| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0073/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-06-08 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0073/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч: О.Ураннавч
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг,
Шүүгдэгч: Ц.Алтангэрэл нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Алтангэрэлд холбогдох 201723000036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Өлзийт суманд 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвд нягтлан бодогч ажилттай, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Хэрлэн сум 7 дугаар баг Өлзийт тосгоны Номгоны 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Оорцог овогт Цэрэндоржийн Алтангэрэл /РД: СШ91082610/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Хишиг” бааранд иргэн Л.Дамдинпүрэвийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Хишиг” бааранд иргэн Л.Дамдинпүрэвийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Дамдинпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 3-р багт байрлах Хишиг бааранд Б.Наранбат, Д.Мөнхзориг, Охинхүү нарын хамт 20 цагийн үед пиво уух гээд орсон. Бид нар ороод 1 том нийслэл пиво аваад хувааж ууцгаасан. Тухайн баарны зүүн хананы хойноосоо 2 дахь ширээнд миний зүс таньдаг Баатараа гэх залуу нэг танихгүй залуутай хамт хоёулаа сууж байсан. Бид нарыг пиво дуусаагүй байхад найз Охинхүүгийн эхнэр хотоос ирсэн учир баарнаас гараад явсан. Охинхүүг гарахад нь араас нь 2-3 минутын дараа Баатараатай хамт сууж байгаад гардаг Охинхүүгийн араас гарсан залуу гаднаас орж ирээд миний баруун нүдэнд шууд үг хэлэлгүй маш хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 7-9 хуудас/
Гэрч Б.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Охинхүүгийн эхнэр хотоос ирлээ гээд бааранд орж ирээд гарсан. Тэгээд Мөнхзориг, Дамдинпүрэв бид гурав үлдсэн. Тэгтэл найз Дамдинпүрэв 00-ын өрөө рүү босоод явсан. Мөнхзориг босоод бүжиглэсэн. Нэг харахад баарны заалны баруун 2 баганы урд баганы хойно Дампинпүрэв, хой баганы хойно Мөнхзориг зогсож байсан. Би утсаараа оролдож байгаад нэг харсан чинь хамар амнаас нь цус гоожчихсон байсан. Тэгээд би босоод Дамдинпүрэв дээр очоод яасан бэ гэж асуухад энэ залуу сая намайг цохичихлоо гэсэн. Цохисон гээд байгаа залууг харахад давхраатай нүдтэй, туранхай, 167 см орчим өндөртэй, ягаан цамцтай халамцуу залуу байсан. Дамдинпүрэвийн хамар амнаас нь гарч байсан цусыг баарны бармен эмэгтэй сальфетка авчирч өгөөд арчуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 10-11 хуудас/
Гэрч Э.Гомбодоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой Чингис хотын төвөөр машинтайгаа явж байхад найз Наранбат маань над руу утасдаад Дамдинпүрэв хүнд цохиулчихлаа, шадавдаржаалин хийдийн урд явж байна машинтайгаа хүрээд ир гэхээр нь очиход Дамдинпүрэв, Наранбат гэх 2 найз маань байсан Дамидинпүрэвийн баруун нүд нь их хавдсан харж чадахгүй нүд тагларч хавдсан байсан, машинд суусан хойно нь харахад гар нь цус болсон, цустай гараараа нүдээ дараад байсан Яасан юм бэ гэхэд хүнд цохиулчихсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/
Гэрч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Алтангэрэл бид хоёр тэндээсээ гараад Хишиг ресторанд очоод урагш харсан 2 хаалганых нь зүүн хэсгийн хаалгаар дотогш ороод суусан. Тухайн бааранд ороод би найздаа 1 лааз пиво өөртөө 1 лааз пиво авсан. Пивоо уугаад юм ярилцаад сууж байхад Төгөлдөр бааранд байсан 4 хүүхнүүдийн 3 хүүхнүүд нь бид хоёрын сууж байсан бааранд бас араас орж ирээд бид хоёрын урд ширээнд су уцгаасан. Тэгээд бүжгийн ая явахад бааранд байсан хүмүүс бүжиглэцгээж эхэпсэн. Манай найз Алтангэрэл Төгөлдөрт байсан 3 хүүхнүүдийн алаг судалтай хувцастай хүүхэнтэй хамт бүжиглэсэн. Нилээн хэдэн ая явхад тэр хүүхэнтэй Ц.Аптангэрэл босч бүжиглээд байсан. Би баарны гадна гарч тамхи татчихаад орж ирээд ширээндээ сууж байтал найз Алтангэрэл ширээндээ ирээд миний өөдөөс хараад суутал бор царайтай залуу ирээд Аптангэрэлийн хажуунаас татаад босгосон. Тэгээд Аптангэрэл тэр 2 барьцалдаж, заамдалцаж авсан. Би босоод Алтангэрэлээс юу болоод байгаа юм бэ гэж хэлээд мөн нөгөө залуугаас бас тэгж асуухад тэр залуу танай найз чинь манай найзыг цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангэрэлээс хаана ямар хүнтэй зодолдсон юм гэж асуухад Алтангэрэл наад хэд чинь өөрсдөө эхлээд намайг түлхсэн гэж хэлсэн. Би юунаас болсон юм гэж асуухад Алтангэрэл намайг Төгөлдөрт байсан хүүхэнтэй бүжиглэж байхад тэр хүүхэнтэй Дамдинпүрэв бүжиглэсэн. Тэгээд дахиад тэр хүүхэнтэй надтай бүжиглэхэд Дамдинпүрэв Алтангэрэлийг түлхсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 15 хуудас/
Гэрч Б.Ганганхэрлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нарыг сууцгааж байхад гаднаас 2 залуу орж ирээд бидний сууж байсан ширээний хойд хэсэгт баруун хананы ширээнд сууж байсан. Тэгээд бид нарыг сууж байхад сүүлд орж ирсэн 2 залуугийн эрүүн доогуураа сахалтай, өтгөн хөмсөгтэй туранхай залуу нь намайг бүжгэнд урьж бид хоёр хамтдаа бүжиглэсэн. сая надад харуулсан зураг дээрх эрүүн доогуураа сахалтай өтгөн хөмсөгтэй залуу яг мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/
Гэрч Х.Хонгорзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төгөлдөрөөс орой 20 цаг өнгөрч байхад гарсан. Цэвэлмаа, Ганганхэрлэн бид 3 хамтдаа Хишиг рестораны зүүн зааланд ороод зүүн хананд сууж пкво уусан. Цэвэлмээ, Ганганхэрпэн нар бүжиглэсэн. Би бол бүжиглээгүй. Хааяа нэг л найз нартайгаа бааранп ордог учир тэр орой нилээн халсан байсан учир би удалгуй гэр рүугээ харьсан. Зодоон болсон талаар мэдэхгүй байна.. ” гэсэн мэдүүлэг /хх 24-25 хуудас /
Гэрч Ц.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид дөрөв нэг ширээ захиалан пиво ууж байхад Ганганхэрлэн босож бүжиглэсэн. Би Хонгорзул эгч болон түүний найзтай ойр зуурын юм яриад сууж байтал бүжгийн ая зогсоод бүжгийн талбай дээр 2 залуу зодолдоод байх шиг харагдтал Ганганхэрлэн бид гурав дээр ирсэн. Бид гурав түүнээс юу болсон талаар асуухад өдөр нийтийн караокед нэг залуутай бүжиглэж байсан залуу сая намайг урьж бүжиглэсэн тэгээд өөр залуутай бүжиглэж байтал тэр хоёр залуу зодолдчихлоо гэж хэлсэн. Ганганхэрлэн бид нарт энэ зүйлийн талаар ярьж байхад гаднаас цагдаа нар орж ирээд, зодолдсон залууг аваад явсан. Би Ганганхэрлэнтэй бүжиглэх гэхээр л тэр залуу бүжиглээд байхаар нь би тэр хоёрыг орхиод суучихаад байсач юм ...” гэсэн мэдүүлэг /хх 27 хуудас/
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “. Би 2017 оны 01 сарын 28-ны орой Хишиг ресторанд 10 цагаас орой 24 цаг хуртэл ажилласан Бүжгийн диско ая тавьж хүмүүс бүжиглэж байсан. Орой 21-ээс 22 цагийн хооронд байх яагаан цамцтай 1 залуу нэг эмэгтэй зааланд бүжиглгж байсан. Тэр цагаан цамцтай залуу текны урд найзуудтайгаа сууж байсан. Би заалаа хараад эргээд нөгөө вакум хаалганы цонхоор дахин харахад баарны заалны зүүн хойд ширээнд сууж байсан улаан цамцтай туранхай залуу цагаан цайвардуу цамцтай ахтай бүжиглэж байсан эгчтэй зааланд бүжиглэсэн. Тэгээд би бас. дахин заалаа хараад эргээд нөгөө хаалганыхаа цонхоор харахад цагаан цайруу цамцтай залуу улаан цамцтай өөрөөсөө арай өндөр туранхай залуутай зааланд өөд өөдөөсөө хараад нэг нэгнийхээ чихэнд шивнэж үг хэлээд байсан Тэгэхээр нь энэ 2 одоо хоорондоо маргалдаж муудах юм байна даа гэж бодсон. Учир нь эхлээд тэр эгч /Ганганхэрлэн/ цагаан цайруу цамцтай дунд зэргийн нуруутай ахтай эхнэр нөхөр юм шиг бүжиглээд байснаа дараа нь өндөр улаан цамцтай туранхай ахтай бас л эхнэр нөхөр юм шиг их дотно бүжиглээд байсан. Гэтэп цагаан цайруу цамцтай намхан ах нь өндөр улаан туранхай ахын нууруу нь гараа наагаад цааш хүчтэй 1 удаа түлхсэн /мангасдсан/. Гэтэл өндөр улаан цамцтай ах арагш түлхэгдэж жаахан арагш гэдийж ухарснаа нөгөө цагаан цайруу цамцтай ахыг 1 удаа нуүрэнд нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 29-30 хуудас /
Гэрч Э.Сэржноровын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зүүн хананы хамгийн хойд хэсгийн ширээнд сууж байсан 2 залуулгийн одоо Алтангэрэл нь нөгөө сонин сонин бүжиглээд байсан хүүхэнтэй бүжиглээд байсан. Өөрөөр хэлбэл 1 хүүхэнтэй 2 залуу бүжиглээд байсан. Гэтэл гэнэт нөгөө хүүхэнтэй бүжиглээд байсан 2 өндөр нам залуучууд өндөр нь намханыхаа нүдэнд цохиж хамар амнаас нь цус гаргасан байсан.Тухайн үед би ая солиод байж байсан юм. Намхан залуугийн нүд нь цохиулсны дараа шууд хавдчихсан байсан. Рестораны зөөгч Энхжаргал сапьфетка авчирч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-3 хуудас/
Гэрч П.Ихбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “ цагдаа нар орж ирээд Алтангэрэлийг аваад гарсан Би араас нь гараад Ц.Алтангэрэлээс юу болсон юм бэ гэж асуухад Алтангэрэл удахгүй ээ, гялс цагдаа ороод ирье гээд. цагдаатай яваад өгсөн. Намайг Хишиг бааранд очноос хойш ямар ч хүнтэй зодолдож маргалдаагүй... гэсэн мэдүүлэг /хх 35-36 хуудас/
Гэрч О.Охинхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ..Маргааш өглөө нь Дамдинпүрэв над руу утсаар 11 цагийн үед залгаад нүд рүүгээ хүнд Хишиг бааранд цохиулчихлаа, нүд харахгүй байна. Би хаана хэнд цохиулсан юм бэ гэхэд Хишиг бааранд зүүн ширээнд сууж байсан 2 залуугийн нэг нь цохичихлоо гэсэн Маргааш өглөө нь Дамдинпүрэвээс асуухад нүд юм харахгүй байна эмнэлэг явна гээд байж байсан. Тэр өдөр түрүүлээд гараад явчихсан учраас огт хараагүй.. гэсэн мэдүүлэг /хх 37-38 хуудас /
Гэрч Д.Мөнхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дамдинпүрэвийг хоер гарнаас нь доош түлхсэн, одоо бодоход тэр бүжиглэж байсан хүүхэнтэй хардсан байх, Дамдинпүрэв буь агаад нэг гараараа тэр залуугийн нүүр рүү 1 удаа нүдзнд нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 105-106 хуудас /
Шүүх эмнэпгийн 2017 оны 2 дугаар сарын 9-ны №2481 тоот дүгнэлт
/хх 42 хуудас /
Шинжээч эмч Г.Энхбаатарын "... Баруун нүдний харааны бууралт 0.001 болж буурсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 35 хувь алдагдуулж байгаа тул хүнд зэрэгт хамаарна. Тухайн хүн бараг хараагүй болсон гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг /хх 09-110 хуудас / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Алтангэрэлийн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Л.Дамдинпүрэвийн баруун нүдэн тус газар гараараа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Дамдинпүрэвийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Оорцог овогт Цэрэндоржийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Алтангэрэлд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.УЯНГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ