Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/01506

 

       2021         07          20  

          182/ШШ2021/01506

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч И.Амартөгс, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, дугаар регистртэй, Ц.Эийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, НЗД холбогдох 

 

Гэм хорын хохиролд 82.510.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа

Ц.Э миний бие Баянзүрх дүүргийн . тоотод оршин суудаг бөгөөд уг хашаа байшин, газрыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Огээс худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан юм. Д.О нь дээрх газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн . дугаар захирамжаар эзэмшиж, НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжаар өмчлөн авсан байдаг. Мөн газарт 98 м.кв бүхий хувийн сууцыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, холбогдох гэрчилгээг гаргуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллага болон газрын албанд өгсөн. Улмаар Баянзүрх дүүргийн . тоот хаягт байрлах, нэгж талбарын . нэгж талбарын дугаартай, 668 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн . дугаар гэрчилгээ Ц.Э миний нэр дээр гарсан. Мөн хаягт байрлах 98 м.кв хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийн Улсын бүртгэлийн . дугаар гэрчилгээ миний нэр дээр гарсан юм. Гэтэл У.У дээрх газрыг 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Сэс худалдаж авсан бөгөөд НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . тоот захирамжаар Д.Од давхар өмчлүүлсэн гэх үндэслэлээр тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагч НЗДа болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шинэ акт гарах хүртэл гуравдагч этгээд Д.Од газар өмчлүүлсэн НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар газар өмчлүүлэх шийдвэр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлийн . дугаар бүртгэлийг тус тус 6 cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Д.О нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гаргасан бөгөөд газар эзэмших захирамж гарах үед хэн нэгний газартай давхцалгүй байсан болохыг дээрх хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Шинэ акт гартал дээрх хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч НЗДа нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаар захирамжаар Д.Од өмчлүүлсэн НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан НЗДа нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн . дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “Газрын кадастрын судалгаа” гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ”, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг НЗДа зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо. Тодруулбал: . нэгж талбарын дугаар бүхий газрыг НЗДа хэргийн оролцогч нарт давхардуулан өмчлүүлсэн нь өнөөгийн маргаан гарах болсон шалтгаан болсон бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна” гэж дүгнэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчин . нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн ., . дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна” гэжээ. Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн газрын алба болон НЗДын буруутай үйл ажиллагааны улмаас газар давхардуулан олгосон болох нь тогтоогдсон. Улмаар дээрх буруутай үйл ажиллагааны улмаас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан газар, түүн дээр байх хувийн сууцны өмчлөх эрх маань зөрчигдөж, Ц.Э надад хохирол учирсан. Нэг газрыг хоёр этгээдэд давхардуулан гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Ц.Э миний бие газар ч үгүй, хувийн сууц ч байхгүй болж байна. Иймд хувийн сууцыг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэсэн үнэ болох 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн . тоотод оршин суудаг бөгөөд уг хашаа байшин, газрын зах зээлийн ханшийн үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээний дагуу хашаа, газрыг 82.500.000 төгрөгөөр үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 22.510.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 82.510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Баянзүрх дүүргийн . тоотод оршин суудаг бөгөөд тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө /байшин/-ийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Огээс “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Харин Д.О нь дээрх газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн . дугаар захирамжаар эзэмшиж, НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаартай захирамжаар өмчлөгдсөн гэж тодорхойлсон байна. Дээрх газартай холбогдуулан У.Уийн “НЗДын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаартай захирамжаар Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хянагдсан байна. Иргэн Ж.Сд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн . дүгээр захирамжаар . хаягт газар эзэмших эрх олгож, НЗДын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн . дугаартай захирамжаар Ж.С болон түүний гэр бүлийн гишүүдэд . дугаар гудамжны 15-241 тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Улмаар иргэн У.Уөд өмчийн газраа шилжүүлсэн. Харин Иргэн Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр зарын 23-ны өдрийн . дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн . тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж, НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжаар . тоот хаягаар өмчлүүлсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн . дугаартай шүүхийн шийдвэрээр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан НЗДа, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаартай захирамжийн Д.Од холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.Од газар өмчлүүлэх . дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн . дугаар бүртгэл”-ийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Дээрх шийдвэр болон хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд НЗДын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтаар иргэн “Д.Од өмчлүүлсэн газрыг хүчингүй болгосон” шийдвэр гаргасан байна. Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны ., . дугаар, 2004 оны . дүгээр, 2005 оны . дүгээр, 2006 оны . дугаар, 2007 оны . дүгээр, 2008 оны . дүгээр, 2009 оны . дүгээр, 2010 оны . дугаар, 2211 оны . дугаар, 2012 оны . дугаар, 2013 оны . дугаар, 2014 оны . дүгээр, 2015 оны . дугаар, 2016 оны . дугаар тогтоолыг тус тус удирдлага болгосон. Тухайн НЗДын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаартай “Д.Од өмчлүүлсэн газрыг хүчингүй болгосон” захирамжийг эс зөвшөөрч Д.О болон Ц.Э нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаартай шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон НЗДад холбогдуулан гаргасан “НЗДын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн . захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.О, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тус шүүхээс тухайн маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006 - 2018 он хүртэл нэг ч өөрчлөлт орж байгаагүй бөгөөд мөн 10 - 230 тоот хаяг бүртгэгдээгүй. Түүнчлэн хуурамч нотариатын өргөдөл гарган шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан зэрэг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон үндэслэлтэй гэж үзсэн. Мөн “...Д.О нь хороонд ажилтай байсан..., хашаа татаад байшин барьсан бөгөөд түүнийг хэнээс худалдаж авсан болохыг мэдэхгүй...” гэсэн гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг харгалзан Д.Огийн 2012 онд анх эзэмшсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдыг эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Түүнчлэн Шүүгч НЗДыг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа явуулахгүй байгаа нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй гэж тус тус дүгнэсэн. Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн . дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэдий ч Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн . дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн . дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд У.Уийн гомдлыг хангахгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл шүүхээс дээрх маргааныг нэг мөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гэм хорын эрх зүйн зохицуулалт Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тусгагдсан байдаг. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн . дугаартай тогтоолоор гэм хорын талаар тайлбарласан тайлбар бий. Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн . дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн . тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж, НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжаар . тоот хаягаар өмчлүүлсэн гэх газар нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотой байх тул Иргэний хуулийн дагуу гэм хор нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” тул Ц.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч НЗДад холбогдуулан нэг газрыг хоёр этгээдэд давхардуулан гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа 22.510.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 82.510.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.   

 

Хариуцагч НЗДа нь Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн . дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн . тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж, НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжаар . тоот хаягаар өмчлүүлсэн гэх газар нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотой байх тул Иргэний хуулийн дагуу гэм хор нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч НЗДад холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас эд хөрөнгө болох хувийн сууцанд учирсан хохиролд 82.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

НЗДын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаар захирамжаар Д.Од Баянзүрх дүүргийн . тоот хаягт байрлалтай, 668 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 10, 17-22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.Э нь Д.Отэй 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар худалдах, худалдан авах тухай, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулжээ.

 

Уг гэрээгээр Д.О үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн . дугаартай Баянзүрх дүүргийн . тоотод байрлах 98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт Ц.Эийн өмчлөлд шилжүүлэх, Ц.Э нь газрын үнэд 7.500.000 төгрөг, хувийн сууцны үнэд 7.500.000 төлөхөөр “газар худалдах, худалдан авах”, “хувийн сууц худалдах, худалдан авах” гэрээг тус тус байгуулсан байна. /Хавтаст хэргийн 183,184 дугаар тал,

 

Нэхэмжлэгч Ц.Э нь Баянзүрх дүүргийн . тоот хаягт оршин сууж байгаа болон эдгээр үйл баримтууд нь зохигчдын тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн . дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  дүгээр магадлал, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны  дугаар тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдсон болно.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Баянзүрх дүүргийн . тоот хаягт байрлалтай, 668 м.кв газрыг давхардуулан өмчлүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэх үндэслэлээр НЗДын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.О, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны  дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч НЗДын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн . дугаар захирамжаар Д.Од Баянзүрх дүүргийн . тоот хаягт байрлалтай, 668 м.кв газрыг олгохдоо захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж . нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн ., . дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна гэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон газруудыг нэг газар гэж дүгнэсэн үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн . тоотод байрлах 98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зардал буюу учирсан хохирол нь хариуцагч НЗДын хууль тогтоомж зөрчиж газрыг давхардуулан олгосон гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь “М” ХХК нь 98 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 82.510.800 төгрөг гэж үнэлгээг гаргасан учраас уг үнэлгээний дагуу 82.510.000 төгрөгийг шаардсан.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр “М” ХХК-ийг шинжээчээр томилсон ба Баянзүрх дүүргийн . тоот хаягт байрлах, 668 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 98 м.кв хувийн сууцыг үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг нийт 82.510.800 төгрөг гэж тогтоож дүгнэлт гарган ирүүлжээ. /Хавтаст хэргийн 59-97 дугаар тал/

 

Энэхүү дүгнэлтүүдийг нэхэмжлэгч, хариуцагч тал үгүйсгээгүй ба төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх материаллаг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид хадгалагдах боловч Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК нь газар болон хувийн сууцыг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан, зах зээлийн хандлагаар үл хөдлөх хөрөнгө болон газрыг 85.510.800 төгрөг гэж дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлтийн хувийн сууцыг 44.515.900 төгрөгөөр буюу өртгийн хандлагын аргаар тооцсон үнэлгээний нэгдсэн дүнг бодит байдалтай нийцсэн дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч НЗДаас хувийн сууцны үнэ 44.515.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.994.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1-ä “ø¿¿õèéí çàðäëûã íýõýìæëýë á¿ðýí õàíãàãäñàí òîõèîëäîëä õàðèóöàã÷ààð, íýõýìæëýëèéã õýðýãñýõã¿é áîëãîñîí òîõèîëäîëä íýõýìæëýã÷ýýð íºõºí òºë¿¿ëíý” ãýæ çààñíû äàãóó øèíæýý÷èéí çàðäàë áîëîõ 150.000 òºãðºãèéã íýõýìæëýã÷ Ц.Э нь “М” ХХК-д төлсөн байх тул хариуцагч НЗДаас 150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд íºõºí òºë¿¿ëýõ íü ç¿éòýé.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн тус тус удирдлага болгон

 

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч НЗДаас 44.515.900 /дөчин дөрвөн сая таван зуун арван таван мянга есөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.994.100 /гучин долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч НЗДаас 380.529 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.

 

3.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 53 äóãààð ç¿éëèéí 53.1.1, 56 äóãààð ç¿éëèéí 56.1-ä çààñíààð хариуцагч НЗДаас øèíæýý÷èéí àæëûí õºëñ áîëîõ 150.000 òºãðºãèéã ãàðãóóëæ нэхэмжлэгч Ц.Эд îëãîñóãàé.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН

 

                                        ШҮҮГЧИД                               И.АМАРТӨГС

                                                                          

                                                                                     Н.НАРАНГЭРЭЛ