Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2025         02          11                                      2025/ШЦТ/62

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч М.Билгүүтэй,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2400000000000 тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Драгон худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг гэх, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Залуус 0хотхоны 00а байрны 0тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Х овогт Эын Г нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “М” зочид буудлын хойд талын замд “Тоёота Хариэр” загварын 00-00 УДА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ унадаг дугуйтай зорчигч М.Тд зам тавьж өгөлгүйгээр мөргөн унагасан зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас М.Тгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-6-10/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Уг бичлэгт хар өнгийн тээврийн хэрэгсэл нь зүүн гар тал руугаа эргэх үйлдэл хийхээр зогсож байгаа нь харагдах бөгөөд уг тээврийн хэрэгслийн урд талаар өөр нэг хар өнгийн тээврийн хэрэгсэл зүүн гар тал руу эргэж байгаа нь харагдаж байх ба унадаг дугуйтай зорчигч тээврийн хэрэгслийн эсрэг зүгээс уруудан замын хашлага шахан ирж байгаа харагдаж байна...Унадаг дугуйтай зорчигч нь хар өнгийн тээврийн хэрэгсэлд мөргөгдөж байгаа нь харагдаж байна" гэх тэмдэглэл, компакт диск /х.х-87-88/,

- Хохирогч М.Тгийн “...би дугуйтайгаа чигээрээ явж байхад тэр машин гэнэт эргээд ороод ирсэн, миний зүүн гар талаас мөргөсөн. Тэгээд би тэр машинд мөргүүлээд газар унасан. Унах үед миний баруун хөлийн өвдөг хэсэг өвдөөд хөдөлж болохгүй байсан, жолооч бууж ирээд байж байтал түргэний машин ирээд намайг үзээд ГССҮТ-рүү аваад явсан...Хөл өвдөөд нугалж болохгүй байхаар нь MRI шинжилгээ хийлгэхэд баруун хөлийн өвдөгний үений чагтан холбоос тасарсан байна гэж хэлээд хагалгаанд орсон ” гэх мэдүүлэг /х.х-14/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024.11.19-ний өдрийн 1184 дугаартай “М.Тгийн биед баруун өвдөгний үений өмнөд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдал, дунд чөмөгний доод булууны хэмт эдийн хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /х.х-55/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаартай “Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 15.1. Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуйтай зорчигч М.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /х.х-72-73/,

- Техникийн хяналтын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 925738 дугаартай ““Тоёота Хариэр” загварын 00-00 УДА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд аюулгүйн бүс байна. Бүрэн ажиллагаатай болно. 2023, 2024 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна” гэх дүгнэлт /х.х-63-67/,

- Яллагдагч *******ийн: “Прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Тухайн осол болох үед би ганцаараа явж байсан. Би тэр унадаг дугуйтай хүүхдийг хараагүй байсан. Миний урдуур нэг машин эргээд тэр эргэсэн машин зөрж өнгөрөх үед нь би зогсож өнгөрөөчихөөд өөрөө зүүн тал руугаа эргээд орсон юм. Тэгэхэд л ундаг дугуйтай хүүхэд урдуур ороод ирсэн. Би зогсоод хөдөлж байсан болохоор хурд аваагүй байсан, унадаг дугуйтай хүүхдийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-83/,

- Хохирогч М.Тгийн “Миний биед ямар нэгэн гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх хүсэлт /хх-109/,

- Яллагдагч *******ийн: “Миний бие Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Миний бие хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 7 сая төгрөгийг төлж барагдуулах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /хх-123/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “М” зочид буудлын хойд талын замд “Тоёота Хариэр” загварын 00-00 УДА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ унадаг дугуйтай зорчигч М.Тд зам тавьж өгөлгүйгээр мөргөн унагаж, бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан буруутай болох нь нотлогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийн хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-ийн “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэх заалтыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч яваа унадаг дугуйтай зорчигч М.Тг харалгүй мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас М.Тгийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн М.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 1184 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хохирогч М.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмчилгээний зардалд 1116300 төгрөг, дугуй засвар 1 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 2500000 төгрөг буюу нийт 4616300 төгрөгийг ******* өгч хохирлоо барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг /х.х-120/ гаргасан байна.

          Хохирогч М.Тгийн эмчилгээний зардалд нийт 7022242 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /х.х-111/ баримтаар тогтоогдож байгаа бөгөөд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 7022242 төгрөг гарсныг яллагдагч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх нэхэмжлэл, мэдүүлгээр тус тус тогтоогдож байна /х.х-18/ Шүүгдэгч *******  нь тухайн төлбөрөөс 3 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын газрын төрийн санд 2025.02.04-ний өдөр шилжүүлсэн болох нь цахим гүйлгээний баримтаар /хх-122/ нотлогдож байх тул шүүгдэгч *******ээс 4022242 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-105/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн урьдчилан гаргасан эмчилгээний зардлыг мөнгөн дүнгээр төлж барагдуулсан, хохирогч М.Тг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч *******ийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулан уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хачир Монгол овогт Эын Гийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Хачир Монгол овогт Эын Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус заасныг баримтлан *******ээс 4022242 /дөрвөн сая хорин хоёр мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч М.Тд 4.616.300 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 3.000.000 төгрөг  шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал 2000000000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ