| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2017/01592/И |
| Дугаар | 181/ШШ2017/01496 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2017/01496
2017 оны 05 сарын 24 өдөр Дугаар 181/ШШ2017/01496 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Австрали,*******, .. гудамж 0, 0 давхарт байрлах, У ЛТД-ийн нэхэмжпэлтэй
Хариуцагч: ... дүүргийн 0дугаар хороо, 0,*******, Н-д холбогдох,
Төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч УЛТД-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч Н-ны итгэмжпэгдсэн төлөөлөгч
С.С шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжпэгч У ЛТД-ийн итгэмжпэгдсан төлөөлөгч С.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжпэгдсан төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0 тоот захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхээр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг баталгаажуулсан. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн*******нд гүйцэтгэх хуудас бичигдэж холбогдох баримтуудтай хамт гаргасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэгч С.С-д хуваарилагдсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасан. Уг хүсэлтээр төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх; төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах; төлбөр төлөгчийн эрх бүхий албан тушаалтнуудын гадагшаа гарах эрхийг хязгаарлахыг хүссэн. Гэвч шийдвэр
гуйцэтгэгч С.С нь бидний хүсэлтийн 1 дэх шаардлагыг буюу хуулийн холбогдох шаардлагыг биелүүлэхгүй байсан учир ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Э-д 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Э 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3/336 тоот албан бичгээр хариу өгсөн ч бидний гомдлын эхний шаардлага болох төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийхийг даалгасан шаардлагад хариу өгөөгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд доорх үндэслэлээр шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлогийг зохицуулж өгсөн. Тус бүлгийн эхний зүйл буюу 57 дугаар зүйлийн 57.1-т... “Төлбөр төлөгч хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж, 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн “58.1-т... "Төлбөр төлөгч- хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” хэмээн зааснаас үзвэл төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог буюу дарааллын хувьд эхний ээлжинд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар байна. Мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах гэдэг нь 57.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжпэх, хасалт хийхийг ойлгохоор байна. Хэрвээ төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө буюу мөнгөн хадгаламж болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлд хамаарах бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар 58.1 дэх хэсэгт зохицуулж өгсөн нь эхний ээлжинд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжпэх, хасалт хийх дараагийн ээлжинд түүний өмчлөлд хамаарах бусад эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулахаар зохицуулагдсан агуулгыг илтгэж байна. Дээрх зохицуулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд илүү нарийвчлан зохицуулж өгсөн ба 59.1-т...“Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг дараахь дарааллаар битүумжилнэ:” 59.1.1- т... “Үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө /үнэт цаас, хуулийн этгээдийн хадгаламжинд буюу бусад тооцоонд буй мөнгөн хөрөнгө, валют болон түүнтэй адилтгах бусад хөрөнгө/;” хэмээн зохицуулж өгснөөс үзвэл дарааллын эхний ээлжинд 59.1.1 дэх хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлд шууд хэрэглэгдэггүй эд хөрөнгө буюу хуулийн этгээдийн хадгаламж, бусад тооцоонд буй мөнгө хөрөнгийг битүүмжлэхээр байна. Харин үл хөдлөх эд хөрөнгүүд нь мөн зүйлийн 59.1.3 дэх хэсэгт заасны дагуу 3 дэх ээлжинд битүүмжлэхээр зохицуулагдсан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэхгүй бусад эд хөрөнгүүдийн /үл хөдлөх эд хөрөнгүүд/ захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог буюу эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай байх зарчимд үндэслэгдэх ёстой болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны А/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай, мэргэшсэн, ажилдаа дур сонирхолтой, үнэнч шударга байх ёстой болно. Шийдвэр гүйцэтгэгч С.Сөнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай, шударга үнэнчээр биелүүлж ажиллахгүй байна. Иймд төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийхийг*******нд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн эцсийн шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн залруулгын тухай мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хоёр дахь залруулгын тухай мэдэгдлээр М ХХК-иас 25.520.313.460 төгрөг гаргуулж У ЛТД-д олгохоор шийдвэрлэснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0 тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлж М ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус хүргүүлсэн. Төлбөр төлөгч М ХХК нь Шүүх, Лондонгийн Олон Улсын Арбитрын шийдвэрийг баталгаажуулахдаа Монгол Улсын Олон Улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцагч тал болох М ХХК-ийн эрх ашиг сонирхлыг харгалзан үзэлгүй, гагцхүү нэхэмжпэгч талын хүсэлт тайлбар нотлох баримтад үндэслэн хариуцагч талд мэдэгдээгүй нь “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” Нью-Йоркийн конвенцийн 5 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д заасныг тус тус зөрчиж М ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хохироосон тул энэ асуудлаар шүүх, төрийн захиргааны төв байгууллага /Хууль зүйн яам, гадаад хэргийн яам/-д хандсан. Иймд гомдлыг эцэслэн шийдвэрлэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт тавьдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар М ХХК-ийн ... аймгийн ... сумд байрлах Ү-, Ү-, Ү-, Дорнод аймгийн Халх гол сумд байрлах Ү-1, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг түдгэлзүүлсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдаж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг
шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У ЛТД нь Н-д холбогдуулан төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжпэх, хасалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн эцсийн шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн залруулгын тухай мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хоёр дахь залруулгын тухай мэдэгдлээр М ХХК-иас 25.520.313.460 төгрөг гаргуулж У ЛТД-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2017/00148 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 0 дугаартай “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар тус алба нь 2017 оны 02 дугаар сарын 22, 2017 оны 03 дугаар сарын 09, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд М ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
Нэхэмжпэгч У ЛТД-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгч М ХХК-д мэдэгдэл өгөхдөө... шийдвэрийг биелүүлэх хугацаа өгч, уг хугацаандаа эс биелүүлбэл албадан гүйцэтгүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57.1-т заасан ажиллагааг явуулахыг урьдчилан анхааруулсан боловч, тэр ажиллагаагаа хийхгүй, нөгөө талаар манай гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авахгүй, гомдлын шаардлагад хариу өгөөгүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж,*******нд холбогдуулан төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийхийг даалгах тухай шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар М ХХК-ийн Дорнод, Өмнөговь аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа, төлбөр төлөгч байгууллагад төлбөрөө төлөхийг мэдэгдэж төлөхгүй бол албадан гүйцэтгүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57.1-т заасан ажиллагааг явуулахыг урьдчилан анхааруулсан нь үнэн, гэхдээ төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах замаар ажиллагааг хийх болно гэж тайлбарлан нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд Төлбөр төлөгч- хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, 58 дугаар зүйлд Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” хэмээн зааснаас үзэхэд эхний ээлжинд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх, дараагийн ээлжинд түүний өмчлөлд хамаарах бусад эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулахаар зохицуулжээ.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1- т...“Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг дараахь дарааллаар битүүмжилнэ:” 59.1.1-т... “Үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө /үнэт цаас, хуулийн этгээдийн хадгаламжид буюу бусад тооцоонд буй мөнгөн хөрөнгө, валют болон түүнтэй адилтгах бусад хөрөнгө/;” хэмээн зохицуулж өгснөөс үзвэл дарааллын эхний ээлжинд 59.1.1 дэх хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлд шууд хэрэглэгдэггүй эд хөрөнгө буюу хуулийн этгээдийн хадгаламж, бусад тооцоонд буй мөнгө хөрөнгийг битүүмжпэхээр байна. Харин үл хөдлөх эд хөрөнгүүд нь мөн зүйлийн 59.1.3 дэх хэсэгт заасны дагуу 3 дэх ээлжинд битүүмжпэхээр зохицуулагдсан байна.
Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэхгүй бусад эд хөрөнгүүдийн /үл хөдлөх эд хөрөнгүүд/ захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог буюу эд хөрөнгийг битүүмжпэх дарааллыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3- т...Төлбөр төлөгч, төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол...гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т... Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.4.3-т...Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заажээ.
Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 03 дугаар сарын 10- ны төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжпэх, хасалт хийх; төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах; төлбөр төлөгчийн эрх бүхий албан тушаалтнуудын гадагшаа гарах эрхийг хязгаарлахыг хүсэж, шийдвэр гүйцэтгэгч С.С-д гомдол гаргахад хүсэлтийн 1 дэх шаардлага буюу хуулийн холбогдох шаардлагыг биелүүлээгүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Э 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3/336 тоот албан бичгээр хариу өгсөн ч эхний шаардлага болох төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах дансыг битүүмжпэх, хасалт хийхийг даалгасан шаардлагад хариу өгөөгүй гэж, шүүхэд хуульд заасан хугацааны дотор гомдлыг гаргаж, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжпэгч иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг сонгожээ гэж үзэхээр байна.
Иймд******* нь хуульд заасан ажиллагааг хийхгүй, хууль зөрчиж байх тул нэхэмжпэгчийн төлбөр төлөгчийн мөнгөн
хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д д заасныг тус тус удирдлага болгон
| ТОГТООХ НЬ: |
![]() |