа тэднийхээс гарч яваад дахин уулзаагүй юм. ...******* нь нэлээдгүй архи уучихдаг архины хамааралтай эрхэлсэн ажилгүй эмэгтэй байсан. Харин *******ыг 1 сар гарангын өмнөөс л мэддэг болсон ба манай тэр хавиар яваад байдаггүй. Би *******, ******* 2-г ямар харилцаа холбоотой талаар сайн мэдэхгүй, хүмүүсээс сонссоноор бол эхнэр, нөхөр болж байгаа, *******г жирэмсэн болсон гэж сонсож байсан. ...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******г анх харахад баруун талын хацар нь хөхөрч хавдсан байдалтай байсан ба өөрөө хэлэхдээ “хүнд хазуулсан” гэж хэлсэн. Хэзээ хэнд гэдгээ хэлээгүй, би тэр талаар нь мэдэхгүй байна. Харин тэр өдрөө буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны 16-17 цагийн орчимд *******а ахын гэрт ороод архи ууж байхад ******* нь *******тай маргалдаж муудалцаж байгаад нүүр, дух хэсэг рүү нь гараараа маш хүчтэй цохиж харагдсан. Цохих үед ******* сууж байсан ба хойшоо савж буйдангийн түшлэг налсан. Тэгэхэд нь *******а ах болиулсан ба ******* дахиад *******гийн нуруу, бөөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй, дахин 2 шил архи ууцгаагаад унтаж амарсан. Унтах хүртэл *******гийн биеийн байдал хэвийн байсан ба магадгүй архи уучихсан байсан болохоор ямар нэгэн зүйл хэлээгүй байх. Тэгээд л маргааш өглөө нь би тэд нарын босоогүй байхад гараад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-82 дэх тал/,
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******, *******, *******а нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ...байрлах *******ын гэрт нь орж архи ууж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүгд өглөө сэрээд байж байтал *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байсан ба ******* *******г 1 удаа цохих шиг болсон. Би тухайн үед дөнгөж сэрээд манараад байж байсан юм. Тэгтэл өдөр 12 цагийн үед *******ын дүү гэх хүн ирээд бид нар руу уурлаж “Энэ газар та нарын архи уудаг газар биш, гарцгаа” гэхээр нь би “миний буруу, миний буруу” гээд хамгийн эхэнд түрүүлж гарсан. Түүний дараа би *******ын байрны ойр орчмоор явж архины шил цуглуулаад олсон мөнгөөрөө ”Сэржим“ нэртэй архи худалдан авсан ба архиа 3-р байрны Үсчний хажууд уугаад байж байтал гэнэт ******* болон ******* нар нь хоёулаа согтуу хүрч ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж ууж байтал орой 18 цагийн үед ******* ******* нар нь хамтдаа яваад өгсөн. Түүний дараа би ..мартын арын орц руу орж унтсан. ...Би *******тай хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 18 цагийн үед 3-р байрны Үсчний хажууд архи ууж байхдаа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй хараагүй. Тухайн үед ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, баруун хацар нь хөхөрч хавдсан байдалтай байсан. ******* надад хэлэхдээ “.. намайг *******тай хардаад хазаж миний хацар хөхөрсөн” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 73 дахь тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гадуур нэгэн байрны сааданд *******, *******, болон өөр танихгүй олон хүмүүс байсан ба бид нар 12 цагийн үед архи уугаад байж байсан. Бид нар архиа ууж байгаад ******* болон *******, мөн өөр танихгүй нэг залууг бид дөрөв *******гийн таньдаг ах нь гэх *******ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны өөдөөс харсан байр руу орж 3 давхарт гарсан ба ..тоотод бүгдээрээ 15 цагийн үед ороход *******а ах ганцаараа сууж байсан. Бид нар бүгд цуйван хийж идээд архиа тойруулж ууж эхэлсэн. Түүний дараа бүгд архиндаа согтож эхэлсэн ба ******* болон ******* хоёр хоорондоо маргалдаад ******* “пизда” гээд хэлтэл ******* уурлаад *******ын толгой руу хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд ******* ******* хоёр хэрэлдэж байгаад ******* сүүлдээ уураа барьж чадахаа байгаад *******г барьж аваад нүүр рүү нь 1 удаа хүчтэй цохисон бөгөөд ******* орон дээр унасан. Түүний дараа ******* *******гийн элэг рүү нь 1 удаа өшиглөх шиг болохоор нь би тэр хоёрыг салгасан. Түүний дараа бид нар хоолоо хийж идээд унтаж амарцгаасан. Маргааш нь би шууд *******ын гэрээс нь гараад явсан ба тухайн хүмүүстэй таараагүй. ...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ноос хойш *******тай таараагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88 дахь тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа байж байсан ба тамхи худалдан авахаар гэрээсээ 13 цагийн үед гарсан юм. Тэгтэл ... байрны ард талд ******* болон *******, ..эгч болон Өөскө нар архи уугаад сууж байсан. Тухайн үед ******* нэлээд согтсон байсан ба ******* Өөскө хоёр *******г авч авах гээд байсан. ******* тухайн үед маш согтуу явж ч чадахгүй байхаар нь ******* ..хоёр *******г хаяад яваад өгсөн. Тэгэхээр нь би санаа зовоод *******г сугадаад Станцын 4 дүгээр байрны 3-р орцны 3 давхарт хүргэж өгөөд буцаад шууд гэр рүүгээ орсон. Тэгээд би гэртээ байж байгаад орой унтаад өгсөн. ******* надад хэлэхдээ “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би ын толгойг 2 удаа хагалчихсан юм. Тэгтэл миний зүүн хацрыг хазаж гэмтээсэн” гэж надад хэлсэн. ******* нь *******г зодож цохисон талаар мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63 дахь тал/,
Гэрч Р.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Станцын ... тоотод найз залуу Цогт-Өлзийгийн хамт хоёулхнаа амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Манай найз залуу . өглөө 07.. цагийн үед ажилдаа явсан ба би гэртээ ганцаараа үлдсэн. Намайг гэрт байхад орцонд ямар нэгэн хүн орилж хашхирсан чимээ сонсогдоогүй. Манай найз залуу орой 20 цаг 30 минутын үед ирсэн ба бид хоёр хоолоо хийж идсэн ба манай найз залуу 23 цаг гээд унтаад өгсөн ба би шөнөжингөө гар утсаараа оролдож байгаад 2023 оны 10 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө 04 цагийн үед унтсан ба өглөө 6 цагийн үед сэрсэн. Манай гэрийн тэжээвэр муурнууд намайг сэрээсэн бөгөөд би буцаад шууд унтсан. Түүний дараа би өглөө 09 цагийн үед дахин сэрсэн ба буцаад унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед цагдаагийн алба хаагч нар манай хаалгыг тогшоод “Танай орцонд хүн амины хэрэг гарсан байна” гэж хэлсэн ба цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 65 дахь тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед *******ын гэрт сэрсэн ба гал тогооны өрөөнд 4-5 хүн унтаж байсан. Тухайн үед ******* тэр дотор байсан ба өөр танихгүй хүмүүс байсан. Сэрчхээд бүгдээрээ өглөө гэрээс гарч ******* бид хоёр хоёулхнаа үлдсэн. Бид хоёр үлдээд байж байсан ба би *******д хандаж “Ахын дүү ингэж нэр хүндээ унагааж архи ууж яах гээд байгаа юм бэ, ах нь машинаа дуудаад гэр рүү нь хүргээд өгье” гэж хэлтэл ******* над руу уурлаж “Чамд бол миний асуудал хамаагүй, чи зайл, яв ” гэж хэлээд 0.75 литрийн Хараа нэртэй архины шилээр миний толгойны оройн зүүн хэсэгт 2 удаа цохиж архины шилийг миний толгой дээр хагалсан. Тэгэхээр нь би босож ирээд *******г барьж аваад баруун хацрыг нь хазсан. Би эмэгтэй хүнийг ямар цохилтой нь биш гээд *******г хазсан ба *******гийн хацар дээр миний шүдний ором үлдсэн. Би “Чи алийн болгон ахыгаа ингэж зодож байх юм бэ?” гэж хэлтэл ******* уур нь гараад “За за эвлэрье, хоёулаа эндээс гаръя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр *******ын гэрээс гарсан ба нөгөө хэдийнхээ араас дагаад явсан. Тэгж байгаад би *******г дахиад агсам тавих юм болов уу гээд салаад явсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай байрны хавиар явж архи уудаг ахтай таарсан ба “******* дүүгийнх нь толгойг архины шилээр цохиод хагалчихлаа тэгэхээр нь би *******гийн баруун хацрыг хазчихсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш би буудал болон орцоор хонож явсаар байгаад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайхад байдаг дүүгийндээ хонож байтал цагдаагаас манай дүү рүү ярьж намайг цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр юм шиг санаж байна, угсармал байрны хажууд байж байтал ******* халамцуу явж байсан ба баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Би *******гаас “Ахын дүү юу болсон бэ” гэж асуухад ******* “Чамд ямар хамаатай юм” гээд яваад өгсөн. ...Би *******гийн биед учирсан хөнгөн гэмтлийг 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр амь хохирогчтой маргалдан баруун талын хацар хэсгээс нь нэг удаа хазаж тухайн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Н.*******ыг танина. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5-н шар орчмоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явдаг байсан. Миний санаж байгаагаар түрүү жилээс эхлэн 5-н шард ирдэг болсон санагдаж байсан. Талийгаач Б.*******, Н.******* нар нь сүүлийн үеүдэд байнга цуг явж харагддаг болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 230 дахь тал/,
Г.*******ын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Алаг Толгойн нүүрсний уурхайгаас ажил хийж байгаад Улаанбаатар хотод ирсэн. Хуучин ...төв дээр буугаад ...төвийн ойролцоо байх буудалд ганцаараа хоносон. Тэрний маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед буудлаасаа гараад шинэ ...төв рүү ганцаараа алхаж байгаад 5 шарын автобусны буудал дээр архи ууж байсан үл таних хүмүүстэй таараад 1 шил 0.75 литрийн архи хувааж ууж байгаад 5 шарын автобусны буудлын хойно тасраад унтчихсан. Нэг сэртэл харанхуй болчихсон байсан. Тэгэхээр нь босоод 5 шарын автобусны буудлын хойд талын байраар явж байтал байрны буланд үл таних 2 эмэгтэй, 4 эрэгтэй архи ууж байхаар нь очоод хамт архи уусан. Архиа ууж дуусаад 21 цаг өнгөрч байсан гэж санаж байна, тухайн хүмүүсээс салаад 5 шарын автобусны буудал хавиар явж байтал нэг үл таних эмэгтэйтэй таараад танилцсан. Тэгэхэд тухайн эмэгтэйг ******* гэдэг гэсэн. Тэр үед тухайн эмэгтэйтэй анх танилцсан. Бид 2 ойр зуур юм ярьж байгаад би тухайн эмэгтэйгээс “хоёулаа нэг бэлгийн харилцаанд орчихъё” гэтэл ******* “гадаа хүйтэн байгаа юм чинь хоёулаа тэр онгорхой орц руу оръё” гээд бид хоёр 22 цагийн үед гэж санаж байна, шар өнгийн /байх шиг байсан/ байр руу ороод 2-3 давхрын шатны тавцан дээр гараад юм ярьж сууж байгаад тохиролцож бэлгийн харилцаанд орохоор болоод би *******гийн өмсөж байсан цамцыг нь цээж хүртэл нь дээш болгоод, өмдийг нь тайлж нэг талынх нь хөлийн шагай орчимд орхиод, хоёр гутлыг нь тайлж шатан дээр тавиад дараа нь би хувцсаа тайлаад *******тай шатны тавцан дээр бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж дуусаад би хувцсаа өмсөөд тухайн орцноос гарч явсан. Тэр үед цаг 2023 оны 10 дугаар сарын 15-ны 01 цаг болж байсан байх. Орцноос гараад ...хорооллын орцонд орж унтсан. Тэрнээс хойш *******тай таараагүй. ...Тухайн үед *******гийн нүүр хэсэг улайж хавдаад хөхөрчихсөн байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй, учир нь тухайн орц харанхуй гэрэлгүй байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100 дахь тал/,
Г.*******ыг оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 24-31 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Галбадрахын гаргасан Криминалистикийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3492 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон хүрэмд үүссэн 15х10мм, 10х10мм, 10x16мм, 20x15мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, ногоон хүрмэнд үүссэн 430мм, 290мм, 100х50мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 102-108 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Галбадрахын гаргасан Криминалистикийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3538 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөнд үүссэн 40х20мм, 130х20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 114-117 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Өнөржаргалын гаргасан Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5105 дугаартай дүгнэлтэд: ХГҮ-ээр хураан авсан Н.*******ын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд дээр хүний цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. ХГҮ-ээр хураан авсан Н.*******ын гэх саарал өнгийн цамц, хар өнгийн фудволк, бор өнгийн тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн хос гутал, эрээн саравчтай малгай дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх /хэргийн 1-р хавтас 120-122 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13214 дугаартай дүгнэлтэд: Н.*******ын биед хоёр алганд шарх, баруун тохой, шуу, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд үзлэг хийхээс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шүүх биологийн шинжилгээгээр Н.******* нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хэргийн 1-р хавтас 125-126 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Пүрэвдуламын гаргасан Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4992 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн үслэг материалтай цамц, судалтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, дотоож, гутал дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Бусад хувцас дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн үслэг материалтай цамц, судалтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, дотоож болон гутал дээр илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожноос эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харъяалал тогтоох боломжгүй гэх /хэргийн 1-р хавтас 139-142 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Пүрэвдуламын гаргасан Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5106 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн өмд, дотоож дээр цус илрээгүй. Өмднөөс биологийн ул мөр гэх толбо илрээгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн дотоожноос бэлтгэсэн дээжнээс хучуур эс илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй гэх /хэргийн 1-р хавтас 144-146 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч У.Тэмүүлэнгийн гаргасан Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтэд: Тамхины ишнүүд -10ш, тамхины хайрцаг нь шинжилгээнд тэнцэж байна. Тамхины ишнүүд -10ш дээр шүлс илэрсэн, тамхины хайрцаган дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй. ДНХ-ийн тогтоц илэрсэн, нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов гэх /хэргийн 2-р хавтас 177-180 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч У.Тэмүүлэнгийн гаргасан Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4994 дугаартай дүгнэлтэд: Баруун гарын арчдас дээр хүний цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Зүүн гарын арчдас болон хоёр гарын хумсан дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. Баруун гарын арчдас дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ нь ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй гэх /хэргийн 2-р хавтас 221-223 дахь тал/,
Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо усны 3-41 тоотод амьдардаг. Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед гэрээс гарч яваад хүүхдийн хичээлийн хэрэгслийг авч өгөөд замаараа 32-р байранд байх дүүгийн гэрт нь очиж, орой 22 цагийн үед гэртээ ирээд унтсан. ...Манай орц кодтой болоод жил болж байна, архичид ирээд байдаггүй, ихэнхдээ нам гүн байдаг...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47 дахь тал/,
Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо .... тоотод амьдардаг. Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны шөнө хүүхэдтэй хамт 02 цагийн үед унтаж амарсан. Орцонд орилолдох чимээ сонсогдоогүй. Харин гадаа архичид орилолдоод байх шиг байсан. Байнгын архичид байрны хавиар цугларч архи уугаад байдаг болохоор тоогоогүй унтаад өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 49 дэх тал/,
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******тай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1...шарын автобусны буудлын тэр хавьд /улаан дэлгүүр/-н ойролцоо таарахад баруун хацар нь хавдаад улайчихсан байсан. Тэгэхээр нь би “чи наад хацраа яачихаа вэ” гэтэл ******* “ намайг хазчихсан” гэсэн. Тухайн үед ******* ганцаараа явж байсан. Тэрний маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 5-н шарын автобусны ойролцоо ганцаараа явж байхад ******* ганцаараа явж байсан. Тухайн үед *******гийн хацар улайчихсан хавдсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед байх гэж санаж байна, би 5-н шарын автобусны буудлын тэр хавьд явж байтал Өөскө надтай таараад “эгч нэг юм уух юм уу” гэхээр нь би “тэгье” гэтэл Өөскө улаан дэлгүүрээс /Дэлдээкийн дэлгүүр буюу 5-н шарын автобусны буудлын хойд талд/ 0.75 литр “Сүнжиг” гэх архи, 0.33 литр “Хараа” гэх архи нэг шилийг авсан. Тэгээд бид 2 дэлгүүрээс гараад ...гэх ахтай таарсан. Тэгээд байж байтал Өөскө “гурвуулаа ...ахынх руу оръё” гэхээр нь би ..ах, ..хамт Тулгаа ахынх буюу 5-н шард байх шар өнгийн байрны 3-н давхрын зүүн талын хаалганд очтол хаалга нь онгорхой байсан. Дотогш ортол буйдан дээр ..ах, ..эгч, ..ах унтаад, хажуу талд нь газарт *******, ******* 2 нүцгэн унтаж байх шиг байсан. Тэгтэл Доржоо ах *******д хандан “чи эмэгтэй хүн байж өмд хувцсаа өмсөөч” гэтэл ******* юм дуугараагүй. Тэр үед *******гийн хацар хөхөрчихсөн байсан. Тэгээд ..ах, ..бид гурав ...ахын ширээн дээр сууж байгаад дэлгүүрээс авсан 2 шил 0.75 литртэй архиа үлдээгээд 0.33 литртэй архиа аваад 3-уулаа гарсан. Гараад ...-р цэцэрлэгийн урд байх сааданд сууж авч гарсан архиа уугаад 22 цаг өнгөрч байсан гэж санаж байна, 3-н тийшээ явсан. Би .., ...ах хоёроос салаад толгойтод байх гэртээ очсон. Тэрнээс хойш *******тай уулзаагүй. ...******* нь 5-н шард бид нэртэй хааяа нэг таарч архи уудаг хүн байгаа юм. Гэр нь хаана байдаг, хэнтэйгээ амьдардгийг нь мэдэхгүй. Сүүлд ..гэх хүний гэрт ороход *******, ******* 2 хамт унтаж байсан. Тухайн үед ******* “энэ чинь миний нөхөр” гэж *******ыг хэлж байсан. ******* нь ойролцоогоор 170см орчим өндөртэй, бөөрөнхий царайтай, шар арьстай, баруун гар цээж орчмоор шивээстэй байх шиг байсан, 37 орчим настай байх...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54 дэх тал/,
Гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай орц 2022 оноос чиптэй болсон тул гадны хүн орж ирэх, архичид ирж хонохоо больсон. Урд өмнө нь байнгын архичид орцонд хэвтэж байдаг байсан. ...Манай эсрэг талын 47 тоот болон 2 давхарт ямар айлууд байдаг гэдгийг сайн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Хоёр: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... автобусны буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд хохирогч Л.ын эзэмшлийн “Самсунг Галакси С-21 плаш 5 жи” загварын гар утсыг нь “хүнтэй ярьчхаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, 920,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн 2308025671747 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 2-р хавтас 28-29 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 2-р хавтас 8 дахь тал/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 245-246 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 9-12 дахь тал/,
Хохирогч Л.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр 5 шарын хойд талын автобусны буудал дээр жаахан архи уусан халамцуу ажил руугаа явах гээд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 01 минутын үед зам гараад такси барих санаатай уг буудлын сандал дээр хөлөө амраагаад сууж байхад баруун гараа сойсон 35 орчим насны залуу миний хажууд ирж зогсоод надтай танилцаад надад “архи аваад өгье” гэж хэлээд гартаа 20,000 төгрөгийн дэвсгэрт бариад надад үзүүлэхээр нь би тухайн танилцсан залуутай гэрт нь очихоор болж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр байрны хойд талын хашаанд байсан 2 давхар байшингийн нэг давхарт ороход эгч нь гэх эмэгтэй нөхрийн хамт байсан ба тэдний гэрт хоёр хүн унтаж байсан. Надад эвгүй санагдаад байхаар нь тэдний гэрээс явъя гэж бодоод гэрээс гарах гэхэд надтай ирсэн баруун /санагдаж байна/ гараа сойсон залуу миний утсаар яръя гээд миний Самсунг галакси С-21 плаш загварын гар утсыг авч миний утсаар дахин дахин хүн рүү залгаж яриад байсан. Нэлээн удсаны дараа би тэр залуугаас өөрийн гар утсаа нэхэж “ажилтай байна, явмаар байна” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс над руу дайрах гээд миний хувцаснаас зуураад байхаар нь би өөрийн дээгүүрх хувцсаа тайлж мултлаад тэдний гэрээс зугтааж гараад ойролцоо байх ахындаа очиж цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг дагуулаад хэргийн газар очиж цагдаагийн алба хаагч намайг өөрийн эд зүйлсээ бүртгэ гээд би тухайн үл таних залуугийн гэрээс өөрийн эд зүйлсээ бүртгэж авахад миний Самсунг галакси С-21 плаш загварын гар утас байхгүй байхаар нь миний гар утсыг гуйж авсан залуугаас өөрийн утсаа авъя гэхэд миний гар утсыг аваагүй гэж хэлээд надад өгөөгүй. Би тухайн өдрийн өглөөний 11 цагийн үед би ахынхаа гэрийн болконы цонхоор тухайн зүс таних эрэгтэйн гэрийг ажиглаад зогсож байхад миний утсыг тэр эрэгтэй гаргаж ирээд эгчтэйгээ ярилцаж байхад нь би ахынхаа утсаар зураг дарсан боловч гэр эрэгтэй миний утсыг буцааж халаасандаа хийх үед нь би зураг дарсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Гар утасны үнэлгээтэй санал нийлж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 16-17, 3-р хавтас 16 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаартай дүгнэлтээр: “... Samsung Galaxy s21 plus 5g маркийн гар утсыг 920,000 төгрөгөөр үнэлэв. /хэргийн 2-р хавтас 22-23 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг нэлээн өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын хойд талын буудал дээр согтуу зогсож байхад тухайн буудлын сандал дээр 40 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн залуугийн барьж байсан гар утас нь нэлээн үнэ хүрэхээр харагдсан учир би тухайн үл таних залууд архи авч өгье гэж 20,000 төгрөг харуулан худал хэлж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд дагуулж ороод уг хашаанд байх 2 давхар байрны нэг давхарт хуурч оруулсан юм. Ингээд тухайн байранд үл таних залууг хуурч оруулсны дараа утсаар нь нэг ярьчхаад өгье гэж хэлээд авсан бөгөөд тухайн үл таних залуугийн утсаар найз руугаа залгаж ярьсан, утсаар нь нэлээн удаан ярьж байхад тэр залуу утсаа авъя, ажилтай байна гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн утсыг авч бид нар хэдэн ширхэг архи уух санаатай байсан ба тэр үл таних эрэгтэй гар утсаа авах гээд байхаар нь тэр өрөөнд байсан манай найзууд тэр залуу руу дайрч хувцаснаас нь барьж авахад тэр залуу дээгүүрх өмссөн хувцсаа мултлаад гараад гүйсэн ба удалгүй тэр үл таних залуу цагдаагийн алба хаагчтай орж ирсэн. Цагдаагийн алба хаагч тухайн залууг эд зүйлээ бүртгэ гээд бүртгэж байхдаа миний утас алга байна гэсэн тухайн үед үл таних залуугийн утас надад байсан боловч би гар утсыг зарж архи уух санаатай байсан учир цагдаагийн алба хаагчид үл таних залуугийн гар утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг эрүүлжүүлэхэд авчирч өгөхөд намайг эрүүлжүүлэх байрны эмч үзээд аваагүй. ...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна, миний буруу...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 32-33 дахь тал/,
Гурав: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэн, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо З... тоотод байрлах ажлын байранд 2023 оны 4 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө хохирогч О.*******ыг унтаж байхад нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 42 дахь тал/,
Эрүүгийн 2308013501243 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 2-р хавтас 73-74, 81-82 дахь тал/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 37-38 дахь тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 32-35 дахь тал/,
Хохирогч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын...тоотод байрлах ажилчдын байрандаа амарч байсан. Тухайн орой 00 цагийн орчимд манай өрөөний хаалгыг нэг хүн маш хүчтэй нүдээд юм дуугарахгүй байсан. Би унтаж байгаад босож хаалгаа онгойлгоход манай ажлын ******* болон нэг найз нь хамт орж ирээд шууд миний нүүр рүү цохиж унагаагаад, найзтайгаа нийлээд дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Миний ухаан балартаад би босох гэж л хичээж байсан. Нэг мэдсэн чинь гараад явцгаасан, би газарт хэвтэж байсан. ...******* бид хоёр нэг газарт ажилладаг, надаас насаар ах юм. Намайг зодсон найзыг нь би харж байгаагүй, танихгүй хүн байсан. ...Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 46-47 дахь тал/,
Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хамтран амьдрагч Б.*******гийн хамт явж байгаад ...худалдааны төв дээр түүний найз ******* гэх залуу дээр очиж уулзсан. Өдөр нь Б.*******, *******тай таарсан гэсэн. Улмаар бид 3 хамтдаа манай гэр рүү явахаар болсон ба гэрт замд ******* 1 ширхэг 2 литрийн пиво авч улмаар ******* 2 тэр пивыг хуваан уусан. Ууж дууссаны дараагаар манай байрны 1 давхарт байх *******гийн төрсөн ах Отгонсамбуугийн гэрт орсон. Улмаар гэрт ороход цаг 22 цаг болсон ба ******* ахин нэг шил архи дэлгүүрээс авч орсон. Би тухайн үед хамт байсан ба уг архийг *******, .., ******* нар хувааж уусан. Тэгээд орой нь ...ахын эхнэр э гаднаас орж ирсэн. Ингээд архиа ууж дууссаны дараагаар тэр 3 нэлээн халсан ба э эгч бид 2 уугаагаагүй. Ингээд ******* гэр рүү орлоо гээд 3 давхар руу явсан. Араас нь ******* гарсан ба тэр үед мөн э эгч дээр *******, ******* 2 хүнтэй зодоон хийгээд байна гэж хэлсэн. Би э эгчийн хамт очоод харахад манай өрөөний хажуу өрөөнд байдаг ******* манай хамтран амьдрагч *******г яах гээд байгаа юм гээд зууралдчихсан байсан. Энэ үед хажуунаас нь ******* орж ирээд *******ын хавирга руу 1 удаа өшиглөж, хойноос нь татаж унагаасан. Тэгээд бид 2 салгаад гэр гэр рүүгээ ороод унтсан. Ийм л зүйл болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 58-59 дэх тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчимд ажлаа тараад өөрийн гэртээ ирэхэд манай гэрт нөхөр ...*******, *******гийн найз ******* нар архи уугаад сууж байсан. Ингээд архиа дууссаны дараагаар ******* гэр рүүгээ орно гээд гарсан. Манайх тухайн үед Монголиан Снап ХХК-ийн ажилчдын байрны 1 давхарт байдаг байсан ба харин *******гийнх 3 давхарт байсан. *******гийн араас ******* гарсан ба би гэр рүү оруулж өгөхөөр араас нь гарсан. Тэр үед ******* хажуу өрөөнийхөө *******ын өрөө рүү орчихсон *******ыг 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл ******* түүнийг болиулж дээр нь гарсан. ******* *******ыг өшиглөж аваад цамцнаас нь татаж хойш нь унагаасан. Ингээд би *******гийн эхнэр ийн хамт тэднийг салгаж гэр гэртээ оруулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 62-63 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4687 дугаартай дүгнэлтэд: “...О.*******ын биед зүүн талын 9-р хавирганы хугарал, дух, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, хүзүү, зүүн тохой, бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ..дээр явж байгаад найз *******тай таарсан. Бид удаан уулзаагүй учир хамт түүний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Замын байранд очихоор болж, замдаа дэлгүүрээс нийт 2 ширхэг том пиво болон 1 ширхэг 0.750 граммтай Хараа нэртэй архи тус тус худалдан авсан. Ингээд би гэрт нь ороод *******тай хамт уусан. Тэгээд ууж байтал *******гийн ах гэх залуу орж ирээд хамт ууцгаасан. Ууж дууссаны дараа *******гийн ахын гэрт нь ороод нэмж 1 ширхэг архи, 1 ширхэг пиво зэргийг хувааж уусан. Тэр үед ******* өмнө муудалцаж байсан гэх залуу байрандаа байна гэсэн чинь ******* би орж тэр залууг зодно гээд улмаар тэр залуугийн байгаа газар болох 2 давхар өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороход хохирогч залуу газар унтаж байсан, харин хажууд нь 2 хүн байсан ба энэ үед ******* тэр залуугийн дээрээс нь шууд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр залуу сэрээд *******гийн дээр гараад дараад авахаар нь би түүнийг өшиглөж хүзүүнээс нь хойш татсан. Тэгтэл *******гийн ахын эхнэр нь салгасан. Ийм л зүйл болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 78 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 4 дүгээр сарын 04-ний орой 15 цагийн орчимд Драгон орчхоод явж байгаад зүс таних найз Н.*******тай таарсан. Тухайн үед ******* танайд очъё гэхээр нь би айлд оччихоод тэгээд чам руу ярья гэж хэлсэн. Улмаар би айлд оччихоод *******тай Энхжин захын урд тааралдаж улмаар манай гэрт очсон. Гэрт очих замдаа ******* мөнгөөрөө 1 ширхэг 2 литрийн пиво авч, манай гэрт бид 2 хувааж уусан. Ууж дууссаны дараагаар манай төрсөн ах Отгонсамбуугийн гэрт орсон. Манайх Монголиа снап үйлдвэрийн ажилчдын байрны 3 давхарт байдаг ба ах Отгонсамбуугийн гэр 1 давхарт байдаг юм. Ахын гэрт орохдоо ******* ахин нэг шил архи нэмж авсан ба уг архийг ах Отгонсамбуу ******* бид 3 хувааж уусан. Тэр үед Отгонсамбуу ахын эхнэр гаднаас орж ирээд 3 давхарт байдаг ******* залуу ирчихсан байна гэж хэлсэн. Тэр үед цаг ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан ба *******ын гэр рүү орохоор 3 давхарт гарсан. Миний араас ******* гарч ирсэн. Тэгээд бид 2 хаалгыг нь тогшоод өрөө рүү нь ороход ******* цаашаа хараад унтаж байхаар нь сэрээж байгаад 2 удаа гараараа цохиж авсан. Энэ үед ******* өөдөөс барьж аваад зууралдсан ба миний дээр гараад суухад найз ******* намайг өмөөрч хөлөөрөө өшиглөж, хойноос нь хоолойг боосон. Ийм л зүйл болсон. Тэгээд эгч э хойноос гарч ирээд салгасан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 88 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд:
Улсын яллагчаас: шүүгдэгч Н.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод амь хохирогч Б.*******г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн 2023 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... байрны хойд талын хашаанд хохирогч Л.ын эзэмшлийн "Самсунг Галакси С-21 плаш 5 жи" загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 920,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод байрлах ажлын байранд 2023 оны 4 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хохирогч О.*******ыг унтаж байхад нь зодож, онц харгис хэрцгийгээр, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцуулах,
Шүүгдэгч Н.*******аас амь хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт 82,500,000 төгрөгийг, хохирогч Л.ын гар утасны үнэлгээ болох 920,000 төгрөгийг, тус тус гаргуулж хохирогч нарт олгох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Амартогосоос: Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б., Б.Даваасүрэн, Б.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Хэргийн материалаар хийсэн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтэд: Амь хохирогч Б.*******гийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/ зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэсэн. Уг гэмтэл нь баруун, зүүн 2 талд хүч үйлчилж байж үүснэ гэж шинжээч тайлбарласан. Гэрчүүд Н.*******ыг амь хохирогч *******гийн баруун тал руу эсхүл урдаас нь цохисон гэж мэдүүлдэг. Гэрч Б.******* тухайн үед болсон явдлаа санахгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Н.*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Батболдоос: Миний үйлчлүүлэгч Б.******* гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн. Хохирогч О.******* нь нэхэмжлэл гаргаагүй боловч 400,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. “Онц харгис хэрцгий” гэх хүндрүүлж зүйлчлэх нь үндэслэлгүй гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Нэг: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.*******, амь хохирогч Б.******* нар нь дотно харилцаатай байсан бөгөөд гэрч Ж.*******а, Б., Б., Л.Оюунчимэг, Б.******* нартай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, танилын харилцаатай этгээдүүд юм.
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Станцын 4-35а тоотод байх гэрч Ж.*******ын гэрт шүүгдэгч Н.*******, амь хохирогч Б.*******, гэрч Б., Б., Д.Оюунчимэг, Б.******* нар нь нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч Н.******* нь согтуурсан амь хохирогч Б.*******г бусадтай хардан, үл ялих хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар амь хохирогчийн толгойн тус газар нь гараараа цохиж, түлхэж унагаах үед Ж.*******а тэдний дундуур орж салгасан байна.
Амь хохирогч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... давхрын шатан дээр нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ амь хохирогч Б.*******г бусадтай хардан, үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь гараараа цохисны улмаас амь хохирогч Б.*******гийн цогцост “...баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал, баруун зүүн чамархайн хуйх, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, бэлгийн их уруул, умдагт цус хуралт, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон байх ба амь хохирогч Б.*******гийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэргийн гэмтэл учруулсан, улмаар Б.******* нь эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., гэрч Д., Ж.*******а, Б.*******, Б., Д. нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 1131, 2735, 788 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Амартогос нараас гаргасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хүний нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан” гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал нь няцаагдаж байна.
Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан байхыг ойлгоно.
Тухайлбал, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдах бөгөөд эдгээр гэмт хэргүүд объектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Н.*******, амь хохирогч Б.******* нар нь хэн аль согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч нь амь хохирогчийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, нуруу, бөөр хэсэг рүү нь өшиглөсний улмаас “эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орсон” бөгөөд шүүгдэгч Н.******* нь амь хохирогчийг зодсон идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар хүний амь хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байх буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба тус гэмтлийн улмаас хохирогч нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.******* нь амь хохирогчийг шууд алах санаа зорилго байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдох ба хохирогчид учруулсан гэмт, үйлдлийн арга, амь хохирогчид цагдаа, эмнэлгийн тусламж үзүүлэх зохих арга хэмжээ авсан нөхцөл байдал, амь хохирогч эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байсан зэрэг нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Амь хохирогч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үе Сонгинохайрхан дүүргийн 1... давхарт бусадтай бэлгийн харилцаанд орсон гэх үйлдэлд Г.*******аас мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100 дахь тал/ авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.*******ыг оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 24-31 дэх тал/ авагдсан хэдий ч сэжигтэн Г.******* нь амь хохирогч Б.*******г хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Харин амь хохирогч Б.*******гийн биед “...баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайлбал баруун хацар хэсэгт хазсаны улмаас 2023.10.09-ний өдөр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг...” гэж Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан Хэргийн материалаар хийсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч дээрх олон тооны гэмтлүүдээс “...баруун хацарт...” учирсан гэмтэл нь хазсаны улмаас үүсэх боломжтой гэж дүгнэсэн боловч гэрч Б. нь дээрх гэмтлийг учруулсан болох нь гэрч Ж., Б., Д., Б.*******, Б. нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би тухайн үед архины шоконд орсон, согтуурсан байдалтай байхад энэ хэргээ хүлээ гэж 7-8 удаа бороохойдож, өшиглөж зодож намайг эрүүдэн шүүж, мэдүүлэг авч цагдан хорьсон, мөн гэрч нарын мэдүүлэг хуулсан юм шиг адилхан байна” гэж тайлбар гаргасан.
Шүүгдэгч Н.*******, мөн түүний эх Н.******* нар нь мөрдөн байцаалтын шатанд “...мөрдөгч С.Шинэбаяр нь намайг согтуу байхад зодож мэдүүлэг авсан тул мөрдөгчийг сольж өгнө үү, мөн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гарсан тул дахин шинжээч томилж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд О....хаяглан өргөдөл бичсэнийг Хууль зүйн дотоод хэргийн яам хүлээн авч, Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1019 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М...хаяглан иргэн Н...гаргасан өргөдөлд хариу өгөхийг харьяаллын дагуу шилжүүлсэн /хэргийн 3-р хавтас 236 дахь тал/ ба Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/2685 тоот албан бичгээр “...уг асуудлыг тухайн нэгж прокурорын газраас хянаж, шийдвэрлээгүй гэх үндэслэлээр гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн /хэргийн 3-р хавтас 239 дэх тал/ боловч тус прокурорын газраас “...хяналтын прокурор А.Намдаг нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 67А дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна...” гэжээ. /хэргийн 3-р хавтас 240 дэх тал/
Гэрч Ж.*******а нь мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 50 минутад өгсөн мэдүүлэгтээ “...хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах гэртээ ганцаараа унтаж байтал ...*******, *******, *******, , нар архи уусан байдалтай манай гэрийн хаалгыг цохихоор нь би хаалгаа онгойлгосон. Тэгсэн тэр хэд “Гомбо” гэх нэртэй 0,75 граммын 1 шил архи бариад ороод ирсэн. Тэгээд манайд бүгдээрээ 1 шил архийг хуваагаад уусан. Тэр үед *******, ******* нар нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан, яг юунаас болж маргалдсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгсэн том өрөөнд сууж байх үедээ ******* *******гийн баруун нүд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуунаас нь гэр оронд битгий хэрүүл зодоон хийгээд бай зайлцгаа гэж хэлсэн. ...Бид хэд архиа хувааж уугаад манай гэрт *******, *******, *******, , нар унтаж амарсан. ...Нэг мэдсэн хоорондоо маргалдаад ******* Энзаяагийн баруун нүд хацар орчим гараараа нэг удаа цохисон ба хойшоо унасны дараа хөл рүү нь нэг удаа өшиглөсөн... /хэргийн 1-р хавтас 77-79 дэх тал/ гэж мэдүүлсэн ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Н.******* нь амь хохирогч Б.*******гийн баруун тал руу цохисон, би дундуур нь орж салгасан” гэж үйл баримтын талаар агуулгын зөрүүгүй мэдүүлэг гаргасан. Харин гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “намайг согтуу, мэдүүлэг өгөх чадваргүй байхад цагдаагийн алба хаагч нараас мэдүүлэг авсан” гэж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлэг гаргасан хэдий ч түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь гэрч Б., Б., Ж.*******а нарын мэдүүлэгтэй тохирч байна. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахад эрүү шүүлт тулгасан, хууран мэхлэх зэрэг хууль бус аргаар мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд “хэнд ч эрүү шүүлт тулгаж эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасан бөгөөд энэхүү заалтын хэрэгжилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж тусгагдсан байна.
Түүнчлэн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно”, 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэж тус тус зааж Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч нь хуулийн чанд сахиж...хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж...хамгаалах үүрэгтэй”, 22.4 дэх хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж, тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.*******, гэрч Б.*******, Ж.*******а, Б., Д. болон бусад нэр бүхий гэрч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа шүүгдэгч Н.*******ад хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung Galaxy s21 plus 5g” маркийн гар утсыг 920,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хууль тогтоогчоос тогтоосон “Бусдын эд хөрөнгийг ... хууль бусаар авсан...” байх материаллаг шинжийг бүрэн хангаж байна. Хууль тогтоогч хохирлын доод хэр хэмжээг тусгайлан заагаагүй нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.” хэмээн тодорхойлсноос үзвэл хэн нэгэн этгээдийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор өөрийн мэдэлд байлгах эзэмшил үүсгэсэн бүх төрлийн биет эд юмсыг бусдын эд хөрөнгө хэмээн ойлгоно. Өөрөөр хэлбэл, эзэмшил үүсгэсэн үнэ цэнгүй биет эд юмс гэж байдаггүй тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн зэрэгцээ шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар /эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр/ авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг нь шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоотод байрлах ажлын байранд 2023 оны 4 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хохирогч О.*******ыг унтаж байхад нь зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн объектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Субьектив тал” нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татан хуульчилсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.
“Бүлэглэж” гэдэгт нь ...гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон ...байхыг,
Онц харгис хэрцгийгээр гэдэгт: ...хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөсөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмааас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг, тус тус ойлгохоор тайлбарласан байна.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь нийлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоотод байх ажлын байранд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч О.*******той урьдын таарамжгүй харилцааны улмаас тус байрны .. хохирогчийн гэрт нь орж, улмаар унтаж байсан хохирогч О.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиход нь О.******* Б.*******г барьж авч зууралдах явцад шүүгдэгч Н.******* нь Б.*******г өмөөрч хохирогчийг хөлөөрөө өшиглөж, араас нь хоолойг нь боох зэргээр зодож биед нь халдсан идэвхтэй үйлдэл хийжээ. Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч О.*******ын биед “эрүүл мэндэд нь “зүүн талын 9-р хавирганы хугарал, дух, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, хүзүү, зүүн тохой, бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын үйлдлийн улмаас хохирогч О.*******ын биед гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд: шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэж хохирогч О.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4687 дугаартай дүгнэлтээр “...зүүн талын 9-р хавирганы хугарал, дух, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, хүзүү, зүүн тохой, бугуйд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон хэдий ч шүүгдэгч нарын дээрх үйлдлийг онц харгис хэрцгий аргаар гэж үзэхгүй. Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй хэдий ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь хохирогч О.*******ыг бүлэглэн зодохоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцов.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Э.Шинэтулгаас “шүүгдэгч Н.******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь эргэлзээтэй” байна. Харин бусад үйлдэл болон шүүгдэгч Б.******* нарын үйлдэл нь гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргажээ.
Иргэдийн төлөөлөгч Э.Шинэтулгын гаргасан “шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй тул шүүхээс тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, харин шүүгдэгч “Н.*******ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь эргэлзээтэй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл: шүүгдэгч Н.*******, амь хохирогч Б.*******, гэрч Б.*******, Б., Д. нар нь Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчимд гудамж, талбай, орцонд нийлж архидан согтуурдаг амьдралын хэвшилтэй байжээ. Ж.*******ын гэрт Н.*******, Б.*******, Ж.*******а, Б.*******, Б., Д. нар нь нийлж архидан согтуурч байх үедээ Н.*******, амь хохирогч Б.*******тай маргалдаж улмаар Н.******* нь *******гийн толгойн баруун талд гараараа цохисон талаар гэрч нар мэдүүлсэн, амь хохирогч *******гийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины цусан хураа бүхий гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, уг хорих ялаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон хугацааг хасаж тооцуулах,
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Амартогосоос: “хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн тул улсын яллагчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзээд дэмжиж байна гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Батболдоос “миний үйлчлүүлэгч Б.******* нь чипсний үйлдвэрт чипс шарагч ажил хийдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/22 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автомашин жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор дуусгавар болсон байх тул тэдгээрт нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч Н.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаартай дүгнэлтээр /хэргийн 2-р хавтас 215-216 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ад ял оногдуулахдаа шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг /нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эд хөрөнгөнд хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 02 сар 6 хоногийн хорих ялыг, тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 10 сар 06 хоногийн /зургаан жил арван сар зургаан хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг /бусадтай бүлэглэн нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******ын анх удаа хорих ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 06 жил 10 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс баривчлагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 466 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хоригдсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 54 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас 810 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 810.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 190.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх гэмт хэргийн улмаас:
А./ Амь хохирогч Б.******* нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б., Б.Даваасүрэн, Б.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Хэргийн материалаар хийсэн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтээр “...Б.******* нь баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” /хэргийн 3-р хавтас 142-151 дэх тал/ болох нь тогтоогдсон.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хэргийн 2-р хавтас 232 дахь тал/ авагджээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага …Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгт танилцуулсныг /хэргийн 2-р хавтас 232 дахь тал/ үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал болон бусад хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гаргаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Б./ Хохирогч Л.ын эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаартай дүгнэлтээр: “... Samsung Galaxy s21 plus 5g маркийн гар утсыг 920,000 төгрөгөөр /хэргийн 2-р хавтас 22-23 дахь тал/ үнэлсэн байх тул шүүгдэгч Н.*******аас 920,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.т олгохоор шийдвэрлэв.
В./ Хохирогч О.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4687 дугаартай дүгнэлтээр “...зүүн талын 9-р хавирганы хугарал, дух, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, хүзүү, зүүн тохой, бугуйд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон /хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал/ хэдий ч хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг хохирогч О.*******од төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Амартогос нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хэн аль нь хохирол төлөхөөр завсарлага авах шаардлагагүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Ургач овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 02 сар 6 хоногийн хорих ялыг, тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 10 сар 06 хоногийн /зургаан жил арван сар зургаан хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 06 жил 10 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 466 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
шүүгдэгч Б.*******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 54 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаас 810 нэгжтэй тэнцэх хэмжээний ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 190.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.******* нь хохирол хор уршиг нэхэмжлээгүй,
шүүгдэгч Н.*******аас 920.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.т олгосугай.
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.*******ад урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ Л.БААТАР