Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2025          02           11                                              2025/ШЦТ/61

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “I” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: Э.Мөнх-Оргил /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2400000000000 тоот хэргийг 2025.01.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Ю” ХХК-д хэвлэлийн оператор ажилтай , ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Орос 00-0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Торгууд овогт Жны М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч ******* нь дараахь 13 удаагийн залилангийн үйлдэлд холбогджээ. Үүнд:

1. Цахим орчинд “АНУ-аас хямд телевизор, компьютер захиалга авна. Дугаараа үлдээнэ үү” гэсэн хуурамч зар байршуулж 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Мыг “АНУ-аас хямд нөүтбүүк, телевизор авч өгье” гэж амлан Хаан банкны 53....... тоот дансаар 600000 төгрөг шилжүүлэн авсан,

2. Иргэн Ц.Боос 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чихэвчний үнэ” гэж 138400 төгрөг, “Зурагтын урьдчилгаа төлбөр” гэж 1000000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Урьдчилгаа төлбөрөө нэмэгдүүл” гэж 834000 төгрөгийг тус тус Хаан банкны 53...... дансанд шилжүүлэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан,

3. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Үе мөчний эм зарна” гэх хуурамч зарыг байршуулж улмаар зарын дагуу хандсан иргэн Ц.Угаас Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо ЗЗа байрны 17 тоотод гэртээ байхдаа урьдчилгаа гэж 82000 төгрөг шилжүүлснийг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж 32000 төгрөгийг, нийт 114000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51......дугаарын дансаар шилжүүлэн авсан,

4. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “зурагт зарна” гэх зарыг фейсбүүк цахим орчинд нийтэлж тухайн зарын дагуу холбогдсон Т.Нгээс 750000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51...... тоот данс руу шилжүүлэн авсан,

5. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “гутлын хальтаргаа гулгаанаас хамгаалсан хамгаалалт зарна” гэх зарыг фейсбүүк цахим орчинд нийтэлж тухайн зарын дагуу холбогдсон Б.Огоос 20000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51..... тоот данс руу шилжүүлэн авсан,

6. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Автомашины хар хайрцаг зарна” гэж хуурамч зар тавьж иргэн Б.Мгээс 184000 төгрөгийг шилжүүлэн авсан,

7. фейсбүүк цахим орчинд Ауо онлайн шопын гоо сайхны бараанд захиалга өгсөн иргэн Р.Бгийн гар утас руу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 95...... дугаарын утсаар Ауо онлайн шопын нэрийн өмнөөс ярьж Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 53....... дансаар 80000 төгрөг шилжүүлэн авсан,

8. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Эмэгтэйчүүдийн үнэртэн, крем зарна хямдарсан үнээр худалдан борлуулж байна” гэсэн зарыг фейсбүүк цахим орчинд нийтэлж, тухайн зарын дагуу сэтгэгдэл бичсэн Б.Н руу залгаж 108500 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 53..... дугаарын данс руу шилжүүлэн авсан,

9. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу цахим орчинд “Эмэгтэйчүүдийн чийгшүүлэх гел зарна” гэх худал зар байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн Д.Цээс 25000 төгрөгийг Хаан банкны 53...... тоот дансаар шилжүүлэн авсан,

10. Фейсбүүк цахим орчинд “Солонгос улсын нүүрний крем хямдраад 19000 төгрөг болсон” гэсэн хуурамч зар байршуулж улмаар зарын дагуу холбогдсон иргэн Ж.Баас 38000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 53...... дугаартай дансаар шилжүүлэн авсан,

11. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гуанжоу бөөний бараа загварлаг хувцас, гэр ахуй гэх фейсбүүк хаягаас нийтэлсэн зарын дагуу сэтгэгдэл бичсэн П.Д лүү 95...... гэсэн дугаараас залгаж “Нарны шил болон шөнө фосфортож асдаг хананд наадаг дэлхийн газрын зургийн захиалга авч байна” гэж өөрийн эзэмшлийн Хаан банкны 51...... тоот дансаар 124000 төгрөгийг шилжүүлэн авсан,

12. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “шүршүүр зарна” гэх зарыг фейсбүүк цахим орчинд нийтэлж тухайн зарын дагуу холбогдсон М.Нээс 2 ширхэг шүршүүрийн төлбөр гэж  92000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны 51....... тоот данс руу шилжүүлэн авсан,

13. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “майхан худалдана” гэсэн зарыг фейсбүүк цахим орчинд нийтэлж 95...... дугаарын утаснаас хохирогч Д.Мтай холбогдож 326000 төгрөгийг Хаан банкны 50...... дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, *******ийн эзэмшдэг банкны депозит дэлгэрэнгүй дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбар хувь, *******ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь цахим орчинд хуурамч зар тавин зарын дагуу холбогдсон иргэдийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгүүлэх аргаар давхардсан тоогоор 13 удаагийн үйлдлээр нийт 4533900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт хавсаргагдан ирсэн баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Реасе tower-ын 00 давхар 0000 тоотод үйл ажиллагаа явуулдаг Дэ райс мэргэжил сургалтын төвд ахлах менежерээр ажиллаж байхдаа тус сургалтын төвийн орлого бэлэн мөнгийг зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч Дэ райс мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 2350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч    П.Эгийн “...Би... Да рейс мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ахлах менежерээр ажилладаг. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* нь сургалтын менежерээр ажилд орсон. Ажилд орсноос хойш 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл манай сургалтын төвд бүртгүүлсэн сурагчдын өгсөн төлбөрийг байгууллагын кассанд бүртгэхдээ дутуу бүртгэж хувьдаа авдаг мөн зарим төлбөр дутуу өгсөн сурагчдаас төлбөрийг нь нэхэж ******* нь өөрийн 50...... тоот данс руу авсан байсан” гэх мэдүүлэг (3-р х.х-90),

- Яллагдагч  *******ийн Хаан банкны 51.......,  53......., 50........  дугаартай дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл (3-р х.х-114-121),

- Бэлэн мөнгөний орлогын хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р х.х-149-150) болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүгдэгч *******ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг болон хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас нэр бүхий иргэд, байгууллагад нийт 6883900 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******ээс шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б.Наранцацралтад 108500 төгрөг төлсөн байх тул түүнээс нийт 6775400 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч иргэд, байгууллагад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.М нь урьд  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /2-р х.х-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2-р х.х-108/ тус тус тогтоогдож байна. Тухайн ялыг эдэлж дуусгасан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” гэх ЦЕГ-ын лавлагаагаар /3-р х.х-180/ тогтоогдож байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг арилгуулах шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурортой хийсэн ялын тохиролцооны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Торгууд овогт Жны Мийг 13 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч мөнгө шилжүүлэн авч залилсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Торгууд овогт Жны Мт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3400 /гурван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3400000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Б.Н нь “хохирол төлбөрөө хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 6775400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд 600000 (зургаан зуун мянган) төгрөг, Ц.Бт  1972400 (нэг сая есэн зуун далан хоёр мянга дөрвөн зуун) төгрөг, Ц.Уд 114000  (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөг, Т.Нд 750000 (долоон зуун тавин мянган) төгрөг, Б.Мд 184000 (нэг зуун наян дөрвөн мянган) төгрөг, Б.Од 120000 (нэг зуун хорин мянган) төгрөг, Р.Бд 80000 (наян мянган) төгрөг, Ж.Бд 38000 (гучин найман мянган) төгрөг, П.Дд 124000 (нэг зуун хорин дөрвөн мянган) төгрөг, М.Нд 92000 (ерэн хоёр мянган) төгрөг, Д.Мт 326000 (гурван зуун хорин зургаан мянган) төгрөг, Д.Цд 25000 (хорин таван мянган) төгрөг, “Д” сургалтын төв (Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Цэргийн хотхон 0-000 тоот)-д 2350000 (хоёр сая гурван зуун тавин мянган) төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

10. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн 2000000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ