Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2022/0013/З |
Дугаар | 111/ШШ2022/0023 |
Огноо | 2022-11-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 111/ШШ2022/0023
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, “******* Рестор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******од холбогдох “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар, хурлын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргал миний бие тус шүүхэд Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай ******* тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК тус шүүхэд хандан “******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******од холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан “******* Рестор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******од холбогдох “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай ******* дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН