2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар   2025/ШЦТ/404

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч  Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч  Ч.Батбаатар, хохирогчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч Г.***********, шүүгдэгч Э.***********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008411011 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ***********ын 16 дугаар гудамж, 391 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********гийн *********** /РД: ***********/.

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.*********** нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд явган хүний гарц дээр 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд *********** нөте маркийн *********** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1 дэх хэсэгт заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.***********г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол, Г.*********** жолоочтой Тоёота Приус-41 маркийн *********** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 455,000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Иргэний нэхэмжлэгч Г.***********: “...Төв аймаг орчхоод орой Улаанбаатар хот руу явж байсан, зам битүү түгжирсэн байсан, би 3 дугаар эгнээнд түгжрээд зогсож байсан, нөгөө зам машингүй байсан, гэнэт л түс тас гээд нэг мэдэхэд л машин ороод ирсэн, боржур давж ирээд миний машиныг мөргөөд зогссон, би буухад хүмүүс хүн дайрчихлаа гээд орилсон байдалтай байсан. Миний машины урд хаалга хонхойж орсон, үнэлгээгээр 455,000 төгрөг гарсан, нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч Э.***********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн явган зорчигчийг хараагүй. Хохирогч ***********гийн хохиролд 2,000,000 төгрөг, сэтгэцийн хохиролд 2,000,00 төгрөг, нийтдээ 4,000,000 төгрөг төлсөн. Сэтгэцийн хохиролд сард 2,000,000 төгрөг төлөхөөр 27,000,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Я.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчим өөрийн хүү Энхжаргалын гэрт очоод буцаад гэртээ харих гээд Өлзийт хорооллоос таксинд суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Яармагийн эмнэлгийн буудал дээр замын урд талд автобусны буудал дээр тухайн суусан таксинаас буугаад гэртээ харих гээд замын хойд тал руу автобусны буудал орох гээд урдаас хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байх үед замын баруунаас зүүн тийш чиглэлд түгжрэлтэй автомашинууд зогссон байсан. Тухайн машин дундуур гараад хойшоо гарцаар гарч явтал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин намайг мөргөсөн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймаг орчхоод Улаанбаатар  хот руу баруунаас зүүн тийш чиглэлтэй, гурван эгнээ замын гуравдугаар эгнээнд түгжрээд зогсож байхад эсрэг талын нэгдүгээр эгнээнд явж байсан машин гарцаар гарч байсан хүнийг хамар хэсгээрээ мөргөөд хүн нь бараг 20 орчим метр зайтай газар унасан тухайн эрчиндээ жолооны хүрдээ зүүн тал руугаа дарсан, тэгээд хоёр, гуравдугаар эгнээгээ хөндлөн гараад замын голын ногоон байгууламж дээгүүр гарч ирээд миний машины зүүн талын хаалга хэсэг рүү мөргөөд зогссон, тэр үед би машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очсон. Тэр үед тухайн эмэгтэй ямар ч хөдөлгөөнгүй байж байгаад гэнэт хөдөлсөн, би өөрийн гар утсаараа эмнэлэг болон цагдаа дуудсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэснэ,

 

Иргэний нэхэмжлэгч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.***********гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,880,720 төгрөгийн зардал гарсан байх тул ...Э.***********гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан үед 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаад эмнэлгийн буудал дөхөж ирсэн үед урдаас хойш чиглэлтэй явж байсан хүн надад харагдаагүй, ...машины гэрэлд орж ирэхэд хараад тоормос гишгэсэн боловч зогсож чадаагүй, тэгээд замаар гарч байсан хүнийг автомашины жолооч талын гэрэл хэсгээрээ мөргөөд цааш явсаар авто замын тусгаарлах хэсгийн ногоон байгууламж дээгүүр гараад эсрэг урсгалын түгжрээнд зогсож байсан автомашины хажуу хэсгийг нь мөргөөд зогссон...” /хавтас хэргийн 117 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №13290 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Я.***********гийн гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3 Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

5. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1746 дугаартай дүгнэлтэд: “...*********** Нөүт маркийн *********** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх тус тус дүрмийн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна.

2. Явган зорчигч Я.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна...” /хавтас хэргийн 71 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 36-39, 49-51, 121-124 дэх тал/,  

- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв /хавтас хэргийн 61-65 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтас хэргийн 76-79 дэх тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 104-109 дэх тал/,

- Хохирлын тооцоо /хавтас хэргийн 110 дахь тал/,  

- Хохирол төлсөн баримтууд /хавтас хэргийн 79-80 дахь тал

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 120 дахь тал/,

- Шүүгдэгч Э.***********гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 91 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 93 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 77 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 90-97 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 80 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Э.*********** нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд явган хүний гарц дээр 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд *********** нөте маркийн *********** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1 дэх хэсэгт заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.***********г мөргөж эрүүл мэндэд нь гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Я.***********гийн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчим өөрийн хүү Энхжаргалын гэрт очоод буцаад гэртээ харих гээд Өлзийт хорооллоос таксинд суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Яармагийн эмнэлгийн буудал дээр замын урд талд автобусны буудал дээр тухайн суусан таксинаас буугаад гэртээ харих гээд замын хойд тал руу автобусны буудал орох гээд урдаас хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байх үед замын баруунаас зүүн тийш чиглэлд түгжрэлтэй автомашинууд зогссон байсан. Тухайн машин дундуур гараад хойшоо гарцаар гарч явтал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин намайг мөргөсөн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Г.***********ын: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймаг орчхоод Улаанбаатар хот руу баруунаас зүүн тийш чиглэлтэй, гурван эгнээ замын гуравдугаар эгнээнд түгжрээд зогсож байхад эсрэг талын нэгдүгээр эгнээнд явж байсан машин гарцаар гарч байсан хүнийг хамар хэсгээрээ мөргөөд хүн нь бараг 20 метр орчим зайтай газар унасан тухайн эрчиндээ жолооны хүрдээ зүүн тал руугаа дарсан тэгээд хоёр, гуравдугаар эгнээгээ хөндлөн гараад замын голын ногоон байгууламж дээгүүр гарч ирээд миний машины зүүн талын хаалга хэсэг рүү мөргөөд зогссон, тэр үед би машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очсон. Тэр үед тухайн эмэгтэй ямар ч хөдөлгөөнгүй байж байгаад гэнэт  хөдөлсөн, би өөрийн гар утсаараа эмнэлэг болон цагдаа дуудсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэснэ,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.***********гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,880,720 төгрөгийн зардал гарсан байх тул ...Э.***********гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Э.***********гийн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан үед 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаад эмнэлгийн буудал дөхөж ирсэн үед урдаас хойш чиглэлтэй явж байсан хүн надад харагдаагүй, ...машины гэрэлд орж ирэхэд хараад тоормос гишгэсэн боловч зогсож чадаагүй тэгээд замаар гарч байсан хүнийг автомашины жолооч талын гэрэл хэсгээрээ мөргөөд цааш явсаар авто замын тусгаарлах хэсгийн ногоон байгууламж дээгүүр гараад эсрэг урсгалын түгжрээнд зогсож байсан автомашины хажуу хэсгийг нь мөргөөд зогссон...” /хавтас хэргийн 117 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны №13290 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Я.***********гийн гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны №1746 дугаартай дүгнэлтэд: “...*********** Нөүт маркийн *********** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх тус тус дүрмийн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна...” /хавтас хэргийн 71 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 36-39, 49-51, 121-124 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч нь Э.*********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирогчийн зарим хохирлыг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй дүүрэг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Я.***********гийн эрүүл мэндэд гавал баруун зулай ясны хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, баруун шуу, умдаг, ууц, сүүжний дэлбэнгийн хугарал, уушгины эдийн няцрал, баруун зулай, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна тал, бэлэг эрхтэн, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, гуянд зулгаралт бүхий хүнд хохирол, эд хөрөнгөд 575,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.***********ын эд хөрөнгөд 455,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.*********** эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар 1,280,942 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой 575,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.*********** эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой 455,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой 4,880,720 төгрөг тус тус нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн маягтаар дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхийн шатанд хохирогч Я.***********д 4,450,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нараас сэтгэл санааны хохирлын талаар хоорондоо харилцан тохиролцож 27,000,000 төгрөг байхаар тохирсон, сар бүр 2,000,000 төгрөгийг өгч байхаар болсон гэж “хохирлын тухай” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн баримт нь шүүгдэгч өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан  хохирогч, эсхүл түүний өмгөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байх тул тухайн тохиролцоог хүчин төгөлдөр тохиролцоо гэж үзэх боломжгүй байх тул сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Я.*********** гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Харин энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч шүүгдэгч Э.***********гээс 5,335,720 /таван сая гурван зуун гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж, 4,880,720 /дөрвөн сая, найман зуун наян мянга долоон зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, иргэний нэхэмжлэгч Г.***********д 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2403000001089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***********гийн ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********** нь хохирогч Я.*********** хохиролд 4,450,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.***********гээс 5,335,720 /таван сая гурван зуун гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж, 4,880,720 /дөрвөн сая, найман зуун наян мянга долоон зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, иргэний нэхэмжлэгч Г.***********д 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Я.*********** гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн 2403000001089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР