| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0023/э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025 02 10 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 2404000000118 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Иргэдийн төлөөлөгч О.Мөнхгал,
Улсын яллагч Б.Баттуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
өмгөөлөгч Х.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо,
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 06-ны өдөр *******-******* аймагт төрсөн, Халх, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3-22 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоотод байнга оршин суух хаягтай, ******* ургийн овогт ******* ******* (РД:*******)
Д.******* нь согтуугаар 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 40 минутын хооронд Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай В.*******тэй эр, эмийн хардалтын улмаас харилцан маргалдах, зодолдох явцдаа гараараа нүүр хэсэгт алгадах, гэрийн унь модыг хэрэглэн биед нь олон тооны шарх, гэмтэл учруулж халдасны улмаас В.*******гийн 2 талын зулайн хуйх, чих, зүүн шилбэ, баруун шагайн язарсан шарх гэмтлүүдээс цочмог цус алдсаны улмаас зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр *******-******* аймгийн Төгрөг сум руу ах дүүсийн хамт яваад 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр ******* согтуу байсан. *******гийн бие нь салгалсан байдалтай “нутгаасаа авчирсан дарснаасаа өгөөч” гэхээр нь бид 2 тэр дарснаас хувааж уучихаад байж байтал 1 шил “Хараа” нэртэй архи гаргаж ирээд уусан, би тэрнээс нь 3 хундага уусан. Тэгтэл нөхрийн утас дуугараад автал хамт ажилладаг тогооч эмэгтэй нь “хайраа юу хийж байна” гэхэд нөхөр “чи юу яриад байгаа юм бэ, би гэртээ ирчихсэн байна, би амьдралтай хүн шүү” гээд утсаа тасалсан.
Бид хоёр монгол гэр лүү ороод маргалдаж байхад газар унасан унь аваад миний баруун хөл хүү цохиод өшиглөөд, мөн үснээс зулгаагаад унагаж байгаад хөлөөрөө нуруу руу дэвсээд байхаар нь би босож ирээд хугарсан униар хөл, гар, толгой хэсэг рүү нь цохиод бид 2 нилээн ширүүн ноцолдож, зодолдсон. *******г харахад толгойн зүүн хэсэгт нь язраад цус гоожоод байсан ба ******* өмсөж байсан шортоороо цусаа арчаад байсан, толгойн урд хэсгээс цус гараад байхаар нь би хөвөн шатааж байгаад тавъя гэхэд “зүгээрээ ингэж байгаад зүгээр болно” гээд байсан, бие нь нэлэнхүйдээ хөхөрчихсөн харагдаж байсан.
Өглөө нь манай нөхөр ******* “миний зүрх чихэн дээр цохилж сонсогдоод байна, гэдэсний дээд цааш нь татаад өвдөөд байна” гээд байсан. Тэгээд авчирсан архиа гаргаж өгөөд монгол гэрт орж аягаар дүүргэж нэг уусан би бас 2 татсан. Энэ хооронд хамт ажилладаг эгч 1 шил архитай ирж, би 1-2 хундага уусан бөгөөд эгч “Галаад нэг татуулчих юмсан” гэхээр нь би гэр лүү ороход матрасны урд дээшээ хараад хэвтчихсэн нүүр нь сонин болчихсон байсан. Түргэн ирээд зүрх нь зогсчихсон байна гэсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 94-95)
Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “Би нутаг руугаа яваад 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирэхэд манай нөхөр ******* согтуу байсан бөгөөд намайг байхгүй үед өдөр бүр архи уусан гэсэн. *******гийн утас руу нэг хүүхэн “хайраа” гэж ярьснаас болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч, намайг гэрийн униар цохиж, дэвсэх, үсдэх, нүүр лүү өшиглөх зэргээр зодсон. Би босч ирээд хугарсан униар *******г цохьсон. Талийгаачийн нүүр лүү цус урсаад байсан. Надтай зодолдож байхдаа талийгаачийн биед гэмтэл учирсан байх. Бид хоёр нилээн зодолдсон. Бид хоёр эвлэрээд гэртээ хоносон, хүүхдүүд байшинд унтсан. Маргааш нь би нөхөртөө нутгаасаа авчирсан архиа гаргаж өгтөл талд нь ортол уусан, би ганц л татсан. ******* тасраад унтаад өгсөн. Удалгүй эгч 1 шил архитай ирсэн. Хүү маань аав сонин болчихсон байна гэж хэлсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төрсөн ах *******гийн эхнэр нь 12 цаг 40 минутын үед утсаар залгаад ах чинь нэг л сонин болчихлоо, түргэн дуудчихсан, бид хоёр *******-******* аймгаас авчирсан архиа уугаад хоорондоо жаахан маргалдсан” гэж хэлсэн. ******* нь 1-2 сарын өмнө надтай ярихдаа “архи уухаараа маргалддаг болсон” гэж ярьж байсан. Ах маань *******тай гэр бүл болоод 3-4 жил болж байна, дундаасаа 2 настай нэг охинтой. Эхнэр *******гийн зан байдлыг мэдэхгүй, уулзаж байгаагүй утсаар л ярьдаг байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 58)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр талийгаач над руу залгаад “ах нь *******д алуулах гээд байна, очмоор байна” гэж ярьсан. Маргааш өглөө нь 06-07 цагийн үед над руу залгасан байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед ******* нь ахын утаснаас залгасан. Талийгаачийн оршуулгын зардал болох 18 сая төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед ээж хөдөөнөөс ирсэн. Ээжийн авчирсан том шилтэй архийг аав, ээж хоёр уусан. Орой 19 цаг 20 минутын үед манай найз , нар манай гэрт ирсэн бөгөөд 21 цагийн үед бие засахаар нойл руу явахад гэрийн хаалга онгорхой аав, ээж 2 гэр дотор маргалдаад чанга дуу гараад байсан. Тэгэхээр нь очиж харахад аав гэрийн хойморт байсан матраасан дээр суучихсан аавын зүүн гарын өргөн булчин хэсэгт хөхөрчихсөн, ээж хуванцар шанагаар аавын нуруу, гар хэсэг рүү нь олон удаа цохиод байж байсан. Тэгтэл ээж “чи тэй 14 хоногийн амралтаараа очиж хоносон биз дээ” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгтэл аав ээжийг үснээс нь зулгаагаад дээр нь гарч суухаар нь би ээж, аав хоёрыг болиулаад аав, ээж хоёрыг унтуулаад байшин руугаа орсон. Орой 23 цаг өнгөрөөгөөд аав ганцаараа байшинд орж ирэхэд аавын хоёр гарын өргөн булчин нь том хөхөрчихсөн, хоёр хөлийн дээд хэсэгт шалбарсан, зүүн нүд нь хөхөрчихсөн, том хавдчихсан байсан. Аав сандал дээр сууж байгаад намайг хөргөгчнөөс тараг аваад өг гээд уусан. Тэгээд аав хэлэхдээ “байшингийн хаалга онгорхой үлдээчихээрэй, аав нь босож чадахгүй байна" гэж байсан. Аав 5-10 минут сууж байгаад буцаад гараад явсан.
Өглөө 09 цагийн үед ээж орж ирээд бид нарыг сэрээсэн. Би ээжтэй зөрж гараад гэр рүү ороход аавын зүүн чихэн дотроо хавдаад хөхөрчихсөн байсан. Би ааваас юу болсон талаар асуухад “ээж бид хоёр нь муудалцсан" гэж хэлсэн. Би хүлэмжээ услаад байшин руу явж байхад гэрийн хаалга онгорхой гэр дотор ээж хугархай унь мод барьчихсан аавын толгой руу 3-4 удаа цохиход аав “болилдоо” гээд байсан. Ээж байшин руу орж ирээд бид нарыг дэлгүүр лүү ундаанд явуулсан. Тэгээд бид дөрөв ундаагаа байшинд үлдээгээд гол руу явж 1 цаг орчим болоод гэртээ ирэхэд байшинд ээж, // эгчийн хамтаар архи уугаад сууж байсан. Тэгээд би ээжээс "аав хаана байгаа юм" гэхэд ээж надад "аав нь гэрт унтаж байгаа, ээжийнх нь гар утас гэрт байж магадгүй, аваад ирээч" гэсэн. Тэгээд би өөрийн найз , нарын хамтаар гэр лүү яваад ороход аав гэрийн хоймор хэсэгт байх матрасны урд талд шалан дээр хэвтэж байсан. Аавыг харахад амьсгалахгүй байх шиг байсан, биед хүрч үзэхэд хүйтэн байхаар нь ээжийг дуудсан. Аав, ээж хоёулхнаа архи ууж, хоорондоо маргалдсан, өөр хүн байгаагүй. Ээжийг ирэхээс өмнө аавын биед ямар нэгэн гэмтэл, шарх сорви байгаагүй. Аавын баруун чих хавдчихсан, уруулын дээд хэсэгт жижиг хөхөрсөн, ээжийн зүүн гарын бугуй хэсэг хөхөрсөн баруун, зүүн хөлийн шилбэ хэсэгт чирүүлчихсэн юм шиг шалбарчихсан гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 60-61)
Насанд хүрээгүй гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед гэх найзынх руугаа гийн хамт очсон. Тэдний гэрт очиход аав, ээж 2 нь байшингийн хажуу талын гэртэй архи ууж байсан. Нилээн орой харанхуй болсон байхад гийн ээж нь аавыг нь хараагаад орилоод байсан. Бид нар байшинд нь унтсан. Өглөө гийн ээж нь орж ирээд бид нарыг дэлгүүр лүү явуулсан. Ээжийнх нь нүүр ам, футболк нь нил цус болсон байсан. Бид нар байшинд дэлгүүрээс авчирсан юмнуудаа идээд сууж байхдаа цонхоор харахад ******* ах, ******* эгч 2 өөд өөдөөсөө хараад суучихсан ******* эгч утсаа бариад ******* ах руу харуулаад сууж байсан. Ээж нь “ус аваад ир” гэсэн. Би шанаганд ус хийж аваад гэр лүү яваад ортол гийн аав газарт матрасны наад талд шалан дээр хэвтэж байсан. гийн аавынх нь бие нил хөх няц болчихсон харагдсан. Ээж нь матрас дээрээ суусан гартаа унь барьчихсан байж байсан. Тэгээд би нар гол руу явж тоглож байгаад эргэж ирээд байшинд нь ортол гийн ээж нь нэг эгчтэй хамт байшиндаа байж байсан. Тэгтэл гийн ээж нь “гар утас гэрээс олоод ир” гэхээр нь , бид 3 хамт гэрт ортол аав нь шалан дээр цагаан шар өнгийн даавуу нөмрөөд хажуу талаараа хэвтэж байсан. Нүд нь хавдсан, дух нь шалбарсан байсан, нөмөрч байсан даавууг нь авахад нуруу нь улайсан цус болчихсон байсан. аавынхаа урд очоод “аав хөдлөхгүй байна” гээд хамар доор нь гараа тавьж үзсэнээ “амьсгалахгүй байна” гэхээр нь би очоод гараа тавиад үзтэл амьсгалахгүй байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 64-65, 68-69),
Насанд хүрээгүй гэрч О.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Монгол гэрт аав, ээж хоёр нь архи уугаад сууж байсан. Өглөө нь сэрээд байж байхад гийн ээж нь орж ирсэн. Ээжийнх нь хацар, ам, повдолкны энгэр хэсэг нь цус болчихсон өмднийх нь энд тэндгүй цусны толбо болчихсон харагдсан. Миний санаж байгаагаар хөх цэнхэр цайвар өнгийн хувцастай байсан. Эмнэлэг ирэхэд ээж нь хувцасаа сольчихсон байсан. Байшингийн цонхоор харахад хашаан дотроо хогийн поошигны хажууд ******* ахыг явган суулгачихсан өөдөөс нь ******* эгч утсаараа бичлэг хийж байх шиг байсан. ******* эгч “утас олоод ир” гэж бид нарт хэлсэн. , бид гурав гэр лүү ороход ын аав нь цагаан шар өнгийн даавуу нөмрөөд хажуу талаараа хэвтээд нүд хавдсан, дух шалбарсан, цус тогтоосон байдалтай байсан. аавыгаа сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь ******* эгчийг дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 88, 90-91),
Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Манайх *******гийнхтай хөрш айл юм. Хэдэн жилийн өмнө ******* нь манайд согтуу орж ирээд агсам тавиад сүйд болсон, тэгээд харьцдаггүй юм. Хэрэг болдог өдрийн урд өдөр нь 16 цагийн үед хажуу хашаанд хүн орилоод байхаар нь хартал байшингаа урд газар нөхөр нь хэвтчихсэн ******* дээр нь гарчихсан багалзуурдаад байгаа юм уу гэж харсан. Би гэртээ ороод дахиад гараад хартал чармай шалдан хамаг юмаа гаргачихсан гүйж явсан. Маргааш үдээс өмнө эрт, нөхөр нь нэг тийм муухай дуугараад байсан. *******д зодуулаад бие нь тавгүй байгаа юм байна, эмнэлэг дуудчихаасай гэж бодоод өнгөрсөн. ******* нь нэг биш удаа зоддог байсан, нөхөр нь тайван дөлгөөн хүн байсан. ******* нь архи уусан үедээ их ааш авиртай, зав л гарвал архи уучихсан байдаг. Нөхөр нь *******г зодож байгааг хараагүй. Манай энэ хавийнхан мэддэг юмаа” гэх мэдүүлэг (хх-ийн 84-85),
Гэрч Д.Гачигдиваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:“Өдөр 11 цагийн үед Багануурт ирээд дүү *******гийнд очоод монгол гэрийнх нь хаалгыг татаад шагайх гэхэд өөдөөс ******* гарч ирсэн. Хальт харахад нөхөр ******* нь гэрийнхээ хойморт шалан дээр дээшээ хараад унтаж байх шиг харагдсан. Би нарийн тогтож хараагүй, харахын завдалгүй ******* гараад ирсэн болохоор буцаад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 78-79),
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...******* над руу залгаад “би *******- ******* яваад ирлээ, та хүрээд ирээч” гэхээр нь 12 цаг өнгөрч байхад *******гийн гэрт очсон. ******* бага зэргийн халамцуу харагдсан. *******тай нутгийн сонин сайхан яриад байж байхад хүү гаднаас орж ирээд “аав эвгүй болчихсон байна” гэж хэлээд ******* гараад явсан. Гэр дотор *******гийн толгой нь баруун тийшээ харсан, доогуураа шорттой, нүүр нь шалбарчихсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 81-82),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд “Иргэн Ю. РД:-ээс Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод 42 настай эрэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний 13 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэжээ (1 дүгээр хх-ийн 8),
Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын “...2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №13 дугаартай дүгнэлтэд:
“1.Талийгаач В.*******гийн биед зүүн, баруун зулай, чих, зүүн шилбэ, баруун шагайд шарх, зүүн мөр, бугалга, шуу, цээж, баруун бугалга, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, тавхай, хэвлийд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн хацар, зүүн дал, бугалга, зүүн тохой, цээж, баруун мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, шилбэ, тавхай, зүүн өвдөг, шилбэ, шагай, зүүн тавхайд зулгаралт, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо, хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр учрах боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нас барсан тухайн цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна.
2.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
З.Талийгаачийн цуснаас 3,0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.
4.Талийгаач В.******* нь цочмог цус алдалтын улмаас зүрх судасны дутагдалд орж нас баржээ,
5.Нэгдүгээр бүлгийн цустай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шинж илрэхгүй ба тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байжээ” гэжээ. (1 дүгээр хх-ийн 98-102),
Нийслэлийн шүүх шинжилгээний хэлтсийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №1000 дугаартай дүгнэлтэд:
“1.2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Амь хохирогч В.*******гийн биед үүссэн зүүн, баруун зулай, чих, зүүн шилбэ, баруун шагайд шарх, зүүн мөр, бугалга, шуу, цээж, баруун бугалга, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, тавхай, хэвлийд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн хацар, зүүн дал, бугалга, зүүн тохой, цээж, баруун мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, шилбэ, тавхай, зүүн өвдөг, шилбэ, шагай, зүүн тавхайд зулгаралт, хамар ясны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал хавтаст хэрэгт тусгагдсан гэрийн унь модоор цохих үед үүссэн байх боломжтой.
3.Дээрх 2 талын зулайн хуйх, чих, зүүн шилбэ, баруун шагайн язарсан шарх гэмтлүүдээс цочмог цус алдсаны улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Хүний биед эргэлдэх цусны эзлэхүүн 30-аас дээш хувийг богино хугацаанд алдахыг цочмог цус алдалт гэх ба алдсан цусны хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
4.Эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой,
5. Нас барсан цаг хугацааг цогцост шинжилгээ хийсэн эмч тогтооно” гэжээ. (хх-ийн 124-129),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №701 дугаартай дүгнэлтэд:
1.Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.******* нь тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна.
2.Д.******* нь үзсэн харсан хийсэн зүйлээ зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх чадвартай байна.
3. Д.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. (хх-н 118),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон газар Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* тоот хөх өнгийн гүйдэг хаалгатай модон хашаа байв. Хашааны дотор талд хар саарал өнгийн Монгол гэр байх ба хашааны зүүн хойд хэсэгт цагаан өнгийн байшин байв. Монгол гэрийн хаалга нь онгорхой, гэрийн баруун хойд хэсэгт толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урд зүг руу харсан, дээшээ харсан байрлалтай, биеийн 2 хөл, 2 гар, цээж, нуруу, толгой, нүүрний хэсгүүдэд бүхэлдээ олон тооны хөхрөлт, зулгаралттай, толгойн орой хэсэгт язралт үүсч доошоо урссан байдалтай цус мэт хүрэн улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос байв. Үзлэгээр гэрийн урд босгоны дотор талд 2 метр урттай улбар шар өнгийн модон унь байх ба сүүл хэсэг нь ташуу хэлбэрээр тэгш бүс хэмээр хугарсан, хугарсан хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, бусад хэсгүүдэд олон тооны арчигдсан цус мэт хүрэн улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байв. Гэрийн баруун хатавчинд 1.75 метрийн урттай гол хэсгээр хөндлөн цуурсан шинэ хугаралтай 2 хэсэг болсон улбар шар өнгийн унины хэсэг байх ба уг унь нь дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хатсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав. Гэрийн хаалганы дотор хэсэг, дээвэр хэсгийн дотор талын цагаан өнгийн цавагны зүүн хойд, зүүн урд хэсэг, зүүн урд хатавчинд байрлах хөх өнгийн хүүхдийн суудлын тэрэгний даавуун нүүрэвч хэсэгт 13х5 см хэмжээтэй, урд дугуйны дээр байрлах хар өнгийн сав хэсгийн ирмэг, урд дугуй хэсэг, дугуй хэсгийн орчмын газарт олон тооны цацагдсан дусал цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай байсныг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлж авав. Гэрийн урд зүгт байрлах байшингийн үүдний таамбарт байрлах цагаан өнгийн хуванцар сав нь дотор цус мэт зүйлээр бохирлогдсон байж болзошгүй ванныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд тусгаж хурааж авав” гэжээ. (1 дүгээр хх-ийн 9-22, 2 дугаар хх-ийн 52-55),
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон гэрэл зургийн үзүүлэлтэд “2404000000118 дугаартай гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар хураагдсан унь модны хугархай 2 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг, сэжигтэн Д.*******гаас ирүүлсэн хар хөх өнгийн гар утас 1 ширхэг, гар утсанд үзлэг хийх явцад эд мөрийн баримтаар CD-нд хуулбарлагдсан бичлэг 1 ширхэг, гэрэл зураг 18 хуудас зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (1 дүгээр хх-ийн 26, 32-54, -31),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 107-111),
Шүүгдэгч Д.*******гийн бие дээрх шарх сорвийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 160),
Шүүгдэгч Д.*******гийн согтуурлын зэргийн шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтэд “0.73” хувийн согтолттой гэжээ (хх-ийн 216),
Багануур дүүргийн “Unitel” ХХК-ийн албан тоотод “” *******, , сум 2 дугаар баг “”-дугаарын дурдсан хугацааны орсон гарсан дуудлага, мессежний лавлагааг хүргүүлэв” гэжээ (хх-ийн 35-37),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 413 дугаар тоотод “ийн ******* РД:” нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх хуудсыг хүргүүлэв” гэжээ (хх-ийн 59-62)
Нас барсны бүртгэлийн лавлагаагаар “ овгийн ийн ******* /РД:/ нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсныг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэв” гэжээ (1 дүгээр хх-ийн 233)
Амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой хохирлын талаархи баримтууд (1-р хх-ийн 236-250, 2-р хх-н 1-26),
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаанд “урьд ял шийтгэлгүй” гэх шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 196) болон шүүгдэгч, амь хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дүгээр хх-ийн 195, 197-200, 204, 208-215, 222-229, 232-233) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Монгол улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ “Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэсэн,
Улсын яллагч “Д.*******гийн талийгаачийг униар цохиж байгаа нь санаатай үйлдэл юм. Талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтэл болон цус алдалт нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Д.******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэж байна. Д.*******гаас талийгаачийн оршуулгын зардалд 18.224.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Д.******* нь талийгаачийг зоддог байсан ба хоёр өдөр түүнийг зодсон болох нь тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Мөн Д.*******гийн эд хөрөнгөнөөс 18.224.000 төгрөгийн оршуулгын зардлыг гаргуулж, талийгаачийн ард таван өнчин дүү нь үлдэж байх тул сэтгэл санааны хохирлыг гаргуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д.******* нь хохирогчийг зодсоноо хүлээн зөвшөөрдөг боловч алах зорилго байгаагүй. Тухайн үед нөхрийгөө архи уугаад цус алдсан гэж нөхцөл байдлыг буруугаар ойлгосон. Талийгаач өөрөө эмнэлэг дуудахаас татгалзсан байдаг. Иймд Д.*******гийн үйлдлийг санаатай гэж үзэхгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэж хөнгөрүүлж өгнө үү. Оршуулгын зардлын хувьд талийгаачийн ажлын газраас 8 сая төгрөгийн тусламж үзүүлснийг хасч тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.******* нь 2024 оны 7 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд хамтран амьдрагч В.*******тэй Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурах явцдаа хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар алгадах, гэрийн унь модоор цохих зэргээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан 2 талын зулайн хуйх, чих, зүүн шилбэ, баруун шагайн язарсан шарх гэмтлүүдээс цочмог цус алдсаны улмаас зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан болох нь:
-шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “бид хоёр нилээн ширүүн зодолдсон, гэрийн унь модны хугархай хэсгээр түүнийг цохьсон” гэсэн мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн“...ах маань над руу “******* намайг алах гээд байна” гэж утсаар ярьсан” гэх мэдүүлэг,
-насанд хүрээгүй гэрч Б.ын мэдүүлсэн “...Аавын зүүн гарын өргөн булчин хэсэгт хөхөрчихсөн, хоёр хөлийн дээд хэсэгт шалбарсан, зүүн нүд, чих нь хөхрөөд хавдсан байсан. Ээж хуванцар шанагаар аавын нуруу, гар хэсэг рүү нь олон удаа цохиод хугархай унь мод барьчихсан аавын толгой руу 3-4 удаа цохиж байсан” гэх мэдүүлэг,
-насанд хүрээгүй гэрч Г.ын мэдүүлсэн “гийн ээж нь аавыг нь хараагаад орилоод байсан. Ээжийнх нь нүүр ам, футболк нь цус болсон байсан. Аавынх нь бие нил хөх няц болчихсон харагдсан. Ээж нь матрас дээр суусан гартаа унь барьчихсан байж байсан” гэсэн мэдүүлэг,
-насанд хүрээгүй гэрч О.ийн “...гийн ээжийнх нь хацар, ам, футболкны энгэр хэсэг нь цус болчихсон, өмд нь энд тэндгүй цусны толбо болчихсон харагдсан. ******* ахыг явган суулгачихсан өөдөөс нь ******* эгч утсаараа бичлэг хийж байх шиг байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Ч.ын мэдүүлсэн “хажуу хашаанд хүн орилоод байхаар нь хартал байшингаа урд нөхөр нь газар хэвтчихсэн ******* дээр нь гарчихсан багалзуурдаад байгаа юм уу гэж харсан. Маргааш нөхөр нь нэг тийм муухай дуугараад байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Д.Гачигдиваагийн мэдүүлсэн “*******гийн гэрт очиход нөхөр нь гэрийнхээ хойморт шалан дээр дээшээ хараад унтаж байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Д.ийн мэдүүлсэн “*******гийн гэрт очиход бага зэргийн халамцуу харагдсан. *******гийн толгой нь баруун тийшээ харсан, доогуураа шорттой, нүүр нь шалбарчихсан юм шиг харагдсан” гэх мэдүүлэг,
-амь хохирогч В.*******гийн биед олон тооны шарх, гэмтлүүд учирсан. Эдгээрээс 2 талын зулайн хуйх, чих, зүүн шилбэ, баруун шагайн язарсан шарх гэмтлүүдээс цочмог цус алдсаны улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болохыг тогтоосон шинжээчийн №13 болон №1000 дугаартай дүгнэлтүүд,
-Монгол гэр доторх эд зүйлсүүд дусал мэт улаан хүрэн өнгийн цус мэт зүйлсээр бохирдож хатсан байдалтай байсныг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-гэрийн унь модны хугархай хэсгүүд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон болохын тогтоосон эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдлийг нотолж байгаа болон хэрэгт цугларсан бусад баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гурван гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр томилж байлцуулсан, гэрч Ч.т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авчээ. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдийн агуулга хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтоосон мэдүүлгүүд харилцан нөгөөгөө баталж байна.
Шинжээчийн №13 болон №1000 дугаартай дүгнэлтүүд нь эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, үндэслэл нь тодорхойлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .6, .8 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн, талууд дээрх дүгнэлтүүдтэй маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж заасан ба шүүгдэгч гэм буруугаа буюу хохирогчийг цохиж, зодсон гэдгээ хүлээсэн мэдүүлэг нь тухайн үед хэргийн газар хамт байсан насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг, хөрш айлын хүн болох гэрч Ч.ын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримтуудаар батлагджээ.
Иймд нотлох баримтуудыг үйлдлийг хангалттай нотолж чадсан тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч болон хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэн аль нь согтуурсан байсан, хардалтын улмаас гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсч маргалдсан, улмаар Д.******* нь талийгаачийг гэрийн унь модоор цохиж биед нь олон тооны шарх гэмтлүүд үүсч, эдгээр гэмтлүүдээс толгойн зулай хэсэг, чих, шилбэ, шагайн язарсан шархнаасаа цочмог цус алдсаны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж В.******* нь нас нас барсан байна.
Шүүгдэгч Д.*******гийн “гэрийн унь модоор хохирогчийн биед нь олон тооны шарх гэмтлүүд учруулж цохиж зодсон”-ыг үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх тул шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, гэм буруугийн буруугийн талаарх иргэдийн төлөөлөгч болон прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.******* нь амь насаараа хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн оршуулгын болон шатахууны зардал 16.724.005 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 18.224.005 төгрөг нэхэмжилжээ. (1-р хх-н 236)
1-р хавтаст хэргийн 250 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 1-3 дугаар талд авагдсан 774.151 төгрөгийн зардал нь цаг хугацааны хувьд талийгаачийг оршуулах зан үйл болсон цаг хугацаанаас хойш буюу 2024 оны 09 дүгээр сард хамааралтай байхаас гадна ямар бараа, бүтээгдэхүүн авсан нь тодорхой бус байх тул нийт 774.151 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь төлбөрийн чадвартай, эрх зүйн ухамсар буюу сайн дурын үндсэн дээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийн хөлсийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.*******гаас амь хохирогчийн оршуулгын зардал болох 15.949.854 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******д олгох нь зүйтэй гэж үзэв. (18.224.005 -1.500.000-774.151=15.949.854 төгрөг)
Шүүгдэгч Д.*******, талийгаач В.******* нар нь дундаасаа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Г. гэх охинтой байх бөгөөд түүний асран хамгаалагчаар нагац эгч Д.г тогтоосон болох нь Багануур дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/311 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч болон амь хохирогч нарын дундаас төрсөн охин Г.Нандин-Эрдэнийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Амь хохирогчийн төрсөн охины хууль ёсны төлөөлөгч болох асран хамгаалагч Д. нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимыг баримтлан Д.*******д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй тул Д.*******д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг дээд хэмжээгээр нь оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Талийгаач нь Д.*******д хүч хэрэглэдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Д.*******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон амь хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.******* нь сэтгэцийн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хариуцлага хүлээх чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 701 тоот дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн тодорхой эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжүүлснээр дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг хамт агуулж байдаг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог билээ.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-15 жилийн хорих ялын дундаж хэмжээг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* нь мөрдөгчийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай тогтоолоор 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сэжигтнээр баривчлагдаж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 205 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 метрийн урттай хугарц цуурсан улбар шар өнгийн унь модны хугархай 1 ширхэг, 1.75 см урттай цуурсан улбар шар өнгийн унь модны хугархай 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн “ОРРО” маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД А.БЯМБАЖАВ
С.ӨЛЗИЙ-ОТГОН