| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/00239/И |
| Дугаар | 181/ШШ2017/01714 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2017/01714
2017 оны 06 сарын 13 Дугаар 181/ШШ2017/01714 Улаанбаатар хот
г
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод суух, 0000 онд төрсөн, 00 настай,*******, 0000 тоот регистрийн дугаартай, Л овогт /Ж.З/,
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод суух, 000 онд төрсөн, 00 настай,, 0000 тоот регистрийн дугаартай, Х овогт Ш.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ... дүүргийн 0 дүгээр хороо,, 00000 тоот регистрийн дугаартай, Ө
Хариуцагч: ...дүүргийн 0 дүгээр хороо, тоот регистрийн дугаартай, Ю ХХК-д тус тус холбогдох
Орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.З.-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжпэгч Ш.О, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Ж.З-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ж.З нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О.Э гэгчтэй Ө ХХК-иар захиалан бариулсан 56.64 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, нэг машины зогсоолын хамт худалдан авах тухай хэлцэл хийж, уг хэлцлийн дагуу О.Э Ө ХХК-ийн хооронд байгуулсан сууц захиалан бариулах гэрээг миний нэр дээр шилжүүлэх болж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 0 дугаартай гэрээг Ө ХХК-тай байгуулсан. О.Э нь дээрх гэрээний дагуу 56.64 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг машины зогсоолын хамт 90.000.000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч тал тухайн орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр болж мөнгийг тушаасан байсан ба бид О.Э-д тохиролцсон дагуу 110.000.000 төгрөг өгсөн. 2014 оны 12 дугаар сард манайх байрандаа нүүн орсон бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд байрны өмчлөлийн гэрчилгээг авах тухай удаа дараа шаардлага тавьж байсан боловч Ө-ийн зүгээс тодорхой шалтгааны улмаас удааширч байна гэсэн хариуг өгч байсан. Бид тухайн орон сууцны шударга өмчлөгчийн хувьд байрныхаа өмчлөлийн гэрчилгээг шаардан авч цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Ө ХХК нь эхлээд гэрчилгээг удахгүй гаргаж өгнө, асуудалгүй жаахан хүлээж бай гэж байсан боловч хэлсэн үгэндээ хүрэхгүй, шүүхэд нэхэмжпэл гаргаснаас хойш улам удааширч, Ю ХХК-ийг хариуцах мэтээр бие бие рүүгээ чихэж байна. Бид анх Ө ХХК-тай гэрээ байгуулсан, тэгээд ч дээрх хоёр компани нь хоорондоо холбоотой Ө ХХК-ийн захирал Н.Т нь Ю ХХК-ийн хувь эзэмшигч юм. Иймд дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, хотхоны 0 дүгээр байр, 0 тоот орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоож, гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан дүүргийн 0 дугаар хороо, хорооллын 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анх 2013 онд О.Э гэгч бараа солилцоогоор захиалж орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд улмаар өөрийн захиалсан байрыгЖ.З-д худалдаж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Ж.З-тай Ө ХХК орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 01/13 дугаартай захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, хотхонд байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй 0 дугаартай барилгыг бүхэлд нь ЮХХК-д шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу нэг талаас Ө ХХК гүйцэтгэгчээр, нөгөө талаас Ю ХК захиалагчаар хамтран ажиллаж, дүүргийн 0 дугаар хороонд байрлах хотхоны 0 тоот барилга угсралтын болон 2.412 м.кв талбайтай авто зогсоолын ажлыг эхлүүлсэн. Энэ барилга нь 7.921.152 ам долларын өндөр өртөгтэй хотхон юм. Энэ ажпын дагуу ерөнхий гүйцэтгэгчээр Ө ХХК ажилласан. Зарим тохиолдолд зарим байрыг өөрсдөө зарж, барилгын материал аван ЮХХК-иас авах ажпын хөлсөнд суутгана гэж тохиролцсон бөгөөд энэ жишгийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О.Э гэгчтэй хоёр өрөө орон сууцыг, зогсоолын хамт худалдах, худалдах авах гэрээ хийж байрыг худалдсан. Энэхүү барилга Ю ХХК-ийн өмч бөгөөд барилга бүрэн ашиглалтад орсны дараа манайхаас Ю ХХК-тай тооцоо нийлж дуусаад гэрчилгээг гаргаж өгнө хэмээн удирдлагын хэмжээнд харилцан тохирч, энэхүү захиалгын гэрээг байгуулсан. Явцын дунд О.Э уг байраа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Ж.З-д шилжүүлсэн байгаа юм. Ж.З, Ш.О нарын дээрх орон сууцы
өмчлөгчөөр тогтоолгох талаар манай компанийн зүгээс маргах зүйл байхгүй. Харин орон сууц болон зогсоолын гэрчилгээ шаардагдах бичиг баримт гаргуулъя гэсэн шаардлага гаргаад байгаа. Орон сууц, гражын барилга бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авсаны дараа Ю ХХК-тай тооцоо нийлээд ф горчилгээг гаргаж өгнө, үүнд цаг хугацааны жаахан асуудал байгаа юм гэв.
Хариуцагч ЮХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд БНХАУ-ын иргэн Ж. З болон Ш.О нарын нэхэмжлэлтэй ӨХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байна. Улмаар уг иргэний хэрэгт манай ЮХХК-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд үндсэн нэхэмжпэлийн шаардлага нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлага тавьсан байна. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжпэгч Ш.О нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авахын тулд шаардагдах бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд тус шаардлага нь дараахь байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу дүүргийн 0 дугаар хороонд байрлах хотхоны 0 байрны 0 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Ю ХХК-ийн хууль ёсны өмч юм. Учир нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ө ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээгээр дүүргийн 0 дугаар хороонд байрлах, хотхоны 0 тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг бүхэлд худалдан авч, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хууль ёсны өмчлөгч тул үл А, хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Манай Ю ХХК нь тус 71 дүгээр байрны 64 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авч, Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд өөрийн өмчлөлийн зүйл болох дээрх байрыг бусдад худалдах, шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй билээ. Ө ХХК нь манай өмчлөлийн байрыг барьж байгуулах туслан гүйцэтгэгч компани бөгөөд өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй болно. Нэхэмжпэгч Ж.З болон Ш.О нар нь манай компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй атлаа байрны өмчлөгчөөр тогтоолгож. гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг манай компаниас гаргуулах шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээдтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлд өгснөөр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т... “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэсний дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсч, дуусгавар болдог билээ. Нэхэмжлэгч болон Ш.О нар нь хууль ёсны өмчлөгчтэй буюу манай компанитай гэрээ байгуулаагүй төдийгүй төлбөрийг #4 шилжүүлээгүй байхад манай компани байрны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Мөн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хоёр нэхэмжлэгчтэй байх бөгөөд нэг нь нөгөөгөө төлөөлөх ямар нэгэн боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Ж.
З нь анх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасны дараа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нь мөн адил уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжпэл гаргаж, төлөөлж байгаа хүнийхээ эсрэг шаардлага гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй байх тул Жин Заурыгатун нь өөр этгээдээр төлөөлүүлэх, эсвэл өөрөө энэхүү хэрэгхянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна. Түүнчлэн нэхэмжпэлийн шаардлага туйлын тодорхой байх үед шүүх хэргийг хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэнэ. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь тодорхой бус буюу шаардагдах баримт, материал гэдэгт аль хариуцагчаас ямар баримт, материал шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн хэнээс, юуг, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд нэхэмжпэгч нарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Э нь Ө ХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09- ний өдөр 0 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, дүүргийн 0 дугаар хороо, 0 хорооллын 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, авто машины зогсоолын хамт захиалан бариулж гэрээний дагуу 90.000.000 төгрөг төлөх, гүйцэтгэгч уг барилгыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон болох нь тэдний хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн НРТ13С17 тоот гэрээ болон О.Э 90.000.000 төгрөгийг Ө ХХК-д төлсөн тус компанийн 2056 дугаар бүхий орлогын баримтын тасалбараар тогтоогдож байна.
Захиалагч О.Эөөрийн захиалсан дээрх орон сууцаа БНХАУ-ын иргэн Ж. З-д худалдахаар тохирч 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улмаар захиалагч БНХАУ-ын иргэн Ж.З нь дээрх орон сууцанд 2014 оны 12 дугаар сарын 02-нд нүүж орж, одоог хүртэл амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.З түүний эхнэр Ш.О нар нь Ө ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг авто машины зогсоолын хамт худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй удааширч байх тул тухайн орон сууцны шударга өмчлөгчийн хувьд байрныхаа өмчлөлийн гэрчилгээг шаардан авч цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэн уг орон сууц, авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээ, мөн өдөр 01/13 дугаартай захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу дуүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, хотхонд байрлах, 0 хувийн гүйцэтгэлтэй 0 хаягт байршилтай барилгыг бүхэлд нь Ющ ХХК-д шилжүүлж, уг гэрээний дагуу нэг талаас Ө ХХК гүйцэтгэгчээр, нөгөө талаас Ю ХК захиалагчаар хамтран ажиллаж, энэ ажпын дагуу Ө ХХК зарим байрыг өөрсдөө зарж, барилгын материал авч, Ю ХХК-иас авах ажлын хөлсөнд суутгана гэж тохиролцсны нэг нь О.Э-д дээрх хоёр өрөө орон сууцыг, зогсоолын хамт худалдсан гэх ба энэхүү барилга Ю ХХК- ийн өмч боловч Ө ХК өөрийн нэрээр худалдсан цөөн хэдэн орон сууцыг барилга бүрэн ашиглалтад орсны дараа Ю ХХК-тай тооцоо нийлж дуусаад гэрчилгээг гаргаж өгөхөөр харилцан тохирсон, одоо тооцоогоо дуусгахад цаг хугацааны жаахан асуудал байна, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж,
Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ө ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу дүүргийн 0 дугаар хороонд байрлах, хотхоны 0 тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг бүхэлд худалдан авч, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хууль ёсны өмчлөгч болсон, Ө ХХК нь манай өмчлөлийн байрыг барьж байгуулах туслан гүйцэтгэгч компани тул өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй, нэхэмжлэгч Ж.З, Ш.О нар нь манай компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй атлаа байрны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байгаа болно.
ӨXXК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцнуудыг ЮХХК-д худалдсан, үргэлжпүүлэн барихын тулд Ө ХХК гүйцэтгэгч, Ю ХХК захиалагчаар ажилласан болох нь тэдний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, захиалгаар барилга байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээ, Ю ХХК нь орон сууцны хотхоны 0 тоот хаягт байршилтай, 39605.76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ү-тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэдийгээр Ю ХХК дээрх барилгыг худалдан авсан, өмчлөгч нь мөн боловч Ө ХХК уг барилгын0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О.Э-тай орон сууц захиалан бариулах гэрээний дагуу худалдаж, тэрээр 90.000.000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар О.Э өөрийн захиалсан байрыг Ж. З-д худалдаж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Ө- ХХК, Ж-ай орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь тэдний хооронд байгуулсан гэрээ болон Ө ХХК- ийн захирал Л.Э-н шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Тухайн үед Ө ХХК нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилгаа ЮХХК-д худалдсан, улмаар уг барилгын гүйцэтгэгчээр ажилласан, Ө ХХК-ийн ерөнхий захирал Н.Т нь ЮХХК-ийн хувь эзэмшигч байх ба удирдлагын хэмжээнд тохиролцож цөөн хэдэн байрыг Ө ХХК бусдад худалдсаны нэг нь маргаан бүхий ХД-71 дүгээр байрны 64 тоотод байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц бөгөөд захиалагч О.Э, захиалсан байрыг Ж,З-д худалдаж, Ж.З нь ӨХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан үйл баримтууд хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба дээрх орон сууцыг захиалж, худалдан авч, мөнгийг төлсөнд захиалагч О.Э, худалдан авагч Ж нарыг буруутгах боломжгүй юм.
Учир нь Ө ХХК 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх орон сууцнуудыг Ю ХХК-д худалдаж, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уг барилгуудын 70 хувийн өмчлөгч, барьж дууссаны дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөгч нь болсон боловч 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О.Э-тай, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж-тай гэрээ байгуулснаас харахад хариуцагч Ө ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан гүйцэтгэгч Ө ХХК, захиалагч Ю ХХК-ийн удирдлагын хэмжээнд ярилцаж, цөөн хэдэн орон сууцыг Ө ХХК өөрийн нэрээр худалдаж, Ю ХХК- иас авах ажлын хөлсөнд суутгана гэж тохирч, орон сууцны барилга бүрэн ашиглалтад орсны дараа Ю ХХК-тай тооцоо нийлж, гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон байна гэж үзэхээр байна.
Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь Ө ХХК манай өмчлөлийн байрыг барьж байгуулах туслан гүйцэтгэгч компани тул өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй, нэхэмжлэгч Ж.З, Ш.О нар нь компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Ө ХХК нь орон сууц ашиглалтад орохоос өмнө нэхэмжлэгч Ж.З-тай гэрээ байгуулж, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар барилга, байгууламж, бариулах шинэчилсэн гэрээний дагуу захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд өглөг авлагын тооцоо байгаа талаар Ө ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул тус компани нь нэхэмжлэгчийн орон сууцны үнэнд төлсөн төлбөрийг Ю ХХК-д төлөх замаар тохиролцоо хийх боломжтой юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т... Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй гэж тус тус зааснаар захиалагч буюу худалдан авагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг төлсөн, орон сууцыг нэхэмжпэгчид хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх ба
нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн байх тул орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхтэй гэж үзнэ.
Ж.З, Ш.О нар нь гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр боловч орон сууц захиалгын гэрээг нөхөр Ж нь Ө ХХК-тай байгуулсан байх тул маргаан бүхий дээрх орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр Ж-ыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжпэгч нь гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, гаргах эрхтэй этгээд нь хариуцагч нар биш, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
ТОГТООХ нь:
З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй б