Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 157

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0178/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овгийн ***д холбогдох 201709000218 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *** төрсөн , 25 настай, эрэгтэй, халх, ажилчин, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “***тогооч ажилтай байсан, ам бүл 6 ээж, эгч ах нарын хамт ***тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2 жил тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх***, /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч *** нь ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 3 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Эгийн-Уулс” гэдэг нэртэй зочид буудлын өрөөнөөс иргэн ***ын “самсунг жи-7”  маркийн гар утасыг хулгайлж 550,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны орой найз ***гийн хамтаар “Галакси” караокед суусан, хажуугийн ширээнд 3 эгч сууж байсан. Тэндээс нөгөө 3 эгч гарахаар нь бид хоёр араас нь дагаж гараад “Эгийн уулс” зочид буудал руу орохоор нь хамт архи ууя гэж бодоод дэлгүүр орж Улаанбаатар нэртэй архи аваад ирсэн чинь өрөөнд нэг эгч унтаж байсан, өөр хүн байгаагүй би тэр өрөөнд ганцаараа орсон юм. Мөнгөншагай үүдэнд хүлээж байсан. Тэгэхээр нь жи-7 маркийн гар утсыг нь аваад гарч яваад *** гар утсыг нь авчихлаа гэсэн чинь буцааж өг гэхээр нь гайгүй зүгээрээ, би өөрөө мэдэж байна гэж хэлээд хуучин хороолол орж Мөнгөлөг нэртэй ломбардад 150,000 төгрөгөөр тавьж Мөнгөншагайтай хамт бааранд орж шоудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз нартайгаа бааранд сууж архи уусан, баарнаас гараад “***” гэдэг буудалд орж унтаад буудлын өрөөнөөс гар утасаа алдсан. Би архи уугаад нилээд согтчихсон байсан учир юу ч санахгүй байна. Баарнаас гарснаа буудлын өрөөнд орж унтсанаа ч санахгүй байгаа юм. Бааранд орохоосоо өмнө ***бид хоёр нэг шил архи хувааж уусан. Бааранд ороод нэг шил архи авч түүнийгээ ууж дуусаад гарсан. Би нилээд их согтсон. Баарнаас гарах гэж байснаа санаж байгаа, гараад яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд буудлын шатаар өгсөж явсан тэгээд мэдэхгүй байна. Унтаад сэрсэн чинь “***” гэдэг буудлын өрөөнд унтаж байсан. Миний утас алга байсан учир утсаа хайж найз нартайгаа холбогдоход бааранд хажуу ширээнд сууж байсан хоёр залуу авсан байж магадгүй сураг гараад уг залуучуудыг хайж утсаа олж авсан юм. Би баарнаас  гарахдаа л их согтсон байсан, юу гэж ярьсан, яагаад миний орсон өрөөнд *** найзтайгаа архи авч орж ирсэн зэргийг, мөн***тэй юу гэж ярьсан зэргээ санахгүй, мэдэхгүй байна. Миний гар утсыг *** гэгч авч ломбарданд 150,000 төгрөгөөр тавьсанаа авч өгсөн учир одоо надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. /13-14 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны орой *** найзтайгаа манай кароакед сууж байсан. ...Тэр өдрийн маргааш нь *** гар утсаа алга болгочихлоо гэж хэлээд араас нь гарсан 2 залуу авсан байж магадгүй гэж ярилцаад тухайн үед сууж байхад манай хуурай дүү *** нөгөө 2 залуугийн нэгийг нь зүс таньдаг байж таараад Фэйсбүүк хаягыг нь зааж өгч байгаад олсон шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

***гийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны орой найз***тэй хамт Дархан сумын 5-р баг “Галакси” гэдэг нэртэй паб , караокед пиво уугаад сууж байсан. Тэнд бүжиглэж байхдаа *** нэг эмэгтэйтэй юм яриад байсан. Сайнтөр тэр эмэгтэйчүүдийг дагаад буудал руу орсон. Буудлаас гараад үйлчилгээний төв дээр буугаад “одоо яах юм бэ гээд хэлсэн чинь *** халааснаасаа гар утас гаргаж ирээд “энэ утас байна, үүнийг ломбарданд тавиад ууя” гэхээр нь “юун гар утас юм бэ” гээд үзсэн чинь “жи-7” маркын гар утас байсан. Би “юун утас юм бэ” гэсэн чинь “буудалд байсан эгчийн гар утас байгаа юм” би гарахдаа авчихсан юм гэхээр нь “наад утсаа буцааж өг, хүний юм яах гэж авсан юм” гэхэд *** “би өөрөө мэдэж байна, зүгээрээ” гээд ломбардны утас уруу яриад хүн нь ирээд *** ломбард руу ороод нөгөө утсыг “150,000 төгрөгөнд тавьлаа” гээд гараад ирсэн. Ирэхээр нь бид хоёр Сатурн бааранд орж пиво уусан. Баарнаас гараад би гэрлүүгээ явсан. Намайг явлаа гэхэд гэхэд *** надад 20,000 төгрөг өгсөн. Энэ 20,000 төгрөгийг надаас *** цүнх авсан байсан, тэрний төлбөр гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 3 дугаар сарын 10-ны 20 цаг өнгөрөөгөөд манай ломбардны утсаар нэг залуу яриад “гар утас тавья” гээд гуйгаад байхаар нь очиж “жи-7” маркийн гар утсыг авсан юм. Тооцоонд орсон юмаа эгчийнхээ гар утасыг тавьж байгаа юм гээд, ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

 

Гэрч Д***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр манай найз *** “Галакси бааранд байна, ороод ир” гээд залгасан, би 14-16 цагийн хооронд орсон, цагийг нь тодорхой санахгүй байна. Намайг ороход *** найз Укагийн хамтаар нэг шил архи уугаад сууж байсан. Би нийлж тэр хоёртой юм ярьж суунгаа нөгөө архинаас нь уусан. Хажуугийн ширээн дээр 20 орчим насны 2 залуу байсан, санаанд ороогүй, тэгээд ***, *** оёр нилээн согтсон байсан учраас би “гаръя манай буудалд орж амар” гээд аваад гарахад тэр хоёр залуу гарч ирээд “хамт явъя” гээд байхаар нь “та хоёр боль, яах гээд байгаа юм, та нар өөрсдөөсөө ичээч бид нарын хүүхдүүд шиг байж” гэж хэлээд буудал руу хоёр найзыгаа аваад орж нэг өрөөнд оруулсан. Тэгээд би найзтайгаа утсаар яриад байж байтал нөгөө хоёр залуу ороод ирчихсэн тэр хоёртой сууж байсан. *** орон дээр унтаж байсан. *** шал согтуу орон дээр сууж байсан. Тэгэхээр нь “та хоёр яах гээд байгаа юм бэ, согтуу хүмүүст архи өгөх гээд байгаа юм уу, гар гээд нэг архи барьчихсан байхаар нь тэр архийг нь өгөөд гаргаад явуулсан, тэгэхэд л ***ын гар утсыг нь аваад явчихсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр хоёроос өөр авах хүн байхгүй юм чинь гээд*** хайж байгаад олсон гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны орой цагийг нь тодорхой санахгүй байна. PC тоглож байгаад гараад явж байтал ***, *** нартай таарсан. Нэг гар утас ломбарданд тавих гэж байна, тавиад өгөөч гэхээр нь үгүй өөрөө тавихгүй юу гээд өөр ойр зуурын юм ярьж байгаад ломбарданд ороод гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авах тогтоол /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

 

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

Мөнгөлөг-1 ломбардны барьцааны гэрээ /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

    

***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 61-62, 100-108 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

*** нь ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд 2017 оны 3 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд иргэн ***ын “самсунг жи-7”  маркийн гар утсыг хулгайлж 550,000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч *** гэрч ***, *** нарын мэдүүлэг, эд зүйл хураан авах тогтоол, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, мөн шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Аймгийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч *** нь мөрдөн байцаалтад “гомдол санал нэхэмжпэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна..

 

 Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлсэн, учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ***д баривчлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна .

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч ***д 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгүй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ***д өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5-т зааснаар баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж, нэмж нэгтгэн ***ийн биечлэн эдлэх ялыг 1 жил, 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД