Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 152

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,

            иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар,

            шүүгдэгч О.Баттулга, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунаагийн Баттулгад холбогдох эрүүгийн 201626030923 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 30 дугаар гудамжны 1 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 1 дүгээр гудамжны 13а тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүж, 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6.480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 62 хоног цагдан хоригдсон  тул торгох ялыг эдэлснээр тооцсон,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 14 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Оюунаагийн Баттулга /РД:ШВ82111018/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.Баттулга нь давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхөгийн задгайд оршин суух иргэн Д.Энхболдын хашаанд бариатай байсан 5 ханатай “Монгол гэр”-ийг хулгайлж 2.280.000 төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 39-257 тоот хашаанд байрлах иргэн Р.Энхбатын 88-70 УНЯ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйг хулгайлж 250.000 төгрөгийн,

2016 оны 04 дүгээр сард хохирогч Д.Батжаргалын эзэмшлийн 10-62 УБП улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашин, цагаан өнгийн 1 тонны усны савтай хулгайлан авч 3.710.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 6.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайхын ачаа ачдаг машинуудын зогсоол дээрээс цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашинтай 70.000 төгрөгөөр тохироод Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөгийн задгайд байдаг Энхболдын гэр рүү явахаар болсон. Би эхлээд 50.000 төгрөгийг бэлнээр өгөөд 20.000 төгрөгийг хүрч ирээд өгье гэж хэлсэн. Намайг очиход гэрт нь хүн байхгүй, гэр цоожтой байхаар нь гэрийн гадна талын бүслүүр уяаг тайлаад цэнхэр портер машины жолоочтой хамт машин дээр ачаад, хөлсөлж авч явсан. Гэтэл Портерын жолооч “ахдаа гэрээ зарчих” гэхээр нь бид хоёр 400.000 төгрөгөөр зарахаар тохиролцож АТМ-аас 100.000 төгрөг эхэлж авч өгөөд маргааш нь 300.000 төгрөгийг өгье гээд зарсан. Маргааш нь очиж тэр хүнээс үлдсэн мөнгөө авч ууж идээд дуусгасан. Гэр одоо портер машины жолоочид буюу Налайхад байгаа. Энхболд манай ээжтэй урьд бэлгийн харьцаанд орж хүчиндэж байсан болохоор өс санаад гэрийг нь хулгайлчихсан. Би Д.Батжаргалыг сайн танина, бид багийн найзууд байгаа юм. Машин одоо Налайх дүүргийн дэлгүүрт 200.000 төгрөгөнд тавигдсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-61-р хуудас/,

...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад дээрх 3 үйлдлээс өөр үйлдсэн хэрэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 183-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баттулгаас “Бонго Жи-2” маркийн 10-62 УБП улсын дугаартай автомашиныг  ямар ч бичиг баримтгүй байхад нь 200.000 төгрөгөөр худалдаж аваад М.Булгансайханд 900.000 төгрөгөөр зарсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Г.Баярдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд би хамтран амьдрагч Д.Энхболдын хамт сонгуулийн байранд жижүүртэй хонохоор гэрээ цоожлоод сонгуулийн сурталчилгааны ажил хийгээд сонгуулийн байрандаа хоносон. 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой манай хүү Батзориг сонгуулийн сурталчилгааны байранд ирээд “гэрийн түлхүүр авъя” гэхээр нь “үүдний тоосгон доор түлхүүрээ хийчихсэн байгаа” гэж хэлээд явуулсан. Тэгтэл 10 гаран минутын дараа хүү Батзориг сонгуулийн байранд сандарсан байдалтай ирээд “гэрийг гаднаас нь ачаад дотор тавилгууд нь үлдсэн байна” гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд гэртээ очтол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөгийн завгайд ногооны талбайд барьсан 5 ханатай иж бүрэн гэрийг маань машинд ачаад явсан бололтой хашаан дотор машины мөр гарчихсан байсан. Уг гэрийг 3.800.000 төгрөгөөр худалдан авсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-16-р хуудас/,

...Би алдагдсан 5 ханатай монгол гэрээ бүрэн бүтэн буцаан хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-140-р хуудас/,

...Би гэрээ буцааж авсан тул надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 105-р хуудас/,

Хохирогч Д.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: О.Баттулга нь миний багын найз ба манайд 2016 оны 02 дугаар сарын үед ирсэн. Тухайн үед хүйтэн байсан болохоор манайд ойр зуурын ажилд тусалдаг байсан. Манай хашаанд байсан миний эзэмшлийн “Бонго Жи-2” маркийн автомашиныг нэг удаа лагер руу унаж хамт явж байсан. 2016 оны 04 дүгээр сард намайг Шарын голын уурхай руу явсан хойгуур Баттулга “Бонго Жи-2” маркийн 10-62 УБП улсын дугаартай автомашиныг аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Бас манай 1 тонны цагаан өнгийн гадуураа төмөр бүрээстэй авто угаалгын газрууд ашигладаг савны хамт аваад явчихсан. 2016 оны 06 дугаар сард манай төрсөн ах Энхболдын амьдарч байсан гэрийг нь доторх тавилгыг нь үлдээгээд ачаад явчихсан гэж Энхболд ах утсаар хэлсэн. Би автомашиныг 2015 онд Шувуун фабрикаас хувь хүнээс 3.400.000 төгрөгөөр, усны савыг 2014 онд 250.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Би одоо “Бонго Жи-2” автомашиныг 3.000.000 төгрөгөөр, усны саваа 200.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөрийнхөө автомашиныг яаралтай олж хохиролгүй болмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

...Би Баттулгад миний машиныг харж байгаарай гэж үлдээсэн асуудал байхгүй. Надад миний машиныг авч явлаа гэж огт хэлээгүй учир автомашиныг хулгайлсан. Машины бичиг баримт нь машин дотроо байгаа. Эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. Би өөрийн автомашинаа бүрэн бүтнээр нь авч чадахгүй бол мөнгөн дүнгээр нь бодуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн ачааны автомашиныг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн Хан-Уул дүүргийн үнэлгээний комиссоор үнэлүүлсэн үнэлгээтэй танилцсан. Тухайн үнэлгээтэй холбогдуулж надад санал, хүсэлт байхгүй. Миний машин 1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн байсан ба би 2015 онд хувь хүнээс 3.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашинаар нэг жил гаран ашиглаж, тээвэрлэлт хийсэн. Автомашины элэгдэл хэвийн, эд ангиуд хуучирсан байсан. Би Баттулгаас хохирол төлбөр аваагүй тул автомашинаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 104-р хуудас/,

Хохирогч Р.Энхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө хашаан дотор байх граш доторх портер машиныхаа бүрэн бүтэн байдлыг харсан чинь хойд талын 4 ширхэг дугуй, кабин дотор 1 ширхэг дугуй, нийтдээ 5 ширхэг дугуй алдагдсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баттулга манайхаар орж ирээд гарахдаа хулгайлж гарсан байх гэж сэжиглэж байна. Машины ойр орчимд Баттулгын өмсөж явсан гутлын мөр гарсан байсан.  Манай граш хаалгагүй байдаг. Арван хоёртой 3 хуучин, 2 шинэ дугуйнууд байсан ба бүгд обудтай. Би хуучин дугуйнуудаа нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр, шинэ дугуйнуудаа 65.000 төгрөгөөр, нийтдээ 250.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан. Би алдагдсан эд зүйлсээ авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 232-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын сүүлээр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горьдлого” гэх нэртэй автозогсоол дээр ачаа ачих гээд байж байтал оройн 20 цагийн үед 30 орчим насны нэг залуу ирээд “ахаа та ачаа ачих уу” гэхэд нь “ачаа ачна, хаанаас юу ачих юм бэ” гэж асуусан чинь “хотоос биокомбинатаас гэр ачиж ирмээр байна, та хэдэн төгрөгөөр явах вэ” гэхээр нь “100.000 төгрөгөөр явна” гэж хэлсэн чинь “та үнээ жаахан доошоо буулгаач” гэхээр нь “90.000 төгрөгөөр явж өгье” гээд тэр залуу  “Хорго” нэртэй худалдааны төвөөс нэг хүнээс очиж 50.000 төгрөг авчирч өгөөд бид хоёр бензин хийгээд шууд хотын төв рүү явсан. Тэр залуу машин дотор явж байхдаа “би эхнэрээсээ салж байгаа юм, гэрээ аваад сална” гэж хэлж байсан. Орой 22.00 цагийн үед очиж ногооны торон хашаан дотор  байсан гэрийг буулгахдаа тэр залуу ачаа ачиж байхдаа “манай эхнэр миний найзтай явалдаад, тэгээд би гэрээ авч байгаа юм” гэж хэлсэн. Бид хоёр гэрээ ачаад 23 цагийн үед Налайх дүүрэг рүү хөдөлсөн ба явах замдаа нөгөө залуу “та гэр худалдаж авахгүй юм уу, таныг авахгүй бол Хорго худалдааны төв дээр аваачиж зарна” гэхээр нь “хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэхэд зардлаа оруулаад 500.000 төгрөгөөр ав” гэхээр нь би “зардлаа оруулаад 450.000 төгрөгөөр авахаар болоод Зайсангийн АТМ-ээс 150.000 төгрөг авч өгөөд маргааш Баттулга гэх залуутай уулзаж үлдэгдэл 300.000 төгрөгийг өгөөд бид хоёр салсан. Би нийт 700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-151-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж скалад 6-3 тоотод байрлах “Намуун булаг” нэртэй өөрийн хүнсний дэлгүүр дээрээ сууж байтал Гантулга ирээд “манай гэрийн ойролцоо байдаг залуу машин зарах хүн байна, та үзэх үү” гэхээр нь би Гантулгатай хамт Налайх дүүргийн “Тайж” гэх газарт айлын хашаанд байсан цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашин байсан. Уг автомашиныг зарж байсан Баттулга гэх хүнээс ямар учраас машины бичиг баримт байхгүй байгааг асуухад “Төв аймгийн Эрдэнэ сумаас Булнай гэдэг газар айлын өвөлжөө барьж өгөөд хөлсөнд нь 350.000 төгрөг авах ёстой байсан учир тэрнийхээ хөлсөнд энэ автомашиныг авсан. Энэ үнэхээр баттай, би эсхүл тухайн айлын хүнтэй уулзуулж болно гэхээр нь “тийм бол гарын үсгээрээ өгсөн, авсан гэх баримт үйлдээд авъя гээд баримт үйлдсэн. Баттулга анх 300.000 төгрөгөөр худалдана гэхээр нь би 200.000 төгрөгөөр авбал авъя гэсэн чинь 200.000 төгрөгөөр зарахаар болоод худалдаж авсан юм. Би тэр машиныг худалдаж авсан 200.000 төгрөг, дараа нь засвар үйлчилгээ хийсэн 380.000 төгрөг, нийтдээ 580.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 152-153-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Булгансайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 07 дугаар сарын эхээр хүнсний дэлгүүр ажиллуулдаг Туул эгч надаас “цагаан өнгийн Бонго машин унадаг биздээ, манайх машин зарах гэж байгаа, та хоёр сонирхохгүй юм уу” гэхээр нь “тэгье” гээд сонирхоод дажгүй юм шиг санагдсан. Тухайн үед нөхөр Дагварэнцэн бид хоёрт мөнгөний боломж байхгүй байсан учраас авч чадаагүй. Удалгүй 2016 оны 07 дугаар сард Туул эгчээс 10-62 УБП улсын дугаартай цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашиныг 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 10-62 УБП улсын дугаартай автомашин манай ах Болдсайханы хашаанд буюу Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын 2-р баг Баян 1 дүгээр хэсгийн 4-11 тоотод байрлах хашаанд тэвш, арам, кабин, цулак нумнууд нь бол байгаа. Харин 4 ширхэг дугуй, мотор, кроп нь байхгүй байгаа. Уг машин одоо ажиллагаагүй байгаа. Би уг машиныг 900.000 төгрөгөөр худалдаж авсан, апратурыг нь 90.000 төгрөгөөр засуулсан, Сэлэнгэ аймаг руу авч явсан тээврийн хэрэгслийн үнэ 120.000 төгрөг, 1.110.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 154-155-р хуудас/,

...Би Д.Ганбаатар ахаас 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн цагаан өнгийн автомашиныг 2016 оны 07 дугаар сарын дундуур буюу 15-ны үеэр 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг уг автомашиныг худалдаж авахад 4-н дугуйнаас 1 дугуй нь байсан ба тэр нь хагархай хуучин дугуй байсан, бусад дугуйнууд байхгүй байсан. Мөн аккумлъятор байхгүй, урд салхины шил хагархай, тэвш нь цөмөрсөн байсан. Манайх автомашины сэлбэгийг өөрийн автомашинд угсарч сэлбэж хийгээд цааш нь өөр хүнд худалдсан. Би Ганбаатараас ямар ч мөнгө аваагүй тул Ганбаатараас 900.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 106-р хуудас/,

Гэрч Д.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 23-нд эхнэр Баярдэлгэрийн хамт сонгуулийн сурталчилгаанд явж, бид хоёр жижүүртэй хонох ээлж таараад, сонгуулийн штаб дээр хонож байтал манай хүү Батзориг “гэр байхгүй болчихсон байна ш дээ” гээд сонгуулийн штаб дээр ирэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан. Уг нь Баттулга бид хоёр найзууд байгаа юм. 2016 оны 02 сараас эхэлж манай гэрт ирээд ойр зуурын ажил хийгээд амьдардаг байсан. Манай дүү Батжаргалын эзэмшлийн “Бонго” автомашиныг Баттулга унаж яваад алга болсон. Баттулгыг манай гэрийг ямар шалтгаанаар авсныг мэдэхгүй байна. Бид хоёрт ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-39-р хуудас/,

Гэрч Б.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сонгууль болох гээд аав, ээжийнхээ хамт сонгуулийн сурталчилгаанд явж байгаад ээж Баярдэлгэрээс урд гэрийн буюу Бөхөгийн задгайд байх гэрийн түлхүүрийг аваад 23 цагийн үед гэр рүү явсан. Бөхөгийн задгайд байрлах гэртээ очтол манай гэр доторх тавилга үлдчихсэн гэр байхгүй байхаар нь би буцаж очоод аав, ээжид хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-41-р хуудас/,

Гэрч С.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...манай хажуу айлын залуу “Ганбаа ахаа энд нэг машин байна, та үзээч” гэсэн. “Баттулга нь манай дэлгүүрт “айлын өвөлжөө бариад мөнгөндөө авсан машин байгаа юм. 300.000 төгрөгөнд зарна” гэхээр нь “200.000 төгрөгөөр авъя” гээд худалдаж авсан. Одоо энэ машин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сум руу зарагдсан. Машинд засвар хийгээд М.Булгансайхан гэх эмэгтэйд 900.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-43-р хуудас/,

Гэрч Б.Отгонтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Батсүрэн 2016 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Над руу 22 цагийн үед залгаад “энд нэг зарах гэр байна, хоёулаа авах уу” гэхээр нь “ямар гэр юм бэ” гэхэд “мод нь бүрэн, эрээн гэр байна” гэж хэлэхээр нь “ямар учиртай гэр юм, үнэ ханш нь хэд гэж байна” гэхэд “500.000 төгрөгөөр сайн ярьвал 450.000 төгрөгт өгөх юм байна” гэхэд нь би “яагаад ийм хямдхан байгаа юм бэ” гэхэд “энэ хүнд мөнгөний хэрэг байгаа гэнэ, би чам руу эргээд яръя” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр залгаад “эхнэр, нөхөр салаад, тэгээд нөхөр нь гэрээ зарах гэж байгаа юм байна, энэ гэрийг Хорго худалдааны төв дээр очиж зарна гэнэ, намайг бэлэн мөнгөтэй бол авбал ав гэж байна” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” гэсэн. Тухайн үед нөхөр бид хоёр мөнгө муутай байсан тул танидаг хүнээсээ мөнгө зээлж гэрийг худалдаж авсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би сайн мэдэхгүй байна. Одоо энэ гэр манай зуслан дээр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороо Ар хүүшийн 2 тоотод бариатай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 159-160-р хуудас/,

Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Баттулгатай Хорго үйлчилгээний төвийн гадна тааралдахад “надад нэг зарах машин байна. Түүнийг эд анги авдаг цэгт зарах гэтэл үнэ багатай авна гээд байна. Намайг авах хүн мэдэж байгаарай” гэж хэлээд утасны дугаараа өгсөн. Одоо дугаарыг нь санахгүй байна. Би “Намуун” хүнсний дэлгүүр ажиллуулдаг Ганбаатар ахад “Баттулга гээд миний танил залууд зарах машин байгаа юм байна, та харах уу” гэхэд “тэгье” гээд бид хоёр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” гэх нэртэй гудамжинд нэг айлынд очиход гэрийн эзэн гээд 50 орчим насны хүн гарч ирээд ямар нэгэн юм яриагүй. Машиныг харахад цагаан өнгийн “Бонго” маркийн автомашин байсан ба их том номертой байсан. Одоо би номерыг нь санахгүй байна. Баттулга жанам, астачер, ар талын 1 ширхэг дугуй нь байхгүй гэж хэлсэн ба домкрат түшчихсэн байсан. Ганбаатар ах машиныг ирж үзснээс хойш 1-2 хоногийн дараа худалдаж авсан байх. Удалгүй Баттулга 200.000 төгрөгнөөс доош зармааргүй байна гэж хэлэхээр нь Ганбаатар ах, Туул эгч хоёр Баттулгатай дэвтэр дээр 200.000 төгрөгөөр худалдаж авсан талаар баримт үйлдээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би хажууд нь зогсож байсан. Энэ өдрөөс хойш Баттулгатай таараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 161-162-р хуудас/,

Гэрч Б.Дагвацэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Булгансайхан бид хоёрыг Туул эгчийн дэлгүүрт ороход “та хоёр цагаан “Бонго Жи-2” маркийн автомашинтай билүү, би машин зарна шүү, та хоёр үзэхгүй юм уу” гэхээр нь “эхнэр Булгансайхан бид хоёр Туул эгчийн зарна гэсэн машиныг үзсэн. Тухайн үед Булгансайхан бид хоёрт мөнгө байгаагүй учир мөнгөтэй үедээ ирж худалдаж авахаар болсон юм. Миний эзэмшлийн 20-69 ДАР улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн автомашинд Туул эгчийн зарах гэж байгаа 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн автомашины зарим эд ангийг сэлбэж хийе гэж бодсон. Эхнэр Булгансайхан бид хоёр удалгүй мөнгөтэй болоод Туул эгчээс 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” автомашиныг 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ машин Сэлэнгэ аймагт хадам ах Болдсайханы хашаанд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 163-р хуудас/,

Гэрч М.Болдсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 10-62 улсын дугаартай “Бонго” маркийн автомашиныг 2016 оны 07 дугаар сард байх. Өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн Дагвацэрэн, дүү Булгансайхан хоёр манай хашаанд авчирсан. Би уг машиныг унаж хэрэглэж байгаагүй. Хэний эзэмшлийн машин гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №75 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ, “3”, “4” гэж дугаарласан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй “1”, “2” гэж дугаарласан шинжилж буй гутлын мөрийн зах ирмэг бүтэн дүрслэгдээгүй тул хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой.

3. Шинжилгээнд тэнцэж буй “1”, “2” гэж дугаарласан шинжилж буй гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн улаар дарагдсан байж болно. /хх-ийн 1-р хавтас 234-238-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 6-8-р хуудас/,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 1-р хавтас 79-81, 88-89-р хуудас/,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1-р хавтас 82-85, 92-95-р хуудас/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 1-р хавтас 23, 189, 244-р хуудас/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 108-109-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 122-126, 127-129-р хуудас, 2-р хавтас 2-3-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 ханатай монгол гэр/ /хх-ийн 1-р хавтас 130-134-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 ханатай монгол гэр/ /хх-ийн 1-р хавтас 135-138-р хуудас/,

10-62 УБП дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/,

07-02 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 209-р хуудас/,

шүүгдэгч О.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 76, 245-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч О.Баттулга нь давтан үйлдлээр буюу 2016 оны 04 дүгээр сард хохирогч Д.Батжаргалын эзэмшлийн 10-62 УБП улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашин, 1 тонны хэмжээтэй усны савыг хулгайлан 3.710.000 төгрөгийн,

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхөгийн задгайд оршин суух хохирогч Г.Баярдэлгэрийн бариатай байсан 5 ханатай “Монгол гэр”-ийг хулгайлж 2.280.000 төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 39-257 тоот хашаанд байрлах хохирогч Р.Энхбатын “Портер” маркийн тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 6.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Баярдэлгэрийн ... 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой манай хүү Батзориг сонгуулийн сурталчилгааны байранд ирээд “гэрийн түлхүүр авъя” гэхээр нь “үүдний тоосгон доор түлхүүрээ хийчихсэн байгаа” гэж хэлээд явуулсан. Тэгтэл 10 гаран минутын дараа хүү Батзориг сонгуулийн байранд сандарсан байдалтай ирээд “гэрийг гаднаас нь ачаад дотор тавилгууд нь үлдсэн байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөд гэртээ очтол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөгийн задгай ногооны талбайд бариатай байсан 5 ханатай иж бүрэн гэрийг маань ачаад явсан бололтой хашаан дотор машины мөр гарчихсан байсан. Уг гэрийг 3.800.000 төгрөгөөр худалдан авсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-16-р хуудас/,

...Би алдагдсан 5 ханатай монгол гэрээ бүрэн бүтэн буцаан хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-140-р хуудас/,

...Би гэрээ буцааж авсан тул надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 105-р хуудас/,

 

Хохирогч Д.Батжаргалын ...2016 оны 04 дүгээр сард намайг Шарын голын уурхай руу явсан хойгуур Баттулга “Бонго Жи-2” маркийн 10-62 УБП улсын дугаартай автомашиныг аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Бас манай 1 тонны цагаан өнгийн гадуураа төмөр бүрээстэй авто угаалгын газрууд ашигладаг савны хамт аваад явчихсан байсан. Би автомашиныг 2015 онд Шувуун фабрикаас хувь хүнээс 3.400.000 төгрөгөөр, усны савыг 2014 онд 250.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Би одоо “Бонго Жи-2” автомашиныг 3.000.000 төгрөгөөр, усны саваа 200.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөрийнхөө автомашиныг яаралтай олж хохиролгүй болмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

...Би Баттулгад миний машиныг харж байгаарай гэж үлдээсэн асуудал байхгүй. Надад миний машиныг авч явлаа гэж огт хэлээгүй учир автомашиныг хулгайлсан. Машины бичиг баримт нь машин дотроо байгаа. Эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. Би өөрийн автомашинаа бүрэн бүтнээр нь авч чадахгүй бол мөнгөн дүнгээр нь бодуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,

...Би өөрийн эзэмшлийн 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн ачааны автомашиныг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн Хан-Уул дүүргийн үнэлгээний комиссоор үнэлүүлсэн үнэлгээтэй танилцсан. Тухайн үнэлгээтэй холбогдуулж надад санал, хүсэлт байхгүй. Би 2015 онд хувь хүнээс 3.400.000 төгрөгөөр худалдаж аваад нэг жил гаран ашиглаж, тээвэрлэлт хийсэн. Автомашины элэгдэл хэвийн байсан, эд ангиуд хуучирсан. Би Баттулгаас хохирол төлбөр аваагүй тул автомашинаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 104-р хуудас/,

 

Хохирогч Р.Энхбатын ...2016 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баттулга манайхаар орж ирээд гарахдаа 5 ширхэг дугуйг хулгайлж гарсан байх гэж сэжиглэж байна. Машины ойр орчимд Баттулгын өмсөж явсан гутлын мөр гарсан байсан. Арван хоёртой 3 хуучин, 2 шинэ дугуйнууд байсан ба бүгд обудтай. Би хуучин дугуйнуудаа нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр, шинэ дугуйнуудаа 65.000 төгрөгөөр, нийтдээ 250.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан. Би алдагдсан эд зүйлсээ авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 232-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэнгийн ...оройн 22.00 цагийн үед очиж ногооны торон хашаан дотор  байсан гэрийг буулгахдаа тэр залуу ачаа ачиж байхдаа “манай эхнэр миний найзтай явалдаад, тэгээд би гэрээ авч байгаа юм” гэж хэлсэн. Бид хоёр гэрээ ачаад 23 цагийн үед Налайх дүүрэг рүү хөдөлсөн ба явах замдаа нөгөө залуу “та гэр худалдаж авахгүй юм уу, таныг авахгүй бол Хорго худалдааны төв дээр аваачиж зарна” гэхээр нь “хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэхэд зардлаа оруулаад 500.000 төгрөгөөр ав” гэхээр нь би “зардлаа оруулаад 450.000 төгрөгөөр авахаар болоод Зайсангийн АТМ-ээс 150.000 төгрөг авч өгөөд маргааш Баттулга гэх залуутай уулзаж үлдэгдэл 300.000 төгрөгийг өгөөд салцгаасан. Би нийт 700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-151-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарын ...Би Гантулгатай хамт Налайх дүүргийн “Тайж” гэх газарт айлын хашаанд байсан цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашин байсан. Уг автомашиныг зарж байсан Баттулга гэх хүнээс ямар учраас машины бичиг баримт байхгүй байгааг асуухад Төв аймгийн Эрдэнэ сумаас Булнай гэдэг газар айлын өвөлжөө барьж өгөөд хөлсөнд нь 350.000 төгрөг авах ёстой байсан учир тэрнийхээ хөлсөнд энэ автомашиныг авсан. Энэ үнэхээр баттай, би эсхүл тухайн айлын хүнтэй уулзуулж болно гэхээр нь “тийм бол гарын үсгээрээ өгсөн, авсан гэх баримт үйлдээд авъя гээд баримт үйлдсэн. Баттулга анх 300.000 төгрөгөөр худалдана гэхээр нь би 200.000 төгрөгөөр авбал авъя гэсэн чинь 200.000 төгрөгөөр зарахаар болоод худалдаж авсан юм. Би тэр машиныг худалдаж авсан 200.000 төгрөг, дараа нь засвар үйлчилгээ хийсэн 380.000 төгрөг, нийтдээ 580.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 152-153-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Булгансайханы ...2016 оны 07 дугаар сард Туул эгчээс 10-62 УБД улсын дугаартай цагаан өнгийн “Бонго Жи-2” маркийн автомашиныг 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 10-62 УБП улсын дугаартай автомашин манайх ах Болдсайханы хашаанд буюу Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын 2-р баг Баян 1 дүгээр хэсгийн 4-11 тоотод байрлах хашаанд тэвш, арам, кабин, цулак нумнууд нь бол байгаа. Харин 4 ширхэг дугуй, мотор, кроп нь байхгүй байгаа. Би уг машиныг худалдаж авсан 900.000 төгрөг, апратурыг нь 90.000 төгрөгөөр засуулсан, Сэлэнгэ аймаг руу авч явсан тээврийн хэрэгслийн үнэ 120.000 төгрөг, 1.110.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 154-155-р хуудас/,

...Би Д.Ганбаатар ахаас 10-62 УБП улсын дугаартай “Бонго-Жи-2” маркийн цагаан өнгийн автомашиныг 2016 оны 07 дугаар сарын дундуур буюу 15-ны үеэр 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг уг автомашиныг худалдаж авахад 4-н дугуйнаас 1 дугуй нь байсан ба тэр нь хагархай хуучин дугуй байсан, бусад дугуйнууд байхгүй байсан. Мөн аккумлъятор байхгүй, урд салхины шил хагархай, тэвш нь цөмөрсөн байсан. Би Ганбаатараас 900.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 106-р хуудас/,

 

Гэрч Б.Батзоригийн ...Орой 23 цагийн үед Бөхөгийн задгайд байрлах гэртээ очтол манай гэр доторх тавилга үлдчихсэн гэр байхгүй байхаар нь би буцаж очоод ааж, ээжид хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-41-р хуудас/,

 

Гэрч С.Туулын ...Баттулга нь манай дэлгүүрт “айлын өвөлжөө бариад мөнгөндөө авсан машин байгаа юм. 300.000 төгрөгөнд зарна” гэхээр нь “200.000 төгрөгөөр авъя” гээд худалдаж авсан. Машинд засвар хийгээд М.Булгансайхан гэх эмэгтэйд 900.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-43-р хуудас/,

 

Гэрч Б.Отгонтөгсийн ...Манай нөхөр Батсүрэн 22 цагийн үед залгаад “энд нэг зарах гэр байна, хоёулаа авах уу” гэхээр нь “ямар гэр юм бэ” гэхэд “мод нь бүрэн, эрээн гэр байна” гэж хэлэхээр нь “ямар учиртай гэр юм, үнэ ханш нь хэд гэж байна” гэхэд “500.000 төгрөгөөр сайн ярьвал 450.000 төгрөгт өгөх юм байна” гэсэн. Тэгэхэд нь би “яагаад ийм хямдхан байгаа юм бэ” гэхэд “энэ хүнд мөнгөний хэрэг байгаа гэнэ, би чам руу эргээд яръя” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр залгаад “эхнэр, нөхөр салаад, тэгээд нөхөр нь гэрээ зарах гэж байгаа юм байна, энэ гэрийг Хорго худалдааны төв дээр очиж зарна гэнэ, намайг бэлэн мөнгөтэй бол авбал ав гэж байна” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” гэсэн. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би сайн мэдэхгүй байна. Одоо энэ гэр манай зуслан дээр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороо Ар хүүшийн 2 тоотод бариатай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 159-160-р хуудас/,

 

Гэрч Г.Гантулгын ...Би “Намуун” хүнсний дэлгүүр ажиллуулдаг Ганбаатар ахад “Баттулга гээд миний танил залууд зарах машин байгаа юм байна, та харах уу” гэхэд “тэгье” гээд бид хоёр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” гэх нэртэй гудамжинд нэг айлынд очиход гэрийн эзэн гээд 50 орчим насны хүн гарч ирээд ямар нэгэн юм яриагүй. Ганбаатар ах машиныг ирж үзснээс хойш 1-2 хоногийн дараа авсан байх. Удалгүй Баттулга 200.000 төгрөгнөөс доош зармааргүй байна гэж хэлэхээр нь Ганбаатар ах, Туул эгч хоёр Баттулгатай дэвтэр дээр 200.000 төгрөгөөр худалдаж авсан талаар баримт үйлдээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би хажууд нь зогсож байсан. энэ өдрөөс хойш Баттулгатай таараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 161-162-р хуудас/,

 

Гэрч Б.Дагвацэрэнгийн ...Миний эзэмшлийн 20-69 ДАР улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн автомашинд Туул эгчийн зарах гэж байгаа 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн автомашины зарим эд ангийг сэлбэж хийе гэж бодсон. Эхнэр Булгансайхан бид хоёр Туул эгчээс 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” автомашиныг 900.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 163-р хуудас/,

 

Гэрч М.Болдсайханы ...Манай хүргэн Дагвацэрэн, дүү Булгансайхан хоёр манай хашаанд авчирсан. Би уг машиныг унаж хэрэглэж байгаагүй. Хэний эзэмшлийн машин гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүгдэгч О.Баттулга нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж /хх-ийн 1-р хавтас 82-85-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 14 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн /хх-ийн 1-р хавтас 86-р хуудас/ ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан ялтай байдал дуусаагүй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Баярдэлгэрт 2.280.000 төгрөгийн /хх-ийн 1-р хавтас 23-р хуудас/ хохирол учирснаас шүүгдэгч О.Баттулга нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Баярдэлгэрт “5 ханатай Монгол гэр”-ийг буцаан өгч /хх-ийн 135-138-р хуудас/ хохиролгүй болгосон байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэн 700.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 1-р хавтас 149-151-р хуудас/ боловч шүүгдэгч О.Баттулгаас гэр худалдаж авсан 400.000 төгрөгийг олгох нь үндэслэлтэй ба тээврийн зардалд гарсан гэх 300.000 төгрөг нь баримтгүй тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар нь шүүгдэгч О.Баттулгаас машин худалдаж авсан 200.000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн 380.000 төгрөг, нийт 580.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 1-р хавтас 152-153-р хуудас/ боловч 200.000 төгрөгөөр автомашиныг худалдан аваад иргэний нэхэмжлэгч М.Булгансайханд 900.000 төгрөгөөр  зарсан тул гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгч М.Булгансайхан нь 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатараас 900.000 төгрөгөөр худалдан авч уг автомашины эд ангийг нь өөрийн автомашинд хэрэглэсэн ба уг тээврийн хэрэгсэл нь цаашид ашиглаж, Замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг, 1-р хэсэг 04-11 тоотод оршин суух М.Болдсайханы хашаанд байгаа гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтанд болон 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн тул 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” автомашиныг иргэний нэхэмжлэгч М.Булгансайханд үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Баттулгын шууд гэм буруутай үйлдлээс хохирол Д.Батжаргалд 3.710.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Баттулгаас нийт 4.360.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Батжаргалд 3.710.000 төгрөгийг /хх-ийн 1-р хавтас 189-р хуудас, 2-р хавтас 108-109-р хуудас/, хохирогч Р.Энхбатад 250.000 төгрөгийг /хх-ийн 1-р хавтас 244-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэнд 400.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Баттулга нь гэмт хэрэг давтан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

            Шүүгдэгч О.Баттулга нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч О.Баттулгын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 171 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн цагаан өнгийн 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн тээврийн хэрэгсэл /хх-ийн 2-р хавтас 2-3-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэнгийн өмчлөлд байгаа хөх өнгийн 07-02 НАА улсын дугаартай ачааны “Хюндай Портер” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг /хх-ийн 1-р хавтас 122-126-р хуудас/ битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

           Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан О.Баттулгад буцаан олгох нь зүйтэй байна.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 291, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэг, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ НЬ:

1.  Боржигон овогт Оюунаагийн Баттулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О.Баттулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 05 сар 21 хоногийн /таван сар хорин нэг хоног/ баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч О.Баттулгын цагдан хоригдсон 171 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, ялыг бүрэн эдэлсэнд тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Баттулгад буцаан олгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Баттулгаас 4.360.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Энхбатад 250.000 төгрөг, хохирогч Д.Батжаргалд 3.710.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батсүрэнд 400.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн цагаан өнгийн 10-62 УБП улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн тээврийн хэрэгсэл, хөх өнгийн 07-02 НАА улсын дугаартай ачааны “Хюндай Портер” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

                                        

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баттулгад оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР