| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
"""""""""" аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч: Б.Жадамба, Б.Даваасүрэн,
Шүүгдэгч: С.Н, С.Б, С.Ц, Г.Л,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
"""""""""" аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Н, Б овогт С-н Бх, Б овогт С-н Ц, С овогт Г-н Л нарт холбогдох эрүүгийн 2427000790193 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19"""" оны 11 дүгээр сарын 01-ний өдөр """"""""" хот """""""" төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, """""""""" мэргэжилтэй, """"""""""" ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""" аймгийн """"""""""" сумын 2 дугаар баг """""""""" тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, Б овгийн С-н Н,
Монгол Улсын иргэн, 19""" оны 01 дүгээр сарын 29-ний өдөр """""" аймгийн """"""""" суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, """""""""""" мэргэжилтэй, """"""" ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""""" аймгийн """"""""""" сумын 2 дугаар баг """"""""" тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, Б овгийн С-н Б,
Монгол Улсын иргэн, 19"""" оны 03 дугаар сарын 02-ны өдөр """"""""""" аймгийн """""""" суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, """"""""" мэргэжилтэй, " """""""""ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт""""""""""""" """""""""" аймгийн "сумын """""""" 5 дугаар баг 31-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, """""""" регистрийн дугаартай, Б овгийн С"н Ц,
Монгол Улсын иргэн, 19"""""" оны 05 дугаар сарын 18-ны өдөр """"""""""" аймгийн " сум"""""""анд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, """""""""мэргэжилтэй, """""""""""" ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт " аймгийн """"""""" сумын 1 дүгээр баг "тоотод """"""""оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, " регистрийн ду""""""""""гаартай, Со овгийн Га"н Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нар нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр """""""""""""" аймгийн """"""""" сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35/10 дэд станц дээр ажил гүйцэтгэх явцдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ажил гүйцэтгэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас тус байгууллагын монтёр ажилтай Р.А хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр """""""""" аймгийн """"""""" суманд байрлах 35 кВт-ын дэд станц, 10 04 дэд станцуудын трансформатор тосны тунадас авах, газардуулалтын эсэргүүцэл хэмжих буюу жил болгоны төлөвлөгөөт ажлаар хийгддэг ажил байсан. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед """""""""" аймгийн """"""""" суманд очсон. 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүчтэй шуурга болсон. Тэр шуургаар шугам тасарсан байсан. Тухайн үед хохирогч шөнө үзлэгээр явж үзээд 1 тулгуур өнхөрсөн байна гэсэн. Тэгээд би А, Ц, жолооч нартай шугамыг замаараа үзчихээд хүн гарч чадахгүй юм байна. """"""""" крантай бригад дуудах хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Цаашаа яваад 11 дэд станцын трансформатор тосны тунадас авчхаад, газардуулалтын эсэргүүцлийг үзээд буцаад 12 цаг өнгөрч байхад 35 кВт-ын станц дээр ирсэн. Тэр шуурганы үед 7 дэд станц дээр гаргалгааны төгсгөвч хайлсан байна гэхээр нь Ц, сумын 2 байцаагчтай хамт явсан. Бид нар нарядад заагдсан өөрсдийн ажлаа хийж дууссан. 110 станцаас ажлын байр бэлдсэн гээд таслалттай байсан. 35 кВт-ын хүчдэлгүй байхад хийгдэх ажлаа хийж дуусгачхаад шугамаа залгуулсан. Тэгэхэд 10 кВт-ын станц дээрх ажил хийгдэж байсан. Ц ах ажлаа хийж дуусчхаад ирж ажлын байраа бэлдсэн. Уг нь ажлын байраараа нэг нь бэлдэж нэг нь хүлээж авах ёстой байсан юм. Би аюулгүй ажиллагаа хариуцагчийн хувьд шугам дээр хүн гарчихсан байсан учир доор нь байсан юм. Ц ахтай ярихад ажлын байраа бэлдсэн гэсэн. Тэгээд шугамаас нөгөө хүнээ бууж ирэхээр нь тэргэнцрүүдээ татаж гаргаж ирж засварын байр луу оруулсан эсэхийг хараад ажлын байраа бэлдсэн байна гэж ойлгосон. Бригад 2 хуваагдаж ажиллахгүй бол амжихгүй болоод А, Ц, Д нартай трансформатор тосны тунадас авах, газардуулалтын эсэргүүцэл хэмжчихээд ир гээд явуулсан. Би Бтэй хамт станц дээр засварлах ёстой ажлаа хийхээр үлдсэн. Хохирогч юу нь болохгүй, юуг янзлуулах болохыг хэлэх ёстой байсан. Ц ахыг өөр газар луу явуулсан. Тэгээд өдөржин гадуур явсан. Өлсөөд байна гэхээр нь А ахыг гэр рүү нь явуулсан. Тухайн үед нөгөө хэд багаж аваад явсан байсан учир А ахыг түлхүүр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд түлхүүр аваад очъё гэж хэлсэн. Түлхүүр ирэнгүүт Б трансформатор луу гараад би суурин дээр цаг хэмнэхийг тулд бас тайлаад зогсож байсан. А ах надтай юм яриад зогсож байсан. Дээшээ анхаарсан байж байгаад гарсныг нь мэдээгүй. Нэг мэдсэн чинь Б хажууд унаад ирсэн. трансформатор цаана юм эвгүй дуугараад байхаар нь очиход А ах хүчдэлд цохиулсан байдалтай хэвтэж байсан. Өргөөд тэгш газар хэвтүүлсэн. Би чагнаад үзтэл зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байсан. Тэгээд аюулгүй ажиллагааны дүрэм дээр заасан анхны тусламж үзүүлэх арга хэмжээний дагуу чээж дарж байсан. Бг түргэн дууд гэж хэлэхэд шоконд орчихсон байсан. Түргэн рүү залгасан чинь аймаг руу залгасан байсан. Тэгээд өөр дугаар өгөхөд холбогдохгүй байсан. Ц ах руу залга гэж хэлсэн. Тэр хоорондоо хиймэл амьсгал хийж байхад А ах амьсгал авсан. Яаж байна гэхэд ёо ёо гээд байсан. Аянга, хүчдэлд цохиулсан хүнийг шороонд булдаг гэж сонсож байсан. 4 сар байсан учир газар гэсээгүй байсан учир хунгарт булчихдаг юм билүү гэж бодоод аваад явсан. Түлэгдээд арьс нь салсан хууларчихсан байсан болохоор хөлдчих байх гэж бодоод больсон. Тухайн үед ухаантай байсан. Тэгээд манай хэд машинтайгаа ирсэн. Машинтай явж байхад гүүрэн дээр эмнэлгийн машинтай таарсан. Гэрлээрээ дохиж зогсоогоод эмнэлэг рүү явуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд хувцсыг нь тайлахад боль гэж хэлж байсан. Тэгээд бид нарыг эмч нь гар гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь цагдаатай хамт ирсэн. Тэр өдрийнхөө орой цагдаад байцаалт өгсөн” гэв.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө мэдүүлэг өгсөн учир одоо өгөхгүй” гэв.
Шүүгдэгч С.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “С.Нын өгсөн мэдүүлэгтэй адилхан” гэв.
Шүүгдэгч Г.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Жадамба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор төв компаниас баг ирж ажилласан. Хохирогчид хохирол төлбөртэй холбогдуулан нийт 10 удаагийн 55,243,741 төгрөгийг шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 13,595,073 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнийг төлөхөө илэрхийлж байгаа” гэв.
Хохирогч Р.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хархорин салбараас нарядаар реле хамгаалалтын автоматик туршилтын инженер Н, монтёр Б, А, Д, жолооч Д нар """"""""" хэсгийн дэд станцууд дээр засвар хийх гэж ирсэн. Би тухай өдөр """"""""" сумын голын баруун талын станц дээр засвар хийж байсан чинь Хархорин салбараас ирсэн хүмүүсээс нэг 35/10 кВ дэд станц дээр багаж түлхүүр аваад ир гээд дуудсан хэн дуудсан талаар сайн санахгүй байна. Би 35/10 кВ дэд станц руу мотоциклтойгоо явж байсан талаараа санаж байгаа тэгээд юу болсон талаараа санахгүй байгаа. Э"""""" компанийн """"" салбарын """"""""" хэсгийн техникч Ц хариуцан ажилладаг. 35/10 кВ дэд станц дээр тухайн өдөр ажиллах ёстой байсан талаар мэдэхгүй байна. Техникч Ц ажиллах ёстой гэж зааварчилгаа өгсөн тохиолдолд ажиллах ёстой. """"""""" суманд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч ирээгүй байхгүй байсан """" салбарт л байдаг. """"" компанийн """"" салбарын """"""""" хэсгийн техникч Ц аюулгүй ажиллагааны зааварчилгаа надад болон манай нөгөө монтёр О бид хоёрт өгөх ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 24-28 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед """"""""" суманд ирээд """"""""" суманд ажилладаг А, О, Ц нартай уулзаж """""" сумаас авч ирсэн төгсгөвч шахагч багажаа өгчхөөд, туршилтын багажаа буулгаад А, Ц, Н, жолооч Д нарын хамт радио релений станц КТП-11 дэд станцын трансформатораас тосны тунадас авах дэд станцын газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлаар явсан. ...А, Ц нарыг авч явсан шалтгаан нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болсон хүчтэй шуурганы улмаас гарсан гэмтлийг тодорхойлон Хархорин сум дахь салбар луу мэдэгдсэн. Буцаж """"""""" сумын 5 дугаар багт байрлах 35/10 кВ-ын дэд станц дээр ирж тус тусын ажилдаа орсон А ах, О хоёр эмнэлгийн станц дээр ажиллана гээд явсан. Д, А, Б.Д, Ц нар 10/04 кВ дэд станцуудаас трансформатораас тосны тунадас авах, газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлаар явсан. Н ах бид хоёр 35/10 кВ-ын дэд станц дээр ажиллаж байхад А ирээд гэртээ хариад хоол, ундаа идчихээд ирье, буцаж ирээд болохгүй байгаа гэмтлүүдээ заагаад өгье гэж хэлээд явсан. Н ах бид хоёр удирдлагын блокийг сольчхоод байж байсан чинь А ах руу Н ах гар утсаар залгаад та ирэхдээ 14,17,19-ийн түлхүүр багаж аваад ирээч 35/10 кВ-ын сликагелийг солиход түлхүүрүүд хэрэг олоод байна гэж хэлсэн чинь А ах удалгүй түлхүүр авч ирсэн. Би 35/10 кВ трансформаторын дээр гарч хийн релений тэлэгч савны сликагелийн бортогыг тайлж байсан. Би бортогыг дөнгөж тайлаад трансформатор дээр зогсож байсан чинь миний харснаар трансформаторын гол хэсэгт улаан, ягаан өнгийн цахилгаан мэт зүйл гарч соронзон орны дуу чимээ, цахилгааны дуу чимээ гарсан чинь миний толгой эргээд гэнэт би газар ойчсон байсан. Намайг Н ах дуудаад би эхлээд босож чадахгүй байсан. Хэсэг хэвтэж байгаад гайгүй болохоор нь боссон чинь миний баруун гар бадайрсан байсан. Би трансформаторыг тойроод тэр хоёрын байсан талд яваад очсон чинь А ах газарт ойчсон Н ах цээжин дээр нь дараад анхны тусламж үзүүлж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 36-39 дүгээр хуудас/,
Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нарядаар ажил гүйцэтгэхэд ХАБ-ийн ажилтан явдаггүй. Наряд гэдэг нь /ажил гүйцэтгэхэд шаардлагатай бичиг баримт/ наряд олгогч нь ажлын удирдагч ба ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгнө...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нийт 13.595.073 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг, лавлагаа, /1 дүгээр хавтас хэргийн 59-63 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ХАБ24/12 дугаартай дүгнэлтэд: “...6. .."""""""""""...... . нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 89 /Ажил олгогчоос тусгайлан эрх олгосон, ажлын байрны тодорхойлолтод нь шуурхай ажиллагааг зохицуулахаар заасан аюулгүй ажиллагааны V групптэй ажилтан зөвшөөрөл олгогч байна/-д заасан зөвшөөрөл олгогчийн үүргийг гүйцэтгэж байсан. Зөвшөөрөл олгогч буюу ээлжийн диспетчер 19 дугаартай нарядын дагуу 35/10 кВ-ын дэд станцад ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсэн эсэхийг нягтлаагүй, үнэн зөв, тохирсон эсэхэд хяналт тавиагүй, хуурай салгуурыг таслах, залгах боломжгүй байхад зөвшөөрөл олгосон байгаа нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 90-д “зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болсон, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна” дахь заалтыг зөрчсөн байна.
...8.Тус 19 дугаартай нарядын дагуу ажилд оруулагч нь 35/10 кВ-ын дэд станцад ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээг дутуу авч хэрэгжүүлсэн, гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг шалгаагүй, хуурай салгуурыг таслах боломжгүй нөхцөл байдалтай буюу тасархай болсон эсэхийг нүдэнд харагдахуйц байдлаар шалгах боломжгүй, аюулгүй ажил гүйцэтгэх эргэлзээтэй нөхцөл байдал бий болоход наряд олгогч, шийдвэр өгөгчид мэдэгдэж хариу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 94 /Ажилд оруулагч нь аюулгүй байдлыг хангахаар авсан арга хэмжээ нь наряд (шийдвэрт)-т заагдсан арга хэмжээтэй тохирч үнэн зөв ба хангалттай болсныг, мөн түүнчлэн ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/, 178 /Ажлын байр бэлтгэх талаар нарядад заагдсан арга хэмжээг өөрчлөхийг хориглоно/, 179 /Ажлын байр бэлтгэх явцад нарядад заасан арга хэмжээ нь хангалттай ба зөв болох, ажлыг аюулгүй гүйцэтгэх бололцоотой эсэхэд эргэлзээ төрвөл ажлын байр бэлтгэх ажиллагааг зогсоож, энэ тухай наряд олгогч, шийдвэр өгөгчид мэдэгдэнэ. Хэрэв дээрх эргэлзээ нь нотлогдвол аюулгүй ажиллагааг хангах техникийн арга хэмжээг бүрэн тусгасан шинэ наряд олготол ажлын байр бэлтгэх ажиллагааг зогсоох ёстой/, 230 /Хүчдэлийг нь таслан гүйцэтгэх ажлын байрыг бэлтгэх техникийн арга хэмжээг дараах дарааллын дагуу авна. Үүнд:1. Шаардлагатай таслалтуудыг хийж, таслах залгах аппаратууд өөрөө залгагдах буюу тэдгээрийг андуурч залгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, 2.Таслах, залгах аппаратын тасархай болсон эсэхийг нүдэнд харагдахуйц байдлаар нь шалгах, З.Таслах залгах аппаратын гар залуур ба алсын удирдлагын түлхүүр дээр хориглох плакат өлгөх, 4.Гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг шалгах; б.Ажил гүйцэтгэх хэсэгт газардуулга тавьж (байнгын газардуулгыг залгах, зөөврийн газардуулга тавих г.м), сануулах плакат өлгөх, б.Шаардлагатай ажлын байр ба хүчдэлтэй үлдсэн гүйдэл дамжуулах хэсэгт хаалт, хашилт хийж, анхааруулах плакат өлгөх, 7.Ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн ажлын байранд зөвшөөрөх плакат өлгөх. Тухайн ажлын байрны онцлогийг нь харгалзан гүйдэл дамжуулах хэсэгт газардуулга тавихын өмнө эсвэл дараа нь хаалт, хашилт хийж болно/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
...11.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргийг наряад олгогч хариуцах бөгөөд энэ талаар Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 83-д заасан "Наряд олгогч нь наряддаа тусгасан аюулгүй ажиллагааны арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв болсон, түүнчлэн бригадын бүрэлдэхүүний мэдлэг чадварын түвшин, ажилтны тоо, аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг томилсон байдал, тэдгээрийн аюулгүй ажиллагааны групп нь гүйцэтгэж байгаа ажилтайгаа тохирч байгаа эсэх, ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг хариуцна.”-д заасан байна.
...12.Мөн тус 19 дугаартай нарядын дагуу ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах болон ажлын байр бэлтгэх арга хэмжээг бүрэн гүйцэтгэсэн эсэхийг нягтлаагүй байгаа нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 85-д “Ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна.”дахь заалтыг хэрэгжилтийг хангуулаагүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 59-63 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлтэд: “...1.Р.Аы биед зүүн чамархайгаас салаалсан доош хөхлөг сэртэн дайрч сувгаар дамжин 2 талын суурийн хөндий, суурь яс их бага далавч хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр чамархай эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал, голын бүрдлийн хазайлт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйх дор цусан хураа, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хоёр гарын шуу, сарвуу, чээж, хүзүү, дагзны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн, өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,
"""""""""" аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“...1.2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хүчдэлд цохиулснаас шалтгаалан Р"н А /"""""""""""/-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нар нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр """""""""" аймгийн """"""""" сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35/10 дэд станц дээр ажил гүйцэтгэх явцдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ажил гүйцэтгэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас тус байгууллагын монтёр ажилтай Р.А хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан буюу тус гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаардах бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Хууль” гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, “Захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг,
“Хэлцэл” гэж иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол” болгоомжгүй гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нар нь """""""""" аймгийн """"""""" сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35/10 дэд станц дээр ажил гүйцэтгэх явцдаа цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ажил гүйцэтгэсний улмаас хохирогч Р.Аы биед хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
"""""""""" аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Аы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлтэд: “1.Р.Аы биед зүүн чамархайгаас салаалсан доош хөхлөг сэртэн дайрч сувгаар дамжин 2 талын суурийн хөндий, суурь яс их бага далавч хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр чамархай эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал, голын бүрдлийн хазайлт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйх дор цусан хураа, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хоёр гарын шуу, сарвуу, цээж, хүзүү, дагзны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн, өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Хор уршгийн үнэлгээг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой. Хохирлын хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно” гэх дүгнэлтийн дагуу хохирогч Р.Аы гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлэн тооцоход 5,280,000 төгрөг болж байна. / 660,000*8=5,280,000/.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн хор уршигт 5,280,000 төгрөг,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч Р.Аы Эрүүл мэндийн сангаас эмчилгээ үйлчилгээнд ашигласан төлбөрт шүүгдэгч С.Боос 2,719,014.6 төгрөг, С.Наас 2,719,014.6 төгрөг, С.Цгаас 2,719,014.6 төгрөг, Г.Лгээс 2,719,014.6 төгрөг, “ЭБЦТС” ТӨХК-аас 2,719,014.6 төгрөг, нийт 13.595.073 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Р.А нь хохирол 47.606.803 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 11.480.216 төгрөгийг хангаж, үлдэх баримтууд нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэг гаргахаас өмнөх цаг хугацааны баримтууд байх тул хасах нь зүйтэй гэж үзсэн.
Хариуцагч байгууллагаас 55,243,471 төгрөгийг хохиролд төлж барагдуулсан байх бөгөөд шүүхээс нийт хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн 11.480.216 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 төгрөг, нийт 16.760.216 төгрөг байна. Нийт хохирол төлсөн хохирлын хэмжээ нь шүүхээс тогтоосон хэмжээнээс өндөр байгаа боловч шүүгдэгч иргэний хариуцагч нар зөрүүг хохирогчоос гаргуулахгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна гэж шүүхээс дүгнэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг энэ тогтоолоор нээлттэй үлдээх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр """""""""" аймгийн """"""""" сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35/10 дэд станц дээр ажил гүйцэтгэх явцдаа цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ажил гүйцэтгэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас тус байгууллагын монтёр ажилтай Р.А хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт бүлэглэж болон хамтарч оролцоогүй учир ял ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Адил тэгш хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Б, С.Н, Г.Л, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд нь үйл ажиллагаа явуулах, эрхлэх, эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар Хархорин сум дахь нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял санал гаргасан учир шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар хэрэглэх хэмжээ нь 1 жилээс эхэлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхэд гэм буруугийн сэдэл, санаа, зорилго, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар эрх хасах нь зүйтэй байна. Нэгэнт шүүгдэгч нарт үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж байгаа учраас бусад сумууд руу нарядад орж ажиллах боломжгүй гэж үзэж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөлд торгох, хорих ял байгаа. Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй гэж байгаа боловч байгууллагадаа хохирол төлөх зэрэг асуудал үүссэн учир торгох ял буюу 2,700 нэгжээс дээш хэмжээгээр торгуулийн ял оногдуулах нь боломжгүй нөхцөл үүсэж болзошгүй гэж үзэж байна. Хорихоос өөр ялыг шүүгдэгч нарт оногдуулах боломжтой байна гэж үзсэн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан ял оногдуулахад харгалзах шударга ёсны зарчимд нийцүүлэн ял эрүүгийн хариуцлагыг хэллээ” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор """""""""" аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б, С.Н, С.Ц, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА