Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

  

 

 

 

 

 

  2025       02        21                                          2025/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,    

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч  ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ба*********н О******д холбогдох эрүүгийн 24********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ************* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р багийн нутаг Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Алаг-Эрдэнэ сумын нутаг “О*********” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд 1992 онд Улсын Бага Хурлын 11 дүгээр тогтоолоор авч, УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор өргөтгөн тогтоосон газраас 9 ширхэг хулд овгийн буюу “Зэвэг Brachymystex Lenok” гэх загас агнаж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ************* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р багийн нутаг Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Алаг-Эрдэнэ сумын нутаг “О*********” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд 1992 онд Улсын Бага Хурлын 11 дүгээр тогтоолоор авч, УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор өргөтгөн тогтоосон газраас 9 ширхэг хулд овгийн буюу “Зэвэг Brachymystex Lenok” гэх загас агнаж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 24********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч *************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Эг*******ын хоолой гэдэг газраас загас барьдаг өөрийн уурга дэгээгээрээ 9 ширхэг загас барьсан юм. Загас бариад байж байхад Хатгалын экологийн байцаагч Пү******* нэг цагдаагийн хамт ирээд энд загас барьж болохгүй ш дээ гээд барьсан 9 ширхэг загас, уурга зэргийг хурааж аваад тасаг дээр очиж мэдүүлэг өг гээд дагуулж явсан.  ...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.Д**********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгоны ажлын албаны дарга Б.Б********ний 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/509 дугаартай албан бичгээр Г-847 дугаартай гомдол мэдээлэлд иргэний нэхэмжлэгчээр оролцохоор томилогдож тус тосгоны иргэн Ба*********н О****** гэх хүн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас агнасан гэж мэдсэн. Тухайн хэргийн талаар үүнээс өөрөөр мэдэх зүйл алга байна. Иргэн *************ы загас агнасан гэх газар нутаг нь Хатгал тосгоны төвийн урд Хөвсгөл нуураас эх авдаг “Эг*******ын хоолой” гэх газраас загас агнасан байсан. Энэ газар нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учир би энэ ажилд орохоос өмнө Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан тул энэ талаар сайн мэдэж байна. Би тухайн иргэний байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

Гэрч Д.Пү*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгонд эргүүл, хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад Хатгал тосгоны нутаг Хөвсгөл далайгаас эх авч урсдаг “Эг*******ын хоолой” гэдэг газарт нэг хүний загас барихаар уураг дэгээ шидэж байхад нь очиж шалгахад Хатгал тосгоны Дэнжийн ******тоотод оршин суух иргэн ************* гэгч нь 9 ширхэг загас агнасан байсан тул холбогдох шалгалтыг хийж, энэ талаар тус аймгийн цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан. Тэгээд уг иргэний хууль бусаар агнасан 9 ширхэг загасыг хэмжиж үзээд 35 см урт 1 ширхэг, 20 см урт 8 ширхэг загас, хоёр угсардаг үзүүр нь хугархай уураг, дэгээ утас зэргийг хойшлуулшгүйгээр хурааж авах мөрдөн шалгах ажиллагааг явуулж мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тогтоол үйлдэж энэ талаар хяналтын прокурорт саналаа хүргүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-16-р хуудас),

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 27-29-р хуудас),

Хөвсгөл аймгийн байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №7 дугаартай “...9 зэвэг загас 522,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас),

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-924/11172 дугаартай “...сатууркан дэгээтэй загасны уурганы зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 180,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 46-48-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 19-21-р хуудас),

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хөвсгөлийн уулсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт (хх-ийн 66-67-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 893 дугаар шүүгчийн захирамж (хх-ийн 79-80-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас), 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 59-60-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 62-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 64-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 24********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч ************* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ************* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р багийн нутаг Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Алаг-Эрдэнэ сумын нутаг “О*********” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд 1992 онд Улсын Бага Хурлын 11 дүгээр тогтоолоор авч, УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор өргөтгөн тогтоосон газраас 9 ширхэг хулд овгийн буюу “Зэвэг Brachymystex Lenok” гэх загас агнаж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Д**********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас), гэрч Д.Пү*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-16-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 27-29-р хуудас), Хөвсгөл аймгийн байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №7 дугаартай “...9 зэвэг загас 522,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-48-р хуудас), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 19-21-р хуудас), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хөвсгөлийн уулсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт (хх-ийн 66-67-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч  ************* нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *************ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************* нь экологи эдийн засагт 261,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ************* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 522,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 522,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************* нь урьд 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас), 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 59-60-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ************* нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 24********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн загасны уургын улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б********** овогт Ба*********н О******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ба*********н О******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *************д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************оос 522,000 (таван зуун хорин хоёр мянга) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

7. Эрүүгийн 24********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн загасны уургын хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР