Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2019/00720

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2019/00720

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2-р баг *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******/-д холбогдох

Гэм хорын хохирол 1,948,813 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 07 сарын19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хотруу ажлаар явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Нарийн хөндий гэх газар өөрийн Nissan Tida маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд явах уед Орхон аймгийн харьяат Б,Батзаяа гэгч нь эсрзг урсгалаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж sonata-6 маркын улсын дугаартай машинаар миний машиныг мөргөж миний бие эрхтэн болон сэтгэл санаа эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулан өнөөдрийг хуртэл нэг ч төгрөг өгөхгуй хохироож байна.

Тухайн хэрэг учрал болох үед цагдаагийн ажилтан ирж зохих ажиллагааг хийж гаг Эсрэг урсгалаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мөн өөрийн эзэмшилийн бус машиныг жолоодож явсан гэх мэт 100% буруутайг тогтоосон. Миний бие нь тухайн өдөр тус Баянгол сумын эмнэлгийн яаралтай тусламжийг авч мөн тэр өдрийн орой нь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2017 оны 07 сарын 20-ноос 07 сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын "Ачтан" эмнэлэгт 07 сарын 31-нээс 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд West уламжлалтын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Гэвч миний биеийн байдал муудаж ослоос үүдсэн гэмтлээс шалтгаалж мэс засалд орох болсон тул дахин Улаанбаатар хотод "Ачтан" эмнэлэгт хэвтэн 2017 оны 08 сарын11-нд мэс засалд орсон.Энэ хугацаанд нь нэг ч удаа надтай холбогдоогүй бөгөбд мэс засалд орохын өмнө Улаанбаатар хотод нэг удаа уулзан эмчилгээний зардал гаргаж өгөөч гэж гуйсан боловч харин миний өөдөөс танд өгөх мөнгө алга надад сая төгрөг байна, танд өгч чадахгүй миний хүүхэд хатгаа авчихаад байна тийм учраас би еөрийнхөэ хүүхдийг эмчлүүлнэ гэсэн хариу өгсөн тул би гэрлүүгээ буцан Ерөө луү ирж өөрийн тэтгэврийн зээлийг авч очин мэс эасалд орсон. нь миний эмчилгээний зардал ослоос үүдэн надад гарч байгаа хохирол зардалыг төлж намайг хохиролгүй болгох ёстой боловвч машинд гарсан эвдрэлийг гүйцэт засаагүй. Улаанбаатар хотод дэнжийн мянгын орчим нэг айлын хашаанд цасанд дарагдсан байдалтайгаар 11 дүгээр сард олж авсан /зарим засварыг би өөрөөсөө мөнгө гарган зассан болно/ Миний биенд гарсан гэмтэл, сэтгэл санааны хохиролд одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна.

Миний бие нь тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэн орон нутагтаа ирсэн боловч одоо болтол бие маань сайн тэнхэрч өгөхгүй байгаа бөгөөд би өөрөө тэтгэврийн мөнгөөр амьдардаг тул ихэнхи мөнгөө эмэнд зарцуулж байна. Иймд ******* би гаас ослын дараах эмчилгээний зардал 1.264.000 төгрөг, тухайн уед Зуүнхараагийн цагдаагийн газарт хэрэг шийдвэрлэгдэж байсан тул Зүүнхараа луу явсан зардал 225.812 төгрөг, эмний мөнгө 30.251 төгрөг эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, машинд гаргасан зардал 177.500 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 3 сарын 191.782 төгрөг, нийт 1.948.813 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд эмчилгээний болон бусад зардал болох нийт 1.948.813 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* надаас хохиролд 1.948.813 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Үүнд: 1. 2017-07-19-ны өдөр авто ослын улмаас *******ийн авто машинд эвдрэл гарсан учир би өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний авто машиныг Улаанбаатар хотод бүрэн засварт оруулж өгсөн учир авто машины 177.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.******* банк хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж банкны өмнө зээл болон хүү төлөх үүрэг зээлдэгч болох *******т байгаа учир би түүний өмнөөс түүний зээлдэж авсан зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй учир зээлийн хүү гэж нэхсэн 191.782 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

З.Эмчилгээ,хүнсний зүйлийн үнэ гэж нийт 1.264.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.Нэхэмжлэгч *******ийн биед учирсан гэмтэлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр түүний биед тархи доргилт,хэвлийн өмнөд өөхөн эд дэх цусан хураа,баруун хөхөнд нь цус хуралт бүхий гэмтэл үүссэн гэсэн дүгнэлт гарсан байсан.

Дээрх гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан. Тухайн үед эмчилгээний зардалд төлбөр өгөх гэтэл тухайн үед мөнгө авахгүй байсан.*******ийн нэхэмжлэлээс харахад 2 удаа эмнэлэгт хэвтэж нэг удаа бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэжээ.Эмчилгээний зардлын хувьд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн төлөх болно.

4.Эдгээрээс 59.468 төгрөгийн хүнс авч идсэний төлбөр гэжээ.Энэ төлбөрийг мөн хариуцан төлөх үндэслэл байхгүй.

5.Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Баянгол сум ороход нийт замын зардал нь 225.812 төгрөг гарах учиргүй юм.Үүнийг мөн бодит зардлын баримтуудыг үндэслэн төлөх болно.

Одоогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 428.750 төгрөг болж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж хариуцагч гаас гэм хорын хохирол 1.948.813 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Б,Батзаяа 2017 оны 07 сарын19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Нарийн хөндий гэх газар Nissan Tida маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан нэхэмжлэгч *******ийг эсрзг урсгалаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж sonata-6 маркын улсын дугаартай машинаараа мөргөж бие эрхтэнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

Тухайн хэрэг учрал болох үед Замын цагдаагийн ажилтан хэргийн газар ирж зохих ажиллагааг хийн гаг Эсрэг урсгалаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мөн өөрийн эзэмшилийн бус машиныг жолоодож явсан болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч нь гэмтэл авсны улмаас 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой нь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу 2017 оны 07 сарын 20-ноос 07 сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын "Ачтан" эмнэлэгт 07 сарын 31-нээс 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд West уламжлалтын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн.

Гэвч түүний биеийн байдал муудаж ослоос үүдсэн гэмтлээс шалтгаалж мэс засалд орох болсон тул "Ачтан" эмнэлэгт дахин хэвтэж эмчлүүлсэн болон 2017 оны 08 сарын11-ны өдөр мэс засалд орсон талаарх баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Энэ хугацаанд нь нэг ч удаа надтай холбогдоогүй бөгөбд мэс засалд орохын өмнө Улаанбаатар хотод нэг удаа уулзан эмчилгээний зардал гаргаж өгөөч гэж гуйсан боловч өгч чадахгүй гэсэн хариу өгсөн тул би гэр лүүгээ буцан Ерөө луү ирж өөрийн тэтгэврийн зээлийг авч очин мэс эасалд орсон. Хариуцагч нь эмчилгээний зардал ослоос үүдэн гарч байгаа хохирол зардлыг төлж хохиролгүй болгох ёстой боловч машинд гарсан эвдрэлийг гүйцэт засаагүй. Улаанбаатар хотод дэнжийн мянгын орчим нэг айлын хашаанд цасанд дарагдсан байдалтайгаар 11 дүгээр сард олж авсан. /зарим засварыг би өөрөөсөө мөнгө гарган зассан болно/ Миний биед гарсан гэмтэл, сэтгэл санааны хохиролд одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ослын дараах эмчилгээний зардал 1.264.000 төгрөг, тухайн уед Зуүнхараагийн цагдаагийн газарт хэрэг шийдвэрлэгдэж байсан тул Зүүнхараа луу явсан зардал 225.812 төгрөг, эм тарианы мөнгө 30.251 төгрөг эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, машинд засвар хийсэн зардал 177.500 төгрөг, тэтгэврийн зээлийн 3 сарын хүү 191.782 төгрөг, нийт 1.948.813 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүх дээрх зардалуудаас Ачтан эмнэлэгт эмчлүүлсэний зардал 1.091.500 төгрөг, бензины зардал 205.810 төгрөг, Монос эмийн сангаас авсан эм тариа 30.251 төгрөг, машины сэлбэг 177.500 төгрөг, нийт 1.505.063 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 443.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд нь тархиндаа харвалттай байсан үүнтэй холбоотой эмчилгээ, бариа засал хийлгэсэн гэж эмчилгээний зардлыг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан гаас 1.505.063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 443.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,131 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,031 төгрөг, гаруулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА

Р.ҮҮРИЙНТУЯА