| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 195/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/338 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч С.Э, өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл тэмдэглэл хөтөлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овгийн С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001234 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А овгийн С.Э,*******, ** оны ** дүгээр сарын **-нд З аймгийн И суманд төрсөн, ** настай,*******,*******,*******,*******,*******,, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн (РД:********).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Шүүгдэгч С.Э нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Т плазагийн баруун талд байрлах гар утасны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Б-ын эзэмшлийн ТҮЦ-ний баруун талын ханыг цөмлөн орж гар утас болон гар утасны дэлгэц, чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,735,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 2408000001234 дугаартай хэргээс:
1.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
2.2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас), схем зураг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
3.Дүрс бичлэгийг эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),
4.Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 86-87 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ,
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овогт С.Э-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч С.Э нь эрүүгийн 2408000001234 дугаартай хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Б-д төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Т плаза төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсгүй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолсугай.
7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА