Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

  

 

 

 

 

 

  2025       02        13                                          2025/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уянга,  

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Д.Ү******,

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*********ийн О*********од холбогдох эрүүгийн 243800********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Х****** хороололд улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.8-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 8**** ХӨН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ү******, Б.Н*********а нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Х****** хороололд улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.8-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 8**** ХӨН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ү******, Б.Н*********а нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 243800********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Ү****** эхнэртэйгээ хамт явж байсан бөгөөд ахыгаа дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. ...Тэгээд гудмаар гарахад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй саарал өнгийн приус маркийн машин ирээд мотоциклын урд дугуй хэсэг рүү мөргөж бид нар унасан. Тэр машин бол харагдаагүй. Би харсан бол зогсох байсан. ...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ү******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...О********* бид хоёрыг сундалдаад цааш ертөнцийн зүгээр бол баруунаас зүүн зүгт гудмаар явж тухайн гудамжны зүүн үзүүрт гарах үед ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй цагаан өнгийн Приүс-20 маркийн автомашин ирж байгаа харагдсан. Мотоцикл нилээн хурдтай явсан болохоор би тэр машиныг хараад “доороос нэг машин ирж байна шүү, хурдаа хасаарай, наанаа зогсоорой” гэж хэлсэн. Тэгсэн чинь О********* ямар нэгэн торомз гишгэлгүй тэр чигтээ явсаар гудамжны цаад үзүүрт нөгөө Приүс маркийн автомашинтай мөргөлдсөн. Би машины хамар дээгүүр даваад шидэгдэж

унасан, Н*****дээ О********* хоёр даваад ороод ирсэн. Нилээн хурдтай явж байсан. Бараг 50-60 км/цаг хурдтай явсан байх. Би машин ирж байна зогсоорой гэсэн чинь тэр чигтээ хурдаа хасалгүй яваад мөргөлдсөн...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй...эхнэр бид хоёр хохиролд мотоцикл авсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н*********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ залуу эгч, ах хоёрыгоо дөхүүлээд өгье гэж байна, чи энэ дундуур суучих гэж надад хэлэн. Тэр залуу бид хоёрыг сундалдаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт гудмаар явж тухайн гудамжны зүүн үзүүрт гарах үед гудамжны өргөн чөлөөгөөр урдаас хойш чиглэлтэй явж байсан Приүс маркийн автомашинтай мөргөлдсөн. Тухайн машинтай мотоцикл мөргөлдөөд Ү****** бид хоёр машины хамар давж унасан. ...Тэр залуу бид хоёрыг суулгаж аваад л шууд хар хурдаараа давхиад тэр чигээрээ хурдаа ч хасахгүй гудамжны үзүүр рүү шууд гарсан чинь л мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, 

Гэрч Ц.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Түнэл сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х****** хороололд шар дэлгүүрийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байтал зүүн гар талын гудамжнаас нэг мөнгөлөг саарал өнгийн банктай мотоцикл гарч ирээд унаж явсан 8**** ХӨН улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн автомашины зүүн урд хэсэг рүү мөргөж, мотоцикл дээр сууж явсан гурван хүн автомашины хамар дээгүүр давж унасан. Тэр мотоцикл шууд л хурдтай давхиж гарч ирээд тэр чигээрээ миний унаж явсан машиныг мөргөсөн. Ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй, тоормозлоогүй, чигээрээ ирээд шууд мөргөсөн. Тухайн мотоциклийг жолоодож явсан дээлтэй залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний унаж явсан 8**** ХӨН улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн автомашин миний төрсөн дүү Ц.Дэ********ий эзэмшлийн автомашин байгаа юм. Гэхдээ одоогоор бол банк бусаар худалдаж авсан болохоор Банк бус санхүүгийн байгууллагынхаа нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байгаа. эхнэр бид хоёрын тухайд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Харин автомашины зүүн урд хэсэг чихэгдэж, гупер, гэрэл, урд салхины шил зэрэг нь хагарч, гопуд нь гажиж эвдэрсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас),

Гэрч Г.М***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шороон замаар өгсөөд явж байтал гудамжнаас зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас мотоцикл гарч ирээд шууд М**********ийн жолоодож явсан мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн автомашины зүүн урд тал руу мөргөж осолдсон. Мотоцикл дээр жолоочоос гадна хоёр хүн сууж явсан. Тэр гурван хүний эмэгтэй нь ёолоод байсан. Мотоцикл жолоодож явсан залуу зохицчихъё, машиныг чинь шууд янзлаад өгнө гээд байсан. Газар дээр нь шууд цагдаа, эмнэлэг дуудсан. Тэр мотоцикл нилээн хурдтай ирээд мөргөсөн. Араар нь сууж явсан ах, эгч хоёр аажуу яв гэж байхад хурдтай давхиад байсан юм гээд л уурлаад байсан. Тэр мотоцикл жолоодож явсан залуу бол архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой хэвийн бус байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********ий шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би машинаа асааж, хохирлоо барагдуулж авмаар байна. 1-2 удаа шүүгдэгч өөрөө надруу залгаж ярьж байсан. Би хохирлоо хэзээ барагдуулах талаар асуухад мөнгө хайж байна гэдэг. 10 дугаар сараас хойш хохирлоо барагдуулж өгөхийг хүлээж байна. Манай ахыг холбогдож асуухад хоёр адуу зарчихвал хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн байсан...4,210,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.А*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хэргийн улмаас хохирсон гэх иргэн Довдонгийн Ү****** нь 2024.10.12-ны өдрөөс хойш нийт 223,736 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн иргэн Бадарчийн Н*********а нь 2024.10.12-ны өдрөөс хойш нийт 252,172 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Иймд дээрх эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн нийт 475,908 төгрөгийн хохирлыг нэхэмжилж барагдуулах саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 07-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-р хуудас),

2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас (хх-ийн 11-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-р хуудас),

2024 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 13-14-р хуудас),

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт  (хх-ийн 15-16-р хуудас),

2024 оны 10 дугаар сарын 15, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-22-р хуудас),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хх-ийн 33, 39-р хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8345 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 58-р хуудас), 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1281 дугаартай шинжээчийн “...Үнэлгээгээр тогтоосон дүн 3,930,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 59-61-р хуудас), 

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаартай: “

1. Д.Ү******ын биед цээжний зүүн талд 7, 8, 9, 11, 12-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 536 дугаартай: “

1. Б.Н*********агийн биед нурууны 7, 8-р нугалмын их биеийн хугарал, нурууны 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх нурууны 7, 8-р нугалмын их биеийн хугарал, нурууны 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 73-74-р хуудас),

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 903 дугаар мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 78-79-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 95-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 96-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 99-102-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 103-105-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 243800********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэв.  

Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч **************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Х****** хороололд улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.8-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 8**** ХӨН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ү******, Б.Н*********а нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ү******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н*********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас), гэрч Г.М***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас), гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 07-р хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-р хуудас), 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас (хх-ийн 11-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-р хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 13-14-р хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт  (хх-ийн 15-16-р хуудас), 2024 оны 10 дугаар сарын 15, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-22-р хуудас), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хх-ийн 33, 39-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8345 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 58-р хуудас),  “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт (хх-ийн 59-61-р хуудас),  Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 536 дугаартай дүгнэлт (хх-ийн 73-74-р хуудас), 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 903 дугаар мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 78-79-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч **************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Х****** хороололд улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.8-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 8**** ХӨН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ү******, Б.Н*********а нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч **************** нь хохирогч Д.Ү******, Б.Н*********а нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан хохирол учруулсан байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********гийн Приус-30 маркийн 8**** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 4,210,000 төгрөгийг хохирол учруулсан байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ү******, Б.Н*********а нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Д.Ү******, Б.Н*********а нарт төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин иргэний нэхэмжлэгч Г.А***** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 475,908 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч Ц.Дэ******** нь 4,210,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.Ү******ад 223,736 төгрөгийн, хохирогч Б.Н*********ад 252,172 төгрөгийн, нийт 475,908 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 44-45-р хуудас)-гаар, Ц.Дэ********гийн Приус-30 маркийн 8**** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 4,210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8345 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 58-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1281 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-61-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ****************оос  475,908 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 4,210,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч өөрөө ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлж барагдуулах шаардлагатай тул 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар шийтгэх цагаатгах тогтоолын хуулбар (хх-ийн 99-102-р хуудас),  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаар шийтгэх цагаатгах тогтоолын хуулбар (хх-ийн 103-105-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь ам бүл 4, аав, ах, дүү нарын амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ****************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж,  1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 жил 6  сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 243800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Ү******, Б.Н*********а нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ха****** овогт Д*********ийн О*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д*********ийн О*********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа)  сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************оос 475,908 (дөрвөн зуун далан таван мянга есөн зуун найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 4,210,000 (дөрвөн сая хоёр зуун арван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Дэ********д тус тус олгосугай. 

8. Эрүүгийн 243800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Ү******, Б.Н*********а нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР