Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0849/З |
Дугаар | 128/ШШ2022/0849 |
Огноо | 2022-11-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0849
2022 11 15 128/ШШ2022/0849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М....” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С... / /
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г.../
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У...
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л..., хариуцагч С... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ха..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч “М....” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. “М....” ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх барилгын материалын 44 захад 2021 оноос барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2.2. 2022 оны 08 дугаар сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр “М....” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шийтгэл оногдуулахдаа “М....” ХХК-ийн дансыг бус, захирал Ж.М....-гийн банкны дансны хуулгыг үндэслэн “үндэслэлгүйгээр үнэ нэмсэн” гэж дүгнэсэн байна.
2.4. Иймд хариуцагч зөрчлийг шалгахдаа хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, бодит нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй гэх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан гомдол гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч “М....” ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ:
3.1.1. “М....” ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх барилгын материалын 44 захад 2021 оноос барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар ирж “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр “М....” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гэвч улсын ахлах байцаагч С.гнь зөрчлийг шалгахдаа хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, бодит нөхцөл байдлыг нотлож тогтоогоогүй байж таамаглалд үндэслэн шийтгэл оногдуулсан.
3.1.2. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
3.1.3. Тус газраас зөрчлийг шалгахдаа “М....” ХХК-ийн дансыг бус, харин хувь хүний буюу иргэн Ж.М...гийн банкны дансны хуулгыг үндэслэн “үндэслэлгүйгээр үнэ нэмсэн” гэж дүгнэсэн атлаа хуулийн этгээдэд оногдуулах хэмжээгээр Ж.М....-г торгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулж байна.
3.1.4. Би энэ талаар тайлбар, мэдүүлэг өгөхдөө “цементийг би хувиараа зарсан, дандаа хувь хүмүүст, иргэдэд зарсан, хүмүүс янз бүрийн жин хэмжээтэйгээр цемент авдаг, цементийн үнэнд тухайн барааны үнээс гадна, тээврийн зардал, хүргэлтийн хөлс зэрэг өөр бусад зардал хөлсийг нэмж тооцож мөнгөө нийтэд нь шилжүүлдэг” гэдгээ тайлбарласан байна.
3.1.5. Гэтэл мэдүүлгийн үнэн зөвийг нь нягталж шалгахгүй, бодит байдлыг тогтоохгүйгээр, шаардлагатай нотлох ажиллагааг явуулахгүйгээр хар муйхраар хүнийг хохироосон шийдвэр гаргах нь шударга бус, хууль бус гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмж, хэрэглэгчийг хохироох арга хэрэглэсэн гэж үзэж байгаа бол хэн, ямар хэмжээгээр хохирсон эсэхийг тогтоох, цементийг хэдэн төгрөгөөр зарах ёстой байсныг хэрхэн нотолсон талаар, Өрсөлдөөний тухай хуульд заасан “хэт өндөр үнэ тогтоосон” гэдэгт хамааруулж байгаа эсэх, тийм бол “хэт өндөр үнэ” гэдгийг хэрхэн тогтоосон, эсхүл ажиллагаа явуулсан хүн ямар ч ашиг олох ёсгүй байсан уу? гэдгийг тус тус тогтоох байсан. Харин ч Өрсөлдөөний тухай хуулиар төрийн захиргааны байгууллага “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг бөгөөд үйлдвэрлэгч өөрийн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнийг тогтоож өгөхийг хориглосон байдаг.
3.1.6. Өнөөдрийн байдлаар Монгол улсад цементийг дээд тал нь хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байхыг хуульчилж тогтоосон баримт бичиг байхгүй бөгөөд Ардчилсан нийгэмд шударга, чөлөөт зах зээлийн зарчим үйлчилж, худалдан авагч хэнээс, ямар барааг, хэдэн төгрөгөөр худалдан авахаа өөрөө сонгох эрхтэй, сонголт ихтэй, нээлттэй байгаа. Гэтэл Засгийн газраас чиглэл өгсөн, прокуророос заавар өгсөн гэх байдлаар төрийн албанд ажиллаж байгаа нь зохимжгүй бөгөөд цемент үйлдвэрлэгчээс шууд иргэдэд хүргэж чадахгүй байгаа /төр үүнийг зохицуулах ёстой ч чадахгүй байгаа/ нөхцөл байдлыг зөөлрүүлж, иргэд хэрэгтэй хэмжээний цементээ олж авч чадахгүй байгаа дутагдлыг нөхөж, цементийг хэрэглэгчдэд ойртуулах, худалдан авалт хийхэд амар дөхөм болгож өгөх үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг буруутгах ёсгүй. Тухайн үед өөр бусад олон иргэд цементийг бүр ч илүү үнээр зарж байсныг ч шалгаж, тогтоож, харьцуулж байж, дүгнэлт хийж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
3.1.7. Бид дээрх улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тухайн газрын даргад хандсан боловч гомдлыг хүлээж аваагүй болно. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г...-гийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.2.1. “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
3.2.2. Тус газраас зөрчлийг шалгахдаа “М....” ХХК-ийн дансыг бус, харин хувь хүний буюу иргэн Ж.М....ийн банкны дансны хуулгыг үндэслэн үндэслэлгүйгээр үнэ нэмсэн гэж дүгнэсэн атлаа хуулийн этгээдэд оногдуулах хэмжээгээр Ж.М....-г торгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна” гэв.
3.3. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.3.1. “...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
3.3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд У... ХНН-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги-44-т цемент хүлээн авсан “МБМ...” ХХК, “МЦ...” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ********** дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
3.3.3. Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд : “Гурвалжин”, “44”, Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз”, 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд “Мц.:.” ХХК, “МБМ...” ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн;
3.3.4. Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цементийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй;
3.3.5. Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “МБМ...” ХХК, “Мц...” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, “МБМ...” ХХК-ийн хувьд У... ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан “44” зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан;
3.3.6. Зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “МБМ...” ХХК-ийн гэрээт борлуулагч “М....” ХХК нь У.... ХНН-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги-44-т 132 тонн цемент хүлээн авсан.
3.3.7. “М....” ХХК нь “МБМ...” ХХК-аас 1 тонн цементийг 195,000 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.
3.3.8. Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэнд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад “М....” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тонн тутамд 320,000-340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тонн тутамд 450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Ж.М....-гийн Хаан банкны ** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
3.3.9. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар “М....” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм.
3.3.10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “М....” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 3.4.1. “Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00/00 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
3.4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд У... ХНН-ийн АБТЭМ....А-44-д цемент хүлээн авсан "МБМ..." ХХК, "Мц..." ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан. Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.
3.4.3. Үүнд: “Гурвалжин”, “44”, Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз”, 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд “Мц...” ХХК, “МБМ...” ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн. Дотоодын цеМ....ент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ний өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цеМ....ентийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй. Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “МБМ...” ХХК, “Мц...” ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, “МБМ..." ХХК-ийн хувьд У... ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан.
3.4.4. Зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “МБМ...” ХХК-ийн гэрээт борлуулагч “М....” ХХК нь У... ХНН-ийн АБТЭМ....А- 44-д 132 тн цемент хүлээн авсан.
3.4.5. “М....” ХХК нь “МБМ...” ХХК-аас 1 тн цеМ....ентийг 195,000 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон. Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад “М....” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тн тутамд 320,000-340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тн тутамд 450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Ж.М....-гийн Хаан банкны 00 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
3.4.6. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар "М...." ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм.
3.4.7. “М....” ХХК-ийн хувьд зарлагын баримтуудаар компаниудад худалдан борлуулсан гээд тонн тонноор нь зарлагын баримт үйлдсэн бөгөөд тухайн үед нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл дансны хуулгыг харвал тухайн компаниудтай гүйлгээ хийсэн зарлагын баримт орлого нь таардаггүй. Мөн дансны хуулганд үзлэг хийхэд гүйлгээ хийхдээ хэдэн тонн цемент гэж бичдэггүй. 06 дугаар сурын 11-ний өдрөөс хойш 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хэдэн тонн цементийг хэдэн төгрөгөөр худалдсан борлуулсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хугацаагаар нь л авч үзсэн. Тэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.
3.4.8. Цаашаа зарсан аж ахуй нэгжүүдээс ямар нэг тодруулга, мэдүүлэг аваагүй. Учир нь хэрэгт авагдсан тухайн зарлагын баримт дээр хүлээж авсан гэсэн гарын үсэг байдаггүй. Хүлээж авсан эсэхийг байгууллагын дансны гүйлгээнээс харах боломжтой. Гэтэл дансны хуулгаар ямар ч гүйлгээ байдаггүй. Дансны гүйлгээг харвал дандаа жижиглэнгээр худалдан борлуулсан байдаг. КоМ....паниудад борлуулсан цементүүдийг харвал 40-50 тонн байдаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан “М....” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаар Шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, гомдол гаргагч “М....” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.М....