| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0129/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч: *******************
Шүүгдэгч ********************* өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч *********************** өмгөөлөгч: Т.Оюунчимэг /цахимаар/,
Шүүгдэгч: ********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************************нарт холбогдох эрүүгийн 2427001240131 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ********************* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ******, ********************** **********************************гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *************************************************
2. Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ***************** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ********* ************************************ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд
- ****************** шүүхийн ******************* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- ************************** шүүхийн ******************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн ***************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******************* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ******************************** гэх газар тухайн үед үүссэн тарамжгүй харилцааны улмаас ******************баруун нүд рүү нэг удаа өшиглөж баруун нүдний хараагүйдэл, баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ***************нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө *********************** гэх газар тухайн үед үүссэн тарамжгүй харилцааны улмаас ******************** биед баруун нүдний дээд доод зовхи, хамар хацар, эрүүг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч ***********************************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн үед эмэгтэйчүүд ирчхээд пиво уусан, эрчүүд нь хойноо бөөгнөрөөд архи уусан гэдэг нь үнэн. ************ сумын есөн давхар барилга барьсан Улаанбаатар хотоос ирсэн ******************* байсан. Тэгээд бүгд доошоо бууцгаая 10 хоногийн ажил байгаа гэсэн энд ажиллацгаая, хэн нь ажиллах юм, доошоо буугаад өвөлжөө, хаваржаагаа чөлөөлчихье, харин отор нүүдэл авмааргүй байна гэдгийг би хэлсэн. Гэтэл ***************** орны хөл дээрээс манайх хоёр жил отор буулгасан нь та нарт гай боллоо гэж босож ирсэн. Тэгээд би ор руу 2-3 удаа түлхэж унагаасан. Больцгоо гээд хүмүүс бужигнаад гарцгаасан. Би арван дөрөвтэй байхдаа хөлөө хугалсан юм. Тэр хөлийн шөрмөс байнга татдаг. Тэгээд гэрээс гараад хөлийн шөрмөс татаад унасан. Гэрийн хаалга онгорхой байсан. Араас *************нөхөр гарч ирээд хөл дээр 2 удаа өшиглөсөн. Хэн салгаж авч явсан юм мэдэхгүй ************ гэрийн хажуу тал руу аваад явчихсан. Тэгээд шөрмөс татчихлаа гээд байж байсан чинь эхнэр гараад ирсэн. ********************эгч байсан, ************гэж хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд л хөлөө бариад баруун тал руу харчихсан толгой урагшаа харсан хэвтэж байсан. Гэтэл гэрийн хаалга онгорхой гэр дотроос*******************кармандаа гараа хийчихсэн гарч ирээд ганцхан удаа өшиглөсөн. Надаас хаана байна гэж асуугаагүй, ганц удаа өшиглөчхөөд ингээд хэвтэж бай гээд орхиод явсан. Тэгээд намайг машинтай хүргэж өгөхөөр болсон. Би гэртээ ороод толинд хартал нүднээс цус гоожиж байсан. Тэгээд түргэн дууд гэсэн чинь түргэний утас мэдэхгүй гээд эхнэр 11 ангийн охин руу утасдсан. Одоо манай охин 12 дугаар ангид орсон. Гэтэл охин бас түргэний утас мэдэхгүй гээд цагдаа байрных нь доод давхарт байдаг болохоор цагдаа дуудсан байсан. Тэгээд өглөө 5 цагийн үед ************* сумын эмнэлэг дээр ирсэн. ************ сумын эмнэлэг орж үзүүл гэсэн, ************сум орж ирсэн чинь ********** аймаг яв гэсэн, ************аймаг орсон чинь ********************** эмнэлэг рүү яаралтай бичиг хийж өгсөн. Тэгээд ***********эмнэлэг орж үзүүлсэн. Би одоогоор ямар ч мөнгө нэхэмжлээгүй яагаад гэвэл бид ах, дүү хүмүүс байгаа юм. Өөр хар элгийн хүн байсан бол би нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа. Одоо би баримтаар гаргаж өгсөн 2 678 699 төгрөгийг гаргуулна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Хохирогч ************* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Тэр орой бид нар цуглаад эрчүүд нь нэг талдаа, хүүхнүүд нь нэг талдаа хуваагдаад сууж байсан. Эрчүүд нь нэг шил архи уусан, хүүхнүүд нь нэг пиво уусан. Тэгээд *********************ах өвөлжөө, хаваржаа гээд ярьж байснаа байнга отор аваад байна гэж хэлэхээр нь би та одоо ийм юм яриад яах вэ гэж хэлсэн. Хамгийн гол нь зүгээр яриагүй агсан тавих шинжтэй байхаар нь би яг агсан тавих юм байна гэж бодоод намайг дуугарахад миний үгэнд орох байлгүй дээ би дүү нь юм чинь гээд тэр үеийн асуудлыг жаахан намжаах санаатай юм хэлсэн. Гэтэл миний өөдөөс дэлдэн ************ муу өлөгчин чи дуугүй бай гэхээр нь би та яахаараа миний эцэг, эхийг ингэж хэлдэг юм гээд бид хоёрын дунд хэрүүл болсон. Тэгээд юу юугүй өөдөөс хүрээд ирсэн. Намайг боссон чинь ор руу түлхэж унагаасан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь миний хоёр гарын шуунаас бариад мөргөчихсөн. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байгаа. Сэрэхэд би гэрт ганцаараа үлдсэн байсан. **************** ах миний баруун нүдний доод тал руу мөргөсөн. Тэгээд энэ талын нүд бараг харж болохооргүй битүү хавдартай болсон байсан. Чихний урд тал, эрүүний доод тал руу хүртэл хөхөрч хавдар үүссэн. Одоо тэр мөргөлтөөс үүссэн баруун нүдний доод хэсэг мэдрэл нь муу, үе үе татвалзаж чичирдэг болсон. Гэхдээ одоо би баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ гэв.
Хохирогч ****************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд эрчүүд нь 2 шил архиа уучхаад сүүлийн 1 шил архи талдаа орж байхад ************** эхнэр **************** гэнэт л надад хандаж чи манайхыг 2 жил отрын айл авчирч өвөлжүүлж, өвс тэжээл хороосон гэж хэлээд байна гээд байна уу гэхээр нь би өнгөрсөн юм яриагүй энэ жилийнхээ юмыг ярьж байна гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл *************** гэрээс гарч ирж 2 гараа халаасандаа хийсэн явж байснаа миний хажууд ирээд намайг тонгойж харснаа шууд л миний баруун талын нүд рүү өшиглөчхөөд “май чи муу ингээд хэвтэж бай гээд яваад өгсөн. Гэрээс гараад миний хөлийн шөрмөс татаад газарт унасан. ****************** миний хөл рүү өшиглөх үед гэрт байсан хүмүүс бүгдээрээ л гэр рүүгээ явцгаая гээд гараад ирсэн байсан учир бүгд л харсан байх тэгээд ***************миний хөл рүү өшиглөхөд **************** 2 салгаад цааш аваад явж байхад *******************хүрч ирээд нүд рүү өшиглөх үед мөн л бүгдээрээ гадаа байсан. Гэхдээ өшиглөхийг харсан хүн байгаа үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 10-11, 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Ер нь бол тухайн үед ************ ах хамт гэрт байсан хүмүүст бүгдэд нь агсам тавих шинжтэй, чанга чанга дуугараад байхаар нь би асуудлыг намжаах санаатай *******************ахад хандаж “та одоо яах гэж ингэж байдаг юм” гэсэн чинь л над руу дайраад “********************* өлөгчин минь дуугүй бай, чи намайг шоронд хийх гэсэн биз дээ” гэж хэлээд миний хоёр гарын мөрнөөс 2 гараараа татаад миний баруун нүдний доор хацар, хамар хэсэгт 1 удаа мөргөсөн, тэгэхэд нь би гэрийн баруун хойд талд талд газарт унасан, хэсэг хугацаанд ухаан алдаж, баруун талын нүд орчим их өвдсөн байдалтай сэрэхэд гэр дотор би ганцаараа газарт хэвтэж байсан. Намайг мөргөх үед гэрт нөхөр *********************** нар бүгдээрээ л байсан, яг харсан эсэхийг хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 128 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...************************ гэх хүнийг эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 сарын 17-ны өдрийн хооронд 7 төрлийн 1 555 292 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Иймээс уг 1 555 292 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 дугаартай дансанд тушаачихвал, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“..********************** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1 төрлийн 121 547 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан ба тус мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд тушаачихвал гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137, 2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч *******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2024 оны 06 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед нөхөр бид хоёр саахалтын ***************** гэх айлд тэр хавийн айлын хүмүүс болох *****************************нартай 2 ширхэг 0.75 литрийн Агар нэртэй архи хувааж уусан. Архи ууж байх үед “хэдүүлээ доош бууж өвөлжөөний өвсөө нөөцөлье, өвөлдөө ч гэсэн отор нүүдэл авахгүй байцгаая” гэсэн яриаг манай нөхөр ************************эхнэр******************“манайх сүүлийн хоёр жил отор авсан болохоор чи манайхыг хэлээд байна уу” гээд уурлаад манай нөхөр рүү дайрсан. Тэгтэл манай нөхөр уурлаж ********************барьж аваад орон дээр 2 удаа өргөөд шидсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Гэрч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би********************** ахынд очиход гэрт нь *************************ах нар тойроод суучихсан архи ууж байсан. Би архийг нь дуусмагц **************** ахыг хүргэж өгөхөөр дагуулаад явсан. Эргээд иртэл ************** ахын гадаа ************** ах гадаа хэвтчихсэн бусад нь гэрт байсан, ***************** эгч бид хоёрыг хүргээд өг гэсэн. Замд явж байхдаа толиндоо хартал *******************************ахын нүднээс нулимс урсаад байгаа харагдсан, гэр рүү нь оруулаад хартал нүднээс нь бага зэргийн цус шиг туяатай шингэн зүйл урсчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-17, 19-20 дугаар хуудас/,
Гэрч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд эрчүүд нь ширээ тойрч суугаад архи ууж, эмэгтэйчүүд нь орон дээр суугаад пиво ууж байсан. Би болохоор цай, хоол хийх гээд доошоо хараад юм хийж байсан чинь хүмүүс маргалдахаар нь харсан чинь ******************** хоёр маргалдаад байсан. Манай гэрт байсан хүмүүс хэлэхдээ *************** чи яаж байгаа юм бэ, *************** нүүр рүү мөргөчихлөө шүү дээ гэж хэлж байсан. Мөргөчихлөө гэж хэн хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэд яагаад маргалдсан болохыг мэдэхгүй байна, хэн нэгнээ цохиж, зодсон талаар бол би хараагүй, манай гэрт байсан хүмүүс хоорондоо тэгж яриад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248 дүгээр хуудас/,
Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ******************гэх газарт **************гэх айлд хэрүүл маргаан болох үед хамт байсан. Тухайн айлд ************************хамт, ******************* хамт, тэгээд миний эхнэр ************* бид байсан. ************************ хамтаар ********************суманд баригдаж буй барилгад ажиллахаар ******** хотоос ирсэн юм. Тэгээд л бид ************ цуглаж, буу халж сууцгаасан. **********************бид 5 гэрийн хоймрын голд байх ширээг тойрч суугаад хоёр шил 0,5 литрийн савлагаатай архийг хувааж ууцгаасан. Эрчүүд нь хоорондоо малын бэлчээрийн талаар ярилцаж байсан чинь гэнэт *************танайх л отроор хүн, мал авч ирдэг гэж агсам тавих шинж гаргахад манай эхнэр ***************хажуу талаас нь одоо ийм зүйлийн талаар яриад яадаг юм гэтэл ************ өлөгчин минь дуугай бай гэж хэлээд сандал дээрээсээ босож ширээ тойроод манай эхнэр рүү дөхөж очтол манай эхнэр орон дээрээсээ босоод зогстол *****************манай эхнэр ********************хоёр мөрнөөс нь хоёр гараараа бариад шууд нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Эхнэр маань мөргүүлээд шууд л орон дээр унаад өгсөн. Тэгэхээр нь би босоод очих гэтэл *************намайг дагуулаад гэрээс гараад гэрийн хойд талд байх машины хажууд гадаа сууж хэсэг хугацаанд буу халсан. Ер нь бол нэлээд удаан сууцгаасан. Тэгээд хүмүүс явсны дараа гэрт ортол манай эхнэрийн нүүр хавдчихсан байсан. Миний мэдэх зүйл энэ л байна. Намайг харж байхад ******************* хоёр мөрнөөс нь барьж аваад нэг удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн, намайг босоод очих гэтэл *********р намайг дагуулаад гэрээс гарсан учир өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Бүгдээрээ л согтолт нь гайгүй байсан, болсон үйл явдлыг санаж байгаа байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/,
Гэрч *************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай нөхөр ********************** хувиараа барилгын ажил хийдэг юм. Тэгээд тухайн үед **************** суманд баригдаж буй барилга дээр ажиллахаар болоод хамт ажиллах хүн олох зорилгоор *********************** ахынд очсон. *************** ахынд очсон хойно ************ эхнэрийн хамт, **********эхнэрийн хамт, **************** нар ирсэн. Тэгээд эрчүүд нь ширээ тойрч суугаад архи ууж, эмэгтэйчүүд нь орон дээр суугаад пиво ууж байсан. Тэгсэн ****************нар гэнэт маргалдаад ************************нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн. Тэгээд бид салгаад, бужигналдаж байгаад гэрээс гарцгаасан. Гэрээс гараад 00 орох гээд явж байхад ****************газарт суучихсан тамхи татаж байсан. 00 орчхоод эргээд иртэл ******************* хажууд *****************зогсчихсон, **************** хэлэхдээ намайг өшиглөчихлөө, ахыгаа гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэр үедээ би **************** нь мөргүүлсэн уурандаа өшиглөчихсөн юм байхдаа гэж бодсон.‘Тэгээд л ************** ******************** нарыг гэрт нь хүргэж өгсөн. Тэд ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдээгүй, гэнэт л ам муруйгаад **************************** очоод мөргөчихсөн. Нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд л бужигналдаад ***************салгаад гэрээс гарцгаасан. Би ******************** нарыг хүргэж өгөхдөө би өөрөө жолоогоо бариад ************** дагуулаад явсан. Хүргэж өгөх гээд явж байхад ойр зуурын л зүйл ярьцгаасан, хэрүүл маргааны талаар огт дурдаагүй. Би жолоо бариад явж байсан учраас гэмтэл, шарх учирсан эсэхийг нь хараагүй. ****************хэлэхдээ хөлөө дарчихсан чинь эвгүй болчихлоо л гэх зүйлийн талаар ярьж байсан, түүнээс өөрөөр ингэлээ тэглээ гэх зүйлийн яриагүй. *********************** л гэрт нь оруулж өгсөн учир ямар нэгэн гэмтэл шарх учирсан бол харсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 245-246, 2 дугаар хх-ийн 02 дугаар хуудас/,
Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би ******************** сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. ************ 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг жижүүртэй байх үед үзүүлсэн, өөр үзүүлээгүй. Тухайн үед ************ аль талынх гэдгийг нь санахгүй байна, шанаа, нүд хэсэг нь хөхөрч хавдсан байсан бөгөөд толгой эргэж өвдөнө, дотор муухайрна гэсэн зовуурьтай байсан. Тухайн үед хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/,
Шинжээч *******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би хүний их эмчээр 7 жил, шинжээчээр 2022 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байна. Үзүүлэгч **************** биед 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх шинжилгээний төвийн өрөөнд үзлэг хийсэн бөгөөд бодит үзлэгээс гадна үзүүлэгч 2024 оны 06 дугаар сарын 05-аас 11-ний өдрийг хүртэлх өөрийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд, ************ сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн эмнэлгийн баримт бичгийг үндэслэн дээрх гэмтлүүдийг дүгнэлтэд тусгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн шинжээчийн №546 тоот:
“...1.*************************** биед баруун нүдний хараагүйдэл, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой
4. Дээрх баруун нүдний хараагүйдэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.21.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65-иар алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх баруун талын ухархайн доор хана цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулна.
6. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.5-д зааснаар шинжилгээний байгууллагад дүгнэлт гаргуулахаар ирүүлэх эмнэлгийн баримт бичгийн үнэн зөвийг шинжээч томилсон эрх бүхий этгээд болон шинжлүүлэгч хүн хариуцна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох №11 тоот:
“...1.2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн гэмт хэргээс шалтгаан ***********************сэтгэцэд нь гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн шинжээчийн №628 тоот:
“...1. ************************ биед баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн №12 тоот:
“...1. 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан ********************** сэтгэцэд хор уршиг учраагүй байна...” гэх дүгнэлт /02 дугаар хх-ийн 09-11 дүгээр хуудас/
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, хохирогч ********************************** нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /1 дүгээр хх-ийн 93-94, 132 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******************* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ********************* гэх газар тухайн үед үүссэн тарамжгүй харилцааны улмаас ***************** баруун нүд рүү нэг удаа өшиглөж баруун нүдний хараагүйдэл, баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *************** үйлдсэн болох нь
хохирогч ************* мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /01 дүгээр хх-ийн 13-14, 10-11, 14 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч ***********************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 09-10, 19-20, 242, 245-246, 123, 02 дугаар хх-ийн 02 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн шинжээчийн №546 тоот: “...1****************************** биед баруун нүдний хараагүйдэл, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх баруун нүдний хараагүйдэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.21.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65-иар алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх баруун талын ухархайн доор хана цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулна. 6. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.5-д зааснаар шинжилгээний байгууллагад дүгнэлт гаргуулахаар ирүүлэх эмнэлгийн баримт бичгийн үнэн зөвийг шинжээч томилсон эрх бүхий этгээд болон шинжлүүлэгч хүн хариуцна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 53-56 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч***************** нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ***************************** гэх газар тухайн үед үүссэн тарамжгүй харилцааны улмаас З.Ууганцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхи, хамар хацар, эрүүг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *****************үйлдсэн болох нь
хохирогч ************* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч **************************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137, 248, 141, 2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн шинжээчийн №628 тоот: “...1. ************* биед баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************** нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч ****************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь, ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохиржээ.
Иймд шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******************* нар нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч *********************нарын биед учирсан эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Энэ эрхийнхээ хүрээнд хохирогч ************** нь баримтаар 2 678 699 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилснийг шүүхээс хохирогч **************хохиролд баримтаар 2 523 798 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 6 600 000 төгрөг, нийт 9 123 798 төгрөгийг шүүгдэгч ************** гаргуулж шийдвэрлэсэн ба дээрх хохирлыг ******************* нь төлж барагдуулсан, *******************нь хохирлыг хүлээн авсан болох нь Хас банкны гүйлгээ хийсэн хуулга баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн хохирогч ********************нь уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн байгууллагаас 1 555 292 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь, хохирогч*********** нь уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн байгууллагаас 121 547 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, *************************нарын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь дээрх төлбөрүүдийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч ************* нь шүүгдэгч ****************хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *********************нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *****************нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *************10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос ****************нь 03 жилийн дотор, шүүгдэгч *************************** нь 03 сарын дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар тус тус солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****************************хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ********************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *************10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ****************500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар **************нь 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр, ***************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч **************нь хохиролд 9 123 798 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч***************нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА