Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00000/И |
Дугаар | 181/ШШ2017/01773 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2017/01773
2017 оны 6 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/01773
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
427.882.391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Т.Хурцбаатар, түүний өмгөөлөгч Х.Баасанжаргал, Л.Банзрагч, хариуцагч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл, С.Рэгзэдмаа, Ш.Мөнхцоож, иргэдийн төлөөлөгч Х.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“” ХХК нь 2005 оноос хойш ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай гэрээ байгуулан сурагчийн дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн олон жил хэрэглэгчдийн итгэлийг хүлээж дүрэмт хувцасны чанарын тал дээр ямар ч маргаан гаргаж байгаагүй бөгөөд хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн дүрэмт хувцас оёж тэдний таашаалд нийцэж ирсэн юм.
Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газраас 250 дугаартай “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол”-оор ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг 2013-2014 * оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тухай тогтоол гарч, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам одоогийн Аж үйлдвэрийн яамны дарга асан Х.Золжаргал нь тендер будилаантуулан өөрийн шахааны 7 компанийг шалгаруулсан байдаг.
2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны 4/3991 дүгээр албан бичгээр аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт аж ахуй нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах чиглэл өгсөн байдаг бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МУЗГ-ын 120 дугаартай “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай тогтоолын 186.5-д заасны дагуу ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчийн дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг БШУЯ-д даалгасан байдаг бөгөөд уг тогтоолд нийцүүлэн гаргасан БШУЯ-ны сайдын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар энэхүү актын хэрэгжилтэд зөвхөн “хяналт тавьж, арга зүйн дэмжлэг үзүүлэх”-ийг БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгт даалгасан байдаг. Гэтэл Д.Эрдэнэчимэг нь 4/3931 тоот акт гаргаж МУЗГ-ын тогтоол болон БШУЯ-ны сайдын А/179 тоот тушаалыг зөрчиж хяналт дэмжлэг үзүүлэх үүргээс гадуур УХААЯ-тай хамтран ажиллахыг бие даан шийдвэрлэж улмаар аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зөвхөн ҮХААЯ-наас мэдэгдсэн 7 аж ахуй нэгж байгууллагуудтай ерөнхий боловсролын сургуулиудыг гэрээ байгуулахыг даалгаж албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлэх замаар илт хууль бус захиргааны акт гаргаж, үүний улмаас “Оёдлын нэдсэн холбоо” ТББ-ын нэр бүхий 7 компаниас өндөр үнэтэй дүрэмт хувцасаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг формжуулан ШХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 01/2693 дугаар актаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэх борлуулах хөнгөлөлттэй зээлд хамрагдах давуу байдлыг 7 компанид өгч Засгийн газраас 9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зөвхөн тэдгээр компанитай гэрээ байгуулахыг тулган бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг зах зээлгүй болгож өрсөлдөөнийг хязгаарлан цөөн тооны компанид илт давуу байдал олгосноос “” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хааж ерөнхий боловсролын сургуулиудтай байгуулсан гэрээ цуцлагдахад хүрсэн.
“” ХХК нь энэхүү маргааныг шийдвэрлэх зорилгоор БСШУЯ, ҮХААЯ-д мэдэгдэл хүргүүлэн мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагад гомдол гаргасан боловч амжилт олж чадаагүй учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүхээс 2015 оны 02-р сарын 25-ны өдрийн 99 тоот шиидвэр, Давж заалдах шатны шүүхээс 2015 оны 05-р сарын 01-ны өдрийн 204 тоот магалдал, Хяналтын шатны шүүхийн 2015 оны 07-р сарын 01-ны өдрийн тогтоолоор БСШУЯ-ны Бодпогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07-р сарын 09-ны өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07-р сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар захиргааны актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул үүнээс холбогдон гарсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан байна.
“” ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн хос 7589 ширхэг, дан 2450 ширхэг сурагчийн дурэмт хувцас тус компанийн агуулахад одоог хүртэл хураалгаастай байсаар байна, мөн энэхүү хууль бус захиргааны актаас болж өнгөрөгч хугацаанд “” ХХК нь ямар ч орлогогүй зах зээлгүй болж, өөрийн ажилчдаа цомхотгоход хүрч үлдсэн ажилчдыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сул зогсолтын олговор олгон нийгмийн даатгалын шимтгэл төлж энэ бүх зүйлийг банкнаас авсан зээлээр торгоон өдийг хүрлээ.
“” ХХК нь үйл ажиллагаа явуулах зорилгоор 2007-оноос хойгш банкнаас богино хугацааны зээлийг авч тухай бүрт төлөн явж байгаад энэхүү хууль бус актын улмаас 2011 оны 12-р сарын 21-ны өдрийн 236 тоот “” ХХК-ийн Төрийн банкнаас авсан 100 зая төгрөгийн зээл' “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал /И.Төмөрбаатар түүний эхнэр Ж.Эрдэнээ нар хамтран компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 2013 оны 04-р сарын 11- ний өдрийн 13/487 тоот одоогийн Төрийн банкнаас авсан 250 сая төгрөгийн зээл мөн охин Т.Буяннэмэхийн тус компанийн үйл ажиллагаанд зориулан з-эрийн нэр дээр авсан цалингийн зээл түүний хүү, хүүгийн алдагдал, торгууль зэргийг 2013 оны 10-р сарын 1-нээс хойш төлөх боломжгүй болж их хэмжээний өр төлбэртэй болоод байна. Иймд Төмөрбаатар болон охин Т.Буяннэмэх нарын авсан зээл “” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нь тухайн зээлийг авсан тухайдаа хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлсэн дансны хуулга баримтаар нотлогддог болно.
Иймд 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу 2113 оны 05-р сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 10.039 ширхэг /нэг бүр нь тухайн үед зарагдаж байсан үнэ 43000-52000/ нийт 334.389.000 /гурван зуун гучин дөрвөн сая гурван зуун наян есөн мянга/ төгрөг, “” ХХК нь хуучнаар Хадгаламж банк одоогийн Төрийн банкнаас 2013 оны 10 сарын 01-ны өдрөөс 2015.12.21-ны өдрийн хүртэлх “” ХХК-ийн 100 сая төгрөгийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогдох хүү 5.904.472,11 төгрөг, охин Буянэмэхийн авсан зээлийн хүү 14.592.900 төгрөг, мөн хувьцаа эзэмшигч Ж.Эрдэнэ, И.Төмөрбаатар нарын Төрийн банкнаас авсан 250.000.000 төгрөгийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 73.059.019,35 төгрөг нийт 427.882.391 /дөрвөн зуун хорин долоон сая найман зуун наян хоёр мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагч БСШУЯ болон АҮЯамнаас гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ХХК” нь 2005 оноос хойш еренхий боловсролын дунд сургуулиудын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн үйл ажиллагаа явуулж, нийслэлийн ЕБС-уудтай гэрээ байгуулан сурагчийн дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн олон жил хэрэглэгчийн итгэлийг хүлээж, дүрэмт хувцасны чанарын тал дээр ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй бөгөөд хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн дүрэмт хувцас оёж тэдний таашаалд нийцэж ирсэн гэсэнд тайлбарлах нь: Аж ахуйн нэгжийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээр 2005 оноос “Дүрэмт хувцасны худалдаа, 2011 оноос оёдлын үйлдвэрлэл эхэлснийг бүртгэж, 2013 оны 10 сарын 29-ны НДЖДҮ тухай хуулийн 5.1-д Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэпн дараахь шаардлагыг хангасан, бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно: жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгүүлсэн байгаа нь 2013 оноос өмнө үйлдвэрлэгч биш, Худалдааны байгууллага байсан нь нотлогдож байна./ хавтаст хэргийн 18 тал/
2013 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ-ын 250 тоот “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол”-оор ЕБС-ин сурагчдын дүрэмт хувцасыг 2013-2014 оны хичээлийн жилээс зхлэн үндэсний үйлдвэрүүдзэс нийлүүлэх тогтоол гарч, үйлдвэр хөдөө аж ахуйн яам (ҮХААЯ) одоогийн Аж үйлдвэрийн яамны /АҮЯ/-ны дарга асан Х.Золжаргал нь тендер будлиантуулан өөрийн шахааны 7 компанийг шалгаруулсан байдаг гэсэнд тайлбарлах нь:
2012 онд шинэ Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай" 118 дугаар тогтоолыг 2012 оны 11 сарын 03-ны өдөр баталсан. Уг тогтоолоор “Боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой санал, төслийг тухайн оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг тус яамны сайд Х.Баттулга болон холбогдох яамны Сайдуудад үүрэг болгосон./2 хавтас-159 тал/
ЗГ-ын 2012 оны 11 сарын 03-ны 120 дугаар тогтоол "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгеөнд: 30. “хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжин ажлын байр нэмэгдүүлэх” гэсэн арга хэмжээг /хариуцах ҮХААЯ-хамтран БСШУЯ/
30.3. Боловсол, эрүүл мэнд, уул уурхайн салбарт шаардлагатай оёмол бүтээгдэхүүнийг үндэсний аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх бодлого баримтлан зээлийн дэмжлэг үзүүлнэ.
186. “Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжүүлэх орчныг бүрдүүлэх” гэсэн арга хэмжээг
186.5. Хүүхдийн нас, физиологи болон уур амьсгалын онцлогт тохирсон чанартай материал, технологи, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн дүрэмт хувцасны загварыг баталж хэрэгжүүлнэ. /хариуцах байгууллага-БСШУЯ-хамтран ТББ/
ЗГ-ын 2012 оны 12 сарын 15-ны өдрийн 179 дугаар тогтоол “Бодлогын зөвлөл байгуулах тухай” Энэхүү бодпогын зөвлөлөөр ЗГ-ын үнэт цаас борлуулж босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтийг тогтоох, үүсч болох эрсдлийг тооцох, эрсдлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Бодлогын зөвлөлийн МУ-ын ерөнхий сайд Н.Аптанхуягаар ахлуулан орлогч даргаар ЭЗХЯ-ны сайд Н.Батбаяр
2013-02-04-ны өдөр ЗГ-ын үнэт цаас борлуулж босгосон ”Чингис бонд”-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх /ЗГ-ын 2013 оны 141 тогтоол, 2-р хавтасны 160 тал/ хүсэлт ирүүлсэн төслүүдийг судлан бодлогоор дэмжих шаардпагатай төслүүдийн жагсаалтыг дээрхи ажлын хэсэгт танилцуулан дэмжигдсэн. Энэ төсөл дотор Сурагчийн дүрэмт хувцасны даавуу үйлдвэрлэх "Монгол ноосон даавуу” /29 а/а нэгж, уг даавуугаар “Импортыг орлох бүтээгдэхүүн Сурагчийн дүрэмт хувцасыг кластр төсөл” /6 аж ахуйн нэгж-кластраар хамтран ажилласан 160 гаруй жижиг үйлдвэр, иргэд хамрагдсан/-р батлагдсан. /3-р хавтаст хэргийн 161-169-д, 171 тал/ Энэхүү Чингис Бондын зээлд хамрагдах хүсэлтийг ч ХХК гаргасныг мөн дэмжиж банкинд хүргүүлсэн боловч тус компанид зээл олгоогүй байдаг.
2013оны03 сарын 13-ны өдрийн А/76, А/36 тоот ҮХААсайд, БСШУ-ны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын удирдамжийн дагуу Оёдлын үйлдвэрүүдийг аттестатчилж, үйл ажиллагаатай нь танилцаж, жижиг үйлдвэрүүдийг техник, хүн хүч, олон жилийн туршлагатайгаар нь ангилж жижиг үйлдвэрүүдийг кластраар хоршин ажиллах боломжтой талаар санал боловсруулан БСШУЯ-д танилцуулж үлдэгдэл хувцастай 5 компанийн үлдэгдэл хувцасны тоо хэмжээг танилцуулж, эдгээр хувцасыг борлуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар 2013 оны 6 сарын 10-ны өдөр Оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулсан хурал зохион байгуулж, үйлдвэрлэгчдийг цаашид кластраар хоршин үйлдвэрлэлд оролцуулах боломжийг олгосон. Энэ хуралд “” ХХК-ний захирал Төмөрбаатар гуай өөрийн биеэр оролцсон /3-р хавтаст хэрэг 184-191 тал/ бичлэг бүхий СО болон хурлын тэмдэглэл байгаа болно/.
Иймээс нэхэмжлэлд бичсэнээр одоогийн Аж үйлдвэрийн яамны /АҮЯ/-ны дарга асан Х.Золжаргал нь тендер будлиантуулан өөрийн шахааны 7 компанийг шалгаруулсан гэдэг нь үнэнд нийцэхгүй бөгөөд энд ямар нэгэн тендер биш, зөвхөн оёдлын үйлдвэрүүдээс төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн нь чухал ач холбогдолтой төсөл байна гэж хэлэлцэн дэмжсэнийг дээрх баримтуудаар нотлогдоно. Нотлох баримтгүйгээр төрийн албан хаагчийг гүтгэх нь Эрүүгийн хуулийн 3.2. Доромжлох болон гүтгэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 110, 111, 149 дүгээр зүйлээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байдгийг сануулая. Тиймээс ямар нэгэн тендер биш, мөн Төрийн нарийн бичгийн даргын компаниуд ч биш гэдгийг хэлье.
ҮХААЯ-наас “” ХХК-ийг үйлдвэрлэлд оролцох санал тавьсан, БСШУЯ-нд дүрэмт хүвцасыг борлуулах боломжийг ханган ажиллах талаар санал хүргүүлсэн зэрэг ажлуудыг тус яамнаас хийсээр байтал уг компани өөрсдөө оролцохыг хүсээгүй, янз бүрээр эсэргүүцэн тэмцэж байсан. Энэ нь бичлэгээр нотлогдоно СР бичлэг нь байгаа болно. ОНХ-ны үйлдвэрүүдтэй ч уулзаж хамран ажиллах санал тавьсаныг гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой байна. “” ХХК- ийн 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцасаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн хос 7589 ширхэг, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас тус компанийн агуулахад одоог хүртэл хураалгаастай байна. Мөн энэхүү хууль бус захиргааны актаас болж өнгөрөгч хугацаанд “” ХХК нь ямар ч орлогогүй зах зээлгүй болж, өөрийн ажилчдаа цомхотгоход хүрч үлдсэн ажилчдыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сул зогсолтын олговор олгон нийгмийн даатгалын шимтгэл төлж энэхүү бүх зүйлийг банкнаас авсан зээлээр торгоон өдийг хүргэлээ гэсэн тухайд:
Хичээлийн жилийн цикл хугацаа гэдэг нь: Намар 9 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 6 сарын 1 хүртэлх 10 сарын хугацааг хичээлийн жилээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл 2012 оны 09 дүгээр сарын 01-нээс 2013 оны 6 сарын 01 хүртэлх хугацаа болно. Яаманд өгсөн нотлох баримт /эхээр нь үзүүлэх/ “” ХХК-ны “2012 оны гэрээгээр нийлүүлэхээр тохирсон сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдлийн,■ »ппп дүн нь 385.769. 650 төг/ гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:
1. 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцасаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн хос 7589 ширхэг, дан 2450 ширхэг энэ нь хавтас хэрэгт ирүүлсэн нотлох баримт болох “” ХХК-ний 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцасаар хангах гэдэг нь 2012 оны 09 сараас 2013 оны 06 сар хүртэл хугацаа хамаарах ба хавтаст хэрэгт буй /2 дахь хавтас хэргийн 49-59 талууд/ “Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээ”-г 2012 оны 1-6 сарын хооронд нийт 28 сургуулиудтай байгуулсан байх ба уг гэрээний 2.1 дэх заалтаар захиалагч тал 2012-2013 оны хичээлийн жилд суралцах суралцагчдын судалгааг нас, хүйс, шинэ хичээлийн жилд орж суралцах анги нэг бүрээр гаргаж
1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй борлогдоогүй хувцас нь
Нэхэмжлэгч тал сургуулиудтай байгуулсан "Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар тайланг хавтас хэрэгт жил жилээр тайлан гаргасан байна. Үүнд:
2006-2007 он 19 сургуульд 11479 ш буюу 98,57%, 2007-2008 он 30 сургуульд 16798ш 107,83%, 2008-2009 он 37 сургуульд 12132ш 116,78%, 2009-2010 он 35 сургууль 14042 ш 102,76%, 2011-2012 онд 39 сургууль-14895ш 117,9%, 2011-2012 он 38 сургууль-13546ш 103,97%, 2012-2013 он 32 сургууль-14282 ш, 108,13%-иар гэрээгээ биелүүлсэн талаарх тайлбарыг маш дэлгэрэнгүйгээр Ж.Эрдэнэ гаргаж1амга тэмдэгээр Раталгаажуулан өгсөн нь хавтаст хэргийн 33, 98, 108, 120, 131, 142, 2-р хавтасны 48 дугаар талуудад үдэгдсэн байгаа нь үлдэгдэл бүтээгдэхүүнээ борлуулсан гэдэг нь нотлогдож байна. “Сурагчдын дүрэмт хувцасаар хангах хамтын ажиллагааны гэрээ1 байгуулсан нь 2012-2013 оны хичээлийн жилийн буюу /Хичээлийн жил гэдэг нь 2012 оны 09 сараас 2013 оны 6 сар хүртэлх хугацаа хамаардаг/ 2012 оны 08 сарын 20-30-ны хооронд нийлүүлэх гэрээ байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үлдэгдэл гэх хувцас нь 2012 онд хамааралтай, нийлүүлэгч ХХК захиалагч буюу сургуультай байгуулсан гэрээ байна.
2012 оны үлдэгдэл хувцасаа борлуулсан нь нотлогдсон, наад зах нь нэхэмжилсэн дүн болох 9268 ш хувцасанд 385.769.650 төг байхад, 2012 онд 14282ш хувцас борлуулсаныг /122тал/ тухайн компанийн бүтээгдэхүүний хамгийн доод /хямд/ үнэ болох 43 мян төг/нэг бүрийн үнэ/ тооцож үзвэл 614.40 тег-тэй тэнцэнэ гэж үзвэл тус компани ямар нэгэн өрөнд орох үндэслэлгүй нь харагдаж байна. Өөрөөр
луоцсю пь АЛ6 оны үлдэгдэл хувцас гэж |
нотлогдохгүй байна.
11. 2013 оны 7 сараас эхлэн явагдсан төрийн бодлогын цаг хугацаатай тохирохгүй байгаа зэрэг болон дээрх нотлох баримтуудаар нотлдогдож байгаа тул нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байна. “” ХХК нь үйл ажиллагаа явуулах зорилгоор 2007 оноос хойш банкнаас богино хугацаатай зээлийг авч тухай бүрт төлөн явж байгаад энэхүү хууль бус актын улмаас 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 236 тоот “” ХХК-ийн төрийн банкнаас авсан 100 сая төгрөгийн зээл, “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал И.Төмөрбаатар түүний эхнэр Ж.Эрдэнэ нар хамтран компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 13/487 тоот одоогийн Төрийн банкнаас авсан 250,0 сая төгрөгийн зээл, мөн охин Т.Буяннэмэхийн тус компанийн үйл ажиллагаанд зориулан өөрийн нэр дээр авсан цалингийн зээл, түүний хүү, хүүгийн алдагдал, торгууль зэргийг 2013 оны 10 дугаар сарын 1-нээс хойш төлөх боломжгүй болж их, хэмжээний өр төлбөртэй болоод байна. И.Төмөрбаатар болон охин Т.Буяннэмэх нарын авсан зээл “” ХХК- ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нь тухайн зээлийг авсан тухайдаа хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлсэн дансны хуулга, баримтаас нотлогддог гэсэн тухайд:
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. 2013 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуудас 194-д 2012 оны бараа материалын үлдэгдэлийг 225 мянга 327 төг 86 мөнгө гэж тусгасан ба 2013 оны эцэс буюу 12 сарын 31-ны байдлаар 258 сая 478 мянга 553 төг 64 мөнгө гэж... уаипа. уг оараа материалын үлдэгдэл нь 197 хуудасны ар талын
хуудсан дахь тодруулга бүхий БАРАА МАТЕРИАЛ хэсэгт бараа материалын төрөл нь бэлэн бүтээгдэхүүн бус түүхий эд материал гэж бүртгэгдсэн байна. Энэ нь нэхэмжлэлээр үлдэгдэл дүрэмт хувцас биш, даавуу материал болох нь тодорхой байна.
Иймээс манай яаманд ямар ч хамааралгүй болох нь зээлийн гэрээнээс нотлогдож байх тул “” ХХК-ний 427.882.391 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэг. ХХК-ний нэхэмжлэлд Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот бичгийг “...хууль бус захиргааны акт...”1 хэмээн нэрлэж, үүний улмаас “... ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас...", “...тус компаний агуулахад одоог хүртэл хураалгаастай байсаар...”3, ”... ямар ч орлогогүй зах зээлгүй болж...” хохирсон гэжээ /Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот албан бичгийн хуулбарыг хавсаргав/
Тайлбар 1.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот албан бичгийн түхайд
Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ "Боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр заалтад заасан "Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах" бүрэн эрхийнхээ хүрээнд "Бага, дунд боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар хэсэгт заасан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид дүрэмт хувцастай байна" гэсэн хуулийн заалт, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аймаг, нийслэлийн Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцасыг өмсөх тухай Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.9 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн газрын“Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус хангахтай холбогдуулан дээрх албан бичгийг Боловсролын газруудад хүргэсэн /Засгийн* газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хуулбарыг хавсаргав/.
Монгол Улсын Засгийн газраас эх орны түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн сурагчдын дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах үндэсний үйлдвэрлэлийн бодлогыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ бодлогын хүрээнд “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоолыг гаргасан байдаг.
Энэхүү албан бичгээр аймаг, нийслэлийн Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоолоор хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, ханган нийлүүлэхтэй холбоотой ҮХААЯ-наас /хуучин нэрээр/ ирүүлсэн мэдээллийг орон нутаг, сургуулиудад хүргэж, хуульд заасны дагуу сурагчдыг дүрэмт хувцастай хичээллүүлэх бэлтгэл, зохион байгуулалтыг хангах мэдээлэл, чиглэлийг орон нутгийн боловсролын удирдлагад өгсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дүрэмт хувцсыг үйлдвэрлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эсвэл тогтоох, дүрэмт хувцасны үнийг тодорхойлох, гүйцэтгэгчид зах зээл, ажлыг хуваарилах, аль нэг үйлдвэрлэгчдэд давуу байдал олгоход чиглэсэн нийтээр дагаж мөрдөх захиргааны аливаа шийдвэр, актыг гаргаагүй болно. Мөн түүнчлэн тус албан бичигт нэхэмжлэгч ХХК болон дүрэмт хувцасны үйлдвэрлэлд оролцох сонирхолтой үндэсний аливаа үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн зах зээлд чөлөөтэй өрсөлдөх эрхийг хязгаарласан, хориглосон ямар нэгэн шийдвэр, чиглэл байхгүй болно.
Тайлбар 1.2. “... ХХК-ий 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дурэмт хувцас...", “...тус компаний агуулахад одоог хуртэл хураалгаастай байсаар...”,..ямар ч орлогогүй зах зээлгүй болж...” хохирсон гэх тухайд
Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ дүрэмт хувцасны ханган нийлүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудаас тус яаманд ирүүлсэн хүсэлтийг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар адил тэгш зарчмыг баримтлан ажиллаж ирснийг тэмдэглэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, нийслэлийн Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөх хуулийн шинэ зохицуулалтыг Монгол Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдөр баталсан Боловсролын тухай багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулинд оруулсан.
Ийнхүү 2012 оноос эхпэн сурагчид Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөх хуулийн зохицуулалттай болж, хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажил 2013 оноос эхэлсэн. Дүрэмт хувцасны эрх зүйн шинэ орчин бий болсонтой холбоотойгоор өмнө нь өөрсдөө загвараа зохиож, үнээ тогтоож, дүрэмт хувцас үйлдвэрлэж, нийлүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн /нэхэмжлэгч болох г оролцуулсан нийт 5 компани байсан/ хувьд загвар нь Боловсролын газраар батлагдахгүй бол дүрэмт хувцас нь борлогдохгүй байх эрх зүйн нөхцөл байдая үүссэн. Үүнтэй холбогдуулан эдгээр компаниуд өөрсдийн дүрэмт хувцасны загварыг холбогдох Боловсролын газраар 1-2 жилийн хугацаатайгаар нэмэлтээр зэрэгцүүлэн батлуулж бэлэн байгаа үлдэгдэл дүрэмт хувцасаа борлуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд /хуучин нэрээр/ хандаж тавьсан байдаг.
Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ эдгээр компаниудын хүсэлтийг өөрсдийн загвараа батлуулахаар нэрлэсэн Боловсролын газруудад уламжилж, дүрэмт хувцасны загварыг нь зэрэгцүүлэн баталж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нээж өгөхийг судалж шийдвэрлэх хүсэлт, зөвлөмжийг Боловсролын газруудад 2013 оны 5 дугаар сарын 28-нд явуулсан. /Зарим компаний үлдэгдэл дүрэмт хувцасны тухай мэдээлэл 2013 оны байдлаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/2844 дугаартай албан бичгийг хавсралтын хамт хавсаргав/.
Боловсрол, соёл, шинжпэх ухааны яамны энэхүү албан бичиг нь нэхэмжпэлд “хууль бус акт” гэж нэрлэгдээд байгаа Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/-ны 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 4/3931 дүгээр албан бичиг гарахаас сар гаруй хугацааны өмнө гарч холбогдох Боловсролын газрууд эдгээр аж ахуйн нэгжийн дүрэм хувцасны загварыг баталж, зах зээлд хувцсаа борлуулах эрхийг нь нээж өгсөн байдаг /Нийслэлийн Боловсролын газрын "Тушаалын хэрэгжилтийг хангах тухай" 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/538 дугаар бичгийн хуулбарыг хавсаргав/
Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ дүрэмт хувцасны ханган нийлүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудаас тус яаманд ирүүлсэн хүсэлтийг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар адил тэгш зарчмыг баримтлан ажиллаж ирснийг дахин тэмдэглэж байна. ХХК- наас хүсэлт болгосны дагуу Нийслэлийн Боловсролын газар тус компаний дүрэмт хувцсаа борлуулах хуулийн үндсэн нөхцлийг хангах зохион байгуулалтыг 2013 онд төдийгүй 2014, 2015 онд нээж өгсөн байдаг. ХХК-ны хувьд одоо ч дүрэмт хувцсаа борлуулах эрх нь өөрийнх нь хүсэлт болгосон газруудад нээлттэй байгаа /Нийслэлийн Боловсролын газрын "Дүрэмт хувцасны тухай" 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/1007 дугаар бичгийн хуулбар; Боловсрол, шинжлэх ухааны яамны 2014 оны 6 сарын 02-ны өдрийн 16/2970 дугаар бичгийн хуулбар, Нийслэлийн Боловсролын газрын "Сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлах тухай" 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/68 дугаар тушаалын хуулбарыг тус тус хавсаргав/. Гэхдээ 2013 онд ХХК-тай адил нөхцөлтэй байсан бэлэн дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байсан 5 аж ахуйн нэгжүүдээс гаас өөр аль ч аж ахуйн нэгж үлдэгдэл хувцас борлуулахтай холбоотой ямар нэг хүсэлт тус яаманд 2014 оноос хойш ирүүлээгүй байна.
Тус яамнаас албан хэрэгцээний шаардлагаар эдгээр 5 аж ахуйн нэгжийн 3 нь болох Батзүү, Энхзүр, компаниудын 2013 онд байсан үлдэгдэл дүрэмт хувцасны 2013, 2014 оны борлуулалтын талаар цуглуулсан албан эх үүсвэрийн мэдээллээс үзэхэд Батзүү компани үлдэгдэл дүрэмт хувцсаа давуулан борлуулж 122.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 13083 дүрэмт хувцас, Энхзүр компани 97.2 хувийн гүйцэтгэлтэй 795 хувцас, компани 51,5 хувийн гүйцэтгэлтэй буюу 4772 дүрэмт хувцас борлуулсан байна. Борлуулалтын тухай энэ мэдээнд 2015 оны борлуулалтын мэдээлэл ороогүй байгаа болно.
Дээрх мэдээллээс үзэхэд компаний нэхэмжлэлд дурдагдсан “...Их ^ шаглаа ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас...",“...тус компаний агуулахад одоог хүртэл хураал- гаастай байсаар...”, ”... ямар ч орлогогүй зах зээлгүй болж...” гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд шүүхэд худал мэдээлэл өгсөн хэрэг болж байна. компаниас илүү олон үлдэгдэл дүрэмт хувцастай байсан Батзүү компани 2013, 2014 оны 2 жилийн хугацаанд нийт 13083 ширхэг дүрэмт хувцас борлуулсныг шүүх анхааралдаа авах нь зүйтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжоор дүрэмт хувцасыг төрөөс худалдаж авдаггүй бөгөөд дүрэмт хувцас борлуулах нь дүрэмт хувцасны загвар, хийц, өнгө, үзэмж, материалын чанар, үнэ, компаний үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдаа, борлуулалтын маркетинг, борлуулалт, үйлчилгээний сүлжээ, чадамж, санхүүгийн чадавхи, хүний нөөц, хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд олон зүйлээс хамаарна.
Тайлбар 1.3. “.. .хууль бус захиргааны акт...” гэх тухайд
Нэхэмжлэлд “...хууль бус захиргааны акт...” гэж нэрлэгдээд байгаа Боловсрол, шинжпэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот бичигтэй холбоотой нэхэмжлэлийг өмнө нь компани мөн 2 өөр компаний хамт шүүхэд гаргаж, энэхүү асуудлыг 3 шатны шүүх хянан үзэж эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн эцсийн шийдвэр болох Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх энэ албан бичигтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж эцэслэсэн 2015 оны 179 дүгээр тогтоолд энэ албан бичгийг хууль бус захиргааны акт гэж шийдвэрлээгүй билээ. Шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөх нь хууль зүйд нийцэх эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй.
Хоёр.“...Д.Эрдэнэчимэг нь 4/3931 тоот акт гаргаж ...ҮХААЯ-тай хамтран ажиллахыг бие даан шийдвэрлэж... улмаар албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх замаар хууль бус захиргааны акт гаргаж...” гэсэн тухайд
Тайлбар 2.1. Д.Эрдэнэчимэгийн гаргасан гэх бичиг нь хувь хүний хүсэл сонирхлыг илэрхийлсэн, асуудлыг бие даан шийдвэрлэж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус захиргааны акт бичиг биш бөгөөд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас эрхлэх үндсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагуудад явуулсан тус яамны албан мэдээлэл болно.
Гурав. Нэхэмжлэгч худал мэдээллийг нэхэмжлэлд дурьдаж асуудлыг өөрийн эрх ашигт нийцүүлэн үнэнийг санаатайгаар будилуулж байна. Тухайлбал, нэхэмжлэлд "хууль бус акт" гэж нэрлэгдээд байгаа албан бичигтэй холбоотойгоор тус компаниас гаргасан нэхэмжлэлийг"... Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс ...хүчингүй болгож шийдвэрлэсэн...", "МУЗГ-ын 120 дугаартай "Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тогтоолын 186.5 дугаар заалтын дагуу ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг БШУЯ-нд даалгасан...", “... ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас...”, “...тус компаний агуулахад одоог хүртэл хураалгаастай байсаар...”, ...ямар ч орлогогүй зах зээлгүй болж... хохирсон" гэх мэтээр худал мэдээллийг өөрийн эрх ашигт нийцүүлэн засварлаж танилцуулсан байна.
Тайлбар 3.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот бичигтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хянан үзэж эцэслэн шийдвэрлэсэн Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрээр энэхүү албан бичгийг хүчингүй болгоогүй харин албан бичгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн магадпалыг хүчингүй болгосон.
Тайлбар 3.2. Монгол Улсын Засгийн газрын "үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай" 2012 оны 120 дугаар тогтоолын хавсралтын 186.5 дугаар заалтад нэхэмжпэлд дурьдсан "ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг БШУЯ-нд даалгасан" гэсэн утга, агуулгатай заалт байхгүй байна. Уг тогтоолын хавсралтын 186.5 дугаарт" Хүүхдийн нас, физиологи болон уур амьсгалын онцлогт тохирсон чанартай материал, технологи, эрүүл ахуйн шаардпагад нийцсэн дүрэмт хувцасны загварыг баталж, хэрэгжүүлнэ" гэсэн заалт байна.
Тайлбар 3.3. “... ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас..." “...тус компаний агуулахад одоог хүртэл хураалгаастай байсаар...”, ”...ямар ч орлогогүй зах зээлгүй болж...” хохирсон" гэсэн нь үндэслэлгүй худал болохыг энэхүү тайлбар болон бичгийн тайлбар 1.2-т танилцуулсан болно. ХХК нь нийт 427.882.391 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Монгол Улсын Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс нэхэмжилэгч талд ямар нэгэн гэм хор учирсныг тогтоогоогүй, ямар нэгэн хохирол төлөх талаар даалгасан, үүрэг болгосон шийдвэр гараагүй болно. Учир нь нэхэмжпэгч тал болох “” ХХК нь 2012- 2013 оны үлдэгдэл болох сурагчийн дүрэмт хувцасыг төрийн байгууллагаас зарж Зорлуулах талаар ямар ч шийдвэр гараагүй, тийм чиг үүрэг хариуцагчаар татагдсан гамдуудад байхгүй.
Иймд “” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 427.882.391 төгрөгийн эхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК нь хууль бус захиргааны актын улмаас учирсан сирол гэж хариуцагч Б болон Хүнс, *өө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 427,882,391 төгрөгийг эмжилжээ.
Хариуцагч Х болон Боловсрол, 1, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “Их таа” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн
шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “” ХХК нь 2005 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудтай гэрээ байгуулан сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх, зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан ба 2013-2014 оны хичээлийн жилд зах зээлд борлуулахаар нийт хос 7589 ширхэг, дан 2450 ширхэгийн дүрэмт хувцас бэлтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013.07.06-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоож, сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх зэрэг арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, зохих журмын дагуу гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгажээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэн
Эдгээр албан бичгүүдийн дагуу Ерөнхий боловсролын сургуулиуд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулж нэрийг нь ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан сурагчийн дүрэмт хувцасыг оёулснаар “” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас зах зээлд худалдан борлогдоогүй үйл баримт тогтоогдож байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр Боловсрол, Шинжлэх ухааны яам /хуучнаар/-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгүүд нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, энэхүү албан бичгүүд нь эдгээр аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахыг даалгасан зэргээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт мөн байна”, “...Гэтэл сурагчийн. дүрэмт хувцас оёх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тодруулаагүй, шалгуур үзүүлэлтийг нийтэд нээлттэй зарлан мэдээлээгүй атлаа нэхэмжлэгч нарыг “сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргаагүй, төсөл ирүүлээгүй” гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй юм”, “...нэхэмжлэгч нар нь дүрэмт хувцас үйлдвэрлэдэг, захиргааны байгууллагаас шинэ загварын дүрэмт хувцас үйлдвэрлэхээс өмнө хуучин дүрэмт хувцасны үлдэгдлийг хэрхэхээ шийдээгүй, мөн сурагчийн дүрэмт хувцас оёх аж ахуй нэгжийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг нийтэд мэдээлээгүй зэргээр нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн байна” хэмээн тус тус дүгнэж дээр дурдсан албан бичгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг” гэснийг “Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичгийн 4 дэх хэсгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Боловсрол, Шинжлэх ухааны яам /хуучнаар/-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгүүд хууль бус захиргааны акт болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар тухайн үйл баримтыг дахин нотлох шаардпагагүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан.
Боловсрол, Шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгч “” ХХК-ийн өмчлөх эрх буюу өмчлөлийн зүйлээ чөлөөтэйгээр захиран зарцуулж ашиг олох, зах зээлд чөлөөтэй өрсөлдөх эрхийг зөрчсөний улмаас эд хөрөнгө буюу сурагчийн дүрэмт хувцас зах зээлд худалдан борлогдохгүй хохирол учирсан байна.
Боловсрол, Шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дээрхи албан бичгүүд нь нэгдмэл зорилгын хүрээнд, бие биенээ нөхөн зохицуулсан шинжтэй сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх цогцолбор ажлыг уг хоёр актаар зохион байгуулсан шинжтэй байх тул “” ХХК-д учирсан хохирол буюу борлогдоогүй үлдсэн сурагчиин дүрум I лувцсюпо. үпг,».. ^ —, ,
шинжлэх ухаан, спортын яам болон Хдад тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан. Нэхэмжлэгч “” ХХК-ийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулж ашиг олох эрх нь зөрчигдсөн тул хариуцагч Боловсрол, Шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь уг зөрчигдсөн эрхийг буюу 2013-2014 оны хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцасыг зах зээлд худалдан борлуулах боломжийг сэргээх боломжгүй тул мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу сурагчийн дүрэмт хувцасыг зах зээлд худалдан борлуулж олох ёстой байсан орлогын хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худалдан борлуулаагүй сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдлийг хос 7589 ширхэг, дан 2450 ширхэг, буюу нийт үнэ 334.389.000 төгрөг гэж тооцсон байх боловч 2017 оны 05 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хохирлын тооцоо” гэсэн хүснэгтээр гаргасан бичгийн баримтанд нийт үнийн дүн 331.455.000 төгрөг гэж бичигдсэн, энэ талаар хариуцагч талууд маргаагүй тул сурагчийн дүрэмт хувцасны нийт үнийг 331.455.000 төгрөгөөр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “” ХХК нь өөрийн болон бусдын нэр дээр банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний хүү, торгуульд төлсөн нийт 93 493 391,46 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан, гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг гэм буруутай үйлдпийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл “” ХХК болон түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд банк болон банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хүү төлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдалд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэх шалтгаант холбоогүй байна. пимд, хариуцагч ^оловсрол, соел, шинжлэх ухаан, спортын яам болон Хдаас худалдан борлуулаагүй сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдлийг хос 7589 ширхэг, дан 2450 ширхэгийн нийт үнэ 331.455.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг сурагчийн дүрэм хувцасны үнийн дүнгийн зөрүү 2.934.000 төгрөг, зээлийн хүү, торгуульд нэхэмжилсэн 93.493.391,46 төгрөг, нийт 96.427.391,46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
15