Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0190/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгч***/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэгт ***т яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201709000306 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “*** ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх ***

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч ***н тэжээвэр нохой 2017 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 20 цагийн орчим Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр Хангамжийн гудамжинд иргэн ***ыг хазаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 14-ны орой 20 цагийн орчимд гэрээсээ гадагш гарах гээд уяатай байсан нохойгоо сул тавьчихаад гэртээ ороод удаагүй байсан, гадаа нохой хуцаад байсан. Тэгтэл хүн орилхоор нь гэрээсээ гараад хашааныхаа завсараар хартал нэг хүн хашааны хажууд суучихсан хашаан дотор нөгөө хүний гутал байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...” Манайх нохойгоо орой болгон уяанаас тавьдаг байсан.  Хууль мэдэхгүйгээсээ болоод алдаа гаргалаа, алдаагаа маш сайн ойлгож байна, цаашид ийм алдаа гаргахгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 14-ны 20 цагийн орчимд захаас гэрлүүгээ гудамжаар өгсөөд явж байтал манай хажуу талын айлын нохой хуцаад байсан. Хажуугаар машин зөрж өнгөрсөн чинь нөгөө нохой хашааныхаа сул банзаар толгойгоо гаргаж ирэхээр нь би хөлөөрөө өшиглөтөл миний хөлнөөс хазчихсан юм. Би хөлөндөө зуны нимгэн гутал өмсчихсөн байхад түүнийг нохой хөлтэй хамт хазаж зугтаад татаад толгойгоо сэгсрээд байсан. Манай хөрш айл ***ын нохой хашааныхаа завсраар гарч ирээд хазчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч ***ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 4-ны орой 21 цагийн орчим гадаа нохойд хүн хазуулчихлаа гэж манай хүүхэд *** орж ирсэн. Тэгээд гараад хартал хашааны гадаа манай хөрш айлын хүн нохойд хөлөө хазуулчихлаа гээд сууж байсан. Манай хөрш айлын хүн согтуу байсан. Нохойд хазуулсан хүний гутлыг хашаан дотроос авч өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
    
2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 559 дугаартай “...***ын биед баруун тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
    
Нохой, муур эзэмшигчдийн дэвтэр /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Хохирогч ***ын эмчилгээтэй холбогдолтой зардлын баримтууд /хавтаст хэргийн 5-7,/

Т***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Дархан-Уул аймгийн прокурорын газраас*** холбогдуулан Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хашаанаас гадуур яваа хүнийг урж гэмтээхгүй байх нөхцлийг хангаагүйн улмаас түүний тэжээвэр нохой 2017 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 20 цагийн орчим Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр Хангамжийн гудамжинд явж байсан иргэн ***ыг хашааны сул банзны завсраар хазаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч ***, гэрч ***, шүүгдэгч Т*** нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 559 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд***ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлийн 201.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч *** нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... одоо гомдол санал байхгүй, эмчилгээний зардал 70,000 төгрөг авсан” гэх тул Т.Нарангарав нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгасан, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь учруулсан  хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25-р зүйлийн 25.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-т зааснаар ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч***ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан ***т холбогдох эрүүгийн 201709000306 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлийн 201.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт иргэний эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД