Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

  

 

 

 

 

 

  2025       02        21                                          2025/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******ийн Л********ид холбогдох эрүүгийн 243********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн т******р:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө хохирогч Ш.Г*****нийн эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө хохирогч Ш.Г*****нийн эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 243********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-***** тоотод 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө найз Ундрахын хүүхдийн үсний найр болсон Тэгээд хамаг монгол нэртэй 0.75 литрийн архи хараа нэртэй 0,5 литрийг уусан. Тэгээд У*****Г****а ахтай маргалдаад байсан. Би Ундрахыг хүүхдийнхээ үсээр хэрүүл хийгээд яах уу гэсэн. Би тэгж хэлээд гараад явсан. Удаачгүй гэртээ байсан чинь 2 цагдаа ирээд цагдаа руу явъя чи Г*****нийг цохисон байна гээд цагдаа руу ирсэн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Г*****нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед Ундрахын хүүхдийн үсний найрт очсон. Айлд Б*******, Х*******, З*********, Лх***********, Ху************ бид нар 3 шил архи 0.75 литрийн Агар архи, Хамаг монгол 0.5 литрийн 2 архи уусан. Архи ууж суугаад дүү У***********ад ах нь маргааш данснаас мөнгө аваад хүүгийн нь толгойг мялаая гэж хэлсэн чинь Л*************** чи муу гуйлгачин яасан том пиздаа вэ? гэж хэлснээ миний толгойн орой руу аягаар 1 удаа цохисон. Тэгээд би шууд гараад ээжийндээ очоод ээж цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн. Цагдаагийн машинд сууж ээжтэй хамт эмнэлэг орж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Гэрч Г.Э***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манайх 4 настай Ш********* хүүгийн үсийг авсан. 21 цаг өнгөрч байхад Л********, эхнэр От*********г нар ирсэн. Тэр үед Г*****нэ ах манайд унтаж байсан... Манайд Г*****нэ ах ирэхдээ согтуу орж ирсэн. Толгой эд нараас нь цус гарсан зүйл байгаагүй, зүгээр байсан...бид нар дуулж байсан чинь Г********* ах унтаж байснаа босож ирээд дуулахад Лх*********а та дуулахгүй шүү гээд аяга шидсэн. Г*****нэ ах баруун талын орны дээд талын авдрын урд сууж байсан. Тэгсэн чинь Л******** ширээн дээрээс аяга аваад Г********* ах руу шидсэн. Тэгээд бид нар салгаж аваад Л********ийг гаргачхаад орж ирсэн чинь толгойноос нь цус гарсан байсан. Г********* ахаа таны толгойноос ягаад цус гарчуу гэсэн Лх*********а намайг цохичихлоо гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч Х.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед манай хүү Г*****нэ согтуу орж ирсэн толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн. Хүнд цохиулчихлаа гэж орж ирсэн. Тэгээд цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт дуудлага өгсөн чинь цагдаад давхар дуудлага өг гэсэн. Тэгээд цагдаа ирээд эмнэлэг дээр авчирч өгсөн. Тэгээд 4 оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Гэрч З.У*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г****** ах унтаад өгсөн. Л******** эхнэр От*********ийн хамт 18 цаг өнгөрч байхад манайд ирж хоол унд хийж өгөөд 0,5 литрийн хараа нэртэй архи задалж өгсөн. Тэгээд Г****** ах хоймор голлоод унтаж байгаад дуу аялаад босож ирсэн. Л******** миний хажууд сууж байгаад би Г******д дургүй гээд аяга шидсэн чинь тэр аяганы хагархай үсэрсэн байх, Г****** ахын толгойноос цус гарсан байсан...Л********ийн гэрт нь ороод юу хийж байна хөгшин гэсэн чинь “ та нарыг ална гээд орилоод байсан. Би айж байна, дараа надад ямар нэгэн зүйл болбол хэцүү байна. Л******** эхнэр Э****** эгийг мэдүүлэг өгсөн чинь 13-р багт алхуулахгүй шүү гичий минь гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.А******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хохирогч Ш.Г*****нэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 191,886 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Гэмт хэргийн т******рх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 14-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 570 дугаартай: “...1. Ш.Г*****нийн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Ш.Г*****нийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 44-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 243********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Шүүгдэгчийн гэм буруугийн т******р:    

Улсын яллагч гэм буруугийн т******рх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн т******р маргаагүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн т******р нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.   

Шүүгдэгч *************** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө хохирогч Ш.Г*****нийн эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Г*****нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас), гэрч Г.Э*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас), гэрч Х.Ду*******************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас), гэрч З.У**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас), гэмт хэргийн т******рх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 14-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.   

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Г*****нийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.   

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.    

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч *************** нь хохирогч Ш.Г*****нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Ш.Г*****нэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин иргэний нэхэмжлэгч Г.А****** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 191,886 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ш.Г*****нэд 191,886 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 14-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***************оос 191,886 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх т******р:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын т******рх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна...” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-41-р хуудас) зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч ***************ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь ам бүл бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 243********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х************** овогт А******ийн Л********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч А******ийн Л********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***************оос 191,886 (нэг зуун ерэн нэгэн мянга найман зуун наян зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

5. Эрүүгийн 243********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР