Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

         

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н От холбогдох эрүүгийн 24270000000219 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 19""" оны 02 дугаар сарын 12-ны өдөр""" аймгийн """""" суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт """"" аймгийн """" сумын """""" баг " тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

          Урьд """"""""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, """""""""""" регистрийн дугаартай, Б овогт Д-н О.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Д.О нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр """""""" аймгийн """"""" сумын """"""""""багийн нутаг, """"" тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Эийн зүүн нүд рүү түлээний модоор цохиж зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалгад хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хохирогч 3 өдөр согтуу ирээд агсам тавьсан. Тэр өдөр нэлээн согтуу ирээд манай идэшнээс хийлцсэн. Бид нар архи авч уусан. Тэгээд би гарах ажилтай байсан учир гадагшаа гарсан. Гарч тогны мөнгөө тушаагаад, төрийн банк орж виза картаа аваад орой 6 цаг өнгөрч байхад намайг гэрт ороход яасан их оройтдог юм бэ, ална гээд ор луу унагаасан. Миний нуруу өвдөөд хөлдөж чадахгүй байсан юм. Тэгээд гарах гэтэл араас татаж чангаагаад байхаар нь түлээний модоор нэг удаа цохисон” гэв.

 

            Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маргааш нь би гар утасныхаа хавтсыг авах гээд О ахынд очсон чинь тэднийх өвлийн идшээ хийчихсэн ойр зуурын юмаа янзлаад байж байсан ба О ах, Д эгч нар хэлэхдээ дүүдээ нэг юм авч өгнө гээд 0,75 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн. Тэр архийг бид 3 хувааж уучхаад байж байтал О ах тогныхоо мөнгийг тушаачхаад ирье гээд явсан. О ахыг явсан хойгуур нь би Д эгчид түлээ хагалж өгөөд, ойр зуурын юманд нь туслаад байж байсан. О ах яваад нэлээн удаж байгаад ирсэн ба ирэхэд нь Д эгч яасан уддаг юм гэсэн утгатай зүйл яриад маргалдах шиг болсон. Яг тэр үед нь би уусан архиндаа тасраад хэсэг хугацааны үйл явдлыг санахгүй байгаа. Нэг мэдсэн би цохиулах шиг болоод миний зүүн нүдний зовхи орчмоос нэлээд их цус гарч байсан. Хартал О ах гартаа түлээний мод барьчихсан, хүүхэд нь ааваа та эмэгтэй хүн цохичихлоо шүү дээ гэж хэлсэн чинь О ах барьж байсан модоо газарт шидчихсэн. Тэгэхээр нь би уг модыг нь аваад гэрээс нь гарсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн оёдол тавиулах гээд зогсож байсан. Тухайн үед би согтуурсан байсан учраас болсон үйл явдлыг орон гаран л санаж байна. Бид 3 нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. О ах, Д эгч, тэдний 7-8 дугаар ангийн хүүхэд Батзориг нар тэр үед байсан. Би О ахтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Миний санаж байгаагаар эхнэртэйгээ л хэрэлдээд байх шиг байсан. Нэг мэдсэн би цохиулах шиг болоод сэргэсэн. Хартал О ах гартаа түлээний мод барьчихсан зогсож байсан. Гомдолтой байгаа, эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 5-6 дугаар хуудас/, 

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Оийн эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна. Ер нь бол Эрдэнэцэцэг манайд ирэхдээ л согтуу байсан. Тэгээд өөрөө эхэлж манай нөхрийг алгадаад, нуруу мөр рүү нь цохиод байсан. Тэгсэн чинь манай нөхөр юу гэхийн зуургүй л түлээний хайрцгаас мод аваад нүүр рүү нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 8 дугаар хуудас /

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд: “Д.Эийн биед зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зулгарал, зүүн бугалгад хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Биед зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 11-12 дугаар хуудас /,

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: “Д.Оийн биед баруун дал, цээж, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 21-22 дугаар хуудас /,

Хохирогч Д.Э /РД:"""/-ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтас хэргийн 8-10 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Э нь эрүүл мэндийн даатгалаас ямар ямар үйлчилгээ авсан талаар цахим системээс шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 9 төрлийн 358.042 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 358,042 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаарын дансанд тушаачихвал ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 35 дугаар хуудас /,

Хохирогч Д.Эээс гаргаж өгсөн “сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлагагүй” гэх баримт /хавтас хэргийн 36 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Оийн иргэний болон гэрлэлтийн, гэмт хэрэг, зөрчлийн талаарх, цалингийн мэдээллийн лавлагаа / хавтас хэргийн 39-45 дугаар хуудас /,

"""""""" сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хавтас хэргийн 50-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Д.О нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг, Арцатын 10-03 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Эийн зүүн нүд рүү түлээний модоор цохиж зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалгад хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

Шүүгдэгч Д.О нь бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Оийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр " тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Эийн зүүн нүд рүү түлээ""""""""" ний модоор цохиж зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалгад хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н От холбогдох эрүүгийн 2427000000219 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Д.О нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг, Арцатын 10-03 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Эийн зүүн нүд рүү түлээний модоор цохиж зүүн зовхины гадна буланд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалгад хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутай нь нотлогдож байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Д.Эийн зүгээс хохирлыг нэхэмжилнэ гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны үед баримт гаргаж өгөөгүй учир бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Харин шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа хохирогчоос 290,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Үүнээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20,000 төгрөгийн шатахууны зардал, мөн өдрийн 50,000 төгрөгийн шатахууны зардал буюу нийт 70,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 358,042 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх, шүүгдэгч Д.Оийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 270 /хоёр зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

          Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

            Хохирогч Д.Э нь хохирол 120,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж буй 70,000 төгрөгийг хангаж шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, үлдэх 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

            Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогчид үзүүлсэн эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 358,042 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Гурав: Бусад асуудлаар:

         

            Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Д-н Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-н Оийг 270 /хоёр зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан 270 /хоёр зуун дал/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Оаас 70,000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчид, 358,042 /гурван зуун тавин найман мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА