Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/134

 

 

 

 

 

 

     2021           2            2                                           2021/ДШМ/134

 

 

О.Т, Ж.Х, Н.Э нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

хохирогч А.Ариунцэцэг, Д.Сарантуяа,         

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1925 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э болон шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ц.Дэлгэрням нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Х, Н.Э, О.Т нарт холбогдох эрүүгийн 2006000000618 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тайчуудын Боржигон овгийн Оюунбилэгийн О.Т, 1972 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 404 дүгээр байрны 72 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧК72011130/,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 520 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

2. Далчив овгийн Нянгаагийн Н.Э, 1986 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 16-133 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХМ86090771/,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 7 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

3. Сэндэн овгийн Жаргалсайханы Ж.Х, 1987 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18-166 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЕЙ87070512/,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар З жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

О.Т, Н.Э нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын Иргэний бүртгэлийн газрын ард байрлах 64 дүгээр байрны 17 тоотод хохирогч Р.Г.Шыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

О.Т нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд хамтран амьдрагч А.Ариунцэцэгийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Н.Э нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 64 дүгээр байрны 17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Сарантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Н.Э, О.Т нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Иргэний бүртгэлийн ард байрлах 64 дүгээр байрны 17 тоотод хохирогч Р.Г.Шыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ж.Х, Н.Э нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудалд иргэн Б.Ганбаатарыг зодож, улмаар нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад, Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, Ж.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Э, Ж.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”-аар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Жаргалсайханы Ж.Хын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар, Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын тус тус найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, нийт 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тт 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Н.Эт 5 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Тын цагдан хоригдсон 668 хоногийг, Н.Эын цагдан хоригдсон 676 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Х хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар О.Таас 1.468.238 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг, Н.Эаас 1.468.238 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Рэнцэнтогтохын Г.Шт /РД:ЧР77042272/, Н.Эаас 8000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянжаргалын Ганбаатарт /РД:ТБ82033015/ тус тус олгож, хохирогч Р.Г.Ш, А.Ариунцэцэг, Б.Ганбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “НР DVD-R” гэсэн бичигтэй улаан өнгийн DVD 1 ширхэг, SONY VD-D” гэсэн бичигтэй цагаан өнгийн СиДи 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эврэн алаг иштэй 29.5 см урттай ажлын хэсэг нь 17.5 см урттай “Columbia” гэсэн бичиггэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э би 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр О.Тын гэрт хохирогч Г.Штой маргалдаж, муудалцахад хажууд байж үйл явдлыг харж байсан бодит гэрч болох Ариунцэцэг, Ариунаа гэх хүмүүсийн үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлгийг шийтгэх тогтоол болон шүүх хурал дээр огт дурдаагүй байгааг учир дутагдалтай, санаатайгаар дурдаагүй гэж үзэж байна. Гэтэл Г.Шын эхнэр Одонтуяа гэх хүний жилийн дараа өгсөн 2 дахь удаагийн мэдүүлгийг онцолж, гэрчээр тогтоосныг нь хүлээн авах боломжгүй гэрч гэж үзэж байна. Н.Э миний бие хохирогч Г.Штой нүүрэлдэж байцаалт өгөх хүсэлтийг прокурор болон байцаагчид гаргаж байсан. Мөн Г.Шыг зодсоноо үнэн зөвөөр хүлээсээр байтал олон удаа ял шийтгэл авч байсан О.Т гэх хүнийг оролцуулан хэргийг хүндрүүлж байгаа нь, мөн олонд танигдсан хүнтэй холбон хамааруулж бүлэглэн зодсон гэж холбогдуулж байгаа нь тус тус миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их гомдолтой байна.

Иймд эрхэм шүүгч та бүхэн уг гомдлыг минь хүлээн авч, үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ш мэдүүлэгтээ “уг нь О.Т, Баатар бид гурвын дунд ямар нэг асуудал байхгүй, намайг зодох шалтгаан тэдэнд байхгүй, эд нар намайг зохион байгуулалттай зодсон гэж ойлгож байна. ...” гэсэн.

Г.Шын өөрийнх нь “Бямбацэрэн гэдэг хүнтэй хэрэлдэж, маргалдаж байсан утсан дээрх мэссэж нь хавтаст хэрэгт авагдсан. Үнэхээр би Бямбацэрэн гэдэг хүнээс мөнгө аваад Г.Шыг зодсон юм бол яагаад Бямбацэрэн гэдэг хүнийг хэрэгт холбогдуулж татаагүй юм бэ.”

 Г.Ш хэрэг болсон өдөр уулзсан, салсан цаг минут бүрийг маш нарийн тодорхой хэлсэн байдаг мөртлөө Н.Э бид хоёрыг андуурч хэлж байгаа болно. Баярмөнхийн гэрчээр өгсөн “харин би зодсон хүнээ танина гэж хэлж байсан, мөн таксинд суулгаж өгсөн хүнийг хэн бэ гэж асуухад манай найз гэж хэлж байсан” гэх мэдүүлэг.

Үнэхээр би Г.Шыг цохиж, зодсон бол таксины жолоочид “намайг суулгаж өгсөн хүн зодсон” гэж хэлэх байсан.

Г.Шын “тэгээд би тэднийхээс О.Ттай хамт гараад такси барих гээд зогсож байхдаа би О.Таас чи найзыгаа таван цааснаас болж ингэж байгаа юм уу гэж хэлэхэд О.Т дугараагүй, такси бариад гэртээ харьсан” гэдэг мэдүүлэг нь Г.Шыг би таксинд суулгаж өгснийг гэрчилж байна.

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр өгсөн анхны мэдүүлэгтээ “Баатараа гэдэг хүнд зодуулсан” гэж үнэнээ мэдүүлсэн зэрэг нь О.Т миний хувийн байдал муу, шоронд ял эдэлж байсан, мөн Бямбацэрэн дээр хамт очихоос татгалзсан, Н.Эаас өмөөрөөгүй зэрэг шалтгаанаас болж намайг хилс хэрэгт гүтгэж байна гэж ойлгож байна.

...Ариунцэцэг миний талийгаач аавыг “танай талийгаач аав чинь бидэнд юугаар тусалж байсан юм бэ, чамайг шоронгийн хулгайч болгож өсгөө биздээ, аав чинь золбин нохой шиг тэнэж яваад үхсэн биздээ” гэж хэлэхээр нь уур хүрээд халаасанд байсан цаасны хутгаар гэдсэн тус газар нь хутгалсан юм. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөд орхиод явсан шалтгаан нь маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр аавын минь бурхан болсон өдөр байсан болохоор Баянхошууны хийдэд ном уншуулах ёстой байсан юм. 1 дүгээр сарын 4-нд би буруугаа хүлээж цагдаа дээр өөрийн биеэр очсон. Хоромхон зуурын уур бухимдлаасаа болж амьдралдаа буцааж болохгүй алдаа гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Эхнэрээ хутгалж гэмтээсэн үйлдэлдээ шийтгүүлсэнд надад ямар нэгэн гомдол санал байхгүй, албан ёсоор эхнэр Ариунцэцэг болон ар гэр охидуудаас нь хууль ёсны шударга шүүхийн өмнө уучлалт гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс тухайн хэргийн бодит байдалд нийцүүлэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, миний үйлчлүүлэгийн эрх зүйн байдлыг дордуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байхаас гадна өмгөөлөгчийн гаргасан үндэслэл бүхий санал, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Ариунаа, яллагдагч Э.Н.Эын мэдүүлэг, хохирогч Б.Г.Ш, гэрч Т.Ариунцэцэг нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Б.Г.Шын анхны “...Баатараа гэнэт над уруу дайраад ална, тална пиздаг гэж байгаад намайг цохьсон, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хэсэг хугацааны дараа ухаан ороход О.Тын гэрт Баатараа байхгүй байсан ба О.Т намайг таксинд суулгаж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 200-201/, гэрч А.Ариунцэцэгийн “...О.Таа угаалгын өрөөнд толгойгоо угаах гээд орсон. ...Очироо, Баатар 2 барьцалдаж авсан. Тэгээд нэг мэдэхэд тэр 2 газар унаад, дээр дороо гараад байсанэгээд угаалгын өрөөнөөс О.Таа гарч тэр хоёрыг салгасан. Намайг цонхоор харахад О.Таа Очироог таксинд суулгаж өгч байсан. ...манай нөхөр гарч ирээд Баатараад хандаад манай найз ш дээ, яагаад зодолдоод байгаа юм бэ гэж хэлээд Б.Г.Шын хамрыг нь алчуураар цэвэрлээд байсан. Манай нөхөр Б.Г.Шыг зодсон асуудал байхгүй. Харин Б.Г.Ш нь манай нөхөр О.Тыг зодсон гэж худал мэдүүлж байна. ...гэсэн мэдүүлэг /1хх 242-244/, гэрч С.Баярмөнхийн...эхнэр нь надаас энэ хаанаас ирсэн бэ, хэнд зодуулсан бэ гэж асуухаар нь би эхнэрт нь мэдэхгүй, нэг найз нь суулгаж өгсөн гэж хэлсэн, ...надад тэр талаар яриагүй. Харин би зодсон хүнээ танина л гэж ярьж байсан. ...гэсэн мэдүүлэг /2хх 5-7/, гэрч Т.Ариунаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...О.Т ах банны өрөөнд орсон байсан, Н.Э хохирогч Б.Г.Штой маргалдаад түүний толгойн тус газар нь нэг удаа цохьсон. гэсэн мэдүүлэг, Б.Г.Шыг О.Т ах аваад гарсан юм. Яллагдагч Н.Эын шүүх хуралдаанд өгсөн “...Бид 2-ыг муудалцахаас өмнө О.Т хүүхэд согтуу үнсээд байна гэж загнуулаад ОО руу орчихсон байсан. Би Б.Г.Штой ... үнэнийг хэлж маргалдаад би баруун гараараа цохиход унасан. Тэгээд би дээрээс нь 2 удаа дэвссэн. Тэр үед О.Т гарч ирээд боль, чи багын найзаа цохьлоо гээд намайг салгасан. Тэгээд Б.Г.Шыг О.Т аваад гарсан. ... гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч О.Т нь бусадтай бүлэглэн хохирогч Б.Г.Шын биед хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, бие санаа сэтгэлд нөлөөлөхүйц байдалд хүргэсэн зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч С.Дэлгэрням давж заалдах гомдолдоо: “...хохирогчийн мэдүүлэгт үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит үйл баримтыг тогтоосон баримтуудыг үнэлэлгүйгээр, хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан бусад яллах талын нотлох баримтууд нь хэргийн бодит үйл баримтыг тогтоох, хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан үйл баримтыг тогтооход ямар ч ач холбогдолгүй бөгөөд зөвхөн хохирогчид гэмтэл учирсан, тус гэмтэл нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтлүүд болохыг л тогтоосон байдаг.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн субъект нь хохирогчийн эрүүл мэнд, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэм буруутай этгээдийг хэлэх бөгөөд хэргийн материалд авагдсан болон яллах дүгнэлтэд тусгагдсан бичгийн баримтуудад миний үйлчлүүлэгч О.Т нь хохирогчийг зодсон, цохьсон, өшиглөсөн гэх үйл баримт баттай нотлогдон тогтоогдоогүй бөгөөд тус хэргийг үйлдсэн этгээд болох шүүгдэгч Н.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд тус гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болохоо удаа дараа мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байхад ямар ч гэм буруугүй этгээд болох миний үйлчлүүлэгчийг тус үйлдэлд хамтран оролцсон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Миний үйлчлүүлэгч О.Т нь хохирогч А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэх асуудалд гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тогтвортойгоор өгч, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй талаараа анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо “гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, О.Тт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндийн байдал хэвийн байдалдаа сэргэсэн, ямар нэгэн үлдэц, хор уршиг тогтоогдоогүй байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж, миний үйлчлүүлэгч О.Тт холбогдох “шүүгдэгч Н.Этай бүлэглэн хохирогч Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэх хэрэгт оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим болон хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч О.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч А.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг гарах хүртэл О.Т бид хоёр хэрэлдэж маргалдаагүй байсан. Миний итгэлийг алдсанаас болж маргаан үүссэн. О.Т намайг эмнэлэгт эмчлүүлсэн, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Бүх хохирлыг барагдуулсан, бид хоёр 7 настай хүүхдээ бодож байна. О.Тын ял хүндэдсэн, одоо бид 2 салаагүй хамт амьдарч байна. Бид 2 ярилцаад дахин ийм байдал гаргахгүй гэж тохиролцсон. Иймд анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Д.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Этай хамтран амьдраад 5 жил болж байна. Бид хоёр 1 охинтой. Тухайн үед таарамжгүй байдлаас болсон. Одоо хамт амьдарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.            

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Н.Э бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. 2020 оны 12 дугаар сарны 25-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тодорхой зүйл, заалт хэсгийг түлгэлзүүлсүгэй гэж заасан. Энэ нь нийтэд илэрхий болсон ойлголт учраас өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр би үйлчлүүлэгчийнхээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргах гэхээр шүүхээс хэрэглэх хууль нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр түдгэлзчихсэн байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-т тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ гэж заасан тул миний үйлчлүүлэгч Н.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тусгаарлаж түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч Н.Э гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс хувь тэнцүүлэн 1.468.238 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Р.Г.Шт олгохоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан хохирлыг барагдуулах талаар ажилласан боловч хохирогчийн зүгээс хохирлыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн барагдуулах байр суурьтай байна. Н.Эт оногдуулсан ял шийтгэлийн тал дээр гэм буруугийн тал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг барагдуулах гэсэн боловч хохирогч өөрөө хүлээн авахгүй, зарим хохирогч нь гомдол саналгүй байгааг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тодорхой хэм хэмжээний дотор оногдуулсан ялын дэглэмийг бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1927 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. 2.1 дэх заалт өөрөө үндэслэлтэй байсан, гэтэл 2.1 дэх заалт хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Шүүгдэгч нарын мэдүүлгээр гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй нь нотлогддог. О.Т, Н.Э нар бүлэглэж хохирогч Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан тал дээр анхан шатны шүүх хуралдаанд гэрч Ариунааг дуудаж мэдүүлэг авдаг. Хохирогч Г.Ш удаа дараа шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүхээс дүгнэхдээ хохирогч Г.Шын эхнэр Отгонтуяа, Баянмөнх нарын мэдүүлгээс дүгнэсэн байдаг. Хэрэв хохирогч Г.Ш намайг зодсон хүмүүсийг танина гэж мэдүүлсэн бол нэгээс дээш хоёр хүнийг хэлсэн гэж ойлгоно. Эсхүл би зодсон хүнээ танина гэж нэг хүний тухай ярьдаг. Тэгэхээр хохирогчийн хэлсэн мэдүүлгийн эх сурвалжийг нотлохгүйгээр О.Т бүлэглэж үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй. Харин гэр бүлийн хамаарал бүхийн А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шинжтэй үйлдлийг нэмж нэгтгэн багтаагаад шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг төрлийн гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл гэж үзэх хууль зүйн зохицуулалтаа яаж үзээд гэм буруутай тооцоод байгааг нь шүүхээс авч хэлэлцээгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэгт 8 жил, энэ хэрэгт оролцоогүй гэх хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулаад нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Нэг төрлийн хуулийн зүйл, хэсэгт ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж, миний үйлчлүүлэгч О.Тт холбогдох “шүүгдэгч Н.Этай бүлэглэн хохирогч Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэх хэрэгт оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим болон хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч О.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Т, Н.Э нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын Иргэний бүртгэлийн газрын ард байрлах 64 дүгээр байрны 17 тоотод хохирогч Р.Г.Шыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Хохирогч Р.Г.Шын мэдүүлэг, гэрч Баянмөнхийн мэдүүлэг, хохирогч Р.Г.Шын өвчний түүх болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т, Н.Э нар бүлэглэн хохирогч Р.Г.Шын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, дэглэмийн хувьд хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр заасан. Шүүгдэгчийн хувийн байдлыг дүгнэхэд өмнө нь 5 удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Э, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ц.Дэлгэрням нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1925 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Т, Н.Э нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын Иргэний бүртгэлийн газрын ард байрлах 64 дүгээр байрны 17 тоотод хохирогч Р.Г.Шыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

О.Т нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд хамтран амьдрагч А.Ариунцэцэгийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Н.Э нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 64 дүгээр байрны 17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Сарантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

мөн тэрээр 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудалд иргэн Б.Ганбаатарыг зодож, улмаар нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Шын “...миний зүүн гар талд О.Т зогссон, тэгээд шууд үгийн зөрүүгүй О.Т миний зүүн талын шанаа, зүүн нүдний хажуу тал руу оч манартал гараараа нэг удаа маш хүчтэй цохьсон. Тэр үед би газар баруун хойшоо маягтай савж унасан. Тэгээд өндийгөөд босох гэтэл Баатар миний нүүр рүү хөлөөрөө дээрээс дэвссэн. О.Т мөн дээрээс дэвсээд байсан. Тэр хоёр ээлжлээд дэвсээд байсан. ...Эхлээд О.Т намайг маш хүчтэй цохьсон. Тэгээд намайг хойшоо саваад газар унаад босох гэтэл Баатараа миний дээрээс хөлөөрөө дэвссэн. Дараа нь мөн О.Т дэвссэн. Тэр хоёр ээлжлээд цохиод өшиглөөд байсан. Тэгээд би ухаан алдаад босоод ирэхэд Баатар байхгүй, О.Т миний хажуу талд зогсож байсан. О.Т намайг гар болон хөлөөрөө өшиглөж цохиж аваад байсан, Баатар мөн намайг дэвслээд байсан. ...Эхлээд О.Т намайг цохьсон. Газар унаад босох үйлдэл хийх үед Баатар миний нүүр рүү дэвссэн. Би эхний мэдүүлэгтээ зөрүүлээд хэлсэн байна. Баатар эхлээд цохьсон гэж андуурсан. О.Т миний зүүн талд зогсож байгаад шууд үгийн зөрүүгүй маш хүчтэй намайг савж унатал цохьсон. Тэгээд босох гэж байтал Баатар миний дээрээс дэвссэн. Тэгээд тэр намайг бүлэглэж зодсон. ...О.Т, Баатараа хоёрын нэрийг зөрүүлж бичсэнийг анзаарч уншаагүй байна лээ. Миний хувьд худал мэдүүлэг өгч хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх шаардлага байхгүй. Би О.Т, Баатараа хоёрт зодуулсандаа маш их гомдолтой байна. ...О.Т миний зүүн гар талд зогсож байсан, О.Т зогсож байсан газраасаа гараараа миний нүүрний зүүн шанаа руу нэг удаа цохиход нь би сандал дээрээсээ газар ойчсон. Тэгээд намайг газраас босох гэтэл О.Т, Баатар хоёр ээлжлээд миний толгой руу дэвслээд нийлж зодсон. Түүнээс хойш би ухаан алдаад унасан. ...О.Т том өрөөндөө эргэж орж ирээд миний зүүн гар талд зогсож үгийн зөрүүгүй миний зүүн талын шанаа руу гараа атгаад цохиж унагаасан, би босох гэтэл Н.Э, О.Т нар миний толгойн дээрээс хөлөөрөө ээлжлээд дэвссэн. ...Ингээд таксинд суух гээд замдаа О.Таас “чи хэдэн төгрөгнөөс болж найзыгаа яаж байгаа юм бэ” гэхэд О.Т юу ч дуугарахгүй явж намайг таксинд суулгаж өгсөн. ...би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “...О.Т гарч ирээд миний зүүн гар талд зогссон, зүүн шанаа руу оч манартал цохисон, өндийх гэтэл Н.Э дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг бол яг болсон явдлыг дарааллаар нь мэдүүлсэн мэдүүлэг юм. Намайг Н.Э түрүүлж цохисон, О.Т түрүүлж цохисон гэдэг дээр маргаантай байх шиг байна, О.Т болон Н.Э нар намайг бүлэглэж зодсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоод байхад энэ хоёрын хэн нь түрүүлж цохисон нь ямар хамаатай юм бэ, энэ хоёр бүлэглэж намайг зодсоноос миний бие, эрүүл, мэндэд хохирол учирчихаад байгаа нь гол шүү дээ. ...” /1хх 209-210, 212, 247, 9хх 37, 38/,

гэрч А.Ариунцэцэгийн “...Баатар, Очироо хоёр маргалдаад байсан. Очироо, Баатар хоёр барьцалдаж авсан. ...Очироогийн хамарнаас цус гараад байсан. ...О.Таа цусыг нь арчиж өгөөд гэрээс Очироог аваад гарсан. Тэгээд удаагүй О.Т орж ирсэн. Очироог таксинд суулгаж өгсөн, манай гэрийн цонхоор машин зам харагддаг учраас намайг цонхоор харахад О.Т Очироог суулгаж өгч байсан. ...Баатар, Очироо хоёрыг маргалдаж зодоон хийхэд О.Т байгаагүй, угаалгын өрөөнд байсан. ...Г.Шын хамарнаас цус гарчихсан байсан ба Баатараа өшиглөж байгаа харагдсан. ...” /1хх 243, 244/,

гэрч Ц.Одонтуяагийн “...нэг эрэгтэй хүн залгаад “нөхрийг чинь ухаангүй болтол зодчихсон байна, бууж ирж ав” гэж залгасан. ...би нүүр амыг нь цэвэрлэж байхдаа “чи чинь яасан юм бэ, юу болов гэж асуухад О.Т, Баатар гэх хүмүүст зодуулсан” гэж хэлсэн. ...Тухайн үед нүүр амыг нь цэвэрлэж байхдаа чи чинь хаанаа зодуулчихваа гэж асуухад О.Т, Баатар гэх хүмүүст зодуулчихлаа гэсэн. ...” /2хх 1, 3/,

гэрч С.Баярмөнхийн “...тэр үед шөнийн 00 цаг өнгөрч байх үед 100-н айлын Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадна нэг махлагдуу биетэй эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогссон. Тэгээд тэр хүнтэй уулзахад тэр эрэгтэй хүн хандаж “манай найзыг гэрт нь хүргээд өгчих, мөнгө төгрөг нь биед нь байгаа, асуудалгүй.” гэсэн. ...би эхнэр рүү нь өөрийнхөө 99839469 дугаараас залгаад эхнэрийг нь дуудсан. ...Надад тэр талаар яриагүй, харин би зодсон хүнээ танина, найзууд гэж хэлсэн шиг санагдаж байна. ...надад өөр юу ч яриагүй, би замдаа зодсон хүнээ таних уу гэхэд танина л гэсэн. ...” /2хх 6-7/,

гэрч Т.Ариунаагийн “...Шар царайтай жижигхэн туранхай залуу нь О.Т ахын найз гэж байсан. Нэг харахад Баатараа гэх залуу нь шар царайтай туранхай, жижигхэн залууг нүд ирмэхийн зуур газар унагаачихсан. Энэ үед О.Т ах ширээний цаад талд сууж байсан. О.Т ах ширээний цаана сууж байсан учраас шар царайтай жижигхэн залууг цохиж зодсон зүйл байхгүй. ...шар царайтай залуугийн хамраас нь цус гараад хэсэг хугацаанд шоконд орж хөдөлгөөнгүй болсон. Сүүлдээ баруун чихнээс нь цус гарахаар түргэн дуудая гэж ярилцаж байхад зодуулсан залуу босож ирээд хүйтэн түмпэнтэй усанд нүүр гараа угаасан. ...” /2хх 21/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Г.Шын биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл. Хатуу мохоо зүйлийн үйлчлэл, энэ нь гараар болон хөлөөр цохих, өшиглөх, дэвсэх зэргээр үүсэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэмтэл юм. ...” /2хх 47/,

хохирогч Б.Ганбаатарын “...Намайг буудлын өрөөнд сууж байхад өндөр, аляскан куртиктэй, таньж олуулах ажиллагааны үед нэрийг нь мэдсэн Ж.Х гэх залуу нь босож ирээд үгийн зөрүүгүй миний нүүрний баруун шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь би доошоо тонгойход толгой болон толгойны ар шилэн хүзүү рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь боль гээд босоод ирэхэд Ж.Х, Майрик хочтой С.Энхбат нар зогсож байсан. Тийм болохоор С.Энхбат, Ж.Х нар хоёулаа намайг тонгойж байхад толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Нэг хүн бол цохиогүй, 2 хүн ээлжлээд цохиод байсан. ...” /3хх 22/,

гэрч Г.Удвалын “...манай нөхөр Б.Ганбаатар гэрийнхээ үүдэнд ирчихсэн байна, гараад ир гээд миний гар утас руу хоолой нь сонин болчихсон залгасан. Тэгээд би гадуур хувцасаа өмсөөд гараад очиход “би хүнд хутгалуулчихлаа, тэр хүнээ танихгүй” гэсэн. ...” /3хх 24/,

гэрч Д.Баасанжаргалын “...шар куртиктэй залуу босож ирээд Ганбаатарыг 2 удаа толгой руу нь цохисон. Улаан куртиктэй залуу дараа нь цохиод, хутга гаргаж иртэл Ганбаатар руу чамайг ална гээд дайрахаар нь Ганбаатар тэврээд авсан чинь нуруунд нь хутгалсан. ...Тэр хоёр Б.Ганбаатарын элэг рүү цохиж тонгойлгоод, гараараа толгой, шилэн хүзүү рүү нь зөндөө цохьсон. Тэгээд зодож байсан улаан куртиктэй, өтгөн хөмсөгтэй, алаг нүдтэй залуу хаанаас ч юм хутга гаргаж ирээд Ганбаатарын нуруу  хэсэг рүү нэг удаа хутгалсан. ...” /3хх 27/,

гэрч Д.Бат-Эрдэнийн “...шар куртиктэй залуу босож ирээд Ганбаатарыг 2 удаа толгой руу нь цохьсон. Улаан хүрэн куртиктэй залуу дараа нь цохиод хутга гаргаж ирснээ Ганбаатар руу чамайг ална гээд дайрахаар нь Ганбаатар тэврээд авсан чинь нуруунд нь хутгалсан. ...” /3хх 28/,

гэрч Ж.Эрдэнэбаатарын “...О.Т болон хамт явсан хүмүүсээс асуухад шөнө Баатараа буюу Н.Э Ганбаатарыг хутгалчихаад яваад өгсөн. Ганбаатар гэмтлийн эмнэлэг явсан, одоо цагдаа нар ирнэ гэж хэлэхээр нь би тэд нараас Ганбаатарыг гайгүй юу гэж асуухад тэд нар гайгүй, Гэмтлийн эмнэлэг явсан гэж хэлсэн. ...” /3хх 124/,

хохирогч Д.Сарантуяагийн “...тэгээд Н.Э намайг гараараа миний нүүрэн хэсэг рүү цохиж, үснээс зулгааж зодоод гэрээс гараад явсан. ...” /4хх 187/,

хохирогч А.Ариунцэцэгийн “...Тухайн үед О.Т бид хоёр л байсан. О.Т намайг хутгалчихсан гэж бодож байна. Өөр хүн байгаагүй. ...” /5хх 85/,

гэрч Т.Алимаагийн “...Гэтэл 22 цагт Ариунцэцэгийн аав над руу залгаж “цаана чинь Ариунаа хутгалуулаад хагалгаанд орж байна гэж байна” гэсэн. Намайг утсаар ярихыг сонсоод хажууд байсан манай хүү Мэргэн “ээжээ намайг хичээл тараад ирж байхад О.Т ах Баянзүрх захын АТМ-ын хажууд зогсож байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи зөв харсан юм уу гэхэд яг мөн байх шиг байсан гэж хэлсэн. ...” /5хх 20/,

гэрч Х.Аялалхүүгийн “...би орой лагер дээр хонох гээд байж байтал эхнэр Т.Алимаа 21 цагийн орчим залгаад Ариунцэцэгийн аав сая залгаж байна, Ариунцэцэг хүнд хутгалуулсан гээд хагалгаанд орж байна гэнэ, аягүй бол нөгөө нөхөртөө хутгалгуулсан байх гэж хэлэхээр нь би лагераас гараад гэртээ шууд ирсэн. ...” /5хх 23/,

гэрч Ж.Өлзийхүүгийн “...тэгтэл 40-45 орчим насны хар өнгийн куртиктэй, дунд зэргийн махлагдуу эмэгтэйгийн нүүр цус болчихсон байдалтай машины хойд хаалга татахаар нь би таксинд явдаггүй, би гэр рүүгээ орох гэж байна, танд өөр унаа олдох байх гэж хэлэхэд үл таних эрэгтэй эмнэлэг хүргээд өгөөч хүн бэртчихээд байна, мөнгийг нь өгөөд явъя гэж хэлэхээр нь би таксинд явахгүй гэж хэлэхэд нөгөө үл таних эрэгтэй Монголчууд нэгэндээ туслахгүй, хүн чанаргүй болчихсон шүү дээ гэж хэлээд замын хажуу руу гарахад гэмтсэн гэх эмэгтэй хайраа наад машин чинь явахгүй гэж байна шүү дээ, өөр дараагийн машин барья, цаг алдаад хэрэггүй ээ гэж хэлээд тэр хоёр, хоёулаа хүн гэмтсэн, Гэмтлийн эмнэлэг хүргээд өгөөч гээд орилхоор нь би эмэгтэй хүн бэртсэн юм чинь хүргээд өгье гэж бодоод машиндаа суулгаад Бөхийн өргөөний зүүн урд талын тойрог руу дөхөж явахдаа гэмтлийн эмнэлэг явна гэсэн биздээ, баруун эргээд урдуураа явчих уу, төвөөрөө түгжрэлтэй байгаа гэж хэлэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр наагуураа баруун эргээд Баянзүрх дүүргийн хойд талд байрлах цэргийн госпиталь эмнэлэг орьё гэж хэлэхээр нь би төв замтай нийлээд 13 дугаар хорооллын замаар явж байхад эмэгтэй нь эрэгтэйдээ хандаж “хайраа чи намайг хутгалчихаж байгаа юм уу, аймаар өвдөж байна, би үхлээ, хурдан эмнэлэг орьё” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй нь машинд суучихсан эмнэлэг явж байна шүү дээ, удахгүй очно гэж хэлж байсан. ...” /5хх 26/,

гэрч Г.Түмэннастын “...Тэгтэл 20 цагийн орчим А.Ариунцэцэг рүү залгахад А.Ариунцэцэг би хутгалуулчихсан, эмнэлэг явж байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ, хэн хутгалчихсан юм бэ гэхэд А.Ариунцэцэг би сайн мэдэхгүй байна. ...тэгээд би цэргийн төв госпиталь эмнэлэг дээр очиход А.Ариунцэцэгийн охин, дүү Туяа нар байсан ба дүү Туяа нь А.Ариунцэцэгийг О.Т хутгалчихсан гэж ярьж байсан. ...” /5хх 28/,

гэрч Т.Базаррагчаагийн “...Түмээ гээд хороололд байдаг эмэгтэй “Ариунаа намайг госпиталь буюу цэргийн төв эмнэлэг дээр хүрээд ирээч гээд дуудахаар нь очлоо. Өөртэй нь бол уулзаж чадаагүй, хүүхдүүд болон эгч нь ирчихсэн, нөхөр нь хутгалчихсан гэж байна.” гэж хэлсэн. ...” /5хх 32/,

гэрч Б.Сансарбатын “...манай гэрт архи уучихаад сууж байхдаа ах нь Ариунаа эгчийг чинь хутгалчихсан, эмнэлэгт сэхээнд байгаа гэхээр нь худлаа яриад, согтож байна даа гэж бодсон. ...” /5хх 37/,

гэрч М.Ариунтуяагийн “...Баянзүрх захын тэнд очтол хар саравчтай малгайтай залуутай хамт гараад ирэхээр нь хардаад тэр эрэгтэйг нь хутгалчихсан. Тэгсэн Ариунаа орилоод манай нөхрийн найз шүү дээ гээд байхаар нь Ариунааг бас хутгалчихлаа гэж хэлэхээр нь та юу яриад байгаа юм бэ, гэр оронд сонин муухай юм яриад байх юм гэж хэлсэн. ...” /5хх 41/,  

шүүгдэгч Н.Эын “...Г.Шыг татахад ширээний булан нүүрээрээ мөргөөд газар унасан. ...Би Г.Шыг газар хэвтэж байхад нүүр, цээжний хэсэг хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. ...буудлын өрөөнд байсан танихгүй залуугийн хөлөн дээр нь гишгэснээс болж маргалдсан. Бид нарын сууж байсан орон дээр хутга байхаар нь аваад айлгаж далайя гэж бодсон боловч тэр залуугийн нуруу, ууцны орчимд нь хутгалсан байхаар нь би айсандаа зугтаахаар гарахад араас О.Т ах, Маамуу ах, Марик, Ж.Х нар гарч ирээд бид нар О.Т ахын гэр рүү яваад О.Т ах, Маамуу ах, Марик, Ж.Х нар О.Т ахын гэр рүү орлоо гээд таксинаас буугаад би такситайгаа гэр рүү явсан. ...” /2хх 95/, “...хохирогч Ганбаатар гэх залуугийн хөлөн дээр гишгэснээс болоод маргалдаж байхад бид нарыг сууж байсан орон дээр Маамуу хочтой Эрдэнэбаатар ахын шар иштэй хутга байхаар нь аваад ууц, нуруу орчимд хутгалсан. ...” /3хх 108/, “...Би гараараа Саранчимэгийн нүүрэнд, баруун нүдний орчимд нэг удаа цохьсон. ...” /4хх 190/,

шүүгдэгч О.Тын “...хавар намрын куртикны гадна баруун халаасанд байсан бор иштэй жижиг хутга байсныг гаргаж ирээд би баруун гараараа эхнэр А.Ариунцэцэгийн гэдсэнд нэг удаа хутгалсан. ...” /5хх 58/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Шын биед 2 нүдний ухархайн дээд хана, дух, духны хөндий, этмойд хөндийн ясыг хамарсан нийлмэл хугарлууд, зүүн гайморын бүх хана, зүүн нүдний ухархайн бүх ханын ясыг хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд, гадна ханын хугарал, хамар ясны хугарал, гавлын хөндий дэх хий хуралдалт, духны баруун дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” /2хх 44/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Ганбаатарын биед нуруунд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /3хх 33/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Сарантуяагийн биед баруун бугалга, баруун тохой, баруун шуу, бугуй, баруун гарын 3 дугаар хуруу, хэвлий, баруун шилбэ, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /4хх 193/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Ариунцэцэгийн биед хэвлийн хөндийд нэвтэрч ходоод, нарийн бүдүүн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /150 мл цус/, тархи доргилт, дагзны хуйханд шарх, эрүү, баруун гуянд зулгаралт, эрүү, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /5хх 90/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 194, 2хх 241, 4хх 175, 4хх 227/, хохирогч Г.Шын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 195/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 213-233/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх 56/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 58/, өвчний түүх /2хх 59-60/, хохирлын баримтууд /2хх 73-78/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 242-244/, Б.Ганбаатарын хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 48-49/, Б.Ганбаатарын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас /3хх 70/, яаралтай тусламжийн хуудас /3хх 71/, хохирогч Д.Сарантуяагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4хх 176/, аюулын зэргийн үнэлгээний маягт /4хх 178/, дуудлагын лавлагааны хуудас /4хх 228/, А.Ариунцэцэгийн өвчний түүх /7хх 200/, яаралтай тусламжийн хуудас /7хх 201/, гэмтлийн эмчийн үзлэг /7хх 202-211/  зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч О.Тыг бусадтай бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Эыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хууль тогтоомжинд заасан тодорхой гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүх талаас нь шинжлэх, хуулийг зөв хэрэглэх үндсэн дээр тухайн гэмт хэргийг зөв зүйлчлэх, хууль зүйд нийцсэн дүгнэлт гаргах нь зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилготой.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарч,  ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөв тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд нэг төрлийн хохирол санаатай учруулсан үйлдлийг зүйлчлэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэг, эсхүл тусдаа өөр санаа зорилгоор өөр өөр цаг хугацаанд хохирол учруулсан болон нэг үйлдэл, нэг санаа зорилгоор хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах” нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу хэдэн хүний эрүүл мэндэд нэг төрлийн хохирол учруулж байгаа тооны шинжээр тодорхойлогдох тул уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон хуульчлагдсан болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Т, Н.Э нар тус тусдаа хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирлуудыг санаатай учруулсан, өөр өөр хохирогч нарт цаг хугацааны хувьд завсарлагатайгаар үйлдсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид, эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн, эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм.

Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн, эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаарна.

Дээрх шинжээр авч үзвэл О.Т, Н.Э нар хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, 2.11 дахь хэсэгт “бүлэглэж” үйлдсэн нэг төрлийн гэмт хэргийн давталт болно.

Шүүгдэгч О.Т, Н.Э нар нь нэг төрлийн гэмт хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар тус бүр удаа дараа үйлдсэн байх бөгөөд тусгай давталттай холбоотой уг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар уг гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тул анхан шатны шүүх бие даасан эхлэл төгсгөлтэй, дөрвөн өөр хугацаанд үйлдэгдсэн хоёр төрлийн дөрвөн үйлдлийг тус тусад нь бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилж шийдвэрлээгүй хууль хэрэглээний алдааг зөвтгөн засах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Энэ нь, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...” гэсэнтэй нийцэх юм.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч О.Т, Н.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч О.Тыг бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Эыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйлд заасан ял оногдуулж, нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эын “...Г.Шыг зодсоноо үнэн зөвөөр хүлээсээр байтал О.Т гэх хүнтэй холбон хамааруулж, бүлэглэж зодсон гэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын “...Г.Шыг зодсон гэх үйлдэл дээр намайг хилс хэрэгт гүтгэж байна. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...О.Т бусадтай бүлэглэн Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хохирогч А.Ариунцэцэг шүүгдэгчийн бие, сэтгэл санаанд нөлөөлхүйц байдалд хүргэснийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...хохирогч Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Хэрэгт хохирогч Г.Шын “...О.Т жижиг өрөөнөөс гарч ирээд миний зүүн талд зогссон, тэгээд шууд үгийн зөрүүгүй О.Т миний зүүн талын шанаа, зүүн нүдний хажуу тал руу оч манартал гараараа нэг удаа маш хүчтэй цохьсон. ...О.Т миний зүүн гар талд зогсож байсан. О.Т зогсож байсан газраасаа миний зүүн шанаа руу нэг удаа цохиход би сандал дээрээсээ газар унасан. ...” гэх мэдүүлэг нь /1хх 209, 247/ гэрч Т.Ариунаагийн “...намайг эргээд харахад Н.Э хохирогчийг цохиод унагаасан бололтой хажууд нь зогсож байсан ба өшиглөх гэхэд О.Т ах болиулаад манай найзыг яаж байгаа юм бэ, ...шар царайтай, туранхай жижигхэн залуу нүд ирмэхийн зуур газар уначихсан. Энэ үед О.Т ах ширээний цаад талд сууж байсан. ... /2хх 21/ гэх мэдүүлэг, гэрч Т.Ариунаагийн мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /2хх 179/, шүүгдэгч Н.Эын мэдүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /2хх 183-190/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь тухайн зодоон болсон гэх өрөөнд байсан нь тогтоогдож байх бөгөөд гэрч А.Ариунцэцэгийн “...угаалгын өрөөнөөс О.Таа гарч тэр хоёрыг салгасан. ...” /1хх 243/ гэх мэдүүлэг үүгээр няцаагдаж байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.    

Учир нь, гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцсон.

Дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үзнэ.

Дээрх хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан “...Г.Шыг зодсон гэх хэрэгт О.Т оролцоогүй...” гэх агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Т, Н.Э нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Шын биед учирсан хүнд гэмтлийн нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой болно. 

Түүнээс гадна, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч О.Т, Н.Э нар нь гэмт хэргийн талаар мэдүүлж байгаа нь гэм буруутайгаа болон гэм буруугүйгээ нотолж буйн аль аль нь биш бөгөөд хэргийн үйл баримт бусад нотлох баримтуудаар нотлогдсоны эцэст шүүгдэгч нар хариу тайлбар гаргах, яллах дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан нийтлэг эрх хадгалагдсаар байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж буйн илрэл юм.

Иймд шүүгдэгч О.Т, Н.Э нар нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй тул шүүх тэдний мэдүүлгийг нотлох баримтаар заавал үнэлж, дүгнэх шаардлагагүй болно.   

Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэсэн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т, Н.Э нараас тус бүр 1.462.238 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Шт олгохоор шийдвэрлэсэн байх ба уг хохирол төлбөр төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлэх нь эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул хорих ялыг ямар нэг баримтыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлбэл шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц шударга байдалд нийцсэн агуулгыг алдагдуулах бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг учир өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдолд дурдсан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нарын өмгөөллийн үг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол, тайлбаруудаар үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор ялыг ялгамжтай оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Ж.Хын үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж логик зөрчилтэй, ойлгомжгүй байдлаар бичсэн байх тул найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

Ингэснээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

 Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгч О.Т, Н.Э, цагаатгагдсан этгээд Ж.Х нарын эрх зүйн байдал дордохгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч Н.Эын “...Г.Шыг зодсоноо үнэн зөвөөр хүлээсээр байтал О.Т гэх хүнтэй холбон хамааруулж, бүлэглэж зодсон гэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын “...Г.Шыг зодсон гэх үйлдэл дээр намайг хилс хэрэгт гүтгэж байна. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...О.Т бусадтай бүлэглэн Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хохирогч А.Ариунцэцэг шүүгдэгчийн бие, сэтгэл санаанд нөлөөлхүйц байдалд хүргэснийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...хохирогч Г.Шын биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч А.Ариунцэцэгт хүнд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 3ы өдрийн 2020/ШЦТ/1925 дугаартай шийтгэх тогтоолд:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас “шүүгдэгч О.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн ирүүлснийг О.Тт холбогдох хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Н.Эт холбогдох хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Хын Н.Этай бүлэглэн хохирогч Б.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, харин шүүгдэгч Н.Эын хохирогч Б.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй.” гэж,                       

2 дахь заалтыг “Шүүгдэгч О.Тыг бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Эыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагын ажлыг нэг хоногоор тооцож нийт 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг, Н.Эт оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Н.Э болон О.Т, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,  Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ