| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/03509/И |
| Дугаар | 181/ШШ2017/01817 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2017/01817
2017 оны 6 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2017/01817 Улаанбаатар хот
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжпэгч:
Үндсэн зээлийн үлдэгдэл 99.900.333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37.437.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.407.897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17.100 төгрөг, нийт 139.762.647 төгрөг гаргуулах, барьцааны болон батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж, гэрч Э.Цэнгэл, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С., З.нар нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “” хадгаламж зээлийн хоршоотой ЗГ/20161002-7777 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг шуурхай зээлийн зориулалтаар, жилийн 35.88 хцувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. ЗГ/20161002-7777 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдон 2016 оны 03 сарын 07-ны өдөр “ Инк” ХХК-тай БДГ/20161002-7777 тоот Зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлдэгч С., З.нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 05 сарын 26-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй байна. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ҮНДСЭН ЗЭЭЛИИН үЛДЭГДЭЛ УУ.Уии.ООО Ю1 рв1, үпдооп лүүтмп .
төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 94.903 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 17.100 төгрөг, нийт 123.111.957 төгрөгийн өртэй байсан юм.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хоршоо 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж шүүхэд хандсан. Одоо манайх С., З.нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 99.900.333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37.437.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.407.897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17.100 төгрөг, нийт 139.762.647 төгрөгийн хохирлыг гаргуулж, БГ/20161002-7777 тоот барьцааны гэрээний дагуу С., З.нарын зээлийн барьцаанд байгаа Ү-2203025527 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22-р байр, 8/Г тоотод байрлах орон сууц, Ү-2203025526 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22-р байр, 8/Г тоотод байрлах орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч “ Инк” ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж, батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжпэлтэй Инк ХХК болон иргэн С., З.нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн гаргасан журмыг зөрчиж хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна гэжээ.
Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо нь хариуцагч С., З., “-Инк” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 99.900.333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37.437.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.407.897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17.100 төгрөг, нийт 139.762.647 төгрөгийн хохирлыг гаргуулж, БГ/20161002-7777 тоот барьцааны гэрээний дагуу С., З.нарын зээлийн барьцаанд байгаа Ү-2203025527 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22-р байр, 8/Г тоотод байрлах орон сууц, Ү-2203025526 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22-р байр, 8/Г тоотод байрлах орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд—,,Ицаапв1 оүилээс үүргийн гүцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч “ Инк” ХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулах * нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 31720161002-7777 тоот Зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 12 сарын хугацаатайгаар, 2.99 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан 31720161002-7777 тоот Зээлийн гэрээний хуулбар /хх-7-9 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байна.
Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтанд нийцэж байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Дээрх гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний дагуу төлбөр гаргуулахаар нэхэмжлэгч тал шаардаж байна.
Зээлдэгч С., З.нар гэрээний 3.1.1-д “Зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй”, 3.1.2-т “...Зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй”, 3.1.3-т “Зээлдэгч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөлгүйгээр хавсралт 1-д дурдсан графикийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд график зөрчсөн өдрөөс эхлэн 2.1.1-д заасан хувиар зээлийн хүүг төлөх бөгөөд 2.1.1-д заасан хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй” гэснийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Дээр дурдсан баримтаар зээлдэгч С., З.нар гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 3.1.1, 3.1.2, 3.1.3-т тус тус заасан үүргийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал буюу нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд хавсралт 1-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээл, зээлийн хүүг төлж дуусахаар талууд тохиролцжээ. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу оаигаа нь хуульд ниицсэн оаина.
Нэхэмжлэгч нь хариуцагч /зээлдэгч/ нараас гаргуулах төлбөрийн шаардлагыг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үнийн дүн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 99.900.333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37.437.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.407.897 төгрөг гаргуулна гэжээ.
Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжпэгчийн гаргаж өгсөн тооцооллыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохдоо Монгол банкны ерөнхийлөгчийн гаргасан журмыг зөрчиж хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн...” гэж маргасан боловч энэ талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд, нэхэмжлэгчийн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв гэж үзээд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон нотариатын зардал 17100 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч тал маргаагүй боловч Зээлийн гэрээний 2.11-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан /улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж...г.м/ бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө” гэж зааснаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Хавтаст хэргийн 5-21 дүгээр хуудсанд авагдсан бичгийн баримтаар нотариатын үйлчилгээний хөлсөнд 17100 төгрөг төлсөн үйл баримт топгоогдож байх бөгөөд нотариатын тэмдэглэгээ нь агуулгаараа тухайн зардал гарсныг шууд нотлох шалтгаант холбоо бүхий байна гэж үзэв.
Иймд, нэхэмжлэгч “” ХЗХ-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэгт хамаарах үндсэн зээлийн үлдэгдэл 99.900.333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37.437.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.407.897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17.100 төгрөг, нийт 139.762.647 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, гаргуулах төлбөрийн тооцооллын хувьд маргаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох журам зөрчсөн гэх тайлбарыг гаргасан байдаг.
Тухайн маргаан бүхий харилцаа нь иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох шлцмж олгодог гэрээнии чөлөөт Оайдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай байна.
Хариуцагч нар зээл авах үедээ тухайн гэрээний дагуу төлөх хүүний хувь хэмжээг судлах, сонголт хийх эрх нь чөлөөтэй байсан бөгөөд энэ боломжийг ашиглаагүй байх нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн төлбөрийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Зохигч талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр БГ/20161002-7777 дугаар бүхий “Барьцааны гэрээ” байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу /14200/, ерөнхий сайдын Амарын гудамж, 22-р байрны 8/Г тоотын ГД-000233430, Ү-2203025527 улсын бүртгэлийн дугаартай 105.69 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 22-р байрны 8/В тоотын ГД-000233431, Ү-2203025526 улсын бүртгэлийн дугаартай 132.24 м.кв талбайтай 4 өрөө бүхий хоёр орон сууцыг тус тус барьцаалсан, түүнчлэн барьцаалсан хөрөнгө нь С.ийн /1 хүн/ өмчлөлийн хөрөнгө болох нь Барьцааны гэрээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /хх- ийн 15-18 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрээний хавсралт /хх-ийн 13-18 дахь тал/ №2-оор батлагдаж байна.
Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Барьцааны гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгчид өөрсдөө зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардпагыг хариуцагч С. болон З.нарт холбогдуулан гаргасан байна.
Талуудын байгуулсан гэрээнд хариуцагч С. нь зээлдэгч, хариуцагч З.нь хамтран зээлдэгч гэж тодорхойлогджээ. Тус гэрээний 4.5-д “Зээлдэгч нь хоёр ба түүнээс дээш этгээд байгаа тохиолдолд энэхүү гэрээний дагуу хамтран үүрэг, хариуцлага хүлээнэ. Энэхүү гэрээнд заасан зээлдэгчийн үүрэг дуусгавар болсноор хамтран зээлдэгч нарын үүрэг дуусгавар болно” гэж зааснаар хамтран зээлдэгч нь “зээлдэгчтэй адил” эрх, үүрэг хүлээхээр зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хамтран зээлдэгчид шаардлага гаргаж байгаа нь зээлдэгчийг хүлээх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. болон хамтран зээлдэгчээс нэгэн зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь хууль зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн төлбөрийг хариуцагч * нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг батлан дааж, нөхөх хариуцлага хүлээх аргаар буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ Инк” ХХК-тай байгуулсан “Зээлийн батлан даалтын гэрээ”-ний дагуу үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргажээ.
Зохигч талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр БДГ/20161002-7777 дугаар бүхий “Зээлийн батлан даалтын гэрээ” байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу /14200/, ерөнхий сайдын Амарын гудамж, 22 дугаар байрны 205-210 тоот хаягт байршилтай “ Инк” ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогоор батлан даалт гаргасан болох нь Зээлийн батлан даалтын гэрээ, “ Инк” ХХК- ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ Инк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргээр /хх-ийн 10-12 дахь тал/ нотлогдож байна.
Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 458.2, 458.3 дахь хэсэг, 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагыг хангасан байна.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С., З.нар үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С., З.нарын гүйцэтгээгүй # үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч “-Инк” ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “” ХЗХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч С., З.нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал С., З.нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, батлан даагч “-Инк” ХХК-аас үндсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1.069.822 төгрөгөөс /139.762.647 төгрөгт ногдох/ 865.763 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 213.059 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С., З.нараас 865.763 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч “” ХЗХ-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 10 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.