2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

 

 

2025       02         04                                        2025/ШЦТ/386

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр

улсын яллагч: Б.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч: Б.Н,

гэрч: О.З,

шүүгдэгч: Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан нарыг оролцуулан эрүүгийн ......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Д.Н

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 2 охины хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч: Ш овогт А.Б

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч: Б овогт Ч.Б

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талааршүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .....................газрын даргаар буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ зохион байгуулагчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .....................газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа шүүгдэгч Д.Нг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд нь шүүгдэгч Ч.Бтай гэрээг бэлтгэх, бэлнээр мөнгийг шүүгдэгч Ч.Баас авч, шүүгдэгч нарт оногдох мөнгөний хувь хэмжээг тогтоон, тараан өгөхөөс гадна өөртөө тодорхой хувийг авч хувьдаа ашиглах зэргээр хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Д.Нг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд нь шүүгдэгч А.Бтэй гэрээг бэлтгэхэд нь хамтран боловсруулах, бусдын болон өөрийн дансаар, эсхүл бэлнээр мөнгийг авч шүүгдэгч А.Бд дамжуулан өгөх, өөртөө хуваарилагдан ирсэн тодорхой хувь болох мөнгийг авч хувьдаа ашиглах зэргээр бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт

 

Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .....................газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Н, ерөнхий нягтлан бодогч шүүгдэгч А.Б,  шүүгдэгч Ч.Б нар нь хамтран “..........” ХХК-ийн захирал иргэний хариуцагч, гэрч Х.Бтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .....................газарт ..................... хэрэгсэл авах нэрийдлээр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн аваагүй атлаа авсан мэт актыг үйлдэж, гэрээний төлбөр 19,420,000 төгрөгийг “..........” ХХК-ийн Хас банкны дансанд 2022 оны 12 дугаар сарын 26 өдөр шилжүүлжээ. Улмаар “..........” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх 10 хувь 1,942,000 төгрөгийг дансандаа үлдээж, үлдэх 17,478,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Болбаатарын ажлын найз гэрч С.Агийн эзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буцаан шилжүүлжээ. Шүүгдэгч Ч.Б нь тэр өдрөө 1,924,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дансаар, 15,536,000 төгрөгийг бэлнээр гэрч С.Агээр шилжүүлүүлэн болон гаргуулан тус тус авсан байна.

Дээрх 17,478,000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Б нь 2,913,000 төгрөгийг, шүүгдэгч А.Б нь 3,065,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Н нь 11.500.000 төгрөгийг тус тус авч хувьдаа ашигласан гэмт үйлдлүүд хийсэн үйл баримт нь дараах:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг,

-шүүгдэгч А.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тухайн бараа материалыг би нийлүүлэх байсан. Тэр талаар Н, Б нар мэдэж байсан. Тухайн бараа материалыг Монгол дахь эм ханган нийлүүлэх байгууллагаас олж өгнө гэж бодож байсан боловч тухайн бараа нь байхгүй байсан...Жилийн эцэс болж байна гэрээ хийх боломжтой газрууд судалж 2-3 үнийн санал өгөх гэрээ байгуулах газрууд судал гэсэн үүрэг чиглэл өгсөн...тухайн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж мөнгө гаргахад 25 хувийг авах талаар танилцуулсан. Ингээд намайг 2-3 сая төгрөгийг аваад үлдсэнийг өгчих гэж хэлсэн...Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Циркийн хойд талын 50-р дэлгүүрийн 2 давхарт байх Худалдаа хөгжлийн банк дотор Баас 14,565,000 төгрөгийг хар өнгийн уутанд бэлнээр аваад Багшийн дээд “............... өрөөндөө шүүгээндээ хадгалсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн мөнгөнөөс 3,065,000 төгрөгийг өөртөө аваад үлдэгдэл 11,500,000 төгрөгийг бэлнээр алаг өнгөтэй буяны ажлын цаасан торонд хийгээд 17 цагийн үед Д.Н даргын өрөөнд оруулж өөрт нь өгсөн. Д.Н даргад энэ нөгөө компаниас бэлнээр гаргаж ирсэн мөнгө гэхэд аан за гэж хэлээд аваад ширээн дээрээ тавьсан. Тэгээд би гараад явсан...тэр үед Д.Н дарга тэгвэл энэ аж ахуйн нэгжээс шууд мөнгийг нь гаргуулж авах боломж байгаа эсэхийг асуучих гэхээр нь би Баас бараа материал нийлүүлэхгүйгээр гэрээ байгуулаад мөнгийг нь гаргуулж авах боломжтой эсэх талаар асуухад 25 хувийг нь авч үлдэх боломжтой гэсэн. Д.Н даргад 25 хувийг нь авч үлдээд үлдсэн мөнгийг гаргаж өгч болно гэсэн хариу өгсөн талаар хэлэхэд за тэгвэл “..........” ХХК-тай гэрээ байгуулаад надад 11 сая төгрөгийг гаргаад өгчих бараа материалыг нь он гаргаад нөхөөд аваад өгье компанийн 25 хувийг өгөөд үлдэгдлийг нь чи өөртөө авчих гэсэн зүйлийг хэлсэн...Д.Нгийн үүрэг даалгаврын дагуу 11 сая төгрөгийг өөрт нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 245-246 хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 221 хуудас),

-шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх Б надаас гэрээ хийх гэсэн юм гэрээ хийх газар байгаа юу гэхээр нь надад тийм газар байхгүй хүнээс асууж өгье гэж хэлж байсан. Найз Т .....................ын газартай бараа материал нийлүүлэх ажил байгаа юм байна. тэр талаар хамтарч ажиллах газар байгаа болов уу гэж асуухад Т надад “..........” ХХК-г олж өгсөн. “..........” болон ..................... хэрэгслийн газар гэрээгээ байгуулсан. Анх бараа материал нийлүүлэхгүй байх талаар мэдээгүй байсан бөгөөд гэрээний дагуу бараа материалаа нийлүүлнэ гэж ойлгосон...1,942,000 төгрөгийг өөрийн дансаар аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Бэлнээр 971,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дотроо Бэс аваад тухайн мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Ингээд 14,565,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бд Циркийн худалдаа хөгжлийн банкны гадаа өгсөн. Б тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 14-15 хуудас),

- хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эм шинжлэх лабораторийн зүгээс манай дээр бараа материал нийлүүлэх талаар гэрээ байгуулаад одоог хүртэл бараа материал байхгүй, мөнгө нь шилжсэн мөн бараа хүлээн авсан талаар гарын үсэг зурж баталгаажуулсан байна шалгаж өгнө үү гэх хүсэлтийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тухайн асуудалд дотоод аудитын шалгалт явуулсан. Шалгахад тухайн үед ..................... зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Н нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..........” ХХК-тай “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх талаар гэрээ” байгуулсан. Тус гэрээг төлөөлж ахлах нягтлан бодогч Б, тухайн үеийн лабораторийн даргаар ажиллаж байсан СЗ, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Г нар манай газрыг төлөөлж “..........” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Тус гэрээ нь 10 зүйл 1 хавсралтаас бүрдсэн нийт 6 хуудас бүхий ............... дугаартай гэрээ байсан. Гэрээг үзэхэд 4.1-д гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байсан. 19,420,000 төгрөгийг Хас банкны ............... тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гүйлгээг хийж төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт худалдан авагч тал нь буюу манай байгууллага бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж акт үйлдсэнээр үнийн дүнг 100 хувь шилжүүлнэ гэж заасан гэвч өнөөдрийг хүртэл нийлүүлэгч талаас гэрээний хавсралтад 6 нэр төрлийн 19,420,000 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлээгүй байсан...Холбоотой хүмүүсээс тодруулга авахад Ш.С нь эдгээр бараа материалын тухайд 40-50 жил хэрэглэх бараа материал байна ийм хэрэгцээ шаардлага байхгүй, бид нар эдгээр барааг ажлын хэрэгцээнд авъя гэж хүсээгүй, энэ талаар нягтлан бодогч А.Бд хэлэхэд оронд нь дуртай юмнуудаа авчих гэж хэлсэн. Л ажиллаж байсан О.СЗыг эмнэлэгт хэвтэж байхад жолооч Оыг явуулж гарын үсэг зуруулсан юм байна лээ. Ийм хэмжээгээр хэрэгцээ шаардлагагүй бараа материал нийлүүлэхээр гэрээ байгуулсан явдал нь Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн тайлбарыг өгсөн. Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Гоос тайлбар авахад тухайн өдөр би эмчийн магадалгаатай өвчтэй гэртээ байхад Д.Н дарга утсаар холбогдож Төрийн сан хаагдах гээд байна яаралтай гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд тэр орой жолооч О гэрийн гадаа ирж дугаарласан бусад хүмүүсийн гарын үсэг зурчихсан гэрээг надад зуруулсан гэсэн тайлбарыг өгсөн. Нярав Заас тодруулга авахад Бараа материал хүлээлцэх актад гарын үсэг барааны төлбөр нь оны эцэст хийх болсонтой холбогдуулан санхүү орлогод аваарай гээд орлогод авхуулсан. Төрийн сан мөнгө татах гээд байна няравын гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлээд зөвхөн гарын үсэг зурах хэсгийг харуулаад гарын үсэг зуруулсан гэсэн тайлбарыг өгсөн. ..Манай байгууллага 19,420,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн бараа байхгүй, мөнгө байхгүй учраас энэ мөнгийг буруутай этгээдүүдээс гаргуулан авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 159-160 хуудас),

- гэрч О.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- гэрч О.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тооцооны нягтлан бодогч Т надад “..........” ХХК-ийн нэртэй орлогод оруулах 19,420,000 төгрөгийн бараа материалын нэртэй баримтыг надад энийг орлогод ав энэ бараа материал нь ирж байгаа гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай ерөнхий нягтлан бодогч Б он дуусаж төрийн сан мөнгөө татах гээд байна. Эдгээр гэрээн дээр таны гарын үсэг дутуу байна гээд давхарлаад тавьсан байсан олон гэрээн дээрээс 2-3 цаасыг сөхөж байгаад 3-4 хуудас дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед ямар учиртай гэрээ байсан, юун дээр гарын үсэг зурж байгаа талаараа мэдээгүй. 2023 оны 01 сард би бараа материалаа шүүж үзэхэд “..........” ХХК-иас би ямар нэгэн бараа материал хүлээж аваагүй байсан. Ингээд Л шинжээч Н рүү яриад .......... ХХК-иас бараа материал хүлээж авсан уу гэхэд “ямар нэгэн бараа материал хүлээж аваагүй, мэдэхгүй байна манайд ийм бараа орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ерөнхий нягтлан бодогч А.Бэс “..........” ХХК бараа материалаа нийлүүлээгүй байна гэхэд “Замдаа явж байгаа гэсэн удахгүй ирнэ тэгэхээр нь хүлээгээд ав гэж хэлсэн”. Түүнээс хойш 3 cap орчмын дараа ерөнхий нягтлан бодогч А.Б “..........”-ийн бараа материал ирсэн байна хүлээж ав гэхээр нь би ла Нтэй утсаар яриад бараа материалаа хүлээж авах талаар хэлэхэд “Манайх наад бараа материалыг авахгүй, манай захиалаагүй, наадах чинь манай 50 жилийн нөөц байна бид нар захиалга өгөөгүй учраас авч чадахгүй ’’ гэсэн. Би ерөнхий нягтлан бодогч Бд хандаж “Л авахгүй, бид нар захиалаагүй гээд байна” гэхэд “Тэгвэл ямар урвалж бодис хэрэгтэй байгаа юм тэрийг надад бичээд өг” гэхэд Н бичиж өгөөгүй сүүлд компьютер хэрэгтэй талаараа хэлсэн байсан. Тэгээд “..........” ХХК-иас дээрх бараа материалыг хүлээж аваагүй харин архивд байгаа акт дээр барааг хүлээж авсан талаар миний гарын үсэгтэй баримт байгаа. Л хэрэгцээтэй бараа материалыг захиалахдаа лабораториос ерөнхий нягтланд хүсэлтээ өгдөг түүний дагуу бараа материалыг захиалдаг юм. Харин ирсэн бараа материалыг нярав буюу би хүлээн авдаг. Дээрх бараа материалын захиалгыг хаанаас өгснийг мэдэхгүй байна. Би лийн Н, Б нараас асуухад манайх өгөөгүй бид нар мэдэхгүй гэж хэлдэг. С нь тухайн үед шинээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоор бараа материал захиалах талаар мэдэхгүй байсан. Ерөнхий нягтлан бодогч 2022 оны сүүлд буюу 12 сарын 30-ны өдөр олон давхар цаас харуулаад таны гарын үсэг дутуу байна гялс зураарай Төрийн сан мөнгөө татах гээд байна гэж хэлээд гарын зуруулсан. Тэгээд он гараад шүүгээд би барааг хүлээн авсан гарын үсэг зурсан бараа материал нь ирээгүй байхаар нь ерөнхий нягтлан Бэс асуухад бараа нь ирж байгаа талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 хуудас),

- гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн цаг хугацаанд тус лабораторийн чанар хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Л даргаар Э.СЗ ажиллаж байсан. Дээрх гэрээнд тусгагдсан бараа материал манайд хэрэглэгддэг гэхдээ ийм их хэмжээгээр манайд хэрэглэх шаардлага байхгүй байсан. Тухайн үед манайхаас санал авалгүйгээр дарга нарын түвшинд хийгдсэн гэрээ байна гэж харж байна. Ийм бараа материалын захиалгыг техник хариуцсан ахлах мэргэжилтэн өгөх ёстой бөгөөд тухайн үед байхгүй байсан. Тэр үед энэ захиалгыг хэн хийснийг мэдэхгүй байна. СЗ дарга тухайн гэрээн дээр гарын үсэг зурсныг мэдэхгүй байна. Дээрх гэрээн дээр тусгагдсан бараа материалыг манай хүлээж аваагүй. Тухайн акт дээр нярав З гарын үсэг зурж хүлээж авсан талаар мэдэхгүй байна. Манай  бараа материал хүлээж аваагүй. Н надад хэлэхдээ "А.Б 19,420,000 төгрөгтөө тухайн компаниас өөр хэрэгцээтэй бараа авчих гэж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 хуудас),

- гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би .....................газрын үндсэн болон нэмэлт санхүүжилтийн дансны гүйлгээг баримтын үндсэн дээр бичиж гаргадаг. “..........” ХХК-ийн гэрээ, бараа хүлээж авсан акт нэхэмжлэхийн дагуу программд гүйлгээг оруулж нэг хоёрдугаар гарын үсгээр баталгаажуулж ................. гүйлгээ хийсэн. Миний ажил үүргийн хуваарь ерөнхий нягтлан бодогчоос өгсөн материалын дагуу санхүүгийн программд гүйлгээг бичиж хэвлэн газрын дарга, ахлах нягтлан бодогчийн гарын үсгийг зуруулан төрийн сан дээр очиж гүйлгээ хийдэг. Тухайн гэрээний дагуу гүйлгээг хийгээд бараа хүлээлцсэн актыг О.Зд хуулбарлаж өгөөд орлогод аваарай гэж хэлсэн. Тэр нь санхүүгийн программд тухайн бараа бүтээгдэхүүнийг шивж оруулахыг хэлж байгаа юм. Тэрнээс бараа, материал нь ирж байгаа талаар хэлээгүй. Тухайн бараа, материалыг хүлээж авсан эсэх талаар би мэдэхгүй. Надад гэрээ, бараа, материал хүлээж авсан акт, нэхэмжлэх ирсэн тухайн баримтыг үндэслээд гүйлгээг хийхээр Төрийн санд өгсөн. Дээрх акт нь миний гүйлгээ хийхдээ ашигласан акт мөн байна. Гэхдээ тухайн баримтыг хэн боловсруулж гаргасныг мэдэхгүй байна. Дээрх гэрээ, нэхэмжлэх, бараа материал хүлээлцсэн акт бүгд ерөнхий нягтлан бодогч Бэс ирсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79 хуудас),

- гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “............ ажиллаж байсан А нь 2012 онд ажлаас гараад гэртээ хүүхэд зөөгөөд эхнэрийн жолооч хийгээд өгөөч гэж санал тавиад 3 жил орчим А даргын эхнэр Нгийн жолооч хийсэн. “..........” эмнэлэг нь Нгийн ээж Д эмнэлэг бөгөөд тэр байгууллага дээр нийгмийн даатгал төлдөг байсан. 2020 онд Н дарга ........... болоод намайг жолоочоор ажилд авсан. Н дарга 2022 онд .....................газрын даргаар очиход дагаад жолоочоор нь очсон. Тухайн гэрээний талаар надад мэдэх зүйл байхгүй. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр орой болсон байхад Н дарга гэрээ өгөөд энийг СЗ, Г нараар зуруулаад ир гэхээр нь би Яармагт байх хүүхдийн эмнэлэгт очоод СЗ даргад гэрээг өгсөн. Тухайн гэрээг авч ороод гарын үсэг зураад гаргаж өгсөн. Би гэрээг аваад 19-р хорооллын урд талд байх Гын гэрийн гадаа очоод ярихад гарч ирээд машинд суугаад гэрээнд гарын үсэг зураад надтай юм ярилгүй буцаад гэртээ орсон. Би гэрээг аваад ажил дээр очоод дарга юм уу, даргын туслахын аль нэгт нь өгсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 хуудас),

- гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн гэрээний талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Тухайн үед хуулийн мэргэжилтнээр гарын үсэг зуруулна гээд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүүхэд өвчтэй би хүүхдээ асрахаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тэр үед Н дарга надтай утсаар яриад Төрийн сан хаагдах гээд байна гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч тэгэхгүй бол гүйлгээ гарахгүй болчихно хуулийн мэргэжилтэн хянаж гарын үсэг зураагүй бол газрын дарга гарын үсэг зурж болохгүй болохоор жолоочоо няравтай хамт явуулъя гэсэн. Тэгээд 12 дугаар сарын сүүлээр орой 20 цагийн үед ........... гадаа жолооч О ирээд би гарч очиж машинд суухад жолооч ганцаараа байсан. Тэгээд би нярав З яасан талаар асуухад намайг ганцаар яв гэж хэлсэн гэсэн. 2-3 гэрээ байсан бөгөөд ямар аж ахуйн нэгжтэй, юу худалдаж авах талаарх байсныг сайн санахгүй байна. Тухайн үед хүүхэд өвдчихсөн, төрийн сан хаагдах гээд байгаа юм байна гаргахгүй бол болохгүй юм байна гэж бодоод гарын үсэг зураад явуулсан. Тухайн гэрээг ямар учраас “..........” ХХК-тай байгуулах болсон талаар мэдэхгүй байна. Худалдан авах ажиллагааг хэн зохион байгуулсныг мэдэхгүй байна. Хуулийн асуудал хариуцсан хуулийн ахлах мэргэжилтэн Л.Б, хуулийн мэргэжилтэн миний бие байсан. Хоёулаа байвал зурна, аль нэг нь байвал байгаа нь гарын үсэг зурдаг байсан. Тухайн үед Б ажиллаж байсан. Ямар учраас Боор зуруулаагүй талаар мэдэхгүй байна. Тухайн үед гэрээнд гарын үсэг зураад явуулсан. Түүнээс хойш гэрээг дүгнэж мөнгө шилжүүлэх асуудлыг ажлын байрны чиг үүргийн дагуу санхүүгийн ахлах нягтлан бодогч А.Б хариуцна. Яг барааг хүлээж авсан, мөнгө шилжүүлсэн асуудлыг мэдэхгүй байна. Хэрвээ бараагаа аваагүй, мөнгө шилжүүлсэн асуудал байвал надад хандах ёстой байсан боловч хандаагүй. Гэрээ байгуулах үед хууль ёсны дагуу байгуулагдаж байгаа эсэх дээр хяналт тавьсан. Гэрээ байгуулсны дараах ажиллагаа буюу бараа, материал хүлээж авах, мөнгө шилжүүлэх асуудалд оролцдоггүй. Тухайн процесст хяналт тавьдаггүй. Тухайн актыг хэн үйлдсэн талаар мэдэхгүй байна. Энэ баримтыг өмнө харж байгаагүй мэдэхгүй байна. Д.Н дарга над руу утсаар яриад Төрийн сан хаагдах гэж байна. Эм шинжлэх лаборатори бараа материал худалдан авах боломжгүй болох гээд байна тийм болохоор чи яаралтай гарын үсэг зураад өгөөд явуул гэж хэлсэн. Тэгээд намайг өвчтэй хүүхдээ хараад чөлөөтэй гэртээ байхад орой жолооч О ирээд 2-3 гэрээнд гарын үсэг зуруулаад явсан..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89-90 хуудас),

- гэрч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болон миний гэр бүлийн хүмүүс дунд ..................... хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох худалдах борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. “..........” ХХК-г огт мэдэхгүй ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж байгаагүй. Өр, авлагын асуудал байхгүй. Х.Б, нягтлан бодогч Б.Д хүмүүсийг танихгүй ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Өр, авлагын асуудал байхгүй. Би Д.Н гэх хүнийг танихгүй ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Өр, авлагын асуудал байхгүй. 2022 оны 12 дугаар сард манай ажлын найз Ч.Б компанийн ажлын мөнгө хүнээс авах гэсэн юм чи дансаараа аваад өгөөч гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17,478,000 төгрөг миний дансанд орж ирээд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15,536,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 50 мянгат салбараас бэлнээр аваад Бт өгсөн. Үлдэгдэл 1,924,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны Бын ............ тоот данс руу шилжүүлж өгсөн. Нарийн тодорхой хэлээгүй гэхдээ хувийн компаниар ажил гүйцэтгэсэн мөнгөө авч байгаа гэж хэлсэн. Өөрөө надад худалдааны компанитай гэж ярьж байсан. Гэхдээ “...................” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Манай байгууллагад ажиллахаас өмнө ............... ажилладаг байсан. Тухайн мөнгийг Б аваад явсан бөгөөд юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. Би Бтай хамт ажилладаг байсан бөгөөд ажлын ширээн дээр юм уу, эсвэл шүүгээнээс юм аваад зургийн явуулчих гэж гуйсан байх тэгээд би зургийг нь дараад явуулсан байх ямар учиртай талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээрхавтаст хэргийн 92-93 хуудас),

- гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн компанийг мэдэхгүй. Өр, авлагын асуудал байхгүй. Түмэнбаярыг танина. Манай хуурай ах бөгөөд нэг салбарт ажилладаг болохоор танина. Б, Д гэх хүмүүсийг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Д.Н, А.Б гэх хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй. Би Ч.Быг танина. Бид хоёр 2018-2020 онд  хамт ажиллаж байсан. Би С.А гэх хүнийг танихгүй. 2022 оны 12 дугаар сард хуучин хамт ажиллаж байсан найз Б удаан хугацааны дараа холбогдоод нэг газар нийлүүлэлт хийх гэсэн юм. Танай компани дээр урвалж бодисын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асуусан. Тэгэхээр нь би надад тусгай зөвшөөрөл байхгүй, харин тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асууж өгье гэсэн. Тэгээд би хуурай ах Т руу яриад манай найз нийлүүлэлт хийх гэсэн юм тусгай зөвшөөрлөө ашиглуулах талаар асуухад үгүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа дахиж холбогдоод та нэг үнийн санал өгөөдхөөч гэж гуйгаад Бын бэлдсэн үнийн саналыг гаргуулж авсан. Дахиад би өөр хүмүүсээс асуугаад олдохгүй байсан бөгөөд хуурай ах Атай холбогдоод танай дээр тусгай зөвшөөрөл байна уу та тус болоод өгөөч манай найз нэг нийлүүлэлт хийх гэсэн юм гэхэд надад тийм зүйл байхгүй харин тийм зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асуугаад өгье гэсэн. А ах хүнээс асуугаад над руу нэг байгууллагын мэдээлэл явуулаад энэ хүнтэй холбогдоорой гээд мэдээлэл явуулахаар нь тэрийг Б руу явуулсан. Б тэр аж ахуйн нэгжийн хүмүүстэй юу гэж ярилцсан, тухайн гэрээ хийгдсэн эсэх, үнийн санал өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олж өгөөд ямар нэгэн шан харамж аваагүй. Б гуйсан болохоор нь тусалсан...’’ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 хуудас),

- гэрч Э.СЗын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг хүүхдээ асраад эмнэлэгт байж байхад над руу Н дарга утсаар яриад Төрийн сан хаагдах гэж байна тийм учраас танай лабораторид шаардлагатай эм, урвалж бодис, хэрэгслүүд авах учраас гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед манай лаборатори урвалж бодис дутуу хомсдолтой, шаардлагатай худалдан авалтууд хийгдээгүй байсан. Тийм учраас тухайн үед урвалж бодис авна гэхээр нь хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд намайг орлож байгаа Сгээр гарын үсэг зуруулж болно сахиур гарахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд нэгэнт үндсэн дарга нь байгаа учраас чи өөрөө гарын үсэг зурах ёстой, жолоочоо чам руу явуулна чи аль эмнэлэгт хэвтэж байгаа вэ гэхэд нь Би яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэж байгаа гэхэд Тэгвэл жолоочийг түгжрэл гайгүй болсны дараа чам руу явуулна тэгэхээр нь гарын үсэг зураарай гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 53 минутад жолооч О .......... гэсэн дугаараас залгаад эмнэлгийн хаяг асуугаад би хаягийг хэлж өгөөд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00 цаг 03 минутад ирчихлээ гэж хэлээд надад гэрээгээ өгөхөөр нь би өрөөндөө авч ороод үүдний өрөөнд бүдэгхэн гэрэлд харахад .....гэх компанитай хийсэн Мембран фильтер гэх зүйлүүд байхаар нь 3-н компани байгаа эсэхийг харахад 3-н компанийн харьцуулсан үнийн дүн байсан бөгөөд гарын үсгийг надаас бусад нь бүгд гарын үсэг зурсан байсан болохоор нь би гарын үсгээ зураад жолоочид нь өгөөд явуулсан. Тухайн аж ахуйн нэгжийг хэн шалгаруулсан талаар мэдэхгүй байна. Н дарга Төрийн сан хаагдах гээд байна мөнгө татагдана, шаардлагатай юмаа авах хэрэгтэй биз дээ гэхээр нь гарын үсэг зурсан. Манай  бараа, материал захиалж байгаа тохиолдолд худалдан авахдаа ахлах мэргэжилтнүүд нь байгууллагаа судлаад гэрээгээ боловсруулаад тухайн хүмүүсийн боловсруулсан гэрээг би хянаад Агентлагаас Хуулийн мэргэжилтэн, Санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн, Дарга гэсэн дарааллаар явж батлагддаг юм. ............. 2022 оны урвалж, тэжээлт орчны захиалгын төсөвт мембран фильтер орсон байсан. Манай  бараа материалаа хүлээж авсан акт үйлдсэний дараа мөнгө шилжүүлдэг байсан. Намайг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарч ирэхэд материалаа хүлээж аваагүй байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас гарах өргөдлөө өгөөд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тэр хугацаанд бараа нийлүүлэгдээгүй. Мөнгө шилжүүлэх асуудлыг санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Б мэдэх байх гэж бодож байна. Тухайн бараа, материалыг намайг ажиллаж байх хугацаанд хүлээж аваагүй. Заас удаа дараа бараа, ирсэн эсэхийг асуухад ирээгүй гэж хэлдэг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Бэс ......... гэрээний дагуу нийлүүлэх бараа материалын талаар асуухад захиалгад орсон гэж хэлсэн. Тухайн актыг огт би олж хараагүй. .....................газрын даргаар ажиллаж байсан Д.Н нь намайг акттай эмнэлэгт хэвтэж байхад утсаар яриад жолоочоороо гэрээг өгч явуулаад Төрийн сан хаах гээд байна яаралтай зурах хэрэгтэй байна гэсэн даргын заавраар зурсан. Намайг ажил хүлээлцэх өдөр миний ажлыг хүлээж авсан Ш.Стэй хамт Бтэй уулзахад ....... гэрээний талаар яригдахад Б нь гэрээнд байгаа бараа материал байхгүй байна танайд өөр хэрэгцээтэй байгаа бараа материалынхаа жагсаалтыг гаргаад өгчих гэж хэлсэн..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 хуудас),

- гэрч М.Аий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн компанийг мэднэ. .......... эмнэлэг үүсгэн байгуулагдаж байх үед Б эмчтэй танилцаж байсан бөгөөд гэр бүлийн хүн болох Дтай танилцаж байсан. 2017 онд манай компани тухайн эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг угсарч суурилуулж өгч байсан. Д.Н, Б гэх хүмүүсийг танихгүй. Би Б гэх хүнийг танихгүй, Т гэх хүнийг танина. 2013 онд Эмнэлэг дээр ажиллаж байхад манайд цагийн ажил хийдэг оюутан байсан. Миний үеэл дүүгийн шугамаар танилцаж байсан. Түүнээс ах дүүгийн харилцаатай байдаг. 2022 оны 12 дугаар сард Т надтай холбогдоод ..................... хэрэгслийн сэлбэг нийлүүлэх боломжтой юу гэхээр нь би аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрөл байхгүй гэхэд та тэгвэл энэ дээр туслаад оролцоод өгөх компани олоод өгөөч гэж гуйсан. Тэгээд би тус болох зорилгоор .......... ХХК-ийн захирал Бийн эхнэр нягтлан Дтай холбогдоод Эмнэлгийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулах хэрэгтэй байгаа юм байна бараа, материал нь байгаа юм шиг байна манай дүү асуугаад байна та оролцоод өгөөч гэхэд Д нь зөвшөөрсөн бөгөөд Анхнаасаа 10 хувийн НӨАТ зардлаа үлдээгээд мөнгөө гаргаж авах талаар ярилцсан байх. Би тухайн аж ахуйн нэгжийн мэдээллийг Тд өгөөд нөгөө найз гэх залуу нь надтай ярихаар нь Дгийн утасны дугаарыг өгсөн. Ингээд тэд нар хоорондоо ярилцаад явсан бөгөөд нэлээд хэд хоногийн дараа бараагаа нийлүүлсэн акт үйлдсэн гэх зүйл яриад байсан. Миний хувьд ямар ч шан харамж аваагүй. Зүгээр аж ахуйн нэгж олж өгөхөд нь тусалсан." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 хуудас),

- гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “..........” ХХК нь  ..................... хэрэгсэл импортлох, эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Д.Н, А.Б гэх хүмүүсийг огт танихгүй. Өмнө уулзаж байгаагүй. Л.Т гэх хүнийг танихгүй огт уулзаж байгаагүй. М.Аийг танина. 2017-2018 онд манай эмнэлгийн хий, газны системийг суурилуулж өгч байгаад танилцсан. Түүнээс хойш хуурай ах дүү шиг ажил төрлийн холбоотой байдаг юм. Тухайн гэрээний талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй. 2022 оны 12 дугаар сард А нь “манай дүү байгууллагатай гэрээ байгуулаад бараа, материал нийлүүлэх гэсэн юм гэтэл эм ханганы тусгай зөвшөөрөлтэй компани байх ёстой гэсэн гэнэ, дүүгийн бараа, материал бэлэн байгаа, ямар эрсдэл байхгүй, танай компанийн нэрийг ашиглах маягтай гэрээ хийх гэсэн юм туслаад өгөөч” гэж манай эхнэртэй ярьсан байсан. Тэгээд эхнэр надтай яриад асуухаар нь А найдлагатай, асуудалгүй, төрсөн дүү нь юм бол туслаад өгөхгүй юу гэж хэлсэн. Түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Дараа нь гэрээн дээр нэг удаа гарын үсэг зуруулж байсан гэрээг нь би сайн хараагүй. Мөнгө, төгрөгийг шилжүүлэх асуудлыг манай эхнэр хариуцаж хийсэн. А гуйсан болохоор нь бараа, материал нь бэлэн манай компанийн нэрийг ашиглаж гэрээ байгуулж байна гэж ойлгосон. Тухайн бараа, материалыг нийлүүлсэн талаар мэдэхгүй. Ямар газартай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй. Тухайн аж ахуйн нэгжийн хүмүүстэй нь уулзаж үзээгүй. 1,942,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаа өгсөн. Манай эхнэр компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй бөгөөд гэр бүлийн компани учраас эхнэр мөнгө санхүүгийн асуудлыг хариуцдаг. Тухайн аж ахуйн нэгжээс мөнгө орж ирэхээр нь тухайн хүмүүсийн хэлсэн данс руу нь шилжүүлж өгсөн. Манайх татварын 10 хувийг үлдээгээд бусад мөнгийг нь буцааж өгсөн..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157- 158 хуудас),

- гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “..........” ХХК-ийг 2016 онд манай нөхөр Х.Б үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны чиглэл нь мэс заслын эмнэлэг, ..................... хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Д.Н, А.Б гэх хүмүүсийг огт танихгүй. Өмнө уулзаж байгаагүй. Би Ч.Б гэх хүнийг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Утсаар нэг удаа ярьж байсан. Л.Т гэх хүнийг танихгүй огт уулзаж байгаагүй. Л.А нь манай эмнэлэг 2018 онд хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй болж өргөтгөхөд Л.А манай эмнэлгийн хүчил төрөгч, хийн газын холболтыг хийж суурилуулж өгсөн. Түүнээс хойш ажил хэргийн шугамаар холбоотой байдаг. 2022 оны 12 дугаар сарын дундуур Л.А надтай холбогдоод эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй компани хэрэгтэй байгаа юм принтерийн хор цаас нийлүүлэх юм, нөгөө хүнд маань нийлүүлэх бараа нь бэлэн байгаа гол нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй компаниас худалдан авах журамтай юм байна танайх компанийнхаа нэрийн өмнөөс гэрээ хийж тус болж өгөөч, мэдээж танай байгууллагатай гэрээ хийж мөнгө шилжих болохоор татварын 10 хувиа аваад үлдчих гэсэн. Тэгээд би энэ талаар нөхөртэйгөө ярьж үзье гэж хэлээд нөхөр Х.Бөд энэ талаар хэлэхэд А юм бол гайгүй байлгүй нэг удаадаа тус болчихгүй юу гэж хэлсэн. Ингээд А миний утасны дугаарыг нэг хүнд өгсөн байсан. Тэгээд тэр хүнтэй холбогдоод гэрээ, үнийн саналыг хэвлэж аваад гарын үсэг, тамга дарж баталгаажуулж өгсөн. Мөн бараа, материал хүлээлцсэн актыг хийж өгсөн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн Хас банкны  тоот данс руу гэрээний төлбөр 19,420,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн мөнгөнөөс 10,640,000 төгрөгийн өөрийн Худалдаа хөгжлийн банкны  тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Өөрийн Худалдаа хөгжлийн данснаас  тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны  тоот С.Агийн данс руу 17,478,000 төгрөгийг бараа, материал гэх утгаар шилжүүлсэн. Надад компанийн дансны гүйлгээг хийх эрх байдаг болохоор би энэ гүйлгээг өөрөө хийсэн манай нөхөр санхүүгийн асуудалд оролцоод байдаггүй. Б тухайн өдөр над руу яриад 10 хувийн татварын мөнгөө авч үлдээд үлдэгдэл мөнгийг С.А гэх данс өгсний дагуу тухайн данс руу нь шилжүүлсэн. Таньдаг хүний гуйлтаар бараа, материал нь бэлэн байгаа заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна гээд байна гэхээр нь зөвшөөрсөн. Актыг гэрээтэй хамт баримтжуулах бичиг баримт гэж шаардаад өгсөн байх. Бараа, материал нийлүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. НӨАТ-ийн баримтыг төлсөн. А гэрээ хийгээд өгөөч гэж хэлэхэд зөвшөөрсөн. Харин гэрээний нарийн зүйлсийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 хуудас),

-Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны 290 дугаартай албан бичиг, танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 хуудас),

- .....................газрын Д.Н, “..........” ХХК-ийн захирал Х.Б нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдер байгуулсан Лабораторийн шинжилгээнд шаардлагатай эм ханган нийлүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 163-166 хуудас),

- Монгол Улсын Засгийн газрын ......... дугаар тогтоол “Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-....................., зохицуулалтын газрыг байгуулсугай” гэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 168 хуудас),

- Монгол Улсын Засгийн газрын .......... дугаартай “Ажилд түр томилох тухай, Д.Нг .................... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-....................., зохицуулалтын газрын даргаар түр томилсугай” гэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар хуудас),

- Монгол Улсын Засгийн газрын ............. дугаартай “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-....................., зохицуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг хавсралт ёсоор баталсугай” гэх тогтоол, тогтоолын хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 172 хуудас),

- .....................газрын даргын ............ дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал,

- Эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэг хийж буй гар утас нь хар өнгийн гэртэй хар өнгийн “Самсунг А-52” загварын хэвийн ажиллагаатай ............. гэсэн дугаар ашиглагдаж буй гар утас байв. Гар утасны түгжээг гэрч С.Агээр тайлуулан үзлэгийг Худалдаа хөгжлийн банкны аппликэйшнд явуулаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орлого зарлагын гүйлгээг скрийн шот хэлбэрээр бэхжүүлэн авч хавсралт/зураг-1/-ээр харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 94-97 хуудас),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэг хийж буй гар утас нь хар өнгийн гэртэй ягаан өнгийн “Ай пони 11” загварын хэвийн ажиллагаатай .............. гэсэн дугаар ашиглагдаж буй гар утас байв. Гар утасны түгжээг гэрч Ч.Баар тайлуулан үзлэгийг телеграмм мессенжерт явуулахад, Б эгч гэх хэрэглэгчтэй харилцсан чатыг скрийн шот хэлбэрээр бэхжүүлэн авч хавсаргав. /зураг 1-18/-д харуулав. Цааш үргэлжлүүлэн гар утасны мессеж хэсэгт Б эгч гэх хэрэглэгчтэй харилцсан чатыг скрийн шот хэлбэрээр бэхжүүлэн авч хавсаргав. /зураг 19-20/-д харуулав. Цааш үргэлжлүүлэн фэйсбүүк мессенжерт хийхэд ...... гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатыг скрийн шот хэлбэрээр бэхжүүлэн авч хавсралт /зураг 21-34/-д харуулав. Цааш үргэлжлүүлэн Телеграмм мессенжерт явуулахад ...... гэх хэрэглэгчтэй харилцсан чатыг скрийн шот хэлбэрээр бэхжүүлэн авч хавсаргав. /зураг 35/-д...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 101-136 хуудас),

- ..................... зохицуулалтын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/278 дугаартай А.Бийг ажилд түр томилох тухай тушаалын хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 42 хуудас),

- ..................... зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай А.Бтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаалын хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 44 хуудас),

- Б.Дгийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 84 хуудас),

- “..........” ХХК-ийн Хас банкны ............. дугаартай дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 125 хуудас) зэрэг хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “ Шүүгдэгч Д.Нг өөрийн эрхэлж буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж гүцэтгэсэн, чиг үүргээ хэтрүүлсэн зүйл байхгүй, батлагдсан төлөвлөгөөний дагуу лабораторид шаардлагатай байсан бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх зорилгоор “..........” ХХК-тай байгуулсан “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай” гэрээг хууль, журмын дагуу холбогдох албан тушаалтнуудаар хянагдаж, гарын үсэг зурагдсаны эцэст өөрийн гарын үсгээ зурж байгуулсан, хууль зөрчөөгүй, нийтийн эрх ашгийн үүднээс буюу цаг алдалгүй ард иргэдийг шаардлагатай ..................... хэрэгсэлээр хангах зорилгоор төрийн албыг шуурхайлуулж, хурдтайгаар явуулах үүднээс хуулийн дагуу зохих ёсны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай ..................... хэрэгсэлийн бараа материалыг ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулах зорилготой холбогдох албан тушаалтнууддаа зөвхөн “..........” ХХК-ныг онцлолгүйгээр, хуулийн этгээдүүдийг харьцуулан судалж, шаардлага хангасаныг нь сонгох үүрэг чиглэл өгсөн, улмаар сонгогдсон хуулийн этгээдтэй гэрээ байгуулах явцад нь хянуулах, гарын үсэг зуруулах гэж өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай утсаар ярьж холбогдон, өөрийн жолоочоо явуулах зэргээр дэмжлэг үзүүлсэн. Гэрээ байгуулснаар шүүгдэгч Д.Н ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүрэг дуусгавар болж байгаа. Дараагийн бараа материалыг хүлээн авах, ханган нийлүүлэгдсэн эсэхэд хяналт тавих зэрэг ажиллагаа нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй, тус тусдаа албан тушаалтанууд хариуцан ажилладаг.

            Мөн А.Б өгсөн гэх 11.500.000 төгрөгийг аваагүй, тухайн үйл баримт болсон гэх өдөр би өрөөндөө бусад хүмүүстэй оройн цаг хүртэл хуралдаж байсан, надад өгсөнийг нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй, зөвхөн энэ тухай харилцан эсрэг ашиг сонирхолтой шүүгдэгч А.Б өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байдаг, энэ тухай ч улсын яллагч хүлээн зөвшөөрч яллах дүгнэлтийнхээ хавсралт хэсэгт шүүгдэгч Д.Нг бусдад төлөх төлбөргүй гэж бичсэн. Гэтэл шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс үүнийгээ техникийн шинжтэй алдаа гэж байна. бид хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Д.Н нь улсын төсвөөс хувьдаа мөнгө авч ашиглах шаардлага байхгүй, Тиймээс Д.Нд албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэх сэдэл санаа буюу субьектив талын шинж байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх утга агууллагаар мэдүүлэг, тайлбар, өмгөөлиийн үг хэлж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.           

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж холбогдох хууль тогтоомжид үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт: “ "Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно.” гэж хууль тогтоогчийн зүгээс баталсан байна. Тухайн үед шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын .............. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-....................., зохицуулалтын газрын даргаар түр томилогдон ажиллаж байсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул Д.Н нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн байна.

            Шүүгдэгч Д.Н нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-....................., зохицуулалтын газрын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж батлагдсан төлөвлөгөөний дагуу ..................... хэрэгсэл авах нэрийдлээр  өөрийн удирдлагын доор шууд ажилладаг ....................., зохицуулалтын газрын нягтлан бодогч А.Бд үүрэг даалгавар өгч, хууль ёсны харагдуулах үүднээс буюу хэд хэдэн хуулийн этгээдийг харьцуулан, шаардлага хангасаныг сонгосон мэтээр “..........” ХХК-ийн захирал Х.Бтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээг байгуулах явцдаа өөрийн удирддаг байгууллагынхаа холбогдох албан тушаалтнуудтай холбогдон утсаар ярьж, байгаа газар нь өөрийн жолоочийг тээврийн хэрэгсэлтэй явуулж гэрээнд гарын үсэг зуруулсан.

            Улмаар Төрийн сангаас гэрээний мөнгө болох 19.420.000 төгрөгийг шилжүүлүүлэхийн тулд гүйлгээ хийхэд шаардлагатай баримт материалуудыг бэлдүүлж, гэрээний дагуу нийлүүлэгдээгүй бараа материалыг бүрэн хүлээн авсан болгож, хүлээн авсан актад гарын үсэг зуруулах зорилгоор өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай мөн утсаар холбогдож байгаа газар нь жолоочоо явуулж гарын үсэг зуруулсан.

            Түүнчлэн улсын төсвөөс бусдаар дамжуулан улсын төсвийн мөнгийг гарган авч өөртөө болон А.Б, Ч.Б нарт хувьдаа завших боломжийг бүрдүүлсэн буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зэрэг гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн үйл баримт нь хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Мөн Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч А.Бэс улсын төсвөөс гарган авсан мөнгөнөөс 11.500.000 төгрөгийг өөртөө аваагүй, уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт цуглараагүй гэж маргаж байгаа хэдий ч, түүний тус  байгууллагын даргын албан тушаал эрхэлдэг, түүнчлэн санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурдаг болох нөхцөл байдлууд, холбогдох албан тушаалтнуудтайгаа “..........” ХХК-тай гэрээ байгуулах, улмаар анхнаасаа гэрээний дагуу бараа материал байгууллагад нь нийлүүлэгдэхгүйг мэдсээр байж, нийлүүлэгдсэн мэтээр бараа материал хүлээн авсан акт үйлдүүлж, төрийн сангаас гэрээний дагуу мөнгийг шилжүүлэх үйл явцыг түргэвчлүүлэх зорилгоор холбогдох албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэргээр бүх үйл явцыг хуулийн дагуу явагдаж буйгаар харагдуулахаар удирдан зохион байгуулсан талаар нь шүүгдэгч А.Б мэдүүлэгээс гадна бусад гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс дүгнэж үзэхэд түүний хяналтаас гадуур тус үйл ажиллагаа нь хийгдэх боломжгүй байх ба түүнийг улсын төсвөөс мөнгө өөртөө авсан болох нь тогтоогдож байна.            

            Тиймээс шүүгдэгч болон өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гаргасан өмгөөллийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. 

 

            Иймд шүүгдэгч Д.Нгийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .....................газрын даргаар түр орлон ажиллаж байхдаа улсын төсвөөс мөнгө гарган авч хувьдаа завших болон бусдад завших боломжийг бүрдүүлэх зорилгоор удирдан зохион байгуулан тус газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Бд гэрээ байгуулах компани олох, үнийн харьцуулалт хийх зэрэг үүрэг чиглэл өгч, үүний дагуу Ч.Баар дамжуулан .....................газарт ..................... хэрэгсэл авах нэрийдлээр “..........” ХХК-ийн захирал Х.Бтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан мэтээр актыг үйлдүүлэн, гэрээний төлбөр 19,420,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан “..........” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлснээс, 10 хувийн татварыг гэрээ байгуулсан компанидаа суутгуулж, үлдэгдэл 17,478,000 төгрөгийг бусдаар дамжуулан буцаан авч, уг мөнгөнөөс бэлнээр 11.500.000 төгрөгийг өөртөө авч, А.Бд 3.065.000 төгрөг, Ч.Бт 2.913.000 төгрөг тус тус өгсөн буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч А.Б, Ч.Б нарын дээрх улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Нгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлсэн буюу гэрээ байгуулах компани олсон, гэрээг бэлтгэсэн, “..........” ХХК-с үлдэгдэл 17.478.000 төгрөгийг бусдын дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан, дамжуулж өгсөн, уг мөнгөнөөс А.Б нь 3.065.000 төгрөг, Ч.Б нь 2.913.000 төгрөгийг тус тус хувьдаа авч тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй билээ.

            Шүүгдэгч Д.Нгийн зохион байгуулж, шүүгдэгч А.Б, Ч.Б нарын дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцож үйлдсэн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг .....................газар, “..........” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг” байгуулсанаар төгссөнд тооцогдоно.

            Тухайн үед мөрдөгдөж байсан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль тогтоогчийн зүгээс нэмэлт өөрчлөлт оруулж, 2023 оны 1 дүгээр сараас төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Тиймээс уг хугацаанаас хойшхи үйлдэгдсэн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн субьектүүдэд одоогийн мөрдөгдөж буй хуулийн заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулах учиртай.

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын тус гэмт үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоог тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл заалтуудыг шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоог зөв дүгнэн  журамласан нь зүйтэй болжээ гэж шүүх үзэв.   

 

            Иргэдийн төлөөлөгч:  “Д.Нгаас бусад нь бол өөрсдийнхөө гэм буруутайг хүлээчихсэн учраас гэм буруутай гэж үзэж байна. Тэр 11,500,000 төгрөгийг Д.Нд яг өгсөн, авсан гэдэг дээр ямар ч нотлох юм байхгүй байна. Мөн нарийн бичгийг нь гэрчээр дуудаад асуух ёстой байсан байх гэж бодож байна. Ер нь бол ямар ч тохиолдолд гэрээн дээр гарын үсэг зурж байгаа бол тэр гэрээгээ хариуцна гэж гарын үсэг зурж байгаа. Гэрээн дээр гарын үсэг зурсан тул гэм буруутай байх боломжтой гэж үзэж байна” гэв.

             Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь агуулгын хувьд шүүгдэгч Д.Н, А.Б, Ч.Б нарыг гэм буруутай гэж үзсэн ба энэ нь шүүхийн гэм буруугийн талаар гаргасан шийдвэртэй зөрчилдөөгүй тул няцаалт, дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзэв.   

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ буюу улсад учруулсан мөнгөн дүнгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөх хүсэлт гаргаж завсарлага авч хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэй болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь орлого олох боломжийг харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлж барагдуулсан болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 20.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан уг ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 10.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан уг ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

           Бусад асуудлын талаар

 

- Иргэний хариуцагч Х.Бийн манай байгууллагын дансанд үлдсэн 1.942.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 163 хуудас),

- Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд Ч.Б нь 2,913,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байршуулсан талаарх баримт (5 дугаар хавтаст хэргийн 159 хуудас),

- Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд А.Б нь 3,065,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байршуулсан талаарх баримт (5 дугаар хавтаст хэргийн 161 хуудас),

Шүүгдэгч Д.Н, А.Б, Ч.Б нарын гэмт үйлдлийн улмаас улсад нийт 19.420.000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.Б 3.065.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б 2.913.000 төгрөг, иргэний хариуцагч Х.Б нь 1.942.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн ........... тоот дансанд байршуулсан байна.

Шүүгдэгч Д.Н нь хохирол төлбөр төлөх завсарлага авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ............. тоот дансанд хохирол төлөх зорилгоор 11.500.000 төгрөгийг байршуулсан байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох, ............ тоот дансанд байршуулсан А.Б 3.065.000 төгрөг, Ч.Бын 2.913.000 төгрөг, Х.Бын 1.942.000 төгрөг, .............. тоот дансанд байршуулсан Д.Нгийн 11.500.000 төгрөг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн банкны 3 ширхэг СиДи-г хэрэгт нь үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37 дугаар зүйл, хэсэг,  заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ш овогт А.Б, Шүүгдэгч Б овогт Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Б овогт Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянган/ нэгж буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            4. Шүүгдэгч Ш овогт А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянган/ нэгж буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр ял шийтгэсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч А.Б, Ч.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            7. Шүүгдэгч Д.Н, А.Б, Ч.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын  тоот дансанд байршуулсан А.Б 3.065.000 /гурван сая жаран таван мянга/ төгрөг, Ч.Бын 2.913.000 /хоёр сая есөн зуун арван гурван мянга/ төгрөг, Х.Бын 1.942.000 /нэг сая есөн зуун дөчин хоёр мянган/ төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын тоот дансанд байршуулсан шүүгдэгч Д.Нгийн 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 3 ширхгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

            10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

            11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б, Ч.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ

 

                                           ШҮҮГЧИД                               М.ОЧБАДРАХ

 

                                                                                            Д.СУВД-ЭРДЭНЭ