| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/298 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Я.Батбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/298
2025 01 27 2025/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б,
улсын яллагч Ч.Батбаатар,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ,
насанд хүрээгүй Э.А-ийнхууль ёсны төлөөлөгч П.Б,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Дгийн Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2403 00304 0868 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Дгийн П, /РД:.................... /
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв номын сангийн уулзвараар явж байсан чинь урд машин зүүн эргэхээр нь би дагаад явахад маш хурдтай Суррон гарч ирээд мөргөсөн. Тэгээд буугаад харахад насанд хүрээгүй хоёр хүүхэд байсан. Би зам хаасан байсан учраас замаа чөлөөлье гэж хэлээд замын хажууд байх модон сандал дээр суулгахад насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн хамраас нь цус гарч байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудъя гэж хэлэхэд “цагдаа битгий дуудаарай, би эмээгийнхээ төрсөн өдөрт яараад явж байсан юм, өмнө нь би осол гаргаж байсан болохоор цагдаа л битгий дуудаарай” гэж хэлэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Гэмт хэргийн талаар маргахгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн аав байна. Уг хэрэг 2024 оны 5 дугаар сард болсон. Өнөөдөр шүүгдэгчийн зүгээс мөнгө төгрөг өгнө өгөхгүй л гэж яриад байна. Миний охин осол гарснаас хойш 2 удаа ухаан алдаж унасан. Энэ ослоос болоод миний охин цаашдаа унаж татдаг болох вий гэж айж байна. Яагаад тухайн үед хүүхдийн хамраас цус гараад байхад нь орхиод явж байгаа юм бэ. Сүүлд бид замын цагдаа дээр очиж уулзахдаа маргалдсан. Учир нь өмгөөлөгч нь “танай хүүхэд яагаад Суррон унаж явсан юм, хохино” гэж хэлсэн. Хэрэг гарснаас хойш нэг ч яриагүй. Нэг удаа ярихдаа шүүгдэгчийн ээж нь над руу залгаад “танай хүүхэд, манай хүүхдийн машиныг мөргөөд, цонхыг нь хагалчихсан байна” гэж хэлсэн. Анхны Сурроны үнэлгээ дээр шүүгдэгч нарын зүгээс дахин маргаж байсан. Надад бол Сурроны үнэ мөнгө хамаагүй, хүүхдийн эрүүл мэнд л чухал байна. Миний охин жилд 100,000,000 орчим төгрөгийн төлбөртэй сургуульд явдаг ба хичээлээсээ хоцрох асуудал үүссэн” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 9-14 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн өгсөн: ”Тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16-17 цагийн хооронд би хүүхдийн 100-гаас гараад гэр лүүгээ харихаар найз А-ийн хамтаар Суррон маркийн цахилгаан мотоциклоор явж байсан. Тэгээд Драмын театрын хойд талд байдаr Айриш паб руу орох уулзвар хэсгийн харалдаа ирэхэд тэр уулзвараар нэг машин миний урдуур эргэсэн тэгээд би яг ард талаар нь гарах үед гэнэт нэг машин эсрэг урсгалаас ороод ирсэн тэгээд би тоормосоо базаад тулаад ирсэн байсан учраас зогсож амжилгүй мөргөлдсөн. Тэгээд нэг мэдэхэд би газарт унасан байсан. Яаж унаснаа бол мэдэхгүй байна, зүүн хөл хэсгийг Суррон дараад унасан байсан. Сурроноо түлхэх гэхэд би дийлэхгүй байсан, нөгөө хар машины жолооч нь бууж ирээд Сурроныг босгож өгөөд “замаа чөлөөлцгөөе” гээд Сурроныг замаас гаргаад Амирлан бид хоёрыг замын хажуу талын сандал дээр суулгасан. ...Би арай гайгүй болоод тэр ахад “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр жолооч “миний буруу, ахыгаа уучлаарай” гэж хэлж байсан. Тэгээд тэндээ нэлээн удаан сууж байхад жолооч ахтай цуг явж байсан хүн нь “чи ч гайгүй байна аа, тэр машины шилийг хардаа, чи мөргөхдөө толгойгоороо мөргөөд унасан” гэж хэлж байсан. Тухайн үед би маш их сандарсан байсан. Тэгээд байж байтал тэр жолооч ах “ядаж гэрт нь хүргэж өгөх үү” гээд А-ийн гэрт нь хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 20 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн: “...Б. миний төрсөн охин. Ослын талаар маргааш нь охинтойгоо уулзаад мэдсэн. Охин намайг чигээрээ явж байхад миний урдуур нэг машин эргэж орж ирээд мөргөлдсөн гэж хэлсэн. ...Гомдолтой байна. Эрүүл мэндийн хохирол, Сурроны хохирол, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх- ийн 18 дахь тал/,
Насанд хүрээгүй Э.А-ийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн өгсөн: “Э.А миний төрсөн охин. Ослын талаар мэдэхгүй. ...Манай охины биед ил харагдах зүүн талын ташаа, хөл шилбэ, хэсгээрээ хөхөрсөн байсан. ...Гомдолтой байна. Охиныхоо эрүүл мэндийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 24 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.А-ийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16-17 цагийн хооронд би найз Нгийн хамтаар хүүхдийн 100-гаас Нгийн аавын ажлаас гараад манай гэр лүү харихаар явж байх замд хүүхдийн 100-с Төв номын сангийн уулзвар луу нийлэх хэсэг дөхөж байхад нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн. Тэр мөргөлдөх үед Н-гийн ард сундаллаж явсан. Мөргөлдсөн машины ар талын хаалганы орчимд газарт унасан байсан. Осол болсны дараа нөгөө машины жолооч ах “замаа чөлөөлье” гээд зам чөлөөлөөд Нгийн хамраас цус гараад байхаар нь салфетка авч ирж өгөөд, дараа нь бид хоёрыг манай гэрт хүргэж өгөөд явсан. Ослын улмаас миний хүзүү хөшсөн юм шиг болсон, зүүн ташаа хэсэгт өвдөж байсан гэртээ очоод харахад хөхөрч зулгарсан байсан. Мөн өвдөг шагай хэсэгт бас хөхөрсөн байсан. Тухайн үед Н Сурроноо жолоодоод явж байсан. Би сундалж явсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 25-26 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 565,180 төгрөг гарсныг яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 30 дахь тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6555 дугаар
3.А-ийн биед баруун өвдөг, зүүн ташаа, гуянд цус хуралт, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
эрүүл мэндийн түр хугацаагааp сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 37-38 дахь тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6556 дугаар
Б.Н-ийн биед зүүн шилбэний булчингийн урагдал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 45-47 дахь тал/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 991 дүгээр
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6556 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Н-ийн биед тухайн үед зүүн шилбэний булчингийн урагдал, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн гуянд зулгаралт, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл учирчээ... 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр учирсан гэмтлүүд нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 149-152 дахь тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, /1 хх-ийн 177-179 дэх тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Суррон маркийн цахилгаан дугуйнд 545,000 төгрөгийн шууд, 625,000 төгрөгийн нийт хохирол учирсан гэж тайлан, /1 хх-ийн 248-250 дахь тал/
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1570 дугаар
“... Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1.4-т 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно /1.2. (үргэлжилсэн өргөн шугам)- зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ, Жолооч ******* нь хөдөлгөөн үргэлжилж байгаад үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэж байгаа нь хяналтын камерын бичлэг дээр харагддаг/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” rэх магадалгаа, /1 хх-ийн 125-129 дэх тал/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийнмэдүүлэг /1 хх-ийн 2 дахь тал/, 1 хх-ийн 32, 1 хх-ийн 183, ял шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /1 хх-ийн 184-185 дахь тал/, 77, 194, Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 248-250 дахь тал/, 2 хх-ийн 13 дахь тал зэрэг баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Драмын театрын баруун хойд талын уулзварт 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 52 минутын орчимд Тоёота приүс 30 маркийн ............... УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Суррон маркийн цахилгаан мотортой унадаг дугуйтай мөргөлдөж, цахилгаан дугуйны жолооч Б.Н-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 1,736,000 нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь 5,000,000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 5,000,000 өгсөн ба үүнээс эрүүл мэндэд зарцуулсан 1,736,000 төгрөгийг хасаж, зөрүү 9,936,000 төгрөгийг гаргуулж Б.Н-д олгуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулах, хууль ёсны төлөөлөгч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй. Бүх шатанд гомдол гаргасан хэргийг хянан шийдвэрлэхэд удаашруулсан нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс л шалтгаалсан. Шүүх хуралдаан болох гэхээр л хохирол төлнө гэж хүсэлт гаргадаг. Тиймээс хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж үзэж байна. Б.А-ийн зүгээс эмнэлгийн байгууллагад хандаад эмнэлгийн тусламж үзүүлээд явж байгаа. Гэхдээ шүүхэд баримтаар нэхэмжилсэнгүй. Тиймээс эхний саналаа дэмжиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “Уг шүүх хуралдаан дээр гэм буруу болон зүйчлэл дээрээ маргахгүй. Шүүхийн талаас харгалзан үзэх ёстой зүйл гэж байгаа. Гэмт хэрэг гарахад шалтгаалсан хүчин зүйлс байгаа. Энэ нь цаашлаад эрүүгийн хариуцлага, хохирол хор уршигт нөлөөлнө. Гэм бурууг тогтооход нөлөөлөх зүйл байхгүй. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн багаар буюу 13 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 1,111,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Сурроны 625,000 төгрөг зэргийг шүүгдэгчээс өгсөн 5,000,000 төгрөгөөс хасуулах саналтай байна. Нийт 8,583,000 төгрөгийн үнэлгээнээс 1,735,000 төгрөгийг нэмээд 5,315,000 төгрөгийн бодит хохирол үлдэж байна гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 52 минутын орчимд Тоёота приус-30 маркийн ..........УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Суррон маркийн цахилгаан мотортой унадаг дугуйтай мөргөлдөж цахилгаан дугуйны жолооч Б.Н-ийнэрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч Э.А-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 1.4 "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Суррон маркийн цахилгаан мотортой унадаг дугуйтай мөргөлдөж цахилгаан дугуйны жолооч Б.Н-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх 9-14/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн өгсөн: ”...гэнэт нэг машин эсрэг урсгалаас ороод ирсэн. Тэгээд би тоормосоо базаад тулаад ирсэн байсан учраас зогсож амжилгүй мөргөлдсөн. Тэгээд нэг мэдэхэд би газарт унасан байсан. Яаж унаснаа бол мэдэхгүй байна, зүүн хөл хэсгийг Суррон дараад унасан байсан. Сурроноо түлхэх гэхэд би дийлэхгүй байсан” гэх мэдүүлэг, /1 хх 20/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн: “Охин “намайг чигээрээ явж байхад миний урдуур нэг машин эргэж орж ирээд мөргөлдсөн” гэж хэлсэн. ...Гомдолтой байна. Эрүүл мэндийн хохирол, Сурроны хохирол, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх- ийн 18 дахь тал/,
Насанд хүрээгүй Э.А-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б-ийн өгсөн: “Манай охины биед ил харагдах зүүн талын ташаа, хөл шилбэ, хэсгээрээ хөхөрсөн байсан. ...Гомдолтой байна. Охиныхоо эрүүл мэндийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /1 хх 24/,
Насанд хүрээгүй Э.А-ийн өгсөн: “Ослын улмаас миний хүзүү хөшсөн юм шиг болсон, зүүн ташаа хэсэгт өвдөж байсан гэртээ очоод харахад хөхөрч зулгарсан байсан. Мөн өвдөг, шагай хэсэгт бас хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг, /1 хх 25-26/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь эрүүл мэндийн даатгалаас эмчилгээ үйлчилгээ авсан” гэх мэдүүлэг, /1 хх 30/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6555 дугаар дүгнэлт, /1 хх 37-38/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6556 дугаар дүгнэлт, /1 хх- 45-47/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 991 дүгээр дүгнэлт, /1 хх 149-152/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, /1 хх 177-17/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /1 хх 248-250/
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1570 дугаар магадалгаа, /1 хх 125-129/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд *******-ын үйлдэлд Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Н нь Суррон маркийн цахилгаан мотортой унадаг дугуй жолоодож явахдаа буюу хэрэг учрал болоход 15 нас 6 сар 23 хоногтой /хх 201/ байсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд гэсэн заалтыг зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Насанд хүрээгүй Э.А-ийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н нь Эрүүл мэндийн төвөөс 565,180 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Мөн хохирогчийн унаж явсан Суррон маркийн цахилгаан дугуйны гэмтэл 625,000 төгрөгийн хохирол, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шинжилгээ хийлгэсэн /772,000+339,000=1,111,000/ төгрөг 1,111,000, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан зардал 615,000 төгрөг нийт 2,351,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар /хх 198/ зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу буюу Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн ...тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.” гэж заасан байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөг хохирогчид олгох нь зүйтэй байна.
Үүнээс шүүх сэтгэцэд учирсан хохирол 8,580,000 төгрөг дээр шинжилгээ хийлгэсэн зардал, эд хөрөнгөнд учирсан хохирол, үнэлгээ хийлгэсэн зардал 2,351,000 төгрөг, нийт 10,931,000 төгрөгөөс шүүгдэгчээс хохирол тооцуулахаар өгсөн 5,000,000 төгрөгийг хасаж нийт 5,931,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 708 дугаар дүгнэлтээр шүүгдэгч ******* нь шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр, засрал сайжралын байдалтай байна гэсэн байх боловч ******* нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна /1хх 97, 99/ байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй Э.А-ийнхууль ёсны төлөөлөгч П.Б нь тухайн үед гарсан шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа, насанд хүрээгүй хохирогч Б.Н, хууль ёсны төлөөлөгч Б.Б нар цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж , 2 жилийн хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялын хүрээг Баянзүрх дүүргээр хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт ороогүй ба улсын яллагчийн зүгээс нэмэгдэл ялын санал гаргалаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдал байгаа учраас хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч залуу хүн ба цаашид суралцах хүсэл эрмэлзэл байгаа гадаад улс руу мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс торгуулийн шийтгэл оногдуулахыг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой оршин суух хаягтай тиймээс хөнгөн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, насанд хүрээгүй хохирогчийн буруутай үйлдэл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-гийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар ******* нь оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******үрэвдагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Насанд хүрээгүй Э.А-ийнхууль ёсны төлөөлөгч П.Б нь тухайн үед гарсан шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа, насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 5,931,000 /таван сая есөн зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нарт олгох, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 565,180 /таван зуун жаран таван мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА