Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,  

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн байцаалт:

            Монгол улсын иргэн, .........................................................................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь Д аймгийн С сумын *-р баг Ц худалдааны төвийн буудалд 20** оны ** дугаар сарын **-ны орой хамт архи уугаад унтаж байсан иргэн Г.Т эзэмшлийн Голомт банкны виза картыг авч, улмаар уг виза картыг Голомт банкны АТМ пос машинд уншуулан 1,250,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Шүүгдэгч Б.М нь Д аймгийн С сумын *-р баг Ц худалдааны төвийн буудалд 20** оны ** дугаар сарын **-ны орой хамт архи уугаад унтаж байсан иргэн Г.Т эзэмшлийн Голомт банкны виза картыг авч, улмаар уг виза картыг Голомт банкны АТМ пос машинд уншуулан 1,250,000 төгрөгийг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

            Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Т “...Өнгөрсөн 20** оны ** дугаар сарын **-ний өдөр багийн 2 найз болох А, Т нарын хамт ар ш байх а нэртэй буудалд цуг ууцгаагаад хоносон. Тэгээд 10 дугаар сарын 03-ны өдөр манай 2 найз явсны дараа өрөөндөө ганцаараа байхдаа хажуу өрөөний танихгүй нэг залуутай том 2.5 литрийн Касс нэртэй пиво хувааж уугаад сууж байтал 10-11 цагийн орчим өмнө нь цуг ажилладаг байсан М гэх залуу гаднаас орж ирсэн. Надтай цуг ууж байсан залууг таньдаг юм билээ. Түүний дараа хамт уусан залууг буудалд нь үлдээгээд М дэлгүүрээс 0.75 литрийн Агар нэртэй архи аваад Ц худалдааны төвийн дээр байрлах буудалд 16 цагийн орчим 2 ортой өрөө аваад орсон. Би тухайн үед согтуу байсан болохоор яг аль дэлгүүрээс архи авснаа санахгүй байна. Бид 2 авсан архиа хувааж ууж байгаад талд нь хүргээд би тасраад унтаад өгсөн. Унтаж байгаад 00 цагийн орчим дөхүүлээд сэртэл М байхгүй утсаны хавтас дотор байдаг миний Голомт банкны ************* тоот данстай цэнхэр өнгийн карт байхгүй байхаар нь өөрийнхөө интернэт банк руу ороод хартал 20** оны ** дугаар сарын **-ны өдөр **:** минутад 500,000 төгрөг, **:** минутад 500,000 төгрөг АТМ-с гарсан, **:** минутад 250,000 төгрөг ДГ говь гэсэн пос машинаас уншуулсан байсан. Би доошоо буугаад угтах үйлчилгээ дээр очоод 50 гаран насны эгчээс миний карт алга болоод данснаас мөнгө гарчихсан байна гэж хэлэхэд хамт явсан залуу чинь Голомт банкны АТМ хаана байдаг вэ гэж асуугаад гарсан гэж хэлсэн. Түүний дараа 20** оны **дугаар сарын **-ны өдрөөс ** дугаар сарын **-нд шилжих шөнө би Д зочид буудал руу очоод үүдний угтах үйлчилгээнд нь очиж М гэдэг залуу орсон уу гэж асуутал *** тоот өрөөнд байгаа гэж хэлэхээр нь очоод хаалга тогштол хаалгаа нээхгүй байсан. Тэгэхээр нь би өмнө нь байсан буудал даа орж амраад өнөөдөр 20** оны ** дугаар сарын **-ны өглөө дүү Т хамт буудалд нь очиход хаалгаа тайлж өгсөн. Тухайн үед М ганцаараа байсан ба асуухад мань чинь аваад үрчихсэн юм аа уучлаарай олж өгнө өө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар тал),

            А б ХХК-ий 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн ТХҮ- ***/***** дугаартай “...нийт үнэ, төгрөг... 5,000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),  

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.М нь Д аймгийн С сумын *-р баг Ц худалдааны төвийн буудалд 20** оны ** дугаар сарын **-ны орой хамт архи уугаад унтаж байсан иргэн Г.Т- эзэмшлийн Голомт банкны виза картыг авч, улмаар уг виза картыг Голомт банкны АТМ пос машинд уншуулан 1,250,000 төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.         

            Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Тиймээс шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т өмчлөх эрхэд 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.М танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.М оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч А овогтой Б М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 зааснаар шүүгдэгч Б.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            4.Шүүгдэгч Б.М-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

            5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГОНЧИГСУМЛАА