Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Иргэдийн төлөөлөгч Э.С- /цахим/,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б- /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан Б.Н-д холбогдох эрүүгийн 2208018520258 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н-,

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Б.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ байхдаа 2022 оны 11 дүгээр сард ...  гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр

1. Увс аймгийн ... сумын 3 дугаар багийн иргэн Б.М-гаас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 900,000 төгрөгийг,

2. Хөвсгөл аймгийн ... 5 дугаар багийн иргэн Л.У-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 120,000 төгрөгийг,

3. Сүхбаатар аймгийн ... сумын иргэн О.М-гаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 144,000 төгрөгийг,

4. Сүхбаатар аймгийн ... сумын 6 дугаар багийн иргэн Г.А-гаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны ... тоот дансаар урьдчилгаа буюу 10 хувийн 80,000 төгрөг, зээл гаргасны төлбөрт 24,000 төгрөгийг нийт 104,000 төгрөгийг,

5. Сүхбаатар аймгийн ... сумын иргэн А.М-ээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 180,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар 70,000 төгрөг нийт 250,000 төгрөгийг,

6. Хэнтий аймгийн ... сумын иргэн Г.Э-ээс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар урьдчилгаа гэж 160,000 төгрөгийг,

7. Хөвсгөл аймгийн ... 2 дугаар багийн иргэн Д.Д-ээс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 120,000 төгрөгийг,

8. ... аймаг ... сумын иргэн Д.Т.Б-оос 2022 оны 12 сарын 13-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 120,000 төгрөгийг,

9. Хөвсгөл аймаг ... сумын иргэн Ч.Б-ээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 250,000 төгрөгийг,

10. Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн иргэн Л.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 140,000 төгрөгийг,

11. ...  аймаг ... сумын иргэн Т.Б-оос 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 245,000 төгрөгийг,

12. Увс аймгийн ... сумын 3 дугаар багийн иргэн С.Б-гаас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 160,000 төгрөгийг,

13. Увс аймгийн ... сумын 2 дугаар багийн иргэн Н.А- ээс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 60,000 төгрөгийг,

14. Хэнтий аймгийн ... суманд суух иргэн Г.Б-ээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр Хаан банкны ... тоот дансаар 140,000 төгрөгөөр нэг удаа, 70,000 төгрөгөөр нэг удаа, нийт 210,000 төгрөгийг,

15. Дундговь аймгийн ... сумын иргэн Д.Н-гээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Г.Х-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар урьдчилгаа гэж 75,000 төгрөгийг,

16. Сүхбаатар аймаг ... сумын иргэн Ш.Э-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 100,000 төгрөгийг,

17. Сүхбаатар аймгийн ... сумын иргэн А.Н-гээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны ... тоот дансаар 140,000 төгрөгийг,

18. Архангай аймаг ... сумын иргэн Ц.О-ээс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар урьдчилгаа гэж 140,000 төгрөгийг,

19. Баян-Өлгий аймгийн иргэн М.С-оос 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны ... тоот данс руу 400,000 төгрөгийг,

20. ...  аймгийн ... сумын сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Г-оос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 100,000 төгрөгийг,

21. Увс аймгийн ... сумын иргэн Л.А-гаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Э.А-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 160,000 төгрөгийг,

22. Хөвсгөл аймгийн ... сумын иргэн Н.М-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар урьдчилгаа гэж 140,000 төгрөгийг,

23. Төв аймгийн ... сумын иргэн Б.М-ээс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны ... тоот А.Э-гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

24. Төв аймгийн ... сумын иргэн О.Ө-өөс 2023 оны 01 дүгээр сарын 13 өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны ... тоот А.Э-гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

25. Төв аймгийн ... сумын иргэн Ч.А-гаас 2023 оны 01 дүгээр сарын 13 өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны ... тоот А.Э-гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

26. Хан-Уул дүүргийн ... -тоотод оршин суух хохирогч Б.О-ээс 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Т.Э- эзэмшигчтэй Хаан банкны ... тоот данс руу 80,000 төгрөгийг,

27. Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг хохирогч Д.А-аас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны ...  дугаартай Э-ийн данс руу 100,000 төгрөгийг,

28. Дорнод аймгийн ... сумын 5 дугаар багт оршин суудаг хохирогч Э.Э-ээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны ... дугаартай дансанд руу 215,000 төгрөгийг,

29. ...  аймгийн ...  сумын 6 дугаар багт оршин суух хохирогч О.Б-аас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр АЭ-ийн Хаан банкны ... дугаартай данс руу 891119 гэсэн утгаар 115,000 төгрөгийг,

30.  Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг хохирогч Б.О-ээс 2022 оны 11 дугаар сарын 23-ний өдөр Хаан банкны ... тоот А-ийн данс руу 160,000 төгрөгийг,

31. Дундговь аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Д-ээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ... тоот дансанд Б.Н-гийн дансаар 140,000 төгрөгийг,

32. Дорноговь аймгийн ... сумын 8 дугаар багт оршин суух хохирогч Ө.А-аас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны ... тоот дансаар 160,000 төгрөгийг,

33.  Архангай аймагт оршин суух хохирогч Л.Ц-аас 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны ... тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 150,000 төгрөгийг,

34. ... аймгийн ... сумын 6 дугаар багт оршин суудаг хохирогч Ч.Х-аас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны ... тоот А-ийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 120,000 төгрөгийг,

35.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...  хохирогч М.Б-оос 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Хаан банкны ... тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 320.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 35 хохирогчид нийт 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2208018520258  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүдэгч Б.Н- нь фейсбүүк цахим орчинд АЭ- гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж уг фейсбүүк хаягаар “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэх утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургууд оруулан пост хэлбэрээр нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж Б.М-, Л.У-, О.М-, Г.А-, А.М-, Г.Э-, Д.Д-, Д.Т.Б-, Ч.Б-, Л.Б-, Т.Б-, С.Б-, Н.А- , Г.Б-,  Д.Н-, Ш.Э-, А.Н-, Ц.О-, М.С-д, Ш.Г-, Л.А-, Н.М-, Б.М-, О.Ө-, Ч.А-, Б.О-, Д.А-, Э.Э-, О.Б-, Б.О-,  Д.Д-, Ө.А-, Л.Ц-, Ч.Х-, М.Б- нараас нийт 6,258,000 төгрөгийг Хаан банкны ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч, залилсан мөнгөө бонд-007 гэх цахим покер тоглоомын сайтын АЭ-, Т.Э-  гэх хүмүүсийн  зохион явуулдаг покер тоглоомын данс руу хийж, тоглож хожсон мөнгөө өөрийнхөө ... дугаарын данс руу татаж авч бусдыг залилж, амьдарлын эх үүсвэр болгосон,

   Шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компаниас гурил авсан харилцагч байгууллагуудын гурилын мөнгийг өөрийн төрсөн эх Н.П-ын Хаан банкны дансаар 10,221,750 төгрөгийг  шилжүүлэн авч хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

            Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-гийн өгсөн: “...Би санал нийлэхгүй байна. Би ажил хийж амьдардаг байсан. Намайг манай ажлын газрын хүмүүс мэдэж байгаа би зогсоо зайгүй ажил хийдэг байсан. Би мөнхийн барилгын ажил хийдэг байсан. Д.Т.Б- захирал ч гэсэн мэдэж байгаа. Би найзынхаа компанид ажиллаж байсан. Би ажил хийж л 2 хүүхдээ тэжээдэг байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өгсөн: “...Б.Н- манай дээр анх худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Танайд ажилламаар байна гэж олон удаа ирсэн. Тэгээд ажилд авсан. Анх 4 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг манай дансанд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай дээр учирсан хохирол 6,221,750 төгрөг байна. Уг хохирлыг барагдуулах юм бол манай дээр гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б-гийн өгсөн: “...Би Увс аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Би фейсбүүк цахим орчинд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр годон гутал хямд үнээр зарна гэсэн зарыг Увс аймгийн зарын нэгдсэн фейсбүүк группээс харсан. Тэгээд тухайн годон гутлын үнийг сонирхож АЭ- гэх фейсбүүк хаяг руу чат бичсэн. Тэгээд тухайн хаягтай харилцаж өнгө загвараа үзэж сонирхоод 1 ширхэг годон гутал авахаар тохирсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын данстай интернэт банкаар Э- гэх хүний ... дугаарын данс руу 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ачаа бараагаа Увс аймаг руу явдаг унаанд тавиулахаар тохирсон. Тэгтэл захисан ачааг Увс аймаг, Увс плаза дээр байгаа гэх зэргээр намайг хуурч чатны хариу өгөхгүй. Захиалсан годон гутлаа авах талаар чат олон удаа бичихээр хариу өгөхгүй сүүлдээ миний цахим хаягийг блоклосон бөгөөд сүүлдээ тухайн хаягийг хуурамч хаягаар хүн залилж байгаа талаар мэдэж цагдаад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 тал/,

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Б-гаас гаргаж өгсөн дансны хуулга /1 хх-ийн 134 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх 258 тал/,

Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 137 тал/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/78 дугаартай албан бичгээр Т.Э-ийн Хаан банкны 2023.01.03-2023.01.05-ны өдрийг хүртэлх дансны хуулга /1 хх-ийн149-222 тал/,

Хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “АЭ-" гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан годон гутал лизинг худалдаа гэсэн зарын дагуу өөртөө авч өмсөхөөр холбогдсон. Дан чатаар холбогдож байгаад ... тоот данс руу 140.000 төгрөгөөр 1 удаа, 70.000 төгрөгөөр 1 удаа тус тус гүйлгээ хийж нийт 210,000 төгрөг хийсэн тэгэхэд нөгөө хаяг намайг блок хийгээд алга болсон. Би за яахав дээ гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Би өөрийн ... тоот Хаан банкны данснаас ... тоот Хаан банкны данс руу 891119 утгатай гүйлгээ хийсэн...мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 238-239 тал/,

Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 240-243 тал/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/79 дугаартай албан бичиг,

 Г.Х-ын ... тоот дансны 2023.01.11-2023.01.13-ны өдөр хүртэлх хуулга /2 хх-ийн 6-48 тал/,

            Хохирогч А.М-ийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байхдаа 16:06 минутад өөрийн фейсбүүк хаягаараа орж байгаад АЭ- гэсэн хаягтай фейсбүүк цахим хаягаас годон гутал зарна зээлээр олгоно хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэсэн зарын дагуу тухайн хаяг руу мэдээлэл авъя гэж чат явуулсан. Тэгсэн “надад болно та хаанаас холбогдож байна манайх гурван салбартай байгаа та бараагаа сонгоно уу” гээд надад гутлын зургууд явуулсан. Би тухайн явуулсан гутлын зургаас сонгоод нэг гутал зээлээр авах гээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гутлын мөнгө 10 хувь хийчих  гэхээр нь өөрийн ... дугаартай Хаан банкны данснаас 180.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн Маргааш нь надтай холбогдоод таны гутал 15 хувиар гарах нь гээд нэмж 70.000 шилжүүлчих гэхээр нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Удалгүй таны мөнгө шилжиж орсон удахгүй явууллаа гээд утас нь хологдохгүй миний фейсбүүк хаягийг блок хийсэн байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд өөрийн ... дугаарын хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр 880920 дугаарыг бичиж явуулсан. ... дугаарын данс нь Агэх хүний нэр гарч байсан нөгөө ... дугаарйн данс нь Э- гэх хүний данс байсан. Надтай ... утсаар эрэгтэй хүн холбогдож байсан..шилжүүлсэн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /2  хх-ийн 70 тал/,

         Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 71-73 тал/,

         Дансны хуулганд үзлэг хийсэн: “...Хаан банкны ... тоот данс буюу А.М-ийн данснаас ... данс руу 182.000, Хаан банкны ...  данс руу 70.000 төгрөг 880920 гэсэн кодоор шилжүүлжээ...” гэх тэмдэглэл /2  хх-ийн 75 тал, 9 хх-ийн 248-250 тал/,  

          Хохирогч Ш.Г-ын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ фейсбүүк ороод байж байтал АЭ- гэх фейсбүүк нэртэй хаягнаас фейсбүүк дээр годон гутал зарна хувь чатаар мэдээлэл өгнө гэсэн зар байхаар нь мэдээлэл авъя гэсэн чинь надад боломжийн санал тавьсан мөн годон гуталнуудын зураг явуулаад тэгээд би 41 размерын гутал асуусан чинь 650.00 төгрөгөөс 1.800.000 төгрөгийн үнэтэй гуталнууд байна гэхээр нь би нэг гутал сонгоод энэ хэд вэ гэхэд надад 1.200.000 төгрөг гэх хэлсэн тэгэхээр нь би энэ адууны арьсан гутал юм уу гэж асуухад үгүй ээ годон гутал гэж надад хэлсэн юм тэгэхээр нь би лавлаад яг цаа мөн юм уу гэж асуухад цаа мөн гэж надад хариулсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны орой манай зээлийн ажилтантай холбогдоорой гээд ... , ...  дугаар өгсөн юм. Тэгээд надаас урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүл гэсэн тэгэхээр нь би надад 300.000 төгрөг байхгүй байна 100.000 төгрөг байна гэсэн чинь болно болно 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлээд ... гэсэн хаан банкны дугаар өгсөн тухайн дансны эзэмшигч нь Э- гэсэн нэртэй хүн байсан. Тэгээд намайг гүйлгээний утга дээрээ 880920 гэсэн тоо тавиад явуулаарай гэсэн тэгээд би данс руу 100.000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 100-101 тал/ ,

          Хаан банкны ...  дугаартай Ш.Г-ын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот данс руу 880920 гэсэн кодоор мөнгө шилжсэн тухай хуулга /2 хх-ийн  103 тал/,

          Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл  /2 хх-ийн 105-108 тал/,

          Хохирогч Г.А-гийн өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн ... сумын 6 дугаар багт оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус сумын төвийн, Ундрам хүнсний дэлгүүр лүү орсон. Тухайн дэлгүүрт манай найз М- нь худалдагчаа ажилладаг юм. Намайг дэлгүүрт нь ороход манай найз би фейсбүүк цахим хаягаар урьдчилгаа өгөөд зээлээр годон гутал захиалж байна гэж хэлэхээр нь би тэгвэл  захиалъя гээд М-гаас хаягийг нь авахад надад А.Э- гэсэн фейсбүүк цахим хаяг өгөхөөр нь орж захиалга өгсөн. Би чат бичиж 800.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 80.000 төгрөг, зээл гаргасны төлбөрт 24.000 төгрөг ... гэсэн данс руу шилжүүлсэн. Надад гүйлгээний утга дээр 891119 гэсэн би бичээд явуулсан. ...  гэсэн дугаартай эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 131 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 133-134 тал/,

           Г.А-гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2 хх-ийн 36 тал/,              

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/,

           Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/77 дугаартай: “...... тоот данс Т.Э хуулга /2 хх-ийн 140-179 тал/,

          Хохирогч О.М-гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байхдаа өөрийн гар утсаараа ...  гэсэн өөрийн фейсбүүк цахим хаягаараа ороход АЭ- гэсэн нэртэй годон гутлын зурагтай хаягаас годон гутал зээлээр борлуулж өгнө хөдөө орон нутаг хамаарахгүй зээлээр өгнө гэхээр тухайн хаяг руу чат бичиж мэдээлэл авья гэхэд ...  дугаарыг явуулж зээлийн мэдээллийн ажилтантай холбогд гэсэн. Би тухайн утсаар нь холбогдож мэдээлэл авч асуухад надад зээл олгож болно та гутлынхаа 10 хувь хийгээд зээл гарна гэхээр нь би 80.000 төгрөг хийсэн. Тэгсэн намайг таных арай 10 хувиар гарахгүй юм байна гэхээр нь нэмж 40.000 төгрөг хийсэн. Тэр өдрөө таны зээл гарна зээл гаргасны хүү 24.000 хийчих гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд хүргэлтийн хүн гарсан одоо унаанд хийж явууллаа гээд бүр таг алга болсон. АЭ- гэсэн хаяг руу орох гэтэл шууд блок хийсэн байсан. Тэгээд залилуулснаа мэдсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ...  дугаарын данснаас ... тоот данс руу 80.000, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... данс руу 40.000, 24.000 төгрөг тус тус шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /2 хх-ийн 204 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 205-206 тал/,     

           О.М-гийн ...  тоот дансны хуулга  /2 хх-ийн 208 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9  хх-ийн 248-250 тал/,

           Хохирогч Ш.Э-ы өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн ... сумын төвд байсан. Тухайн өдөр "Сүхбаатар аймгийн хамгийн том зарын" фейсбүүк групп дээр А.Э- гэсэн фейсбүүк хаягнаас годон гутал урьдчилгаа төлөөд хүүгүй шимтгэлгүй аваарай гэсэн зар байхаар нь зар дээр байсан зээлийн ажилтан гээд ...  гэсэн дугаар луу яриад "гутал авъя" гэсэн тэгтэл надад за "гутал авах бол 10 хувийг урьдчилгаа төлөөд аваарай" гэж хэлсэн тэгэхээр нь би дээрхи хаан банкны данс руу мобайл банкаар 100.000 төгрөг шилжүүлсэн юм. Би нөхрийнхөө ...  дугаартай данснаас ... дугаартай А.Э- гэсэн нэртэй ... дугаартай данс руу шилжүүлсэн... ...  дугаараас эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 236 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2  хх-ийн 237-239 тал/,

            Ч.Б-ын ...  дугаарын данснаас ... тоот данс руу 100.000 төгрөг 2023 оны 01 дүгээр 13-ны өдөр шилжсэн тухай дансны мэдээлэл /2 хх-ийн 241 тал/,

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2  хх-ийн  243 тал/,

            Хохирогч А.Н-гийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн зар гэсэн цахим хаягт "Годон гутал хувь лизинг банк бусаар лизингээр өгнө" гэсэн зарыг "АЭ-" гэх хаягаар годон гутлын зурагтай хаягаас тавьсан байсан. Тэгээд би уг хүний цахим хаягаар нь орж чатаар бичиж яаж зарах талаар асуутал хувь лизингээр авах бол эхлээд 10 хувь төл регистрийн дугаар хэлбэл код үүснэ гэсэн. Тэгээд би регистрийн дугаараа өгсөн чинь код нь 891119 гэсэн код өгсөн. Уг кодыг гүйлгээний утга дээр бич гэсэн. Тэгээд би уг хүний ... тоот данс руу 140.000 төгрөг интернэт банкаар шилжүүлж утган дээр нь 891119 гэсэн кодыг бичиж явуулсан юм. Тэгээд мөнгөө шилжүүлээд орой 17 цагаас Тэнгэр плаза дээрээс манай сумын шуудан гарна гэтэл одоо хүргэж өгөхөөр явлаа гэж хэлээд дахиж холбогдоогүй юм. Тэгээд би хүргэж өгсөн эсэх талаар асуух гээд чатаар нь харьцах гэтэл намайг блоклоод дахиж харьцаж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 17-19 тал/,

            Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 21 тал/,

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248 тал/,

            Фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 24-25 тал/,

            Хохирогч Л.А-гийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкийн зар харж байтал АЭ- гэсэн хаягнаас годон гутал лизингээр өгч байна гэсэн зар байхаар нь би уг хүнтэй чаталж үзэхэд лизингээр өгч байгаа урьдчилгаа мөнгө өгөөд гутлаа авах боломжтой бол ... тоот данс руу мөнгө хийгээрэй мөнгө хийхдээ 880920 гэсэн тоо бичиж мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь итгээд хоёр удаагийн гүйлгээгээр ... гэсэн данс руу АТМ-с нийт 160.000 төгрөг шилжүүлээд нөгөө АЭ- хаяг руу чат бичихэд тухайн хүнтэй холбогдож чадаагүй, фейсбүүкт намайг анпринд хийж миний бичсэн чат уншиж болохгүй байсан. Тухайн үед мөнгө хийхдээ ‘880920" гэсэн тоо бичиж гүйлгээний хийгээрэй гэж хэлсэн. Би мөнгөө    хийхдээ зөвхөн АТМ-ээс бэлэн мөнгөөр шилжүүлсэн. Тухайн үед би нөхрийн хаяг болох ...  гэх хаягнаас АЭ- хаяг руу чат бичиж харьцсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 50 тал/,

           Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 51-59 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 61-66 тал/,

           Хохирогч Л.Б-ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын "Ужиг” хороо ... тоотод оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай сургуулийн биеийн тамирын багш О-тай  чат бичиж байхад тэр багш ийм цаа бугын годон гутал зарна гэсэн фейсбүүк дээр яваад  байна гэсэн юм тэгээд О- багш өөрөө шилжүүлж амжаагүй байсан юм би бас сэжигтэй санагдаад яадаг юм билээ гээд би өөрийнхөө ...  гэсэн фейсбүүк хаягнаас А.Э- гэсэн фейсбүүк хаяг руу нь чат бичээд үнийг нь асууж гутлын зурагнууд үзэж сонирхоод 4-5 өдөр  болсны дараа АЭ- фейсбүүк чатнаас та зээлийн хүсэлт авах боломжтой байна та урьдчилгаагаа хийчих гэснээ удаа ч үгүй таны гутлыг Хөвсгөлийн унаанд тавьчихлаа мөнгөө явуул гээд чат бичээд салахаа байхаар нь 1.450.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 140.000 төгрөгийг ... гэсэн данс руу шилжүүлсэн. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаар нь таны зээлийн чинь гэрээ шүү гэж хэлэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 84 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 85 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /9 хх-ийн 248-250 тал/,

           Гэрч С.Э-ын өгсөн: “...миний эхнэр Худалдаа хөгжлийн интернэт банкаар ордог юм. Тэгээд миний данснаас годон гутал захиалахаар Худалдаа хөгжлийн ... данснаас Хаан банкны ... дугаартай Э- гэх хүний данс руу 1 удаа зарлагын гүйлгээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 95 тал/,

           Хохирогч Н.М-ын  өгсөн: “..Би Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр хорооны ... тоотод оршин суудаг. 2023 оны 01 дугаар сарын 23-ний өдөр гэртээ байж байхдаа АЭ- гэсэн фейсбүүк цахим хаяг дээр годон гутал зарна гэсэн байхаар нь нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр наадах чинь бүтэхгүй чи судалж үзсэн юм уу гэхээр нь би үзсэн зүгээр гэж хэлээд нөхөртөө хэлэлгүйгээр маргааш өдөр нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдөр нь захиалга өгсөн. Би чат бичиж 1.450.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 140.000 төгрөгийг ... гэсэн данс руу шилжүүлсэн. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр бичээрэй гэсэн... ... дугаараас эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 113 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 114-119 тал/,

           Н.М-, Д.Ж- нарын Хаан банкны ...  тоот дансны хуулга /3 хх-ийн 121 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/,

           Хохирогч Г.Э-ийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байж байхдаа фейсбүүк орсон юм. Тэгэхэд "Хэнтий Зар" группт “Годон гутал” хамгийн хямдаар гэсэн зар байсан. Тэгээд би өөрийн ...  нэртэй хаягнаас тухайн зар луу мэдээлэл авмаар байна гээд чат бичихэд над руу чатаар захиалж унаанд тавиад өгнө урьдчилгаа мөнгө өгнө гэсэн. Би тэгээд би 800,000 төгрөгийн урьдчилгаа гээд 80.000 төгрөг хийсэн чинь та код хийх ёстой байсан гэхээр нь би сарын төлөлтөөс суутгаарай гээд ахиад 80.000 төгрөг хийсэн. Тэр данс нь ... тоот Хаан банкны Э- Агэсэн данс байсан. Би мөнгө хийгээд удаагүй унаанд тавиа юу гэхэд унаанд тавьсан байгаа гэхээр нь би тоолгүй хаясан. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг фейсбүүк хаягаар блок хийсэн байсан.  Би өөрийн Хаан банкны ...  тоот данснаас 80,000 төгрөг "Хэнтий годон гутлын урьдчилгаа" гэсэн утгатай, мөн өөрийн данснаас 8809 гэсэн утгатай гүйлгээ хийсэн.  Би өөрийн ...  тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 151 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 147-148 тал/,

           2023 оны 02 дугаар 20-ны өдрийн 5822/104 дугаартай Хаан банкны албан тоот ...  тоот данс Г.Э-ийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 151 тал/,

           Хохирогч Д.Т.Б-ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад  гэх газарт үйл ажиллагаа явуулах ...  ХХК-ийн бөмбөлөг нэртэй тусгаарлах байранд байж байхдаа гар утсаар, фейсбүүкээр юм үзэж байхад  “Цаа бугын годон гутал лизингээр худалдана” гэсэн зарын дагуу ороод мессеж чатаар холбогдоход зээлийн ажилтан гээд ...  гэсэн дугаар өгөөд өгсөн дугаар руу залгахад цаа бугын гутал авах гэж байгаа бол урьдчилгаа гээд 10 хувийг нь хийчих гээд надад ... гэсэн Хаан банкны АЭ- гэсэн данс өгсөн юм. Тэгээд би өөрийн Хаан банкны ...  гэсэн данснаас ... гэсэн Хаан банкны АЭ- гэсэн нэртэй данс руу 120.000 мянган төгрөг шилжүүлж өгсөн юм. Тэгээд удаагүй цаа бугын гутал зарна гэсэн фейсбүүк хаягаар холбогдож ярьсан ...  гэсэн дугаараа мессеж чатаа блоколсон байхаар нь би залилуулсан гээд мэдсэн...120000 төгрөг шилжүүлэхдээ 891119 гэсэн код бичээд шилжүүл гэсний дагуу тухайн кодыг бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 180-181 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 184-185 тал/,

           Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/80 дугаартай: “...... гэсэн данс Э.А-ийнх гэх албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний  хүртэл / хуулга 9 хх-ийн 186-188 тал/,

           Хохирогч Д.Д-ийн өгсөн: “...2022 онь 12 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дээр годон гутал урьдчилгаа 10 хувь өгөөд хувь лизингээр олгоно. Хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө гэсэн зар байхаар нь хувь чатаар нь хувь лизинг гарч байгаа юу гэсэн чинь гарч байгаа зээлийн ажилтантай холбогдоно уу гээд Ж Мобайлийн ...  гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу ярьсан чинь буцаад чат руугаа холбогдоод анкет бөглөж өгөөд зээл авахдаа бэлэн болоод буцаад холбогдоорой гэсэн. Буцаад Э- Агэсэн хүний чат руу холбогдсон чинь данс руу мөнгөө хийгээд гүйлгээний 6 оронтой 891119 гэсэн тоо хийгээрэй гэхээр нь данс руу нь 120,000 төгрөг хийгээд буцаад ...  гэсэн дугаар луу яриад мөнгөө хийчихлээ гэсэн чинь за би шалгаад үзье гээд утсаа салгасан тэгээд ахиж утсаа авахгүй болохгүй болоод АЭ- гэсэн фейсбүүк хаяг блоклочихсон. 1 удаа ... тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 151 тал/,

         Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Д-ийн дансны хуулга  /9  хх-ийн  152 тал/,

         Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 153-159 тал/, 

         Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 161-163 тал/,

         Д.Д-ийн Хаан банкны ...  тоот дансны хуулга  /9  хх-ийн 160 тал/,           

         Хохирогч Л.У-гийн өгсөн: “...2022 оны 11 сарын 29-нд фейсбүүкээр годон гутал лизингээр өгч байна гэсэн зар АЭ- гэсэн фейсбүүкээр явж байхаар нь хувь чат руу нь годон гутал хөдөө орон нутаг руу явуулах уу гэж асуусан чинь болно урьдчилгаа 10 хувийг нь өгөөд авч болно гэсэн тэгээд манай ажилтантай мэдээлэл ав гээд ...  дугаар өгсөн. Тэр дугаар руу ярьсан чинь 10 хувиа данс руу хийгээрэй гээд ...  тоот данс өгөөд мөнгөө хийчихээд фейсбүүк хаяг руу дансныхаа хуулгыг явуулчихаарай өнөөдөр багтаагаад хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгөө хийчихсэн байсан чинь оройхон чат ирсэн өнөөдөр явуулж амжсангүй маргааш явуулж болох уу гэхээр нь өнөөдөр л авчмаар байна гэсэн чинь хүргэлтийн хүндээ хэлээдэхье гээд Дүнжигарав салбараас явуулна жаахан оройтох юм байна 2 хүний юм аваачиж өгчихөөд очино гэж манай хүргэлтийн хүн хэллээ гэсэн. Хүргэлтийн хүнийхээ дугаарыг өгчих гэсэн чинь 993881... гэсэн дугаар өгсөн. Дугаар луу залгасан чинь холбогдохгүй байна гэж хэлсэн чинь би ажлаасаа гэртээ ирсэн амарч байна шүү гэж хэлсэн. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд би мөнгөө буцааж авъя гээд өөрийн Хаан банкны данс ...  тоот данс явуулсан чинь тэр болно гэж хэлээд намайг фэйсбүүк хаягыг минь блоклосон. Хаан банкны ...  тоот данс руу 2022 оны 11 сарын 29-нд 120000 төгрөгийг нэг удаа ...  тоот Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Энэ манай охины хүүхдийн мөнгөний хадгаламжийн данс юм... гэх мэдүүлэг /9-р хх-ийн 169-170 тал/,

          Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Л.У-гийн төрийн банкны дансны хуулга /9 хх-ийн 172 тал/,

          Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /9 хх-ийн 173-179 тал/,

          Хохирогч Ц.О-ийн өгсөн: “...би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гар утсаар фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын дагуу цаа бугын годон гутал худалдан авахаар хайж байтал үл таних хүний АЭ- нэртэй Фейсбүүк хаяганд цаа бугын годон гутал лизингээр зарна гэсэн мэдээлэл байхаар нь тухайн хаягаар харилцаж гутал лизиндэж авахаар болж АЭ- нэртэй фейсбүүк хаягнаас чатаар ирүүлсэн Хаан банкны ... тоот дансанд 140,000 /нэг зуун дөчин мянга/-өөр залилуулсан. Тухайн хаягнаас урьдчилгаа мөнгөө шилжүүл гэж миний мөнгийг авчихаад харин гутлаа өгөөгүй намайг залилсан. Би АЭ- нэртэй Фейсбүүк хаягнаас ирүүлсэн ... дугаартай данс руу өөрийн төрийн банкны ... дугаартай данснаас 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн гүйлгээг хийхдээ АЭ- нэртэй Фейсбүүк хаягнаас ирүүлсэн ...  дугаарын утсаар холбогдоход та 891119 гэсэн кодтой шүү наад дугаараа утга дээр бичээрэй гэсэн тул би тухайн утгыг мөнгө шилжүүлэхдээ бичсэн. Үүнээс хойш надтай өөр ямар нэгэн хүн холбогдсон зүйл байхгүй надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй тул мөнгөө буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Тухайн үед мөнгө шилжүүлсэн банкны хуулга 1 хуудас материалыг хэрэгт хавсаргуулахаар өгч байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 98-100 тал/,

            Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 101-105 тал/,

            Төрийн банкны харилцах дансны хуулга /4 хх-ийн 106 тал/,

            Хохирогч Д.Н-гийн өгсөн: “...Би цахим орчинд өөрийн ашигладаг ...  гэх нэртэй фейсбүүкийн хаягаасаа онлайн хэлбэрээр цаа бугын годон гутал захиалсан тухайн зарыг байршуулсан хаяг нь ...  гэх нэртэй фейсбүүкийн хаяг байсан. Тухайн хүн 750.000 төгрөгийн үнэтэй цаа бугын арьсан гутлыг 10 хувь хямдруулаад тухайн гутлыг 75000 төгрөг төлөөд авах боломжтой байна авахын тулд эхний ээлжинд урьдчилгаа 10 хувийг ... тоот данс руу хий гэж хэлсэн мөн тухайн данс руу гутлын урьдчилгаа болох 75000 төгрөг хийгээд ...  гэсэн дугаарын утас руу яриарай гэж хэлсэн тэгээд би тухайн дугаартай гар утас руу холбогдож ярихад нэг эрэгтэй хүн тухайн дугаарыг аваад ах нь хуралтай байна эргээд залъя гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй. Би өөрийн ашигладаг Хаан банкны ...  дугаарын данснаас 2023 оны 01 сарын 12-ны өдөр ... дугаарын  дансруу  шилжүүлсэн гүйлгээний утга хэсэгт 891119 гэсэн тоог бичиж явуулсан тухайн  хүн мөнгөө хийх үедээ 891119 гэсэн тоог бичээд хийгээрэй гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 126 тал/,

           Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 31-134 тал/,

           Хохирогч Ч.Б-ийн өгсөн: “...Би 2022 оны 12 сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 10 дугаар хорооны … тоотод гэртээ байх үедээ фейсбүүк ашиглаж байгаад тухайн зарын дагуу ... тоот данс руу өөрийн ...  тоот данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн боловч чатаар блок хийгээд эргэж холбогдохоо байж 250.000 төгрөг залилуулсан юм. Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... тоот данс руу 130.000 утга нь 891119 болон 120.000 утга нь 191119 гэж 2 удаа гүйлгээ хийсэн юм...250.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /4 хх-ийн 155-156 тал/,

          Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5822/98 дугаартай: “... ... тоот дансны 2022.12.12-2022.12.13-ны өдрийн хуулга, Э.А-...” гэх албан бичиг /4 хх-ийн 158- 234 тал/,

           Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 235-236 тал/,

           Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл / 4 хх-ийн 237-238 тал/,              

           Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /4 хх-ийн 240 тал/,

           Хохирогч Т.Б-ийн өгсөн: “...Би фейсбүүк хаягт зар байхаар нь годон гутал авна гээд АЭ- гээд фейсбүүкийн чат хаяг руу бичсэн. Тухайн хаягийн чат руу нилээн зүйл бичсэн. ... дугаарын данс руу 245.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь 891119 дугаар бичүүлж шилжүүлсэн. Тухайн код дугаарыг АЭ- чатаар миний чат руу явуулсны дагуу би гүйлгээний утга дээр нь бичсэн. ... данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утган дээр нь 891119 дугаар бичиж шилжүүлсэн... тухайн мөнгөө эхнэр болох Т.С-ын Хаан банкны ...  дугаарын данснаас шилжүүлсэн...гэх мэдүүлэг /9 хх-ийн 144-145 тал/,

           Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 149-150 тал/,

           Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, Т.С-ын Хаан банкны хуулга /9 хх-ийн 147 тал/,

           Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 21-24 тал/,

            Гэрч Т.С-ын өгсөн: “...Би хаан банкинд ...  дугаарын дансыг эзэмшдэг. Би тухайн дансыг эзэмшиж ашиглаж эхлээд удаж байна. Миний нөхөр болох Т.Б- нь намайг тухайн данс руу мөнгө шилжүүлээд өг гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны ...  дугаарын данснаас ...  дугаарын данс руу 245.000 төгрөгийг 891119 гэсэн утгаар шилжүүлсэн... гэх мэдүүлэг /10 хх 101-104 тал/,

           Хохирогч Б.М-гийн өгсөн: “...Миний бие фейсбүүк цахим орчинд АЭ- нэртэй фейсбүүк хаягтай 2022 оны 11 сарын 25-ны адер холбогдож годон гутал зээлийн үйлчилгээгээр авахаар болж 900,000 төгрөгийг Хаан банкны ... тоот дугаар данс руу шилжүүлсэн. Тухайн хүнтэй ...  дугаар утсаар холбогдож ярихад "Улаанбаатар хотын Алтжин дэлгүүрийн зээлийн ажилтан нь байна. Таны утасны дугаар энэ мөн үү. Таны зээлийг баталгаажуулах зорилгоор таны дууг хурааж авсан шүү" хэмээн эрэгтэй хүн ярьчихаад утсаа тасалсан. Одоо тухайн фейсбүүк хэрэглэгч намайг блоклосон...гэх мэдүүлэг /5 хх-ий 96 тал/,

          Жи мобайл ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3786 дугаартай албан бичиг /5 хх-ийн 100-105 тал/,

          Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11/677 дугаартай албан бичиг /5 хх-ийн 112 тал/,

          Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58/22/723 дугаартай: “......  тоот данс эзэмшигч ... ,...  дугаар эзэмшдэг хэрэглэгч  байна...” гэх албан бичиг /5 хх-ийн 115-143 тал/,

          Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58/22, 5822/21 дугаартай: “...Б.Н-гийн ... дугаартай дансны хуулга /хх-ийн 144-149, 153-155 тал/,

          Эд  зүйлд үзлэг хийсэн ажиллагаа: “..Жи мобайл ХХК ирүүлсэн албан бичгээр  ...  дугаартай  утас эзэмшигч  Н.П-... гэх тэмдэглэл / 5-ххийн 85 тал/,

         Мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн: “...Bond 007 нэртэй  “Bond007vip хэрэглэгчийн нэртэй 1900 дагагчтай, 1700 хүний бүртгүүлсэн фэйсбүүк  хуудсыг №01-ээр  харуулав... гэх тэмдэглэл / 5 хх-ийн 180 тал/, 

           Хохирогч Н.А- ийн өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн фейсбүүк хаяг болох ...  нэртэй хаягнаас фэйсбүүк орж байтал  ...  нэртэй хаягнаас цаа бугын гутал хямдарсан байна.  та гутлын 10 хувь төлөөд 6 сараас 24 сарын хугацаатай зээлээр авах боломжтой гэхээр нь би итгээд тухайн хэрэглэгчтэй чаталж байгаад 60.000 төгрөг данс руу шилжүүлсэн тэгээд удалгүй тухайн хүн намайг блоклоод  дахин холбогдож чадаагүй юм. Тиймээс залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн Хаан банкны ...  данснаас Хаан банкны ... дугаартай данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Б.Н- гэж хүнийг танихгүй хүн. Би ямар нэгэн утсаар холбогдоогүй надад ...  гэсэн дугаар чатаар өгсөн боловч тухайн дугаар нь холбогдохгүй байсан. Дүрс харж яриагүй байнга чатаар харьцаад байсан. Тэгээд  урьдчилгаа 10 хувь зээлээр  авах  боломжтой  гэхээр боломжийн санагдаад  мөнгө шилжүүлчихсэн юм...” гэх мэдүүлэг  /5 хх-ийн 241 тал/,

            Мөрдөгчийн фейсбүүк орчинд үзлэг хийсэн  тэмдэглэл / 5 хх 242-247 тал/,

            Хохирогч М.С-ын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд годон гутал зарна гэх зарын дагуу АЭ-" гэх фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон. Тухайн хүн нь годон гутал зарна хэмээн холбогдсон бөгөөд би тухайн хүний ... тоот Хаан банкны данс руу өөрийнхөө ...  тоот Хаан банкны данснаас 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тухайн годон гутал нь 990.000 төгрөг байсан гэсэн бөгөөд би тухайн хүний ...  тоот дугаартай холбогдож тохироод урьдчилгааны 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлэн үлдсэн 590000 /таван зуун ерөн мянга/ төгрөгийг годон гутал"-ыг авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагийн үед надтай фейсбүүкээр харилцсан бөгөөд над руу ...  гэх улсын дугаартай автобусны зургийг харуулан энд автобусанд та явууллаа гэсэн юм. Би тухайн үед урьдчилгааны 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр тухайн автобусны жолоочтой уулзахад надад тийм зүйл дайж явуулаагүй гэж хэлсэн. Би тэгээд тухайн хүний ...  тоот дугаар болон "АЭ-" гэх фейсбүүктэй холбогдоход намайг блоклосон байсан. Би тухайн үед залилуулсан гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 58 тал/,

          Хаан банкны 2023 оны 01 дүгээр 18-ны өдрийн 5180/24 дугаартай албан бичгээр ... дугаартай данс эзэмшигчийн лавлагаа  /6 хх-ийн 46, 62 тал/,

          ...  дугаар эзэмшигчийн лавлагаа /5 хх-ийн 82-84 тал/

          Хохирогч Б.М-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Төв аймгийн ... сумын … багт гэртээ байж байхад ажлын эгч О.Ө- ...  утсаар залгаад “Нөгөө хүн чинь гутлаа унаанд өгч явуулах гээд байна үлдсэн мөнгөө хийхгүй бол унаанд явуулахгүй гээд байна мөнгөө шилжүүл" гэж хэлсэн. Би утсаар ярьсны дараа О.Ө эгчийн явуулсан данс болох ... тоот А.Э-гэх нэртэй дансанд 120.000 мянган төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь 891119 гэсэн кодыг хийгээд шилжүүлсэн. Би өмнөх өдөр нь 24 цагийн жижүүртэй хоносон тул унтаж амраад 16 цагт сэрээд О.Ө эгчийн утас руу залгасан чинь "Нөгөө хүн чинь фейсбүүкээр болон утасны дугаар блок хийгээд алга болчихлоо гэж хэлсэн. Би хариуд нь "Залилуулсан юм биш үү цагдаад өргөдөл өгье’ гэж хэлээд бөөндөө банкны хуулга аваад өргөдөл бичиж өгсөн. Би өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 13 цагийн орчим шилжүүлэг хийсэн... гэх мэдүүлэг /6 хх-ийн 119 тал/,

            Хохирогч О.Ө-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн ... сумын … багт байх  дээрээ байж байхад фейсбүүкээс зар харж годон гутал худалдаалж байна гэсэн зарын дагуу чат бичиж лизингээр гутал авахаар болж чатаар явуулсан ... гэсэн А овогтой Э- гэдэг хүний нэр дээр байдаг данс руу 2 гутлын урьдчилгаа 240.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш буюу 14-ний өдөр уг данс руу нь дахин нэг гутал авахаар болж урьдчилгаа 120.000 төгрөг хийж чатаар холбогдож юм асуух гэтэл чат нь холбогдохгүй урьд өмнө нь зээлийн ажилтантай холбогдоорой гэж өгсөн  ...  дугаар луу  удаа дараа залгасан боловч холбогдохгүй байсан. Чат бичиж байхдаа миний утас руу энэ дугаараас өөрөө залгаж шилжүүлэг хийхдээ утга дээр нь 891119 гэсэн код бичээрэй гэж байсан юм. Би тухайн өдөр мөнгөө шилжүүлчихээд маргааш нь холбогдоод ярьсан чинь "Үлдсэн 1 гутлын мөнгөө хийгээрэй хийсний дараа нь унаанд өгч явуулна" гэж хэлсэн. Би ажлын газрын дүү болох Мөнгөнцэцэгтэй утсаар яриад "Мөнгөө шилжүүлээрэй тэгж байж унаанд өгч явуулна гэнэ” гэж хэлээд дансыг нь өгсөн. Мөнгөнцэцэг мөнгө хийсний дараа нөгөө хүн хариу өгөхгүй чатаар залгасан чинь намайг блок хийсэн байсан бид нар залилуулсан талаараа мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Би ажлын газрын тогооч А-н ...  тоот данснаас шилжүүлсэн... гэх мэдүүлэг /6 хх-ийн 122 тал/,

            Хохирогч Ч.А-гийн өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн ... сумын … багт байх Эрүүл мэндийн төв ажил дээрээ байж хамт ажилладаг үйлчлэгч охин Ө- орж ирээд годон гутлын лизингийн зар байна та авах уу гэж асуухаар нь би "тэгье авъя" гэж хэлээд Ө- бид хоёр мөнгө нийлүүлээд нөгөө хүний дансанд 240.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн125 тал/,

           Ч.А-гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга: /6 хх-ийн 138 тал/,

           Фейсбүүк орчинд харилцсан мессэжүүд /6 хх-ийн 142-146 тал/,

           Хохирогч Б.О-ийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн ...  тоотод оршин суудаг 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн ашигладаг ...  нэртэй фейсбүүк цахим хаягаас АЭ- гэх нэртэй фейсбүүк хаятай харилцаж байгаад 800,000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 80.000 өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгэхээр нь би өөрийн төрсөн охин болох Х.Ө-т хэлж Х.Ө-ийн Хаан банкны ...  тоот данснаас Т.Э- эзэмшигчтэй Хаан банкны ... тоот данс руу 80.000 төгрөг шилжүүлж залилуулсан... Надад 891119 гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 168 тал/,

           Гэрч Х.Ө-ийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн ...  тоотод оршин суудаг. Манай төрсөн ээж болох Б.О- 2023 оны 01 сарын 04-ний өдөр гутал авах зорилгоор тухайн хаягтай чат бичиж, мөнгө шилжүүлж залилуулсан. Манай ээж залилуулсны дараагаар өөрийн ашигладаг ...  хаягнаас “Гутал сонирхож байна Танай дэлгүүр хаана байдаг вэ гэж чат бичсэний дараа намайг блоколсон. Өөрөө  гутал захиалж, залилуулсан  тохиолдолд  байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 172 тал/,

            Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл: /6 хх-ийн 173 тал/,

            Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл: /6-р хх 177 дугаар хуудас/

            Хохирогч Д.А-ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын хөдөө 2 дугаар багт оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийнхөө ... гэх нэртэй хаягнаас фэйсбүүк рүү ороход урьдчилгаа өгөөд зээлээр годон гутал захиалж байна гэсэн зарын дагуу чатаар АЭ- гэсэн фейсбүүк цахим хаяг руу чат бичиж 940.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 100 төгрөг тэгээд нөгөө гутлыг чинь машинд тавьж өгөх гэж байна гэж надаас дахиад 100,000 төгрөгийг ...  Э- гэсэн данс руу шилжүүлсэн. Би тухайн үедээ чатаа устгаад хаячихсан. Би өөрийн ...  дугаартай хаан банкны данснаас ... дугаартай АЭ- гэсэн данс руу эхлээд 100,000 төгрөгийг "годон утал" гэж шилжүүлсэн байгаа. Дараа нь ахиад буруу гүйлгээний утга хийсэн байна гэж хэлээд 100.000 төгрөгийг 891119 гэсэн тоог гүйлгээний нь дээр бичээд явуулаарай гэхээр нь би тухайн тоог хийгээд мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 204 тал/,

           Мөнгө шилжүүлсэн дансны хуулга / 6 хх-ийн 206 дугаар тал/,

           Хохирогч Э.Э-ийн өгсөн: “..Би 2023 онь 01 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим гэртэй утсаа оролдоод байж байсан чинь фейсбүүк дээр "АЭ-" нэртэй хэрэглэгчээс Цаа бугын годон гутал зээлээр зарна гэх зарыг хараад тухайн хүнтэй фейсбүүк хаягнаас холбогдсон чинь миний фейсбүүк хаягт байршуулсан гуталнуудаас сонгоод урьдчилгаа 10 хувиа төлөөд авч болно гэж надад хэлсэн тул өөрт таалагдсан 2 гутлын зургийг явуулаад үнийг нь асуухад надад нэг нь 1.400.000 нөгөө нь 750.000 төгрөг нийлээд 2,150,000 төгрөг болж байгаа тул урьдчилгаа 215.000 төгрөг,  Хаан банкны ... дугаартай дансанд хийгээд захиалгаа баталгаажуул, түүний дараагаар унаанд хийж явуулна гэсэн тул итгээд өөрийн ...  дугаартай данснаас тус дансанд 215,000 төгрөг хийж залилуулсан...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 214-215 тал/,

          Хаан банкны Э.Э-ийн ...  дугаартай дансны хуулга /9 хх-ийн 217 тал/,

         Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /6 хх-ийн 244-247, 9-р хх-ийн 219-221 тал/,

           Хохирогч О.Б-ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А.Э- гэх фейсбүүк хаягаар 10 хувийн төлөлт хийгээд лизингээр гутлаа авч болно гэхээр нь би фейсбүүк чатаар холбогдоод эдийн засагчтай холбогдоорой гэхээр нь одоо санахгүй байна нэг дугаар луу залгатал эрэгтэй хүн аваад ... гэсэн дансыг өгөөд гүйлгээний утган дээр нь 891119 гэсэн тоо бичээрэй гэсэн тэгээд би хэлснээр нь өөрийн данснаас 115.000 төгрөгийг уг данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад гутлыг чинь одоо унаанд тавиад өгнө гэж хэлээд сураггүй алга болсон. Би өөрийн ... дугаартай хаан банкны данснаас ... дугаартай данс руу 115.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 31 тал/,

           О.Б-ын Хаан банкны ... дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 33 тал/,

            Хохирогч Б.О-ийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ...  нэртэй цахим хаягнаас АЭ- нэртэй Фэйсбүүк хаягтай харилцаж байгаад 1.600.000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 160.000 төгрөг өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгээд өөрийн Хаан банкны ... тоот данснаас А эзэмшигчтэй Хаан банкны ... тоот данс руу 160.000  төгрөг шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны ... дүгаартай данснаас ... Э- А гэсэн хүний данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан. Би  өөрийн Хаан банкны ...  дугаартай данснаас ... Э.А- гэсэн хүний данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 63-64 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 65-67 тал/,

Хаан банкны Б.О-н ... дугаартай дансны хуулга /7 хх-ийн 69 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /7 хх-ийн 71 тал/,

           Хохирогч Д.Д-ийн өгсөн: “...Би тухайн хаягаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкт  байршуулсан зарын дагуу цаа бугын  годон гутал авахаар захиалсан Би тэгээд  АЭ- гэсэн хаягаар чатаар холбогдоод эхний ээлжинд 10 хувь буюу 140,000 төгрөгийг ... дугаарын  данс руу шилжүүлчих гэсэн тэгээд би тухайн данс руу мөнгө шилжүүлээд эргээд  гэтэл блоклогдсон байсан. Би тухайн хаягаар явуулсан ...  дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  оройн 18 цаг 27 минутанд өөрийн  ... гэсэн данснаас өөрийн фейсбүүк хаяг болох ...   нэрийн утгатай 140.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийнхөө данснаас ... дугаарын дансанд шилжүүлэхэд Б.Н- гэх нэртэй дансны дугаартай данс руу шилжүүлсэн. Надад тухайн хаягнаас манай зээлийн ажилтны дугаар гэж ...  гэсэн дугаар өгсөн тэр дугаар луу нь дараа залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Фэйсбүүк хаягаар нь болон өгсөн дугаар нь холбогдож үзэхэд бүгд болохгүй байсан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 98 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 99-100 тал/,

Хаан банкны ... дугаартай дансны хуулга /7 хх-ийн 101-103 тал/,

          Хохирогч Ө.А-ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим орчинд зар үзэж байгаад АЭ- гэх нэртэй фэйсбүүк хаягнаас цаа бугын годон гутал зарна гэсэн зар байршуулсан байхыг хараад фейсбүүк цахим хаягтай өөрийн ...  гэсэн хаягнаас холбогдоход лизингийн цаа бугын гутал байгаа юм, нийт үнэ 1.600.000 төгрөгийг хийх шаардлагатай байна урьдчилгаа мөнгө болох 10 хувь буюу 160.000 төгрөгийг хийх шаардлагатай мөн сардаа 100.000 төгрөгийн төлөлт хийх болно гэж байсан. Тэгэхээр нь би захиалахаар болоод тухайн өдөр түүний хэлсэн ... дугаарын дансанд урьдчилгаа 160.000 төгрөгийг 880920 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа хэд хоногийн дараа дахиад чат бичихэд намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. АЭ- гэх фейсбүүк цахим хаягтай харьцсан гэх чат байхгүй. Намайг  блок хийсний дараа би тухайн чатыг устгачихсан дахин сэргээх гэсэн болохгүй байсан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн  131 тал/,

            Гэрч Төгсжаргалын  өгсөн: “...Голомт банкны ...  дансыг би эзэмшдэг. Манай эхнэр Ө.А- мөнгө шилжүүлсэн... гэх мэдүүлэг /7 хх-ийн 133 тал/,

Голомт  банкны ...  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 143-145 тал/,

            Хохирогч Л.Ц-ын өгсөн: “...миний бие 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр  фэйсбүүк орчинд АЭ- гэх хаяган дээр хөдөө орон нутагт  цаа бугын гутал хувь лизингээр зарж борлуулна гэсэн зар байсан. Дээр зарын дагуу чатаар холбогдож зурвас илгээж мэдээлэл аваад эмэгтэй хүний бор саарал өнгийн цаа бугын гутал авахаар болж Хаан банкны ... дугаартай данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 150.000 төгрөг өөрийн ... дугаартай данснаасаа интернэт ашиглан шилжүүлсэн. Дээрх данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр 891119 гэх дугаарыг бичээд шилжүүлээрэй гэж эрэгтэй хүн надтай утсаар ярьсан 9801-тэй дугаараас ярьсан одоо сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /7 хх-ийн 163 тал/,

            Хаан банкны ... дугаартай дансны хуулга /7 хх-ийн 169 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх-ийн 175-181 тал/,

Хохирогч   Ч.Х-ын  өгсөн: “...  Би ... аймгийн ... сумын 6-р багт оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би өөрийнхөө ...  нэртэй фейсбүүк цахим хаягнаас АЭ- гэх нэртэй фейсбүүк хаягтай харилцаж байгаад 1.200.000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 120.000 төгрөг өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгэхээр өөрийн Хаан банкны ...  тоот данснаас А эзэмшигчтэй Хаан банкны ... тоог данс руу 2 удаагийн гүйлгээгээр төгрөг шилжүүлсэн. Банкнаас тухайн гүйлгээний хуулгыг авч өгөх боломжгүй байна. Интернет банкны хуулга нь байгаа. Би өөрийн Хаан банкны ...  дугаартай данснаас ... Э- Агэсэн хүний данс руу 65.000 төгрөг болон 55.000 төгрөгийн 2 удаагийн үйлдлээр нийт 120.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан. Би өөрийн Хаан банкны ...  дугаартай данснаас ... Э- Агэсэн хүний данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгийг буцааж хийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг / 11 хх-ийн 4-5 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /9 хх-ийн 227-230 тал/,

Хохирогч М.Б-ийн өгсөн: “..Би 2022 оны 11 сарын эхээр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...  тоот гэртээ байж байхдаа фэйсбүүк дээр цаа бугын годон гутал зарна гэсэн АЭ- гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас зар тавьсан байхаар нь эхнэр болох Эрдэнэцэцэгт үзүүлтэл эхнэр урьдчилгаа болгож хэдэн төгрөг өгч байж байгаад үлдэгдлийг нь хуваагаад өгчих юм байна хоёулаа годон гутал авъя гээд би тухайн хүнтэй чатаар холбогдож ... гэсэн хаан банкны данс руу урьдчилгаа болгож 470.000 төгрөг шилжүүлтэл тухайн хүн надад хэлэхдээ 2-3 хоног хэд хоног хүлээгээд миний захиалсан юм ирэхгүй байхаар нь би тухайн хүнтэй дахин чатаар холбогдох гэтэл намайг фэйсбүүкээр блок хийсэн байсан. тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би өөрийн хаан банкны ...  гэсэн данснаас ... дугаартай Э- Агэсэн хүний данс руу эхлээд 20 мянган төгрөг шилжүүлж дараагаар нь 150,000 төрөг 3 удаа шилжүүлсэн. Одоо би гүйлгээний утгыг нь сайн санахгүй байна тухайн үед код бичээд шилжүүл гэхээр нь би тухайн над руу явуулсан кодыг мэдэхгүй байна. Миний шилжүүлсэн мөнгийн буцааж өгөөгүй. Би одоо мөнгөө буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг /10 хх-ийн 250-251 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 250, 8-р хх-ийн 5 тал/,

Хаан банкны ...  дугаартай дансны хуулга /7 хх-ийн 239--243 тал/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өгсөн: “...Би ...  ХХК-ийн салбарын захирлаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Н- гэх Архангай аймгийн залуу манайд борлуулагчаар ажилд оръё гэж хэд хэдэн удаа гуйгаад байхаар нь ажилд авсан юм. Б.Н-г ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээ байгуулж ажиллуулж эхлээд 2022 оны 04 дүгээр сарыг хүртэл ямар нэгэн төлбөр тооцооны асуудал гаргахгүй ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын тооцоог 04 дүгээр сарын 30-ны төлбөр тооцоо нийлэхэд 10.221.750 төгрөг дутсан ба энэ талаар Б.Н-гээс асуухад зарим ААН-н тооцоогоо хийгээгүй байгаа, зарим нь холбогдохгүй байна, зарим нь маргааш хийе гэнэ гэж хэлж тухайн өдрөө аргацаагаад өнгөрөөсөн ба маргаашаас нь огт ажилдаа ирэлгүй алга болчихсон. Тэгэхээр нь би харилцагч аж ахуй нэгжүүдтэй холбогдож тооцоо нийлэхэд Б.Н- болон түүний ээж Н.П- нарын данс руу харилцагч нар мөнгөө шилжүүлсэн байсан юм. Би Б.Н-гийн 2022 оны 04 дүгээр сард бараа бүтээгдэхүүн борлуулсан харилцагч нартай бүгдэнтэй нь тооцоо нийлж Б.Н-гийн данс руу мөнгөө хийсэн 9 аж ахуй нэгжийн дансны хуулгыг авч цагдаагийн байгууллагад хандаж "ЦЭСБ-АУДИТ" ХХК-иар аудитын дүгнэлт гаргуулсан юм. Б.Н- манайд 3 сар орчим ажилласан энэ хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний төлбөр мөнгийг харилцагчаас шууд байгууллагын данс руу хийх ёстой байдаг. Энэ талаар байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Одоогоор хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Б.Н-гийн унаж байгаад манай хашаанд үлдээсэн Ниссан Адван маркийн машиныг ...  ББСБ-аас төлөлт хийгээгүй шүүхийн шийдвэр гарсан гээд аваад явчихсан ... гэх мэдүүлэг /1 х-ийн 15, 17 тал/,

             Гэрч С.У-гийн өгсөн: “...Би Б.Н-тэй хамтран амьдраад 8 гаран жил болж байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй, Архангай аймгийн ... суманд хамтран амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сараас хоорондоо таарч тохирхгүй болохоороо тус тусдаа амьдарцгаахаар болж би Улаанбаатар хотод амьдрах болсон юм. Тэр хугацаанаас хойш өнөөдрийг болтол уулзаагүй, холбоогүй байгаа сүүлд дүү нараас нь асуухад ...д ажиллаж байгаад борлуулалтын мөнгийг нь аваад явсан гэж сонссон одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй огт холбоогүй байгаа юм. Б.Н- архи согтуууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, элдэв янзын хорт муу зуршилгүй, дөлгөөн тайван ааштай уур уцааргүй хүн байдаг, сүүлийн нэг жил гаран гар утсаараа цахим покер тоглох нь ихсэж мөнгө төгрөгөө алдах болсон байсан, миний бодлоор бол ...аас авсан мөнгөөрөө тоглоомдоо зарцуулаад дуусгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21 тал/,

Гэрч Т.Б-ын өгсөн: “...Манай компани нь 2013 онд үүсгэн байгуулагдаж одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 1-50 клограммаар гурил үйлдвэрлэж шуудайгаар нь зардаг. Манай компани нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр Б.Н- гэх хүнийг ажилд авсан. Уг хүнтэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээг байгуулж 3 сарын хугацаатай туршилтын хугацаанд ажиллуулж эхэлсэн. Б.Н- нь 2, 3 дугаар сард ажиллах хугацаандаа сарын сүүлийн тооцоог тулж тооцоогүй орсон. 4 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо тулахад Б.Н- нь 10.221.750 төгрөг дутаасан. Уг дутаасан тооцооны дагуу зээлээр гурил өгсөн гэх харилцагч нартай холбогдоход уг харилцагч нар Б.Н-гийн өөрийнх ... , мөн өөрийн эх Н.П-ын ... дугаар дансаар нийт 10.221.750 төгрөгийг шилжүүлсэн авсан болох нь харилцагч нарын дансны хуулгаар тогтоогдсон. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөө ажил цуглахад Б.Н- ажилдаа ирээгүй ба харилцагчаас гурилаа авъя гэж ирэхээр нь танайх тооцооны үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тухайн харилцагч нь Б.Н-гийн дансанд мөнгөө өгсөн баримт гаргаж ирж өгсөн. Тэгээд манай компаний зүгээс Б.Н-г хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм. Нямбаасүрэнгийн ажил орохдоо өгсөн анкетийг хуулбарлаж өгнө. 1 анкетанд бүх мэдээлэл байгаа юм. Манай компани нь зээлээр гурил өгөхдөө зээлийн гэрээ хийж өгдөг. Харин Б.Н- шинэ харилцагч олоод зээлээр өгсөн байсан. Ямар нэг гэрээ хийгээгүй байсан. Б.Н- нь гурил авахдаа цахимаар бүртгүүлээд шууд авдаг. Ямар нэгэн гарын үсэг зурдаг зүйл байхгүй. Манай компаний зүгээс гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19 тал/,

            Гэрч Н.П-ын өгсөн: “...Б.Н- нь миний төрсөн хүү, айлын том хүүхэд хүү маань Архангай аймгийн ... суманд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад 2021 оны 12  дугаар сард Улаанбаатар хотод гэр бүлээрээ нүүж ирээд суурьшин амьдарсан 2022 оны 02 дугаар сараас ажил хийж байна гэж надад  хэлдэг байсан надаас тусдаа хол  амьдардаг байсан болохоор мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын эхэн үеэр ... ХХК-иас над руу залгаж танай хүүхэд чинь борлуулалтын орлогоос олсон мөнгийг өөрийнхөө болон таны  дансаар дамжуулан авсан байна. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. 10.000.000 гаран хэмжээний мөнгийг манай байгууллагад учруулсан.. гэж ярьсан  би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байдаг болохоор өөрийнхөө дансыг ашиглаж мэдэхгүй, надад ямар нэгэн мэдээлэл ирдэггүй юм. Тэр хугацаанаас хойш хүү  Б.Н- маань сураггүй байж байгаад хөдөө орон нутгаас хэдэн хоногийн өмнө ирсэн. Энэ хугацаанд миний хүү Б.Н- миний дансыг ашигладаг байсан болохоор ямар учиртай мөнгө орж ирсэн талаар би огт мэдэхгүй байна. Тухайн авсан мөнгөө ямар зүйлд зарцуулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26  тал/,

            2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б02/06 дугаартай ... ХХК-ийн захирлын туршилтын хугацаанд ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил горилогчийн анкет, Б.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 30-37  тал/,

             Шүүгдэгч Б.Н-гийн  Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1 хх-ийн 96-108 тал/,

             Мөрдөгчийн Эд зүйл  баримт бичиг  хүлээсэн авсан тэмдэглэл /1 хх-ийн 28,  90, 2-хх-ийн 133, 240, 3 хх-ийн 20, 51,90 тал,  5 хх-ийн 19 тал, 6 хх-ийн 180, 209, 249  тал, 7 хх-ийн 32, 134, 239 тал,  8 хх-ийн 115 , 127 тал,  9 хх-ийн 146, 171, 185 тал/,

             ЦЭСБ-Аудит ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан баримт /11 х-ийн 6-67 тал/,

             Шинжээч Ч.Цэрэннадмидын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Э. Улсболдын шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан.Тухайн дүгнэлтийг эх хувиар нь өгсөн. Хэрэгт байгаа дүгнэлтийг харахад эх хувиараа манай байгууллагын явуулсан дүгнэлт мөн байна...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 231 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 ххийн 8, 128, тал, 2 хх-ийн 102, 135, 207 тал, 3 хх-ийн 45 тал,  4 хх-ийн 121 тал,  5 хх-ийн 67, 237, 6 хх-ийн 43, 9 хх-ийн 141 тал, 151, 181 тал/,

            ... ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/17 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг /1 хх-ийн 9 тал/,

             ... ххк-ны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/619 дугаартай албан бичиг,  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03821 дугаартай захирамж, ... Nissan advan загварын тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт /8 хх-ийн 117-126 тал/,

Ажлын байрны тодорхойлолт /11 хх-ийн 64-66 тал/,

... ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/48 дугаартай тодорхойлолт /11 хх-ийн  68 тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Н-гийн өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон ялыг би  хүлээн зөвшөөрөхгүй байна.   Би фейсбүүк цахим орчинд АЭ- гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж ашиглаж эхэлсэн. Би уг фейсбүүк хаягаар өөрийн фейсбүүкт “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэсэн утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургуудыг оруулан пост хэлбэрээр нийтэлдэг байсан. Тухайн үед фейсбүүк оруулсан постыг хүмүүс цахим орчинд олон удаа шейрлэж Улаанбаатар хот болон орон нутгийн фэйсбүүк групп, зарын групп зэргүүдээр маш хурдан тархсан, би өөрөө ч орон нутгийн зар болон бусад зарын группүүдэд тухайн постыгоо шейрлэсэн, одоо чухам яг ямар  ямар фейсбүүк групп рүү шейрлэсэн гэдгийгээ мэдэхгүй байна. Би цахим орчинд энэ мэтээр өөрийн хуурамчаар нээсэн фэйсбүүк хаяг болох  АЭ-  хаягаар  годон гутал зарна гэж хуурамч зар оруулан иргэдээс урьдчилгаа мөнгийг авч залиллан дээрх хүмүүсийн данс руу хийлгэдэг байсан. Би иргэдээс цахимаар залилсан мөнгийг өөрийнхөө данс руу хийлгэхгүйгээр  шууд өөрийн бонд-007  гэх цахим покер тоглоомын сайтын АЭ-, Т.Э- гэх хүмүүсийн  тухайн үед  покер тоглоомыг зохион явуулдаг данс руу хийлгэдэг байсан. Би иргэдээс залилж авсан мөнгөө шууд дээрх цахим тоглоомын данс руу хийлгэдэг бөгөөд  тухайн хүмүүсийн данс руу мөнгө хийлгэхдээ утгыг нь  891119  гэсэн утгаар мөнгө хийлгэдэг байсан.  Энэ утга нь миний регистрийн дугаарын үсэгний эхний 6 орон нь юм. Би тухайн хүмүүсээс годон гутлын  урьдчилгаа гэж хуурч залилаж авч байсан мөнгийг бонд-007 гэх цахим покер тоглоом зохион явуулж буй АЭ-, Т.Э- гэх хүмүүсийн данс  руу  мөнгө орсон  үед автоматаар миний тоглож байсан тоглоомын данс руу мөнгө орсон үед автоматаар миний тоглож байсан тоглоомын мөнгөний хэсэгт  мөнгөн дүн нь тэр хэвээрээ орж ирдэг, уг мөнгөн  дүнгээрээ би  покер тоглоомд оролцдог байсан юм. Бонд-007 цахим покер тоглоомд олон хүмүүс оролцож дээрх хүмүүсийн данс руу мөнгөө тоглох хэмжээгээрээ өөрсдөө харилцан адилгүй хийдэг бөгөөд уг тоглоомны мөнгө хийх 2-3 хоногтоо, мөн заримдаа өдөр бүр солигдож байдаг гэхдээ уг данс эзэмшигчийн нэр нь бол солигддоггүй юм. Нэг үгээр хэлбэл тухайн тоглоомын А Э-, Т.Э- гэх хүмүүс нэр дээрээ маш олон данстай мөнгө хийх данс солигдож байдаг боловч эзэмшигчийн нэр нь дээрх нэр дээр байдаг юм. Би энэ мэтээр хүмүүсээс залилж авсан мөнгөө шууд дансанд хийж цахимаар покер тоглож мөнгөө алддаг байсан. Би цахимаар тоглож хожсон мөнгөө өөрийнхөө ... дугаарын данс руу татаж авдаг.  Би хэдэн төгрөг хожсон болон хэдэн төгрөг алдсан талаараа мэдэхгүй байна. Би цахимаар хүн залилаад мөнгийг нь шууд тухайн тоглоомын данс руу хийлгэж байсан. мөн би өөрийнхөө данс руу мөн адил мөнгийг хийлгэдэг байсан. Чухам хэн гэдэг хүнээс ирсэн мөнгийг данс руугаа хийлгэж байсан талаар одоо санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар би нийт 13 орчим хүмүүсийг залилсан гэж бодож байгаа гэхдээ би тэрийгээ сайн санахгүй байгаа, би нэг бүрчлэн шүүж үзээгүй юм. Энэ хэргийн хувьд над руу буюу миний фейсбүүк цахим орчинд ашигладаг АЭ- гэх фейсбүүк хаягаараа тухайн хүнтэй харилцаагүй санагдаж байна. Би яг сайн мэдэхгүй байгаа учраас өөрийгөө энэ гэмт хэргийг хийгээгүй гэж үзэж  байна. Би фейсбүүк цахим орчинд АЭ- гэсэн фейсбүүк хаяг нээж, тухайн хаягаараа цахим орчинд годон гутал зарж байна гэсэн зар оруулан иргэдээс урьдчилгаа авч залилдаг байсан юм. Би тухайн хүнээс мөнгө залилаж аваагүй. Би АЭ-, Т.Э- гэх хүмүүсийг танихгүй, покер  тоглуулдаг хүмүүс гэж бодож байгаа, дансны дугаараар нь мөнгө хийхээр дээрх хүмүүсийн нэрс гарч ирдэг, өөр хүний нэр гарч ирдэггүй.  Би хэн нэгэн хүнд хохирол учруулаагүй учраас хохирол төлөхгүй. Би тухайн цахим залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутагт ... байх гэртээ ихэвчлэн утсаараа покер тоглодог бөгөөд би уг байршилд байхдаа цахимаар бусдыг залилдаг байсан. Би  А.М- гэдэг хүнтэй холбогдож мөнгө аваагүй гэж бодож байна. Ийм учраас би түүнийг залилсан гэж бодохгүй байна. Би покер тоглоомын дансны эзэмшигчийн нэр болох мөнгө хийхэд гарч ирдэг нэр болох АЭ- гэсэн нэрээр фейсбүүк хаяг нээсэн байдаг юм...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 229-230, 2 хх-ийн 88-89 тал/,

         Шүүгдэгч Б.Н-гийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн төлөөлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын сүүлээр  ажил орсон юм. Би уг компаний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа харилцдаг байгууллагуудаас гурилын захиалга аваад захиалгын дагуу компанийн гурилаас харилцагч байгууллага руу гурил хүргэж нийлүүлдэг байсан. Би харилцагч байгууллагаас авсан гурилын захиалгыг ... няравт өгнө, нярав миний өгсөн захиалгын дагуу гурилыг ачиж захиалга өгсөн байгууллагад хүлээлгэн өгдөг байсан. Манай байгууллагаас гурил авсан байгууллагууд  гурилын мөнгийг манай компаний данс руу хийдэг байсан. Эхлээд би харилцагч нэг байгууллагаас 1 тонн гурилын мөнгө шилжүүлнэ дансаа өгөөрэй гэхээр нь би санамсаргүйгээр данс явуулахдаа өөрийн ээжийн дансыг явуулсан байна. Тэрний дагуу тухайн компаниас манай ээжийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Үүнээс хойш ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна би өөрөө интернэт покер тоглохдоо компаний мөнгийг өөрийнхөө ...  данс руу хийлгэсэн.  Тухайн үед 1.700.000-аас 1.800.000 төгрөг авсан. Тэгээд би цахимаар покер тоглоомын данс руу мөнгө болох хийгээд алдчихсан. Би энэ мэтээр цахимаар тоглоом тоглох зорилгоор хэд хэдэн төгрөгийн гүйлгээгээр 7-8 удаагийн үйлдлээр дээрх мөнгө болох 10.221.750 төгрөгийг өөрөө зарцуулсан. Тэгээд би компаний мөнгийг хувьдаа завшсан бөгөөд тухайн үедээ боломжоороо 3.000.000 төгрөгийг буцааж хийсэн  гэж бодож байна. Тэгээд төлөөгүй 7.000.000  төгрөг байгаа байх би яг  сайн мэдэхгүй байна.  Би компаний орлогын мөнгөнөөс  авсан мөнгөө  бүгдийг нь покер  тоглоомын  данс руу алдсан  бөгөөд  бүгд  дансны хуулганд байгаа юм.  Би  мөн өөрийн  хийсэн  хэргийнхээ  талаар урьд  нь мэдүүлэг  өгөхдөө  дэлгэрэнгүй  өгсөн.  Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт хураагдсан 1 ширхэг гар утас зэргээр хангалттай нотлогдож байна. 

             Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

             Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

             Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан: “...Шүүгдэгч нь Б.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ байхдаа 2022 оны 11 дүгээр сард ...  гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр нэр бүхий хохирогч нараас 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон болох нь хавтаст хэрэгт авагдаж шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т.Б- болон нэр бүхийн 35 хохирогчийн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга, дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.У-гийн мэдүүлэг, гэрч Н.П-ын мэдүүлэг, гэрч Э.А-, Б.Серик нарын мэдүүлэг, ... ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, "ЦЭСБ-АУДИТ" ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, харилцагч нарын Б.Н-д мөнгө шилжүүлсэн баримт, АЭ- гэсэн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. ...” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10,221,750 төгрөгөөс төлөгдөөгүй хохирол болох 6,221,750 төгрөгийг, нэр бүхий 35 хохирогч болох Б.М-д 900,000 төгрөгийг, Л.У-д 120,000 төгрөгийг, О.М-д 144,000 төгрөгийг, Г.А-д 104,000 төгрөгийг, А.М-т 250,000 төгрөгийг, Г.Э-т 160,000 төгрөгийг, Д.Д-т 120,000 төгрөгийг, Д.Т.Б-од 120,000 төгрөгийг, Ч.Б-д 250,000 төгрөгийг, Л.Б-д 140,000 төгрөгийг, Т.Б-ид 245,000 төгрөгийг, С.Б-д 160,000 төгрөгийг, Н.А- т 60,000 төгрөгийг, Г.Б-т 210,000 төгрөгийг, Д.Н-д 75,000 төгрөгийг, Ш.Э-д 100,000 төгрөгийг, А.Н-д 140,000 төгрөгийг, Ц.О-т 140,000 төгрөгийг, М.С-д 400,000 төгрөгийг, Ш.Г-од 100,000 төгрөгийг, Л.А-д 160,000 төгрөгийг, Н.М-д 140,000 төгрөгийг, Б.М-т 120,000 төгрөгийг, О.Ө-т 120,000 төгрөгийг, Ч.А-д 120,000 төгрөгийг, Б.О-т 80,000 төгрөгийг, Д.А-д 200,000 төгрөгийг, Э.Э-т 215,000 төгрөгийг, О.Б-д 115,000 төгрөгийг, Б.О-д 160,000 төгрөгийг, Д.Д-т 140,000 төгрөгийг, Ө.А-д 160,000 төгрөгийг, Л.Ц-д 150,000 төгрөгийг, Ч.Х-т 120,000 төгрөгийг, М.Б-т 320,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Н-гээс гаргуулж олгуулах” дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан: “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гурил, бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн хариуцагч биш гэж шүүгчийн асуултад хариулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын итгэмжлэн хариуцвал заасан эд хөрөнгийг завшсан бол гэж завших гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна гэж харж байна. Ямар нэгэн байдлаар захиалагчийг олох ёстойгоос биш тухайн гурил, бүтээгдэхүүний итгэмжлэн хариуцагч биш гэдэг хариу тайлбарыг өгч байна. Иймд хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа учраас Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй байна гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл ... ХХК болон Б.Н- нарын хооронд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийгдсэн. Ажилд томилох тушаал гарсан. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх нөхцөл байдал үүссэн байна гэж харж байна. Тийм учраас гэмт хэрэг гэж зүйлчилж оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гурил, бүтээгдэхүүний итгэмжлэн хариуцагч биш захиалагчийг олдог гэж тайлбарласан. Мөн түүний зарж борлуулсан мөнгийг буцаагаад компанийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнийг борлуулсан үнийг Б.Н-г итгэмжлэн хариуцах эд хөрөнгө гэдэгт хамаарахгүй ойлголт гэж харагдаж байна. Иймд завших гэмт хэргийн шинж харагдахгүй байна. Иргэд хоорондын маргаан гэж ойлгож байна. Завших гэмт хэргээр зүйлчилж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэж хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа юм. ... ХХК-д учирсан хохирлын шинж чанар нь завших гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа ч хохирлын хэмжээг нотолж оруулж ирж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг заавал нотолно гэж байгаа. ... ХХК-ийн учирсан мөнгөн дүнг нэмж үзэхэд 9,774,500 төгрөг гарж байгаа. ... ХХК-иас тодорхойлсон 10,221,000 төгрөг гэдгээс 447,250 төгрөгийн зөрүүтэй байгаа. Хохирлын хэмжээ бүрэн нотлогдож чадаагүй гэж ойлгож байна. Завших гэмт хэрэг хэзээнээс хэзээ үйлдэгдэж байгаа гэхээр 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны хооронд гэдэг. Пүрэвсүрэн болон Б.Н- нарын дансаар буцаад гүйлгээ хийгдээд байгаа асуудлыг дүгнэлтээс тусдаа асуудал гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Тусдаа ч гэсэн хохирлын хэмжээг буцааж аваад байгаа нь эдний байгууллагаас аваад байсан мөнгөн төлбөр юм биш үү, хохирлын хэмжээг зөв бүрэн тодорхойлж ирээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт хэдэн төгрөг авчихсан байгаа гэдэг нь хохирол юм. Түүнээс биш буцаагаад төлөгдсөн хохирлыг төлөгдсөн хохирол гэж үзэх ёстой. Гэтэл аль хэсгийг нь өөрийн үзэмж дураар аваад тэрийг нь хохиролд авна, тэрийг нь авахгүй гэж ялгамжтай зааглаж оруулж ирсэн нь учир дутагдалтай байна. Нийт 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хувийн дансанд орсон мөнгөн дүнг гаргаад түүнээс буцаад ... ХХК-ийн дансанд орсон мөнгөн дүнг хасаж бодит хохирол гарч ирэх ёстой. Нотолбол зохих байдлыг нотлоогүй байх нөхцөл байдал харагдаж байна. Нэгэнт гурил, бүтээгдэхүүний итгэмжлэн хариуцагч биш гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Гэрээгээр иргэний эрх зүйн асуудал үүсэн хууль зүйн фактууд үүссэн байна гэж харж байгаа учраас зүйлчлэл үндэслэлгүй байна. Иймд гэмт хэргийн шинжгүй буюу иргэний маргаан байх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч цахим хэрэгсэл ашиглаж нэр бүхий хохирогч нараас годон гутлын урьдчилгаа нэрээр мөнгө авч цахим мөрийтэй тоглоом тоглосон талаар баримт хэрэгт авагдсан баримтуудаар мөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хэдий энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байх боловч хохирогчдын тоонд маргаантай байдаг. 13 хохирогчоос авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна. Өмнө мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч мэдүүлсэн байдаг. Үүнд цахим мөрийтэй тоглоом тоглож бусдаас мөнгө авсан гэдэг үйл баримт тогтоогдож байгаа. Гэхдээ залилж олсон мөнгөөрөө амьдралын эх үүсвэр болгож ахуй хэрэгцээндээ зарцуулсан гэдэг үйл баримт нотлогдохгүй байгаа. Өөрөө хэлбэл мөрийтэй тоглоом тоглох нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, шаардлага биш. Түүнийг тоглохгүй байх нь эргээд тухайн хүний амьжиргааны хэв маягт нөлөө үзүүлэх, амьдралын салшгүй хэрэгцээ биш. Иймд үүнийг амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж байгаа нь өөрөө мөн үндэслэлгүй байна. Гэтэл уг гэмт хэргийг байнга үйлдсэн гэх шинжид нь дан ганц анхаарч амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болсон байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаа гэдэгт эрх зүйн зөв дүгнэлт хийж энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа. Амьдралын эх үүсвэр болгох гэх ойлголт үг зүйн талаасаа авч үзэхэд тухайн зүйлийн нөлөө байхгүйгээр хүний амьдралын анхан шатны хэрэгцээг шаардлага хангагдахгүйд хүрэх, амьдралын хэв маягт өөрчлөлт орох зэргээр хэвийн амьдралд нь нөлөөлөхүйц байдлыг ойлгоно. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо сурч боловсрох эрүүл мэндээ хамгаалах, өрхийн амжиргаагаа залгуулах, үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан байх зэрэг амин хувийн хэрэгцээнд зарцуулсан шинжээр амьдралын эх үүсвэр болгосон ойлголтууд тодорхойлогдоно, гэвч уг нөхцөл байдал тогтоогдоогүй, хавтаст хэрэгт нэн тэргүүний хэрэгцээндээ зарцуулсан талаар нэг ч баримт авагдаагүй байдаг. Иймд хэргийн зүйлчлэлд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж зүйлчлэлийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт гаргажээ.

           Иргэдийн төлөөлөгч Э.С дүгнэлтдээ: “...Б.Н- нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байгаа тул гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүгдэгч Б.Н- түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар нь: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хувьд ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар худалдааны төлөөлөгч нь захиалагчийг олох чиг үүрэгтэйгээс биш гурил, бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцсан этгээд биш гэх тайлбарыг өгч байх тул завших гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна. Иймд иргэний эрх зүйн маргаан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн хувьд цахим хэрэгсэл ашиглаж нэр бүхий хохирогч нараас годон гутлын урьдчилгаа нэрээр мөнгө авч цахим мөрийтэй тоглоом тоглосон талаар хэрэгт авагдсан баримтууд мөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч залилж олсон мөнгөөрөө амьдралын эх үүсвэр болгож ахуй хэрэгцээндээ зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлүүлэх саналтай байна...”  гэж мэтгэлцжээ.

1. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Б-гийн  мэдүүлэг /1 хх-ийн 32 тал/, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Б-гаас гаргаж өгсөн дансны хуулга /1 хх-ийн 134 тал/,  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 258 тал/,  мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 137 тал/,  Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/78 дугаартай албан бичиг, Т.Э-ийн Хаан банкны 2023.01.03-2023.01.05-ны өдрийг хүртэлх дансны хуулга  /1 хх-ийн 149-222 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна, зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Б-гаас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны ... дугаарын данстай интернэт банкаар 160.000 төгрөгийг Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

2. Хохирогч Г.Б-ийн  мэдүүлэг /1 хх-ийн 238-239 тал/, фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 240-243 тал/,  Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/79 дугаартай албан бичиг, Г.Х-ын ... тоот дансны 2023.01.11-2023.01.13-ны өдөр хүртэлх хуулга /2 хх-ийн 6-48 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б-ээс  ... тоот Хаан банкны данснаар 891119  гүйлгээний утгаар 210,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,

3. Хохирогч А.М-ийн  мэдүүлэг /2  хх-ийн 70 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 71-73 тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2  хх-ийн  75 тал, 9 хх-ийн 248-250 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.М-ээс 2022 оны 12 дугаар сарын  01-08-ны өдрүүдэд  ...  дугаарын хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр “880920” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 250.000 төгрөгийг Э-, А-ийн эзэмшлийн Хаан банкны ... , ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

4.Хохирогч Ш.Г-ын мэдүүлэг /2 хх-ийн 100-101 тал/, Хаан банкны ...  дугаартай: “..Ш.Г-ын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот данс руу 880920 гэсэн кодоор мөнгө шилжсэн тухай хуулга /2 хх-ийн  103 тал/, Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл  /2 хх –ийн 105-108 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Г-оос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны ...  дугаарын дансаар 880920 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  100.000 төгрөгийг Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

5. Хохирогч Г.А-гийн  мэдүүлэг /2 хх-ийн 131 тал/, фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 133-134 тал/,  Г.А-гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга  /2  хх-ийн 36 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/, Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/77 дугаартай албан бичиг, дансны хуулга /2 хх-ийн 140-179 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.А-гаас  2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны ...  тоот дансаар 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  104.000 төгрөгийг Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

6. Хохирогч О.М-гийн  мэдүүлэг /2 хх-ийн  204 тал/,  фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 205-206 тал/, О.М-гийн ...  тоот дансны хуулга  /2 хх-ийн 208 тал/,  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.М-гаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны ...  дугаарын данснаас   2022 оны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаарын дансаар 80,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40.000, 24.000 төгрөг нийт 144.000 төгрөгийг Хаан банкны А-, Э-ийн эзэмшлийн ... , ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,       

7. Хохирогч Ш.Э-ы  мэдүүлэг /2 хх-ийн 236 тал/,  фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 237-239 тал/, Ч.Б-ын ...  дугаарын данснаас ... тоот данс руу 100.000 төгрөг 2023 оны 01 дүгээр 13-ны өдөр шилжсэн тухай дансны мэдээлэл /2 хх-ийн 241 тал/,  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 243 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Э-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Б-ын эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай данснаас 100.000 төгрөгийг АЭ-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

8. Хохирогч А.Н-гийн мэдүүлэг /3 хх-ийн 17-19 тал/, Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 21 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248 тал/,  фэйсбүүк цахим хаягт  үзлэг хийсэн  тэмдэглэл /3 хх-ийн  24-25 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Н-гийн ... дугаартай данснаас интернэт банкаар 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 140.000 төгрөгийг Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

9.  Хохирогч Л.А-гийн мэдүүлэг /3  хх-ийн 50 тал/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 51-59 тал/,  фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 61-66 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.А-гаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр АТМ-ээс 880920 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  160.000 төгрөгийг Хаан банкны  ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

10.  Хохирогч Л.Б-ын мэдүүлэг /3 хх-ийн 84 тал/,  фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 85 тал/,  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /9 хх-ийн 248-250 тал/,  гэрч С.Э-ын мэдүүлэг/ 3-р хх-ийн 95 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Б-аас түүний нөхөр С.Э-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... данснаас 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  140.000 төгрөгийг Хаан банкны Э-ийн  эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

11. Хохирогч Н.М-ын  мэдүүлэг /3 хх-ийн 113 тал/, фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 114-119 тал/,  Н.М-, Д.Ж- нарын Хаан банкны ...  тоот дансны хуулга /3 хх-ийн 121 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 250 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.М-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны ...  дугаарын данснаас 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 140.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

12. Хохирогч Г.Э-ийн мэдүүлэг /3 хх-ийн 151 тал/, фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 147-148 тал/, 2023 оны 02 дугаар 20-ны өдрийн 5822/104 дугаартай Хаан банкны албан тоот ...  тоот данс Г.Э-ийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 151 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Э-ээс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны ...  тоот данснаас "Хэнтий годон гутлын урьдчилгаа" гэсэн утгаар шилжүүлсэн нийт 160.000 төгрөгийг Хаан банкны Э- Агэсэн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

13. Хохирогч Д.Т.Б-ын мэдүүлэг /9 хх-ийн 180-181 тал/,  фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 184-185 тал/,  Хаан банкны   2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/80 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний  хүртэл хуулга /9 хх-ийн 186-188 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Т.Б-оос Хаан банкны ...   данснаас 891119 гэсэн утгаар шилжүүлсэн нийт 120.000 төгрөгийг Хаан банкны АЭ- гэсэн ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

14. Хохирогч Д.Д-ийн  мэдүүлэг /9 хх-ийн 151 тал/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Д-ийн дансны хуулга  /9  хх-ийн  152 тал/,  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 153-159 тал/, фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 161-163 тал/,мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Д-ийн хаан банкны ... дугаартай данснаас 2022 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 120,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлэн авч залилах,

15. Хохирогч Л.У-гийн мэдүүлэг /9-р хх-ийн 16-172 тал/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Л.У-гийн төрийн банкны дансны хуулга /9 хх-ийн 172 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /9 хх-ийн 173-179 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У-гаас 2022 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр  Төрийн банкны ...  данснаар  шилжүүлсэн 120.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

16.  Хохирогч Ц.О-ийн мэдүүлэг /4 хх-ийн 98-100 тал/, мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 101-105 тал/, Төрийн банкны харилцах дансны хуулга /4 хх-ийн 106 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.О-ээс Төрийн банкны ... дугаартай данснаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 140,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлүүлэн авч залилах,

17. Хохирогч Д.Н-гийн мэдүүлэг /4 хх-ийн 126 тал/, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 31-134 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Н-гээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ...   дугаарын дансаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 75,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

18. Хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /4 хх-ийн 155-156 тал/, Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5822/98 дугаартай: “...... тоот дансны 2022.12.12-2022.12.13-ны өдрийн хуулга, албан бичиг  /4 хх-ийн 158-234 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 235-236 тал/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 237-238 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /4 хх-ийн 240 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна, зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Б-ээс  2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны ...  дугаарын данснаар 891119 гэсэн утгаар 120.000, 130.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 250,000 төгрөгийг Хаан банкны Э.А-ийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

19.  Хохирогч Т.Б-ийн  мэдүүлэг /9 хх-ийн  144-145 тал/,  фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 149-150 тал/, эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, Т.С-ын хаан банкны хуулга /9  хх-ийн 147 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 21-24 тал/, гэрч Т.С-ын  мэдүүлэг /10 хх-ийн 101-104 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Б-оос эхнэр Т.С-ын ...  дугаарын данснаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 245.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

20. Хохирогч Б.М-гийн  мэдүүлэг /5 хх-ийн 96 тал/, Жи мобайл ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3786 дугаартай албан бичиг /5 хх-ийн 100-105 тал/, Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11/677 дугаартай албан бичиг /5 хх-ийн 112 тал/,  Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58/22/723 дугаартай албан бичиг /5 хх-ийн 115-143 тал/, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58/22, 5822/21 дугаартай: “...Б.Н-гийн ... дугаартай дансны хуулга /хх-ийн 144-149, 153-155 тал/, эд  зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-хх-ийн 85 тал/, мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн: “...Bond 007 нэртэй  “Bond007” vip хэрэглэгчийн нэртэй 1900 дагагчтай, 1700 хүний бүртгүүлсэн фэйсбүүк  хуудсыг №01-ээр  харуулав...” гэх тэмдэглэл / 5 хх-ийн 180 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-с  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаас ...дугаарын данс руу шилжүүлэн авч залилах,

21. Хохирогч Н.А- ийн мэдүүлэг /5 хх-ийн 241 тал/, мөрдөгчийн фейсбүүк орчинд үзлэг хийсэн  тэмдэглэл /5 хх-ийн  242 -247 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А- ээс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлэн авч залилах,

22. Хохирогч М.С-ын мэдүүлэг /6 хх-ийн 58 тал/, Хаан банкны 2023 оны 01 дүгээр 18-ны өдрийн 5180/24 дугаартай албан бичгээр ... дугаартай данс эзэмшигчийн лавлагаа /6 хх-ийн 46, 62 тал/,  ...  дугаар эзэмшигчийн лавлагааг  /5  хх-ийн  82-84 тал/,  мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 180 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.С-оос  2023 оны 01 дүгээр 18-ны өдөр 400.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаартай дансаас Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

23. Хохирогч Б.М-ийн мэдүүлэг /6 хх-ийн 119 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-ээс Хаан банкны ...  дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 мянган төгрөгийг А.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар шилжүүлэн авч залилах,

24.  Хохирогч О.Ө-ийн мэдүүлэг /6 хх-ийн  122 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.Ө-өөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ариунтуяагийн эзэмшлийн  Хаан банкны ...  дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 төгрөгийг А-ийн Э-ийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

25.  Хохирогч Ч.А-гийн мэдүүлэг /6 хх-ийн125 тал/, Ч.А-гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /6 хх-ийн 138 тал/,  Фейсбүүк орчинд харилцсан мессэжүүд /6 хх-ийн 142-146 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.А-гаас  2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны ...  дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 төгрөгийг А-ийн Э-ийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

26. Хохирогч Б.О-ийн мэдүүлэг /6 хх-ийн 168 тал/, гэрч Х.Ө-ийн мэдүүлэг /6 хх-ийн 172 тал/, фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 173 тал/,  эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл  /6 хх-ийн 177 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Б.О-ээс 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны ...   дугаарын данснаас 891119 гэсэн утгаар  80.000 төгрөгийг Т.Э- эзэмшигчтэй Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилах,

27. Хохирогч Д.А-ын мэдүүлэг /6 хх-ийн 204 тал/,  мөнгө шилжүүлсэн дансны хуулга /6 хх-ийн 206 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Д.А-аас  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны ...  дугаартай дансаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн    100,000 төгрөгийг  Э-ийн эзэмшлийн Хаан банкны ...  дансаар шилжүүлэн авч залилах,

28. Хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /6 хх-ийн 214-215 тал/, Хаан банкны Энхболдын Э-ийн ...  дугаартай дансны хуулга  /6 хх-ийн 217 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 244-247, 9-р хх-тйн 219-221 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Э.Э-ээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  Хаан банкны ...  дугаартай данснаас 215.000 төгрөгийг  Хаан банкны ...  дансаар шилжүүлэн авч залилах,

29. Хохирогч О.Б-ын мэдүүлэг /7 хх-ийн 31 тал/, О.Б-ын Хаан банкны ... дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 33 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.Б-аас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Хаан банкны ... дугаарын данснаас 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 115.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

30. Хохирогч Б.О-ийн мэдүүлэг /7 хх-ийн 63-64 тал/, фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 65-67 тал/, Хаан банкны Буянбадрахын Оюунгэрэлийн ... дугаартай дансны хуулга /7 хх-ийн 69 тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /7 хх-ийн 71 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Б.О-ээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны ...  дугаарын данснаас  891119 гэсэн утгаар шилжүүлсэн 160.000 төгрөгийг Аэзэмшигчтэй Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилах, 

 31.  Хохирогч Д.Д-ийн мэдүүлэг /7  хх-ийн  98 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 99-100 тал/, Хаан банкны ...  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Д.Д-ээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ... дугаартай данснаас  ...  гэсэн утгаар шилжүүлсэн 140.000 төгрөгийг  Хаан банкны өөрийн эзэмшлийн ...  дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

           32. Хохирогч Ө.А-ын мэдүүлэг /7 хх-ийн 131 тал/, гэрч Н.Төгсжаргалын  мэдүүлэг /7 хх-ийн 133 тал/,  Голомт  банкны ...   дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 143-145 тал/,

мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Ө.А-аас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Төгсжаргалын Голомт банкны ...  данснаас 880920 гэсэн утгаар шилжүүлсэн 160.000 төгрөгийг  Хаан банкны ... дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

  33. Хохирогч Л.Ц-ын мэдүүлэг /7 хх-ийн 163  тал/, Хаан банкны ... дугаартай дансны хуулга /7 хх-ийн 169 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 175-181 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Л.Ц-аас  2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны ... дансаар  891119 гэсэн утгаар шилжүүлсэн  150.000 төгрөгийг   А-, Э-ийн Хаан банкны ... дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

           34.  Хохирогч   Ч.Х-ын  мэдүүлэг /11 хх-ийн 225-226 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /9 хх-ийн 227-230 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Ч.Х-аас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ...  дансаар 120.000 төгрөгийг Э-, А гэсэн хүний Хаан банкны ... дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

35. Хохирогч М.Б-ийн мэдүүлэг /10 хх-ийн 250-251 тал/, фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 250, 8-р хх-ийн 5 тал/, Хаан банкны ...   дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 239-243 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, ...  гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  М.Б-оос 2022 оны 11 сарын эхээр Хаан банкны ...   дугаартай данснаас ... дугаартай Э- А-ийн данс руу 20 мянган төгрөгийг мөн 150,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн 320.000 төгрөгийг Э- А-ийн эзэмшлийн Хаан банкны  ..., ...  данснаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдож байна.  

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь фейсбүүк цахим орчинд АЭ- гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж уг фейсбүүк хаягаар “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэх утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургууд оруулан пост хэлбэрээр нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж   Б.М-, Л.У-, О.М-, Г.А-, А.М-, Г.Э-, Д.Д-, Д.Т.Б-, Ч.Б-, Л.Б-, Т.Б-, С.Б-, Н.А- , Г.Б-,  Д.Н-, Ш.Э-, А.Н-, Ц.О-, М.С-д, Ш.Г-, Л.А-, Н.М-, Б.М-, О.Ө-, Ч.А-, Б.О-, Д.А-, Э.Э-, О.Б-, Б.О-,  Д.Д-, Ө.А-, Л.Ц-, Ч.Х-, М.Б- нараас нийт 6,258,000 төгрөгийг Хаан банкны ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... , ... дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч залилсан мөнгөө бонд-007  гэх цахим покер тоглоомын сайтын АЭ-,  Т.Э-  гэх хүмүүсийн  зохион явуулдаг покер тоглоомын данс руу хийж, тоглож хожсон мөнгөө өөрийнхөө ... дугаарын данс руу татаж авч бусдыг байнга залилж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“Цахим хэрэгсэл ашиглах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл,.. дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглахыг,

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг  төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд  зохиомол байдлыш зориудаар бий болгохыг ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1заасан гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгох шинж нь уг гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, удаа дараагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Н-гийн үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байна.

 Тодруулбал байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь гурваас дээш дахин давтагдах, байнгын шинжтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 11 дүгээр 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд  35 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн тоглоом тоглох хэрэгцээндээ зарцуулсан буюу тоглоом тоглож байнга уг үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдсан гэрч С.У-гийн өгсөн: “...сүүлийн нэг жил гаран гар утсаараа цахим покер тоглох нь ихсэж мөнгө төгрөгөө алдах болсон байсан, миний бодлоор бол ...аас авсан мөнгөөрөө тоглоомдоо зарцуулаад дуусгасан байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг, гэрч Н.П-ын өгсөн: “..Тухайн авсан мөнгөө ямар зүйлд зарцуулсан талаар би мэдэхгүй байнашүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар зэргээр Б.Н- нь олсон мөнгөөрөө цахим орчинд бонд-007 гэх цахим тоглоомын сайтын АЭ-, Т.Э- гэх хүмүүсийн тухайн үед покер тоглоом зохион явуулдаг данс руу хийлгэдэг, мөнгөөрөө покер тоглоомд оролцдог байсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим  сүлжээг ашиглан, ...  гэх хуурамч фэйсбүүк хаяг нээж “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулан бусдыг төөрөгдүүлж нэр бүхий 35 иргэнээс нийт 6.258.000  төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн:  “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Н-г 2022 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компаниас гурил авсан харилцагч байгууллагуудын гурилын мөнгийг өөрийн төрсөн эх  Н.П-ын Хаан банкны дансаар 10.221.750 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект нь “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байх ба аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Н- нь ... ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-02/06 дугаар тушаалаар тус компанид туршилтын 3 сарын хугацаанд Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр томилогдсон нь эрх бүхий этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн хэлбэр бөгөөд Б.Н- нь бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн зохих этгээд байна.

Гэвч хувийн өмчийн хуулийн этгээдийг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй, түүнчлэн санхүүгийн баримтанд 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй ажилтныг тухайн аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулан үзэх боломжгүй юм. Тиймээс дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй буюу иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль тогтоомж, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Н-гийн ... ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчийн ажил үүргийг гүйцэтгэж, уг компанийн үндсэн бүтээгдэхүүн болох  гурилыг аж ахуйн нэгж үйлдвэр цехүүдээс захиалга авч  борлуулах явцдаа ..., ..., ..., ... зэрэг байгууллагуудад гурил борлуулна гэж гурил авсан мөртлөө тухайн байгууллагад гурил борлуулаагүй, байгууллагын дансанд хийх ёстой мөнгийг өөрийн болон ээжийнхээ дансаар авсан, захиалагч  байгууллага гурил захиалаагүй байхад гурил захиалсан мэтээр гурил авч хувьдаа ашигласан нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын мэдүүлэг /1 хх-ийн 15,17 тал/, гэрч С.У-гийн мэдүүлэг /1 хх-ийн 21 тал/,  гэрч Н.П-ын мэдүүлэг /1 хх-ийн 26  тал/, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б02/06 дугаартай ... ХХК-ийн захирлын туршилтын хугацаанд ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил горилогчийн анкет, Б.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 30-37 тал/, шүүгдэгч Б.Н-гийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1 хх-ийн 96-108 тал/,  мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 28,  90, 2-хх-ийн 133, 240,  3 хх-ийн 20, 51,90 тал,  5 хх-ийн 19 тал, 6 хх-ийн 180, 209, 249  тал, 7 хх-ийн 32, 134, 239 тал,  8 хх-ийн 115 , 127 тал,  9 хх-ийн 146, 171, 185 тал/,  “ЦЭСБ-Аудит ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан баримт /11 х-ийн 6-67 тал/, шинжээч Ч.Цэрэннадмидын мэдүүлэг /9 хх-ийн 231 тал/, ... ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/17 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг /1 хх-ийн 9 тал/, ... ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/619 дугаартай албан бичиг,  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03821 дугаартай захирамж, ... ...  загварын тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт /8 хх-ийн 117-126 тал/, ажлын байрны тодорхойлолт /11 хх-ийн 64-66 тал/, ... ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/48 дугаартай тодорхойлолт /11 хх-ийн  68 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компаниас гурил авсан харилцагч байгууллагуудын гурилын мөнгийг өөрийн төрсөн эх Н.П-ын Хаан банкны дансаар 10.221.750 төгрөгийг шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Н-гийн үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 35 хохирогчоос нийт 6.258.000  төгрөг, ... ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос 10.221.750 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Н-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол  байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Мөн шүүгдэгч Б.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн Улаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс  2022 оны 04 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд борлуулалтын орлогоос 10.221.750 төгрөгийг дутааж хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, тэдний цахим сүлжээнд хоорондоо харилцсан баримт, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас ... ХХК-д, 10.221.750 төгрөгийн хохирол учирсан болох нь “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлтээр тогтоогдсон, мөн хохирогч Б.М-, Л.У-, О.М-, Г.А-, А.М-, Г.Э-, Д.Д-, Д.Т.Б-, Ч.Б-, Л.Б-, Т.Б-, С.Б-, Н.А- , Г.Б-,  Д.Н-, Ш.Э-, А.Н-, Ц.О-, М.С-д, Ш.Г-, Л.А-, Н.М-, Б.М-, О.Ө-, Ч.А-, Б.О-, Д.А-, Э.Э-, О.Б-, Б.О-,  Д.Д-, Ө.А-, Л.Ц-, Ч.Х-, М.Б-  нарт нийт 6.258.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н- нь хохирол төлбөрт  ... ХХК-д  4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь /хх-ийн  тал/-д авагдсан баримтаар тогтоогдож  байх тул ... ХХК-ийн 10.221.750 төгрөгийн хохиролоос 4.000.000 төгрөгийг  хасч үлдэх  6.221.750 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Н-гээс 900.00 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У-д, 144.000 төгрөгийг гаргуулж  хохирогч О.М-д, 104.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-т, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т.Б-од, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д, 245.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-ид, 160.000 гаргуулж хохирогч С.Б-д, 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А- т, 210.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т,  75.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-т, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.С-дод, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Г-од, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.А-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д, 120.000 төгрөгийг  гаргуулж хохирогч Б.М-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ө-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д, 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т, 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д, 215.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-т, 115.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д,  140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-т, 160.000 гаргуулж хохирогч Ө.А-д, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д, 120.000  төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Х-т, 320.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т  тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

  Улсын яллагч Э.Гэрэлтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Шүүгдэгч Б.Н- нь хэрэг хариуцах чадвартай, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. ... ХХК-д учирсан хохирлоос 6,221,750 төгрөгийг, нэр бүхий 35 хохирогчид учруулсан 6,158,000 төгрөгөөс хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах санал гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй. Шүүгдэгч Б.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Н- нь бага насны 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг. Урд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцож нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлүүлэх саналтай. Б.Н- нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд цагдан хоригдсон байгаа. Уг цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1 хх-ийн  89, 92-95 тал, 109-111 тал, 2 хх-ийн 48-49, 6 хх-ийн 28, 68, 110 тал, 11 хх-ийн 69-70 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүхээс Б.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага  зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэх нь  үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гийн  цагдан хоригдсон 508 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн 2208018520258 дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтаар  шүүгдэгч Б.Н- нь С.У-тэй хамтран амьдарч, тэдний дундаас хүү Н.А-, Н.А- нар төрсөн болох нь /11 дүгээр хх-ийн 69-71 тал/-д авагдсан баримтаар  тогтоогдож байна.

 Иймд  шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс 5 жил 6 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Б.Н-гийн асрамжинд байгаа түүний 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.А-, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Н.А- нарт  асран хамгаалагч тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Н.А-,  Н.А- нарт асран хамгаалагч тогтоохыг Архангай аймгийн ... сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл Н.Азбаяр, Н.Азжаргал нарыг шүүгдэгч Б.Н-гийн  эх Н.П-ын  асрамжинд  түр байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг  гар утсыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н-д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

           2. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гийн цагдан хоригдсон 508 (таван зуун найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-гийн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.А-, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Н.А- нарт асран хамгаалагч тогтоохыг Архангай аймгийн ... сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох  хүртэл Н.А-,  Н.А- нарыг шүүгдэгч Б.Н-гийн  эх Н.П-ын  асрамжинд  түр байлгасугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Б.Н- нь хохирол төлбөрт ... ХХК-д  4.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н-гээс 6.221.750 төгрөгийг гаргуулж  ... ХХК-д, 900.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Б.М-д, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У-д, 144.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.М-д, 104.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-т, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т.Б-од, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д, 245.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-ид, 160.000 гаргуулж хохирогч С.Б-д, 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А- т, 210.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т,  75.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-т, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.С-дод, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Г-од, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.А-д, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д, 120.000 төгрөгийг  гаргуулж хохирогч Б.М-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ө-т, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д, 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т, 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д, 215.000 төгрөгийг хохирогч Э.Э-т, 115.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д,  140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-т, 160.000 гаргуулж хохирогч Ө.А-д, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д, 120.000  төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Х-т, 320.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т тус тус олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н-д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.О-т даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 10.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                               ШҮҮГЧИД                             Т.ХҮРЭЛБААТАР

        

                                                                                 А.ДӨЛГӨӨН