Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

""""аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч: Г.Гандөш, Б.Гэрэл-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Мөнхтулга, Э.Ганхүрэм

Иргэдийн төлөөлөгч: А.Амгаланбаатар,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

""""аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр \зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-н От холбогдох эрүүгийн 2427000000141 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19""" оны 12 дугаар сарын 09-ний өдөр """" аймгийн """"" суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт """"" аймгийн """""" сум 1 дүгээр баг "оршин суудаг, улсаас авсан гав"""""ьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-н О /РД: """""""/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны шөнө """"аймгийн """"""""" сумын """""""""т 1 дүгээр багийн нутаг """""" гэх газар оршин суух Б.Аы гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Ч.Сын толгойд нэг удаа өшиглөж амь хохирогч Ч.Сыг авдар мөргөлдсөний улмаас их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт үүсгэж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: 1.1 Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн хэрэг гардаг өдөр би хот явчхаад ирчихсэн гэртээ амарч байсан. Гэрч болох Х, С 2 мотоциклтой манайд буусан. Араас нь талийгаач С адуу асууж ирсэн. Тэгээд манайд 1 шил архи, айраг уусан. Ууж сууж байгаад архиа дуусаад ахынд очиж айраг ууна гээд гэрч Х, талийгаач 2 мотоциклтойгоо явсан. С бид 2 гэртээ үлдсэн. Тэгээд ахынд нэг их удаагүй. Гэрийн гадаа мотоцикл дуугарсан. Хохирогч С нохойд чинь уруулчихлаа гээд орж ирсэн. Манайд айраг ууж байгаад нөгөө сорвио надад гаргаж ирж үзүүлж байсан. Ахынд эргэж бөөндөө очиж айраг ууна гэж очсон. Ахынд орж айраг ууж байгаад талийгаач С бид хоёрын хооронд таарамжгүй маргаан үүсээд өөдөөс агсраад миний шилэн хүзүү рүү 2-3 алгадаад авсан. Тэр үед нь би 1 удаа л өшиглөсөн. Тэгээд хойшоо авдар хүчтэй мөргөөд ойчсон. Эргэж босож ирээгүй. Манай ах А, гэрч Х 2 оччихсон сонин дуугараад байна гээд байсан. С бид 2 гэрээс гараад гадаа байсан. Ерөнхийдөө ийм л зүйл болсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...Хэрэг гарсан талаар хамт байгаагүй учраас мэдэхгүй байна. Миний нөхрийн амийг санаатай хохироосон гэж бодож байна. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад явсан. Маргааш өглөө нь цагдаа нар ирсэн. Бусдыг нь мэдэхгүй байна.

2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад манай гэрт С, Х гэх 2 хүн мотоциклтой ирсэн. Гэрт орж ирэх үед нь би задалчихсан дээрээс нь 2-3 хундага уучихсан Саян нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архинаас С болон талийгаач нөхөр маань уугаагүй, Х 2-3 хундага уусан. Адуу хайж байгаа А гэх хүний гэрт очно гэж ярьж байсан. Манай гэрт их удаагүй 20 минут болоод л явах болсон. Би хүүтэйгээ гүүр рүү явах болоод бага гэрээс хувингаа аваад гарах үед С, Х хоёр манай гэрийн хаяанд суугаад байсан, манай нөхөр тэр хоёрын дэргэд зогсож байгаад машин дотроос дээл бүсээ авч өмсөөд яг мотоцикл дээрээ очоод явах гэж байхад би 11 настай охиноо аав чинь энэ хоёр хүнтэй явах гэж байна, битгий явуул гэж хэлээд охиноо гүйлгэсэн чинь охин яг явах гэж байхад нь очсон байгаа харагдсан. ...Талийгаач А, О нарын гэрээр орж гараад бууж суугаад байдаг хүн бол биш, Өш хонзон өр авлага гэх зүйл байхгүй. Олон жил нэг нутагт амьдарч байгаа хүмүүс маргалдаж муудалцсан зүйл огт болж байгаагүй. Оыг хүмүүс архи уухаараа их агсам тавьдаг гэж ярилцдаг, би бол харж байгаагүй. ...Гомдолтой байна. Эхний ээлжинд 5 төрлийн хохирол нийт 37,599,834 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

2.1 Гэрч Г.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22:51, 22:56 цагт миний утас руу дугаараа нууцалсан дугаараас залгахад хоёрдох дуудлагыг нь авахад Баганаа ах нь байна гэхээр нь яасан гэхэд манай гэрт нэг хүн эвгүй болчихлоо эмч, цагдаа аваад хүрээд ир гэсэн. ...Тэгээд Тын гэрт 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед очсон. Тэгээд эмч, 2 цагдаа, А нар ороод 5-10 орчим минутын дараа гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

2.2 “...Орой 22:51 цагт миний """" дугаар луу нууцалсан дугаар залгасан би аваагүй. Тэгээд 22:56 цагт дахиад залгахаар нь аваад ярьсан чинь манай сумын 1 дүгээр багт байдаг А гэдэг хүн яриад манай гэрт нэг хүн бие нь эвгүй болчихлоо цагдаа эмч дагуулаад ирээ гэж хэлсэн. ...Тэгээд би 2 дугаар багийн засаг дарга Ж руу ярихад Ж өөрөө утсаа аваад гэрийн чинь үүдэнд очлоо гараад ирээрэй гэсэн. ...Эмч Эийг аваад цагдаа ирээд сумын 2 цагдааг аваад тамгын газрын жолооч Мын гэрт нь очиж тээврийн хэрэгслийг нь аваад хөдөө 1 дүгээр баг руу А гэх айл руу явсан. Замд сүлжээ байхгүй орж гараад байдаг болохоор өөр хүнтэй яриагүй, над руу залгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

2.3 Гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...Би илүү гэртээ орсон чинь манай охин Н, М хоёр орондоо ороод унтаж байсан. Би галдаа аргал хийчихээд хэсэг дуг хийгээд унтсан байсан. А гаднаас орж ирээд Т гэж дуудахаар нь яасан, хүмүүс явчихсан уу гэхэд үгүй ээ, С сонин болчихлоо гэсэн. Яагаад вэ гэж асуухад арагшаа авдар мөргөөд унасан гэж хэлсэн. Тэгээд лавлаж асуухад Бүрд рүү дуудлага өгсөн гэж хэлсэн. Талийгаач С  гэрийн баруун талд хамгийн дээд талд нь авдрын өмнө сууж байсан, түүний дэргэд О орон дээр сууж байсан. С бас Оын дэргэд орон дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

2.4 Гэрч Б.Аа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...С гэрийн баруун орны толгой хэсэгт газарт завилаад суусан. Х зүүн орон дээр суусан. Удалгүй С, О хоёр орж ирээд О Сын доод талд газарт, Оын доод талд С газарт суусан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/,

2.5 Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...Хтай энэ талаар ярилцсан, хугацаагаа сайн мэдэхгүй байна. Хэрэг болсон өдрөөс хойш удаагүй бид хоёр тааралдаж уулзсан, надаас чи харсан уу гэсэн, би хараагүй гэж хэлсэн. Тэгсэн Х надад өшиглөсөн шүү дээ гэж л хэлсэн. Би бол хараагүй Оыг хараагүй тохойлдчихсон уу, гарын араар цохичихсон уу гэдэг ойлголттой байсан гэдгээ хэлсэн. Унаж байхыг нь харсан. Ты тал уулзаад түлхсэн гэдгээр мэдүүлэг өгчих гэж ярьсан гэж хэлж байсан. Талийгаач яг хойшоо авдар мөргөөд унаж байх үед О боссон байсан. ...Нэг сонссон зүйл нь А өшиглөөд ийм юм болчихлоо гэж яриад гэр гадаа хоёрын хооронд ярьж байгааг сонссон. Талийгаач нас барсны хойно л ийм яриаг А нь Х ах бид хоёрт л тэгж хэлж байсан. Би бол хараагүй. А өөдөөс нь хараад сууж байсан учир харсан байх магадлал өндөр. Талийгаач Ст ямар ч буруу байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

2.6 Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 22-23 цагийн үед манай гэрийн хаалгыг тогшиж дуудахаар нь хаалга онгойлгосон чинь Бүрд сумын 2 дугаар багийн засаг дарга Ж байсан. """"аймгийн """ сумын 1 дүгээр баг """"" гэх газарт хүн ухаан алдаж ойчсон байна гэж дуудлага ирлээ явъя гэсэн. ...Тухайн айлд очиход 01 цаг 10 минут болж байсан би тухайн гэрийн эзэн 2 цагдаатай хамт гэрт нь ороход гэрийн баруун хойд талд авдрын урд 40-45 орчим настай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Артерийн судасны лугшилтыг үзсэн чинь лугшилт байхгүй байсан. Зүрхэн дээр нь чагнуурын аппаратаар зүрхний цохилтыг сонсоход сонсогдоогүй. Дараа нь 2 нүдний хүүхэн харааг үзэхэд рефлекс байгаагүй хүүхэн хараа гэрлийн урвалд хариу өгөөгүй тул нас барсан гэж үзээд цагдаагийн алба хаагчид нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийн биед ил харагдах шарх сорвигүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

2.7 Насанд хүрээгүй гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “... Орой ээжтэйгээ үнээгээ сааж дуусаад гэр лүүгээ алхаж байхад манай гадаа нэг мотоцикл ирсэн. Гэрт ороод харсан чинь нас барсан эрэгтэй, Х гэх хүн хоёр ирсэн байсан. Талийгаач ганцаараа гарч мотоцикл асааж хөдөлсөн. Нохой дайрах гээд байхаар нь аав хориод цаашлуулаад гэрийн цаагуур орсон чинь гэрийн цаагуур нохой тойрч гарч ирээд талийгаач руу дайраад талийгаач зүүн талаараа газарт унасан. Аав очоод нохойг чулуугаар цохиод холдуулсан. Талийгаач босоод мотоциклоо асаагаад явах гэж байгаа юм байх гэж бодсон чинь О ахын гэр лүү явсан. Би айраг бүлж дуусаад илүү гэрт дүү Мгийн хамт унтаж амарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дугаар хуудас/,

2.8 Гэрч П.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...Би саяны зодоон цохион хийсэн залуучуудын талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөөр ирсэн. ...Удалгүй талийгаач нохойд уруулчихлаа гээд ороод ирсэн. Нохойд уруулчихлаа гээд баруун хөлөө бариад байсан. Тэгээд хоорондоо адуу мал ярилцсан. Морь ярилцаж Б, талийгаач С хоёр маргалдаад байсан. Хонгор морины талаар сураг гаргаад өгчихгүй гэх утгатай зүйл яриад байсан. Талийгаач нохойд чинь уруулчихлаа гэж бас ярьж байгаад Б талийгаач Сг ганцхан удаа хүзүүний хажуу тал руу нь пад гээд өшиглөсөн чинь талийгаач С ар дагзаараа авдар мөргөөд унасан. 10 секундийн хооронд л талийгаач байхгүй болсон. Талийгаач С Бд гар ч хүрээгүй. Баганаа надаас анх өгсөн мэдүүлэг шиг тэгж хэлээрэй гээд байсан учир би анх мэдүүлэг өгөх үедээ мөр рүү нь түлхэх шиг болсон гээд худал мэдүүлэг өгчихсөн. Би үнэнээр нь явмаар санагдаад л байгаа. Гуйгаад байхаар нь худал мэдүүлэг өгсөн нь миний буруу. Одоо бол үнэн мэдүүлгийг би өөрийн хүсэлтээр өгч байна. Бг Отгон хэн гэдэг билээ дээ одоо энэ хэрэгт холбогдож шалгагдаад байгаа хүн. Баганааг А, С нь нас барсан хүн юм. Яг өшиглөх үед А өөрөө, С, талийгаач С, Б бид тав байсан. С сандал дээр суугаад Рашаантын наадам үзээд сууж байх шиг байсан, утсаа л ширтээд анхаарлаа хандуулаад сууж байсан. Их л богино хугацаанд Б өндийж босоод гутлын ар талаараа өшиглөх шиг л болсон. Талийгаач тэгээд хойшоо тас гээд л хүчтэй авдар мөргөөд унасан. А намайг айлгаж сүрдүүлсэн, мөнгө, эд зүйл амласан зүйл бол байхгүй, та ганцхан мөр лүү нь ганцхан түлхсэн гээд л хэлчих гээд байсан. Намайг тэгээд хэлчих гэж А хэлсэн гэдгийг бусад хүмүүс мэдээгүй. ...Би өөрөө л үнэн зөвөөр нь хэлье гэсэн бодол төрөөд уг мэдүүлгийг өгч байна. ...Анх өгсөн мэдүүлгээс мөр хэсэг рүү нь түлхсэн гэдэг л худлаа бусад нь бүгд үнэн зөв..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-102, 3 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

2.9 """"аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №24 дугаартай дүгнэлтэд: “1.Яллагдагч Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өвчингүй байсан тул тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. 2.Мөрдөн байцаалтын үед болон одоо зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. Б.О нь гэмт үйлдлээ хариуцах эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. 4.Хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байсан байна. 5.Сэтгэцийн өвчингүй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас/,

2.10 """"аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №100 дугаартай дүгнэлтэд: “...1.Талийгаач Ч.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт /САК/, хуйх, зүүн гуянд цус хуралт, баруун гуянд шарх, дух, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/, хуйханд, зүүн гуянд цус хуралт, дух, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун гуянд шарх гэмтэл нь өнгө тогтоц шинж байдлаараа амьтанд хазагдах үед үүсэх боломжтой. 3.Талийгаачийн цогцост учирсан их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/ гэмтэл нь үхэлд хүргэх боломжтой. 4.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний өөхлөлт, бөөрний тараагуур судасны хатуурал архаг хууч өвчин тогтоогдсон ба дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөх боломжгүй. 5. Нас барсан цаг хугацаа 20-25 цаг болсон байх боломжтой. 6.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. 7.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/ гэмтлийн улмаас нас баржээ. 8.Талийгаачийн цусанд 3.1, ходоодны шингэнд 7.4, шээсэнд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 141-146 дугаар хуудас/,

2.11 Шинжээч эмч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ: “...Гавал тархины гэмтэл, тархины аалзан хальс дахь тархмал цус харвалт гэмтлийн үед хүн хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач Сын их бага тархинд үүссэн цус харвалт гэмтэл нь их бага тархины аалзан хальсанд бүх талбайг хамарсан тархмал цус харвалт тогтоогдсон бөгөөд уг гэмтлийн үед ярих, явах, өөртөө үйлчлэх ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй гэмтэл юм...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

3.1 Шүүгдэгч Б.О нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны шөнө """"аймгийн """"""""" сумын """""""""т 1 дүгээр багийн нутаг Өвөр дүүрэн гэх газар оршин суух Б.Аы гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Ч.Сын толгойд нэг удаа өшиглөж амь хохирогч Ч.Сыг авдар мөргүүлсний улмаас их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт үүсгэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оын “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад манай гэрт С, Х гэх 2 хүн мотоциклтой ирсэн. Гэрт орж ирэх үед нь би задалчихсан дээрээс нь 2-3 хундага уучихсан Саян нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архинаас С болон талийгаач нөхөр маань уугаагүй, Х 2-3 хундага уусан. Адуу хайж байгаа А гэх хүний гэрт очно гэж ярьж байсан. Манай гэрт их удаагүй 20 минут болоод л явах болсон. Би хүүтэйгээ гүүр рүү явах болоод бага гэрээс хувингаа аваад гарах үед С, Х хоёр манай гэрийн хаяанд суугаад байсан, манай нөхөр тэр хоёрын дэргэд зогсож байгаад машин дотроос дээл бүсээ авч өмсөөд яг мотоцикл дээрээ очоод явах гэж байхад би 11 настай охиноо аав чинь энэ хоёр хүнтэй явах гэж байна, битгий явуул гэж хэлээд охиноо гүйлгэсэн чинь охин яг явах гэж байхад нь очсон байгаа харагдсан. ...Талийгаач А, О нарын гэрээр орж гараад бууж суугаад байдаг хүн бол биш, Өш хонзон өр авлага гэх зүйл байхгүй. Олон жил нэг нутагт амьдарч байгаа хүмүүс маргалдаж муудалцсан зүйл огт болж байгаагүй. Оыг хүмүүс архи уухаараа их агсам тавьдаг гэж ярилцдаг, би бол харж байгаагүй. ...Гомдолтой байна. Эхний ээлжинд 5 төрлийн хохирол нийт 37,599,834 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, гэрч Г.Пүрэвдоржийн “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22:51, 22:56 цагт миний утас руу дугаараа нууцалсан дугаараас залгахад хоёрдох дуудлагыг нь авахад Баганаа ах нь байна гэхээр нь яасан гэхэд манай гэрт нэг хүн эвгүй болчихлоо эмч, цагдаа аваад хүрээд ир гэсэн. ...Тэгээд Тын гэрт 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед очсон. Тэгээд эмч, 2 цагдаа, А нар ороод 5-10 орчим минутын дараа гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,“...Орой 22:51 цагт миний 88100389 дугаар луу нууцалсан дугаар залгасан би аваагүй. Тэгээд 22:56 цагт дахиад залгахаар нь аваад ярьсан чинь манай сумын 1 дүгээр багт байдаг А гэдэг хүн яриад манай гэрт нэг хүн бие нь эвгүй болчихлоо цагдаа эмч дагуулаад ирээ гэж хэлсэн. ...Тэгээд би 2 дугаар багийн засаг дарга Ж руу ярихад Ж өөрөө утсаа аваад гэрийн чинь үүдэнд очлоо гараад ирээрэй гэсэн. ...Эмч Эийг аваад цагдаа ирээд сумын 2 цагдааг аваад тамгын газрын жолооч Мын гэрт нь очиж тээврийн хэрэгслийг нь аваад хөдөө 1 дүгээр баг руу А гэх айл руу явсан. Замд сүлжээ байхгүй орж гараад байдаг болохоор өөр хүнтэй яриагүй, над руу залгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас/, гэрч Х.Аийн “...Би илүү гэртээ орсон чинь манай охин Н, М хоёр орондоо ороод унтаж байсан. Би галдаа аргал хийчихээд хэсэг дуг хийгээд унтсан байсан. А гаднаас орж ирээд Т гэж дуудахаар нь яасан, хүмүүс явчихсан уу гэхэд үгүй ээ, С сонин болчихлоо гэсэн. Яагаад вэ гэж асуухад арагшаа авдар мөргөөд унасан гэж хэлсэн. Тэгээд лавлаж асуухад Бүрд рүү дуудлага өгсөн гэж хэлсэн. Талийгаач С гэрийн баруун талд хамгийн дээд талд нь авдрын өмнө сууж байсан, түүний дэргэд О орон дээр сууж байсан. С бас Оын дэргэд орон дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/, гэрч Б.Аын “...С гэрийн баруун орны толгой хэсэгт газарт завилаад суусан. Х зүүн орон дээр суусан. Удалгүй С, О хоёр орж ирээд О Сын доод талд газарт, Оын доод талд С газарт суусан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/, гэрч Б.С-н “...Хтай энэ талаар ярилцсан, хугацаагаа сайн мэдэхгүй байна. Хэрэг болсон өдрөөс хойш удаагүй бид хоёр тааралдаж уулзсан, надаас чи харсан уу гэсэн, би хараагүй гэж хэлсэн. Тэгсэн Х надад өшиглөсөн шүү дээ гэж л хэлсэн. Би бол хараагүй Оыг хараагүй тохойлдчихсон уу, гарын араар цохичихсон уу гэдэг ойлголттой байсан гэдгээ хэлсэн. Унаж байхыг нь харсан. Ты тал уулзаад түлхсэн гэдгээр мэдүүлэг өгчих гэж ярьсан гэж хэлж байсан. Талийгаач яг хойшоо авдар мөргөөд унаж байх үед О боссон байсан. ...Нэг сонссон зүйл нь А өшиглөөд ийм юм болчихлоо гэж яриад гэр гадаа хоёрын хооронд ярьж байгааг сонссон. Талийгаач нас барсны хойно л ийм яриаг А нь Х ах бид хоёрт л тэгж хэлж байсан. Би бол хараагүй. А өөдөөс нь хараад сууж байсан учир харсан байх магадлал өндөр. Талийгаач Ст ямар ч буруу байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/, гэрч Б.Эийн “...2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 22-23 цагийн үед манай гэрийн хаалгыг тогшиж дуудахаар нь хаалга онгойлгосон чинь """" сумын 2 дугаар багийн засаг дарга Ж байсан. """"аймгийн """" сумын 1 дүгээр баг Өвөр Дүүрэн гэх газарт хүн ухаан алдаж ойчсон байна гэж дуудлага ирлээ явъя гэсэн. ...Тухайн айлд очиход 01 цаг 10 минут болж байсан би тухайн гэрийн эзэн 2 цагдаатай хамт гэрт нь ороход гэрийн баруун хойд талд авдрын урд 40-45 орчим настай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Артерийн судасны лугшилтыг үзсэн чинь лугшилт байхгүй байсан. Зүрхэн дээр нь чагнуурын аппаратаар зүрхний цохилтыг сонсоход сонсогдоогүй. Дараа нь 2 нүдний хүүхэн харааг үзэхэд рефлекс байгаагүй хүүхэн хараа гэрлийн урвалд хариу өгөөгүй тул нас барсан гэж үзээд цагдаагийн алба хаагчид нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийн биед ил харагдах шарх сорвигүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Нгийн “... Орой ээжтэйгээ үнээгээ сааж дуусаад гэр лүүгээ алхаж байхад манай гадаа нэг мотоцикл ирсэн. Гэрт ороод харсан чинь нас барсан эрэгтэй, Х гэх хүн хоёр ирсэн байсан. Талийгаач ганцаараа гарч мотоцикл асааж хөдөлсөн. Нохой дайрах гээд байхаар нь аав хориод цаашлуулаад гэрийн цаагуур орсон чинь гэрийн цаагуур нохой тойрч гарч ирээд талийгаач руу дайраад талийгаач зүүн талаараа газарт унасан. Аав очоод нохойг чулуугаар цохиод холдуулсан. Талийгаач босоод мотоциклоо асаагаад явах гэж байгаа юм байх гэж бодсон чинь О ахын гэр лүү явсан. Би айраг бүлж дуусаад илүү гэрт дүү Мгийн хамт унтаж амарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дугаар хуудас/, гэрч П.Хын “...Би саяны зодоон цохион хийсэн залуучуудын талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөөр ирсэн. ...Удалгүй талийгаач нохойд уруулчихлаа гээд ороод ирсэн. Нохойд уруулчихлаа гээд баруун хөлөө бариад байсан. Тэгээд хоорондоо адуу мал ярилцсан. Морь ярилцаж Б, талийгаач С хоёр маргалдаад байсан. Хонгор морины талаар сураг гаргаад өгчихгүй гэх утгатай зүйл яриад байсан. Талийгаач нохойд чинь уруулчихлаа гэж бас ярьж байгаад Б талийгаач Сг ганцхан удаа хүзүүний хажуу тал руу нь пад гээд өшиглөсөн чинь талийгаач С ар дагзаараа авдар мөргөөд унасан. 10 секундийн хооронд л талийгаач байхгүй болсон. Талийгаач С Бд гар ч хүрээгүй. Баганаа надаас анх өгсөн мэдүүлэг шиг тэгж хэлээрэй гээд байсан учир би анх мэдүүлэг өгөх үедээ мөр рүү нь түлхэх шиг болсон гээд худал мэдүүлэг өгчихсөн. Би үнэнээр нь явмаар санагдаад л байгаа. Гуйгаад байхаар нь худал мэдүүлэг өгсөн нь миний буруу. Одоо бол үнэн мэдүүлгийг би өөрийн хүсэлтээр өгч байна. Бг Отгон хэн гэдэг билээ дээ одоо энэ хэрэгт холбогдож шалгагдаад байгаа хүн. Баганааг А, С нь нас барсан хүн юм. Яг өшиглөх үед А өөрөө, С, талийгаач С, Б бид тав байсан. С сандал дээр суугаад Рашаантын наадам үзээд сууж байх шиг байсан, утсаа л ширтээд анхаарлаа хандуулаад сууж байсан. Их л богино хугацаанд Б өндийж босоод гутлын ар талаараа өшиглөх шиг л болсон. Талийгаач тэгээд хойшоо тас гээд л хүчтэй авдар мөргөөд унасан. А намайг айлгаж сүрдүүлсэн, мөнгө, эд зүйл амласан зүйл бол байхгүй, та ганцхан мөр лүү нь ганцхан түлхсэн гээд л хэлчих гээд байсан. Намайг тэгээд хэлчих гэж А хэлсэн гэдгийг бусад хүмүүс мэдээгүй. ...Би өөрөө л үнэн зөвөөр нь хэлье гэсэн бодол төрөөд уг мэдүүлгийг өгч байна. ...Анх өгсөн мэдүүлгээс мөр хэсэг рүү нь түлхсэн гэдэг л худлаа бусад нь бүгд үнэн зөв..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-102, 3 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, """"аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №24 дугаартай дүгнэлтэд: “1.Яллагдагч Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өвчингүй байсан тул тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. 2.Мөрдөн байцаалтын үед болон одоо зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. Б.О нь гэмт үйлдлээ хариуцах эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. 4.Хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байсан байна. 5.Сэтгэцийн өвчингүй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас/, """"аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №100 дугаартай дүгнэлтэд: “...1.Талийгаач Ч.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт /САК/, хуйх, зүүн гуянд цус хуралт, баруун гуянд шарх, дух, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/, хуйханд, зүүн гуянд цус хуралт, дух, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун гуянд шарх гэмтэл нь өнгө тогтоц шинж байдлаараа амьтанд хазагдах үед үүсэх боломжтой. 3.Талийгаачийн цогцост учирсан их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/ гэмтэл нь үхэлд хүргэх боломжтой. 4.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний өөхлөлт, бөөрний тараагуур судасны хатуурал архаг хууч өвчин тогтоогдсон ба дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөх боломжгүй. 5. Нас барсан цаг хугацаа 20-25 цаг болсон байх боломжтой. 6.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. 7.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт /САК/ гэмтлийн улмаас нас баржээ. 8.Талийгаачийн цусанд 3.1, ходоодны шингэнд 7.4, шээсэнд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 141-146 дугаар хуудас/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Гавал тархины гэмтэл, тархины аалзан хальс дахь тархмал цус харвалт гэмтлийн үед хүн хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач Сын их бага тархинд үүссэн цус харвалт гэмтэл нь их бага тархины аалзан хальсанд бүх талбайг хамарсан тархмал цус харвалт тогтоогдсон бөгөөд уг гэмтлийн үед ярих, явах, өөртөө үйлчлэх ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй гэмтэл юм...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/ шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.2 Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

3.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.4 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, зориуд хор уршигт хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь хэрэгт авагдсан """"аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас/ тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны шөнө """"аймгийн """"""""" сумын """""""""т 1 дүгээр багийн нутаг Өвөр дүүрэн гэх газар оршин суух Б.Аы гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Ч.Сыг нэг удаа өшиглөж амь хохирогчийг авдар мөргүүлсний улмаас их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт үүсгэж хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

3.5 Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Оын холбогдсон хэргийн талаар бичихдээ “авдар мөргөлдсөний улмаас” гэж техникийн шинжтэй алдаатай бичигдсэн болохыг дурдав.

Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхийн хүрээнд 48,420,828 төгрөгийг нэхэмжилсэн.

Үүний хохирогчийн оршуулгын ажил явдлаас хойш худалдан авалт хийсэн баримт нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх 15,227,525 төгрөгийг,

мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн зардал 2,640,000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү зардал гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд хамаарахгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХААНБАНК-тай байгуулсан зээлийн гэрээ төлбөр 15988437 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэх “Өв залгамжлагч” аар тогтоосон баримт шүүхэд ирүүлээгүй байгаа нь шүүгдэгчээс гаргуулах хохиролд оруулан тооцох боломжгүй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О хүүхдүүд сар бүр 750.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж улсаас авдаг. Бага насны хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар зөрүү 60.618.300 төгрөгийг  сар бүр гаргуулах эсвэл бөөнд нь нэхэмжилдэг.

Хэрэгт амь хохирогч Ч.Сын сар бүр олдог байсан орлого, цалин хөлс, тэдгээрийг хэрхэн тооцох талаарх үндэслэл болгох баримтыг хэрэгт ирүүлээгүй,

Иймд дээрх үндэслэлээр тэжээгчээ алдсаныг тэтгэмжийн зөрүү 60,618,300 төгрөг, банкны зээлийн төлбөр 15,988,437 төгрөг зэргийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

Иймээс сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдийн 25 дугаартай тогтоолын дагуу сэтгэцэд учирсан гэм хор арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 150*660,000=99,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Оаас оршуулгын болон зан зүйлийн шинжтэй зардалд /110,000 төгрөг (2-р хх-46), 132,420 төгрөг (2-р хх-47), 57,600 төгрөг (2-р хх-49), 100,000 төгрөг (2-р хх-50), 63,900 төгрөг (2-р хх-51), 7600 төгрөг (2-р хх-53), 18,000 төгрөг (2-р хх-54), 347,000 төгрөг (2-р хх-55), 100,000 төгрөг (2-р хх-56), 343,800 төгрөг (2-р хх-57), 95,000 төгрөг (2-р хх-58), 63,000 төгрөг (2-р хх-60), 50,000 төгрөг (2-р хх-61), 25,070 төгрөг (2-р хх-62), 19,000 төгрөг (2-р хх-63), 39,000 төгрөг (2-р хх-64), 30,000 төгрөг (2-р хх-65), 467,700 төгрөг (2-р хх-66), 7500 төгрөг (2-р хх-67), 61,500 төгрөг (2-р хх-68), 9000 төгрөг (2-р хх-69), 125,000 төгрөг (2-р хх-70), 51,000 төгрөг (2-р хх-71), 9500 төгрөг (2-р хх-73), 6100 төгрөг  (2-р хх-74), 186,700 төгрөг (2-р хх-75), 30,600 төгрөг (2-р хх-76), 51,000 төгрөг (2-р хх-77), 54,450 төгрөг (2-р хх-78), 57,500 төгрөг (2-р хх-79), 98,750 төгрөг (2-р хх-80), 30,600 төгрөг (2-р хх-81), 16,400 төгрөг (2-р хх-82), 80,000 төгрөг (2-р хх-83), 26,200 төгрөг (2-р хх-84), 13,600 төгрөг (2-р хх-85), 50,000 төгрөг (2-р хх-87), 28,730 төгрөг (2-р хх-88), 32,599 төгрөг (2-р хх-89), 86,900 төгрөг (2-р хх-90), 65,104 төгрөг (2-р хх-91), 141,020 төгрөг (2-р хх-92), 13,000 төгрөг (2-р хх-93), 75,000 төгрөг (2-р хх-95), 144,500 төгрөг (2-р хх-97), 30,000 төгрөг (2-р хх-18112), 6850 төгрөг  (2-р хх-18111), 8900 төгрөг (2-р хх-18110), 25,910 төгрөг (2-р хх-1819), 22,510 төгрөг (2-р хх-1818), 27,600 төгрөг (2-р хх-1817), 50,750 төгрөг (2-р хх-1816), 59,000 төгрөг (2-р хх-18223), 83,000 төгрөг (2-р хх-18222), 30,000 төгрөг (2-р хх-18221), 14,400 төгрөг (2-р хх-18220), 34,430 төгрөг (2-р хх-18219), 8596 төгрөг (2-р хх-18218), 7500 төгрөг (2-р хх-18217), 30,870 төгрөг (2-р хх-18216), 1000 төгрөг (2-р хх-18215), 150,000 төгрөг (2-р хх-18214), 12,200 төгрөг (2-р хх-18213), 1000 төгрөг (2-р хх-18337), 50,000 төгрөг (2-р хх-18336), 50,000 төгрөг (2-р хх-18335), 20,000 төгрөг (2-р хх-18334), 30,000 төгрөг (2-р хх-18333), 120,000 төгрөг (2-р хх-18332), 25,300  төгрөг (2-р хх-18331), 75,000 төгрөг (2-р хх-18330), 1000 төгрөг (2-р хх-18329), 29,000 төгрөг (2-р хх-18328), 1000 төгрөг (2-р хх-18327), 7400 төгрөг (2-р хх-18326), 4600 төгрөг (2-р хх-18325), 10,455 төгрөг (2-р хх-18324), 17,900 төгрөг (2-р хх-18450), 10,000 төгрөг (2-р хх-18449), 21,500 төгрөг (2-р хх-18448), 50,000 төгрөг (2-р хх-18447), 26,500 төгрөг (2-р хх-18446), 17,000 төгрөг (2-р хх-18445), 41,550 төгрөг (2-р хх-18444), 33,200 төгрөг (2-р хх-18443), 3000 төгрөг (2-р хх-18442), 50,000 төгрөг (2-р хх-18441), 29,500 төгрөг (2-р хх-18440), 13,400 төгрөг (2-р хх-18438),  30,000 төгрөг (2-р хх-18563), 10,000 төгрөг (2-р хх-18562), 30,000 төгрөг (2-р хх-18561), 10,500 төгрөг (2-р хх-18560), 50,000 төгрөг (2-р хх-18559), 3300 төгрөг (2-р хх-18558), 82,650 төгрөг (2-р хх-18557), 55,100 төгрөг (2-р хх-18556), 90,000 төгрөг (2-р хх-18555), 30,017 төгрөг (2-р хх-18554), 120,025 төгрөг (2-р хх-18553), 16,800 төгрөг (2-р хх-18552), 2000 төгрөг (2-р хх-18551), 148,030 төгрөг (2-р хх-18677), 60,000 төгрөг (2-р хх-18676),120,000 төгрөг (2-р хх-18675), 75,000 төгрөг (2-р хх-18674), 588,000 төгрөг (2-р хх-18673), 358,150 төгрөг (2-р хх-18672), 4290 төгрөг (2-р хх-18671), 55,000 төгрөг (2-р хх-18670), 50,000 төгрөг (2-р хх-18669), 12,000 төгрөг (2-р хх-18668), 40,000 төгрөг (2-р хх-18667), 14,900 төгрөг (2-р хх-18666), 10,000 төгрөг (2-р хх-18665), 30,000 төгрөг (2-р хх-18664), 19,200 төгрөг (2-р хх-18791), 29,400 төгрөг (2-р хх-18790), 8900 төгрөг (2-р хх-18789), 1000 төгрөг (2-р хх-18788), 11,100 төгрөг (2-р хх-18787), 110,000 төгрөг (2-р хх-18786), 80,000 төгрөг (2-р хх-18785), 30,000 төгрөг (2-р хх-18784), 35,000 төгрөг (2-р хх-18782), 275,000 төгрөг (2-р хх-18781), 70,000 төгрөг (2-р хх-18780), 585,390 төгрөг (2-р хх-18779), 480,000 төгрөг (2-р хх-18778), 39,450 төгрөг (2-р хх-188104), 85,251 төгрөг (2-р хх-188103), 107,500 төгрөг (2-р хх-188102), 85,000 төгрөг (2-р хх-188101), 4800 төгрөг (2-р хх-188100), 1500 төгрөг (2-р хх-18899), 1000 төгрөг (2-р хх-18898), 21,060 төгрөг (2-р хх-18897), 14,200 төгрөг (2-р хх-18895), 11,700 төгрөг (2-р хх-18894), 91,340 төгрөг (2-р хх-18893), нийт 14,564,866 төгрөг,           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О амь хохирогч Ч.С нас барсны улмаас учирсан буюу /Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон/ сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99,000,000 төгрөг, нийт 113,564,866 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Од олгохоор шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь 117,857,800 төгрөгийн хохирол бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, шүүгдэгчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх ба шүүхээс тогтоосон хохирлын хэмжээнээс их байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч А.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэлтэй байна үзлээ.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс маргадаггүй шүүгдэгч мөн хүлээн зөвшөөрдөг.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Зургаа. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Еvок гэх бичиглэлтэй 1 литрийн архины шил 1 ширхгийг устгахыг """"аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, цогцост үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан Ч.Сын нас барах үедээ өмсөж байсан гэх цайвар цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хөр хөх өнгийн дээл 1 ширхэг, цайвар цэнхэр даавуун өмд 1 ширхэг, хагас ханцуйтай босоо захтай цамц 1 ширхэг, шаргал даавуун бүс 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, 1 хос бараан өнгийн даавуун оймс, хөлийн цайвар өнгийн даавуун ороолт 2 ширхэг, 1 хос хар өнгийн түрийтэй гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О авах хүсэлт гаргасан тул буцаан олгож,

10 минутын хугацаатай 2 хэсэг бичлэг бүхий сиди 1 ширхэг, гэрч П.Хын мэдүүлэг өгсөн 44:41 минутын, гэрч Б.С мэдүүлэг өгсөн 38:31 минутын бичлэг бүхий флаш диск 1 ширхгийг зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахыг,

шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 77 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Б-н Оыг  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.От 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч  Б.От оногдуулсан 8 /найм/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Б.Оаас оршуулгын болон зан үйлийн шинжтэй зардалд 14,564,866 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99,000,000 төгрөг, нийт 113,564,866 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирол төлбөрт 117,857,800 төгрөг төлсөн болохыг, банкны зээлийн төлбөр 15,988,437 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардал 2,640,000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй 15,227,525 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнд хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Еvок гэх бичиглэлтэй 1 литрийн архины шил 1 ширхгийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, цогцост үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан Ч.Сын нас барах үедээ өмсөж байсан гэх цайвар цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хөр хөх өнгийн дээл 1 ширхэг, цайвар цэнхэр даавуун өмд 1 ширхэг, хагас ханцуйтай босоо захтай цамц 1 ширхэг, шаргал даавуун бүс 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, 1 хос бараан өнгийн даавуун оймс, хөлийн цайвар өнгийн даавуун ороолт 2 ширхэг, 1 хос хар өнгийн түрийтэй гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оын хүсэлтээр буцаан олгож, 10 минутын хугацаатай 2 хэсэг бичлэг бүхий сиди 1 ширхэг, гэрч П.Хын мэдүүлэг өгсөн 44:41 минутын, гэрч Б.С мэдүүлэг өгсөн 38:31 минутын бичлэг бүхий флаш диск 1 ширхгийг зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
  2.  
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА 

                        

                                       ШҮҮГЧИД                               Б.САРАНТУЯА

 

                                                                                       Г.ЭНХ-АМГАЛАН