Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Г,

Улсын яллагч Б.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г Д холбогдох эрүүгийн ********************** дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....................................................................................................................................................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Г.Д нь 202* оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д аймаг Д сумын *-р баг Ц гудамж * тоотод байрлах Б авто сэлбэгийн дэлгүүрийн вакум цонхыг түлхэн онголгож хууль бусаар нэвтэрч тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-рт/,

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлт /хх *-6, 12-13-рт/,

3.Хохирогч Л.Бийн “...Би Д аймгийн Д сум, Х * дүгээр баг, Ц гудамж * тоотод нөхөр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд манай нөхөр Э нь хувиараа авто засвар хийдэг болохоор нь би жижигхэн түц ажиллуулж хажуугаар нь машин мотоциклын сэлбэг болон утаат тамхи, ундаа зэргийг худалдан борлуулдаг юм. Тэгээд 202* оны ** дугаар сарын **-ны өглөө 07 цагийн орчимд нөхөр хүүхдүүдийнхээ хамт С сумаар дамжиж Х аймгийн Б суманд ар гэрийн гачигдал гарсны улмаас явчихсан юм. Тухайн үед манай гэрт 1 ч хүн үлдээгүй бөгөөд гэрээ түгжээд, сэлбэгийн дэлгүүрээ цоожлоод дэлгүүрийн түлхүүрээ төрсөн эгч Д үлдээгээд явсан. Тэгтэл 202* оны ** дугаар сарын **-ны өглөө дэлгүүрээс автомашины масло худалдан авъя гэж хүн над руу ярихаар нь би эзгүй байна, манай төрсөн эгч Д холбогдоод авчих гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 10 минутын дараа манай төрсөн эгч Д нь холбогдоод сэлбэгийн дэлгүүрийн чинь урд талын вакум цонх нь нээлттэй байна, гэхдээ алга болсон юм мэдэгдэхгүй байна гэж хэлэхээр нь дэлгүүр доторх камер шалгаад үз гэж хэлтэл би шалгаж мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үедээ эгч очиж үзээд алга болсон юм алга байна гэж хэлсэн болохоор нь дэлгүүрээс ямар нэгэн зүйл алдагдаагүй байна гэж бодсон юм. Тэгээд Х аймгийн Б сумаас 202* оны ** дугаар сарын **-ны өдрийн орой Д суманд гэртээ ирсэн бөгөөд 202* оны ** дугаар сарын **-ний өдөр сэлбэгийн дэлгүүр доторх хяналтын камер шүүж үзэхэд 202* оны ** дугаар сарын **-ны өдрийн 21 цагийн орчимд гадуураа хар өнгийн цув шиг куртиктэй, дотуураа цагаан өнгийн малгайтай цамцтай, урт түрийтэй гуталтай хүн сэлбэгийн дэлгүүрийн урд талын цонхоор ороод Change Esse тамхи 20 хайрцаг буюу 2 палчик, Энгийн Esse тамхи 10 хайрцаг буюу 1 палчик, асаагуурууд, түмний кола 6 ширхэг буюу 1 кроп, мотоциклын суудлын бүрээс 1 ширхгийг хулгайлаад авч гарч байсан бөгөөд тухайн хүний царай тодорхой сайн харагдахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад өнөөдөр албан ёсоор өргөдөл гаргаж байна....” гэх мэдүүлэг /хх 16-17-рт/,

*.Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 10-11-рт/,

5.“Хас үнэлгээ” ХХК-ний Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн 202* оны ** дугаар сарын **-ны өдрийн 202* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 30-33-рт/,

6.Шүүгдэгч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... 202* оны ** дугаар сарын **-ны өдөр гэртээ төрсөн ах Г, бэр эгч Ш нарын хамт Д аймгийн Д сумын * дүгээр баг Ц *** тоотод байдаг гэртээ байж байсан юм. Тэгээд би манай гэрээс зүүн талд байдаг Сэлбэгийн дэлгүүрт очиж тамхи худалдаж авахаар ганцаараа 22 цаг болж байх үед гарсан юм. Тэгтэл дэлгүүр цоожтой байсан бөгөөд би сэлбэгийн дэлгүүрийн урд талынх нь жижиг цонхыг түлхсэн чинь нээгдчихсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор ороод "Change Esse тамхи 20 хайрцаг, Энгийн Esse би сэлбэгийн дэлгүүрийн урд талынх нь жижиг цонхыг түлхсэн чинь нээгдчихсэн суудлын бүрээс 1 ширхэг, мотоциклын дугуйны папришик 1 ширхэг, 2.5 литрийн тамхи 10 хайрцаг, асаагуур 2 ширхэг, 2 боодол Spearment бохь, мотоциклын дугуйны папришик 1 ширхэг, 2,5 литрийн Coca Cola ундаа 6 ширхгийг аваад сэлбэгийн дэлгүүрийн урд талын жижиг цонхоор гаргасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 28-рт/ зэргийг шинжлэн судлав.

Нэг. Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.1* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Шүүгдэгч Г.Д нь 202* оны ** дугаар сарын 27-ны өдөр Д аймаг Д сумын *-р баг Ц гудамж * тоотод байрлах Б авто сэлбэгийн дэлгүүрийн вакум цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас 211,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Д нь 202* оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д аймаг Д сумын *-р баг Ц гудамж * тоотод байрлах Б авто сэлбэгийн дэлгүүрийн вакум цонхыг түлхэн онголгож хууль бусаар нэвтэрч тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “... орон байранд нэвтэрч хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.         

            Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Тиймээс шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бийн өмчлөх эрхэд 211,600 /хоёр зуун арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Бт 211,600 төгрөгийн хохирол учирсныг мөн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:      

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах..” гэх дүгнэлтийг танилцуулав.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс М.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу өнөөдрийн байдлаар ** настай буюу ** насанд хүрээгүй. Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдол цаад үр дагаврыг ойлгоогүй. Мөн Г.Д нь толгойндоо 6-7 см уйланхайтайн улмаас ой тогтоолт нь бууралттай, сэтгэхүйн хувьд насанд хүрсэн хүний хэмжээнд биш байдаг. Иймд сэтгэхүйн хувьд насанд хүрсэн гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 106* дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд Г.Дийн сэтгэцийн хөгжил оюун ухааны түвшин буюу IQ 79%-тай, түүний сэтгэцийн хөгжил насанд нь тохирсон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, өөрийн насны түвшинд сэтгэж, оюуны хоцрогдолтой гэх шинж тэмдэг илрээгүй гэж тодорхойлсон байх ба хэрэгт авагдсан бусад баримтаар Г.Д-ийг сэтгэхүйн хувьд насанд хүрсэн хүний хэмжээнд сэтгэхүйн хөгжилгүй гэж дүгнэх боломжгүй юм.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Г.Д-т авах нь хуульд нийцэхгүй.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэнэтийн учрал, санамсаргүй учрал,  гэнэтийн шинж бүхий нөхцөл байдлаас хамаарч үйлдэгдэх нөхцөл бүрдсэн байхыг тохиолдлын шинжтэй гэдэгт ойлгох ба Г.Д-ийн үйлдэлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

            Тодруулбал, дэлгүүрийн цонх түгжээгүй байсан, цонхийг түлхэхэд онгойсон, тухайн үед дэлгүүр эзэнгүй байсан зэрэг нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй ба өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Г.Д нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний 2/1-с хэтрүүлэхгүйгээр буюу 1 /нэг/ жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б авто сэлбэгийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Д овогт Г Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-т 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 1 жил, 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б авто сэлбэгийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ГОНЧИГСУМЛАА