Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/139

 

 

 

 

 

 

      2021           2             2                                           2021/ДШМ/139                           

 

 

Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

хохирогч Л.Болдбаатар, Д.Энх-Эрдэнэ, Я.Алтанчимэг, Б.Алтантуяа, А.Нямдэлгэр,

хохирогч Д.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

хохирогч Ё.Баранцоогийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

яллагдагч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Б.Чинбат,

яллагдагч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч М.Билгүүтэй,

яллагдагч Д.Уугантуяа, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцэл, хохирогч Д.Даваасүрэн, Л.Болдбаатар, Д.Энх-Эрдэнэ, хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт холбогдох эрүүгийн 1802 00000 0124  дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Халзан цэцэг овогт Баранцоогийн Мөнхгэрэл, 1981 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хорооллын 26 дугаар байрны 313 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-573 тоотод түр оршин суух, /РД:ШД81070869/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Түмэд овогт Эрдэнэбаярын Өлзийсайхан, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарьхийн 10 дугаар гудамжны 1008 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗД88081022/;

3. Дархан овогт Дашцэрэнгийн Уугантуяа, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43 дугаар гудамжны 2180 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:НФ83091705/;

Яллагдагч Б.Мөнхгэрэл нь:

2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” зочид буудалд иргэн С.Нармандахад “1.650.000 төгрөгийг хүүтэй зээлээч удаахгүй өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.650.000 төгрөгийг, мөн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Нармандахад “Эрэл” банкны барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 313 тоот 1 өрөө байрыг худалдаад зээлийн чөлөөлөөд авчих” гэж зээлээс чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.000.000 төгрөгийг тус тус залилан авч, С.Нармандахад нийт 35.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Ё.Баранцоогийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 313 тоот 1 өрөө бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, бусдын нэр дээр шилжүүлэн худалдаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан Ё.Баранцоод 48.733.333 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Туулаас “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-313 тоотод байрлах байраа барьцаанд тавиад 45.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 45.000.000 төгрөгийг, мөн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар банкнаас мөнгө ороод ирэхээр буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, Д.Туулд нийт 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бумчогдоноос “Наранбулаг трейдийн хажуу талын 38 дугаар сургуулийн акталсан байрыг нураах тендерийн ажилд оруулж өгнө, 10 хувийн урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.000.000 төгрөгийг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн хойд талд байх нотариатын газарт иргэн Г.Наранбат, Э.Доржпүрэв нарт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Наранбатаас 10.000.000 төгрөгийг, иргэн Э.Доржпүрэвээс 11.300.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 21.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах нотариатын газарт иргэн Б.Соёлмандахад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 28.000.000 төгрөгийг залилан авсан, мөн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 17-44 тоотод 360.000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг Турк оймсыг зараад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан, бусдад нийт 28.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Даваасүрэнд “1 сарын 600.000 төгрөг өгч байрыг чинь түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын 39-07 тоот 58 м.кв бүхий орон сууцыг хөлслөх гэрээ байгуулан авч, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуурамч баримт бичиг ашиглан бусдад худалдан борлуулж залилан, бусдад нийт 98.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаартай нотариатын газарт иргэн Д.Цэрэндалайд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 336 дугаартай нотариатын газарт иргэн Г.Мөнхнард “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаартай нотариатын газарт иргэн Б.Энхжаргалд “цэцэрлэг барих барилгын ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 22.000.000 төгрөгийг залилан авч 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаартай нотариатын газарт иргэн Д.Энх-Эрдэнэд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 25.800.000 төгрөгийг залилан авч 25.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаартай нотариатын газарт иргэн Л.Болдбаатарт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун хүрээ” Хаан банкны нотариатын газарт иргэн Г.Алтанбаганад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 20.000.000 төгрөгийг залилан авч 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 253 дугаартай нотариатын газарт иргэн Н.Лхагвадоржид “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 37.000.000 төгрөгийг залилан авч 37.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Т.Гантулгад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 19.000.000 төгрөгийг залилан авч 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пүрэвдоржид “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилан авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Отгонтуулд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.800.000 төгрөгийг залилан авч, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна талд иргэн Б.Алтанхундагад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөгийг залилан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Сувдмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Баяраад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилан авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Амарзаяад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.500.000 төгрөгийг залилан авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Л.Эрдэнэжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Д.Гансүхэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.600.000 төгрөгийг залилан авч, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отгонжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.000.000 төгрөгийг залилан авч, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунцэцэг, Т.Энхцэцэг нарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Оюунцэцэгээс 2.500.000 төгрөгийг, Т.Энхцэцэгээс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батдаваад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чулуунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баттогтоход “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж 4 хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Нямдэлгэрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Жовдчагдагт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Алтаншагайд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.700.000 төгрөгийг залилан авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Нямжавын Оюунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Эрдэнэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Аптангэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантам” нэртэй үйлчилгээний төвийн гадна талд иргэн Д.Тэмүүлэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” нэртэй эмийн сангийн гадна талд иргэн С.Түмэндэмбэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхонд иргэн Г.Солонгод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Алтмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын баруун талд байрлах нотариатын газарт иргэн Д.Мэндбаярт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.200.000 төгрөгийг залилан авч, нийт 34.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баатарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Д.Адъяабаатарт “цэцэрлэгийн барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ялагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нар нь бүлэглэн:

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ууганжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Оюунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Өлзийсайханд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Мөнхбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жаргалсайханд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” гэсэн байрны ард иргэн Б.Батцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Уламбаярт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батзоригт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баярмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнгөнчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Соёлмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.400.000 төгрөгийг залилан авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард талд байрлах “Макс” дэлгүүрийн үүдэнд иргэн Н.Болорчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Өнөржаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Агиймаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 10-1008 тоотод иргэн Н.Билгүүнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чимгээд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.500.000 төгрөгийг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Баярмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Төмөрбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Я.Аптанчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 7.500.000 төгрөгийг залилан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Н.Сүхгэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Нарантуяад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8.000.000 төгрөгийг залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхсайханд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Отгонбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О Дэлгэрсүрэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Зандраарагчаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ням-Эрдэнэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.782.800 төгрөгийг залилан авч, 2.782.800 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Батцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.500.000 төгрөгийг залилан авч 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жанчивдоржид “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нар нь бүлэглэн:

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.550.000 төгрөгийг залилан авч, 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Цолмонд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.620.000 төгрөгийг залилан авч, 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Одончимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гоогормаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Содгэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Жүгдэрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Э.Гантөмөрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ганхүүд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.040.000 төгрөгийг залилан авч, 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Б.Одбаярт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Урангоод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дашнямд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Түвшинтулгад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч.зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Номинд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.050.000 төгрөгийг залилан авч, 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б Алтантуяад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.150.000 төгрөгийг залилан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Хишигсүрэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сэр-Одод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.100.000 төгрөгийг залилан авч, 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Мөнхгэрэл, Д.Адъяабаатар нар нь бүлэглэн:

2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Н.Батболдод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 724.186.133 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж эдгээр байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ч.Чулуунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх нөхөр маань Бүсмаа гэх хүнээс Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргадаг байгаа талаар сонссон. Ингээд бид хоёр баримтаа бүрдүүлээд нөхөр маань эхэлж очоод Б.Мөнхгэрэл гэдэг эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгсөн байсан. Харин нөхрийнхөө дараа 2017 оны 2 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын өмнөхөн Б.Мөнхгэрэлтэй “Тэнгис” кино театрын яг урд уулзсан. Тэгээд би ямар учиртай виз гаргаж байгаа талаар асуухад “Улсын Их Хурлын квотоор Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж байгаа юм. Эхний ээлжийн хүмүүсийн виз нь гарсан байгаа. Удахгүй явна” гэж хэлсэн. Тэгээд итгээд Б.Мөнхгэрэлд 1.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө өгсөн...” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна.

Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан цэцэг овогт Баранцоогийн Мөнхгэрэл, Түмэд овогт Эрдэнэбаярын Өлзийсайхан, Дархан овогт Дашцэрэнгийн Уугантуяа нарт холбогдох эрүүгийн 1802 00000 0124 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Мөнхгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Ц.Гансүлд би, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад;

1. Яллагдагч Б.Мөнхгэрэл нь 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сар хүртэл ганцаараа нийт 42 удаагийн үйлдлээр, яллагдагч Д.Адъяабаатартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, яллагдагч Э.Өлзийсайхантай бүлэглэн 29 удаагийн үйлдлээр, яллагдагч Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нартай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан бусдад нийт 724.186.133 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

2. Яллагдагч Э.Өлзийсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл яллагдагч Б.Мөнхгэрэлтэй бүлэглэн 29 удаагийн үйлдлээр, яллагдагч Б.Мөнхгэрэл, Д.Уугантуяа нартай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан бусдад нийт 156.892.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

3. Яллагдагч Д.Уугантуяа нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нартай бүлэглэн нийт 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан бусдад нийт 58.810.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 244 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсэгт:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж эдгээр байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ч.Чулуунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх нөхөр маань Бүсмаа гэх хүнээс Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргадаг байгаа талаар сонссон. Ингээд бид хоёр баримтаа бүрдүүлээд нөхөр маань эхэлж очоод Мөнхгэрэл гэдэг эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгсөн байсан. Харин нөхрийнхөө дараа 2017 оны 2 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын өмнөхөн Мөнхгэрэлтэй “Тэнгис” кино театрын яг урд уулзсан. Тэгээд би ямар учиртай виз гаргаж байгаа талаар асуухад “Улсын Их Хурлын квотоор Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж байгаа юм. Эхний ээлжийн хүмүүсийн виз нь гарсан байгаа. Удахгүй явна” гэж хэлсэн. Тэгээд итгээд Мөнхгэрэлд 1.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө өгсөн...” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна.

Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.Мөнхгэрэл нарт холбогдох эрүүгийн 1802 00000 0124 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.Үүнд:

Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгээр ... гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг удирдлага болгож хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэснийг зөрчиж шүүхээс яллагдагчийн гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоосон болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Мөнхгэрэл нь хохирогч Ч.Чулуунчимэгт Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдрах виз гаргаж өгч чадна гэж итгүүлэн, хуурч 1.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан үйлдэл, үйл баримт нотлогддог ба энэхүү үйлдэл нь цаг хугацааны хувьд 2017 оны 2 дугаар сарын сүүлээр болсон талаар хохирогч Ч.Чулуунчимэг, яллагдагч Б.Мөнхгэрэл нар нь мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл хохирогч гэмт хэрэг гарсан байдлын тухайд энэхүү болсон хэргийн талаар өөрийн мэдэж буй хүрээндээ цаг хугацааг тодорхойлж мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацааг өдөр, хоногоор нь санахгүй байгаа талаараа, яллагдагч Б.Мөнхгэрэлд 2017 оны 2 дугаар сарын сүүлээр 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тогтвортой цаг хугацааг зааж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.

Хохирогч нар болон яллагдагч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэж хэзээ, хаана мөнгө өгсөн тэр газраар нь гэмт хэрэг гарсан газрыг тогтоосон. Баянгол дүүргийн нутагт нийт 59 удаагийн үйлдэл байгаа. Өдөр, хоног нь тодорхой байсан тул хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн шүүхээс 2017 оны 2017 оны 2 дугаар сарын сүүлээр мөнгөө шилжүүлсэн байна гэж үзэж хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Чулуунчимэгийн үйлдэлд гэмт хэрэг гарсан он, сар тодорхой байгаа. Харин өдрийг тогтоох боломжгүй. Хохирогч нараас мэдүүлэг авахад тодорхой өдрийг санахгүй байгаа.” гэв.

 

Хохирогч Д.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Даваасүрэн би байраа алдсанаас хойш бүтэн 7 жил болж байна. Энэ хугацаанд маш олон мөрдөн байцаагч, прокурорын гар дамжиж явсаар арай гэж нэг шүүхэд шилжтэл хэргийг буцаасан. Манай энэ байрны тухайд хэргийг буцаах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь миний байрыг хуурамчаар бичиг баримт үйлдэж зарж борлуулсан нь бүх талаасаа хуулийн дагуу батлагдчихсан байгаа. Би одоо орох оронгүй, бага насны хүүхдүүдтэйгээ байр түрээслэн амьдарч байгаа. Биднийг энэ олон жилээр хохироочихоод хэнэг ч үгүй явж байна. Хууль, прокурор, цагдаагийн байгууллагуудын зохих шатны хүмүүс үүнийг яагаад анхаарч үзэхгүй, хүний байрыг зарж борлуулаад зугаалаад явж байгаа луйварчинг хаацайлаад хэргийг буцаагаад байгаа юм бэ, одоо юу хүсээд байгаа учрыг ойлгохгүй, маш их гомдолтой байна. Уг хэргийг янз бүрийн ялих, ялихгүй шалтгаангүйгээр шүүхээс буцаагаад байгааг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Шүүхэд хурдан шилжүүлж, асуудлыг хуулийн дагуу үнэнээр нь шийдэж, Б.Мөнхгэрэлийн зарж борлуулсан байрыг буцааж авмаар байна. Бид луйварчин, хулгайч биш болохоор дахин байр авах мөнгө, эдийн засгийн бололцоо байхгүй. Хэргийг шүүхээр хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Отгонтөгс би хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын хүсэлтээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 тоот хэргийг прокурорт буцаах захирамжийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Б.Мөнхгэрэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхдээ 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 07 тоот иргэн Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын хууль ёсны эзэмшлийн 58 м.кв 2 өрөө байрыг түрээслэх нэрийдлээр гэрээгээр халхавчилж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нотариатчийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдад дамжуулан 5 иргэнд шилжүүлэн худалдан залилан мэхэлж, Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарт ноцтой хохирол учруулсан байдаг.

Хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нар Б.Мөнхгэрэлд холбогдуулан залилан мэхэлсэн үйлдлийг шалгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад Улсын мөрдөн байцаах албанд Б.Мөнхгэрэлийн үйлдэлтэй эрүүгийн хэрэгт нэгтгэгдэн Улсын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжиж бусад үйлдлүүдтэй нь нэгтгэн 5 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж 7 мөрдөгч, 10 гаруй прокурор хяналт тавьж хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн гүйцэд хийгдсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн нь тодорхой, илэрхий хэн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Мөнхгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг нь прокурорын шатанд удаа дараа мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаж байсан бөгөөд тухай бүр шалгаж буй мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж байсан.

2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлэх хугацаа удааширч Н.Бадамжав нь бага насны хүүхдүүдийн хамт амьдрах орон гэргүй хүнд нөхцөл байдалд орж, хохирогч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж, бүх шатны байгууллагад өргөдөл гомдол гаргаж, яллагдагчид ашигтай байдлыг бий болгож мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэгт холбогдон хохирогчдын тоо нэмэгдсээр байсан. Өнөөдрийн байдлаар 88 хүнийг хохироосон, өмгөөлөгчийн зүгээс удаа дараалан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар хүсэлтийг гаргаж байсан бөгөөд тус эрүүгийн хэргийг хурдан шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гомдлыг шат шатны хуулийн байгууллагуудад хандаж байсан болно.

Иймд Б.Мөнхгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 тоот хэргийн прокурорт буцаах захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Л.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ламжав овогтой Болдбаатар миний бие 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хамаатны дүү Д.Энх-Эрдэнээр дамжуулан Баранцоо овогтой Мөнхгэрэлтэй танилцаж, улмаар Б.Мөнхгэрэл нь дахин төлөвлөлтийн барилга нураалтын ажил авсан компаниас туслан гүйцэтгэгчээр ажил олж өгнө гэсэн тул 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 10 сая төгрөгийг Б.Мөнхгэрэлд бэлнээр өгч, өнөөдрийг хүртэл буцаан авч чадахгүй надад худлаа ярьж, хуурч мэхэлж залилаад байгаа болно. Үүнээс хойш янз бүрээр худлаа ярьж явсаар 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Б.Мөнхгэрэл гэгч нь олон хүнийг энэ мэтээр залилан мэхэлж баригдсан талаар сураг сонсож өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хэргийг маш удаашралтай шалгаж удаа дараа прокуророос мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэхгүй явсаар хохирогчдын тоо улам нэмэгдсэн талаар 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хурал дээр суухдаа мэдэж авлаа. Энэ хэргийг шийдвэрлэхгүй хохирогч бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж, хохирсон дээрээ улам зардал чирэгдэл үүсэж байгаад туйлын гомдолтой байна.

Иймд дахин хойшлуулахгүйгээр энэ хэргийг яаралтай хурдан шуурхай шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Хохирогч Д.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Даваасамба овогтой Энх-Эрдэнэ миний бие 2014 оны 9 дүгээр сард Баранцоо овогтой Мөнхгэрэлтэй танилцсан. Миний бие нь барилгын инженер мэргэжилтэй барилгын ажил хийдэг. Тухайн үед Б.Мөнхгэрэл нь надад барилгын яаманд танилтай мөн олон том барилгын компаниудын захирлуудыг танина. Нураалтын ажлууд байна, тендерээр дахин төлөвлөлтийн ажлууд авсан компанид туслан гүйцэтгэгчээр төмөр замын 38 дугаар сургуулийн нураалтын ажил санал болгосон. Хэсэг хугацааны дараа нөгөө нураалтын ажил чинь болчихлоо, бүтчихлээ гэрээ хийгдэхээс өмнө надад зуучлалын хөлс өгнө биз дээ гэсээр 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10.800.000 төгрөг авсан ба гэрээ хийгдэхгүй бол буцааж өгнө гэсэн.

Тэр үеэс хойш гэрээ нь хийгдэхгүй удаж яасан талаар асуухад, ажлын санхүүжилт нь улсаас орж ирээгүй байна түр хүлээж байгаарай гэсээр 2015 оны 2 дугаар сар хүрсэн. Тэр үед болихоор шийдэж мөнгөө нэхтэл өмнө нь авсан мөнгө байхгүй буцааж өгөх боломжгүй байна, тэрний оронд өөр ажил байна хуучин нэхмэлийн шар барилгын нураалтын ажил бараг бүтэж байгаа бас хуучин Сүхбаатар дүүргийн барилгын нураалт ч байна гэсээр 20.000.000 төгрөг нэмээд өгчих өө, одоо ёстой асуудалгүй өчнөөн хугацаанд би хөөцөлдөөд болгочихлоо өмнө нь авснаа буцааж өгч чадахгүйгээс хойш чи нэмээд хэдийг олоод өгчихвөл болчихно гэсээр 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөг хүнээс зээлж өгсөн. Үлдсэн 10.000.000 төгрөгийг мөнгө хайж яваад үеэл ахдаа учир байдлыг тайлбарлатал надад тусалж хамтрахаар болж, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг өгсөн.

Ингээд нийтдээ надаас 25.800.000 төгрөг, ахаас 10.000.000 төгрөг, нийтдээ 35.800.000 төгрөг Б.Мөнхгэрэлд өгсөн. Үүнээс хойш энэ ч барилгыг нураах ажил, тэр ч нураах ажил байна гэрээг нь хөөцөлдөж байна, оршин суугчид нь байраа суллахгүй байгаагаас болоод гэрээ чинь хүлээгдээд байна, хүлээж байгаарай гэсээр удсан тул мөнгөө буцааж авахаар шийдээд хэлэхэд удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэсээр 2015 оны 12 дугаар сар хүрсэн. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт өргөдөл гаргаж өгсөн. 2015 оноос хойш энэхүү хэргийг удаан хугацааны туршид шалгаж байгаа бөгөөд прокуророос удаа дараа мөрдөн байцаалтад буцаасан.

Иймээс энэхүү хэргийг яаралтай шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Ё.Баранцоогийн өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд сүүлийн үйлдэл хэзээ, хаана үйлдэгдсэн болох нь тодорхойгүй. Сүүлийн үйлдлийн цаг хугацаа 2017 оны 2 дугаар сарын хэдний өдөр гэдэг нь тодорхойгүй эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэн, хэзээ, яаж үйлдсэнийг шалгаж тогтоогоогүй. Үүнийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, үүнийг зөв тогтоолгүйгээр аль дүүргийн шүүхээр энэ хэргийг шийдэх нь тодорхойгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллын талаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Баранцоогийн өмчлөлийн 1 дүгээр хорооллын орон сууцыг залилах гэмт хэрэгт нотариатч Эрдэнэцэцэг, Энхтуяа, улсын бүртгэгч Базарсад, Раднаабазар, Дашпүрэв нар хамтран оролцсон нь болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох  баримтаар нотлогдон тогтоогдсон байхад энэ үйлдэл холбогдолыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Базарсад, Раднаабазар, Дашпүрэв, Эрдэнэцэцэг нарыг энэ хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шалгаагүй. Иймд нотолбол зохих байдлыг хуульд зааснаар нотолж тогтоогоогүй. Иймд Мөнхгэрэл, Энхтуяа нар итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж улсын бүртгэлийн ажилтан Чимэдээр дамжуулж бусдыг залилсан болох нь бусдыг залилсан болох нь хавтас хэргийн материалаас харагдаж байна. Үүнийг шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт хамтран оролцсон Энхтуяа, Чимэд нарыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байна. Эдгээр асуудлыг шалгах шаардлагатай байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 1-2 үйлдэлтэй шүүгдэгч нарыг тусгаарлаж хэргийг шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

Яллагдагч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Б.Чинбат хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн яллагдагч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Б.Чинбат би хяналтын прокурор Ц.Гансүлдийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 66 дугаартай “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Мөрдөгч ахмад Ц.Отгонням нь эрүүгийн 1802000000124 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд хяналтын прокурор Ц.Гансүлд нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хэргийг хүлээн авч, 2020 сны 8 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба энэ хугацаанд зохих дээд шатны прокурор хэргийн хугацаа сунгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хяналтын прокурор Ц.Гансүлд нь эрүүгийн 1802000000124 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буюу 36 хоногийн дараа прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн ба дээрх зөрчлийг шүүхийн шатанд нөхөн бүрдүүлэх боломжгүй юм.

2. Хяналтын прокурорын Ц.Гансүлдийн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй талаар:

Хохирогч Ч.Чулуунчимэгийн “...Анх нөхөр маань Бүсмаа гэх хүнээс Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргадаг хүн байгаа талаар сонссон. Ингээд бид хоёр баримтаа бүрдүүлж нөхөр маань эхэлж Мөнхгэрэл гэх эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгч байсан. Харин нөхрийнхөө дараа би 2017 оны 2 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын өмнөхөн Мөнхгэрэлтэй Тэнгис кино театрын яг урд уулзаж дахин 1.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Жовдчагдагын “Би Бүсмаа гэх хүнээс Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргадаг хүн байгаа талаар сонссон. Ингээд эхнэр Чулуунчимэгтэй хамт баримтаа бүрдүүлж би Мөнхгэрэл гэх эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгч байсан. Харин түүний дараа 2017 оны 2 дугаар сарын эхээр эхнэр Ч.Чулуунчимэг Мөнхгэрэлтэй Тэнгис кино театрын яг урд уулзаж дахин 1.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, 2017 ны 2 дугаар сарын 24-ний өдөр буюу цагаан сарын өмнөхөн Б.Мөнхгэрэлийг цагдан хорьж байсан Сонгинохайрхан дүүргийн шүүгчийн захирамж зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд дээрх гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байдаг.

Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудыг судлан үзэхэд хамгийн сүүлчийн гэмт үйлдэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 2 дугаар сарын эхээр юм уу, сүүлээр юм уу, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт юм уу, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт юм уу гэдэг нь тодорхойгүй, илтэд эргэлзээтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн” болохыг тал бүрээс нь үнэн зөв, бүрэн гүйцэд шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх асуудлыг үнэн зөв, бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн 1802000000124 дугаартай хэргийг аль дүүргийн шүүхээр шийдвэрлэх нь тодорхой болох ба үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй юм.

Иймд хяналтын прокурор Ц.Гансүлдийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна.

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүх хурлын тэмдэглэлд дараах зүйлүүдийг тусгуулах хүсэлтэй байна.

А.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй талаар:

Б.Мөнхгэрэлийн “Тухайн үед Ц.Энхтуяа олон хүнд өртэй болоод хэцүү байна. Одоо иргэний шүүх дээр дуудаад байна. Өрөө өгчихвөл би нэг сарын дотор байраа өөрийнхөө нэр дээр болгож барьцаанд тавиад чиний мөнгийг өгчихнө” гэсээр байгаад миний байрыг барьцаанд тавиулсан. ...Би байраа барьцаанд тавиад 20 сая төгрөгийг нь Ц.Энхтуяад өгсөн. Ц.Энхтуяа 20 сая төгрөгөө нэг сарын дотор өгнө гээд одоо болтол өгөхгүй байна” гэх мэдүүлэг /1 хх 66/,

гэрч Ж.Алтанцэцэгийн “2013 оны 8 дугаар сарын эхээр намайг ажил дээрээ байж байхад Ц.Энхтуяа, Б.Мөнхгэрэл хоёр цуг ирээд Б.Мөнхгэрэл надад 1.000.000 төгрөг өгөөд манай найзын танаас зээлсэн мөнгө байгаа юм. Би өөрийнхөө байрыг барьцаанд тавьж мөнгө зээлээд найзынхаа өрүүдийг өгчихсөн. Нөхөр нь дараа нь надад өгөх юм гэж байсан. Ингээд Ц.Энхтуяа бид хоёрын өрний асуудал дууссан ” гэх мэдүүлэг /1 хх 205/,

хохирогч Л.Баасанхүүгийн “...Ц.Энхтуяа надад “Б.Мөнхгэрэл надад байраа тавьж байгаад мөнгө зээлнэ гэсэн. Тэгэхлээр таны өрийг дуусгачихъя” гээд яриад байдаг байснаа 2013 оны 8 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Б.Мөнхгэрэлтэй хамт ирээд 100.000 төгрөг надад өгсөн” гэх мэдүүлэг /1 хх 207/,

хохирогч Л.Баасанхүүгийн “Анх Ц.Энхтуяа, Б.Мөнхгэрэл, Оюунцэцэг нар надаас тус бүр 1.500.000 төгрөг зээлсэн бөгөөд тухайн үедээ Б.Мөнхгэрэл зээлсэн мөнгөө бүрэн төлсөн. Харин Ц.Энхтуяа зээлсэн мөнгөө өгөөгүй тул Ц.Энхтуяад хандаж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /12 хх 116/,

Ё.Баранцоогийн “...Чингэлтэй дүүргийн нотариатч Р.Эрдэнэцэцэг гэдэг хүнээр хуурамч итгэмжлэл хийлгээд манай байрыг худалдсан байна лээ. Тэр итгэмжлэл дээр эхнэр бид хоёрын бичиг баримтыг хуулбарлаагүй, зүгээр нэг итгэмжлэл байсан” гэх мэдүүлэг /1 хх 197/,

Н.Ринагийн “...Тэгээд судлаад байтал Базаррагчаа гэдэг хүнд нөхөр бид хоёрын эд зүйлийг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг Чингэлтэй дүүргийн нотариатчаар гаргуулчихсан байсан. Би Базаррагчаа гэдэг хүнийг огт танихгүй” гэх мэдүүлэг /1 хх 198/,

хохирогч Ё.Баранцоогийн “Энэ хоёр хүнийг танихгүй. Миний байрыг итгэмжлэлээр өөрсдийн нэр дээр шилжүүлсэн байхаар нь би шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргахад энэ хүмүүс болон Ард кино театрын хажуугийн нотариатч Р.Эрдэнэцэцэг нар намайг “өөрөө ирж итгэмжлэл хийж өгсөн” гэж худлаа ярьж байсан” гэх мэдүүлгээр /13 хх 20/ нотариатч Р.Эрдэнэнцэцэг, Ц.Энхтуяа нар нь хуурамч бичиг баримт үйлдэх, залилах гэмт хэрэгт санаатайгаар хамтран оролцсон болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад Ц.Энхтуяагын үйлдэл холбогдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэцэцэгийг холбогдуулан шалгаагүй байдаг.

Мөн 2013 оны 6 дугаар сард Ц.Энхтуяа, Б.Мөнхгэрэл нар дахин зээл авах зорилгоор Ц.Энхтуяа “зар мэдээ” сонин авч, “үл хөдлөх хөрөнгө барьцаалан, хувиараа зээл гаргаж өгөх хүн судалж байгаад Дашпүрэв гэх хүнтэй утсаар холбогдон “Ё.Баранцоогийн өмчлөлийн 1 дүгээр хорооллын 1 өрөө байрыг барьцаалан 35 сая төгрөгийн зээл авах санал гаргахад тэрээр “зээл гаргах хувь хүн олж өгье, зуучилсны хөлс 5 хувийг өгөөрэй” гэсэн байдаг. Ц.Энхтуяа энэ талаар Б.Мөнхгэрэлд хэлэхэд тэр зөвшөөрч, Дашпүрэв нь Эрдэнэбат гэх хүнийг дагуулан ирж Б.Мөнхгэрэл, Ц.Энхтуяа хоёртой уулзаж “БИД” ББСБ-ын 12 сая төгрөгийг хүүний хамт төлж байрыг зээлээс чөлөөлөн, нийт 35 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж, 35 сая төгрөгөөс 5 хувь болох 1.750.000 төгрөгийг нь Дашпүрэвт өгөөд, үлдсэн 20 сая төгрөгийг нь Ц.Энхтуяа өөрийнхөө өдрийн зээлийн өрөнд өгсөн байдаг. Ц.Энхтуяа ингэж мөнгө авахдаа хадмынхаа байрыг зээлийн барьцаанд тавиад тэр мөнгөөрөө дээрх 35 сая төгрөгийг төлж, Ё.Баранцоогийн байрыг нь зээлээс чөлөөлж өгнө гэж Б.Мөнхгэрэлийг хууран мэхлэж байгаад 20 сая төгрөгийг нь авсан болох нь /5 хх 115/ яллагдагч Ц.Энхтуяагийн “Би Б.Мөнхгэрэлээс авсан 20 сая төгрөгийг аваад өдрийн зээл гаргадаг хүмүүсийн өрөндөө тараагаад өгсөн. ...Б.Мөнхгэрэлийн мөнгийг буцааж өгнө “гэх мэдүүлгээр бүрэн дүүрэн тогтоогдсон байхад Дашпүрэв, Эрдэнэбат нараас ямар нэгэн байцаалт аваагүй, яллагдагч Ц.Энхтуяагийн үйлдэл холбогдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Б. 2014 оны 1 дүгээр сард Б.Мөнхгэрэл, Ц.Энхтуяа хоёр Д.Даваасүрэнгийн байрны ордерийг хуурамчаар хийхээр ярилцаж байгаад Ц.Энхтуяа Улсын бүртгэлийн газрын ажилтан Баярцэцэгт мөнгө өгч Д.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааг авч, Б.Чинбатын найзаар хуурамч худалдах, худалдан авах гэрээ хийлгэж, Дашпүрэвийн найз Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Чимидэд 2 сая төгрөг өгч байгаад Д.Даваасүрэнгийн байрны үл хөдлөхийн гэрчилгээг Батзоригийн нэр дээр гарган авч, дээрх гэрчилгээг барьцаанд тавьж 35 сая төгрөгийн зээл аваад мөнгийг Батзоригийн данс руу шилжүүлсэн, Чимэдээр Ё.Баранцоо болон Д.Даваасүрэн нарын байрыг удаа дараа шилжүүлэх болгондоо тус бүр 2 сая төгрөг өгч байсан болох нь дараах нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Үүнд:    

гэрч В.Баярцэцэгийн “Надтай хамт ажиллаж байсан Санжийн Дорждулам гэдэг үйлчлэгч эмэгтэй надаас иргэний үнэмлэхээ гээсэн болохоор туслахгүй бол болохгүй байна гэж хэлээд надаас гуйгаад байхаар нь итгээд гаргаад өгсөн. ...Д.Даваасүрэн, Бадамжав нар өөрсдөө надаас ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй” гэх мэдүүлэг /5 хх 107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1802 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт “төлөөлүүлэгч 1, 2” гэсний дор бичсэн Р.Эрдэнэцэцэгийн нотариатчын “бүртгэлийн дэвтэр”-ийн “53” гэж дугаарласан хуудасны 7 дахь баганын “гарын үсэг” гэсэн хүснэгтийн дээд хэсэгт тус тус бичсэн “Ё.Баранцоо, Н.Рина” гэсэн гар бичвэрүүдийг Ё.Баранцоо, Н.Рина нар бичээгүй байна.

2. Дээрх баримтуудад зурсан шинжилж буй “Ё.Баранцоо, Н.Рина” гэсэн гарын үсгүүд Ё.Баранцоо, Н.Рина нарын гарын үсэг биш. Дүгнэлт гаргасан ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч С.Сэлэнгэ” гэх дүгнэлт /14 хх 175-178/,

хохирогч Д.Даваасүрэнгийн “Б.Чимэд нь Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байцаагчаар ажиллаж байхдаа миний байрны эзэмшигчийг хууль бусаар бусдад 2 удаа шилжүүлсэн “ гэх мэдүүлэг /14 хх 209/,

хохирогч Д.Даваасүрэнгийн “Б.Чимэдтэй уулзахад миний буруу байгаа. Б.Мөнхгэрэл миний сайн таньдаг хүмүүсийг дагуулж ирж гуйгаад байхаар би хийсэн. Надад хэцүү байна. Таны өмнө буруу юм хийсэн гэж гуйж байсан. ...Чимэд нь хуурамч нотариатчын бичгийг үндэслэн улсын бүртгэлийг хууль бусаар явуулж, хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэргүйгээр гэрчилгээг дахин дахин гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.1, 3.2, 10.1, 10.3 дэх заалтыг зөрчсөн” гэх мэдүүлэг /14 хх 213/,

хохирогч Д.Даваасүрэнгийн Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд гаргасан “Бидний, бичиг баримтыг Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа мэдээллийн ажилтан В.Баярцэцэг гэдэг хүнд мөнгө төгрөг өгч байгаад гаргуулж авсан байсан нь нотлогдсон. ...Б.Мөнхгэрэл нь Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэгчийн байцаагч Б.Чимэдтэй үгсэн хуйвалдаж 2 сая төгрөг өгч байгаад өмчлөх эрхийн гэрчилгээг удаа дараа шинээр гаргуулж авч байсан болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон, хохиролд тодорхой үнэлгээ хийгдсэн, хуурамч гарын үсэг, тамга тэмдэг болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан” гэх өргөдөл /18 хх 89-90/,

2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Чимэдийг сэжигтнээр тооцох тогтоолын “олсон” гэх хэсэгт “Уран дөш овгийн Баянмөнхийн Чимэд нь 2008 оноос 2016 оны 2 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 39 дүгээр байрны 7 тоотод байрлах иргэн Н.Бадамжав, Д.Даваасүрэн нарын өмчлөлийн Ү-2201022525 улсын бүртгэлийн дугаартай байрыг 283 дугаартай нотариатчийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн бичиг баримт дээр удаа дараагийн үйлдлээр бусдын нэр дээр шилжүүлсэн үйлдэлд сэжигтнээр тооцох үндэслэл байх тул Баянмөнх овогтой Чимэдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155 штрих 1-ийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцсугай” гэх тогтоол /5 хх 111/,

хохирогч Д.Даваасүрэнгийн “Төрийн байгууллагын тангараг өргөсөн Улсын эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байцаагч Б.Чимэдээс байраа нэхэмжилж байна. Энэ хүн бидний биеийн байцаалт болон бусад холбогдох бичиг баримтыг өөрийн гар болон таван мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар зорилготойгоор, өөрийн албан тушаалаа ашиглан ашиг орлогын үүднээс санаатайгаар зориуд ийм хэрэг үйлдээгүйсэн бол манай байр бусдад зарагдахгүй байх байсан” гэх хүсэлт /5 хх 62/,

өмгөөлөгч Б.Отгонтөгсийн “Б.Чимэд нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид байхгүй байхад хуурамч бичиг баримтыг үндэслэн дахин гэрчилгээ гаргаж өгөх, мөн 5 хүнд дамжуулан мэдсээр байж хууль бусаар шилжүүлэн улсын бүртгэлийн холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж бүртгэж, хохирогчийн өмчлөх эрхэд халдан ноцтой хохирол учруулан Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн” гэх хүсэлт /11 хх 229-230/,

өмгөөлөгч Б.Отгонтөгсийн “Б.Чимэд нь хохирогчидтой удаа дараалан хохирлыг барагдуулах талаар уулзаж, хөдлөх тодорхой хэмжээний хөрөнгө байгаа, хохиролд тооцуулах талаар ярилцаж байгаагаас үзэхэд Эрүүгийн гэмт хэргийн залилах үйлдэлд оролцсон нь илт байгаа тул түүний үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоолгох шаардлагатай байна. Иймээс Б.Чимэдийг Эрүүгийн хуулийн 17.3.2-т заасан залилах, 17.10 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчилж үйлдлүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэх хүсэлтээс /15 хх 26-27/ үзэхэд дээрх гэмт хэрэгт Батзориг, Баярцэцэг нар анхнаас үгс хуйвалдаж, хамтран оролцсон болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад дээрх хүмүүсийг холбогдуулан шалгаагүй, ямар нэгэн байцаалт аваагүй, яллагдагч Б.Чимэд, яллагдагч Ц.Энхтуяа нарын үйлдэл холбогдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

В. Хохирогч Д.Мэндбаярын “2015 оны 03 дугаар сарын дундуур Д.Төгөлдөр барилга буулгалтын ажил зохицуулж байгаа гэж ахыг хэлэхээр нь Д.Төгөлдөрийн 96019577 дугаарын утсаар залгахад ...“Буулгалт бол ашиг ихтэй, 10 хувийг нь авна” гэхээр нь Б.Гарьд гэх найзтайгаа зөвлөлдөж байгаад 15 сая төрөг аваад Д.Төгөлдөртэй холбогдож түүнтэй уулзсан. Тэр үед Б.Мөнхгэрэлийг танилцуулсан. ...Б.Гарьд бид хоёр Б.Мөнхгэрэл гэх эмэгтэйд итгэхгүй байгаа талаар Д.Төгөлдөрт ярихад “Энэ эмэгтэйд худал хуурмаг тийм үйлдэл байхгүй” гэж хэлсэн. Ингээд бид хоёр Д.Төгөлдөрт итгээд Б.Мөнхгэрэлд 34.200.000 төгрөгийг өгсөн. Б.Мөнхгэрэл мөнгө аваад Д.Төгөлдөрийн машинд суугаад явсан. ...Түүнээс хойш 2 сарын хугацаа өнгөрөөд эхлэхээр нь Д.Төгөлдөртэй холбогдоход “Би facebook хаяг руу чинь бүрдүүлэх материал болон тоног төхөөрөмжийн жагсаалтыг явуулсан. Үүнийг бэлд гэж намайг үүрэгдээд эхэлсэн. Тэр бүгдийг бэлдээд хэлэхээр өнөө маргаашгүй болно, бүтэж байгаа гэсээр байгаад 2015 оны 10 дугаар сард Д.Төгөлдөр ор сураггүй алга болсон. Д.Төгөлдөр анхнаасаа гол дүрд тоглоод ам уралдаж ярьдаг байсан” гэх мэдүүлэг /14 хх 216-217/,

гэрч Б.Гарьдын “Б.Мөнхгэрэл гэх эмэгтэйд итгэх итгэл төрөөгүй тул Мэндбаяр бид 2 өөрсдийнхөө машинд сууж зөвлөлдөөд болъё гээд байж байтал Д.Төгөлдөр машинд орж ирээд “Б.Мөнхгэрэл гэх энэ эмэгтэй миний анхны амьдрал маань байгаа юм. Энэ хүнд итгэх хэрэгтэй” гэж зогсоо зайгүй хэлсэн. Тэгээд Мэндбаяр бид 2 дахин зөвлөлдөөд за гайгүй байлгүй өгье гэж шийдээд 34.200.000 төгрөгийг Төгөлдөр, Мөнхгэрэл хоёрт хүлээлгэж өгсөн. Б.Мөнхгэрэл, Д.Төгөлдөр 2 мөнгөө аваад Д.Төгөлдөрийн машинд суугаад үлдсэн. Миний бодлоор бол Д.Төгөлдөр, Б.Мөнхгэрэлтэй үгсэн хуйвалдаж Б.Мөнхгэрэлээр мөнгө авахуулаад дараад нь хувааж авсан болов уу? гэж бодож байна. Мөнгө өгөх үедээ итгэл алдраад болъё гэж байхад Д.Төгөлдөр хажуугаас зогсоо зайгүй шахаж, итгэх итгэлийг төрүүлж байгаад өгүүлсэн. Тэгээд өөрөө утсаа салгаад хэнтэй нь ч холбогдохгүй алга болсон.” гэх мэдүүлэг /15 хх 6-8/,

гэрч Г.Ганбаатарын “Би 2015 оны 7 дугаар сараас Б.Мөнхгэрэлээс мөнгөө нэхэж явж байхад Д.Төгөлдөртэй дайралдаж уулзалдсан. Тэр үед Б.Мөнхгэрэл, Д.Төгөлдөр нар “таны ажил удахгүй бүтнэ” гэж хэлээд хамтрагч нар шиг байсан. Би өөрийнхөө машинаар өглөөнөөс орой болтол тэдэнд үйлчилж ажлыг нь хөөцөлдөж явдаг байсан” гэх мэдүүлэг /15 хх 11-12/ зэргээс үзэхэд дээрх гэмт хэрэгт Д.Төгөлдөр урьдаас үгсэн хуйвалдаж, хамтран оролцсон болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад түүний үйлдэл холбогдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Г. Хохирогч Н.Батболдын “Би анх Адъяабаатарт 10 сая төгрөг бэлнээр өгсөн. ...Д.Адъяабаатар тухайн үедээ надаас авсан мөнгөө Б.Мөнхгэрэл гэх хүнд өгнө гэж яриагүй. Надад барилгын ажил олж өгнө гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /12 хх 227/,

Д.Адъяабаатарын “...Миний бие Н.Батболдод барилгын ажил олж өгнө гэж зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөг авсан нь үнэн. Би Н.Батболдоос авсан 10 сая төгрөгөө 2016 оны 7 дугаар, сарын 15-ны дотор өгнө гэж бодож байна” гэх мэдүүлэг /6 хх 227/,

сэжигтэн Д.Адъяабаатарын “Би өөрөө барилгын компанитай, надад ажил олж өгөх боломж байсан” гэх мэдүүлэг /7 хх 6/,

яллагдагч Д.Адъяабаатарын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан ялыг сонсож, яллагдагчаар татан байцаах гэж байгааг ойлголоо. Надад өөрийн сонгож авсан өмгөөлөгч С.Пүрэвдорж/0032/-ыг байлцуулан байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй.Надад сонсгож буй хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр /7 хх 51/ дээрх гэмт хэрэгт яллагдагч Д.Адъяабаатар анхнаас үгс хуйвалдаж, хамтран оролцсон болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад түүний үйлдэл холбогдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Д. Хохирогч Д.Цэрэндалайгийн “...Б.Мөнхгэрэл ярихдаа тухайн үед надтай хамтран ажил авах гэж байсан Маналжав гэх хүнд хохирлын мөнгөнөөс тодорхой хэмжээгээр өгсөн гэж ярьдаг. Маналжав нь надад мөнгө авсан гэж хэлсэн зүйл байхгүй байгаа. Тэгэхээр би өөрт минь уг мөнгө орж ирээгүй учраас хохирлоос хасаж тооцохгүй. Би Маналжавт миний мөнгийг өгөөрэй гэж хэлээгүй. Иймд энэ 2 хүн хоорондоо учраа олох нь дээр байх” гэх мэдүүлгээр /12 хх 166/ хохирогч Д.Цэрэндалайгийн хохирлын мөнгийг Маналжав хүлээн авсан, эсэхийг шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Ц.Энхтуяа, Батзориг, Эрдэнэцэцэг, Б.Чимэд, Д.Төгөлдөр, Адъяабаатар нар нь Б.Мөнхгэрэлтэй бүлэглэн дээрх гэмт хэргүүдийг хамтран үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад тэд нарын үйлдэл холбогдлыг нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зарим холбогдогч нарыг гэрчээр байцаагаад л орхисон, Батзориг, Баярцэцэг нараас ямар ч мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоох, үйлдэл оролцоог нарийн тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх ямар ч боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд хяналтын прокурор Ц.Гансүлдийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлууд”-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн дүүрэн шалгуулах хүсэлтийг гаргаж байна.” гэв.

 

Яллагдагч Д.Уугантуяагийн өмгөөлөгч Н.Ганхуяг хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 1802000000124 дугаартай яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт холбогдох хэргийн яллагдагч Д.Уугантуяагийн өмгөөлөгч Н.Ганхуяг би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ний өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэнтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг шийдвэрлэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж эдгээр байдлыг тогтоолгохоор шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

Шүүгчийн захирамжийг хяналтын прокурор эс зөвшөөрч хэргийг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн байх бөгөөд уг эсэргүүцэлд .... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 33.1 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэснийг зөрчиж шүүхээс яллагдагчийн гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоосон болно гэж эсэргүүцэлдээ бичсэн байна.

Прокурорын эсэргүүцэлд бичсэн шиг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг болон яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг авч хэлэлцээгүй бөгөөд өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж буруутгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн прокурорын эсэргүүцэлд яллагдагч Д.Уугантуяа нь ... яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нартай бүлэглэн нийт 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан бусдад нийт 58.810.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэж дурдсан.

Гэтэл яллагдагч Д.Уугантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 16 удаагийн үйлдлээс хохирогч Б.Одончимэг, Б.Одбаяр, Б.Дашням, Б.Түвшинтулга нарыг Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нартай бүлэглэн залилж мэхэлсэн гэх гэмт хэргийг Д.Уугантуяа үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байдаг.

Хохирогч Б.Дашням, гэрч С.Мөнхжаргал нарын мэдүүлгээр /7 хх 203-204, 223, 16 хх 177/ Б.Дашням, С.Мөнхжаргал, Цэнд-Аюуш нарын 3 иргэн 8.850.000 төгрөгөө яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нарт итгэж өгч хохирсон гэсэн байхад яллагдагч Д.Уугантуяаг энэ хэрэгт бүлэглэсэн, хохирогч Д.Дашнямыг 2.950.000 төгрөгөөр залилан хохироосон гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар Цэнд-Аюушийг огт байцаагаагүй, Мөнхжаргал, Цэнд-Аюуш нарыг хохирогчоор тогтоож байцаагаагүй, тэдний Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан нарт өгсөн 5.900.000 төгрөгийн хохиролтой гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болон бусад байдлыг шалгаагүй байна.

Иймд гэрч С.Мөнхжаргал, Цэнд-Аюуш нарыг хохирогчоор тогтоож, хохирогчоор байцааж гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа болно. Мөн хохирогч Б.Түвшинтулга, Б.Одончимэг, Б.Одбаяр нарын урьд өгсөн мэдүүлгийг шалгах, шинээр нотлох баримт цуглуулах зэргээр яллагдагч нарын үйлдсэн гэх үйлдэл тус бүрийг /дээрх 4 үйлдэлд/ бүрэн бодитойгоор шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд яллагдагч Д.Уугантуяагийн оролцоо, эдгээр гэмт хэрэгт байгаа эсэхийг нотлох баримтаар тогтоох нь чухал ач холбогдолтой байгаа болно.

Хавтаст хэрэг мөрдөх болон прокурорын хяналтад байх үед дээрх хохирогч нартай холбоотой үйлдэл холбогдлыг шалгуулахаар хяналтын прокурорт өмгөөлөгч би 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан боловч хяналтын прокурор Ц.Гансүлд нь хууль зөрчсөн алдаа дутагдлаа залруулах боломж байсаар байхад засахгүйгээр 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Шүүгчийн захирамж, өмгөөлөгч нарын гомдол хүсэлтийг үл тоон гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоосон болно гэж баримт нотолгоогүй эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид дурдсан хохирогч Ч.Чулуунчимэгтэй холбоотой гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт нь зөвхөн тухайн үйлдлийг төлөөлүүлсэн болохоос хавтаст хэрэгт шалгагдсан олон үйлдэлд холбогдолтой дутагдал юм.

Ер нь энэ гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч яллагдагч Д.Уугантуяа нь нөхөр Э.Сансарбуянгийн ах дүүсийн хүүхдүүд болох яллагдагч Э.Өлзийсайханы заль мэхэнд орж, нөхөр Э.Сансарбуянг Солонгос явуулахаар Э.Өлзийсайханд 1.500.000 төгрөг, материалын хамт өгснөөр хэрэгт холбогдсон. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Сансарбуянг  хохирогчоор тогтоогоогүй, мөн энэ гэмт хэргийг яллагдагч Э.Өлзийсайханы нөхөр болох Мөнхтөгс гэгч нь олон хүний мөнгийг дансаараа авч, Өлзийсайхантай залилан мэхлэх хэрэгт нь хамтран, идэвхтэй оролцсон” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Д.Даваасүрэн, Л.Болдбаатар, Д.Энх-Эрдэнэ, хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Б.Мөнхгэрэл, Д.Уугантуяа, Э.Өлзийсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 8ы өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй.

Хохирогч Ч.Чулуунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх нөхөр маань Бүсмаа гэх хүнээс Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргадаг байгаа талаар сонссон. Ингээд бид хоёр баримтаа бүрдүүлээд нөхөр маань эхэлж очоод Б.Мөнхгэрэл гэдэг эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгсөн байсан. Харин нөхрийнхөө дараа 2017 оны 2 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын өмнөхөн Б.Мөнхгэрэлтэй “Тэнгис” кино театрын яг урд уулзсан. Тэгээд би ямар учиртай виз гаргаж байгаа талаар асуухад “Улсын Их Хурлын квотоор Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж байгаа юм. Эхний ээлжийн хүмүүсийн виз нь гарсан байгаа. Удахгүй явна” гэж хэлсэн. Тэгээд итгээд Б.Мөнхгэрэлд 1.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө өгсөн...” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна.

Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.Мөнхгэрэл нарт холбогдох эрүүгийн 1802 00000 0124 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв. ...” гэж зөвхөн хоёр хохирогчийн үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай, тодорхой бус дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэх зэрэг хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Яллагдагч Б.Мөнхгэрэл, Д.Уугантуяа, Э.Өлзийсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдов.

Яллагдагч Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг энэ магадлалд зааснаар нэмж хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

Хохирогч Ч.Чулуунчимэг “...нөхөр маань эхэлж очоод Мөнхгэрэл гэдэг эмэгтэйд 2.200.000 төгрөгийг бүрдүүлсэн материалтайгаа өгсөн байсан. Харин нөхрийнхөө дараа 2017 оны 2 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын өмнөхөн Мөнхгэрэлтэй Тэнгис кино театрын яг урд талд нь уулзсан. ...итгээд Мөнхгэрэлд 1.000.000 төгрөгийг урьдчилгаа мөнгөө өгсөн. ...” /10 хх 73/,

хохирогч М.Жовдчагдаг “...Бүсмаа эгчтэй уулзсан чинь “миний хажууд лангуун дээр зогсдог Нарантуяа нь нөхрийнхөө хамт виз гаргуулах гээд мөнгөө өгчихсөн байгаа, тэр хүнтэй уулз” гэж хэлсэн. Тэгэхээр нь Нарантуяа гэдэг хүнтэй уулзсан чинь “Мөнхгэрэл гэдэг хүн виз гаргаж байгаа, би нөхрийнхөө хамт виз гаргуулах гээд мөнгөө өгчихсөн байгаа, найдвартай хүн юм шиг байна лээ” гэж хэлсэн. ...би өөрийн садан болох Г.Баярмагнайтай хамт очсон бөгөөд Баярмагнай ч мөн адил материал бүрдүүлсэн байсан. Ингээд Мөнхгэрэлд тус бүр 1.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Үүний дараа би ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Нарантуяа эгчийн ажлын гадаа машин дотор Мөнхгэрэлд 1.200.000 төгрөг өгсөн. ...” /10 хх 84/,

хохирогч Г.Алтаншагай “...2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн визний мөнгө болох 2.700.000 төгрөгийг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуяа эгчийн гэрт нь Мөнхгэрэлд өгсөн. ...” /10 хх 87/

хохирогч Н.Оюунчимэг “...2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр... 1.000.000 төгрөгийг Нарантуяагийн гэрийн гадаа машин дотор Мөнхгэрэлд бэлнээр өгсөн. ...” /10 хх 90-91/

яллагдагч Б.Мөнхгэрэл “...2016 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт БНСУ-д 3 жилийн хугацаатай зорчих виз гаргаж өгнө гэж итгүүлэн иргэн Ч.Чулуунчимэгээс 1.000.000 төгрөгийг бэлнээр залилан мэхэлж авсан,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт БНСУ-д 3 жилийн хугацаатай зорчих виз гаргаж өгнө гэж итгүүлэн иргэн М.Жогдчагдагаас 2.200.000 төгрөгийг бэлнээр залилан мэхэлж авсан...” /10 хх 198/

гэрч Ч.Нарантуяа “...Миний хувьд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Норжин худалдааны төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг юм. ...би өөрийн садан төрөл найз нартаа энэ талаар хэлсэн чинь доорх хүмүүс буюу Г.Баярмагнай 2.200.000 төгрөг, М.Жовдчагдаг 2.200.000 төгрөг, Ч.Чулуунчимэг 1.000.000 төгрөг... Мөнхгэрэлд бэлнээр өгсөн байсан. ...” /10 хх 71/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг прокуророос үнэн зөв гэж дүгнэж, гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлон, яллагдагч Б.Мөнхгэрэлийг нэр бүхий хохирогч нарыг залилсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа яллагдагч Б.Мөнхгэрэлд хохирогч нараас хэзээ, хаана мөнгө өгсөн эсэх нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, биеийн байцаалт болон яллах дүгнэлт зэрэг нь хоорондоо зөрүүтэй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байх тул Б.Мөнхгэрэл, Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нараас хэзээ, хаана мөнгө авсан эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай. 

Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоосон...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 Хохирогч Д.Даваасүрэн, Л.Болдбаатар, Д.Энх-Эрдэнэ, хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс нар нь “...энэхүү хэргийг удаан хугацааны туршид шалгаж байгаа бөгөөд прокуророос удаа дараа мөрдөн байцаалтад буцаасан..., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1710 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүхээр түргэн шуурхай эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргаж байх бөгөөд хэдийгээр олон хохирогч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулж гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь цаашид шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох үр нөлөөд хамааралтай. 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бус, энэ магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1710 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэхээр яллагдагч Б.Мөнхгэрэл, Д.Уугантуяа, Э.Өлзийсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцэл, хохирогч Д.Даваасүрэн, Л.Болдбаатар, Д.Энх-Эрдэнэ, хохирогч Д.Даваасүрэн, Н.Бадамжав нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Мөнхгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, яллагдагч Э.Өлзийсайхан, Д.Уугантуяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

 

             ШҮҮГЧ                                                                     Б.АРИУНХИШИГ