| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2022/0043/З |
| Дугаар | 115/ШШ2022/0046 |
| Огноо | 2022-11-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 115/ШШ2022/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******,
Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч******* нарын хоорондын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсантай холбоотой гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0046739 дугаартай Шийтгэлийн хуудас-аар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш, хариуцагч мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын ахлах байцаагч******* иргэн******* нь өмчлөлийн барилгад өргөтгөл хийж зөвшөөрөлгүй барилга барьсан гэх зөрчлийг шалгаж, холбогдогч ******* Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр иргэн******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглан мөн барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга барьсан зөрчил үйлдсэн байна.
2. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын ахлах байцаагч******* нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0046739 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл нь Зар сурталчилгааны хууль зөрчих гэсэн хуулийн нэрийг бичсэн шийтгэл ногдуулах заалтгүй зүйл юм. Мөн барилга барих зөвшөөрөл авалгүй барилга барьж дуусгасан зөрчил үйлдсэн болох, зөрчил үйлдэхдээ иргэн******* үйлдсэн үү, аж ахуйн нэгж үйлдсэн үү гэдгийг шалгаж тогтоогоогүй байна.
3. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын ахлах байцаагч*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1-д зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.
4.******* нь нэг барилга барих үйлдлийг хийхдээ Зөрчлийн тухай хуульд заасан хэд хэдэн зүйл заалтад заасан зөрчил үйлдсэн. Гэтэл зөвхөн газрын зөвшөөрөл аваагүй гэдгээр нь шийтгэл оногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийг зөрчиж байна. Газрын тухай хуулиар нь арга хэмжээ авъя, барилгыг нь дотор нь шалгачихъя гэтэл барилгын зөвшөөрөлгүй барилга барьсан хүнд илүү хүнд шийтгэл оногдуулахаар байгаа. Тэгэхээр энэ хүнд, хөнгөнөөр нь шийтгэл оногдуулаад хүндээр нь шийтгэл оногдуулаагүй. Тэгээд ч Зөрчлийн тухай хуулийн ерөнхий анги дээр нэг үйлдлээр хэд хэдэн зөрчил үйлдсэн бол тухайн зүйл хэсгүүдийн аль хүнд зүйл хэсэгт зааснаар нь шийтгэл оногдуулах байсан. Гэтэл нэг зүйл хэсгийг нь огт шалгаагүй.
5.******* нь гаргасан өргөдөлдөө би барилга зөвшөөрөлгүй барьсан л гэдэг асуудлаа л хөндөж яриад байгаа. Угаасаа нэг талаас нь биш хэд хэдэн талаас нь шалгах ёстой байсан. Зөрчил юунаас үйлдэгдсэн юм, барилга барихдаа газрын зөвшөөрөл аваагүй, барилга барих зөвшөөрөл аваагүй л барилга барьсан асуудал байгаа. Мэргэжлийн хяналтын газарт барилга хариуцсан байцаагч ажиллаж байгаа. Өөрөө барилгын хууль тогтоомж зөрчсөн дээр нь шийтгэл оногдуулах үндэслэлгүй бол нөгөө байцаагч руугаа шилжүүлж, тэр байцаагч хүнд зүйл хэсгээр нь шийтгэл оногдуулах байсан. Нэг үйлдлээр хэд хэдэн зөрчил гаргаж түүн дээр нь шийтгэл оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулж, хуулийг буруу хэрэглэж болохгүй. Тийм учир энэ асуудлыг нэг мөр шалгаад аль хүндээр нь шийтгэл оногдуулах хуулийн заалт байгаа.
6. Үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал нь аж ахуйн нэгжээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэн дээр гарсан байдаг. Нэг үйлдлээр хэд хэдэн зөрчил үйлдсэн байхад дутуу шалгасан. Иймд шийтгэлийг хүчингүй болгож үнэн зөвөөр шалгуулж шийтгэл оногдуулах дүгнэлтээ дэмжиж байна гэв.
7. Хариуцагч, эрх бүхий албан шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сайншанд сумын иргэн******* нь өөрийн эзэмшил газраас илүү гаргаж барилга барьж зөвшөөрөлгүй газар ашигласан талаар өөрийн биеэр ирж уулзан арга хэмжээ тооцуулах хүсэлт гаргаснаар иргэн ******* 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0046739 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хэрэглэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. Харин шийтгэлийн хуудсан дээрээ 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 гэж бичихийг 10.1 дэх заалт гээд биччихсэн. Үүнийг залруулж өөрчлөх боломжтой гэж үзэж байна.
8. Иргэн*******ын зөвшөөрөлгүй газар ашигласан үйлдэлдээ арга хэмжээ тооцуулах хүсэлт гаргахдаа ирүүлсэн материалд хавсаргасан газар эзэмших гэрчилгээний хуулбар нь иргэний өөрийнх нь эзэмшил, зөрчил гаргасан буруутай үйлдэлдээ арга хэмжээ тооцуулахдаа иргэнээр хүсэлт гаргасан байгаа нь иргэнээр арга хэмжээ тооцуулах үндэслэл болно.
9. Барилгын зөвшөөрөлтэй эсэх асуудал нь тухайн иргэн өөрөө тайлбар гаргаж байж тэр нь нотлогдоно. Тухайн газрын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгаж байхад тэрийг урьдчилан тооцох боломжгүй. Барилгыг зөвшөөрөлтэй барьсан үгүйг шалган тогтоогоогүй, иргэнээс ч асуугаагүй. Тийм болохоор зөвхөн газрын асуудлыг нь ярьж түүн дээр нь арга хэмжээ тооцсон.
10. Би зөвхөн газрын тухай хуулийг л хэрэглэх улсын байцаагч учраас Газрын тухай хуулиа л хэрэглэж арга хэмжээ тооцсон. Түүнээс энэ заалтаар хөнгөрнө хүндэрнэ гэж иргэнд ашигтайгаар хандаагүй. Улсын байцаагчийн хувьд шийтгэлийн хуудсан дээр хуулийн зүйл заалтыг андуурч бичиж буруутай үйл ажиллагаа гаргаснаа ойлгож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
11. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хянаад ... зөвшөөрөлгүй газар ашигласан гэж иргэн ...т шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан, гэтэл уг зүйл нь Зар сурталчилгааны хууль зөрчих гэсэн хуулийн нэрийг бичсэн, шийтгэл ногдуулах заалтгүй зүйл, ... холбогдогчийн мэдүүлэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр иргэн******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга барьсан зөрчил үйлдсэн байхад гүйцэт шалгаагүй, мөн тухайн зөрчлийг иргэн******* үйлдсэн үү, аж ахуйн нэгж үйлдсэн үү гэдгийг шалгаж тогтоогоогүй байна гэх үндэслэлээр тухайн шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.
12. Хариуцагч, эрх бүхий албан тушаалтны зүгээс прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...Шийтгэлийн хуудас дээр 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 гэж бичихийг шууд 10.1 гэж андуурч бичсэн буруутай үйл ажиллагаагаа ойлгож байна, үүнийг залруулах боломжтой, ... иргэн******* нь өөрийн эзэмшлийн газар дээрээ өргөтгөл хийгээд илүү газар ашигласан, газар дээрээ арга хэмжээ авхуулъя гээд ирэхээр нь Газрын тухай хууль зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Иргэн өөрөө хүсэлт гаргаад ирж байхад барилга барьсан байна гэж давхар, давхар асуудал ярих шаардлага байхгүй гэж үзсэн бөгөөд миний хувьд зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэх улсын байцаагч учраас тухайн хуулиа хэрэглэж арга хэмжээ тооцсон, ... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохгүйгээр засвар оруулах боломжтой гэж үзэж байна хэмээн тайлбарлаж байна.
13. Дээрх маргаан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байх бөгөөд тухайн маргаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 12.1 дүгээр зүйлд заасан зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн харьяалан шалган шийдвэрлэх зөрчил байна.
14. Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч******* нь, иргэн*******ын өөрийн эзэмшилд байгаа 162 мкв газар дээрээ хоёр тийш нэмэлт хийж, анхнаасаа зөвшөөрөл авалгүй байшин барилга барьсан буруу үйлдэлд хариуцлага тооцож өгнө үү гэх өөрийгөө илчилсэн мэдээллийг хүлээн аваад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн иргэнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0046739 дугаартай шийтгэлийн хуудсанд ...Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй, ... 10.1 зүйл, заалтад заасны дагуу 500 нэгж ... шийтгэл оногдуулсугай гэж бичжээ.
15. Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 гэж бичихийг шууд 10.1 гэж залруулгагүй бичсэн. Улсын байцаагчийн хувьд шийтгэлийн хуудсан дээр хуулийн зүйл заалтыг андуурч бичиж буруутай үйл ажиллагаа гаргаснаа ойлгосон. Үүнийг залруулах боломжтой гэж үзэж байгаа хэмээн тухайн асуудлаар маргахгүй байгаагаа илэрхийлж байх тул шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
16. Харин оролцогчдын маргаж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан буюу холбогдогч нь зохих зөвшөөрөлгүй барилгын ажил явуулах зэргээр нэг үйлдлээрээ хоёр өөр төрлийн зөрчил үйлдсэн эсэх, улмаар холбогдох зөрчлийг иргэн, аж ахуйн нэгжийн хэн аль нь үйлдсэн болох нь тодорхойгүй гэх асуудлуудын тухайд, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
17. Зөрчлийн холбогдогч иргэн******* нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/153 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон 0000035613 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Сайншанд сумын 2 дугаар баг,******* -1 гудамжны 119 а хаягт буюу Бизнес түшиг худалдааны төвийн зүүн талд байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 98 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байх ба тэрээр мөн сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/402 дугаар захирамжаар, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах******* үйлчилгээний төвийн доорх 162 мкв газрыг нэр бүхий иргэнээс шилжүүлэн авсан,
18. Тэрээр өөрийн эзэмшлийн газар дээрх******* үйлчилгээний төвд засвар хийж улмаар 2 тийш өргөтгөл хийсэн, ингэхдээ тухайн өргөтгөсөн хэсгийн доорхи газрыг эзэмших эрхийг холбогдох байгууллагаас аваагүй байсан, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад өөрөө мэдэгдсэн,
19. Улмаар дээрх зөрчлөө мэдэгдсэн тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаснаар, Сайншанд сумын Засаг даргын мөн өдрийн А/288 дугаар захирамжаар, тус сумын 2 дугаар баг,******* -1 гудамжны 119 б хаягт байрлах ... нэгж талбарын дугаартай 91 мкв, ... нэгж талбарын дугаартай 40 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор-ын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
20. Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаас үзэхэд зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчлийг хуулийн этгээд бус, иргэн******* үйлдсэн гэж үзэхээр байна. Учир нь тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчил нь******* үйлчилгээний төвийн барилгад өргөтгөл хийсэн үйлдлээр илэрч байх боловч тус төвийн доорхи газрыг******* нь иргэнийхээ хувьд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг улмаар зохих зөвшөөрөлгүйгээр газар ашигласан тухайн үйлдэл нь хэдийгээр үйлчилгээний төвийн барилгад өргөтгөл хийсэнтэй холбоотой ч энэ нь өөр бусад шинэ газарт бус, тухайн иргэний хууль ёсоор эзэмшиж буй газраас шууд үргэлжлэн илүү хэмжээний газар ашигласан үйлдэл байх тул эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, иргэнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
21. Харин тухайн этгээд нь зөвшөөрөлгүй газар ашигласан дээрх зөрчлийг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн өөр зүйл хэсэгт заасан зөрчлийг хамт үйлдсэн эсэх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд тодорхой тусгагдаагүй, эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар шалган тогтоох ажиллагааг явуулаагүй байх тул зөрчлийн холбогдогч иргэнийг нэг үйлдлээрээ хоёр өөр төрлийн зөрчил үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тодруулснаар зохих шийдвэрийг гаргахаар асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх-ээр заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг баримтлан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн, иргэн ******* шийтгэл оногдуулсан шийдвэр (Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 0046739 дугаартай шийтгэлийн хуудас)-ийг дахин шинэ акт гарах хүртэл хоёр сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар, шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол дээр дурдсан шийдвэр (...0046739 дугаартай шийтгэлийн хуудас) хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд бичиж ирүүлсэн дүгнэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА