| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/179 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/179
2025 01 15 2025/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Т.О,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Г-ын Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2403 00000 0049 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод терсен, яс үндэс халх, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бетон арматурын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай. Урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаатай баривчлах ял,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 210 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан
Д овогт Г-ын А /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 24 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Доржийн гудамж Алтан булаг хивсний дэлгүүрийн хойд талын замд Toyota Ipsum маркийн ......УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр raprax хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “МТ колонк руу хойшоо эргэсэн гэдэг нь би хохирогчийг орилоод байхаар нь цагдаа дээр очих гэж л эргэсэн. Алцганаад утсаар яриад байна гэж байна хохирогчийг хэлээгүй ба надтай хамт явж байсан хоёр хүнийг хэлсэн юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: “Осол гарснаас хойш би маш их зовиур шаналалтай байгаа. Шөнө ч унтаж чадахгүй байгаа. Шагайндаа хадаас суулгуулсан ба баруун хөлний шагайн ясны далд хугарал үүсээд хадуулсан. Дахин хагалгаанд орно гэсэн ба надад маш хэцүү байна. Эмнэлэгт 20 орчим хоног хэвтсэн. Хүн алдаа гаргаж болно гэхдээ *******-ийн хувьд над руу нэг ч удаа залгаж байгаагүй. Эмч нарын зүгээс групп тогтооно гэж хэлсэн. Би одоо 3 хүүхэдтэй ба нөхөр маань тогтсон ажилгүй. Сэтгэл санааны хохирлоо хуульд зааснаар 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэхэмжилнэ” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.931 хувь согтолттой гэх тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О-ийн өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний 09 цагийн үед Их засгийн зүүн талын гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд гарч байсан. Зүүнээс баруун чиглэлийн 1 дүгээр эгнээнд явж байсан Т.Ipsum маркийн машин миний баруун хөл дээгүүр дараад, би бүтэн эргээд урагшаа хараад унасан. Унаад орилоод байж байтал машинаас 3 согтуу хүн гарч ирээд хүчээр машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед би өвдөлттэй байсан болохоор бодол толгойд орж ирээгүй ээ. Их засгийн баруун талын МТ клонкоор хойшоо эргээд зогсоод машин дотроо намайг орхиод 3-уулаа алга болчихсон. Би өндийгөөд харсан чинь 2 цагдаа явж байхаар нь тусламж гуйгаад хашхирсан. Намайг 2 цагдаа би унаагүй учраас “та энэ машинаараа явчих” гэж хэлээд явсан. Цагдаагийн хажууд хамт байсан 2 согтуу нь зугтаад явсан. Цагдаагийн хажууд намайг утсаар яриад ангалзаад явж байсан гэж гүтгэсэн. Тухайн жолоочийг намайг хамгийн ойрхон цэргийн эмнэлэг дээр хүргээд өг гэж гуйсан. Тэгээд явж байх замдаа хамаатан садан руугаа хэлсэн. Цэргийн нэгдсэн эмнэлгийн гадаа ирээд намайг “үүрээд буулгачихья” гээд байхаар нь дүүгээ ирэхээр бууя гэж хэлсэн. Манай санхүүгийн дарга Н, нягтлан бодогч У нар согтуу байхыг харсан. Манай дүү жолоочийн хажууд суугаад тухайн машины жолоочтой 11 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлэгт аваачсан. Хүлээн авахад нөгөө жолооч байж байгаад “машинаа зогсоолд тавиад ирье” гэж хэлээд зугтаад алга болсон. Цагдаад эмнэлэг дотор үзүүлж байхад дуудлага өгсөн. ... Миний баруун хөлийн шагай, нарийн шилбэ хэсгүүдээр хугарсан. Аарцаг, цээж хэсгээр хүндүүртэй байгаа. Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэвширтэл үнэртэй байсан. ...Ажлаа хийж чадахгүй байна. Эрүүл мэндийн хувьд хэцүү байна. Маш их гомдолтой байна. Хүнийг харж байх хэцүү байна. Эм тарианы төлбөр, цалин хөлс, сэтгэл санааны хохирол цаашид эмчилгээ хийлгэх зардлууд зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн: “.. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.О нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,648,520 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч *******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/
Гэрч Т.Б-ийн өгсөн: “... Өглөө ажил дээрээ очоод байж байтал манай эгч над руу залгаад орилж чарлаад “намайг авраарай” гээд утасдаад байсан. “Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр байна” гэсэн. Тэгээд очиход машины осолд орчихсон орилоод байж байсан. “Гэмтэл рүү явъя” гэж хэлээд гэмтэл рүү явсан. Гэмтэл рүү явж байхад жолоочийн амнаас нь архи үнэртэж байсан. Би машингүй болохоор жолоочийн хажууд суугаад явсан. Машин бариад явж байхад нь би “согтуу байна ш дээ, яагаад согтуу машин бариад байгаа юм бэ” гэхэд “би өчигдөр орой буудалд архи уусан юм аа” гэж хэлсэн. Тэгээд Түлэнхийн төв дээр очоод гэмтсэн хүний тэргэнцэр гаргаж ирээд, би эгчийгээ буулгаад, эгчийгээ түрэх шаардлагатай болохоор би үлдээд “чи зугтваа чам дээр асуудал чинь хүндрэнэ шүү, машинаа зогсоолд тавьчхаад ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би цаашаа орсон. Нөгөө жолооч тэгээд орж ирээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дэх тал/
Гэрч Ш.У-ын өгсөн: “... Тухайн өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирж явахад Санхүү дарга залгаад “О нягтлан ангийн ойролцоо аваарт орчихлоо” гэж ярьлаа “та ирж байгаа бол наагуураа хайгаад олоодхоо” гэж залгасан. Тэгээд би КТМС-ийн тэр хавиар тойроод Их засгийн урд ирж яваад О рүү залгаад байсан. Хэсэг хугацааны дараа утсаа аваад ярихад ярихгүй байсан. Тэгээд дахиад над руу залгаад “Цэргийн нэгдсэн эмнэлэг явж байна” гэж хэлсэн. Би Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр яваад очиход цэнхэр машин дотор ард талынх нь суудал шороо болчихсон орилоод хэвтэж байсан. Тэгэхэд ганц жолооч л байсан. Бид нарыг ирэхээс өмнө 2 хамт явж байсан хүн нь үлдсэн гэсэн. Тухайн жолоочтой ойртоод ярихад нүүр нүд нь бүлцийчихсэн шөнөжингөө архи уусан шинжтэй байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Ойртохоор сандраад байсан. “Шууд гэмтэл рүү явъя” гээд өөрийнх нь машинтай явуулаад би өөрийнхөө машиныг унаад явсан. Тэгээд очоод хүнээ буулгачхаад хаалганы хажууд зогсоод байхаар нь “энд машинаа тавиад ороод ирээ” гэж хэлээд би орсон. Тэгсэн жолооч орж ирэхгүй зугтаасан. Тэгээд огт ирээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.С-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14326 дугаар
1. Т.Оийн биед баруун шагайн хавчаар ясны далд хугарал, өвдөгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дахь тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 40917677 дугаар “...урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд хойд бүртгэлийн дугаарын гэрлийн суурь зориулалтын бус, урд хэсэгт зориулалтын бус лед гэрлээр тоноглосон, урд оврын гэрэл зориулалтын бус өнгөтэй, экологийн үзүүлэлт өндөр байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд хойд бүртгэлийн дугаарын гэрлийн суурь зориулалтын бус, урд хэсэгт зориулалтын бус лед гэрлээр тоноглосон, урд оврын гэрэл зориулалтын бус өнгөтэй, экологийн үзүүлэлт өндөр байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дахь тал/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т-ийн “А.T.Ipsum маркийн ......УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ терлийн зүйл хэрэглэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах үндэслэл болсон нь тогтоогдож байна. Б. Явган зорчигч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “. Шүүгдэгч ******* нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг өгсөн ба хохирогч баримтаар 1,772,348 төгрөгийн хохирол нэхэмжилсэн тул түүний зөрүү 272,348 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,648,520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлж 11,880,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16 дугаар зүйлүүдийг зөрчиж хохирогчид хохирол учруулсан. Тухайн заалтуудад явган зорчигч нь давуу эрхтэй байхыг хуульчилсан. Гэм буруу дээрээ маргахгүй ба, хэргийн зүйчлэл дээр ч маргахгүй байгаа. Хэргийн газар дээр осол гаргачаад цагдаа эмнэлэг дуудах ёстой боловч эмнэлэг болгон руу тойрч явсан нь буруу. Тиймээс улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогч баримтаар нэхэмжилсэн баримтаас 1,500,000 төгрөг төлсөн ба үлдэгдлийг нь төлүүлнэ. Мөн э\Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг мөн барагдуулна. Сэтгэцэд учирсан хохирлыг хохирогч “би хэдэн хувиар авна, гэж тогтоохгүй” гэв.
Б.А нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр raprax хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 2/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-8/
Жолооч 1.931 хувь согтолттой гэх тэмдэглэл /хх 12/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О-ийн өгсөн: “Зүүнээс баруун чиглэлийн 1 дүгээр эгнээнд явж байсан Т.Ipsum маркийн машин миний баруун хөлөн дээгүүр дараад, би бүтэн эргээд урагшаа хараад унасан. Унаад орилоод байж байтал машинаас 3 согтуу хүн гарч ирээд хүчээр машиндаа суулгаад аваад явсан. ...Их засгийн баруун талын МТ клонкоор хойшоо эргээд зогсоод машин дотроо намайг орхиод 3-уулаа алга болчихсон. Би өндийгөөд харсан чинь 2 цагдаа явж байхаар нь тусламж гуйгаад хашхирсан. Намайг 2 цагдаа “би унаагүй учраас та энэ машинаараа явчих” гэж хэлээд явсан. Цагдаагийн хажууд хамт байсан 2 согтуу нь зугтаад явсан. ...Хүлээн авахад нөгөө жолооч байж байгаад “машинаа зогсоолд тавиад ирье” гэж хэлээд зугтаад алга болсон.” гэх мэдүүлэг /хх 15/
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн: “.. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.О нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,648,520 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна” гэх мэдүүлэг /хх 39/
Гэрч Х.У-ынөгсөн: “...А гэх залуутай хамт явж байсан, “эмэгтэй хүнийг толиороо мөргөсөн” гэсэн би согтуу байсан. ...Ард суудал дээр нь архи асгачихаар нь намайг загнаж байгаад эмэгтэй хүнийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх 47/
Гэрч Т.Б-ийнөгсөн: “Тэгээд очиход машины осолд орчихсон орилоод байж байсан. ...Гэмтэл рүү явж байхад жолоочийн амнаас нь архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх 49/
Гэрч Ш.У-ын өгсөн: “... Тухайн өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирж явахад Санхүү дарга залгаад “О нягтлан ангийн ойролцоо аваарт орчихлоо” гэж ярилаа. ... Би ..................... эмнэлэг дээр яваад очиход цэнхэр машин дотор ард талынх нь суудал шороо болчихсон орилоод хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 52/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14326 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 61-62/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40917677 дүгнэлт /хх 69-70/
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1852 дугаар магадалгаа /хх 75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг боловч шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл болж байна.
Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Хохирогч Т.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд баримтаар 1,772,348 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг /хх 18/-ийг төлсөн байна. Шүүгдэгчээс 272,348 төгрөг гаргуулж хохирогчид олгох, мөн Эрүүл Мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан 1,648,520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдсон байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, ...зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,880,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч нь 1.900.000 төгрөгийг төлсөн /11.880.000-1.900.000=9.980.000+272,348 / байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 10,252,342 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор тогтов.
Хохирогч нь Хас банкнаас 2024 оны 11 сарын18-ны өдөр авсан зээлийг нэхэмжилж шүүхийн хэлэлцүүлэгт гэрээг нотлох баримтаар өгсөн боловч хохирогчийн өрхийн хэрэглээнд гэсэн зориулалтаар авсан зээл, түүний хүүг шүүгдэгч төлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж ялаар, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоолгох саналтай байна гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоос нийт 3,400,000 төгрөг төлсөн учраас харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна уу гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг нөхөн төлсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар зорчих эрх хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар 1, 2 дахь хэсэгт журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн *******-ийн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-ийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1 дэх хэсэг 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 272,348 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар 9.980,000 төгрөг, нийт
10,252,348 /арван сая, хоёр зуун тавин хоёр мянга, гурван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-д , мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497,1 дэх хэсэг 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1,648,520 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА