Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2022/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Б аймгийн Засаг дарга, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,  нарын хоорондын “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Засаг даргад холох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай актын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Б аймгийн Засаг даргад холуулан  “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гарган, маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Б аймгийн Баянхонгор суманд эмийн үйл ажиллагаа эрхэлдэг ба Б аймгийн Засаг дарга 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон байна.

2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 7 дугаар сарын  05-ны өдөр гардаж авсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан, хариуцагч гардуулан өгсөн талаар баримтжуулаагүй. 

2.3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Г” ХХК-ийн захирал  миний бие тус компанийн захирлаар 2020 он 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд тус компанийн эзэмшлийн “Г” эмийн сангийн үйл ажиллагааг эрхэлсэн бөгөөд миний бие эмийн сангийн үйл ажиллагаагаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл явуулж байсан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 28-ны аймгийн Засаг даргын дүгээр захирамжаар манай “******* *******” эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Б аймгийн Засаг даргын дүгээр захирамжаар “Г” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20.5, 19.20.8 дугаар зүйлүүдийг үндэслэн, энэ хуулийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосон.

3.2. Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх аймгийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад хууль зөрчиж Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа үйлдэл нь хууль зөрчсөн хууль бус шийдвэр гэсэн үндэслэлүүдээр маргаж байна.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...Б сумын 1 дүгээр баг 105 дугаар эмнэлгийн байранд тусгай зөвшөөрөл олгогч байгууллагад мэдэгдээгүй эм найруулагч  нь бие даан эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан.  “Г” ХХК-ийн дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Журам батлах тухай” 298 дугаар тушаалын 3.1.8 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авч, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.3 дахь заалт, Эмийн санд тавих нийтлэг шаардлага МNS5260:2015 стандартын 5.2, 5.7 дахь заалтыг зөрчсөн тул Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн хурлаар хэлэлцэн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтаар хоёрдугаар зэрэглэлдээ үйл ажиллагаа явуулах чиглэл өгч, 3 хүртэлх сараар түдгэлзүүлсэн.

“Г” ХХК-ний захирал  нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст ирүүлсэн хүсэлт албан бичигт “******* *******” хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагааг хаягт өөрийн эзэмшлийн байранд шилжүүлж өгөх хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч А.Э болон комиссын гишүүд ажлын байранд үнэлгээ хийж, дутагдалтай зүйлсийг газар дээр нь зөвлөн тусалж ажилласан.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн тус хаягт, хоёр дүгаар зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд хаягийн өөрчлөлт хийж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260:2015 стандартын нөхцөл шаардлагыг хангаж ажиллах тухай анхааруулгатай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосон.

“Г” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар хүсэлт албан бичигт “Г” хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн байр нь худалдан борлуулагдаж байгаа тул Баянхонгор сумын 3 дугаар баг, 1 дүгээр гудамж ******* тоотод “******* ******* *******”-ийн хажууд өөрийн эзэмшлийн байранд засвар хийж, эмийн сангийн үйл ажиллагааг явуулах хүсэлтэй байгаа тул хаяг, байршилд өөрчлөлт оруулж өгнө үү, хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд хаягийн өөрчлөлт хийх тухай” А/568 дугаар захирамжаар “Г” ХХК-ний ******* регистрийн дугаартай, ЭСХ-12/02/020 дугаартай хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн хаягийг Б сумын 3 дугаар баг 1 дүгээр гудамж ******* тоотод шилжүүлсэн байдаг.

...Иргэн Э.Г нь “Г” ХХК-ний захирал  нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст “Г” хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагааг ******* 7 дугаар баг 25 гудамж 2506 тоотод шилжүүлж өгөх хүсэлтийг хүнээр өгч явуулсан байсан нь материал бүрдэл дутуу байсанд иргэн Э.Г-д чатаар хэлсэн байдаг. Үүнээс хойш материалаа бүрдүүлэх талаар “******* *******” ХХК-ийн захирал -т хэлэх гэж ******* дугаарын утсаар удаа дараа залгахад утас нь холохгүй, утас нь холохоор утсаа авахгүй, холбоо огт барьж чадаагүй бөгөөд “Г” ХХК-ний захирал  нь 2 удаагийн хаягийн өөрчлөлтэй, өмнө нь зөрчил гаргаж байсан, хэрхэн, ямар журмаар хаягийн өөрчлөлт хийлгэж, захирамж гарсны дараа тухай хаягт үйл ажиллагаа явуулахыг мэддэг, албаар зөрчилдөж байгаа нь үнээс илт харагдаж байна гэж ажлын албаныхан үздэг.

...Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын Эрүүл мэндийн газар дахь ажлын албаны зүгээс 2022 оны 285 дугаар албан бичгээр “******* *******” ХХК-ийн захирал  хаягийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт материалын бүрдэл дутуу учир материалыг буцааж байна гэх албан бичгийг материалын хамт хүргэхээр 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт зөвшөөрөлгүй шилжин ирж, үйл ажиллагаа явуулж байсан ******* 7 дугаар баг 25 гудамж 2506 тоотод “******* *******” эмийн сан гэх хаягтай байранд Эм, эмнэлгийн хэрэгсэл вакцин био бэлдмэлийн чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн , Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн , Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын улсын байцаагч А.Э нар хамтран ажилласан байдаг. Тухайн үед эмийн сан нь үйл ажиллагаа явагдаж, эмийн санд М.О гэх хүн үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд байнгын үйлчилгээ үзүүлдэг нь эмийн сангийн лангуун дээрх мөнгөн шилжүүлгийн 5241084195 дугаарын данс М.О-ын данс, мөн тухай байр нь өөрийн эзэмшлийн байр байгаа нь  нь эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хаягийн өөрчлөлт хийлгэсний дараа зарах гэж байсан байх магадлалтай бөгөөд М.О нь эмийн сангийн асуудлыг Э.Г мэдэх байгаа гэх зэргээр хариулт өгч байсан.

Тухайн үеийн нөхцөл байдал тухай эмийн санд М.О эм зүйн хуурамч диплом, лицензтэй хүн үйл ажиллагаа явуулж, эм найруулагч гэх Ц гэх шинэ төгсөлтийн эм барих лиценз нь ирээгүй хүн суудаг гэж хэлж байсан. Ц нь тухай эмийн санд ажилладаггүй, ажилд авсан тушаалгүй болно.

 ...“Г” хоёрдугаар зэрэглэлийн эмийн сантай холбоотой үүссэн асуудлыг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн тухай үеийн нөхцөл байдлыг үндэслэн:

-Тусгай зөвшөөрөл олгогч эрхий бүхий байгууллагад мэдэгдээгүй зөвшөөрөлгүй хаяг, байршилд 2 сар гаран хугацаанд үйл ажиллагаа явуулсан /энэ нь удаа дараа/ нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” 400 дугаар тушаал 8.2.7 дахь заалтын дагуу бичсэн 3 дугаар баг 1 дүгээр гудамж ******* тоот дахь хаягаас зөвшөөрөлгүй ******* 7 дугаар баг 25 гудамж 2506 тоотод эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан нь Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 5 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ, 5.1 дэх Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна заалтыг зөрчсөн.

-Эм барих эрхгүй, хуурамч диплом, лицензтэй М.О эмийн сангийн үйл ажиллагааг явуулж байсан нь Эмийн санд тавих нийтлэг шаардлага МNS5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.1 дэх заалтыг зөрчсөн.

-Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг худалдсан Ж.Э нь ,  нь Э.Г, М.О нарт худалдах гэж байсан нь Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 5 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ, 5.3 дахь заалтыг зөрчсөн.

Дээрх зөрчлүүд нь Эрүүл мэндийн тухай хууль 19 дүгээр зүйл, 19.20.5 дахь Мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй, 19.20.8 дахь Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл буюу аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,

14.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

14.1.3. Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон

14.1.4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх заалтуудыг үндэслэл болгон Эрүүл мэндийн тухай хууль 19 дүгээр зүйл 19.2. Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтан юм.

...Хүчингүй болсон захирамжийг Захиргааны ерөнхий хууль 43.3 дахь заалтын дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаарын утсаар -тэй холон захирамжийг танилцуулан, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн биеэр гардан авсан байдаг. Тухайн захирамжтай холбоотойгоор ажлын алба, комисс, Засаг даргад хандсан удаагүй болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбар ирүүлсэн.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас анх 2022 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “******* *******”ХХК-ийн талаар тодорхой дурдаж бичсэн. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан. Баянхонгор аймгийн Засаг даргын дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учир аймгийн Засаг дарга нь эмийн сангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх бүхий байгууллага болон албан тушаалтан биш юм. Энэ нь эм эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэж заасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 19.20-т зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан байгууллага хүчингүй болгоно гэж мөн заасан. Харин энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т зааснаар улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төв байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн хэрэглэгдэхүүн хяналт зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар цаашид тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага олгоно гэсэн. Энэ эрх олгох байгууллага өөрөө аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа болон ноцтой зөрчсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт гаргасан хуулийн этгээд татан буугдсан, тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хуулийн заалттай байдаг. Эрүүл мэндийн тухай хууль болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд Засаг дарга эмийн сангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээг хуульд зааж өгөөгүй юм аа, мөн эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр журам шинэчлэн батлах тухай А/406 дугаар тушаалаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журмыг зааж өгсөн. Тухайн журмын 6.2-т тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих, зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох үйл ажиллагааг зохион байгуулахыг журамд зааж өгсөн. Мөн 6.2.3-т аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд, эрүүл мэндийн тухай хуулийн 19.20, 19.21 дүгээр зүйлд заасан шударга өрсөлдөөний зарчим хэрэглэгчийн эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн. Мөн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох асуудлыг комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна гэж заасан юм. Иймд эрх бүхий байгууллага гэдэг эмийн асуудал хариуцсан дээд шатны захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх юм. Ийм учраас Баянхонгор аймгийн Засаг дарга эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах эрх бүхий байгууллага болон албан тушаалтан биш юм. Баянхонгор аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн захирамж гаргаж “******* *******” эмийн сангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлд заасан захиргааны илт хууль бус захиргааны акт юм. Энэ илт хууль бус акт нь 47.4 дүгээр зүйлд ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандаж болно гэсэн байдаг учир нэхэмжлэгч  мэдсэн даруйдаа -д мэдэгдсэн боловч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөөгүй учир захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хянан зохицуулалтын газар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хянан зохицуулалтын газар 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Гэхдээ дан ганц тус газарт биологийн хэрэгслийг ханган нийлүүлэх үйлдвэрлэх, импортлох, экспортлох тусгай зөвшөөрлүүдийг авч хэлэлцдэг мөн эмийн жижиглэн худалдаа буюу эмийн сангийн үйл ажиллагааг эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт авч хэлэлцдэггүй харин орон нутагтаа шийдвэрлэх ёстой асуудал юм. Мөн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Засаг дарга хүчингүй болгодог байсныг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн газар гэж өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл олгох комиссын ажиллах журам нь эрүүл мэндийн сайдаар батлагдан гарч ирсэн юм. Харин журамдаа нэмэлт өөрчлөлтүүд ороогүй байсан учир эрүүл мэндийн комиссын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Манай комисс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 400 дугаар журмыг барьж ажилладаг. Тухайн журамд Засаг дарга тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан үг хүчин төгөлдөр хэвээр байсан. Журмын өөрчлөлт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар шинэчлэгдэж гарч ирснээр журмаараа эрүүл мэндийн дарга ахалж комисс бүрэлдэхүүнээ захирамжаар баталгаажуулан мөрдөөд ажиллаж байна. Нэхэмжлэгч тал энгийн үгээр хэлэхэд хуулийн цоорхойг ашиглаж нэхэмжлэл гаргаж байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох заалтууд комиссын хурлаар хэлэлцэгдэж комиссын хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Манай байгууллагын комисс журмыг дагаж мөрдөн ажилласан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд хандан анх “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Б аймгийн Засаг даргад холуулан гаргасан байна. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан болно.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Б аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар захирамж гаргаж, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь илт хууль бус гэж маргасан нь үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

6. Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дүгээр захирамжаар “Г” эмийн санг /нэр бүхий хоёр компанийн тусгай зөвшөөрлийн хамт/ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн, хаяг байршлаа удаа дараа өөрчилсөн зөрчлийг гаргасан гэж үзэн, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20, 19.20.5, 19.20.8, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

7.1. Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар манай “Г” эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. “Г” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20.5, 19.20.8 дугаар зүйлүүдийг үндэслэн, энэ хуулийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосон.

7.2. Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх аймгийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад хууль зөрчиж Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа үйлдэл нь хууль зөрчсөн илт хууль бус шийдвэр

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:

8.1. Эрүүл мэндийн тухай хуульд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг дарга байсныг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болгосон. Гэвч Эрүүл мэндийн сайдын баталсан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журмыг баталсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 400 дугаар тушаалыг баримтлан комиссын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй.

8.2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох заалтууд комиссын хурлаар хэлэлцэгдэж, комиссын хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

9. Тогтоогдсон үйл баримтуудын талаар:

9.1. Б аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэрчилгээгээр “Г” ХХК-ийн “Г” эмийн санд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрөл олгожээ.

9.2. Мөн комиссын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр эмийн сангийн хаягийг Б сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 8-1Б тоотод үйл ажиллагаа явуулах хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн байна.

9.3. Дахин “Г” ХХК-ийн хүсэлтийг нь үндэслэн Б аймгийн Засаг даргын 2021 оны А/568 дугаар захирамжаар Б сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны ******* дүгээрт гэж хаягийн өөрчлөлтийг тусгай зөвшөөрөлд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт бүртгэл хийжээ.

9.4. Улмаар дээрх бүртгэлтэй хаягаас өөр газарт буюу Б сумын ******* 7 дугаар багийн 25 дугаар гудамж, 2507 тоот хаягт зөвшөөрөлгүйгээр шилжин ирж, үйл ажиллагаа явуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбар, шүүх хурлын хэлэлцүүлгийн үе дэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдоно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох шийдвэр гаргадаг.

10.1. Нэхэмжлэгчийн маргасан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосон, хариуцагч хүчингүй болсон хуулийн заалтыг маргаан бүхий захиргааны актад барьсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол улсын хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан боловч Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөхөөр хуульчилсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль байх тул энэ үндэслэл тогтоогдохгүйгээс гадна илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй.

10.2. Монгол улсын хурал Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталж, Төрийн мэдээлэл /албан мэдээлэл/ эмхтгэлд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нийтэлсэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно.” гэсэн заалт 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Дээрх хуулийн заалтад өөрчлөлт орж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр хариуцагч эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээгүй болсон атал Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/400 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам”-д заасны дагуу Баянхонгор аймгийн Засаг даргыг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй гэж хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбээрээ парламентаас баталсан хууль дээд хүчин чадалтай байна. Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/400 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам” нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссыг хэрхэн ажиллахыг журамласнаас Аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээ олгосон акт биш юм.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул тухайн маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн зүйл, заалтыг зөв эсхүл буруу хэрэглэсэн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэв. 

13. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур /цаашид "эм" гэх/, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холсон харилцааг зохицуулахад оршино.”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан эм хангамжийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл авахаас бусад эм хангамжийн байгууллагатай холсон харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна. гэж тус тус заасан тул эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой харилцаанд энэ хуулийг хэрэглэхгүйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20 дахь хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  “Б аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн өөрт холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Б аймгийн Засаг даргын  2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийн “Г” ХХК-д холох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСАЙХАН