| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Т.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н О-т холбогдох эрүүгийн 2527000000016 дугаартай хэргийг хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19""" оны 03 дугаар сарын 03-ны өдөр """" аймгийн """ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт """" аймгийн """"" сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"" регистрийн дугаартай, Б овогт Т-н О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.О 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр """""""" аймгийн """"""" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """" улсын дугаартай “Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Баян-Өндөр сумын төвийн хойд хэсэгт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан цагаан өнгийн Приүс-30 маркийн автомашиныг зогсоож шалгахад тус автомашиныг жолоодож явсан Т.Оээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдал гадаад төрөхөөс нь ажиглагдсан тул регистрийн дугаараар нь жолооны үнэмлэхийг шүүж үзэхэд Т.О нь 2024 онд 12 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу архи үнэртэж байсан тул хэсгийн төлөөлөгч Д.Ганхүлэгт хүлээлгэн өгч согтуурлыг нь зориулалтын багаж ашиглан шалгахад 2.56% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 6 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тэр өдөр намайг гэртээ хүүхдээ хараад сууж байхад 15:00 цагийн үед Т.О нь ганцаараа орж ирэхээр нь би гэрт байсан 2.5 литрийн савлагаатай нэг том пиво гаргаж өгөөд хоёулаа ууж байтал араас Ш, Сын эхнэр Х нар араас орж ирээд Ш нь 2.5 литрийн савлагаатай том пиво нэг ширхэг, хар өнгийн шилтэй дарс нэг ширхгийг торонд хийчихсэн Т.От өгч байгаа харагдсан. Тэгээд тэр гурав торонд хийж оруулж ирсэн пиво дарснуудаа манайд уучихаад орой 17:00 цагийн үед манайхаас гарцгаасан. Тэгээд би хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Тэр үед манайд 2.5 литрийн том пиво хоёр ширхэг, нэг шилтэй дарс нэгийг уучихаад гарцгаасан юм. Т.О өөрийн унадаг цагаан өнгийн машинаа жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 4 дүгээр хуудас/,
Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр Ш хөдөөнөөс ирээд манайд байж байтал О гар утас руу нь залгаад Бгийнд хүрээд ир гэж дуудсан. Бид хоёр очтол Б-тай хамт 2.5 литрийн пиво уугаад дуусч байсан. Тэгээд Ш О-т 2.5 литрийн нэг ширхэг пиво, нэг ширхэг дарстай хамт өгөөд бид 4 хувааж уучихаад би гэрлүүгээ Оээр хүргүүлсэн...’’ гэх мэдүүлэг /хавтас хэргийн 8 дугаар хуудас/
Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр Игийнд байж байгаад Оийн утас руу би залгаад хаана байна гэж асуутал Бгийнд байна гэхээр нь И бид хоёр очиход О Бтай хамт нэг пиво уугаад сууж байсан юм. Би гэрт ороод От 2.5 литрийн савлагаатай нэг том пиво нэг ширхгийг бас нэг шил дарсны хамт өгөөд бид хэд хуваагаад уучихсан юм. Тэгээд О машинаа жолоодоод худаг орж ус авчихаад Игийнд очоод Иг гэрийнх нь гадаа буулгачихаад бид хоёр дэлгүүр орж 2.5 литрийн 2 ширхэг пиво худалдаж аваад сумаас гарах гэж байтал цагдаа нартай тааралдчихсан юм. О пиво дарс уучихаад машинаа жолоодсон нь үнэн... ” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 10 дугаар хуудас/
"""""""" аймгийн """"""" сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхүлэгийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Т овогтой О нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Alkotest-7510 багажаар шалгахад 2.56 тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл / хавтас хэргийн 12 дугаар хуудас/,
"""""""""""" дугаартай шийтгэврийн “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн Т-н О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Оийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б овгийн Т-н О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА