Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Т.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Цт холбогдох эрүүгийн 2427000000212 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19""""" оны 09 дүгээр сарын 30-ны өдөр """"""" аймгийн """"" суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт "аймгийн """""""""""" сумын 6 дугаар баг Дулаан  гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд """""""""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх хариуцлага хүлээж тэнссэн, """"""" регистрийн дугаартай, Б овогт Т-н Ц.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр """"" аймгийн """""" сумын """""" 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Т.Ц манайд жаахан юм уучихсан юм уу гэмээр архи үнэртүүлчихсэн өөрийнхөө улсын дугааргүй мустанг маркийн мотоциклтой ирсэн бөгөөд Т.Цыг ирэх үед би гэртээ найз Дтой 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивыг задлан ууж эхэлж байсан. Т.Ц ч орж ирээд бид хоёртой хамт пиво уусан бөгөөд пиво дуусмагц Т.Ц өөрийнхөө мотоциклыг унаад дэлгүүр рүү пивонд явсан. Тэгснээ нэг их удалгүй эргэж орж ирэхдээ “дэлгүүрүүд хаасан байна” гэсээр орж ирсэн. Тэгснээ хэдүүлээ баар орж ууя гээд байхаар нь би нэг ширхэг том пивоны мөнгө өгөөд “чи баар ороод нэг ширхэг том пиво аваад ир, хэдүүлээ манайд уучихъя” гэж хэлээд явуулсан. Т.Ц ч миний өгсөн мөнгийг аваад өөрийнхөө мотоциклыг унаад гарч явснаа эргэж ирэхдээ нэг том пиво барьчихсан явган ирсэн. Мотоциклоо яасан юм гэхэд баарны үүдэнд цагдаад баригдаад журамлуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тус өдөр Т.Цын авч ирсэн пивыг хэдүүлээ хувааж уучхаад унтаж амарсан. Т.Ц ч гэр рүүгээ явган харьж унтсан байх” гэх мэдүүлэг, гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14 дүгээр хуудас/, 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тус өдөр ажлаа тараад оройн 19 цагийн орчимд үеэл ах Эрдэнэсүхийн гэрт очсон бөгөөд намайг очсон гээд 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво өгсөн бөгөөд тус пивыг задлаад ууж байтал Эрдэнэсүх ахын найз Ц гаднаас орж ирээд тус пивыг гурвуул хувааж ууж дуусгасан. Пиво дууссаны дараа Ц ах “хоёулаа хамт гараад ганц пиво аваад ирье” гэхлээр нь би гарч Ц ах мотоциклоо унаад араар нь би сундлаад хөдлөөд сумын төвөөр онгорхой дэлгүүр хайгаад ололгүй буцаад Эрдэнэсүх ахын гэрт очсон. Эргээд очих үед Эрдэнэсүх ах баар ороод нэг пиво аваад ирээч гээд мөнгө өгсөн бөгөөд тэр мөнгийг нь аваад Ц ах бид хоёр эргэж гараад Ц ах мотоциклоо жолоодон би араар нь суугаад Хужирт сумын голын баруун талд байрладаг "Гуа Хайрхан" караоке баарны гадаа очоод зогстол сумын цагдаа ирээд Ц ахыг үлээлгээд мотоцикпыг нь журамласан. Тэгээд бид хоёр тэндээсээ 1 пиво аваад Эрдэнэсүх ахын гэрт алхаж очоод тэрийгээ уучхаад харьж амарсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16 дугаар хуудас/, 

 

Гэрч С.Дэлэгсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагаас 02:00 цаг хүртэлх хугацаанд ... “Уусан бол бүү жолоод" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хужирт сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тын Ц /""""""/ гэгч нь улсын дугааргүй мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй зөрчилтэй байсан болохоор нь шалгасан. Тэгтэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу архи үнэртэж, хэл үг нь ойлгогдохгүй байсан тул согтуурал хэмжигч Alcotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1.54% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 10 дугаар хуудас/, 

 

"""""""""""""""""""""""""" дугаартай “...1.Шүүгдэгч Б овгийн Т-н Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй...” гэх шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 36-40 дүгээр хуудас/, 

 

"""""""" сумын цагдаагийн тасгийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг 00 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драйгер Alcotest-6820 багажаар шалгахад 1.54% согтолттой байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Цт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

            Шүүгдэгч Т.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн гэрч Д.Э-н мэдүүлэг /хавтас хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч О.Дгийн мэдүүлэг /хавтас хэргийн 16 дугаар хуудас/, гэрч С.Д-н мэдүүлэг /хавтас хэргийн 10 дугаар хуудас/, """"""""""""""""""""" дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, согтуурлын багажаар шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 6-7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр """"""""""""" аймгийн """"""""""" сумын """""""" дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Ц 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр """""""" аймгийн """""""""""" сумын """""""" дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын хяналтын прокурор Д.Алимаа би шүүгдэгч Т.Цт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Т.Цт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Түүнд Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс хорих ялын санал гаргаж байгаа учраас энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай. Т.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан боловч энэ ялаа эдэлж дуусаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял нэмж нэгтгэн оногдуулахаар заасан. Иймд өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн байсныг ял оногдуулж энэ шийтгэх тогтоолоор 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар ял эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Т.Ц нь урьд нь энэ төрлийн зөрчил үйлдэл Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Энэ хугацаа дуусаагүй байхад өөрийн үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож түүнийг шүүхээс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгож ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан дүгнэлт хийж хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэвч энэ хугацаа дуусаагүй байхад дахин энэ гэмтийг үйлдсэн байгаа учраас түүнд хорих ялын доод хэмжээгээр болон бусад ялыг оногдуулах боломжгүй байгааг дурдаж байна. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүгдэгч Т.Ц нь """""""""""""дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн ба тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тус шүүхийн """"""""""""""""""""" дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаа тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх, шүүгдэгч Т.Цын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлтийн 1,2-т зааснаар  """""""""""""""""""" дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ял оногдуулах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Т.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Гурав: Бусад асуудлаар:

         

Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Т-н Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар """"""""""""""""""""""дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар 07 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Т.Цт  """""""""""""""""" дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан 7 сарын  хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Т.Ц-н биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Цт  оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  ( нэг ) жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.
  2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон хоноггүй түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Т.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Цт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА