| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 188/2024/1051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/562 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/562
2017. МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******,
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2308035780437 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн 3уун мод суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 11 хороо ...тоотод оршин суух хаягтай,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20/68 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ялаас цагдан хоригдсон 5 хоногийг хасаж биечлэн эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба эдлээгүй үлдсэн 02 жил 5 сар 25 хоногийн үлдэгдэлтэй гэх, Тайж овогт *******ийн ******* /РД:..../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын сард бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр ашиглаж байхдаа уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг үйлдсэн,
“Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээг ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, 10,000,000 төгрөгийг залилсан,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт Тоёота Приус-30 маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, 10,000,000 төгрөгийг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Приус маркийн машиныг бусдын эзэмшлийн машин гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдэж байсан. Хохирогчид 7,000,000 төгрөг өгсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Приус маркийн ******* дугаартай машинд 10,000,000 төгрөг, Harrier маркийн машинд 10,000,000 төгрөг тус тус авсан. Гэтэл хүүгээ төлөхгүй байсан тул гэрт нь очсон. Шүүгдэгчийн ээж нь орж ирээд “Үр хүүхдээ өр зээлээс салгая” гээд байрыг нь барьцаанд авч 50,000,000 төгрөгийг манай байгууллагаас шилжүүлж өгсөн. Иргэний шүүхээр 2 жилийн хугацаанд явсан. Гэвч манай өмгөөлөгч давж заалдах шүүхээр явсны улмаас 30,000,000 төгрөгийг шүүгдэгчийн ээж нь авснаар, 20,000,000 төгрөгийг шүүгдэгч авсан болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг нь суллаж байсан. Гэтэл түүний ээж нь байрыг нь зарсан. Банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүгээр зээл тогтоож байхад нэг ч удаа хүү төлөөгүй. Бүх нотлох баримтууд хавтаст хэрэгт байх ёстой. Гэнэт л Бямбажав овогтой Эрдэнэбаатар гэх хүн нь машинаа авъя гээд л гараад ирсэн. Надад учруулсан нийт 20.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөг төлсөн, одоо 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.
Хоёр. Эрүүгийн 2308035780437 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/,
Хохирогч ******* Арвин Тулга ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 6 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******оос гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 20-33, 43-50 дахь тал/,
Х.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 34-40 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-56, 58-59, 61-62 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 64-71 дэх тал/,
“Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 131 дэх тал/,
Шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 142-250, 2-р хавтас 1-20 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-93 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 96-97 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 101-108, 2-р хавтас 39-46 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 109-115 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 119 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 120 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1-р хавтас 121 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1-р хавтас 122 дахь тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2-р хавтас 21-36 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 461 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын сард бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр ашиглаж байхдаа уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг үйлдсэн,
“Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээг ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, 10,000,000 төгрөгийг залилсан,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт Тоёота Приус-30 маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, 10,000,000 төгрөгийг залилан авч бусдад нийт 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/,
Хохирогч ******* Арвин Тулга ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 6 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******оос гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 20-33, 43-50 дахь тал/,
Х.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 34-40 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай ломбардад ******* гэх зүс таних эмэгтэй ээмэг, бөгж тавьсан юм. Тухайн үеэс хойш манайхаар ээмэг, бөгж, гар утас гэх зүйлсийг барьцаанд тавих мөнгө авч үйлчлүүлдэг байсан. ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр монетон бөгж, гинж хоёрыг 800.000 төгрөгөөр тавьсан ба тухайн бөгж, гинж хоёр нь зах зээлийн ханшаар 3.000.000 төгрөг болж байсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орж ирээд тухайн бөгж, гинжин дээрээ нэмж 2.000.000 төгрөг авсан. Мөн орой нь “Iphone 11 рго” маркийн гар утсыг 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орж ирээд бөгж, ээмэг, гар утас гэх зүйлүүд дээрээ 600.000 төгрөг нэмж аваад манай ломбардаас Г.******* нийтдээ 4.400.000 төгрөгийн зээл авсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.******* орж ирээд ******* УНК улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Тоуоta Наrrier” маркийн тээврийн хэрэгслийг гэрээ хийж 10.000.000 төгрөг авмаар байна гэж хэлэхээр нь би “одоо надад 10.000.000 төгрөг байхгүй байна, чи өөр газраар үйлчлүүл” гэж хэлэхэд ******* “чамд хэд байгаа юм, байгаа мөнгөө боломжоороо өгчих” гэхээр нь “надад 4-5 сая төгрөг л байна” гэж хэлсэн. Тэгсэн одоо гэрээгээ 10.000.000 төгрөгөөр хийгээд 2-оос 3 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө авч болох уу? гэж асуухаар нь би зөвшөөрөөд гэрээ хийх явцад урд өмнө барьцаанд тавьсан байсан монетон бөгж, гинж гар утас гэх зүйлсээ бүгдийг чөлөөлж тухайн 10.000.000 төгрөгөөсөө суутгуулсан ба надаас бэлэн 2.500.000 төгрөгийг Хаан банкны 5019135454 тоот дансаар авсан. Түүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дахин орж ирээд хоёр удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөгийг Хаан банкны 5019135454 тоот дансаар аваад ******* УНК улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Тоуоta Наrrier” маркийн тээврийн хэрэгслийг нийтдээ 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьдгаар байршуулж зээлийн гэрээ хийгдсэн. Тухайн үеэс хойш сунгалт болон хасалт хийлгэхгүй удаад байхаар нь би Г.*******гийн гэрт явж орсон чинь “одоо би удахгүй төлнө” гэдэг байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын эхээр тухайн тээврийн хэрэгслийн эзэн гэх залуу гарч ирээд “би машинаа авмаар байна, Г.******* гэх эмэгтэй түрээсийн гэрээ хийж миний машиныг түрээслэн унаж байсан. Ямар шалтгааны улмаас танай ломбард өөр хүний нэр дээр байдаг машиныг барьцаанд авч байгаа юм бэ?” гэж асуухаар нь би тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үзүүлсэн чинь наадах чинь хуурамч байна гэж хэлэхээр би Смарт кар нэртэй сайт руу ороод шалгасан чинь тухайн тээврийн хэрэгсэл нь банк бусын нэр дээр байсныг мэдээд өөрийгөө залилуулсныг мэдсэн. Тэгээд тухайн үеэс хойш Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад шалгуулсан ба Г.*******гийн ээж нь гэх эмэгтэй 230 тоот байрны ордерыг барьж орж ирээд “эгч нь өөрийн хүүхэд *******г хэргээс нь салгах гэж байна, чи манай байрыг барьцаанд авчих, гэхдээ одоо надад 30 саяыг гаргаад өгчих, мөн манай охины 20 сая төгрөгийг нэмээд бодчих, одоо банк бусад машиныг өгчих гээд гуйгаад байхаар нь би тухайн байрыг барьцаанд аваад банк бусад машиныг нь гаргаж өгсөн. Тэгээд тухайн өдрөөс хойш шүүхээр явж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгчийн захирамжаар би Г.*******гийн ээж ******* гэх эмэгтэйгээс 30 сая төгрөгийг төлж барагдуулахаар шийдвэр гарсан ба харин *******ийн хуурамч бичиг баримт ашиглан залилж авсан мөнгийг гарган өгөхгүй гэсэн учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ******* нь надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-56 дахь тал/,
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ******* нь “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай ломбарданд 10.000.000 төгрөгөөр машин тавиад өмнө нь тавьсан байгаа монетон ээмэг, бөгж утас зэргээ чөлөөлье гэсэн. Тэгэхээр нь гараад харахад ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн цайвар цэнхэр өнгийн автомашин байсан. Би зөвшөөрөөд автомашины гэрчилгээ, автомашиныг нь авч үлдээд барьцаанд байсан гар утас, монетон эд зүйлсийг нь өгөөд явуулсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин манайд орж ирээд мөнгө нэмж авъя гэхээр нь тийм их мөнгө байхгүй гэхэд байгаагаа өгчих ээ гээд 4.460.000 төгрөг аваад явсан мөн маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин 80.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин 2.500.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 220.000 төгрөг, нийт 11.660.000 төгрөг, тэр өдрөө 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Приус-30 маркийн автомашин барьцаалж 2.330.000 төгрөг авсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин ирж 1.000.000 төгрөг, тэр өдрөө дахин 4.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 авсан, ингээд хуурамч автомашины гэрчилгээ тавьж 19.990.000 төгрөг надаас авсан болно. Тэр нь миний гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар харагдана. ...******* нь манайхаар үйлчлүүлж гар утас болон эд зүйлс барьцаанд тавьдаг байсан, тухайн эд зүйлсийнх нь хугацаа хэтэрсэн тул ******* нь автомашин барьцаалсан учраас өөрийнх нь нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг нь барьцаанд авсан тул санаа зовох зүйлгүй хүүний мөнгөө бодож нийт 19.990.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашины гэрчилгээ нь хуурамч байсан, *******гээс барьцаанд авсан 2 автомашины эзэд нь гарч ирсэн учраас би ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашины гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсэн. ...Машины эздүүд нь ирээд аваад явсан. *******гийн ээж ******* нь байраа манайд 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж *******гийн тавьсан бүх зээлийг чөлөөлсөн. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээр *******т холбогдох иргэний хэргийг бүрэн шийдээд *******гийн хуурамч гэрчилгээ ашиглаж бусдыг залилсан байна гэж үзсэн учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 58-59 дэх тал/,
2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Хэрэгт гаргаж өгсөн 247 дугаартай зээлийн гэрээг сайн харах юм бол 8.000.000 төгрөг дээр нэмэх нь 2.000.000 төгрөг нэмж олгоод *******гээр гарын үсэг зуруулсан байгаа. ******* юу ч гэж худлаа ярьсан байж магадгүй, зээлийн гэрээнд хэдэн төгрөг авсан нь тодорхой байгаа. ...Приус-30 маркийн ******* УНЛ улсын дугаартай автомашин бол Эрдэнэбаатар гэх хүний автомашин ******* нь надад хэлэхдээ “энэ машин манай найзын машин цагаан хаданд том тэрэг явуулдаг хүн байгаа юм, барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байна” гэхээр нь би “хүний нэртэй машин авахгүй” гэхэд “миний ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашин тавиатай байгаа юм чинь 20.000.000 төгрөг хангалттай шүү дээ, энэ найздаа тус болохгүй бол болохгүй байна” гээд байхаар нь “за яахав өөрийнх нь машин тавиатай байгаа юм чинь” гээд ашиг орлогоо бодоод авсан, мөн гэр нь манай орцны 4 дүгээр давхарт байсан тул итгээд Приус-30 маркийн автомашиныг авсан. ...Түрээсийн компани ажиллуулдаг гээд манай ажил дээр “машинаа авъя” гэж ирсэн, тэгээд *******тэй байгуулсан машин түрээсийн гэрээ харуулсан, мөн би “энэ машины гэрчилгээ нь *******гийн нэр дээр байна” гэхэд ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ гэрчилгээг гаргаж ирээд машинаа аваад явсан. Би *******г хуурамч гэрчилгээ үйлдэж машин барьцаалсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Хаан банкны 5019135454 тоот данс нь *******гийн өөрийнх нь данс Хаан банкны 5063290122 тоот дугаарын данс нь *******гийн нөхөр байсан Э.Жаргалангийн данс...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 61-62 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн №02227012 гэсэн дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №02227012 гэсэн дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх хуурамч баримтыг бүхэлд нь энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн №02227012 гэсэн дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх хуурамч баримт нь цаасны бүтэц, хэвлэлийн нууцлалууд зэрэг шинж тэмдгүүдээрээ жинхэнэ тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс өөр байна гэх /хэргийн 1-р хавтас 64-71 дэх тал/,
“Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 131 дэх тал/,
Шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 142-250, 2-р хавтас 1-20 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2021 оны сүүлээр санагдаж байна, яг тодорхой сар өдрийг нь мэдэхгүй байна. 2021 онд хамгийн анх манай найз нь *******ийн ломбардад Приус-20 маркийн автомашинаа тавьж мөнгийг нь миний дансаар авч байсан юм. Тэрнээс хойш би *******ийн ломбардад ээмэг, бөгж, гар утас зэрэг эд зүйлс тавьдаг болсон. Гэтэл гийн тавьсан байсан Приус-20 маркийн автомашин нь өөрийнх нь машин биш компанийнх нь машин байсан юм байна лээ. Тэгтэл нь надад хандан “чи машин түрээслээд *******ийн ломбардад тавьчих, наадах чинь авчихна, миний найз 4 сая төгрөгд тавиад 2 саяыг аваад компанийн машиныг чөлөөлөөд өгчих” гэхээр нь би “машин түрээслэнэ” гэсэн зарын дагуу өдрийн 100.000 төгрөгөөр түрээслээд түрээслэсэн машинаа *******ийн ломбардад 10 хувийн 10 хоногийн хугацаатай тавьсан. Машины түрээсийн газраас өдрийн 100.000 төгрөг нэхэгдэхээр нь дахин өөр газраас мөн өдрийн 100.000 төгрөгөөр машин түрээсэлж *******ид 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 8.000.000 төгрөгөөр бодож өмнө авсан. 4.000.000 төгрөгөө хүүтэй нь өгөөд өмнөх түрээсийн машиныг чөлөөлж өгсөн. Тэгээд би машин түрээсийн газрын өдрийн 100.000 төгрөгийг төлөөд байж байхад дахин 10 хоног нь дуусаж түрээсийн газрын өдрийн 100.000 төгрөгийг өгч чадахаа байсан тул дахин өөр газраас машин түрээслэсэн. Энэ маягаар явсаар байгаад сүүлдээ өр зээлээ дийлэхээ байгаад машин түрээсийн газарт машиныг чинь барьцаанд тавьчихсан байгаа гэж үнэн ээ хэлсэн. *******ид ч үнэн ээ хэлсэн. ...******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашин бол мөн л түрээсийн автомашин, тухайн автомашиныг би зараас харж байгаад өдрийн 120.000 төгрөгөөр түрээслэсэн байсан ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашины гэрчилгээг гэх хүнд хэлж хуурамчаар хийлгүүлсэн. сүүлд сонсоход шоронд орсон сурагтай байсан, Жадамбын овог, нэр, регистрийн дугаар болон утасны дугаар, гэрийн хаягийг нь мэдэхгүй. ...Би *******ийн ломбардад эд зүйл, автомашин тавьж, барьцаат зээлийн гэрээгээр яг хэдэн төгрөгийн өрөнд орсон байснаа санахгүй байна, ямар ч байсан өрөнд орсон байсан юм. Тэгээд ******* УНК улсын дугаартай “Тоуоta Наrrier” маркийн автомашин өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлж, гэрчилгээг нь хуурамчаар үйлдүүлж өрөө дарах зорилгоор *******ийн ломбардад тавьж тухайн гэмт хэргийг үйлдэх болсон.
Би 2015 онд Японд байхдаа хамт амьдарч байсан найз залуугийн найз нь 2016 онд Японоос ирээд тай холбоотой байсан. Тэрнээс биш Жадамбын гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй байна. Сүүлд сонсоход хар тамхины хэргээр шоронд орсон сураг байсан, тэр нь гэхдээ Монголд уу, гадаадад уу гэдгийг мэдэхгүй байна.
Би 4 хүүхэдтэй, 2 том охин Төв аймагт манай ээж *******ийн эгч ийд байгаа, гэхдээ э эгч нас барсан тул хүүхдүүдтэй нь байгаа, 2 бага хүүхэд маань байр битүүмжилснээс хойш аав дээрээ байгаа, аавынхаа ээжтэй хамт амьдарч байгаа.
Би *******ид одоогоор хохирол мөнгө төлөөгүй байгаа, манай байрыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байгаа, дуудлага худалдаагаар орлуулахгүй 7 хоног хүлээе гэсэн юм, тэгээд манай найз байрыг маань чөлөөлж өгөхөөр болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-93 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн №02227012 гэсэн дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх хуурамч баримтыг бүхэлд нь энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн №02227012 гэсэн дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх хуурамч баримт нь цаасны бүтэц, хэвлэлийн нууцлалууд зэрэг шинж тэмдгүүдээрээ жинхэнэ тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс өөр байна /хэргийн 1-р хавтас 64-71 дэх тал/ гэх дүгнэлтээр тогтоогдсон.
Бичиг баримт хуурамчаар ашиглах гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж хийсэн баримт бичгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч Г.******* нь фейсбүүкийн зарын дагуу автомашин түрээсэлж, улмаар тус түрээсэлсэн автомашиныг өөрийн өмчлөлийнх хэмээн харагдуулахын тулд бусдаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, “******* Арвин Тулга” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт нийт 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч залилах гэмт хэргийг төгс үйлдэхийн тулд эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ хэргийн хувьд хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргээр эхэлж, залилах гэмт хэргээр төгссөн буюу нийлмэл гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөр өөр цаг хугацаанд нийгэмд аюултай бие даасан янз бүрийн үйлдэл (эс үйлдлээр) хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх, түүнчлэн нийгэмд аюултай нэг үйлдэл (эс үйлдлээр) хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх замаар илрэн гардаг онцлогтой.
“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* нь “******* Арвин Тулга” ХХК барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг бөгөөд шүүгдэгч Г.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс “******* Арвин Тулга” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт үнэт эдлэл болох монетон ээмэг, бөгж, гар утас зэргийг барьцаанд тавьдаг болсноор шүүгдэгч, хохирогч нар нь зүс таних танилын харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Г.******* нь “******* Арвин Тулга” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар 20-ны өдрүүдэд монетон ээмэг, бөгж, “Iphone 11 рго” маркийн гар утас зэргийг барьцаанд тавьж нийт 4.400.000 төгрөгийн зээл авч, улмаар дээрх барьцаанд тавьсан үнэ бүхий эд хөрөнгөө чөлөөлөхийн тулд фейсбүүк цахим сүлжээнээс “автомашин түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож “Тоуоta Prius-30” маркийн ******* УНЛ улсын дугаартай автомашин, “Тоуоta Наrrier” маркийн ******* УНК улсын дугаартай автомашинуудыг өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлж, улмаар тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны эзэмшигч мэтээр харагдуулахын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээг бусдаар хуурамчаар үйлдүүлэн, хохирогч Х.*******ийн “******* Арвин Тулга” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж нийт 20.000.000 хохирол учруулж, өөрийн өмчлөлийн мэтээр бүрдүүлсэн хуурамч баримт бичгийг ашиглан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” Мөн зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно....” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.******* нь эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд “Би 2015 онд Японд байхдаа хамт амьдарч байсан найз залуугийн найз гэх тай холбоотой байсан. Тэрнээс биш Жадамбын гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй байна. Сүүлд сонсоход хар тамхины хэргээр шоронд орсон сураг байсан, тэр нь гэхдээ Монголд уу, гадаадад уу гэдгийг мэдэхгүй байна.” гэж мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.******* болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.******* нь урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20/68 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ялаас цагдан хоригдсон 5 хоногийг хасаж биечлэн эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба эдлээгүй үлдсэн 02 жил 5 сар 25 хоногийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд
Улсын яллагчаас шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 02 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ял эдлэх бүсийг түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах, шүүгдэгчээс 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.*******ид олгох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Миний үйлчлүүлэгчийн аав нь элэгний С вирустэй бөгөөд Улсын 3 дугаар төв эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа. Г.******* эрүүл мэндийн хувьд гарынхаа арьсыг түлэгдэлтийн улмаас нөхүүлсэн. Мөн бага насны 4 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Г.*******г “Залилах” болон “Хуурамч баримт бичиг ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг бүрэн арилаагүй болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь удаа дараа ял шийтгүүлж байсан, тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж ял эдэлж байхдаа үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 01 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 9 сар 25 хоногийн /гурван жил есөн сар хорин таван хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 03 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 21 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон эдлэх ялаас хасаж, 3 жил 9 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, уг хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ид нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд 7.000.000 төгрөг өгсөн талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.*******гээс төлөгдөөгүй 13.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “******* Арвин Тулга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******ид олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь 2 наснаас 15 насны 4-н хүүхэдтэй, 2 том охин Төв аймагт манай ээж *******ийн эгч ийд байгаа, гэхдээ э эгч нас барсан тул хүүхдүүдтэй нь байгаа, 2 бага хүүхэд маань байр битүүмжилснээс хойш аав дээрээ байгаа, аавынхаа ээжтэй хамт амьдарч байгаа” гэж мэдүүлэх боловч түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,..хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.
Иймд шүүхээс хорих ял шийтгэгдсэн Г.*******гийн асрамжид байгаа насанд хүрээгүй 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Анунзаяа, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Амина, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Эрхэс, 2022 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн Эрхэт гэх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Засаг даалгахаар шийдвэрлэв.
Харин Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүгдэгч Г.*******гийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл хүүхдүүдийг Г.*******гийн эцэг Н.*******т хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдийн баялгийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах, гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 01 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоо тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 9 сар 25 хоногийн /гурван жил есөн сар хорин таван хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 03 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон нийт 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Г.*******д оногдуулсан хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн асрамжид байгаа насанд хүрээгүй 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Анунзаяа, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Амина, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Эрхэс, 2022 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн Эрхэт гэх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүгдэгч Г.*******гийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл хүүхдүүдийг Г.*******гийн эцэг Н.*******т хариуцуулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь хохирогчид 7.000.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчээс 13.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “******* Арвин Тулга” ХХК /Х.*******/-д олгосугай.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР